Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/52

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа ,

Улсын яллагч  Д.Энхтуяа,

Хохирогч Д.Д.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.С-,

Шүүгдэгч А.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасэн гэмт хэрэгт овогт А.У- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000300474 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, ял шийтгэлгүй, А.У-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.А.У- нь иргэн Д.Д.Э-г “Алтанхишиг” ХХК-ны нэр дээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг ******* тоотод явуулж эхлэхэд түүнтэй цалин хөлс тохиролцож 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийн мөнгөнөөс 139 213 715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг иргэн Д.Д.Э-д шилжүүлэлгүй завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Анх 2014 оны 10 дугаар сард Д.Д.Э- , н.Э-, н.Г- надад ажлын санал тавьсан. Би саналыг нь зөвшөөрөөд 2014 оны 12 дугаар сарын 03 наас автоломбардын үйл ажиллагаа эхэлсэн. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч би болгоомжгүй байдлаасаа болоод 2015 оны 2 дугаар сард А.С-, А.Б-, Ч.Б- нарт нийт 3.000.000 төгрөгийн найдваргүй зээл өгсөн. Зээл авсан Ч.Б- нь гадаадруу яваад холбоогүй болсон. А.Б-, А.С- нар нь зээлээ буцаан төлнө гэж хэлсэн боловч зээлээ төлөөгүй. Сүүлдээ хүмүүс намайг ганцаараа байгааг далимдуулаад зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй, зарим хүмүүс нь машинаа задалж зарчхаад одоо машин байхгүй юм чинь юугаа авах юм гэсэн маягаар хандсаар байгаад сүүлдээ найдваргүй зээл маань 3 биш бараг 10аад зээл болсон. Би зээлээ буцааж нэхэхдээ Д.Д.Э- ахтай хамт явдаггүй дандаа найз нөхөдтэйгөө хамт явдаг байсан. Ингээд дээрх хүмүүст найдваргүй зээл олгосныг мэдээд Д.Д.Э-гийн бэр дүү н.Ц-найдваргүй зээлээ буцааж олж ир байж цалингаа ав гээд миний цалинг зогсоосон . Олон сар цалингүй явсан болохоороо би тодорхой хэмжээний мөнгө хэрэглэсэн. Гэхдээ 139.000.000 төгрөг бол хэрэглээгүй. Д.Д.Э- ах бид хоёрын хооронд маргаан үүссэнийг зарим хүмүүс нь мэдээд зээлээ төлөөгүй байж төлсөн гэж худал мэдүүлсэн байсан. Би маргаан үүссэний дараа Д.Д.Э- ахаас надад 3 сарын хугацаа өгвөл зээлийн асуудлаа зохицуулж өгнө гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй, маргаан үүсэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн” гэв.

