| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 186/2017/0183/Э |
| Дугаар | 692 |
| Огноо | 2017-09-26 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 692
Ц.Ц-, М.Р.А- , Б.Б-,
Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дэлгэрмөнх,
ялтан Ц.Ц- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
ялтан М.Р.А- ийн өмгөөлөгч С.Тунбаяр, Д.Батбаяр,
цагаатгагдсан этгээд Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,
цагаатгагдсан этгээд Л.Б-ийн өмгөөлөгч А.Баасанжав, Р.Оюунцэцэг,
хохирогч В.С, түүний өмгөөлөгч А.Туул,
хохирогч Т.М-н өмгөөлөгч Б.Энхзаяа,
хохирогч Б.С, Б.Б, Х.О, Б.С, Д.О,
иргэний хариуцагч С.Б,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Р.А-, мөн шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч В.С-ы өмгөөлөгч А.Туул, Г.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, хохирогч Т.М-н өмгөөлөгч Т.Гүрбадам, хохирогч Б.С, Д.О нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2014 2500 00764 дугаартай Ц.Ц-, М.Р.А-, Б.Б-, Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц.Ц, 1947 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны 1-34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧМ47032111/,
2. М.Р.А- / /, 1956 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Филиппин улсад төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 1, USA8 1425 E.HELLMAN ST5, LONG BEACH 8CA 90813 хаягийн бүртгэлтэй, PHILIPPINES ADDERS: 467EVERLASTYNG ST8 BRGY SAN FACE BALANGA CITY, BALAAN 2100 PHLIPPINES гэх газарт оршин суух, BB&T WEALTH компанийн гадаад талыг хариуцсан төлөөлөгч ажилтай гэх, 2012-2013 онд Шириланк улсад 1 сар, 1 долоо хоног шоронд хоригдож байсан гэх, гадаад пасспортын дугаар: /447622537/,
3. Б.Б, 1975 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 57 дугаар байрны 41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧО75010276/,
4. Л.Б, 1958 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хороололд С-1-614 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧИ58121579/;
Америкийн Нэгдсэн Улсын иргэн, шүүгдэгч М.Р.А- нь:
1. Хохирогч Л.С-д Монгол улсад хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллана, энэ хөрөнгө оруулалтыг оруулахын тулд банкны төв зөвшөөрөл, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гээд янз бүрийн газраас зөвшөөрөл авдаг, түүний шимтгэл төлөх шаардлагатай байна гээд 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.942.455 ам.доллар буюу 2.328.780.905 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Ц.Ц- нь Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- / /-тэй бүлэглэн итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар
1. 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Транс капитал” ББСБ-ын байранд иргэн М.Б-с “Тоёота ланд крузейр 200” загварын автомашиныг худалдан авна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 80.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
2. 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Саруул” худалдааны төвийн талбайд иргэн В.С-ы “Лексус 570” загварын автомашиныг залилан мэхэлж авч, 186.554.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
3. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Авто плаза” худалдааны төвийн хажууд байрлах авто зогсоол дээр Л.С-н “Тоёота ланд крузейр 80”, “Тоёота клугер”, “Тоёота кроун 200” загварын автомашиныг худалдан авна гэж 170.000.000 ам.долларын бичигтэй хуурамч сертификат үзүүлж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 83.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
4. Иргэн Д.Ж-д 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Саудын Рамка компанитай байгуулсан 170.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ гэх зүйлийг үзүүлж, уг мөнгийг Монголд татан оруулж ирэх үйл ажиллагааны зардалд туслалцаа үзүүлээч гэж Д.Ж-н эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул таун” хотхоны ХБ-9601 тоот үйлчилгээний зориулалттай 2 давхар, 124.5м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг худалдах эрхгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихаар Б.С-н нэр дээр шилжүүлэн авч иргэн Ю.Д-с 94.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж авахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ю.Д-н нэр дээр шилжүүлж 520.641.196 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 400.000 ам.доллар буюу 736.772.000 төгрөгийг дээрх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
5. 2009 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-д иргэн О.Ю-с гадаадаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 263.442 ам.доллар буюу 330.827.434 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
6. Баянгол дүүргийн нутагт иргэн Ц.Л-н “Инфинити” загварын 28-64 УНС улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр худалдан авсан боловч автомашины үнэ болох 87.000.000 төгрөгийг төлөлгүй залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
7. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэд С.Н-н эзэмшлийн 65-78 УНС улсын дугаартай “Тоёота ланд крузейр 200” загварын 120.000.000 төгрөгийн үнэтэй автомашиныг худалдаж авах нэрийдлээр авч, итгэл эвдэн залилан авч, мөн өдрөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Хаан” банкны салбарын байранд иргэн Т.Б-н нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгч барьцаалан 40.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авч, залилж онц их хэмжээний хохирол учруулсан,
8. Иргэн Х.О-с гадаад улсаас томоохон хэмжээний зээл авч байгаа юм, түүнийг бүтээхэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гэх нэрийдлээр 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 80.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
9. Иргэн Д.М-д BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Өргөө” кинотеатрын ойролцоо 2015 оны 1 дүгээр сард Д.М-н 33-99 УБӨ улсын дугаартай автомашиныг барьцаалуулан 60.000 ам.доллар буюу 113.136.000 төгрөгийн зээл авахуулж, залилан онц их хэмжээний хохирол учруулсан,
10. Иргэн Б.Б-с BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, түүнийг бүтээхэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.115.525 ам.доллар буюу 2.219.894.750 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
11. Баянгол дүүргийн нутагт 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын хооронд Э.Т-с нийт 175.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 автомашиныг зарж өгнө гэж аваад мөнгийг нь өгөхгүй залилан онц их хэмжээний хохирол учруулсан,
12. Гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон, хөрөнгө оруулалт оруулахад гарах шаардлагатай зардлуудыг төлөхөд мөнгө хэрэг болоод байна, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд иргэн Э.А-н өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4А байрны 36 тоот байрыг 2014 оны 2 дугаар сарын 27-ны 60.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, 60.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
13. Иргэн Б.С-д Англи Улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт ирж байгаа, энэ мөнгийг оруулж ирэхийн тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй, мөн гаднаас ирэх төлөөлөгч нарт үйлчлэх автомашин хэрэгтэй байна гээд нийт 1.149.346.820 төгрөгийн үнэ бүхий
2013 оны 4 дүгээр сарын 6-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 8-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 10-нд “Лексус 570” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 17-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 18-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 6 дугаар сарны 18-нд “Ланд 200” загварын 2 ширхэг автомашин,
2013 оны 7 дугаар сарын 5-нд “Прадо 120” загварын автомашин,
2013 оны 7 дугаар сарын 7-нд “Хонда Си Ар Ви” загварын автомашин,
2013 оны 7 дугаар сарын 7-нд “Хьюндай Старикс” загварын автомашин,
2013 оны 7 дугаар сарын 19-нд “Форд эксфидишн” загварын автомашин,
2015 оны 3 дугаар сарын 12-нд “Прадо 120” загварын автомашинуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
14. Иргэн Ц.Б-д Америкийн Нэгдсэн Улсаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэхүү хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд тодорхой хэмжээний үйлчилгээ үзүүлдэг, түүний төлбөр төлөх хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг нь өгнө гээд хуурамч бичиг баримт үзүүлэн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хьюндай Старикс” загварын автомашин, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Бенз Е350”, “BMW 320 i” загварын 2 автомашин, нийт 3 автомашиныг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, 133.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
15. Америкийн Нэгдсэн Улсаас “Америк сити” банкнаас 100.000 ам.долларыг зээл авахаар болсон, энэ зээлээ аваад танайд хөрөнгө оруулна гэж иргэн М.Б-с Сүхбаатар дүүргийн нутагт 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 37.000 ам.доллар буюу 67.549.050 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 6.500 ам.доллар буюу 11.875.175 төгрөг, нийт 43.500 ам.доллар буюу 79.424.225 төгрөгийг хуурч мэхлэх аргаар, залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
16. Америкийн Нэгдсэн Улсаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, ийнхүү хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд тодорхой хэмжээний үйлчилгээ үзүүлдэг, түүний төлбөр төлөх хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг нь өгнө гээд хуурамч бичиг баримт үзүүлэн М.А-с Сүхбаатар дүүргийн нутагт 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 233.810.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
17. Англи Улсаас 170.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, уг мөнгийг оруулж ирэхийн тулд олон улсын баталгаат нэхэмжлэл, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримт бичиг бүрдүүлэх, мөн даатгалын хураамж төлөх ёстой, эдгээр ажлыг амжуулахад мөнгөний хэрэг болоод байна гээд Ж.Д-с 2013 оны 11 дүгээр сарын 11-нд 15.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 28-нд 27.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 7-нд 70.000.000 төгрөгийг цувуулж, 45.000.000 төгрөг болон 15.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг авч, залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,
18. Иргэн Б.А-д гадаадаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулж ирэх гэж байгаа, энэ мөнгийг оруулж ирэхэд дундын банкны шимтгэл, урьдчилгаа төлбөр гэх мэт их хэмжээний мөнгө төлдөг юм байна, энэ мөнгийг төлөхөд мөнгөний хэрэг болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалтаа оруулж ирвэл 1.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг чамд оруулна гэж хуурамч бичиг баримт үзүүлэн 2014 оны 12 дугаар сарны 1-ний өдөр 88.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 6.000.000 төгрөг, нийт 94.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
19. Иргэн И.Б-д гадаадаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулж ирэх гэж байгаа, энэ мөнгийг оруулж ирэхэд дундын банкны шимтгэл, урьдчилгаа төлбөр гэх мэт их хэмжээний төлбөр төлдөг юм байна, мөнгийг төлөхөд мөнгөний хэрэг болоод байна, чи мөнгө зээлээч гэж хуурамч бичиг баримт үзүүлэн 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 13.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,
20. Иргэн Б.С-т Саудын Арабаас надад 35.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон, энэ мөнгийг Монголд оруулж ирэхэд даатгал, татвар, хууль бус мөнгө биш гэдгийг нотлох баримт бичиг зэргийг цуглуулахад тодорхой хэмжээний мөнгө хэрэг болж байна, надад 14-30 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж хуурамч бичиг баримт үзүүлэн хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг 2009 оны 6 дугаар сараас 2012 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 590.653 ам.доллар буюу 680.969.750 төгрөгийг залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
21. Иргэн Б.М-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд 2010 оны 7 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 83.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
22. Иргэн Б.А-с Баянгол дүүргийн нутагт 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 26.000.000 төгрөг, 22.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Альфард” загварын автомашиныг залилан мэхэлж авсан,
23. Иргэн Б.Б-д хүнээс мөнгөний хэрэг болоод байна, их хэмжээний мөнгө орж ирэх гэж байна, энэ мөнгөө орж ирэхээр төлнө гэж Сүхбаатар дүүргийн нутагт 2013 оны 6 дугаар сард 35.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,
24. Иргэн Д.М-с 2013 оны 7 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар хүртэл 117.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутагт хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
25. Иргэн Б.Х-с 2013 оны 7 дугаар сараас 2013 оны 8 дугаар сар хүртэл 21.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутагт хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
26. Иргэн Д.Г-с 2013 оны 7 дугаар сард 21.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутагт хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
27. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Д.О-н “Лексус 570” загварын автомашиныг зарж өгнө гэж хэлж аваад 60.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, уг мөнгийг залилан авч онц хэмжээний хохирол учруулсан,
28. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн С.Н-н 65-78 УНС улсын дугаартай “Ланд крузейр 200” загварын автомашиныг зарж өгнө гэж аваад банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж 120.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
29. Иргэн Ч.М-с 2013 оны 7 дугаар сард 15.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч мэхлэх аргаар залилан авсан,
30. Баянгол дүүргийн нутагт иргэн Ж.С-с 2013 оны 7 дугаар сард 21.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
31. Иргэн М.А-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд Сонгинохайрхан дүүргийн нутагт 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 6.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
32. Иргэн Б.Б-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ноос 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 212.700.000 төгрөг, 7.500 ам.доллар буюу 14.914.125 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, нийт 227.614.125 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
33. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт М.Б-с 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15.000 ам.доллар буюу 25.660.800 төгрөгийг 1 хоногийн дараа 16.000 ам.доллар болгож өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
34. 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн И.А-н Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 25/1 дүгээр байрны 3 тоотын 57.3 м.кв бүхий байрыг Хойлогдоржид барьцаалан 25.000.000 төгрөгийн зээлж авахуулж буцаан төлөхгүй залилсан,
35. Сүхбаатар дүүргийн нутагт М.А-т Америкийн Нэгдсэн Улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр нь өгнө гээд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
36. Иргэн Н.Ч-д гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа мөнгөний хэрэг болоод байна, 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн нутагт Баруун 4 зам “Транс капитал” ББСБ-ын хашаанд 2013 оны 2 дугаар сард 7.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
37. Иргэн П.А-д гадаадаас төслийн их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа, энэ ажлаа бүтээхийн тулд гадагшаа мөнгө шилжүүлэх шаардлагатай болоод байна, мөнгө зээлүүлээч гэж хуурч мэхлэх аргаар, Сүхбаатар дүүргийн нутаг, Хангай зочид буудлын зүүн талын зогсоол дээр 2013 оны 7 дугаар сард “Тоёота ланд круейр 200” загварын автомашиныг залилан мэхэлж авсан,
38. Иргэн Д.А-д гадаадаас их хэмжээний зээл орж ирж байгаа гэж хуурамч бичиг баримт үзүүлж, 22.000 ам.доллар зээлдүүлэх юм бол 1 сарын дараа 220.000 ам.доллар болгон буцааж өгнө гэж хуурч мэхлэх аргаар 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 22.000 ам.доллар буюу 30.821.560 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын эхээр дахиж 7.000 ам.доллар буюу 9.806.860 төгрөг буюу нийт 29.000 ам.доллар буюу 40.628.420 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-11 тоотод байрлах Д.А-ы ажлын байранд залилан мэхэлж авсан,
39. Иргэн С.Д-д Монголд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон, хөрөнгө оруулалт авахад итгэмжлэл, гуйвуулгын хураамжийн мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гээд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 50.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 55.000.000 төгрөг, 75.000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сард 50.00, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 11.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50.000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сард 4.900 ам.доллар буюу нийт 272.136.000 төгрөг, 179.900 ам.доллар буюу 345.467.981 төгрөгийг залилан мэхэлж, 617.603.981 төгрөгийг залилан мэхэлж авсан,
40. Иргэн Н.Т-т гадаад улсаас уул уурхай болон цементийн үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт татахаар хөөцөлдөж байна гээд хуурамч бичиг баримт үзүүлэн 2013 онд “Тоёота ланд крузейр 105” загварын автомашин 2 ширхэг, “Лексус 470” загварын автомашин 1 ширхэг, “Клугер” загварын автомашин 1 ширхэг, “Стима” загварын автомашин 1 ширхэг, “Хайлюкс” загварын автомашин 1 ширхэг, “Вокси” загварын автомашин 1 ширхэг, “Королла” загварын автомашин 2 ширхэг, “Пробокс” загварын автомашинд 1 ширхэг, “Вингроуд” загварын автомашин 1 ширхэг, “Раум” загварын автомашин 2 ширхэг, “Бльюбирд” загварын автомашин 1 ширхэг, “Приус” загварын автомашин 2 ширхэг буюу нийт 33.592.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, мөн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийг Б.Саар дамжуулан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 145.900.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 95.000.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 31.500.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 42.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12.000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 16.000 ам.доллар, 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 32.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 75.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 50.000 ам.доллар, 53.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 95.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 28.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 38.500.000 төгрөг, 40.000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 68.200.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 11.500 ам.доллар, 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 310.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 24.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 35.000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 112.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 11.600 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 18.500.000 төгрөгийн тус тус бэлнээр 1.857.692.000 төгрөг, 176.11 ам.доллар буюу 329.835.300 төгрөгийг залилан мэхэлж нийт 2.187.527.300 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
41. Иргэн Ч.С-д гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд тодорхой хэмжээний шимтгэл төлдөг юм, мөнгө зээлээч гээд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг Ц.Ц-д өөрөө бэлнээр авч, 4.500.000 төгрөгийг Б.С-н дансаар шилжүүлэн авсан, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөгийг Ц.Ц- өөрөө бэлнээр авч, 2.200.000 төгрөгийг мөн Б.С-н дансаар, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг Б.С-н дансаар, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөгийг Ц.Ц-д бэлнээр, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг Б.С-н дансаар, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг Б.С, Н.Т нарт бэлэн өгсөн, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.С-н бэлэн 6.500.000 төгрөг, дансаар 13.000.000 төгрөгийг өсгөн, Н.Т, Б.Б, Б.С нарт 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 13.000.000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 19.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 5 дүгээр сарын 1-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын эхээр 4.000.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
42. Англиас уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, уг хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагатай байна, мөнгө зээлээч гээд 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 683.390 ам.доллар буюу 787.265.280 төгрөгийг Х.Ц-с хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
43. 2006 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр С.Э-т Арабын Нэгдсэн Эмират улсаас хөрөнгө оруулалтын зориулалтаар 35.000.000 ам.доллар орж ирэхээр болсон, түүнийг авахын тулд банкинд урьдчилгаа мөнгө төлдөг юм байна, мөнгө зээлээч гээд 25.000 ам.доллар буюу 29.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт залилан мэхэлж авсан,
