Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

    А.Уранцэцэгт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мядагбадам

            Цагаатгагдсан этгээд А.Уранцэцэг, түүний өмгөөлөгч А.Ариунаа

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 0 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч А.Уранцэцэгт холбогдох 17180003007 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ******* настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******-Уул аймаг, ******* сумын 9-р баг, -р хороолол, -р байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт . /РД-НЬ91**************08/

А.Уранцэцэг нь 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд *******-Уул аймгийн ******* сум, 8-р багийн -р байрны 5 тоотод “Алтангадасын Хишиг” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 1.619.*******5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*******-Уул аймгийн Прокуророос А.Уранцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн ..т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн , 3.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар *******-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн ..т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт т холбогдох эрүүгийн 17180003007 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Уранцэцэгийг цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 3.т зааснаар Боржигон овогт т холбогдох 17180003007 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

-Хохирогч Д. 17.73.65 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ******* хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч Д.Энхдалайд буцаан олгож,

-Шүүгдэгч нь 78 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд 019 оны 7 дугаар сарын 5-ны 56 дугаар шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 0 оны 7 сарын 0-ний өдрийн 539 дугаар шүүгчийн захирамжаар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор *******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх ...Шинжээчийн дүгнэлтүүд нь нэг нэгийгээ үгүйсгэсэн өөр хоорондоо илтэд зөрүүтэй байгаагаас гадна улсын яллагчийн яллах дүгнэлтэд иргэн Д. ХААН банкин дахь 5*******818989 дугаартай дансанд 01 оны 1 дугаар сарын 0-ны өдөр ОРЛОГО гэсэн гүйлгээний утгатайгаар 5.500.500 төгрөгийг шилжүүлж эргэлтийн хөрөнгөө бүрдүүлж ажиллаж эхэлсэн, Д. 5*******818989, 5*******8077975 дугаартай данснууд 01 оны 1 дугаар сарын 01-ний эхний үлдэгдэл 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн эцсийн үлдэгдэл энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтөөс өөр орлого орсон, зээлээс өөр байдлаар зарлага гарсан эсэх нь тодорхойгүй, Д. 5*******818989, 5*******8077675 дугаартай данснаас олгосон зээл эргэн төлөлтийн зөрүү 6.193.0******* төгрөг байна гэсэн атал А.Уранцэцэгийн гаргасан дутагдал 1.619.*******5 төгрөг байна гэж зөрүүтэй дүгнэсэн нь уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна... гэсэн нь үндэслэлгүй юм.

Гэтэл 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр А.Уранцэцэгийн хувийн данс болон бэлэн гүйлгээний хувьд шинжилж үзэхэд түүний хүлээн авсан мөнгө нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд буцаан шилжүүлсэн болон зардалд зарцуулсан дүнгээс 3.59.909 төгрөгөөр илүү байна, үүнээс нотлох баримтаар тогтоогдсон үйл ажиллагааны зардал болох 98.800 төгрөгийг хасаж нийт дутагдуулсан мөнгөн дүн гарсан байтал шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн .т “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байна.
Прокурор хэргийг хүлээн авч тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлээ төлж барагдуулан тээврийн хэрэгслээ өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан иргэдийн лавлагаа гаргуулж, хохирлын тооцоог хүн тус бүрээр нь нэг мөр гаргаж нүүрэлдүүлэн байцаалт авч төлбөр төлсөн талаарх дансны хуулгыг гаргуулан авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлд заасны дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Хэрэгт авагдсан 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, хохирлын тооцоо, эд мөрийн баримтаар хураагдсан зээлийн гэрээ, бусад нотлох баримтыг үндэслэн хохирлыг тооцох бүрэн боломжтой болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тухайн хэргийн үйл баримтыг дүгнэвэл хохирогч Д.Энхдалай нь шүүгдэгч А.Уранцэцэгтэй тохиролцон “Алтангадасын хишиг” ХХК-ны нэр дээрх авто ломбардыг хариуцуулан 01 оны 1 дугаар сарын 01-ны өдрөөс ажиллуулж эхлүүлсэн, ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд авсан гэх тушаал гаргаагүй боловч А.Уранцэцэг нь зээлдэгч нартай зээлийн гэрээ байгуулж А.Уранцэцэгийн зөвшөөрлөөр зээлдэгч нарын данс руу мөнгө шилжүүлж зээлийн төлөлтийг А.Уранцэцэг нь Д. дансанд болон бэлнээр түүнд шилжүүлсэн. Гэвч А.Уранцэцэг нь авто ломбардын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт огт хөтлөөгүй, хохирогч Д. дансанд тухайн зээлдэгч нараас шилжүүлсэн бэлнээр өгсөн зээлийн төлөлтийг шилжүүлдэггүй дур мэдэн өдрийн зээл гаргаж, мөнгө хүүлж ашиг олсон, зээл нь хаагдсан зээлдэгч нарын төлбөрийг өөртөө авч ашиглан зээл сунгасан мэтээр зээлийн гэрээг хаагаагүй, зээлдэгч нарыг зээл авсан гэж хуурамч зээлийн гэрээ бүрдүүлэх зэрэг арга хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Мөн А.Уранцэцэгээс хохирогч Д.Энхдалайд учирсан хохирлыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан гаргуулах нь хуулийн үндэслэлтэй байна.