Хохирогч Д.Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Анх А.А.У-ийн ээж нь бид нарт манай охин эдийн засагч мэргэжилтэй, саяхан ажлаасаа гарсан ажилгүй байгаа та нар хамтраад ажилаач гэсэн саналыг тавьсан. Бид нар өмнө авто ломбард ажиллуулж байгаад болисон байсан. Тэгээд бид нар А.А.У- санхүүг хариуцаад ажиллах юм чинь гээд ломбард ажиллуулж эхэлсэн. А.Уранцэцэцгийн дурдаад байгаа******* комппани хүнээс хүний нэр лүү шилжүүлэх үүрэгтэй компани байсан болохоос авто ломбардтай ямарч хамааралгүй. А.А.У-тэй хамтарч ажиллахдаа гэрээ байгуулаагүй цэвэр итгэлцлийн үндсэн дээр бидний үйл ажиллагаа явагдсан. Би А.А.У-ийн нийгмийн даатгалыг төлнө гэж тохиролцоогүй. А.А.У- манай эгчтэй ярилцаад манай эгчийн компанийн нэр дээр нийгмийн даатгал төлөөд явдаг байсан. Надад А.А.У-ийн нийгмийн даатгалыг төлөх боломж байгаагүй. Ломбардын үйл ажиллагаа хэрэн явагддаг байсан бэ гэхээр А.А.У- хүмүүстэй гэрээ байгуулаад надруу код явуулаад би тэр кодын дагуу хүмүүс рүү мөнгө шилжүүлдэг байсан. Сүүлд А.А.У- зээлийн эргэн төлөлтийн мөнгийг бэлнээр аваад дур мэдэн өөрөө өдрийн зээл гаргадаг байсан. Би А.А.У-т чи зээл гаргаж болохгүй гэж хэлсэн боловч А.А.У- зээлийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийнхөө дансанд төвлөрүүлээд дараа нь миний дансруу шилжүүлдэг болсон. Би яагаад тэгж байгааг асуухад А.А.У- гадагшаа явж магадгүй учраас дансанд их хэмжээний мөнгө орж гаргасан дансны мэдээлэл дараа нь хэрэг болно гэж хэлсэн. Би ойлгоод за тэгээ гэж хэлсэн. Гэтэл А.А.У- тэр дансыг ганцаараа эзэмшдэггүй, ээжтэйгээ хамт эзэмшдэг байсан. Анх надад энэ талаар хэлсэн бол би тэг гэж хэлэхгүй байсан. Шүүгдэгч А.А.У- мэдүүлэхдээ намайг цалингаа өгдөггүй байсан гэж хэлж байна. Энэ худлаа. А.А.У- зээлдэгч нараас авсан буцаан олголтын мөнгөнөөс цалингаа авсан гэж надад хэлдэг байсан. А.А.У- надад сар бүрийн 31 тасалбар болгон тайлан гаргаж өгдөг байсан гэхдээ тайландаа гарын үсгээ зурж байгаагүй. Өмнө ажилладаг газраа тайлан гаргаад гарын үсгээ зурдаг байсан байна лээ. Би А.А.У-т итгэдэг байсан гэтэл надад А.А.У- ДД баранд 2.500.000 төгрөгийн өртэй гэсэн яриа сонсогдсон тэгээд би 3 сарын 31-нээр тасалбар болгон тайлангаа аваад А.А.У-т би чамайг одоо шалгана, гэхдээ чи үнэнээ хэлэх юм бол асуудалгүй уучилна гэж хэлсэн. Гэтэл А.А.У- надад асуудал байхгүй гэж хэлсэн. Би бүх бичиг баримтаа өгөөд яв гээд тайланг нь шалгах гэсэн боловч би юу ч ойлгохгүй байсан болохоор нягтлан бодогч мэргэжилтэй бэр дүү н.Цэнд-Аюушаас туслалцаа л авсан. н.Цэнд-Аюуш гэдэг хүн энэ хэрэгт ямар хамааралгүй. А.А.У- сүүлд надаас өөр хүнийг дагуулж ирээд тайлан тооцоогоо цэгцлэх 10 хоногийн хугацаа хүссэн би зөвшөөрсөн гэтэл 21 хоног өнгөрөхөд ямар ч үр дүн гараагүй. Тэр үед н.Цэнд-Аюуш гэдэг дүү маань надад А.А.У- хэргийн ул мөрөө баллах гэж тайлан тооцоог өөрчилж байж болзошгүй гэхэд нь би А.А.У-ийг чи тооцоо гаргаж чадахгүй юм байна боль гэж хэлэхэд А.А.У- надаас ахиад 3 сарын хугацаа өгөхийг хүссэн би А.А.У-т итгээгүй учраас дахин хугацаа олгоогүй. Тэгээд би найз н.Ариунболдтиой хамт А.А.У-ийн зээл олгосон хүмүүсрүү утасдаж лавлахад А.А.У- нь ихэвчлэн өөрийн таньдаг хүмүүст зээл олгосон, эсвэл тэдгээр хүмүүст 88 тай дугаараас зээл авсан уу гэж залгавал зээл авсан гэж хэлээрэй гэж ярьж тохирсон байсан. Энэ хэрэгт ээж нь бас оролцсон байсан. Надад ээжийнх бичсэн зурвасны зураг байгаа. Одоо би А.А.У-ээс 139.000.000 сая төгрөг  нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлтээр 169.000.000 төгрөг гэж гарсан боловч зарим хүмүүс нь зээлээ төлөхөө илэрхийлсэн, мөн зарим хүмүүс нь А.А.У- бид хоёрын хоорондох маргааныг далимдуулан зээлээ төлсөн гэж худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бүгдийг хасаж тооцоод А.А.У-ээс 139.000.000 сая төг болсон тэрийгээ авнагэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.А.У- нь иргэн Д.Д.Э-г “******* ” ХХК-ны нэрийг барьцаа хөрөнгийг бүртгэх, нэр шилжүүлэхэд ашиглан авто машин барьцаалах барьцаат зээлийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийн мөнгөнөөс 139 213 715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг иргэн Д.Д.Э-д шилжүүлэлгүй завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.А.У-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1718000300474 дугаартай хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

 