44. 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.С-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 4 дүгээр байрны 29 тоотод байрлалтай 46 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 32.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авахуулж мөнгийг залилан мэхэлж авсан,
45. Иргэн С.Н-д гадаадаас уул уурхайн чиглэлээр төсөл хөтөлбөр оруулж ирэхээр болж байгаа, төслийн санхүүжилтийг оруулж ирэхэд хураамж төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, төслийн мөнгө орж ирэхээр төлнө гээд 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22.000 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
46. 2007 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр иргэн Ц.Э-с гадаад улсаас томоохон хэмжээний зээл авах гэж байгаа, түүнийг бүтээхэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гэж хуурч мэхлэх аргаар 16.000 ам.доллар буюу 19.005.280 төгрөгийг залилан мэхэлж авсан,
47. Иргэн Ч.Б-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2006 он хүртэл хугацаанд 10.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
48. Сүхбаатар дүүргийн нутагт 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр иргэн Ч.П-с 25.000.000 төгрөг зээлэх нэрийдлээр авч залилсан,
49. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн гадна талд иргэн Ц.Д-г итгэл эвдэх замаар залилан мэхэлж 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
50. Д.С-д уул уурхайн болон цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд мөнгө хэрэг болоод байна гээд 2014 оны 11 дүгээр сараас 2015 он хүртэл хугацаанд нийт 261.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
51. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлэн, 2015 оны 3 сард уг мөнгө орж ирнэ, тэр үед энэ барилгыг чинь худалдаж авна гэж гэрээгээр халхавчлан хохирогч Т.М-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430 м.кв талбайтай байрыг, офиссын зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий байрны 4 давхарын А тоотод байх 121.96 м.кв талбайтай байрыг, Б тоотод байх 92.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийн өмчлөх эрхийг иргэн С.Б-н нэр дээр шилжүүлэн, түүнээс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 280.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөгийг авч, нийт 380.000.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
52. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлэн, 2015 оны 3 сард уг мөнгө орж ирнэ, тэр үед энэ барилгыг чинь худалдаж авна, сар ч хүрэхгүй хугацааны дараа би эргүүлэн чамаас худалдан авна гэж гэрээгээр халхавчлан хохирогч Т.М-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430 м.кв талбайтай офиссын зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий байрны 5 давхарын Б тоотод байх 91.94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийг Б.Д-д барьцаалах нэрийдлээр 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 120.000.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
Монгол Улсын нэр бүхий 53 иргэнээс 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 655 удаагийн үйлдлээр 8.554.736 ам.доллар буюу 13.144.476.152 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк, Монгол шуудан, Голомт, Хаан, Хас, Анод зэрэг банк болон Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Тайван, Испани, Нигери, Хонгконг, Их Британи Умар ирландын нэгдсэн вант улс, Америкийн Нэгдсэн улс, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, Украйн, БНХАУ, Флиппин зэрэг улсууд руу шилжүүлэн авч, уг хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэгт,
М.Р.А нь Ц.Ц, Б.Б нартай бүлэглэн:
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлэн 2015 оны 3 сард уг мөнгө орж ирнэ гэж гэрээгээр халхавчлан иргэн Т.М-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430 м.кв талбайтай офиссын зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий байрны 4 давхарын А тоотод байх 121.96 м.кв талбайтай байрыг, Б тоотод байх 92.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийн өмчлөх эрхийг иргэн С.Б-н нэр дээр, 5 давхарын Б тоотод байх 91.94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийн өмчлөх эрхийг Б.Д-н нэр дээр тус тус шилжүүлж, онц их хэмжээний хохирол учруулан, нийт 54 удаагийн үйлдлээр 16.810.413.731 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Л.Б нь 85-85 УНВ улсын дугаартай “Лексус-570” загварын автомашиныг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.У нь иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, өөрт нь хариуцуулж өгсөн байхад уг автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Б-т зарж, санаатайгаар үрэгдүүлж, бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: М.Р.А, Ц.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- / /, Ц.Ц- нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, М.Р.А- ийг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан, Ц.Ц-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар М.Р.А- ийг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-г 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар М.Р.А- эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Р.А- эд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Ц-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар М.Р.А- ийн цагдан хоригдсон 744 хоног, Ц.Ц-гийн цагдан хоригдсон 243 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Б-, Л.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд Б.Б-, Л.Б- нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, М.Р.А- , Ц.Ц- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ц.Ц-гийн 86-02 УБА улсын дугаартай “Тоёота Прадо” загварын автомашиныг, Ц.Ц-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22-34 тоотод байрлалтай битүүмжилсэн орон сууц, Ү2205014432 Эрхийн улсын бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 байр 36 тоот орон сууц зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хохирогч Т.Мөнхбаярын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430м2 талбайтай оффис, 4 давхарын А тоотод байх 121.96м2 талбайтай байрыг, Б тоотод байх 92.75 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилсэн, хохирогч Д.Жигмэдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01 тоот оффисын зориулалттай 124.5 м2 талбайтай 2 давхар барилгын гэрчилгээг битүүмжилсэн, иргэний нэхэмжлэгч Б.Болорын эзэмшилд байгаа 01-69 УНД “Лексус-570” загварын автомашин битүүмжилсэн, хохирогч М.Алдарын /Уран ган ХХК-д/ 57-75 УНҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” загварын автомашин захиран зарцуулах эрхийг хязгаарласан, хохирогч Х.Отгонбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхон 3 дугаар гудамжны 247 тоот хаягт байршилтай Ү-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан, иргэний нэхэмжлэгч Т.Баттогтохын эзэмшилд байгаа 65-78 УНС улсын дугаартай хар өнгийн “Ланд-200” загварын автомашин битүүмжилсэн зэрэг мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хавтас нийт 238 хуудас англи хэл дээр үйлдэгдсэн төсөл, банкны гуйвуулгын нийт 5 хавтас баримт, 1 дүгээр хавтас 250 хуудас, 2 дугаар хавтас 249, 3 дугаар хавтас 250, 4 дүгээр хавтас 216 хуудас, хохирогч Л.Санжаадоржоос гаргасан 1 хавтас 234 хуудас материал, 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, “М R U”-ийн 447622537 дугаартай Америкийн Нэгдсэн Улсын паспорт 2ш, 720343649 дугаартай Америкийн Нэгдсэн Улсын гадаад паспорт 1 ширхэг, “М R U”-ийн BDO банкны 13 долларын үлдэгдэлтэй гэсэн бичиглэл хийгдсэн хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, “М R U”-ийн К02-07-002643 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, 35 ширхэг зочид буудлуудын болон хүмүүсийн нэрийн хуудас бүхий ногоон өнгийн хуванцар савтай гадаад хэл дээр баримтууд, Nokia Model C2-01.58 Nokia Model C5-00.2, ZTE ZTE-CE520, Samsung SM-G355H/DS загварын 4 ширхэг гар утас, SMART Bro_6EA12F загварын утасгүй сүлжээ үүсгэгч 1 ширхэг, PNY загварын саарал өнгийн төхөөрөмж 1 ширхэг, утасны цэнэглэгч 4 ширхэг, цахилгаан залгуурын хувиргагч хошуу 3 ширхэг, зөөврийн компьютерын цэнэглэгч 1 ширхэг, 16 ширхэг гар утасны сим картны үүр, 5 ширхэг банкны карт, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн СД 4 ширхэг, A1465EMC 2558 загварын Макбүүк эйр зөөврийн компьютер 1 ширхэг, 100-тын төмөр зоосон мөнгө 8 ширхэг, 500-тын төмөр зоосон мөнгө 5 ширхэг, 50-тын төмөр зоосон мөнгө 7 ширхэг, 20-тын төмөр зоосон мөнгө 5 ширхэг, 5-тын төмөр зоосон мөнгө 9 ширхэг, 20-тын төмөр зоосон мөнгө 4 ширхэг, 1-тын төмөр зоосон мөнгө 31 ширхэг, 2-тын төмөр зоосон мөнгө 3 ширхэг, 10-тын төмөр зоосон мөнгө 29 ширхэг, тоогүй төмөр зоосон мөнгө 13 ширхэг, шар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, хар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, Цайвар саарал өнгийн “Mesmekic” нэртэй цахилгаантай уут, дотор нь шаргал өнгийн метал бугуйвч 3 ширхэг, -1LV гэсэн бичигтэй бөгж шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, LV гэсэн бичигтэй шаргал өнгийн метал ээмэг 1 хос, LV гэсэн бичигтэй кулон бүхий хүзүүний метал гинж 1 ширхэг, LV гэсэн бичигтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, цагаан шигтгээтэй цэцгэн хэлбэртэй метал ээмэг 2 хос, зуйван хэлбэртэй шаргал өнгийн, голдоо ногоон шигтгээтэй метал ээмэг 1 хос, саарал бөөрөнхий шигтгээтэй саарал өнгийн метал бөгж 1 ширхэг, цэнхэр өнгийн чулуун бугуйвч 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал ээмэг 1 хос, солонгорсон бөөрөнхий унжлагатай шаргал өнгийн метал ээмэг 1 хос, хар өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн метал бөгж 1 ширхэг, загалмайтай модон эрхэн зүүлт 1 ширхэг, загалмайтай хуванцар цагаан гоёлтой төмөр зүүлт 1 ширхэг, хүрэн өнгийн чулуун шигтгээтэй энгэрийн шаргал өнгийн төмөр зүүлт 1 ширхэг, энгэрийн шаргал өнгийн төмөр зүүлт 1 ширхэг, цагаан шигтгээтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг, шар алаг өнгийн савхин уут 1 ширхэг, ногоон өнгийн чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, цахилгаан хар өнгийн түрийвч зэргийг шүүгчдэгч Р.А.М.Р.А-д буцаан олгож, 100-тын ам.доллар 4 ширхэг /LL31317286D, LA86539323A, KL59600731C, KD74814693G/, 20-тын ам доллар 3 ширхэг /IG3823076, BB85248044C, MB85248043C/, 10-тын ам доллар 1 ширхэг, /GE14323806A/, 50-тын Хонг Конг доллар 1 ширхэг /AF941074/, 10-тын Хонг Конг доллар 1 ширхэг /WT890724/, 100.000-тын Индонезийн Рупи 3 ширхэг /HUS221455/, КЕR890555, ULC030089/, 20.000-тын Индонезийн Рупи 1 ширхэг /PGM927826/, 500-тын Филиппиний Писо 10 ширхэг /АС297209, PX202617, VM504985, AS809820, WS5320185, XG007861, ZA884260, R136747, BF514531, WA357191/, 100-тын Филлипиний Писо 2 ширхэг /GB135277, ТР701178/ зэргийг улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р.М-с 9.282.913.872 төгрөг, Ц.Ц-гээс 6.954.132.967 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.С-д 2.328.780.905 төгрөг, хохирогч М.Б-т 60.000.000 төгрөгийг, хохирогч В.С-д, 186.554.000 төгрөгийг, хохирогч Л.С-д 83.000.000 төгрөгийг, хохирогч Д.Ж-д 1.257.413.196 төгрөгийг, хохирогч О.Ю-т 330.908.844 төгрөгийг, хохирогч Ц.Л-д 43.500.000 төгрөгийг, хохирогч Х.О-т 80.000.000 төгрөгийг, хохирогч Д.М-д 113.136.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д, 2.219.894.750 төгрөгийг, хохирогч Э.Т-т 163.500.000 төгрөгийг, хохирогч Э.А-д 60.000.000 төгрөгийг, хохирогч Б.С-д 1.149.346.820 төгрөгийг, хохирогч Ц.Б-д 133.300.000 төгрөгийг, хохирогч М.Б-д 90.000.000 төгрөгийг, хохирогч М.А-д, 233.810.000 төгрөгийг, хохирогч Б.А-д, 94.000.000 төгрөгийг, хохирогч И.Б-д 13.000.000 төгрөгийг, хохирогч Б.С-т 681.022.909 төгрөгийг, хохирогч Б.М-д 83.000.000 төгрөгийг, хохирогч Б.А-д 48.000.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 35.000.000 төгрөгийг, хохирогч Д.М-д 117.000.000 төгрөгийг, хохирогч Б.Х-т 21.000.000 төгрөгийг, хохирогч Д.Г-т 21.000.000 төгрөгийг, хохирогч Д.О-т 40.000.000 төгрөгийг, хохирогч С.Н-д 120.000.000 төгрөгийг, хохирогч Ч.М-д 15.000.000 төгрөгийг, хохирогч Ж.С-д 21.000.000 төгрөгийг, хохирогч М.А-д 5.000.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 227.614.125 төгрөгийг, хохирогч И.А-д 25.000.000 төгрөгийг, хохирогч М.А-т 172.209.380 төгрөгийг, хохирогч П.А-д 175.000.000 төгрөгийг, хохирогч Д.А-д 46.629.000 төгрөгийг, хохирогч С.Д-д 617.603.981 төгрөгийг, хохирогч Н.Т-т 2.187.527.300 төгрөгийг, хохирогч Ч.С-д 293.200.000 төгрөгийг, хохирогч Х.Ц-д 787.265.280 төгрөгийг, хохирогч С.Э-т 29.200.000 төгрөгийг, хохирогч Б.С-д 81.496.500 төгрөгийг, хохирогч С.Н-д 81.476.720 төгрөгийг, хохирогч Ц.Э-д 19.005.280 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 10.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Д-д 12.000.000 төгрөгийг, хохирогч Д.С-д 261.000.000 төгрөгийг, хохирогч Т.М-т 1.323.651.850 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 40.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Р.А, Ц.Ц нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр, Б.Б, Л.Б нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Ялтан М.Р.А давж заалдах гомдолдоо: “... Орчуулагч Д.А-н Англи хэлний мэдлэг нь шүүхийн орчуулагч байх түвшинд хараахан хүрэхгүй бөгөөд туйлын хангалтгүй гэдгийг миний бие шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад ойлголоо. Тэрээр миний хэлсэн жинхэнэ санааг орчуулж хэлэхдээ итгэлгүй байна хэмээн надад өөрөө ч хэлж байсан.
Миний бие Шриланк Улсад хэзээ ч ял эдэлж, хоригдож байгаагүй гэдгээ хэлмээр байна. Харин тэнд уулзалтад оролцох бүртээ барьцаалагдан хэсэг бүлэг хүмүүсийн хорих, хяналтын дор хэдэн долоо хоногийн турш хоригдож байсан юм.
Орчуулагч Д.А нь энэ тухай мэдээллийг огт өгөлгүйгээр барахгүй сонсохыг ч хүсээгүй. Энэ л миний хэлэх гээд байгаа гол санаа юм.
Яллах тогтоолын хувийг хүлээн авч танилцахад маш олон буруу ойлголт бүхий мэдээллүүд байсныг олж мэдсэн. Тэнд байсан ганц үнэн зүйл бол миний ашиглаж байсан жи мэйл хаяг хакердуулсан тухай байсан. Энэ явдал 2013 оны 11 дүгээр сард тохиолдсон бөгөөд Сити банкны Ази номхон далайн бүсийн ажилтан гэх этгээд энэ бүх хэрэгт холбоотой болох нь Д.Ж-н мэдүүлгүүр батлагдана. Тухайн үед тэрээр түүнд өөрийн хувийн машинаараа үйлчилж байсан бөгөөд энэ тухай бүгдийг мэдэж байгаа.
Миний бие Барбара Дакаас өгсөн зааварчилгааны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Ц болон Балжинням нараас авсан 5000 ам.долларын нотариатын төлбөрийг эс тооцвол хэн нэгэн хохирогчоос ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.
Хохирогч Сүхчуулган мэдүүлэгтээ “хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт М.Р.А-д мөнгө өгсөн” гэдэг. Үнэндээ би хэзээ ч ямар ч банкны салбарт орж хэн нэгнээс мөнгө аваагүй.
2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Ц-тэй уулзаж хөрөнгө оруулалтын гэрээнд түүний гарын үсгийг зуруулсан. Энэ үед миний зөвлөх “Сити” банктай битгий холбогд гэж Ц.Ц-д хэлсэн. Учир нь түүний эзэмшлийн гэх 22.5 сая ам.доллар аль хэдийн түүний мэдэлд байхаа больсон гэж хэлж байв.
Үүний дараа би Монголоос яваад Филлипин Улсын Манила хотод ирсэн бөгөөд 2012 оны 7 сараас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд байрлаж байсан. Ер нь бол Ц.Ц аль хэдийн М.Р.А-тай холбоо барьчихсан, дундын зуучаар ажиллаж байсан үе. 2013 оны 11 дүгээр сард “Сити” банкны Ази номхон далайн салбараас зээл хүсэх асуудлаар Ц.Ц Лондонд байдаг нэг хүнээс тусламж хүссэн байсан. Үүний дараа намайг 2015 оны 2 дугаар сард Монголд ирэхэд Ц.Ц- надтай Цагдаагийн газрын үүдэнд тааралдсан. Энэ үед тэр надад Лондонгоос авах гэж байгаа зээлийнхээ талаар хэлсэн. Түүний хэлсэн зээлийн дүн нь түүний төлөх төлбөрийн үлдэгдэлтэй бараг адилхан байсан. Тэр зээл авахаасаа өмнө төлбөрөө шилжүүлсэн. Үнэндээ Ц.Ц- намайг дуурайж миний өмнөөс харьцдаг хуурамч этгээдтэй харилцаж, түүнд итгэж байсан нь түүний том алдаа болсон.
Би яллах тогтоолын Англи хэл дээрх хуулбарыг авч шүүх хуралдаанд мэдүүлсэн Д.Ж-н мэдүүлгийн утгыг ойлгосон. Намайг дуурайгч М.Р.А- гэгч нь 2013 оны 11 дүгээр сард Монгол Улсад ирэхдээ өөрийгөө “Сити” банкны Ази номхон далай хариуцсан төлөөлөгч гэж танилцуулсан бөгөөд Д.Ж түүнд өөрийн машинаараа үйлчилсэн байдаг. Тэрээр энэ тухай хамгийн сайн мэдэж байгаа хүн.
Ц.Ц, marita.underwood@gmail хаягаар хуурамч этгээдтэй холбогдож түүний өгсөн зааварчилгаа бүрийг нэгд нэггүй дагаж, өөрөө хоригдож байсан ч яаж ийгээд мөнгөө шилжүүлсэн байдаг. Ц.Ц-гийн дагалдагч нар ч зээлсэн мөнгүүдээ цуглуулж бүгдийг нь зальт этгээдийн зааварчилгааны дагуу шилжүүлсэн байдаг. Энэ нь надаас тэс ондоо хүн юм. 2013 оны 11 дүгээр сард залилагч этгээд өөрийгөө “Сити” банк Ази номхон далай хариуцсан ажилтан хэмээн танилцуулж Ц.Ц-тэй уулзсан байна.
Эцэст нь хэлэхэд энэ бүх гэмт хэргийг миний жи майл хаягийг хакердсан этгээд үйлдсэн гэдэг нь тодорхой байна. Тэр хаяг нь аль хэдийн миний хувьд ашиглах боломжгүй болсон. Миний бие намайг буруутгаад байгаа хэрэгт ямар ч хамааралгүй, гэм буруугүй гэдгээ мэдэгдэж байна. Америкийн банкны систем энэхүү хэрэгт холбоотой гэдэгт би итгэлтэй байна ...” гэжээ.
Ялтан Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Ерөнхий байдал:
Хэрэг явдал маш тодорхой, бүх хүмүүсийн өмнө нээлттэй, ил тод болж өнгөрсөн хэдий ч учир үл мэдэгдэх нөхцөл байдлын улмаас өдий болтол удааширч байгаа билээ. Асуудлыг үтэр түргэн хугацаанд шийдэж, аль аль талдаа хохиролгүй болох боломж их байсан боловч гадаад, дотоод орчны нөхцөл байдал, түүний ойлгох ойлголт Монгол Улсын банк санхүүгийн чадамж, гадаад харилцааны хязгаарлагдмал орчинд хэт нэг талыг барьсан дүгнэлт, үнэн зөвийг олж тогтоох гэсэн хүсэл эрмэлзэл дутсан. Гадаад хөрөнгө оруулалтын талаарх ойлголт түүний хууль журам, өөрийн иргэндээ хандах хандлага, харилцан ойлголцох боломжтой бол харилцан дэмжлэг үзүүлэх, ихэмсэглэлийн хоосон дүр эсгэх зэрэг маш олон асуудал нөлөөлсөн нь өнөөдрийн үүсээд байгаа нөхцөлийг бий болгож байгаа билээ.
Хоёр. Хэрэг бүрдэл:
Бодит нөхцөл байдалд тулгуурласан хэрэг шийдвэрлэлт анхдагч хэрэг бүрдлээс ихээхэн хамаарах нь тодорхой бөгөөд ийм нөхцөл бий болгох зорилгоор миний бие өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн гэдгээ шударгаар хэлэх нь зүйтэй.
Тухайлбал:
1. 2014 оны 11 дүгээр сарын 12-нд ВВТ банкны биет төлөөлөгч М.Р.А гэгч Монголд ирэх тухай.
2. Түүний ирсэн үйлдлийг бичиж сидинд буулгасан. Түүнийгээ мөрдөн байцаагч болон холбооны мөрдөх товчоонд тус бүр 1 хувийг хүргүүлсэн.
3. 2015 оны 4 дүгээр сарын 14-нд миний бие Америкийн нэгдсэн улсын Вашингтонд байрлах холбооны мөрдөх товчоонд гомдол гаргасан.
4. 2015 оны 12 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсын Монгол улс дахь элчин сайдын яаманд холбооны мөрдөгчид, Техасын прокурор, Америкийн Нэгдсэн Улсын хууль зүйн яамны төлөөлөлтэй тв пресс ярилцлага хийж гэрчилсэн.
5. Надад зээл өгсөн хүмүүс хэл хүргэж нэхэмжлэл гаргахыг хүссэн.
6. Холбооны мөрдөх товчооны ажилтан ноён Жим Спальдантай шууд харилцаатай ажилласан зэрэг ажиллагаа явуулж, тэднээс авсан мэдээллээ байнга ил тод мэдээлж хүсэлт гаргаж байсан бөгөөд тэдгээр ажлын үр дүнд Америкийн Нэгдсэн Улсын хууль, прокурор, мөрдөн байцаагчдын баг Монголд 4 удаа ирж ажилласан байдаг.
Хавтаст хэрэг бүрдэлт:
2.1. Сүр бараа ихтэй 28 дэвтрээс бүрдэх боловч болсон хэргийн үнэн мөнийн тодорхойлоход шаардлагатай материалыг бүрдүүлж чадаагүй. Мөрдөн байцаах ажиллагаанд бүрэн төгс болж чадаагүй, дутуу болсон.
2.2. Надтай огт холбоогүй Санжаадорж, Чинбат гэх хүмүүсийн хэргийг хамт авч үзсэн нь аль нь хэнд хамаарах гэдгийг зааглах боломжгүй.
2.3. Хэрэг бүрдэл 7-8 мөрдөн байцаагч, 3-4 хяналтын прокурорын гар дамжсан, хэргийн хэлэлцэх хугацаа тулмагц хам хум хэрэг бүрдүүлсэн гэх нэрээр дараагийн шатанд шилжүүлсэн.
2.4. Хэрэг бүрдэл зөвхөн хүмүүсийн мэдүүлгээр хязгаарлагдсан. Хэт нэг талыг баримталсан.
2.5. Нотлох хангалттай баримт байсан, нэгийг ч ашиглаагүй, нотлох баримт огт бүрдүүлээгүй. Ийм л хэрэг бүрдэл болсон тул дараа дараагийн прокурор, шүүхийн процесс мөн тийм л болж өнгөрөх ул суурь болж өгсөн хэмээн үзэж байна.
Гурав. Мөрдөн байцаалт:
Хэрэг бүртгэл, хянан шалгаж нотлох, тохирсон хуулийн зүйлчлэлд хамруулан хяналтын прокурорт шилжүүлэх гэсэн дэс дарааллаар явагддаг хэмээн би ойлгодог боловч тийм нөхцөлийг огт бүрдүүлээгүй.
Тухайлбал:
3.1. Хэргийн объектив, субъектив талын ямар ч шийдэл нотолгоо бүрдүүлээгүй мэдүүлгийн цуглуулгыг бий болгосон.
3.2. Зарим нэхэмжлэгч нарын өмнө тохирч баталгаажсан тооцоог “хүчингүй” болгож өсөн нэмэгдүүлэн тогтоосон. М, Б, Б, С, Д.Ж-д зэрэг 10-аад хүмүүсийн нэхэмжлэл Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргүүдийн Иргэний хэргийн шүүхээр орж шийдвэрлэгдсэн хэдий ч тооцоонд оруулсан. Бүр заримын худал нэхэмжлэлийг “үгсэн хуйвалдсан” хэлбэрээр хөхүүлэн дэмжиж, ор үндэслэлгүй төлбөр гаргаж тавьсан. “Д.Жигмэд мэтийн”.
3.3. Зарим нэхэмжлэгч нарын гомдолд аудит хийлгэх тухай хүсэлт тавьж байсан ч авч үзээгүй. Тухайлбал: Д.Ж-н надад зээлсэн хэмээн гүжирдээд байгаа 410.000 ам.долларыг мөрдөн байцаагч, хяналтын прокурорууд дараах зөрүүтэй мэдүүлгийг “эс анзааран” үзсэн ч харуулах аваас,
Д.Ж-н анхны мэдүүлэгт: 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж Д нотариатчаар батлуулсан. Гэрээ хийсэн өдрөө гэртээ хадгалж байсан мөнгөнөөсөө 410.000 ам.долларыг бэлнээр Ц.Ц-д тоолж өгсөн.