Учир нь А.Уранцэцэгийн хохирогч Д.Энхдалайд учруулсан хохирлын хэмжээг тогтоолгохоор Пийк Ом аудит, Цэсб аудитын дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1 дугаартай дүгнэлтүүдийг гаргуулсан боловч хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон учир мөн хуулийн 7. дүгээр зүйлд заасны дагуу 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн болон гүйлгээ хийгдсэн ХААН банкны дансны хуулга зэрэг авто ломбардтай холбогдох бүх л баримтуудыг шинжлэн дүгнэлтийг гаргаж дүнг нэгтгэсэн ба дээрх 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргуулсан дүгнэлтэд үндэслэн хохирогч Д.Энхдалайд учирсан хохирлыг тооцох үндэслэлтэй.

Шүүх зөвхөн өмгөөлөгчийн саналд үндэслэн ...шинжээчийн дүгнэлтэд анх дансанд хэдэн төгрөг байршуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрийн буюу 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн дүн болох 5.500.000 төгрөгийг нь 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 9.36.00 хүртэл өсөх боломжгүй, мөн Д. 5*******818989, 5*******8077975 дугаартай данснаас олгосон зээл эргэн төлөлтийн зөрүү 6.193.0******* төгрөг байна гэсэн атал А.Уранцэцэгийн гаргасан дутагдал 1.619.*******5 байна гэж зөрүүтэй дүгнэсэн нь уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд тус шүүхийн 0 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч хохирлын хэмжээ эргэлзээтэй гэж үзэж А.Уранцэцэгийг цагаатгасан нь үндэслэлгүй. Хохирлыг тогтоосон боловч эргэлзээтэй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шатнаас дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Ариунаа саналдаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан. Прокурорын эсэргүүцэл ямар үндэслэлээр гаргасан нь тодорхой бус байна. А.Уранцэцэгт холбогдуулан 6 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан боловч бүгд өөр өөр гарсан. Тийм учраас аль нь ч үндэслэлгүй байсан. удаа дүгнэлт гаргах боломжгүй гэдэг хариу ирж байсан. Шинжээчийн дүгнэлт гэм буруутайд тооцох хамгийн чухал үндэслэл юм. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан баримтууд бүгд үндэслэлгүй байсан. Үүрэг хүлээлгэсэн гэрээ огт байгаагүй. Иймд А.Уранцэцэгийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд А.Уранцэцэг тайлбартаа:

Хохирогч надад ямар нэгэн мөнгө өгч, эрх шилжүүлж байгаагүй. хөрөнгөөс завшсан зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Уранцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос А.Уранцэцэгийг 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд *******-Уул аймгийн ******* сум, 8-р багийн -р байрны 5 тоотод “Алтангадасын Хишиг” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа Д. итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 1.619.*******5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн ..т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд А.Уранцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Уранцэцэгт холбогдох хэргийг судалж үзэхэд хохирогч Д.Энхдалай нь 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн ы авто машины сэлбэгийн худалдаа эрхлэх зорилгоор үүсгэн байгуулсан “Алтангадасын Хишиг” ХХК-ийн нэр дээр авто машин барьцаалан зээл олгох авто ломбардын үйл ажиллагаа явуулахдаа автомашинаа барьцаалан зээл авахыг хүссэн иргэдтэй зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээний биелэлтэд хяналт тавих, зээлийн гэрээг дүгнэх зэрэг зээл олгохтой холбоотой бүх ажиллагааг А.Уранцэцэгээр хийлгүүлж, сар бүр цалин, хөлс олгохоор амаар тохиролцож цалин хөлс олгож хамтран ажилласан, улмаар гэрчүүд нь зээл хүсэж А.Уранцэцэгтэй зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан, авсан зээлээ дансаар болон бэлэн мөнгөөр А.Уранцэцэгт буцаан эргэн төлж байсан, зээлдэгч нараас шилжүүлсэн бэлнээр өгсөн зээлийн төлөлтийг А.Уранцэцэг нь Д.Энхдалайд шилжүүлдэггүй дур мэдэн өдрийн зээл гаргаж, мөнгө хүүлж ашиг олсон, зээл нь хаагдсан зээлдэгч нарын төлбөрийг өөртөө авч ашиглан зээл сунгасан мэтээр зээлийн гэрээг хаагаагүй, зээлдэгч нарыг зээл авсан гэж хуурамч зээлийн гэрээ бүрдүүлэх зэрэг арга хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшсан үйл баримт хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй А.Уранцэцэг нь дээрх үйл ажиллагааг явуулахдаа зээлдэгч нарын төлсөн зээлийн эргэн төлөлтийн мөнгөнөөс 1.619.*******5 төгрөгийг дутагдуулсан гэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, хохирогч Д. эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээ бодитой тогтоогдсон гэхэд эргэлзээтэй гэсэн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн .т зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн зөвшөөрөхгүй байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй бөгөөд энэ үндэслэлээ шийдвэртээ зааж, хэргийн бодит үнэн, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

Зөвхөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй байснаар шүүгдэгчийн гэм буруу, хэргийн бодит үнэн үгүйсгэгдэхгүй ба заавал дүгнэлтийг үндэслэхгүйгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдэл, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаагүй, нотлох баримтуудыг хэрхэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, шинжээчийн дүгнэлтүүдээс бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр дан ганц шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, А.Уранцэцэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасугай.

            . Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл А.Уранцэцэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