Хохирогч Д.Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 12 дугаар сарын эхээр авто ломбард ажлуулахаар шийдээд А.А.У-ийг зээлийн эдийн засагчаар авч ажлуулсан юм. Энэ хооронд татварын хэлтээс авто ломбард ажлуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг судалж үзэхэд ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй болохыг мэдсэн юм. Ингээд үйл ажиллагаа явуулаад байж байхад татварын байцаагч нар хүрч ирээд сар бүр 50.000 төгрөгийн татварын авдаг байсан. Ингээд 2017.03.31 -ны өдөр А.А.У- нь манай автоломбардыг ерөнхийдөө хариуцан ажлуулдаг байсан. Хариуцан ажиллаж байх хугацаандаа зээлийн гэрээг боловсруулж харилцагчидтай гэрээж надруу гэрээний мөнгөн дүн болон гэрээний дугаар, харилцагчийн дансны дугаарыг мессежээр надруу явуулсны дараагаар би зээл хүсэгчдийн данс руу мөнгийг нь шилжүүлэн өгдөг байсан. ...Хамгийн сүүлд 2017.03.31-ны өдөр А.А.У- нь авто ломбарданд 185.000.000 байгаа гэсэн санхүүгийн тайланг гаргаж өгсөн. Уг тайланг надад гаргаж өгөх явцад миний хажууд найз Н.Ариунболд хамт байсан. Ингээд би гэрээнүүдийг найз Ариунболдын хамт хувааж аваад харилцагч нарлуу утсаар холбогдоод шалгалтын ажлыг хийхэд ломбардын мөнгийг хувьдаа ашиглаж үрсэн байх сэжиг төрөөд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Үүний дараагаар Пиик ом аудитын газар санхүүгийн материалаа огч урьдчилсан байдлаар 139 751 500 төгрөг тодорхойгүй байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Үүнээс үндэслээд******* гэх эмэгтэйтэй уулзахад А.А.У- нь ээжтэйгээ нийлээд барьцаагүйгээр ломбардны мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлдэг байж магадгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 118-119/,

 

Гэрч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1288 УНТ Nissan note маркийн автомашин барьцаалж 2 000 000 төгрөг авсан. ...А.А.У- гэх хүнд 1.300.000 төгрөг өгсөн бөгөөд хүүнд нь 100.000 төгрөг үндсэн зээлээс хасаарай гэж 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь бага багаар Д.Д.Э- ахын данс руу өгсөөр байгаад дуусгасан” гэх мэдүүлэг /1-р хх 121/,

 

Гэрч М.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2 удаа зээл авсан. А.У-тэй зээлийн гэрээ байгуулсан ...ямар ч хугацаа алдалгүй төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хх 122/,

 

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр машинаа барьцаалан мөнгөний хэрэг гараад зээл авч байсан. Хэдэн сарын хугацаатай зээлж байсан эсэхийг санахгүй байна. Зээлээ хугацаанд нь төлж дуусгасан” гэх мэдүүлэг /1-р хх 124/,

 

Гэрч Г.Я-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нилээд хэдэн удаа 1 000 000-2 500 000 төгрөг зээлдэг байсан. Зээл авахдаа лангууны түрээсийн гэрээг барьцаалдаг байсан. Өдөр өдөртөө зээлээ төлдөг байсан. Одоогоор зээл болон зээлийн үлдэгдэл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 126/,

 

Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг барьцаалж зээл авсан. 2-3 удаа зээлийн хугацаагаа сунгаж байсан. Зээлээ бүрэн барагдуулаад дуусчихсан. ...зээлээ төлсний дараа автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 128/,

 

Гэрч Д.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2014 оноос эхлэн 5 удаа зээл авсан. ...дээд тал нь 1000 000 төгрөг авдаг. Одоо ямар ч зээлийн үлдэгдэл байхгүй бүх зээлээ хугацаанд нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг / 1-р хх 129/,

 

Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* Тоёота Эстимо маркийн машин барьцаалж 6 000 000 төгрөг зээлж байсан. ...Ямар ч байсан миний хувьд үндсэн зээл болон хүүг төлж дууссан. Харин хугацаа хэтэрсэн асуудал байсан ч төлбөрөө бүрэн төлсөн” гэх мэдүүлэг /1-р хх 131/,

 

Гэрч Ш.Д-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* улсын дугаартай Мазда RX маркийн автомашин барьцаалж 2 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж авсан ...Одоо ямар нэг зййлийн үлдэгдэл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 137-138/,

 

Гэрч О.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт 5 удаа зээл авсан. Ихэнхдээ 1 000 000 -1 500 000 төгрөг зээлдэг байсан. Зээл авахдаа лангууны түрээсийн гэрээ өгдөг байсан. Одоо ямар нэг зээлийн үлдэгдэл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 139-140/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ах маань ******* улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинаа барьцаанд тавиад зээл авч байсан. Зээлээ А.У-ийн данс руу шилжүүлдэг байсан. Зээлээ бүрэн төлөөд дууссан ч ахын машин Д.Э- гэх хүний нэр дээр байгаа” гэх мэдүүлэг /1-р хх 143/,

 

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Бямбадоржоос ******* улсын дугаартай машиныг 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ машиныг худалдаж авахад машины бичиг баримт ХХК нэртэй авто ломбардны нэр дээр байсан. 200 000 төгрөг дутуу байгаа уг мөнгийг шилжүүлээд нэр дээрээ авна гэхэд нь 2017 оны 4 дүгээр сард Уранчимэгт 200 000 төгрөг бэлнээр өгсөн. Би урьд ******* улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сард барьцаалж 800 000 төгрөгийн зээл аваад 2016 оны 9-р сард бүрэн төлж дуусгасан” гэх мэдүүлэг /1-р хх 146/,