2 дахь мэдүүлэгт: 50.000 ам.долларын зээлийн гэрээ хийж бэлдэж байя гэж гарын үсэг зуруулж авснаа ашиглан хуурамч гэрээ хийсэн. Ц.Ц-д мөнгө өгөхөөс 2-3 хоногийн өмнө 410.000 ам.долларын гэрээ хийсэн. Ингээд 2014 оны 7 дугаар сарын сүүл 8 сарын эхээр 210.000 ам.долларыг бэлнээр гэртээ тоолж өгсөн. Үүний дараа үлдэх 190.000 ам.долларыг евро оролцуулан 2-3 удаа тасалж өгсөн. Тухайн үед өгсөн мэдүүлгээ би сайн уншилгүйгээр гарын үсэг зурсан /5-р хх-59-66/.
Анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг: Э гэгчид хадгалуулж байсан 120.000 ам.доллар авч өгсөн. Туяа гэгчээс 65.000.000 төгрөг зээлж өгсөн. “Могул Таун” ХХК-иас 32.500.000 төгрөг зээлж өгсөн. Сүхбаатар дүүргийн Наранбаатар, Ганбат нараас мөнгө зээлж өгсөн хэмээн их захгүй огт өөр зүйл ярьж байх юм.
3.4. М.Р.А- ийн гаргаж өгсөн хөрөнгө оруулгыг дэмжих гэрээ гэгч нь нэгэн загварын худал гэрээ гэдэг нь Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Турк, Индонези, Зааны ясан эрэг орны иргэдтэй хийсэн гэрээтэй адил байгааг анхааран үзээгүй /19-р хх-89-217/.
3.5. Америкийн Нэгдсэн Улсын талаас тавьсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай албан бичигт тусгагдсан зүйлийг цаг хугацаанд нь гаргаж хүргүүлээгүй.
3.6. М.Р.А- ийн мэдүүлгийг хайнга явуулсан. Түүний мэдүүлгийг худал, үнэн эсэхийг тогтоох талаар холбогдох байгууллагаас тодруулах ажил хийгдээгүй.
3.7. Ямар ч гэрчийн мэдүүлэг байхгүй.
3.8. М.Р.А- тэй нүүрэлдүүлэх байцаалт явуулаагүй.
3.9. Цаг хугацааны хувьд хийгээд зорилго үйлдлийн хувьд харилцан адилгүй хэргийг өөр хооронд нь хольж хутган хамтатгаж, хамааралгүй хүний хэргийг надад тохож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл М.Р.А, С-н хэрэг хэмээн ялган зааглах шаардлагатай байлаа.
Дөрөв. Яллах дүгнэлт:
Дутуу, ямар ч нотолгоо гаргаагүй мөрдөн байцаах ажиллагаа дээр тулгуурласан хяналтын прокурорын ажиллагаа бүрэн төгс явагдаагүй хэмээн үзэж прокурорын дүгнэлтийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэдгээ өмнө илэрхийлсэн. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа. Мөрдөн байцаалт түүний нотолгоо хэр зэрэг зөв үндэслэлтэй, мөрдөн байцаагчийн дүгнэлт, хуулийн зүйлчлэл уг хэрэгт тохирч байгаа эсэхэд хяналт тавих, баримт материалын нотолгоо бүрэн баталгаатай эсэхийг хянан шалгаж, аливаа тодорхой бус зүйлийг шалгах замаар хөдлөшгүй нотолгоо гарган хуулийн зүйлчлэл тохирч байгаа эсэх талаар нотолгоо гарган, түүнийгээ шүүхийн өмнө хамгаалах үүргийг хяналтын прокурор хүлээдэг хэмээн би ойлгож байна.
4.1. Бусдаас зээл аваад төлж чадаагүй болохоос уг зээлийн мөнгө, эд зүйлээ ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авах гэсэн объектив, шууд санаатай буюу хүсч үйлдсэн гэх субъектив тал байсан эсэхийг тодруулж шалгаагүй.
4.2. Үнэн учир, зорилгоо илэн далангүй хэлж, харилцан ойлголцож, харилцан гэрээ хэлцэл хийж авдаг байсан агаад ийнхүү гэрээ хийснээрээ эргээд төлөх хариуцлага хүлээж байна хэмээн ойлгож байсан болохоос ямар нэгэн халхавч болгох зорилго агуулаагүй, тийм ч учир гэрээ батлуулахад чамгүй хураамж төлбөр төлсөн. Заримыг нь одоо болтол төлж барагдуулаагүй “Бас л нэг төрлийн зээл” үүссэн байгаа.
4.3. Гүтгэлгийг шалган баталгаажуулах байтал тэдний үгийг дагаж баталгаа, нотолгоо болгон хөхүүлэн дэмжсэнийг зөвшөөрөхгүй.
4.4. Гадагш шилжүүлсэн /М.Р.А-гийн загвараар/ мөнгөн дүнг маш тодорхой гаргаж, хавтаст хэрэгт тусгасан авч 8.500.000 сая ам.доллар хэмээн илт өсгөн оруулсан нь ямар ч нотолгоогүй байна.
4.5. Украин, Нигер, Умард Ирланд зэрэг орон руу мөнгө шилжүүлсэн гүтгэлгийг хийсэн бөгөөд миний бие тийм шилжүүлэг огт хийгээгүй гэдэг нь банкны шилжүүлгийн хуудсаар нотлогдох учиртай.
4.6. Би М.Р.А- гэгчтэй хэдийд, хэрхэн, юуны учир хэний заавраар уулзсан болж өнгөрсөн үйлдэл маш тодорхой байсаар байтал 2001 оны 7 дугаар сарын 1 болон 2006 онуудад уулзаж залилан хийсэн хэмээн гүтгэж түүнийгээ нотлох баримт хэмээн нэрлэсэн байх юм. Хавтаст хэргийг сөхөж үзээгүй болох нь эндээс харагдана. Миний бие тухайн үед МАК-ийн геологи эрхэлсэн захирлаар ажиллаж байсан гэх тодорхойлолт байгаа.
4.7. Монголын болон Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчоонд өгсөн сиди бичлэгийг миний эсрэг нотолгоо болгон гүжирдсэн байна.
4.8. ВВТ банк өөрийн төлөөлөгч гэх М.Р.А-г ирүүлж, ЭСЯ, Монголын Хаан банк зэрэгтэй уулзалт хийж, тэмдэглэл хөтлөх мэтээр итгэл төрүүлснээр энэ ажиллагаа явагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Сити банкны тавьсан асуудалд миний бие эсрэг байр суурьтай байсан гэдгийг огт ойлгоогүй байна.
4.9. Яллах дүгнэлтэд дараах зүйлсийг тусгасан байх бөгөөд үүгээр хөрөнгө оруулалтын хураамжийн талаар мэдлэг нимгэн гэдгээ харуулж байна.
Тухайлбал:
1. Ажил явуулах тухай тусгай зөвшөөрөлгүй /ашигт малтмалын лиценз бололтой/ төсөл маань 6 дэвтэр нийт 5300 хуудастай, үүнээс 2 дэвтэр нь хавтаст хэрэгт дөрөв нь хөрөнгө оруулагч талд байгаа. Энэ байгаа хэсэгт мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, ашигт малтмалын лицензийн хуулбарууд байгаа.
2. Аж ахуйн нэгж, үйлдвэрлэл уурхай байхгүй. Хөрөнгө оруулалтын зорилго нь уурхай явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт олж байгаа нь тэр юмсан. Уг нь мөнгөтэй болж байж уурхай бий болно. 2001 онд Монголд 26/2207 тоот “Цообол” ХХК-ийн гэрчилгээ, Америкийн Нэгдсэн Улсын дотоод хэргийн яаманд 2006 оны 5 дугаар сарын 5-нд бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, 2008 оны 9 дүгээр сарын 29-нд Английн бүртгэлийн газарт бүртгүүлсэн “TSOOBOL INTERNATIONAL TRADING UK LIMITED” компанийн гэрчилгээ Саудын Арабын Вант улсад бүртгүүлсэн “А” зэрэглэлийн компанийн гэрчилгээний хуулбарууд хэрэгт авагдсан байгаа. Эдгээрийг үл тоожээ.
3. Засгийн газрын баталгаа байхгүй. Миний хөрөнгө оруулгын нэг гол нөхцөл бол Засгийн газрын баталгаа, банкны баталгаа SBLC баталгаа зэргийг шаардахгүй цаашид хамтарсан компани байгуулж ажиллах тухай гэдгийг ер нь хөрөнгө оруулгын тухай огт ойлголтгүй болох, хэрвээ Засгийн газрын баталгаа гарвал тухайн хөрөнгө оруулгын хариуцлагыг баталгаа гаргасан Засгийн газар хүлээдэг зэрэг журмуудын талаар огт ойлголтгүй байгаа гэдгийг харуулж байна.
4. Засгийн газрын ноот алга гэнэ. Ноот гэдэг юу болох, хэдийд, юуны төлөө гаргадаг талаар “А”-гүй юм байна. Монголын засгийн газар луйварчин. Ц.Ц-гийн төлөө Ноот гаргаад байвал ямар Засгийн газар болох вэ.
5. Тавьсан орчин нь хөрөнгө оруулгын 40 хувьтай тэнцэж байна гэжээ. Хөрөнгө оруулгыг төлөх талаар мөн ч их тайлбарласан. Хэрэгт гарал үүслийн гэрчилгээ байгаа. Өмнө буруу тооцсон 8.500.000 ам.доллараар тооцож 22.500.000 ам.доллартай тэнцүүлсэн бололтой. Ямар ч гэрээнд эрсдэл гэдгийг тусган өгдөг түүний хэмжээ нь 10 орчим хувьтай тэнцүү байдаг. Миний хувьд тавьсан өр нь нийт хөрөнгө оруулгын 3 хувьтай тэнцэж байгаа юм.
6. Америкийн Нэгдсэн Улс болон бусад оронд Ц.Ц-г хохироосон гэх Эрүүгийн хэрэг үүсээгүй. Үүссэн байлаа гэхэд тухай хэргийн оролцогч байх боломжтой гэжээ. Эндээс намайг заавал хэрэгтэн болгох гэж үхэн хатан тэмүүлээд байгаа нь харагдана. Уг нь Америкийн Нэгдсэн Улсын прокурор, хууль зүйн яам, мөрдөх товчоо зэрэг байгууллага “доктор Ц.Ц- та хохирогч” хэмээн тогтоосон, харин одоо Монгол улсын хууль ийм статус олгооч гэж хүсээд байгаа нь бичиг мэддэг хүнд тодорхой баймаар юм.
7. “Шүүгдэгч Ц.Ц- нь бусадтай бүлэглэн ... гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгөн орлого гэдгийг мэдсээр байж түүнийг хууль бусаар олж авсан, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ. Миний бие энэ өгүүлбэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д оноон бичсэнийг хуулийн номноос уншиж байсан атал мөнөөх үнэн мөнийг яллагч нар миний уншсан яг тэр өгүүлбэрийг хуулан бичжээ. Гэвч дараах зүйлүүдэд нотолгоо гаргаагүй байж, энэ өгүүлбэрийг хуулж тавьсныг зөвшөөрөхгүй.
Тухайлбал: - Ц.Ц-д ямар орлого оров. Дааж давшгүй өр үлдсэн шүү дээ. Энэ өр тэдэнд орлого болж харагдаж дээ.
- Би хүмүүсээс мөнгө зээлж, түүнийгээ гадаадын аль нэг банкинд хадгалсан, нуун дарагдуулсныг олж дээ янз нь. Нотолгоо алга. Хадгалсан эсэх тухай 2017 оны 2 дугаар сарын 2-нд ирүүлсэн бичигт маш тодорхой. Тэмдэглэснийг уншдаггүй юм байхдаа /бүгд хавтаст хэрэгт байгаа/.
Дээр дурдсан зүйлээс харахад нэг иргэн хүний хувь заяаг ямар ч хамаагүй аргаар гүжирдэн гүтгэж, ялтан болгох гэж мөн ч их мэрийж байгаа дүр төрх ямар ч тэнэг хүнд төрүүлнэ. Үүнийг би бодохдоо мөрдөн байцаагч, прокурор нар ямар нэг аргаар том хэрэг илрүүлсэн гэх нэрийн дор оноо авч зэрэг, дэв ахиж цалин нь нэмэгддэг тийм муйхар, ядарсан арга барьлаа орхих цаг болсон гэлтэй. Бусдын зовлонгоор хүн жаргадаггүй байлтай.
Тав. Мөнгө угаалт:
Аль нэгэн хүн таамгаар хэн хүнд хуулийн зүйл анги тулгаж суудаг гэдгийг би ойлгохгүй байна. Өнөөдөр үүсээд байгаа хэрэг маш тодорхой. Өөрөөр хэлбэл Ц.Ц- хүмүүсээс мөнгө гуйж, бүх учир явдлаа уудлан байж харилцан ойлголцсоны үндсэн дээр тохирч зээл авч, түүнийгээ тухайн мөнгө зээлсэн эсвэл машинаа өгч байгаа хүмүүстэй тогтмол 6-8 хүний хамтаар банк дээрээс шилжүүлэг эсхүл гуйвуулга хийдэг байсан. Би ганцаараа хийж гүйцэтгэсэн тохиолдол огт байхгүй. Шулуухан хэлэхэд миний бие бусдын хяналт, хараан дор байнга байсан. Тийм ч учраас мөнгө угаах үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тэгээд энэ ажлыг над шиг өр ширэндээ баригдсан хүний хийдэг ажил биш. Тэрээр 1926 оноос эхтэй, улмаар Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч асан Ричард Никсоны үеэс цэцэглэн дэгжиж олон улсын эдийн засаг, санхүүгийн хэллэгт мөнгө угаах гэх нэр орж хэвшсэн түүхтэй. Мөнгө угаалтыг томоохон банк түүнтэй хэтэвч нэгтэй ихээхэн хэмжээний бохир гарын мөнгөтэй этгээдүүд, хээл хахууль, гар цайлгахыг ёстой л солгоо баруунгүй цацан байж хийдэг ажил. Тэгвэл хүний машиныг гуйн байж зээлээр аваад автоломбардад маш хямдаар тавиад хүүг нь төлөөгүй гэх шалтгаанаар алдаж, тухайн барьцаалан зээлдүүлэх газарт тэндээс уг машиныг маш хямдаар авч дадсан этгээдүүдийг тэтгээд сууж байгаа Ц.Ц- би хэрхэн мөнгө угааж, тансаглан ашиг олдог болж байна вэ.
5.1. Зээл өгч буй хүмүүс юунд зориулж байгаа төлбөр гэдгийг сайн мэдэж ойлгосон, хамтдаа шилжүүлсэн, зарим нь өөрсдөө шууд шилжүүлж өгч байсныг мөнгө угаалт гэж үзэх боломжгүй.
5.2. Миний үйл ажиллагааг олон улсын мөнгө угаадаг зарчимтай уялдуулан харьцуулан судалж, шалган үзээгүй байж таамгаар зүйлчилсэн, мөнгө угаах хоёр арга, гурван шат, 20 типологи байдаг.
5.3. Гаднаас орж ирээд буцаагдсан байх боломжтой хэмээн хардсан тал бий. Тэгвэл хардаж суухын оронд гаднаас орж ирсэн мөнгөн дүнг банк бүрээр гаргуулж авах хяналт хийгээгүй. Энэ бол ядаад байх тийм хүнд ажил биш. Банк бүрээс МТ-103-г гаргуулаад авах ажил. Надад зээл өгсөн, машин барьцаалж мөнгө өгсөн хүмүүс бүгд өнөөдөр амьд сэрүүн байгаа тул тэдэнд аудит хийгээд үзэх нь тийм хүнд биш.
5.4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед ямар ч нотолгоогүй мөртлөө гадаадад мөнгө хадгалсан гэж барин тавин гүтгэсэн.
5.5. Хар тамхи худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх замаар мөнгөн эх үүсвэр бүрдүүлэх гэсэн мөнгө угаалтын объектив тал, шууд санаатай шунахайн сэдэлттэй байна гэсэн мөнгө угаалгын субъектив талуудыг шалган тогтоолгүйгээр хилс хэрэгт тулгасан.
5.6. Олон улсын хэмжээнд мөнгө угаах, зэвсгийн наймаа, хар тамхины худалдаа, терроризмын санхүүжлийн эсрэг тэмцдэг байгууллага болох ФАТФ-н тодорхойлолт, бичгүүдийг авч үзэж нотлох баримт болгоогүй.
5.7. Итгэдэггүй юм бол холбогдох байгууллагаас нь шалгах боломжийг ашиглаагүй.
5.8. Миний гуйвуулга, шилжүүлгүүдийг задлан шинжилж нотлох ажил хийгээгүй. Өөрөөр хэлбэл мөнгө угаах ажиллагааны журам, НҮБ-ийн 1267, 1373 дугаар тогтоолууд, Watergate-н журам зэрэгт нийцсэн эсэхийг шалган нотлоогүй. Эдгээр үндэслэлээр мөнгө угаасан гэх хэргийг хүлээх боломжгүй хэмээн үзэж байна.
1. Эцэст нь хэлэхэд миний бие хэрэг бүртгэлтэй холбоотой 5, мөрдөн байцаалтын шатны 9, яллахтай холбоотой 9, мөнгө угаалттай 8, бүгд 31 зүйл учир шалтгааны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан /Ц.Ц-д ямар ашиг тусав. Ц.Ц-гийн өөрийнх нь хохирол хэр зэргийг хэн ч тооцож үзээгүй/ болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар ял тулгаж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
2. Асуудал маш тодорхой, ил байсаар байхад энэхүү М.Р.А- гэгчтэй хуйвалдан /аль 2001 оноос шүү./ Монгол хүмүүсийнхээ чадан ядан олсон мөнгийг гадагш золиод сууж байх ухамсар надад байхгүй. Харин эх орондоо хэдэн мөнгө оруулж ирж далайд дусал гэгчээр нэмэр, хандив болох хэмээн зүтгэсэн нь энэ юм. Харамсалтай нь энэ хохирлыг эрт эргүүлэн авах боломж байсаар байтал түүнийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадаагүй нь мөрдөн байцаах хийгээд прокурорын үе шаттай шууд холбоотой хэмээн үзэхээс өөр аргагүй.
3. Миний бие 2015 оны 2 дугаар сарын 5-наас дундаа завсарлагаатай 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 28-ныг хүртэл Цагдан Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон хугацаанд бүх мөнгөний 80 гаруй хувь шилжигдсэн. Янз бүрийн шалтгаанаар миний гар дээр ирээгүй мөнгө, бас багагүй байдаг авч би авсан хэмээн өөртөө нялзааж байгаа түүнээс биш би аваагүй хэмээн өнөөдрийг хүртэл хэлж байсангүй. Үнэн шударгаар мэдээлсээр байгаа билээ.
4. Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг олж авах гэсэн субъектив санаа зорилго байсан эсэхийг заавал тогтооно гэсэн заалтыг бүхэлд нь хэрэгжүүлээгүй.
Иймд шүүх бүрэлдэхүүнд гаргах нь:
2. Намайг гэрч, хохирогчоор тогтоож өгөхийг, энэ нь миний М.Р.А--с мөнгөө нэхэмжлэн авах эрх бүрдэнэ гэсэн хэрэг.
3. М.Р.А--с / Америкийн Нэгдсэн Улсын эрсдэлийн сангаас/ мөнгөө нэхэмжлэн авснаар хүмүүсийн мөнгө бүрэн хэмжээгээр /авсан тоо/ эргэн төлөгдөнө.
4. Америкийн Нэгдсэн Улсын талаас тавьж байгаа хүсэлт бол намайг гэрч, хохирогчоор Монголын хуулийн байгууллага тогтоосон хуулийн бичиг баримт гармагц би нэхэмжлэх эрхтэй болох учиртай юм ...” гэв.
Ялтан Ц.Ц-гийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.
Өмгөөлөгчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд Ц.Ц-д холбогдох хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн саналыг хүлээн авалгүй шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас хэргийн бүрдэл хангагдаагүй, М.Р.А- нь хүлээн авсан мөнгөө хэнд өгсөн, ямар байгууллага байгаа нь тодорхойгүй, түүнийг шалгах, Ц.Ц-г Америкийн Нэгдсэн Улсад байгаа хэрэгт хохирогчоор тогтоолгож мөнгөө олж ирэх хэрэгтэй, прокурорын яллах дүгнэлтэд зарим зүйлс зөрүүтэй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгуулъя гэжээ.
Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Америкийн Нэгдсэн Улс болон бусад улсад Ц.Ц-г хохироосон тухай эрүүгийн хэрэг үүсээгүй, үүссэн байлаа гэхэд тэрээр тухайн хэргийг оролцогч болох боломжтой бөгөөд энэ хэргийн тухайд мөрдөн байцаалтад буцаан дахин нэмэлт баримт цуглуулах шаардлагагүй, прокурорын яллах дүгнэлтэд зөрж буй хохирлын дүнг нотлох баримт шинжлэн судалж зөвтгөх боломжтой бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм гэж үзээд Ц.Ц-д ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд ялангуяа Америкийн Нэгдсэн Улсын Гадаад хэргийн яамнаас ирсэн албан тоот зэргүүдэд анхаарал хандуулж, тэдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол гарсан.
