Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 54

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.А, шүүгч Н.Б нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Х, иргэдийн төлөөлөгч З.О, улсын яллагч О.Б, /хохирогч/ шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Д.Б, Э.Г, /хохирогч/ шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Э, шинжээч эмч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806044831409 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.Т, 

Монгол улсын иргэн, Б.А, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч П.Т нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.Атай маргалдан түүнийг зэвсгийн чАтай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хүнд гэмтэл учруулсан гэдэг дээр маргаж байгаа. Би хүнд гэмтэл бол учруулаагүй. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч мэдүүлэхдээ: “...Цээжний хөндий рүү нэвтэрсэн тохиолдолд хий болон шингэн, цус хуралт үүснэ. Эрхтэн гэмтээхгүйгээр нэвтрэх боломжтой. Гэмтлийн зэргийн журамд эрхтнийг гэмтээхгүй ч гэсэн цээжний хөндийд хий, шингэн хуралдсан тохиолдолд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байгаа. Түүнчлэн хий, шингэн гэх ойлголт нь 2 ондоо зүйлс. Заавал хоёулаа хуримтлагдсан байх ёстой гэсэн зүйлгүй. Хий эсвэл шингэн цээжний хөндийд хуримтлагдах болон хуримтлагдахгүй ч байж болно. Бид эмнэлэгийн бичгийг үндэслэж дүгнэлт гаргасан. “ гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 8-11, 68-70, 136-137/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 17/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 18-22/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай дүгнэлт /1хх-н 25/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай дүгнэлт /1хх-н 30-32/, өвчний түүх /1хх-н 33-43, 155-185/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 62-65/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 71-73/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 110-111/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 112-114/,  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваажаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 115-116/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай дүгнэлт /1хх-н 121/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт /1хх-н 202-204/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 211-215/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 221/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбахүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 200-203/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваажаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 204-207/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Батдэлгэрэхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 208-211/, яллагдагч П.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 53-55/, яллагдагч Б.Аын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-н 245/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б шүүгдэгч П.Тнь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.Атай маргалдан түүнийг зэвсгийн чАтай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

            Шүүгдэгч П.Т гэм буруугийн талаар:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно ” гэж зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт П.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч П.Т 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн нөхөр Б.Атай маргалдан түүнийг зэвсгийн чАтай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт нь хутгалсаны улмаас Б.Аын зүүн сарвууны 2,3,4-р хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу талд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:                   

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Аын өгсөн: “...." гэх мэдүүлэг /1хх-н 214-215/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Аийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /1хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүр өгсөн: "...." гэх мэдүүлэг /1хх-н 171-173/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /1хх-н 112-114/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3807 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн футболканд уранхай, цоорхой гарсан байна.

2.Шинжилгээнд ирүүсэн футболканд гарсан 12х8см, 18х5мм, 2.5x2 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Футболканд гарсан 9х4мм, 15.10мм, 5хЗмм, 4хЗмм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн гогдох татах хүчний үйлчлэлээр гарсан байна. Футболканд гарсан 2.4 см, 2.4 см, 2.4 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхай байна.” гэх дүгнэлт /1хх-н 51-52/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай дүгнэлт:

1. Б.Аын биед зүүн сарвууны 3-р хурууны нугалагч шөрмөсний бүрэн тасрал, зүүн сарвууны 2,3,4-р хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу талд гүн хатгагдаж, зүсэгдсэн гарх бүхий гэмтэл тогтоогдлоо,

  1. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн,

З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт /1хх-н 25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай дүгнэлт:

1.Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6443 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Б.Аын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх тогтоогдлоо.

З. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх нь 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.

6.Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь цээжний зүүн ар доод хэсэгт далны шугамаар 8-9-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн арьсан доогуур, 6 цагийн чигт, 15 см гүн хавж орсон байна" гэх дүгнэлт /1хх-н 30-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Гын өгсөн: "...Цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хөндийн томографийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ГССҮТ-ийн 05885 дугаартай өвчний түүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зүүн плеврийн хөндийд хатгалт хийж шингэн цус соруулж авсан зэрэг оношлогоо эмчилгээгээр ГССҮТ-ийн хүлээн авахад Бямбахүү гэдэг эмч үзээд 15 см орж, 15 цагийн чиглэлд хавж орсон гэсэн, ГССҮТ-ийн цээж хэвлийн тасгийн эмч Батдэлгэрэх гэдэг эмч 2018 оны 05 дугаар сарын 21-нд үзээд 6-7 см гүн гэж бичсэн байна. Энэ нь тухайн эмч шархны сувагт босгож хийн хэмждэг учир өөр өөр байна. 15см хавж орсон учир зүрх уушгийг заавал гэмтээхгүй байж болно. Ихэнх шархны сувагны ихэнх хэсэг нь цээжний хөндийд ороогүй, бага хэсэг нь цээжний хөндий рүү нэвтэрсэн учир дотор эрхтэнг бага гэмтээсэн байж болно. Иймд гэмтэл учирсан үед цээжээр өвдөх шархнаас цус гоожих цус алдах амьсгал авах, гарахад зовиурлах зэрэг шинжүүд илэрч болно." гэх мэдүүлэг /1хх-н 227-229/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б өгсөн: "..." гэх мэдүүлэг /1хх-н 230-234/