 

Гэрч М.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* улсын дугаартай SM5 маркийн машиныг ломбардийн нэр дээр шилжүүлж 400 000 төгрөг авсан ...зээлээ төлж дуусгасан бөгөөд нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хх 147/,

 

Гэрч И.М-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 сарын орчим 300 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Авсан зээлээс 70 000, 140 000 төгрөгийг Д.Э-гийн ажилтан эмэгтэйд бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь Д.Э-гийн данс руу хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх 149/,

 

Гэрч Г.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* улсын дугаартай Сонота5 маркийн машиныг барьцаалж 800 000 төгрөгийн зээл авсан. Зээлсэн мөнгөний хүүг одоо болтол төлж явж байгаа. Төлөлтөө дансаар болон бэлнээр Д.Э- болон А.У- гэх эмэгтэйд өгчихдөг байсан” гэх мэдүүлэг /1-р хх 151/,

 

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* улсын дугаартай марк-2 тээврийн хэрэгслийг барьцаалж 500 000 төгрөгийн зээлж 300 000 төгрөгийг дансаар 240 000 гаруй төгрөгийг А.У- гэх эмэгтэйд ажлынх нь байран дээр аваажиж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 153/,

 

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Алтангадасийн хишиг ХХК-ийн ажилтан А.У- гэдэг эмэгтэйг зээл авснаасаа хойш мэддэг болсон. Би А.А.У-т бэлнээр зээлийнхээ хүүг өгч байсан” гэх мэдүүлэг /2-р хх 36/,

Гэрч О.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн автомашин барьцаалж 2 000 000 зээл авсан. ...зээлээ төлж машины бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх 57/,

 

Гэрч О.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашин барьцаалж 1 500 000 төгрөгийг барьцаалж авсан ...зээлийн үлдэгдэлгүй”” гэх мэдүүлэг /2-р хх 58/,

 

Гэрч Ц.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...700 000 төгрөгний зээл авсан. ...би зээлээ төлөөд дууссан. Одоо надад ямар нэг өр зээлийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх 60/,

 

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай цагаан өнгийн Аванти эксди маркийн автомашин барьцаалж 300 000 төгрөгийн зээл авсан. Ямар ч байсан зээлээ төлөөд дууссан. Одоо ямар нэг үлдэгдэлгүй” гэх мэдүүлэг /2-р хх 52/,

 

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай цагаан өнгийн марк 2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан. Эргэн төлөлтийг графикын дагуу төлж дууссан” гэх мэдүүлэг /2-р хх 64/,

 

Гэрч Ж.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай хар хөх өнгийн BMW 525 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 000 000 төгрөг зээлж хугацаанд нь өгч дуусгасан мөн 8 000 000 төгрөг зээлж хугацаанд нь төлж дуусгасан” гэх мэдүүлэг /2-р хх 66/,

 

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Вэрна аксент маркийн автомашин барьцаалж 800 000 төгрөг зээлж авсан ...зээлээ төлж машинаа чөлөөлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх 68/,

 

Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 онд 1 сая 2016 онд 1 800 000 төгрөгийг авсан ...Приус-20 маркийн улсын дугаартай автомашинаа шилжүүлж өгч байсан. ...машинаа зарж зээлээ барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 75/,

 

Гэрч Д.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Тоёота стима маркийн машин барьцаалж зээл авсан ...зээл төлөөд машинаа чөлөөлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх 81/,

 

Гэрч Л.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2-р сард 2.000.000 төгрөг, 3-р сард 2.000.000 төгрөгийн зээлийг Номин худалдааны төвд лангуу түрээсэлдэг байхдаа аваад өдөр өдөрт нь өгсөөр байгаад зээлийг хаасан” гэх мэдүүлэг /2-р хх 83/,

 

Гэрч М.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ХХК-нд барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн графикийн дагуу төлж барагдуулсан” /2-р хх 84/,

 

Гэрч О.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1.000.000 төгрөг аваад зээлээ хугацаанд нь төлж дуусгаад машинаа зарсан. Төлөлтөө ихэнхдээ бэлнээр өгдөг байсан” гэх мэдүүлэг /2-р хх 86/,

 

Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай шаргал өнгийн Дево магнус маркийн автомашиныг 1 500 000 төгрөгөөр 5 хувийн хүүтэй зээлсэн ...өөрийн нэр дээр машинаа шилжүүлж зээлээ хаалгасан” гэх мэдүүлэг /2-р хх 91/,

Гэрч Ч.Х-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Соната-5 маркийн автомашин барьцаалж 500 000 төгрөг авсан ...зээлийн үлдэгдэл байхгүй машинаа зарсан” гэх мэдүүлэг /2-р хх 93/,

 