1-рт Гэмт хэргийн талаар
2-рт Хохирол төлбөрийн талаар
3-рт Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар
Гэмт хэргийн талаар:
1. Шүүгдэгч Ц.Ц- нь гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх шалтгаанаар хохирогч нараас мөнгө авч гадагшаа шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Нийт гаднаас 22.000.000 ам.доллар орж ирэх талаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хөрөнгө оруулагч нарын шаардсаны дагуу тухайн хөрөнгийг Монгол руу татан оруулах болзлуудыг хангахын тулд 8.554.735 ам.долларыг Худалдаа хөгжлийн банк, Монгол шуудан, Голомт банк, Хаан банк, Хас, Анод зэрэг банк болон Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Тайван, Испани, Нигери, Хонконг, Их британи, Умард Ирландын нэгдсэн улс, Америкийн Нэгдсэн Улс, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, Украин, БНХАУ, Филиппин зэрэг шилжүүлсэн учраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн билээ.
Өмгөөлөгчийн зүгээс ийм их хэмжээний мөнгө Монголын баялаг бөгөөд гадны иргэний гарт залилуулан алдсан явдалд маш их харамсаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага энэ хэргийн гэм бурууг шийдвэрлэхээс өмнө энэ баялаг Монголд буцан орж ирэх бүхий л нөхцөл боломжоор хангаж, гадны хуулийн байгууллагатай бүхий л талаараа хамтран ажиллах ёстой байсан гэж үздэг. Ялтан Ц.Ц-н үйлдэл бусад хохирогч нарт итгэл үзүүлэн тэдний хөрөнгийг залилан мэхлээд аваад байна уу, аль эсвэл өөрөө гадны гэмт бүлэглэлд залилуулан тэдний явуулж буюу арга хэлбэрт итгэн мөнгө шилжүүлээд байна уу гэдгийг ялган тогтоолгүй гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг. 14хх-37-44-р талд Амеркийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирсэн албан бичиг, мөн 27хх--186 дугаар талд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын хууль зүйн Аташегийн албанаас ирсэн бичиг, мөн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын яллагчийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын хууль зүйн яам 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгийн хариу зэрэг нотлох баримтуудаас үзэхэд олон улс дамнасан гэмт бүлэглэлүүдэд залилуулан мэхлүүлсэн болох нь тодорхой нотлогдож байхад шүүх анхаарч үзэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Ц.Ц- болоод түүний ард байгаа хохирогч нар эд хөрөнгөөрөө хохироход хүрээд байна.
2. Ялтан Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэг зааснаар гэм буруутайд тооцсон.
Хохирол төлбөрийн талаар.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсаны дагуу 8.554.736 ам.долларыг нийт 54 иргэнээс авч хохирол учруулсан гэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэд нь Ц.Ц-гийн хохирогч мөн эсэх талаар маргасан бөгөөд ялтан Ц.Ц- нь нийт арав гаран хохирогч нарыг танина, тэднээс мөнгө авч байсан бусад хохирогч нарыг мэдэхгүй, хараагүй харин мөрдөн байцаалтын шатанд эдгээр надад тусалсан 10 гаруй хүн нь цаашаа хүмүүсээс зээлж авсан гэсэн бөгөөд тэдгээр улсууд нь мөнгөө нэхээд байгаа болохоор би бүх хохирогч нарыг над дээр нэгтгээд өгчих гэж мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Гэтэл Ц.Ц-гийн үйлдлийн улмаас шууд хохирсон хэдэн хохирогч байгаа, иргэний нэхэмжлэгч хэдэн хүн байгаа, иргэний хариуцагч хэдэн хүн байх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн байдаг.
Хавтаст хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаас үзэхэд Ц.Ц- цагдан хоригдсон үед мөнгө шилжсэн байх бөгөөд уг шилжүүлсэн мөнгийг Ц.Ц- хариуцах эсэх талаар өмгөөлөгчийн зүгээс маргасан. Тухайлбал 3хх--80-р талд 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр цагдан хоригдоод, 3хх--181 дүгээр талд 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр бусдын батлан даалтад гарсан, 3хх--231-250 дугаар талд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн, 9хх--50 дугаар талд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Ц- таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад гаргасан байна. Гэтэл 12-хх-, 13-хх-, 19-хх- гадагшаа мөнгө шилжүүлсэн баримт байх бөгөөд Ц.Ц- нь цагдан хориотой үед Ц.Ц-гийн нэрээр маш их хэмжээний мөнгө шилжсэн байдаг. Мөн мөнгийг Б.С, Н.Т, С.Д, Б.Б, Б, Ж.Д, А, Т.М гэх хүмүүс шилжүүлж байсан болох нь баримтуудаар нотлогддог. Мөн хүлээн авагч нь BBST, QLING LI, JUMBIO HUANG, PING AN BANK, BANK OF AMERIKA, CHOINMAN ILEKA, UNDERWOOD, YONG HUA, CASTINO ANABELLE LORETO, CIBWA DANEL, JECAB PENA, TIMONTHV JAPHEM гэх банк болон хувь хүмүүс рүү шилжүүлсэн болох нь баримтаар нотлогддог. Эндээс үзэхэд хохирлыг бүрэн тогтоож чадаагүй.
Хэргийн бодит байдалтай нийцээгүй.
1. Гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тодорхойлоогүй. Ц.Ц-гийн үйлдэл нь 22.000.000 ам.долларыг Монголд оруулж ирэхийн тулд тэдгээр харилцагч нарын тавьсан болзол шаардлагыг биелүүлэхийн тулд тэдэнд итгэж, хуурч мэхлэгдэн мөнгөн хөрөнгө гадагш нь шилжүүлээд байна уу, аль эсвэл гэмт бүлэглэлтэй хамтран ажиллаад байна уу гэдгийг нэг бүрчлэн тогтоож чадаагүй. Миний үйлчлүүлэгч Ц.Ц-г гадны байгууллагаас хуурч мэхэлж 22.000.000 ам.долларын төслийг Монголд хэрэгжүүлнэ гэж мэйл болон цахилгаан шуудангаар харьцаж итгэлийг олж ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ц.Ц-д ирсэн албан болон цахилгаан шуудангаар ирсэн захидал болон Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас ирсэн албан бичгүүдээр нотлогдож байна. Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн албан бичигт “... 1. Америкийн Нэгдсэн Улсын прокуроруудын үзэж байгаагаар ноён Ц.Ц- нь тэдний мөрдөн байцаалт явуулж байгаа олон улсын залилангийн гэмт хэргийн хохирогч хэмээн үзэж байна. Америкийн Нэгдсэн Улсын хууль сахиулах албаны хүмүүс ноён Ц.Ц-дтэй ярилцсаны үр дүнд түүнийг энэ хэргийн хохирогч хэмээн дүгнэсэн болно” гэжээ.
Эндээс үзэхэд Ц.Ц- нь олон улс дамнасан гэмт хэргийн хохирогч болох нь тогтоогдсон байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгч болон хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Ялтан Ц.Ц- нь хохирогч нараас авсан мөнгөө ямар нэгэн байдлаар өөртөө зарцуулсан зүйл байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гадагш гүйлгээ хийсэн баримтуудаар хангалттай нотлогддог.
Дээрх талаар ч хохирогч нар мэдүүлдэг. Гэмт хэргийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- тэй бүлэглэсэн гэж улсын яллагч яллах дүгнэлтэндээ дурдаж түүнийг нь шүүх бүлэглэн гэм буруутайд тооцсон. Гэтэл шүүгдэгч Ц.Ц- нь Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- гэх хүнийг танихгүй харин хөрөнгө оруулалт хийх байгууллагын төлөөлөгч гэж ирсэн мэдээллийн дагуу хандаж ажиллаж байсан, бүр М.Р.А- нь Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яаманд орж гэрээ байгуулах гэрээний төсөл зэргээ үзүүлж байсанд түүнд итгэх итгэл улам лавширч байсан. Энэ бүх хийгдсэн үйл явдал болон мөнгө шилжүүлэх үйл явц М.Р.А- хандсан хандлага зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Ц- нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх биш харин олон улс дамнасан зальт этгээдүүдэд зальдуулж байгаа учир холбогдлоо ойлгоогүй хандаж явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна. Энэ бүхнээс үзэхэд Ц.Ц-гийн үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна уу аль эсвэл бусдад залилуулан хохирсон уу гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй.
Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг. 14-хх--37-44-р талд Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирсэн албан бичиг, мөн 27-хх--186 дугаар талд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын хууль зүйн Аташегийн албанаас ирсэн бичиг, мөн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын яллагчийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгийн хариу зэрэг нотлох баримтуудаас үзэхэд олон улс дамнасан гэмт бүлэглэлүүдэд залилуулан мэхлүүлсэн болох нь тодорхой албан бичгүүдээр нотлогдсон уг гадагш гаргасан мөнгийг Ц.Ц- хувьдаа аваагүй байхад түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхааралгүй шийдвэрлэсэн.
Ийм учраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.
Хохирогч В.С-ы өмгөөлөгч А.Туул, Г.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч В.С энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон. 2013 онд мөнгөлөг өнгийн “Лексус-570” загварын автомашиныг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Самбуу, Нарангэрэл, Ц.Ц-, Г.Тогоо гэх хүмүүсийг дагуулан ирсэн бөгөөд “чиний машины үнийг 128.000 ам.доллараар тохирлоо” гэж хэлээд итгэмжлэл хийлгэж “7 хоногийн дараа мөнгийг өгнө” гэж залилаад өнөөдрийг хүртэл машин ч үгүй мөнгө ч үгүй байна.
1. Миний үйлчлүүлэгч В.С “Лексус-570” загварын автомашины эзэмшигч мөн Америкийн Нэгдсэн Улсаас 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын гаалиар В.Сы нэр дээр “Лексус-570” загварын автомашин ирсэн нь /3хх--20/-д гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг маягтаар нотлогддог. Гэтэл Ц.Ц- болон тэдгээрийн гар хөл болсон залилагчид В.Сы эд хөрөнгийг залилаж авсныг мөрдөн байцаагч нь Л.Б-ид тайлбарлаж өгсөн байдаг. Энэ автомашин анхны эзэмшигчээс залилсан гэдгийг Л.Б-ид тайлбарлан битүүмжилж, эд хөрөнгийг даалгаж өгснийг Л.Б-ид байсан “Лексус-570” загварын авто машиныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй эд хөрөнгө битүүмжилж Л.Б-ид хариуцуулан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар хүлээх хариуцлагыг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоороо Л.Б- болон түүний өмгөөлөгчид танилцуулсан. Гэтэл шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгож, цагаатгасаныг нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хариуцлагагүй мөрдөн байцаагч болон давхар авто тээврийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй ажлаа дутуу хийсний улмаас олон хүнийг хохироосон Л.Б-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг буруу тайлбарласан. Иймд В.Сы “Лексус-570” загварын автомашиныг Б.Болорын нэр дээр шилжүүлснийг өөрчилж, В.Сы нэр дээр шилжүүлж өгнө үү. Энэ В.Сайн -Отгоны өмч юм ...” гэжээ.
Хохирогч В.Сы өмгөөлөгч А.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн эд хөрөнгө хаана байгаа талаар огт ажиллагаа хийгээгүй, мэдэхгүй байдалтай байсан. Л.Б- болон түүний өмгөөлөгчид эдгээр битүүмжилсэн эд хөрөнгийг зарж болохгүй гэдгийг сануулж хэлсэн байхад зарсан байдаг. Гэтэл үүнд ямар ч арга хэмжээ авахгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа ямар явагдсан нь харагдаж байна. Мөрдөн байцаагч Анхбаяр нь анхнаасаа эд хөрөнгийн битүүмжлэлийг цааш нь үргэлжлүүлэн хийгээгүй тул дараа дараагийн хүмүүс хохирсон. В.Сы “Лексус-570” загварын автомашиныг Монгол Улсад улсын дугаар нь солигдон, дамжуулагдаад байгаа нь харагдаад, хохирогч өөрөө энэ талаар хүсэлтээ гаргаж өгөөд байхад мөрдөн байцаагч болон прокурор арга хэмжээ аваагүй. Ингээд энэ автомашин 2-3 хүний гараар дамжсан. Энэ автомашины эзэмшигчээр хамгийн сүүлд худалдаж авсан хүнийг тогтоосон байна. Л.Б- “эд зүйлийг В.Соос авсан” гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Гэтэл тухайн автомашин цааш нь дамжиж байгаа нь мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ажиллагаа явуулаагүй нь харагдаж байна. Л.Б-ид ямар ч арга хэмжээ аваагүй нь түүнийг дураараа аашлахад хүргэсэн. Хохирогч нь байсаар байхад түүнд эд хөрөнгийг нь өгөхгүй цааш нь дамжуулж байгаа нь үндэслэлгүй байх тул хохирогч В.Сд эд хөрөнгийг нь олгож өгнө үү ...” гэв.
Хохирогч Т.Мөнхбаярын өмгөөлөгч Т.Гүрбадам давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол нь хохирогч Т.Мөнхбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байгаа тул миний бие энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр:
1. Шүүгдэгч С.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт “итгэмжлэл” хийгдсэн гэх 2015 оны 2 дугаар сарын 26-нд Т.Мөнхбаяр Энэтхэгт явж байсан гэж мэдүүлсээр байхад,
2. Хохирогч С.Будрагчаа нь мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 2 дугаар сарын 25-нд Б.Б-, С.Дэлгэрдалай нар “зээл” хүссэн, “барьцаа”-нд Т.Мөнхбаярын нэр дээр байгаа байрыг тавьж болно гэж байсан. 2 дугаар сарын 27-нд Б.Б-тай ирсэн Батмагнай Т.Мөнхбаярыг бүрэн төлөөлөх итгэмжлэлтэй байсан. Т.Мөнхбаярыг гадагшаа явсан гэж байсан, тэгээд 10 хувийн “хүү”-тэй мөнгө зээлж авсан, дээрх объектуудыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан гэсэн утгатай мэдүүлэг өгсөн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр бэлдсэн зүйлээ уншихдаа “...Т.Мөнхбаяраас Н.Батмагнайд өгсөн итгэмжлэлийг үндэслэж Н.Батмагнайтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан...” боловч “...380.000.000 төгрөгийг Б.Б-гийн Хаан банкин дахь данс руу шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн...” нөө гадаадад байгаа “...Т.Мөнхбаяр үл хөдлөх хөрөнгийн үнийг Б.Б-д шилжүүлэхийг өөрөө зөвшөөрсөн...” гэдгээр тайлбарласан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл аль аль талдаа байгаагүй харин “...энэ богино хугацаанд өндөр ашиг олох боломжийг алдахыг хүсээгүй...” гэдгээ хүлээн зөвшөөрч, 2015 оны 2 дугаар сарын 26-нд зээлийн гэрээ байгуулж байсан. Энэ гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр буюу зээлүүлсэн мөнгө, тооцогдсон хүү зэргийг бүгдийг нийлүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 17-нд үүргийн гүйцэтгэлээ сольж дахин шинээр гэрээ байгуулсан байхад,
3. Хохирогч Б.Диваачамба мөрдөн байцаалтад “...120.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 120.000.000 төгрөгнөөс ямар нэгэн хүү болон үндсэн зээлийн төлбөр хийгээгүй өдий хүрсэн.” гэж мэдүүлсээр байхад.
4. Энэ бүх нөхцөл байдал хэрхэн яаж өрнөсөн талаар хохирогч Т.Мөнхбаяр болон сэжигтэн Г.Хужаа нар тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байхад.
5. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч солигдсон бүртгэл хийгдэх гол үндэслэл болсон итгэмжлэл хийгдсэн үед хохирогч Т.Мөнхбаяр Монгол Улсад байгаагүй гадаадад зорчиж байсныг нотолсон баримт байсаар байхад анхан шатны шүүх энэ бүхнийг харгалзан үзэлгүйгээр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих, хүсэл сонирхлын илэрхийлэл хэлцлээр дамжин илрэх шинж, хэлцэлд төлөөлөх эрх олгох, итгэмжлэл, түүний эрх зүйн үр дагаврын талаарх Монгол Улсын Иргэний хуулийн маш тодорхой заалтыг үл хэрэглэсэн.
1. “... Б.Б- нь дээрхтэй адил хохирсон бөгөөд Т.Мөнхбаярын байрыг өөрөө худалдан авч, мөнгийг нь дараа шилжүүлэхээр тохирч...” гэж,
2. “...С.Будрагчаа, Б.Диваачамба нарт нийт 800.000.000 төгрөгөөр цааш худалдан борлуулж...” гэж,
3. “...иргэний хариуцагч С.Будрагчаа, Б.Диваачамба, хохирогч Т.Мөнхбаярын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан өмчлөгч...” гэж тус тус дүгнэсэн.
Монгол Улсад байхгүй байсан хүний итгэмжлэлийг залилан мэхлэх аргаар хуурамчаар хийлгэн, түүнийг үндэслэн эд хөрөнгийг нь дураар захиран зарцуулахдаа хүчин төгөлдөр бус хэлцлийг бусадтай хийж өмчлөх эрхийг нь олж авсан Б.Б-гийн үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж хохирогч болгосон.
6. Зээлийн гэрээний зээлдэгч тал, дүр эсгэсэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний худалдан авагч тал болох С.Будрагчаа, Б.Диваачамба нарыг хохирогч болгосон.
7. Хохирогч Т.Мөнхбаярын өмчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон.
8. Дээрх хууль бус, залилан мэхэлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцлээс үүдэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хууль, шүүхийн байгууллагад хандсан Т.Мөнхбаярын өмчлөх эрхийг сэргээхийн оронд Эрүүгийн болон иргэний эрх зүйн ямар ч харилцаанд оролцож байгаагүй, уулзаж учир ч байгаагүй хүмүүсээр Т.Мөнхбаярын хохирлыг төлүүлэх тухай биелэгдэшгүй шийдвэр гаргасан зэрэг нь хохирогч Т.Мөнхбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэл бүхий өөрчлөлт оруулж өгнө үү …” гэжээ.
Хохирогч Б.Сүхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дутаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
Миний бие 2009 оноос 2012 оны 1 дүгээр cap хүртэлх хугацаанд Ц.Ц-д 10 гаруй удаагийн үйлдлээр нийт 590.653 ам.долларыг бэлнээр зөвхөн доллараар нь өгсөн бөгөөд одоог хүртэл уг мөнгөнөөс нэг ч доллар буцаан аваагүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- эд 15 жил, Ц.Ц-д 13 жилийн хорих ялыг тус тус оногдуулан шийдвэрлэсэнтэй маргах зүйл байхгүй. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулан шийдвэрлэхдээ миний хохирсон 590.653 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны долларын ханшаар тооцож 681.022.909 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэхгүй, хохирогчийг илтэд хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна.
Учир нь хэрэг болсон цаг хугацаанд ам.долларын ханш 1400 төгрөгт хэлбэлзэж байсан боловч хэрэг шийдвэрлэсэн 2017 оны 6 дугаар сарын байдлаар 2360 төгрөг болж нэмэгдсэн байдаг. Энэхүү долларын ханшийн зөрүүнээс хохирогч миний бие 700 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна.
Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид анх өгсөн ам.доллараа /шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг/ буцааж ам.доллараар нь гаргуулж авах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдүүлж, холбогдох баримтыг гаргаж өгсөөр байхад анхан шатны шүүх учирсан бодит хохирлыг зөв тооцоолж чадалгүй, хохирогч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоож, хохирогчид учирсан бодит хохирлыг ам.доллараар тогтоож, шүүгдэгч нараас 590.653 ам.доллар гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.
Хохирогч Д.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Б.Сд мөнгө өгсөн тул Ц.Ц-д холбогдох хэргийн хохирогч биш тул Ц.Ц-гээс мөнгө гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. Б.Саас мөнгө авах ёстой. Үүнийгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсээр байхад үүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.