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Э өгсөн: "15 см", "орж" гэсэн бичгүүд нь бусад шинжилж буй бичгүүдтэй бичмэл, үг хоорондын зай дунд, шулуун өнцгөлсөн болон гогцоорсон хэлбэр зонхилсон, баруун зүүн эргэлт хосолсон, баруун налалттай, хэмжээ дунд, холболт сайн, даралт дунд, гарын хөдөлгөөний эхлэл дэгээ хэлбэртэй. "о" үсгийн хөдөлгөөний хэлбэр, "ж" үсгийн хөдөлгөөний үйлдэц, "м" үсгийн төгсгөлийн нуман зураасын хөдөлгөөний чиглэл, "р" үсгийн хөдөлгөөний үйлдэц зэрэг үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна. Дээрх тохирч буй шинжүүд нь цогц байдлаараа харьцангуй тогтвортой, адитгалын ач холбогдолтой байх тул шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй бичгийг нэг хүн бичсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн." гэх мэдүүлэг /1хх-н 224-226/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Т өгсөн: "...." гэх мэдүүлэг /1хх-н 60-65/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /1хх33-37, 160-179/, Мэс засал /мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /1хх-38-39/, үзлэгийн тэмдэглэл /1хх-41-43/, 2018 оны 06 дугаар сарын 11-ний 3807 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-51-52/, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6627 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-149-151/, “Фрэндшип Наран” Оношлогооны Төвийн олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ /1хх-185/, мэс заслын тэмдэглэл /1хх-н 198-200/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Хэрэгт хохирогч Б.Аын биед учирсан гэмтэлд шүүх эмнэлэгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай “хүндэвтэр”, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3807 дугаартай “хүндэвтэр”, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр “хүнд”, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр “гэмтлийн хүнд зэрэгт” хамаарна гэх дүгнэлтүүдэд “...Б.Аын зүүн плеврийн хөндийд цусан хураа үүссэн байсныг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр соруулж авсан, ...нэвтрээгүй шархны үед цээжний хөндийд цусан хураа үүсэхгүй,” гэх үндэслэлээр   гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т “...цээж хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэх үндэслэлээр дүгнэсэн боловч “Фрэндшип Наран” Оношлогооны Төвийн олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ /1хх-185/-нд “баруун плеврийн хөндийд хий шингэнгүй, 2 уушигны талбайд нэвчдэст өөрчлөлтгүй” гэх баримт, “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн өвчний түүх /1хх33-37, 160-179/, Мэс засал /мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /1хх-38-39/, үзлэгийн тэмдэглэл /1хх-41-43/, 2018 оны 05 дугаар сарын 29-ний 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-25/, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-30-32/-үүд зэргээр тус тус үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан зүүн плеверт функц хийсэн тухай тэмдэглэл /1хх40/-ээр Б.Аын зүүн плеверт цустай бүлэгтэй 20 мл шингэн цус соруулж авсан гэдэг нь түүний эмнэлэгээс гарах, шилжих үеийн эпикриз /1хх43/, “Фрэндшип Наран” Оношлогооны Төвийн олон зүслэгт компьютерт томографийн шинжилгээ /1хх-185/, “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн өвчний түүх /1хх 33-37, 160-179/, 2018 оны 05 дугаар сарын 29-ний 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-25/, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-30-32/ зэргээр үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 1.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.”, 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч П.Тд холбогдох эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Аын гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Аыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Аыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэл дараахь нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж, тогтоогдохгүй байна гэж үзэв. Үүнд:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай:

1. П.Т биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй" гэх дүгнэлт /1хх-н 121/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Т өгсөн: “....” гэх мэдүүлэг /1хх-н 110-111/,

            Шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 207/,

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Өөрөөр хэлбэл Б.Аын үйлдсэн гэх гэмт хэрэг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн ч хохирогч П.Тнь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн нь хэрэг болсон тухайн цаг хугацаанаас хойш 5 сарын дараа шинжилгээ өгч, шинжээчийн дүгнэлт гарсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-н 121/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

Иймд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 1806 04483 1409 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Шүүгдэгч П.Тд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүхээс шүүгдэгч П.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Тд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П.Тэнэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг футболк, хар өнгийн хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.