Гэрч Г.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд өөрийн зээлийг сунгаж явсаар байгаад сүүлд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 97/,

 

Гэрч Т.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цайны газрын түрээсийн гэрээгээ ХХК барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 500 000 төгрөгийн зээл авч байсан. Тэр зээлээ төлж дуусгаад дахин 8 00 000 төгрөгийн зээл аваад хугацаанд нь төлж дуусгасан. А.У- нь Номин худалдааны төв дээр өдөр болгон ажил хаах үеэр ирж мөнгө төлсөн гэх жагсаалт дээрээ гарын үсэг зуруулдаг байсан” гэх мэдүүлэг /2-р хх 99/,

 

Гэрч Ш.- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6 сарын хугацаатай 6.000.000 төгрөгөөр барьцаалж авсан. ...2017 онд шүүхээр орж 4.400.000 төгрөгийг төлж барагдуулах шийдвэр гарсан. Зээлийн эргэн төлөлтийг А.У- гэх хүнд бэлнээр 880.000 төгрөгийг өгч байсан. Түүний өмнө ХХК-ийн дансаар 2.000.00 төгрөг хийж байсан” гэх мэдүүлэг /2-р хх 102/,

 

Гэрч Н.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 9 000 000 төгрөгийг зээлсэн ...зээлийн үлдэгдэл байхгүй ...тээврийн хэрэгслээ аваад зарсан” гэх мэдүүлэг /2-р хх 105/,

 

Гэрч Н.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ зээлийн гэрээ хуурамч байна ...би лангууний гэрээг барьцаалж 500 000 төгрөг авсан ...надад зээлийн үлдэгдэл байхгүй гэрээгээ буцаан авсан” гэх мэдүүлэг /2-р хх 107/,

 

Гэрч А.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зээлээ төлж дуусгасан ... улсын дугаартай Тоёота камри машинаа буцааж өөрийн нэр дээр буцааж авсан” гэх мэдүүлэг /2-р хх 109/,

 

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Кровн маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан ...машинаа өөрийн нэр дээр авч өөр хүнд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хх 112/,

 

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж ... 800 000 төгрөг авч 1 сарын хугацаанд төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 115/,

 

Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700 000-800 000 төгрөгний зээл авч байсан ...зээлээ төлсөн” гэх мэдүүлэг /2-р хх 120/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслээ 600 000 төгрөгийн барьцаанд тавьж улмаар 1 жил гаран хүү мөнгө төлж байгаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Одоо өр төлбөрийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх 123/,

 

Гэрч С.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 97 38 ДАР улсын дугаартай бенз маркийн тээврийн хэрэгслээ барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авсан. 14 хоног болоод зээлээ бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 125/,

 

Гэрч С.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Лэвиерти маркийн машин барьцаалж 900 000 төгрөг авсан ... зээлээ төлж өөрийн нэр дээрээ машинаа авсан” гэх мэдүүлэг  /2-р хх 127/,

 

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Тоёота алиси маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 600 000 төгрөг, ...300 000 төгрөг авсан ...зээлээ төлөөд машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 129/,

 

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай машинаа барьцаалж 1.500.000 төгрөгийн зээл авч байсан. Би зээлийн эргэн төлөлтөө барьцаалан зээлдүүлэх газарт очиж бэлнээр тушааж баримт бичүүлж авдаг байсан. Хугацаанд төлж барагдуулж дууссан” гэх мэдүүлэг /2-р хх 130/,

 

Гэрч Г.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн Тоёота машинаа барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 139/,

 

Гэрч П.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Тоёота чезер маркийн машин барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 143/,

 

Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Б.Отгонбат улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан” /2-р хх 175/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Хьюндай пит маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 800 000 төгрөг авсан ...зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 177/,

 

Гэрч Ж.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай хар өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан ...зээлээ төлж дуусган машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 179/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Ренж ровэр машин барьцаалж 6 000 000 төгрөг авсан ...сар болоогүй буцааж төлөөд машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 183/,

 

Гэрч А.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Ниссан экстрал маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3 000 000 төгрөгний зээл авсан...зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 186/,

 

Гэрч Б.А-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай аванти эксди маркийн тээврийн хэрэгсэд барьцаалж 600 000 төгрөг зээлсэн ...зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 191/,

 

Гэрч Я.М-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гоо сайхны лангуу барьцаалж 1.000.000 төгрөгөөр 1 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа зээл авч байсан. Графикын дагуу хугацаанд нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 194/,

 

Гэрч Л.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авч байсан. Эхний 2 сар хүү төлөөд дараа нь бүх зээлээ хаасан” гэх мэдүүлэг /2-р хх 197/,

 

Гэрч Б.Лх-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн ажлын байрыг зааж өгөөд 500 000 төгрөг зээлсэн ...зээлээ төлж дууссан” гэх мэдүүлэг /2-р хх 200/,