Ялтан М.Р.А-ийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгч С.Тунбаяр бид хоёр анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж чадаагүй гэсэн байр суурьтай оролцсон. Хохирлын тооцоо болон гэмт хэргийг хэн, хэзээ үйлдсэн талаарх байдлыг бүрэн тогтоож чадаагүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг анхан шатны шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Энэ шийдвэртэй холбогдуулан хохирогч Т.М-н өмгөөлөгч Т.Гүрбадам, Б.Энхзаяа нар давж заалдах гомдол гаргасан байна. Энэ гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг хийе. Б.Б- нь хохирогчийн хувьд хохирсон мөнгөний талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Б- нь Ц.Ц-гийн явуулсан үйл ажиллагаанд хууртагдаж, үнэхээр цаанаас санхүүжилт орж ирээд, түүнээс мөнгө авч бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой юм байна гэж үзээд удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн. Анхан шатны шүүх Б.Б-д өөрт байгаад шилжүүлсэн 227.614.125 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл энэ мөнгөн дээр Б.Б- “С.Б, Б.Д, “Сонк” ХХК-иас зээлсэн 600.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Ингээд нийт 827.614.125 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөө нэхэмжилсэн. Энэ мөнгийг Ц.Ц-, М.Р.А- нараас гаргуулж Б.Б-д олгох ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ц.Ц-, М.Р.А- нараас 1.323.651.850 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Т.М олгуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Ц-, М.Р.А- нарын 54 үйлдэл дотор Т.М-н 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилсан гэж байгаа. Энэ асуудал нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудал. Б.Б-гийн хувьд анхан шатны шүүх ингэж дүгнэн, цагаатгасан атлаа Ц.Ц-, М.Р.А- нарт энэ үйлдэл хэвээрээ байгаа. Хэдийгээр Ц.Ц-, М.Р.А миний үйлчлүүлэгч биш боловч шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх ёстой үүднээс би энэ асуудлыг ярихаас өөр аргагүй байна. Энэ 2 үйлдэл нь миний үйлчлүүлэгчтэй холбоотой үйлдэл юм. Ц.Ц, М.Р.А нартай Б.Б бүлэглэн залилсан зүйл байхгүй. Гэтэл Ц.Ц, М.Р.А нарт энэ хоёр үйлдлийг гэмт хэрэг болгон холбогдуулж, хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж магадлалд тусгаж өгнө үү. Т.Мөнхбаярын 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий 4 объектийг Б.Б- өөрийнх нь зөвшөөрснөөр итгэмжлэлээр барьцаанд тавьсан нь үнэн. Б.Б- нь энэ 4 объектийн нэг болох 387.200.000 төгрөгийн үнэ бүхий объектийг өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавьж зээл аваад чөлөөлж өгсөн. Одоо Т.Мөнхбаярын 936.451.850 төгрөгийн үнэ бүхий 3 объект барьцаалагдсан байгаа. Б.Б нь С.Б-с 380.000.000 төгрөг, Б.Д-с 120.000.000 төгрөг зээлсэн. Эдгээр зээлийн гэрээ нь иргэний журмаар шийдвэрлэх асуудал юм. Өөрөөр хэлбэл Б.Б- нь энэ асуудлыг энэ хоёр хүний өмнө иргэний журмаар хариуцах юм. Энэ мөнгийг төлсний дараа барьцаанд тавьсан Т.М-н 3 объект чөлөөлөгдөх юм. Эд хөрөнгийг барьцаалж авсан мөнгөө Ц.Ц, М.Р.А нараас Б.Б гаргуулж авах ёстой. Өөрөөр хэлбэл Б.Б 827.614.125 төгрөгийг Ц.Ц, М.Р.А нараас авах ёстой. Гар гараа дамжих ёстой гэж үзэж байна ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Л.Б-ийн өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Б- нь “Лексус 570” загварын автомашиныг 198.000.000 төгрөгөөр машины худалдаа эрхэлдэг Хуягбаатар, Х.Отгонбаяр нараас худалдан авсан байдаг. Ингээд машинаа эдэлж, хэрэглэж байх явцад энэ автомашин хууль бус аргаар буюу залилангийн гэмт хэрэг үйлдэж олсон машин байна гэдэг байдлаар Л.Б-ийг цагдаагийн байгууллагаас дуудаж асуугаад, тухайн автомашиныг битүүмжлэх ажиллагаа явагдсан. Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд Л.Б-ийг гэм буруугүйд тооцон цагаатгаж, автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Л.Б-ийн хувьд энэ машиныг 198.000.000 төгрөгөөр худалдаж авсан шударга эзэмшигч юм. Тэрээр ямар нэгэн хууль бус аргаар энэ машиныг аваагүй ...” гэв.
Хохирогч В.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эд мөрийн баримтаар хураагдсан миний машин өнөөдрийг хүртэл олдохгүй, улсын дугаар нь удаа дараа өөрчлөгдөн зарагдаад байгаад гомдолтой байна. Би өөрийн автомашинд үнэлгээ хийлгэж ямар хохирол гарсан байгааг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн автомашинаа өөрийн эзэмшилд битүүмжлүүлэхийг хүсч байна ...” гэв.
Хохирогч Т.М-н өмгөөлөгч Б.Энхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.М-н онц их хэмжээний хөрөнгийн өмчлөх эрхийг энэ шийтгэх тогтоолоор тасалж байна. Ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй, бие биенээ хараагүй, танихгүй хүнээс хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Б нь Ц.Ц-д залилуулсан. Б.Б, Т.М нарын харилцааг иргэний эрх зүйн харилцаа гэж үзвэл иргэний журмаар шийдвэрлэх ёстой. Л.М “Өмчлөх эрх хууль бусаар шилжсэн байна, үүнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьсан. 5 дугаар хавтаст хэргийн 107-154, 6 дугаар хавтаст хэргийн 221-236, 7 дугаар хавтаст хэргийн 20-46 дугаар талуудад авагдсан баримтуудыг харахад хуурамч итгэмжлэлээр өмчлөх эрх шилжсэн нь харагдаж байна. Итгэмжлэлийг ямар тохиолдолд хууль ёсны төлөөлөл гэж үзэх вэ гэдэг талаар хуульд тодорхой заасан. Энэ асуудал нь Улсын бүртгэлийн байгууллагын буруу биш юм. Иймд Т.М-н өмчлөх эрхийг нь сэргээж өгнө үү. Т.М-н эд хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгосон боловч бичиг баримтын асуудал гарч байна. Б.Д, С.Б, Б.Б- нар энэ талаар хангалттай мэдүүлсэн. Иймд энэ асуудлыг дахин шалгах шаардлагагүй. Анхан шатны шүүх ийм хангалттай баримт байсаар байхад Ц.Ц-гээс хохирлыг гаргуулж Т.М олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд Ц.Ц-гийн хэлснээр “хөрөнгө оруулалт оруулж ирнэ” гэсэн үйл ажиллагаанд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн залилагдан оролцсон. Хохирлыг шүүгдэгч нарт хувааж хариуцуулсан. Монгол Улсын шүүх, хууль зүйн төрийн байгууллагууд гадаад улсын хууль зүйн байгууллагатай харьцаж хохирсон иргэндийнхээ хохирлыг барагдуулах талаар арга хэмжээг авч өгөхийг хүсч байна ...” гэв.
Хохирогч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хууль зүйн мэдлэг дутмаг байдлаас болж давж заалдах гомдол гаргаж чадаагүй. Ц.Ц-д алдсан мөнгө миний өөрийн мөнгө байгаагүй. “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагаас зээлж Ц.Ц-д өгсөн. Иймд Ц.Ц-гээс 80.000.000 төгрөг гаргуулж “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Иргэний хариуцагч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг Т.М-н гэх объектийн хууль ёсны шударга өмчлөгч мөн бөгөөд уг байрны өмчлөлийг хууль бусаар олж аваагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн болон Иргэний хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж, шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Итгэмжлэл хуурамч гэх асуудал саяхан гарч ирсэн. Энэ асуудал нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдан тогтоогдож, Т.М итгэмжлэл өгснөө өөрөө хүлээн зөвшөөрч дууссан асуудал юм ...” гэв.
Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа 2-3 жилийн хугацаанд хийгдсэн бөгөөд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зарим шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ цагаатгасан асуудалд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Эдгээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх байдлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тул эдгээр асуудалд хийх тайлбаргүй. Ялтан нарын өмгөөлөгчид хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл одоо яг ямар ажиллагаа хийх вэ гэх талаар өмгөөлөгч нар санал, хүсэлт тавьдаггүй. Прокурорын зүгээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-, М.Р.А- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Америкийн Нэгдсэн Улсын иргэн, шүүгдэгч М.Р.А- нь:
1. Хохирогч Л.С-д Монгол улсад хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллана, энэ хөрөнгө оруулалтыг оруулахын тулд банкны төв зөвшөөрөл, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гээд янз бүрийн газраас зөвшөөрөл авдаг, түүний шимтгэл төлөх шаардлагатай байна гээд 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.942.455 ам.доллар буюу 2.328.780.905 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Ц.Ц- нь Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- / /-тэй бүлэглэн итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар
1. 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Транс капитал” ББСБ-ын байранд иргэн М.Б-с “Тоёота ланд крузейр 200” загварын автомашиныг худалдан авна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 80.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
2. 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Саруул” худалдааны төвийн талбайд иргэн В.С-ы “Лексус 570” загварын автомашиныг залилан мэхэлж авч, 186.554.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
3. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Авто плаза” худалдааны төвийн хажууд байрлах авто зогсоол дээр Л.С-н “Тоёота ланд крузейр 80”, “Тоёота клугер”, “Тоёота кроун 200” загварын автомашиныг худалдан авна гэж 170.000.000 ам.долларын бичигтэй хуурамч сертификат үзүүлж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 83.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
4. Иргэн Д.Ж-д 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Саудын Рамка компанитай байгуулсан 170.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ гэх зүйлийг үзүүлж, уг мөнгийг Монголд татан оруулж ирэх үйл ажиллагааны зардалд туслалцаа үзүүлээч гэж Д.Ж-н эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул таун” хотхоны ХБ-9601 тоот үйлчилгээний зориулалттай 2 давхар, 124.5м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг худалдах эрхгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихаар Б.С-н нэр дээр шилжүүлэн авч иргэн Ю.Д-с 94.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж авахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ю.Д-н нэр дээр шилжүүлж 520.641.196 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 400.000 ам.доллар буюу 736.772.000 төгрөгийг дээрх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
5. 2009 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-д иргэн О.Ю-с гадаадаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 263.442 ам.доллар буюу 330.827.434 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
6. Баянгол дүүргийн нутагт иргэн Ц.Л-н “Инфинити” загварын 28-64 УНС улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр худалдан авсан боловч автомашины үнэ болох 87.000.000 төгрөгийг төлөлгүй залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
7. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэд С.Н-н эзэмшлийн 65-78 УНС улсын дугаартай “Тоёота ланд крузейр 200” загварын 120.000.000 төгрөгийн үнэтэй автомашиныг худалдаж авах нэрийдлээр авч, итгэл эвдэн залилан авч, мөн өдрөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Хаан” банкны салбарын байранд иргэн Т.Б-н нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгч барьцаалан 40.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авч, залилж онц их хэмжээний хохирол учруулсан,
8. Иргэн Х.О-с гадаад улсаас томоохон хэмжээний зээл авч байгаа юм, түүнийг бүтээхэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гэх нэрийдлээр 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 80.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
9. Иргэн Д.М-д BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Өргөө” кинотеатрын ойролцоо 2015 оны 1 дүгээр сард Д.М-н 33-99 УБӨ улсын дугаартай автомашиныг барьцаалуулан 60.000 ам.доллар буюу 113.136.000 төгрөгийн зээл авахуулж, залилан онц их хэмжээний хохирол учруулсан,
10. Иргэн Б.Б-с BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, түүнийг бүтээхэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.115.525 ам.доллар буюу 2.219.894.750 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
11. Баянгол дүүргийн нутагт 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын хооронд Э.Т-с нийт 175.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 автомашиныг зарж өгнө гэж аваад мөнгийг нь өгөхгүй залилан онц их хэмжээний хохирол учруулсан,
12. Гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон, хөрөнгө оруулалт оруулахад гарах шаардлагатай зардлуудыг төлөхөд мөнгө хэрэг болоод байна, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд иргэн Э.А-н өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4А байрны 36 тоот байрыг 2014 оны 2 дугаар сарын 27-ны 60.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, 60.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
13. Иргэн Б.С-д Англи Улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт ирж байгаа, энэ мөнгийг оруулж ирэхийн тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй, мөн гаднаас ирэх төлөөлөгч нарт үйлчлэх автомашин хэрэгтэй байна гээд нийт 1.149.346.820 төгрөгийн үнэ бүхий
2013 оны 4 дүгээр сарын 6-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 8-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 10-нд “Лексус 570” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 17-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 4 дүгээр сарын 18-нд “Ланд 200” загварын автомашин,
2013 оны 6 дугаар сарны 18-нд “Ланд 200” загварын 2 ширхэг автомашин,
2013 оны 7 дугаар сарын 5-нд “Прадо 120” загварын автомашин,
2013 оны 7 дугаар сарын 7-нд “Хонда Си Ар Ви” загварын автомашин,
2013 оны 7 дугаар сарын 7-нд “Хьюндай Старикс” загварын автомашин,
2013 оны 7 дугаар сарын 19-нд “Форд эксфидишн” загварын автомашин,
2015 оны 3 дугаар сарын 12-нд “Прадо 120” загварын автомашинуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
14. Иргэн Ц.Б-д Америкийн Нэгдсэн Улсаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэхүү хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд тодорхой хэмжээний үйлчилгээ үзүүлдэг, түүний төлбөр төлөх хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг нь өгнө гээд хуурамч бичиг баримт үзүүлэн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хьюндай Старикс” загварын автомашин, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Бенз Е350”, “BMW 320 i” загварын 2 автомашин, нийт 3 автомашиныг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, 133.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
15. Америкийн Нэгдсэн Улсаас “Америк сити” банкнаас 100.000 ам.долларыг зээл авахаар болсон, энэ зээлээ аваад танайд хөрөнгө оруулна гэж иргэн М.Б-с Сүхбаатар дүүргийн нутагт 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 37.000 ам.доллар буюу 67.549.050 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 6.500 ам.доллар буюу 11.875.175 төгрөг, нийт 43.500 ам.доллар буюу 79.424.225 төгрөгийг хуурч мэхлэх аргаар, залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
16. Америкийн Нэгдсэн Улсаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, ийнхүү хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд тодорхой хэмжээний үйлчилгээ үзүүлдэг, түүний төлбөр төлөх хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг нь өгнө гээд хуурамч бичиг баримт үзүүлэн М.А-с Сүхбаатар дүүргийн нутагт 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 233.810.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
17. Англи Улсаас 170.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, уг мөнгийг оруулж ирэхийн тулд олон улсын баталгаат нэхэмжлэл, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримт бичиг бүрдүүлэх, мөн даатгалын хураамж төлөх ёстой, эдгээр ажлыг амжуулахад мөнгөний хэрэг болоод байна гээд Ж.Д-с 2013 оны 11 дүгээр сарын 11-нд 15.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 28-нд 27.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 7-нд 70.000.000 төгрөгийг цувуулж, 45.000.000 төгрөг болон 15.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг авч, залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,
18. Иргэн Б.А-д гадаадаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулж ирэх гэж байгаа, энэ мөнгийг оруулж ирэхэд дундын банкны шимтгэл, урьдчилгаа төлбөр гэх мэт их хэмжээний мөнгө төлдөг юм байна, энэ мөнгийг төлөхөд мөнгөний хэрэг болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалтаа оруулж ирвэл 1.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг чамд оруулна гэж хуурамч бичиг баримт үзүүлэн 2014 оны 12 дугаар сарны 1-ний өдөр 88.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 6.000.000 төгрөг, нийт 94.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
19. Иргэн И.Б-д гадаадаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулж ирэх гэж байгаа, энэ мөнгийг оруулж ирэхэд дундын банкны шимтгэл, урьдчилгаа төлбөр гэх мэт их хэмжээний төлбөр төлдөг юм байна, мөнгийг төлөхөд мөнгөний хэрэг болоод байна, чи мөнгө зээлээч гэж хуурамч бичиг баримт үзүүлэн 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 13.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,
20. Иргэн Б.С-т Саудын Арабаас надад 35.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон, энэ мөнгийг Монголд оруулж ирэхэд даатгал, татвар, хууль бус мөнгө биш гэдгийг нотлох баримт бичиг зэргийг цуглуулахад тодорхой хэмжээний мөнгө хэрэг болж байна, надад 14-30 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж хуурамч бичиг баримт үзүүлэн хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг 2009 оны 6 дугаар сараас 2012 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 590.653 ам.доллар буюу 680.969.750 төгрөгийг залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
21. Иргэн Б.М-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд 2010 оны 7 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 83.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
22. Иргэн Б.А-с Баянгол дүүргийн нутагт 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 26.000.000 төгрөг, 22.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Альфард” загварын автомашиныг залилан мэхэлж авсан,
23. Иргэн Б.Б-д хүнээс мөнгөний хэрэг болоод байна, их хэмжээний мөнгө орж ирэх гэж байна, энэ мөнгөө орж ирэхээр төлнө гэж Сүхбаатар дүүргийн нутагт 2013 оны 6 дугаар сард 35.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,
24. Иргэн Д.М-с 2013 оны 7 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар хүртэл 117.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутагт хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
25. Иргэн Б.Х-с 2013 оны 7 дугаар сараас 2013 оны 8 дугаар сар хүртэл 21.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутагт хуурч мэхлэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
26. Иргэн Д.Г-с 2013 оны 7 дугаар сард 21.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутагт хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
27. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Д.О-н “Лексус 570” загварын автомашиныг зарж өгнө гэж хэлж аваад 60.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, уг мөнгийг залилан авч онц хэмжээний хохирол учруулсан,
28. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн С.Н-н 65-78 УНС улсын дугаартай “Ланд крузейр 200” загварын автомашиныг зарж өгнө гэж аваад банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж 120.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
29. Иргэн Ч.М-с 2013 оны 7 дугаар сард 15.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч мэхлэх аргаар залилан авсан,
30. Баянгол дүүргийн нутагт иргэн Ж.С-с 2013 оны 7 дугаар сард 21.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
31. Иргэн М.А-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд Сонгинохайрхан дүүргийн нутагт 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 6.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
32. Иргэн Б.Б-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ноос 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 212.700.000 төгрөг, 7.500 ам.доллар буюу 14.914.125 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, нийт 227.614.125 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
33. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт М.Б-с 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15.000 ам.доллар буюу 25.660.800 төгрөгийг 1 хоногийн дараа 16.000 ам.доллар болгож өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
34. 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн И.А-н Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 25/1 дүгээр байрны 3 тоотын 57.3 м.кв бүхий байрыг Хойлогдоржид барьцаалан 25.000.000 төгрөгийн зээлж авахуулж буцаан төлөхгүй залилсан,
35. Сүхбаатар дүүргийн нутагт М.А-т Америкийн Нэгдсэн Улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр нь өгнө гээд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