 

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3 200 000 төгрөг авсан ...зээлээ төлж дуусгасан” гэх мэдүүлэг /2-р  хх 202/

 

Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 500 000, ...2 000 000 төгрөг аваад сарын дотор төлж барагдуулсан" гэх мэдүүлэг /2-р хх 203/,

 

Гэрч А.С-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3 300 000 төгрөг авсан. ...гэрээ байгуулж байсан шар эмэгтэй ихэвчлэн бэлнээр мөнгөө өгсөн. ...зээлээ төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 204/,

 

Гэрч А.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийг тавьж 3 200 000 төгрөг авсан. 30 хоногийн дотор төлж барагдуулсан" гэх мэдүүлэг /2-р хх 206/

 

Гэрч Н.Ж-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3 000 000 төгрөг 1 сарын хугацаатай авсан. ...эргэн төлөлтийг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р  хх 210/

 

Гэрч Н.Б-йн “... 40 инчийн зурагтыг 200 000 төгрөгт барьцаалж 1 сарын хугацаатай авсан. ...эргэн төлөлтийг бүрэн хийж дуусгасан” гэх мэдүүлэг /2-р хх 213/,

 

Гэрч Г.Га-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ниссан нөте маркийн машиныг барьцаалж 1 000 000 төгрөг авсан. ...хуваарийн дагуу барагдуулж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 214/

 

Гэрч Н.Ж-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...750 000 төгрөг зээлж аваад түүнийгээ хугацаанд төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 215-216/

 

Гэрч М.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700.000 төгрөг 6 сарын хугацаатай тавьж сар болгон 140.000  төгрөг төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 219/,

 

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ниссан прима маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 сарын хугацаатай 800 000 төгрөг зээлж аваад хугацаа дуусахаас өмнө бэлнээр төлж дууссан." гэх мэдүүлэг /2-р хх 222/

 

Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 600 000 төгрөг авч тухайн сардаа багтаан төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 223/

 

Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 100 000 төгрөгийн зээл авсан. ...эргэн төлөлтийг бүрэн машинаа буцааж нэр дээрээ шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 229/

 

Гэрч Б.-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү Приус-20 тээврийн хэрэгсэлтэй байсан. ...машин тэргээ зарсан. ... ломбардны өр зээлээ дуусгачихаад явсан...” гэх мэдүүлэг /2-р 231-232/,

 

Гэрч А.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 200 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа нэр шилжүүлж аваад зарсан байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх 234/,

Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 онд микрийн ломбарданд машинаа барьцаалж 1 000 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ сар ч болоогүй чөлөөлсөн. 2017 онд зээл авч байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх 236-237/,

 

Гэрч Г.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... улсын дугаартай Субару Легаси маркийн автомашинаа барьцаалан зээлдүүлэх газарт 1 500 000 төгрөгийн зээл тавьж 2-3 сарын дараа бүрэн зээлээ төлж машинаа буцааж шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 239-240/,

 

Гэрч Д.Г-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...800 000 төгрөгийг сарын хугацаатай улсын дугаартай Хондо Лого маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж аваад зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 241/,

Гэрч Г.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Олон улсын худалдааны төв дээр бичиг хэргийн лангуу ажлуулдаг байхдаа хэрэг болсон үед 1.000.000 орчим төгрөг зээлдэг байсан. Төлбөрөө 5-2 хоногт тогтмол бэлнээр А.У- гэх эмэгтэйд төлдөг байсан” гэх мэдүүлэг /2-р хх 244/,

 

Гэрч О.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж жилийн хугацаатай 2.000.000 төгрөг авсан. Би энэ зээлийг төлж дууссан” гэх мэдүүлэг /2-р хх 248/,

 

Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалаад зээл авч байсан. Зээлийн төлбөрийг төлж байгаад хамгийн сүүлд 1.800.000 төгрөг төлөөд машинаа чөлөөлж авсан. Ихэнхдээ зээлээ бэлнээр төлдөг байсан” гэх мэдүүлэг /2-р хх 250/,

 

Гэрч Б.А-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ төлж машинаа шилжүүлэх бичиг баримт хийж өгөхөөр нэр дээрээ шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх 2-3/,

 

Гэрч О.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай машиныг миний нэр дээр байсан болохоор нь миний нэр дээр зээл авч байсан. Энэ зээлийг удаагүй төлөөд дуусчихсан” гэх мэдүүлэг /3-р хх 05/,

 

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ХХК-аас өдрийн зээл авч байсан. Зээлээ бүрэн төлж дуусгасан” гэх мэдүүлэг /3-р хх 7/,

 

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай машинаа барьцаанд тавьж 5.000.000 төгрөг авч байсан. 1 жилийн хугацаатай зээл авч байсан шиг санаж байна. Зээлийг хугацаанд нь төлж дуусгаад машины гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /3-р хх 19/,

 

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1,5 сая төгрөг авсан. бичиг баримт миний нэр байсан болохоор миний нэрээр зээл авсан. ... зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 89/

 

Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 1 000 000 төгрөг зээлж аваад хүүтэй төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 91/,

 

Гэрч Ж.- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би зээлсэн мөнгөө төлөөд машин тэргээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 93/

 

Гэрч Ч.Ц-лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн 9797 ДАХ улсын дугаартай Приус-20 болон улсын дугаартай ВК\/ маркийн машиныг барьцаалж 2 000 000, 800 000 төгрөг 2  тус тусад нь авсан. ...хамгийн сүүлийн зээлээ хийхэд тал цаасан дээр бичиг өгсөн өөр баримт өгдөггүй байсан” гэх мэдүүлэг /3-р хх 127/,

 

Гэрч М.С-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1 сарын хугацаатэй 1 000 000 төгрөгийн зээл авч өдрийн орлогоосоо 40 000 төгрөг өгч зээлээ төлж дуусгасан” гэх мэдүүлэг /3-р хх 129-130/,

 

Гэрч Т.Ж-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... улсын дугаартай Сонота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлж авч байсан. ...зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 131-132/,

 

Гэрч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр ...800 000 төгргийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 237/,

Гэрч С.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 800 000, ...500 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан” гэх мэдүүлэг /3-р хх 239/,

 

Гэрч С.-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цагаан өнгийн Лотзе маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 удаа зээл авсан. ...зээлээ дуусгаад ямар нэгэн өр төлбөргүй гэсэн бичиг өгөхөөр машинаа аваад одоо зарсан байгаа” гэх мэдүүлэг /3-р хх 242/,

Гэрч У.Лх-мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 онд Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 800 000 зээл аваад буцааж төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 243/,

 

Гэрч З.Ам-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз Нопйа СР\/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан. ...зээл төлж машинаа өөр хүнд зарсан гэсэн” гэх мэдүүлэг /3-р хх 244/,

 

Гэрч Ч.Бя-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Б.Отгонбат улсын дугаартай Тоёота витз маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл байсан. ...зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 245/,

 

Гэрч Н.Ба-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 онд миний хамтран амьдрагч улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан. Зээлээ төлж чадахааргүй болоод машинаа энэ байгуулагат зараад өрөө тэглэсэн. Магины үлдэгдэл мөнгийг тухайн багуллагаас гаргуулж авсан” гэх мэдүүлэг /3-р хх 247/,

 

Гэрч Ш.Да-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай найз эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлж авч байсан.” гэх мэдүүлэг /3-р хх 249/,

 

Гэрч А.Б-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ хаагаад машинаа авсан” гэх мэдүүлэг /4-р хх 9/,

 

Гэрч Э.Р-эрэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 17 000 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгаад машинаа авсан” гэх мэдүүлэг /4-р хх 12/,

Гэрч Б.Ою-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү улсын дугаартай Тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 600 00 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан” гэх мэдүүлэг /4-р хх 16/

 

Гэрч З.Цо-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 онд улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ төлж дууссан” гэх мэдүүлэг /4-р хх 17/,

 

Шинжээч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинжилгээнд нийтдээ 24 ширхэг бүхий санхүүгийн баримтуудыг шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүлээн авч, А.А.У-ийн хөтөлсөн бэлэн мөнгөний орлогын ордер, барьцаат зээлийн гэрээ, сар бүр гарган өгдөг байсан тайлан, мөн А.У-, Д.Э- нарын банкны харилцах дансны хуулга зэргийг үндэслэн шинжилгээг хийсэн. Шинжилгээгээр ЦЭСБ аудитын 2018.06.26-ний өдрийн дүгнэлт нь зээлийн гэрээ, зээлийн төлбөр төлсөн баримт зэрэг санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд бүрэн гүйцэт тулган баталгаажуулалгүйгээр дүгнэлт гаргасан байсан. Иргэн А.А.У- нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 01-ний өдрийн хугацаанд шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд шалгалтын ажиллагааг хийхэд дансаар иргэн Д.Э-гийн банкны данснаас нийтдээ 345.538.000 төгрөг зээлээр гаргаж үүнээс 117.130.000 төгрөг эргэн төлөгдөж Д.Э-гийн дансанд орсон. А.А.У- өөрөө  бэлнээр 250.520.780 төгрөгийг зээлдэгч нараас авч бэлнээр хүлээн авч бэлэн мөнгөний орлогын ордер бичсэн байсан. Үүнээс 219.998.030 төгрөгийг Энхлалайгийн хаан банкны дансуудад төлөвлөрүүлсэн байна. Зээл , зээлийн хүүгийн үлдэгдэл нь болох 169.793.765 төгрөг байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд нийт 205 зээл төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт болон зээлийн гэрээний тооцоолол байсан боловч зээлийг А.А.У- нь зээлийн гэрээгээр иргэдэд зээл гаргасан боловч хэний ямар мөнгөөр уг зээлийг гаргасан нь тодорхой бус байсан учир хүснэгтээр гарган дүгнэлтэд хавсаргасан” гэх мэдүүлэг /2-р хх 38-39/,