36. Иргэн Н.Ч-д гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа мөнгөний хэрэг болоод байна, 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн нутагт Баруун 4 зам “Транс капитал” ББСБ-ын хашаанд 2013 оны 2 дугаар сард 7.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
37. Иргэн П.А-д гадаадаас төслийн их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа, энэ ажлаа бүтээхийн тулд гадагшаа мөнгө шилжүүлэх шаардлагатай болоод байна, мөнгө зээлүүлээч гэж хуурч мэхлэх аргаар, Сүхбаатар дүүргийн нутаг, Хангай зочид буудлын зүүн талын зогсоол дээр 2013 оны 7 дугаар сард “Тоёота ланд круейр 200” загварын автомашиныг залилан мэхэлж авсан,
38. Иргэн Д.А-д гадаадаас их хэмжээний зээл орж ирж байгаа гэж хуурамч бичиг баримт үзүүлж, 22.000 ам.доллар зээлдүүлэх юм бол 1 сарын дараа 220.000 ам.доллар болгон буцааж өгнө гэж хуурч мэхлэх аргаар 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 22.000 ам.доллар буюу 30.821.560 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын эхээр дахиж 7.000 ам.доллар буюу 9.806.860 төгрөг буюу нийт 29.000 ам.доллар буюу 40.628.420 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-11 тоотод байрлах Д.А-ы ажлын байранд залилан мэхэлж авсан,
39. Иргэн С.Д-д Монголд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон, хөрөнгө оруулалт авахад итгэмжлэл, гуйвуулгын хураамжийн мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гээд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 50.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 55.000.000 төгрөг, 75.000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сард 50.00, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 11.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50.000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сард 4.900 ам.доллар буюу нийт 272.136.000 төгрөг, 179.900 ам.доллар буюу 345.467.981 төгрөгийг залилан мэхэлж, 617.603.981 төгрөгийг залилан мэхэлж авсан,
40. Иргэн Н.Т-т гадаад улсаас уул уурхай болон цементийн үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт татахаар хөөцөлдөж байна гээд хуурамч бичиг баримт үзүүлэн 2013 онд “Тоёота ланд крузейр 105” загварын автомашин 2 ширхэг, “Лексус 470” загварын автомашин 1 ширхэг, “Клугер” загварын автомашин 1 ширхэг, “Стима” загварын автомашин 1 ширхэг, “Хайлюкс” загварын автомашин 1 ширхэг, “Вокси” загварын автомашин 1 ширхэг, “Королла” загварын автомашин 2 ширхэг, “Пробокс” загварын автомашинд 1 ширхэг, “Вингроуд” загварын автомашин 1 ширхэг, “Раум” загварын автомашин 2 ширхэг, “Бльюбирд” загварын автомашин 1 ширхэг, “Приус” загварын автомашин 2 ширхэг буюу нийт 33.592.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, мөн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийг Б.Саар дамжуулан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 145.900.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 95.000.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 31.500.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 42.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 12.000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 16.000 ам.доллар, 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 32.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 75.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 50.000 ам.доллар, 53.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 95.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 28.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 38.500.000 төгрөг, 40.000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 68.200.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 11.500 ам.доллар, 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 310.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 24.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 35.000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 112.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 11.600 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 18.500.000 төгрөгийн тус тус бэлнээр 1.857.692.000 төгрөг, 176.11 ам.доллар буюу 329.835.300 төгрөгийг залилан мэхэлж нийт 2.187.527.300 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
41. Иргэн Ч.С-д гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд тодорхой хэмжээний шимтгэл төлдөг юм, мөнгө зээлээч гээд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг Ц.Ц-д өөрөө бэлнээр авч, 4.500.000 төгрөгийг Б.С-н дансаар шилжүүлэн авсан, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөгийг Ц.Ц- өөрөө бэлнээр авч, 2.200.000 төгрөгийг мөн Б.С-н дансаар, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг Б.С-н дансаар, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөгийг Ц.Ц-д бэлнээр, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг Б.С-н дансаар, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг Б.С, Н.Т нарт бэлэн өгсөн, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.С-н бэлэн 6.500.000 төгрөг, дансаар 13.000.000 төгрөгийг өсгөн, Н.Т, Б.Б, Б.С нарт 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 13.000.000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 19.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 5 дүгээр сарын 1-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын эхээр 4.000.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч, онц их хэмжээний хохирол учруулсан,
42. Англиас уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, уг хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагатай байна, мөнгө зээлээч гээд 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 683.390 ам.доллар буюу 787.265.280 төгрөгийг Х.Ц-с хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
43. 2006 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр С.Э-т Арабын Нэгдсэн Эмират улсаас хөрөнгө оруулалтын зориулалтаар 35.000.000 ам.доллар орж ирэхээр болсон, түүнийг авахын тулд банкинд урьдчилгаа мөнгө төлдөг юм байна, мөнгө зээлээч гээд 25.000 ам.доллар буюу 29.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт залилан мэхэлж авсан,
44. 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.С-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 4 дүгээр байрны 29 тоотод байрлалтай 46 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 32.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авахуулж мөнгийг залилан мэхэлж авсан,
45. Иргэн С.Н-д гадаадаас уул уурхайн чиглэлээр төсөл хөтөлбөр оруулж ирэхээр болж байгаа, төслийн санхүүжилтийг оруулж ирэхэд хураамж төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, төслийн мөнгө орж ирэхээр төлнө гээд 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22.000 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
46. 2007 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр иргэн Ц.Э-с гадаад улсаас томоохон хэмжээний зээл авах гэж байгаа, түүнийг бүтээхэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гэж хуурч мэхлэх аргаар 16.000 ам.доллар буюу 19.005.280 төгрөгийг залилан мэхэлж авсан,
47. Иргэн Ч.Б-д гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулж ирэхээр болсон, энэ мөнгийг оруулж ирэхэд урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болоод байна, мөнгө зээлээч, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гээд 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2006 он хүртэл хугацаанд 10.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,
48. Сүхбаатар дүүргийн нутагт 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр иргэн Ч.П-с 25.000.000 төгрөг зээлэх нэрийдлээр авч залилсан,
49. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн гадна талд иргэн Ц.Д-г итгэл эвдэх замаар залилан мэхэлж 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
50. Д.С-д уул уурхайн болон цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд мөнгө хэрэг болоод байна гээд 2014 оны 11 дүгээр сараас 2015 он хүртэл хугацаанд нийт 261.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан,
51. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлэн, 2015 оны 3 сард уг мөнгө орж ирнэ, тэр үед энэ барилгыг чинь худалдаж авна гэж гэрээгээр халхавчлан хохирогч Т.М-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430 м.кв талбайтай байрыг, офиссын зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий байрны 4 давхарын А тоотод байх 121.96 м.кв талбайтай байрыг, Б тоотод байх 92.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийн өмчлөх эрхийг иргэн С.Б-н нэр дээр шилжүүлэн, түүнээс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 280.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөгийг авч, нийт 380.000.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
52. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлэн, 2015 оны 3 сард уг мөнгө орж ирнэ, тэр үед энэ барилгыг чинь худалдаж авна, сар ч хүрэхгүй хугацааны дараа би эргүүлэн чамаас худалдан авна гэж гэрээгээр халхавчлан хохирогч Т.М-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430 м.кв талбайтай офиссын зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий байрны 5 давхарын Б тоотод байх 91.94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийг Б.Д-д барьцаалах нэрийдлээр 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 120.000.000 төгрөгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан,
Монгол Улсын нэр бүхий 53 иргэнээс 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 655 удаагийн үйлдлээр 8.554.736 ам.доллар буюу 13.144.476.152 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк, Монгол шуудан, Голомт, Хаан, Хас, Анод зэрэг банк болон Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Тайван, Испани, Нигери, Хонгконг, Их Британи Умар ирландын нэгдсэн вант улс, Америкийн Нэгдсэн улс, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, Украйн, БНХАУ, Флиппин зэрэг улсууд руу шилжүүлэн авч, уг хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэгт,
М.Р.А нь Ц.Ц, Б.Б нартай бүлэглэн:
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй BB&T компаниас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлэн 2015 оны 3 сард уг мөнгө орж ирнэ гэж гэрээгээр халхавчлан иргэн Т.М-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатарын гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430 м.кв талбайтай офиссын зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэ бүхий байрны 4 давхарын А тоотод байх 121.96 м.кв талбайтай байрыг, Б тоотод байх 92.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийн өмчлөх эрхийг иргэн С.Б-н нэр дээр, 5 давхарын Б тоотод байх 91.94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектийн өмчлөх эрхийг Б.Д-н нэр дээр тус тус шилжүүлж, онц их хэмжээний хохирол учруулан, нийт 54 удаагийн үйлдлээр 16.810.413.731 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Л.Б нь 85-85 УНВ улсын дугаартай “Лексус-570” загварын автомашиныг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.У нь иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, өөрт нь хариуцуулж өгсөн байхад уг автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Б-т зарж, санаатайгаар үрэгдүүлж, бусдад шилжүүлсэн гэмтхэргийг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Б-н мэдүүлсэн “... Жаргалсайхан гэх хүн Ж.Даваадорж, Нарангэрэл гэх хоёр хүний хамт над дээр ирж миний зарж байгаа “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг үзээд “таалагдаж байна авъя” гэсэн юм. Тэгээд бид нар хоорондоо үнээ тохиролцсон бөгөөд 110.000 ам.доллараар худалдан авахаар болсон. Жаргалсайхан гэх хүн “би “Транскапитал” ББСБ-ын хуулийн зөвлөхөөр ажилладаг, манай ажил дээр очоод уулзаж ярилцъя” гэсэн. Тэр үед Жаргалсайхан нь “чиний автомашиныг 110.000 ам.доллараар авна, мөнгийг чинь 2-3 хоногийн дотор төлнө, цаад хугацаа 7 хоног гэж бодоорой, чиний машиныг гадаадаас ирэх хөрөнгө оруулагч нарт унуулах гэж байгаа юм, Монголд ирэнгүүт нь данснаас нь хөрөнгө оруулалтын мөнгөө аваад шууд чамд автомашины чинь мөнгийг гаргаж өгнө” гэсэн. Тэгээд миний бие итгээд тэр хүний хэлж байгааг хүлээн зөвшөөрсөн. “Транскапитал” ББСБ-ын 3 давхарт байх нотариатын газар орж 110.000 ам.долларын зээлийн гэрээ хийж, автомашинаа хүлээлгэн өгсөн. Түүнээс мөнгийг өгөхгүй “удахгүй өгнө” гэх мэтээр худал хэлсээр 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүрсэн бөгөөд утсаар холбоо барихад “чиний автомашины мөнгөний алдангийг одоо өгье” гээд надад дансаар 20.000 ам.доллар шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгө өгөхгүй, холбогдохгүй байсан тул гадуур автомашинаа хайж эхлэхэд “Уран ган” барьцаалан зээлдэх төвд зээлэнд тавьсныг мэдсэн бөгөөд миний автомашины зээлийн хугацаа дууссан, тухайн байгууллагаас зарах гэж байсан тул өөрөөсөө 80.000.000 төгрөг гаргаж, автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Жаргалсайханаас мөнгөө нэхэхэд “мөнгийг чинь удахгүй гаргаж өгнө” гээд надтай төлбөр барагдуулах гэрээ хийсэн ...” /1-р хх-120-121, 8-р хх-34, 26-р хх-181/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.С-н мэдүүлсэн “... Нарангэрэл нь
Ц.Ц-, Даваадорж гэх хүмүүстэй гурвуулаа ирсэн. Нарангэрэл надтай автомашин авах талаар гуйгаад ярьж байтал захирал Ц.Ц- гэх хүн нь надад “гадаадаас ирэх хөрөнгө оруултын мөнгө” гэх 170.000.000 ам.долларын бичигтэй сертифекат гэх зүйл үзүүлээд байсан. Удахгүй их хэмжээний мөнгө орж ирнэ, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө энэ гурван автомашины мөнгийг өгнө гээд надаас 92.500.000 төгрөгийн үнэ бүхий гурван автомашин болох “Тоёота Ланд 80”, “Тоёота Клугер”, “Тоёота Кроун 200” загварын автомашинуудыг авч явсан. Ц.Ц- гэх хүн зээлийн гэрээ байгуулан уг гурван автомашин дээр нотариатаар итгэмжлэл хийлгэж “мөнгийг нь удахгүй өгнө, өгөхдөө хүүгийн хамтаар 100.000.000 төгрөг өгнө “ гэж хэлээд аваад явсан ...” /1-р хх-122-123, 8-р хх-17/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.С-ы мэдүүлсэн “... Над руу 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр миний танил Болд залгаж “хоёр ширхэг “Лексус 570” загварын автомашин авах хүн байна, чамд байгаа автомашиныг үзүүлье” гэсэн юм. Болд над дээр хоёр хүн дагуулан ирсэн бөгөөд тэгээр хүмүүсийг Самбуу, Нарангэрэл гэж байсан. Самбуу, Нарангэрэл нар миний автомашинуудыг үзэж байгаад 2013 оны мөнгөлөг өнгийн “Лексус 570” загварын автомашиныг заагаад “энэ автомашиныг чинь зээлээр авмаар байна” гэхээр нь “та нар нэрийг нь шилжүүлэхгүй яаж авах гэж байгаа юм бэ” гэж асуухад “чиний энэ автомашины мөнгийг 7 хоногийн дараа бүрэн төлнө” гээд ярилцаж, үзэж байгаад яваад өгсөн. Маргааш нь Болд нар луу залгаад “өчигдрийн автомашин үзсэн хүмүүс над руу яриад байна “чи автомашинаа өгчих, би өөрөө хоёр автомашин өгөхөөр болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би Болдод “би наад хүмүүсийг чинь танихгүй, та өөрөө баталгаатай гэж үзэж байвал арыг нь даагаарай” гэхэд “энэ хүмүүс найдвартай хүмүүс байгаа, энэ хүмүүсийн ард Ц.Ц- гэх мөнгөтэй өвгөн байгаа” гэсэн. Маргааш нь Болд над дээр Самбуу, Нарангэрэл, Ц.Ц-, Г.Тогоо гэх хүмүүсийг дагуулан ирсэн бөгөөд Болд надад “би наймаагаа тохирчихлоо, чи автомашиныхаа мөнгөө авсныхаа дараа намайг 1000 ам.доллараар шагнаарай, би өөрөөсөө хоёр автомашин өгөхөөр боллоо, чиний автомашины мөнгийг 128.000 ам.доллараар тохирчихлоо” гэсэн. Тэгээд автомашинаа итгэмжлэл хийгээд өгөөд явуулсан. Түүнээс хойш надтай уулзаагүй, холбоо бариагүй алга болсон. Тэгээд 20 орчим хоногийн дараа Болдтой холбогдоход “чиний автомашиныг тэдгээр хүмүүс чамаас авсан өдрөө барьцаалан зээлдүүлэх газарт тавиад, хүмүүст зарсан байна” гэж хэлсэн ...” /1-р хх-124-125, 8-р хх-18, 19/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ж-н мэдүүлсэн “... Миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01тоот оффисын зориулалттай 124.5 м2 талбайтай 2 давхар барилгын гэрчилгээг Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.4 дэх хэсэгт заасан тусгай зориулалттай барилгыг Б.С 14 хоногийн хугацаанд зээлэх мөнгөний барьцаанд барьцаалуулах зөвшөөрөл авч гэрчилгээг өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан болно. Гэтэл заасан хугацаанд буцааж чөлөөлж өгөөгүй цааш нь иргэн Дамдинпүрэв гэдэг хүнд зарж худалдсан байна. Иргэн Дамдинпүрэв энэ байдлыг ашиглан өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч одоо суллаж өгөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдаанаар эрүүгийн хэрэг шалгаж байгаа гэсэн үндэслэлээр ЭБШХ-ийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч талын гомдлоор 2015 оны 3 сарын 3-ны өдөр бүрэлдэхүүнтэй хурлаар гомдлыг дахин хэлэлцэж өмнө гарсан захирамжийг хүчингүй болгосон. Үүнээс болж дахин миний өмчийн эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээд байна. Тухайн барилгыг “Могул Скай” ХХК-иас 450.000.000 төгрөгийн өр төлбөр барагдуулах зорилгоор манай компани шилжүүлэн авсан болно. Гэтэл энэ барилгыг Б.С гэдэг хүний тайлбарласнаас үзэхэд 50.000 ам долларын зээлийн барьцаанд Дамдинпүрэв гэх хүнд барьцаалуулсан худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэдэг юм. Гэтэл Дамдинпүрэв гэдэг хүн ямар арга замаар уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах болсон нь тодорхойгүй байна. Б.С нь 50.000 ам долларыг Ц.Ц- гэдэг хүнд өгсөн гэдэг. Үүнээс би иргэн Б.С, Ц.Ц-, Дамдинпүрэв нар үгсэн хуйвалдаж хуурч мэхлэх аргаар миний үнэ бүхий өмч хөрөнгө, түүний өмчийн эрхийг авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шалгаж өгөхийг хүсэн гомдол гаргасан болно. Энэ байрны гэрчилгээг Ц.Ц-, Б.С нарт итгэмжлэн өгөхдөө амаар тохиролцсон хэлцлийн дагуу тэдгээр хүмүүс цааш нь худалдах зориулалтаар ашиглахгүй гэж тохиролцсон бөгөөд худалдсан юм уу зээлсэн мөнгөнөөс нэг ширхэг мөнгө аваагүй болно. Үүнийг материалд тусгуулсан иргэн Сабуунямын шүүхэд гаргаж өгсөн тайлбараар давхар нотлогдож байгаа болно. Миний байр компаний өмчлөлийн бүртгэлээр 450.000.000 төгрөгийн үнэлгээтэй болно. Ийм хөрөнгөө нэг ч төгрөг авалгүйгээр залилуулан алдаж байгаадаа гомдолтой байна. Ц.Ц- гэдэг хүн 2013 оны 7 сард миний шавь “Транскапитал” ББСБ-ын хуулийн зөвлөх Жаргалсайхан гэдэг хүнээр дамжуулан надтай анх уулзаж танилцсан. Энэ хүн Америкийн Нэгдсэн Улсын газрын тосны “Саудын Рамка” компаний байгуулсан 170.000.000 ам долларын хөрөнгө оруулалтын гэрээ өөрийнх нь нэр дээр Америкийн Нэгдсэн Улсын “Сити” банкинд байршиж байгаа 22.500.000 ам.долларын батламж Англи Улсын “Пидераль” банкинд байршиж байгаа 100.000.000 ам.долларын батламж зэргийг надад үзүүлж энэ мөнгийг Монголд татан оруулж ирэхэд үйл ажиллагааны зардалд туслалцаа үзүүлээч гэсэн. Хугацааны хувьд 1 сарын дотор бүх асуудал цэгцэрнэ гэж хэлсэн. Би түүний хэлсэнд итгэн 7.000 ам.доллар, 400.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулан түүнд өгсөн. Энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Түүний дараа 50.000 ам.доллар хэрэгтэй боллоо гэхэд нь түүнтэй хамт энэ мөнгийг хөөцөлдөж бас л над шиг хамаг хөрөнгө мөнгөө оруулсан гэх Б.Стай танилцсан. 2013 оны 8 сард энэ 50.000 ам.доллар олоход 14 хоногийн хугацаатайгаар өөрийн компаний оффисын барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгсөн болно. Үүний дараа дахин 40.000 ам.доллар хэрэгтэй боллоо гэхэд нь 2013 оны 11 сард “Могул Таун” хотхоны 2с байранд 204 тоот 164 м2 талбайтай 420.000.000 төгрөгийн үнэтэй 4 өрөө байрыг 60.000.000 төгрөгөнд худалдаж үлдэгдэл мөнгийг Ц.Ц- манай компанид төлөхөөр баталгаа гаргасан болно. Дамдинпүрэв гэж хүнийг огт танихгүй. Шүүхэд хандсан түүний нэхэмжлэлийг аваад би гомдол гаргасан. Ц.Ц- гуайтай иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн үндэслэл нь 2013 оны Монгол Улсын эдийн засаг хямарч бүх банк, ББСБ-ууд хөрөнгө оруулалтынхаа зээлийг бүрэн зогсоосон. Би барилгын компанийн захирлын хувьд захиалагчдын өмнө цаг хугацаанд тулгамдсан хэд хэдэн барилгатай. Эдгээр барилга нь хөрөнгө оруулалт байхгүйгээс царцанг байдалд зогсоод байна. Ц.Ц- гуай дээрх мөнгө хөрөнгийг бүрэн барагдуулж дуусгаад цаашид 10.000.000 ам.долларыг жилийн 5 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлэхээр амаар тохиролцсон. Ийм байдлаар анхнаасаа хөрөнгө оруулаад тохиролцсон хугацаанд мөнгөө Монголд татан оруулж ирж чадсангүй эхнээсээ би хөрөнгөө алдаж эхэлж байна. Нэгдүгээрт Ц.Ц- “Саудын Рамка” компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний хуулбарыг үзсэн. Хоёрдугаарт “Сити” банк, “Пидераль” банкуудтай харьцсан цахим шуудангаар харилцсан талаарх бичгийг үзсэн. Эдгээр баримт дээр Ц.Ц-гийн нэр дээр мөнгө байршиж байгаа болохыг нотолсон баталгаа байдаг. Гуравдугаарт Бээжинд суугаа Англи Улсын элчин сайдын яамнаас 7.000 ам.долларыг хүлээн авлаа таны мөнгийг хүргэх Бруно гэдэг хүн дипломат шугамаар Монголд нэвтэрч таны мөнгийг хүргэж өгнө гэсэн факсыг надад үзүүлсэн. Энэ нь эх хувиараа байсан. 2013 оны 11 дүгээр сард Америкийн Нэгдсэн Улсын “Сити” банкны Ази номхон далайн бүсийг хариуцсан ажилтан М.Р.А- гэгч 1954 онд төрсөн эмэгтэй Монголд ирээд Ц.