 

Хохирогч Д.Д.Э-гийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /2-р хх 167-174/,

 

            “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ ” ХХК-ийн шийдвэр, “ ” ХХК-ийн дүрэм /1-р хх 40-44/,

            Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх 115/,

            “Пийк Ом Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт /1-р хх 175-183/,

            “ЦЭСБ АУДИТ” ХХК-ийн аудитын дүгнэлт /1-р хх 184-189, 193-223/,

            “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1-р хх 225-226, 228-229/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай  шинжээчийн дүгнэлт

/1-р хх 237-240/,

            Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А.А.У- нь газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэх лавлагаа /2-р хх 06/, Автотээврийн төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгсэл өмчилөг эсэх лавлагаа /2-р хх 08/,

            Шүүгдэгч А.А.У-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 13/,

            “ ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалт /2-р хх 50/,

            Хохирогч Д.Д.Э-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 197-204/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4-р хх 02/,

            “ЦЭСБ АУДИТ” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлтийн хавсралт /4-р хх 40-127/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтийн хавсралт /4-р хх 129-149/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч А.А.У- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай  шинжээчийн дүгнэлт /1-р хх 237-ийг хүлээн зөвшөөрөхгүй гэж улсын яллагчтай мэтгэлцэж байх боловч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримт тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.А.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А.У-ийн үйлдэл нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаа хамаарч байх тул хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар түүний үйлдэл /эс үйлдэхүй/-г тодорхойлно.

            Шүүгдэгч А.А.У- “ ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн компаний өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект болохгүй юм.

            Шүүгдэгчийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлд заасан бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийн шинжид нийцэж байх тул Дархан-Уул аймгийн Прокуроррын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон зүйлчлэх нь зүйтэй.

            Шүүгдэгч А.А.У- нь хохирогч Д.Д.Э-н зээлийн гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлсэн төгрөгөөс завшсан байх тул бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчимд нийцнэ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Шүүгдэгч А.А.У- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй ба хохирогч Д.Д.Э- нь аудитын 2 удаагийн дүгнэлт гаргуулсны төлбөр 1 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн хэлэлцүүлгийн үед татгалзсан болно. Иймд шүүгдэгч А.А.У-ээс 139 213 715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д.Э-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.А.У- нь 2002 оны Эрүүгийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.А.У- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч А.А.У-ийн,, Хөтөл  гудамж 8 тоот улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн нэгж талбарын дугаартай 702м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, худалдан борлуулж хохирол төлбөр нөхөн төлөхөд оролцуулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ ” ХХК-ийн 10 хавтас бүхий санхүүгийн баримт, 6 хавтаст бүхий хаагдсан зээлийн материал, 2016 оны 1 хавтас орлогын баримт, 2015 оны 4 хавтаст орлогын баримт, 1 хавтас орлогын тайлан, кассын дэвтэр, 1 хавтас бүхий сарын зээлийн тайлан, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр,  хохирогч Д.Д.Э-гийн 3 хавтас бүхий дансны хуулга зэргийг хохирогч Д.Д.Э-д, 1 хавтас бүхий шүүгдэгч А.А.У-ийн дансны хуулгыг шүүгдэгч А.А.У- нарт тус тус буцаан олгож, дахин шинжээчийн дүгнэлтийн хавсралт бүхий 1 хавтас материалыг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.У-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч А.У-ийг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар шүүгдэгч А.А.У-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.А.У-ээс 139 213 715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д.Э- -д олгосугай.

 

            5.Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч А.А.У-ийн,, Хөтөл  гудамж 8 тоот улсын бүртгэлийн Г-    дугаарт бүртгэгдсэн нэгж талбарын дугаартай 702м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирол төлбөр нөхөн төлөхөд оролцуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ ” ХХК-ийн 10 хавтас бүхий санхүүгийн баримт, 6 хавтаст бүхий хаагдсан зээлийн материал, 2016 оны 1 хавтас орлогын баримт, 2015 оны 4 хавтаст орлогын баримт, 1 хавтас орлогын тайлан, кассын дэвтэр, 1 хавтас бүхий сарын зээлийн тайлан, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр,  хохирогч Д.Д.Э-гийн 3 хавтас бүхий дансны хуулга зэргийг хохирогч Д.Д.Э-д, 1 хавтас бүхий шүүгдэгч А.А.У-ийн дансны хуулгыг шүүгдэгч А.А.У- нарт тус тус буцаан олгож, дахин шинжээчийн дүгнэлтийн хавсралт бүхий 1 хавтас материалыг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.У-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