Ц-г дагуулан Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яам руу орж гэрээг баталгаажуулж, мөнгөний тухай мэдэгдэлийг Монголын банкуудад биечлэн өгсөн. Энэ үед голдуу миний автомашинаар явсан учраас би мэдэж байгаа юм. Ийм байдлуудаас болж би итгэсэн. Энэ дээрх байдлууд үнэн. Хугацаа сунжирч итгэл алдаад би эргэлзэхэд хүрээд байна. Үүнээс болж өмч хөрөнгөөрөө хохироход хүрээд байна. 2014 оны 7 сарын 21-ний өдөр Ц.Ц-д 13.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1169 дугаартай нотариат дээр “зээлийн гэрээ хийж” гарын үсэг зураад бэлнээр өгсөн. Энэ мөнгийг 7 хоногийн хугацаатай 3% хүүтэй зээлж авсан. 2014 оны 7 сарын 23-ны өдөр 410.000 ам.долларын зээлийн гэрээг Чингэлтэй дүүргийн нотариатч Даваасамбуугийн батламжилснаар Ц.Ц- бид хоёр тэр өдрөө манай гэрт очиж бэлнээр тоолж өгсөн. Энэ үед манай гэрт ажил хэргийн холбоотой Батболд хамт ажилладаг Ганзориг нартай уулзах гэж ирээд мөнгө өгч байгааг харсан. Энэ гэрээ байгуулсны нотариатын хөлс 300.000 төгрөгийг би бэлнээр төлсөн. Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсан хороолол “Могул Таун” хотхоны ХБ96-01 тоот оффисын зориулалттай 124.5 м2 2 давхар барилгыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэн авахыг хүсэж байна. Тухайн барилгын үнэ 450.000.000 төгрөг бөгөөд барилгыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авахыг хүсэж байна. 2014 оны 12 сарын 08-ны өдөр Ц.Ц-, Б.С, Н.Төмөрбаатар нар 60.000.000 төгрөг хэрэгтэй байна барьцаанд тавих барилга байна уу гэсэн хүсэлт гаргасны дагуу би Хан-Уул дүүргийн 11 хороо Ар зайсангийн “Могул Таун” хотхоны 2с байрны 302 тоот 410.325.000 төгрөгийн үнэтэй 164.13 мв талбайтай Элит зэрэглэлийн 4 өрөө байрыг барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн. Гэтэл Н.Төмөрбаатар өөрийн таньдаг Юмжав овогтой Пүрэвсүрэн гэдэг хүнийг дагуулан ирж энэ хүн шууд 60.000.0000 төгрөгөөр худалдан авъя гэж байна. Барьцаанд авахгүй шууд 60.000.000 төгрөгөөр худалдан авъя гэнэ. Үлдсэн зөрүү мөнгийг Ц.Ц- би төлнө гээд баталгаа гарган зээлийн гэрээ байгуулсан. Ингээд Пүрэвсүрэн гэдэг хүнд байрыг худалдах, худалдан авах гэрээгээр байрыг шилжүүлсэн. Би тухайн байрнаас ямар нэг мөнгө аваагүй учраас эсвэл байрыг буцаан авна эсвэл байрны мөнгө 410.000.000 төгрөгийг авна. 7000 ам.долларыг Батболд гэдэг залуугаас би аваад Ц.Ц- гуайд өгчихсөн юм. 7000 ам.доллар бол надаас гарсан мөнгө бол биш л дээ. 410.000 ам.долларын хувьд Батболын 7000 ам.долларыг нь оруулаад 410.000 ам.доллар гэсэн ба 400.000 ам.доллар нь цэвэр надаас гарсан мөнгө. Хамгийн эхлээд 2014 оны 7 сарын сүүлээр 8 сарын эхээр байсан шиг санагдаж байна Ц.Ц- гуайд 210.000 ам.долларыг бэлнээр өөрийнхөө гэрт өгсөн.Үүний дараа үлдэгдэл 190.000 ам.долларыг евро оролцуулж 2-3 удаа тасалж өгсөн. 410.000 ам.долларын гэрээг болохоор мөнгө өгөхөөс 2-3 хоногийн өмнө байгуулсан байсан юм. Гэрээгээ байгуулсаны дараа 2-3 хоногийн дараа хамгийн анх 210.000 ам.доллар өгсөн гэсэн үг. Тухайн үед өгсөн мэдүүлгийг би сайн уншилгүйгээр гарын үсэг зурчихсан юм. Ингээд надад нийт 400.000 ам.доллар болон 520.641.196 төгрөгийн хохирол учраад байна. Дээрээс нь сүүлд надаас Ц.Ц- 3.000.000 төгрөг зээлсэн ба эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 1.000.000 төгрөг, Б.Сд байр шилжүүлэх зардалд 850.000 төгрөгийн зардал гарсан ба үүнийг мөн нэхэмжилж байна ...” /5-р хх-58-61, 62-63, 64, 65-66, 26-р хх-96-97/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ю-н мэдүүлсэн “... Би Ц.Ц- гэх хүнийг анх 2009 оны 1 сарын 20-ны үеэр шиг санаж байна. Манай хамаатны Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй надад Ц.Ц- гээд нэг эрэгтэй байгаа юм энэ эрэгтэй гадаадаас хөрөнгө оруулагч хайгаад тэр ажилд нь мөнгө хэрэг болчихоод байгаа юм та нэг очоод уулзаад үзээч гэхээр нь би хэдэн хоногийн дараа ярьж байгаад Ц.Ц- гэх эрэгтэйтэй уулзсан. Ц.Ц- надад тухайн үед уул уурхайн чиглэлээр бизнес хийх гээд хөрөнгө оруулагч хайгаад хөрөнгө оруулагч нараа олчихсон чинь Монголд нөгөө хөрөнгө оруулагч нараа оруулж ирэх гэтэл тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй байна. Чамд мөнгө байна уу байвал чи надад 10 хоногийн хугацаатай 174.000 ам. доллар зээлүүлээч, 14 хоногийн дараа гэхэд л хөрөнгө оруулагч нар ороод ирнэ, чамайг мөнгө зээлүүлсэний төлөө чамд 100.000 ам.доллар өгнө гэж яриад надад баахан бичиг баримт цаас үзүүлсэн. Ингээд Эрдэнэчимэгийн дүү Отгонтөмөр бид нар 2009 оны 1 сарын 30-ны өдөр Ц.Ц- 14 хоногийн хугацаатай Б.Сүхбаатар нартай зээлийн гэрээ хийж, Чингэлтэй дүүргийн 4-р хороо Худалдаа хөгжлийн банкин дотор 174.000 ам.долларыг Ц.Ц-д бэлнээр өгсөн. Б.Сүхбаатар гэдэг эрэгтэй нь бас Ц.Ц-тэй хамт энэ ажлыг хийж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.Ц- надад 14 хоног өнгөрөхөд дахиад нэг бичиг баримт хэрэгтэй байна, бас данс нээе, яг одоо ажил болох гээд байна. Та дахиад нэг хэдэн төгрөг олоодох гээд удаа дараа надаас мөнгө нэхэхээр нь би урьд өгсөн мөнгөө олж авахын тулд дахин нийт 89.442 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны ойролцоо уулзаад өгсөн. Ц.Ц- надад уулзах бүртээ одоохон Арабаас хөрөнгө оруулагч нар орж ирэх гээд байна. Та айлтгүй хүлээж бай гэсээр надаас 263.442 ам.доллар авсан. Найз нөхдийн холбоо байхгүй. Надад Ц.Ц- ярихдаа Арабын Нэгдсэн Улсад би өөрийнхөө нэр дээр данс нээлгээд 35.000.000 ам.доллар хийчихсэн байгаа. Энэ мөнгө нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй хөрөнгө оруулалтын мөнгө байгаа юм. Энэ мөнгийг Монгол руу оруулж ирэхэд Араб Улсад байгаа дансны мөнгийг авахад шимтгэл төлдөг юм байна гэж хэлээд надаас мөнгө авсан. Тэр үед надад баахан бичиг баримт үзүүлээд Араб Улсад мөнгө байршуулсан баримт нь энэ байна гээд үзүүлж байсан болохоор би итгээд мөнгө олж өгсөн. Гэтэл энэ яриад байгаа асуудал нь хугацаа удаашрах тусам худлаа болоод л сүүлдээ надтай холбоо барихаа ч больсон. Эдгээр бичиг баримтуудад нь ердөөсөө Б.Сүхбаатар, Ц.Ц- нар надаас авсан нийт мөнгөө төлж барагдуулахгүй хугацаа алдаж байсан учир өөрсдийнх нь гарын үсгийг зуруулж авч байсан л бичиг баримтууд байгаа юм. 293.442 ам.долларын бодит хохирол учраад байна. 2012 оны 3 сарын үед намайг Ц.Ц-, Б.Сүхбаатар хоёр хамтдаа Малайз Улс руу явж мөнгөө авъя, цуг явчихаад ирье гээд би хамтдаа Малайз руу явсан. Малайз Улс руу явсан миний замын зардлын мөнгийг тэр хоёр дааж авсан боловч бас л худлаа хэлээд тэндээс нэг ч төгрөг авалгүй буцаж ирсэн. Хамгийн сүүлд 2014 оны 7 сард Ц.Ц-тэй уулзахад удахгүй долоо хоногийн дараа мөнгө нь ороод ирэх юм шиг байна, бага багаар мөнгөө оруулж ирэхээр болсон, дараагийн долоо хоногоос ирнэ гэж хэлээд өнгөрсөн. Одоо яг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би ердөө хүү нэхэмжлээгүй үндсэн зээл нь 263.442 ам.доллар бөгөөд үүнээс 24.000 ам.доллар төлсөн ба одоо 239.442 ам.долларын үлдэгдэл байгаа. Энэ мөнгийг дан ам.доллараар өгч байсан ба Худалдаа Хөгжлийн банкны төв салбар дээрээс ирж мөнгөө авдаг байсан. Энэ мөнгөөр гадаадаас хөрөнгө оруулалт хийх гэж байна гээд 2-3 удаа миний дэргэд гадаад улс руу шилжүүлж байсан. Гомдолтой байна мөнгөө нэхэмжилж байна. Би одоо 239.442 ам.доллар нэхэмжилж байна. Хүү алданги нэхэмжлээгүй...” /5-р хх-91-92, 93, 26-р хх-122/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Л-н мэдүүлсэн “... 2013 оны 7 сарын 4-ний өдөр манай найз Н.Булган, Ц.Ц- гэдэг хүнийг дагуулж ирээд Барилгачдын талбайн урд зогсоол дээр танилцуулж уулзсан юм. Би Н.Булганыг автомашин зардаг авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Инфинити QX56” загварын 28-68 УНС дугаар бүхий автомашинаа 65.000 ам.доллараар заруулах гээд тавьчихсан байсан. Тэгтэл тэр автомашиныг маань Ц.Ц- гэдэг хүн 7 хоногийн хугацаатайгаар зээлээр авна гэж байна өмнө нь надаас машин ингэж зээлж аваад буцаан төлж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нөгөөдөр автомашинаа өгөх гэтэл Ц.Ц- надад “энэ автомашиныг би худалдаж аваад барьцаанд тавьж зээл тавих гэж байгаа юм, тэгээд төлбөр төлөгдөөгүй гэвэл барьцаанд тавьж болохгүй тийм болохоор төлбөр төлөгдсөн гэж нотариатаар гэрээгээ байгуулж, нэрээ шилжүүлээд би чамтай 65.000 ам.долларын гэрээ байгуулъя” гэж хэлсэн ба тэр хэлснээр нь гэрээг нь байгуулаад харин энэ хүний энэ нэр дээр шилжүүлчих гээд Батнасан гэж залуугийн нэр дээр автомашиныг авсан. Тухайн үед Ц.Ц-гийн найз Самбуу-Ёндон, Нарангэрэл, Батнасан гэх хүмүүс байсан. Тэгээд хугацаа болоод мөнгөө нэхэхээр гадаад улсаас мөнгө орж ирж байгаа Монгол Банкин дээр мөнгө нь шалгагдаад байна гэх мэтээр шалтаг хэлсээр байгаад одоог хүртэл мөнгийг маань өгөөгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Өөрийн автомашинаа эсвэл төлбөр болох 65.000 ам.долларыг л төлүүлж авах хүсэлтэй байна. Би автомашинаа л битүүмжилж авах хүсэлтэй байна. Автомашинаа болохоор тухайн үеийн ханшаар үнэлгээг нь албан ёсны компаниар хийлгэн авчирсан. Энэ үнэлгээгээр тухайн үеийн ханшаар 87.000.000 төгрөг болж байна. Хэрэг явдал болсон он сарууд гэрээнээс харагдах ба Ц.Ц-тэй би Булган гэх өөрийн найзаар дамжуулан танилцаж машинаа төмөр замын “Варета” чуулгын урд талд гэрээ хийлгэн өгсөн ...” /5-р хх-94-95, 96, 97, 26-р хх-183/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.М-н мэдүүлсэн “... Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 18 дугаар хороонд байрлах 14 дүгээр байрны урд буланд байдаг нийт 5 давхар байрыг 2014 оны 1 дүгээр сард барьж ашиглалтад оруулсан юм. Тэгээд уг байрны подваль, 1, 2, 3, давхаруудыг бүгдийг нь зарчихсан. Үйлчилгээний зориулалттай 430 м.кв талбайтай 4, 5 давхарын 4 үл хөдлөхийн гэрчилгээтэй объектыг зарах гээд зар өгчихсөн байж байсан юм. Уг объект нь миний нэр дээр байдаг байсан. Гэтэл миний таньдаг Б.Б- гэгч залуу нь 2015 оны 2 сард хүрч ирээд Ц.Ц- гээд 70 настай өвгөн, уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг С.Дэлгэрдалай гэж хүмүүстэй ирээд “бид нар Америкийн Нэгдсэн Улсаас 2 том уул уурхайн төсөл дээр 22.500.000 ам.доллар оруулж ирэх” гэж байгаа юм гээд баахан англи хэл дээр бичиг баримт үзүүлсэн. Тэгээд надад “оффис хэрэгтэй байгаа ба танай 4, 5 давхарын оффисыг чинь тэр чигээр нь худалдаад авчихъя, харин одоо бэлэн мөнгө байхгүй. 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэхэд дундын дансанд байршсан мөнгийг нь Америкийн Нэгдсэн Улсаас хүмүүс нь ирээд 2 талаасаа гарын үсэг зуралцаад мөнгө нь гарах юмаа. Тэгэхээр нь шилжүүлээд өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд надад объектоо миний нэр дээр шилжүүлээд өгчих, бид нар объектдоо оффисоо оруулаад үйл ажиллагаагаа оруулаад явуулж байя гэсэн юм. Тэгээд надад баталгаа болгож Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны эдийн засгийн хэлтсийн дарга Давид Вошш гэдэг хүний баталгааны бичиг, хамтарч ажиллах гэж байгаа хүмүүсийн нэрс, Ц.Ц- гэдэг хүний “BBandT” корпорацитай Америкийн Нэгдсэн Улсын иргэд гэрээ хийсэн 22.500.000 ам.доллар авна гэсэн бичиг болон сертификатууд үзүүлсэн. Тэгэхээр нь объектоо Б.Б-гийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлж, 5 давхарыг нь Баянгол дүүргийн нотариат дээр хийсэн. 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 4 давхарыг нь Баянзүрх дүүргийн Номингийн байшингын доор байдаг нотариат орж 1 м.кв 3.200.000 төгрөгөөр зарахаар тохирч худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийчихээд нөгөө хүмүүсээс нэг ч төгрөг урдьчилгаа болгож аваагүй, барьцаанд юу ч аваагүй. 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас мөнгийг нь бөөнд нь өгчихнө гэж байсан. Би 4 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ бүгдийг нь Б.Б-гийн нэр дээр шилжүүлсэн. Нотариатын гэрээнүүд бол байгаа. Би мөнгө өгөөгүй нийт 1.323.651.850 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдахаар болж өгсөн. Үнэлгээг албан ёсны компаниар хийлгэсэн ба нийт 1.323.651.850 төгрөгийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 14/4-р нийт байрны 4 дүгээр давхарынхаа ажлын байрны зориулалттай нийт 214.74 м.кв 664.083.450 төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгө, ажлын байрны зориулалттай 5 дугаар давхарын 213.28 м.кв 659.568.400 төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан. Үүнээс 5 давхарын 121.34 м.кв талбайтай 375.243.950 төгрөгийн нэг үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн авсан байгаа. Тийм болохоор одоо 948.407.900 төгрөгийн 3 үл хөдлөх хөрөнгөө аваагүй байна. 4 дүгээр давхарын ажлын байрны зориулалттай нийт 214.74 м.кв байр нь Будрагчаагийн нэр дээр, 5 давхарын 91.94 м.кв байр нь иргэн Д-н нэр дээр бүртгэлтэй байгаа ...” /5-р хх-107-109, 110, 111-112, 26-р хх-187, 188/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.М-н мэдүүлсэн “... Би 2008 оноос хойш Ц.Ц- гэж хүнтэй уул уурхайн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр танилцаж байсан. Тэгээд Ц.Ц- нь өөрийгөө Геологийн шинжлэх ухааны доктор, Монголыг хариуцсан дэлхийн банкны зөвлөх, Япон, Канад, Англиар геологийн шинжлэх ухааны талаар лекц уншиж сарын 50.000 ам.долларын ажил хийдэг гэж ярьж байсан. Тэгээд Ц.Ц- намайг та манай корпорацийн харуул хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч бол, сарын 2.500 ам.долларын цалин өгнө гээд тушаал гаргаж үзүүлсэн. Тэгээд Ц.Ц- нь өөрөө мөнгөндөө явлаа гээд Араб болон Малайз, Хонг Конг, Бээжин зэргээр яваад байсан. 2010 онд Ц.Ц- нь Саудын Араб руу Б.С болон 2 хүний хамтаар яваад ирснээ хэлээд 3 хоногийн дотор 10.000 ам.доллар хэрэг болоод байнаа тэгвэл мөнгөө 3 хоногийн дотор оруулж ирнэ гэхээр нь би миний автомашиныг барьцаанд тавиад мөнгийг нь ав гэхэд “Неткапитал” ББСБ-д сарын 5 хувийн хүүтэйгээр 15.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд нөгөө 3 хоног нь бараг сар болж сунжраад бүр 2 жил гаруй мөнгийг маань өгөхгүй нөгөө, мөнгө нь ч орж ирэхгүй сунжирсан. Сүүлдээ бүр автомашинаа авч чадахаа болиод хураалгахаар болоод Эрдэнээ гээд танилтайгаа таараад “ах нь бүр балараад” явна гэдгээ хэлтэл за тэгвэл надаас зээлэхгүй юу гээд 7 хоногийн хугацаатай 20.000.000 төгрөг аваад Ц.Ц-д өгөөд автомашинаа чөлөөлүүлсэн. Тэгээд маргааш нөгөөдөр гэсээр байгаад 2014 оны 11 дүгээр сар болсон. Гэтэл нөгөө Ц.Ц- чинь Америкийн Нэгдсэн Улсаас бие төлөөлөгч ирэхээр болсон, хөрөнгө оруулалтыг Монголд ирээд газар дээр нь шийдэж өгөхөөр боллоо гэсэн ба онгоцны буудлаас нэг гадаад авгай ирсэн ба нөгөө хүнээ “Кимписки” буудалд буулгаж байсан. Тэгээд нөгөө хүн чинь ирсэн үү гэхэд ирсэн гэж байсан ба яасан, юу болов гэтэл “болж байна, бүтэж байна” гээд нөгөө хүнтэйгээ АНУ-ын Элчин сайдын яам, Хаан банк, Монгол банк зэрэг газруудаар яваад байхаар нь би тун их итгэсэн. Тэгээд Ц.Ц-гийн дансанд 22.500.000 ам.доллар байгаа гэсэн сертификат болон бусад холбогдох 4 сертификатыг үзүүлсэн ба уг бичиг, гэрээн дээр тамга, тэмдэг дарагдчихсан, дээрээс нь нотариатын тэмдэг дарчихсан байхаар нь би Ц.Ц-д бүрэн итгэсэн. Нотариатаар 5.000 ам.доллар төлсөн гэсэн баримт хүртэл үзүүлсэн. 2014 оны 12 дугаар сар болтол мөнгө нь орж ирэхгүй, Ц.Ц- нь уг мөнгийг оруулж ирэхийн тулд татвар төлөөсний гэж мөнгө 60.000 ам.доллар олох хэрэгтэй байна, чамд таних мэдэх хүн байна уу гэсэн. Тэгээд надад юу ч байхгүй шүү дээ гэж хэлээд явж байсан. Тэгтэл 2014 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа Тероризмын эсрэг үндэсний холбооны шинэ жил болоод би шинэ жилд нь очоод үзтэл баахан хурандаа, генералууд байсан ба “Бөртэ”-н захирал байсан Батсайхантай нэг ширээнд суугаад мэнд мэдэлцээд тэнд баяраа тэмдэглээд салцгаасан. Тэгээд маргааш нь Ц.Ц- нь уйлан дуулан яриад чи л мөнгө олоод өгөөч гээд байхаар нь би Батсайханд болсон асуудлаа ярьсан чинь Батсайхан дуртайяа уулзъя гэсэн. Тэгээд маргааш нь бид нар уулзахад Батсайхан дүү Ганбаатар гэдгийгээ дагуулж ирсэн ба мөн хажууд нь Атарсайхан гээд залуу байсан. Тэгээд Өргөөгийн хавьд очоод Ц.Ц-, Г нар 60.000 ам.доллар авч зээлийн гэрээ байгуулаад 1 сарын хугацаатай 60.000 ам.долларыг 70.000 ам.доллар болгож өгөхөөр гэрээ хийсэн. Тэгээд барьцаанд нь Батсайхан би өөрийнхөө “Тоёото Ланд Крузер 105” загварын автомашинаа тавчихъя, та ч мөн өөрийнхөө автомашиныг тавьчих гэхээр нь би Ц.Ц-гийн хажууд Ц.Ц-тэй муудах биш гээд өөрийнхөө 33-99 УБӨ улсын дугаартай, “Ланд Крузер 105” загварын автомашиныг мөн тэр Ганбаатарт нь барьцаалсан. Ганбаатар нь миний автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан, та автомашинаа унаж бай гэсэн. Тэгээд сар болсон чинь дахиад нөгөө мөнгө нь орж ирэхгүй болоод дахиад нөгөө Ц.Ц- баахан шалтаг шалтгаан хэлсэн. Худлаа ярьсаар байгаад 2015 оны 2 дугаар сард нөгөө Ц.Ц- чинь Баянзүрх дүүргийн шүүхээс залилангийн хэргээр хоригдсон. Удалгүй бүр 3 дугаар сард 13 жилийн хорих ял аваад хоригдчихсон. Ийнхүү Ц.Ц- нь намайг гадаадуудтай нийлж хууран мэхэлж 60.000 ам.доллар, дээрээс нь Эрдэнэ гэж хүнээс зээлсэн 20.000.000 төгрөг, дээрээс нь 2 жил автомашин тэргээ алдахгүйн тулд сар бүр 750.000-850.000 төгрөг төлж байсан. Би Ц.Ц-тэй гэрээ ерөөсөө хийгээгүй. Цэвэр итгэлцэл дээр явж байсан. Би Ц.Ц-д Батсайхан, Ганбаатар гэх 2 хүнийг танилцуулан тэдгээр хүмүүсээс нийт 60.000 ам.доллар зээлж өгсөн. Үнэн хэрэгтээ би энэ мөнгийг аваагүй Ц.Ц- авсан гэтэл намайг төлөхөөр шүүхээр шийдсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрээр 90.000.000 төгрөг төлөхөөр болсон. Би Ц.Ц-гээс 60.000 ам.доллар буюу 113.136.000 төгрөг нэхэмжилж байна ...” /5-р хх-163-167, 168, 26-р хх-144/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б-н мэдүүлсэн “... 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлийн гишүүн Р.Мөнгөншагай, С.Дэлгэрдалайг манай нутгийн залуу гэж дагуулж ажил дээр ирсэн. Манай ажил ХУД-ийн 2 дугаар хороо, “Гутал” оффисийн 6 давхар 606 тоот өрөөнд байрладаг. Тэгээд хүрч ирчихээд Америкийн Нэгдсэн Улсаас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх гээд байгаа юмаа. Хөрөнгө оруулалт нь Ц.Ц- гэдэг хүний нэр дээр орж ирэх гэж байгаа ба бүх бичиг баримт нь бүрэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тодорхой юм хэлээгүй, Ц.Ц- гэдэг хүнтэй чинь уулзъя гэж хэлсэн. Ингээд Ц.Ц-, Н.Төмөрбаатар гээд 2 хүн тусдаа над дээр ирсэн. Ирэхдээ тэд “Би Энд Ти” корпорацын Барбара Дак гэдэг хүн энэ ажлыг удирдаж байгаа. Монгол дахь үйл ажиллагааг нь М.Р.А- гэж Америкийн Нэгдсэн Улсын иргэн Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам болон хуулийн фирмтэй холбоотой ажлыг зохион байгуулж байгаа гэж тайлбарласан. Тэгээд 2 хүний АНУ-ын иргэний паспортын хуулбарыг үзүүлсэн. Олон төрлийн бичиг баримт үзүүлсэний дотор итгэл үнэмшил төрүүлэхээр нэг бичиг байсан нь АНУ-ын Монгол дахь Элчин Сайдын Яамны ажилтан Дэвид Бош гэж хүний гарын үсэгтэй 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх боломжтой гэсэн утгатай бичиг үзүүлсэн. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг “Хоган Ловеллс” хуулийн компаний бидний ойлголтоор нотариатаар батлуулсан бичгийг мөн үзүүлсэн. Тэгээд надаас нөгөө 2 хүн маань 200.000.000 төгрөг зээлдүүлнэ үү гэж гуйсан. Би ямар нэгэн барьцаа тавь гэж хэлсэн. Тэд энэ дагуу “Бэрхийн нурамт” ХХК-ийн бичиг баримт авч ирсэн. Энэ компани нь С.Дэлгэрдалайгийн эзэмшлийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт алтны ашиглалтын лизензтэй компани байсан. Энэ компаниа барьцаанд тавьж 200.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр болсон. ... 200.000.000 төгрөгийн үлдэгдэл 870.650 төгрөгийг Н.Т-н Хас банк дахь хувийн данс руу нь шилжүүлсэн. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн С.Дэлгэрдалай мөн ирсэн. Мөн л 65.000 ам.доллар дутуу шилжүүлсэн юм байна. Энэ мөнгийг шилжүүлэхгүй бол болохгүйнээ гэсэн. Ингээд нотариатаар 130.000.000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулсан. Энэ өдрөө 50.000 ам.долларыг Н.Төмөрбаатар нь надаас аваад Ц.Ц-гийн нэрээр шилжүүлж, үлдэгдэл 30.380.600 төгрөгийг бэлнээр нь С.Дэлгэрдалай авсан. Энэ мөнгийг нь С.Дэлгэрдалай 7.500 ам.долларыг, Б.Б- мөн 7.500 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны “Money gramm” үйлчилгээгээр энэ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гэж цааш 2 хятад хүн рүү шилжүүлсэн байсан. Надад ойлгуулахдаа нөгөө Барбара, М.Р.А- нар нь Бээжинд байгаа наашаа ирэх гэж байна гэж хэлсэн. Энэ өдрийнхөө орой буюу 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орой С.Дэлгэрдалай яриад Бат-Эрдэнэ ахаа нөгөө шилжүүлэг маань дахиад 100.000 ам.доллар нэмэгдэхээр боллоо. Таньд ямар нэгэн боломж байна уу гэсэн. Би нэгэнт БНХАУ-ын иргэн Van Wundes /Үндэс/ рүү ярьж 300.000 ам.долларыг “Шинэ төгрөг” ББСБ-аар дамжуулан 3 дугаар сарын 16-ны өдөр 60.000 ам.доллар шилжүүлсний 50.000 ам.долларыг Үндэсээс авсан мөнгө болно. 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг дахиад зээлнэ үү гэж Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай нар 40.000 ам.долларыг “Хас” банкны 1900665 тоот гадаад гуйвуулгын баримтаар шилжүүлсэн байдаг. Энэ хөрөнгө оруулалт удахгүй орж ирнээ. Таны гаргасан мөнгийг С.Дэлгэрдалай бид хоёр хариуцаж таныг болон танай байгууллагыг хохиролгүй болгоно гэж асуудлыг тавьсан. Энэ хугацаанд би эдгээр нөхдүүдэд итгэсэн учраас хөрөнгө оруулалтыг маш хурдан гацаанаас гаргаж мөнгөө суллаж авах үйлдлүүдийг хийж эхэлсэн.
Тийм учраас мөнгө шилжүүлэх эрсдэлтэй алхамуудыг хийсэн. 2015 оны 3 дугаар сарын 24-нд АНУ-ын Төрийн департменийн ажилтан Ричард Стенгель гэдэг хүн холбогдож энэ ажиллагааг гардан гүйцэтгэхээр боллоо гэж манай нөхдүүд буюу Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай нар мэдэгдсэн байсан. Энд АНУ-ын дипломатууд Монголд энэ мөнгийг хүргэж өгөхийн тулд Барбара Дак гэдэг хүн дээр нэмэгдэж 2 хүн оролцохоор болсон. Тус бүрийн аюулгүй байдлын даатгал гэж тус бүрийн 400.000 ам.доллар нэхсэн гэж мэдэгдсэн. Энэ мөнгийг зайлшгүй шаардлагатай гэж хэлсэн тул 400.000 ам.доллар, 300.000 юань буюу 50.000 ам.долларыг С.Дэлгэрдалайд би эхнэрээсээ бэлнээр авч өгсөн. Энэ мөнгө нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 200.000 ам.доллар шилжүүлэхэд 54.000 ам.доллар нь Б.Бат-Эрдэнээс шилжсэн байна. Бас 2015 оны 3 дугаар сарын 25-нд даатгалын мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн компанийн данснаас 25.000 ам.доллар буюу 49.950.000 төгрөгийг Н.Төмөрбаатарын “Хас” банкны данс руу нь шилжүүлсэн. 75.000 ам.долларыг С.Дэлгэрдалайд бэлнээр өгч, нийт 100.000 ам.долларыг шилжүүлсэн. 2015 оны 3 дугаар сарын 29-нд намайг БНХАУ-аас томилолтоос буцаж ирэхэд С.Дэлгэрдалай, Н.Төмөрбаатар нар намайг онгоцноос тосч авч манай гэрт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Соёмбо” хотхоны гадаа хүргэж өгч ярилцсан. Тэгэхэд Н.Төмөрбаатар нь би энэ хөрөнгө оруулалт орж ирэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн нэг нь. Би М.Р.А- , Барбара Дак, Ричард Стенгель нартай бүх холбоо мэдээлэл барих, мөнгө төгрөг шилжүүлэх ажлыг гардан хийж байгаа. Таньд их баярлаж байгаа шүү. Хөрөнгө оруулалт, орж ирэх данс хамтран эзэмшдэг, тийм учраас таны оруулсан бүх мөнгийг хамгийн түрүүнд гаргаж өгнө гэж ярьж байна. 2015 оны 4 дүгээр сарын 1-нд 127.000 ам.долларыг Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Б.Б- нарт өгч “Хас” банкаар шилжүүлсэн. 61.400 ам.долларыг мөн Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Б.Б- нарт өгч “Голомт” банкнаас шилжүүлэг хийсэн. Энэ мөнгийг шилжүүлэхийн тулд өөрийн түнш Үндэсээс мөн 156.000 юанийг “Шинэ төгрөг” ББСБ-аар дамжуулан С.Дэлгэрдалайн нэр дээр шилжүүлэн авч байсан. Энэ өдөр Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Б.Б-, Б.С нар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гутал” оффисийн 606 тоотод байрлах “Хасу-Эрчим” компанийн байранд буюу миний өрөөнд цуглаж Бат-Эрдэнэ миний хувиас болон “Хасу-Эрчим” компаниас гарсан нийт мөнгийг тооцож хөрөнгө оруулалт орж ирэхэд бүрэн барагдуулахаар протокол үйлдэж гарын үсэг зурцгаасан болно. 2015 оны 4 дүгээр сарын 2-нд 200.000 ам.долларын үлдэгдэл болох 11.600 ам.доллларыг мөн Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Б.Б- нарт өгч “Голомт” банкнаас шилжүүлэг хийсэн. Гэвч дахиад 128.000 ам.долларыг яаралтай шүлжүүл, энэ нь мөнгийг Монгол руу эрсдэлгүй илгээх даатгал болон замын зардлын төлбөр юм байна гэж Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Б.Б- нар ирж ойлгуулсан. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 8-нд 65.000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 9-нд 50.000 ам.доллар, үлдсэн 13.000 ам.долларыг Money gramm–ээр 3 хувааж шилжүүлсэн. Энэ мөнгийг тухай бүр нь Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Б.Б-, Б.С нарт өгч дээрх шилжүүлгүүд хийгдсэн. Баримт нь Б.Б-д байгаа. 25.000 ам.долларыг гаргаж Ричард Стенгелийн ирүүлсэн нэрсийн дагуу Бат-Эрдэнэ, Б.Б-, Б.С бид нарын нэр дээрээс Худалдаа хөгжлийн банкны хуучнаар 50 дугаар дэлгүүр дээр байрладаг салбараас “Money gramm”-ээр мөнгийг тус тус шилжүүлсэн. Үүний дараа Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай, Б.Б-, Б.С 2015 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-ны үед мөн 205.000 ам.доллар шилжүүлэхгүй бол болохгүйнээ, онгоцны билет цуцалсан, чек шилжүүлж солих гэх мэт зардлууд гарсан гэж ойлгуулсан. Энэ үед энэ хүмүүст толгойлогч маань шоронд хоригдчихсон, мөнгө нэр дээр нь орж ирэх хүн маань ийм байдалд орчихлоо, энэ асуудлыг яах юм бэ гэдэг асуудал тавьсан. Би өөрийн зарчмын байр сууриа илэрхийлсэн. Өдийг хүртэл миний итгэл үнэмшил хэвээрээ явсан. Энэ хөрөнгийг татахын тулд уулзалт “Централ Тоуэр”-ын 3 давхарын ресторанд болсон. Ингээд 205.000 ам.долларыг шилжүүлэхээр тохирсон. 2015 оны 4 дүгээр сарын 14-нд байгууллагын данснаас 160.000 ам.доллартай тэнцэх 317.929.392 төгрөгийг Н.Төмөрбаатар, С.Дэлгэрдалай нарт гаргаж өгч, мөн манай түнш Үндэсээс 20.000 ам.доллартай тэнцэх 125.000 юанийг Б.Сын нэр дээр “Шинэ төгрөг” ББСБ-аар дамжуулан шилжүүлж авч “Хас” банкаар тус тус шилжүүлсэн. Энэ бүх төлбөр хийгдсэний дараа Монгол Улс руу ниснэ гэж байсан хүмүүс гэнэт Барбара Дак гэдэг хүн урьд нь гаргаж байсан 385.000 ам.долларын бондын 85.000 ам.долларыг өөрөө гаргаж байгаа гэж яригдаж байсан. Тийм учраас 95.000 ам.долларыг шилжүүлэхээр тохиролцоод 2015 оны 4 дүгээр сарын 28-нд энэ мөнгийг Н.Төмөрбаатар гаргаж өгч шилжүүлэг хийгдсэн. Миний үндсэн зээл болон ам.долларын дундаж ханшаар бодоход 2.215.312.557.50 төгрөгийн хохирол гарч байгаа ...” /5-р хх-213-217, 218, 26-р хх-190, 191/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.О-н мэдүүлсэн “... 2014 оны намар Ц.Ц- гэдэг хүнтэй таарахад надад “би нэг төслийн зээл хөөцөлдөж байгаа юм, хэдэн төгрөг хэрэгтэй байна, тэгэх юм бол үсрээд л 14 хоногийн дараа буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Би өөрийн эзэмшлийн 780 м.кв орон сууцны зориулалттай байрыг “Эко Капитал” ББСБ-ын 100.000.000 төгрөгийн үндсэн зээлийн барьцаанд тавьж, мөнгийг нь тухайн өдрийн ам.долларын ханшаар 55.800.000 төгрөгийг нь 52.080 ам.доллар болгон шууд Хонг Конг руу хүүхдийн зуугийн өөдөөс харсан “Хаан” банкнаас гуйвуулсан. Энэ нь баримтаараа харагдана. Ингээд 1.552.520 төгрөгийг миний дансанд үлдээн, үлдсэн мөнгийг нь бэлэн зарлага хийлгэн, нийт 98.477.480 төгрөгийг надаас авсан. Гэхдээ энэ зээлийг гаргахад би үлдсэн хэмжээний мөнгөний бичиг баримт бүрдүүлэн, гүйлгээний хураамж, нотариатын төлбөр зэргийг төлөөд, нийт 100.000.000 төгрөг болсон. Харин энэ зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэлийн төлбөр зэргийн төлбөрт нийт 153.000.000 төгрөгийн төлөлт хийх шүүхийн шийдвэр гарчихсан байгаа болохоор нийт 153.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би 20.000.000 төгрөгийг нь өөрөө авсан. Гэхдээ энэ мөнгөний хүүг би төлсөн болохоор өөрийн үндсэн зээлд оруулан тооцсон ...” /5-р хх-239-240, 241, 26-р хх-95/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Э-н мэдүүлсэн “... Би Г.Тогоо гэдэг хүнд өөрийн байраа түсээслэдэг байсан ба тэр хүн Ц.Ц- гэдэг хүнийг 2007 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр танилцуулсан. Ц.Ц- гэж хүн “Цагаан толгойн район” гэдэг нэртэй газар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах алтны лицензийг барьцаалан надаас 16.000 ам.долларыг 14 хоногийн дараа 32.000 ам.доллар болгож өгнө гэж хэлээд би итгээд зээлсэн юм. Тэр лиценз нь Энхжаргал гэдэг хүний нэр дээр байсан ба би Энхжаргал гэдэг хүнтэй нь барьцааны гэрээ хийж мөнгөө зээлсэн. Үүний дараа 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр миний Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг, Их булгын адагт байх 20 га газрыг 25.000.000 төгрөгийн барьцаанд Пүрэвдорж гэх хүнд тавьж авсан. Ингээд энэ хугацаанд иргэний журмаар шүүхээр орж 16.000 ам.долларыг нь 14 хоногийн дараа 32.000 ам.доллараар эргүүлэн төлнө гэж гэрээг нь 32.000 ам.доллараар хийсэн байсан болохоор иргэний шүүхээр шууд 32.000 ам.доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин газраа гэрчилгээгээ хаячихсан гэж хэлээд дахин гаргуулан авсан учраас одоо миний эзэмшилд хэвээрээ байгаа. Би Ц.Ц-д 16.000 ам.доллар буюу 23.401.280 төгрөг өгсөн ...” /6-р хх-9, 10, 11, 12, 9-р хх-189-191, 26-р хх-166/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Т-н мэдүүлсэн “... Миний бие өөрийн танил ах болох Б.С гэгчид 95.000.000 төгрөгийг бэлнээр, 79.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг автомашиныг тус тус 2013 оны 6 дугаар сард өгөөд одоог болтол авч чадахгүй байдалд хүрчихээд байна. Ер нь бол Б.С ахтай автомашины бизнесийн хүрээнд хамтарч ажилладаг байсан ба өмнө надаас автомашин аваад бусдад зараад мөнгийг нь цаг тухайд нь өгдөг байсан. Тэгээд 2013 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд нийт 10 орчим автомашиныг зараад өгнө гэж аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Тэгээд хараад байхад миний өгсөн автомашинууд аль хэдийн зарагдчихсан байгаад байсан. Тэгэхээр нь би сүүлдээ Б.С ахтай ярьж байгаад автомашиныхаа үнэлгээг харилцан тохироод, нийтдээ 95.000.000 төгрөг гэж тооцоод, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж авсан. Үүний дараа надаас мөн 3 ширхэг автомашин аваад явсан ба үнэлгээ нь 79.500.000 төгрөг болж байгаа юм. Үүнээс 11.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота Приус” загварын автомашины мөнгийг нь өгсөн. Одоо миний хувьд Б.С ахаас 163.500.000 төгрөг авах ёстой ...” /6-р хх-25-26, 27, 26-р хх-123/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.А-н мэдүүлсэн “... Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 2 дугаар орцны 4 давхарт 36 тоот болох 40 м.кв, 3 өрөө орон сууц нь миний нэр дээр байдаг. 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чойжхорлоо, Ж.Даваадорж гэж манай ээжийн найзууд ээжтэй маань хамт ирээд танай байрыг 14 хоногийн хугацаатай банкинд барьцаанд тавиад зээл аваад гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх гээд байгаа юм, түүнд шаардлагатай зардлуудыг өгөх гээд байгаа юм гэсэн. Тэнд манай ээж бид 2-оос гадна Ж.Даваадорж гэдэг хүн, мөн настай Ц.Ц- гэгч хүн, Нарангэрэл гэж хүмүүс дагаж очсон. Тэгээд тэр банкны хүмүүстэй тэр хүмүүс нь тохирчихсон байсан юм уу намайг зээлийн хүснэгт бөглүүлээд үл хөдлөх хөрөнгө дээр очоод барьцааны гэрээ хийгээд ир гэж хэлж байсан. Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар очоод барьцааны гэрээ хийх гээд материалаа бүрдүүлээд өгсөн боловч амжаагүй. Маргааш нь буюу 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би өөрөө жижүүртэй байсан. Өдөр цайны цагаар цайнд орох гэж байхад Ж.Даваадорж, Ц.Ц- нар нь ээжтэй хамт ирээд Хан-Уул дүүргийн “Эрэл” банкин дээр очоод 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгээд цайны цаг байсан болохоор буцаад ажил руугаа явсан ба орой нь ээжтэй утсаар яриад мөнгө аваад тэд нарт өгчихсөн гэж хэлсэн. Тэр мөнгөнөөс бол ээж бид 2 нэг ч төгрөг аваагүй. Шүүхийн шийдвэр дээр 81.258.263 төгрөгийг банкинд төлж барагдуулах эсхүл байраа хураалгахаар болчихоод байгаа юм. Гаднаас төсөл бичээд мөнгө авахаар болчихсон. Уг мөнгөө авахаар болоод үйл ажиллагааны зардалд нь зориулагдсан гэж байсан. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Ээжээс авсан тэр өдрөө мөнгийг гадаад руу шилжүүлсэн гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг. /6-р хх-41-44/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С-ын мэдүүлсэн “... Би 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр цагдаагийн Гончигсайхан гэж хүн өмнө цагдаад ажиллаж байсан гээд Ж.Даваадорж, Нарангэрэл гэж хүмүүстэй танилцуулж байсан. Тэгээд Ж.Даваадорж, Ц.Ц- нар нь бид нар АНУ-аас 5.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэсэн юм. Тэгээд гадагшаа мөнгө шилжүүлэх хэрэг болчихоод байна гээд 50.000 ам.доллар 7 хоногийн хугацаатай зээлдүүлээчээ, 53.000 ам.доллар болгож өгье гэсэн. Тэгэхээр нь итгээд Ж.Даваадорж гэдэг хүнээр өөрөөр нь бичүүлээд иргэний үнэмлэхийг нь канондоод 50.000 ам.доллар зээлдүүлсэн. Тэгээд 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Ц.Ц-, Ж.Даваадорж нар ирээд удахгүй хөрөнгө оруулалт ороод ирнэ өөрсдөө 1 автомашин авахгүй бол болохгүй гээд надаас 2012 оны хар өнгийн бензин “Ланд 200” загварын автомашиныг 81.000 ам.долларт бодож авсан. Уг автомашиныг Ж.Даваадоржийн хүүхэд Батнасан гэж хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн байгаа. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр дахин Нарангэрэл, Ц.Ц- гэж хүнтэй ирээд унах автомашин хэрэгтэй байна. Мөнгө орж ирэхээр нь мөнгийг нь өгчихнө гээд надаас 2012 оны хар өнгийн бензин “Ланд 200” загварын автомашиныг 70.000 ам.доллараар бодож Нарангэрэлтэй худалдах, худалдан авах гэрээгээр өгч байсан. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дахин Нарангэрэл, Ц.Ц- нар ирээд зочид ирнэ гэсэн өөрсдөө унах автомашинаа бэлдэх хэрэгтэй байна гээд 2011 оны мөнгөлөг саарал өнгийн дизель “Ланд 200” загварын автомашиныг 80.000 ам.долларт бодож Нарангэрэлтэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд тэд нарт өгсөн. 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Ц-, Нарангэрэл нар ирээд өөрсдөө унах машин хэрэгтэй байна гээд 2012 оны хар өнгийн бензин “Ланд 200” загварын автомашиныг Нарангэрэл нь 70.000 ам.долларт бодож өгч худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн. 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Жаргалсайхан, Нарангэрэл гээд 2 хүн ирээд өөрсдөө унана гэж хэлээд 1 өдөр бензин хар өнгийн “Ланд 200” загварын автомашиныг 82.000 ам.доллараар бодоод, нөгөөх нь дизель мөнгөлөг “Ланд 200” загварын автомашиныг 82.000 ам.доллараар бодоод Жаргалсайхантай уг 2 автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хийж нотариат орж баталгаажуулсан. 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Саруул” зах дээр байхад таньдаг ченж болох Булган, В.С нарыг Ц.Ц-, Нарангэрэл нартай уулзуулаад 3 ширхэг автомашиныг нийтэд нь 394.000 ам.доллараар бодож өгсөн байдаг. Мөн В.С гэж хүнтэй 474.000 ам.долларын гэрээ хийсэн байдаг. Мөн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ц.Ц- 08-17 УНЕ улсын дугаартай, бензин “Ланд 200” автомашиныг 88.000 ам.доллараар бодож өгсөн. Уг автомашин нь Нямдорж гэдэг хүнийх байсан ба Ц.Ц- нь 7 хоногийн хугацаатай мөнгийг нь өгнө гэж хэлээд аваад явсан байдаг. Ц.Ц-, Нямдорж нарын дунд гэрээ байдаг байх. 57-75 УБҮ улсын дугаартай, хар өнгийн дизель “Ланд 200” загварын автомашиныг Ц.Ц- нь надаар Алдар гэдэг хүнтэй гэрээ хийлгээд “Уран ган” ХХК-д 50.000 ам.долларын барьцаанд тавиулаад мөнгийг нь Ц.Ц- авсан. 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нарангэрэл, Ц.Ц- нар нь яаралтай 200.000 ам.доллар шилжүүлэх хэрэг болчихлоо гээд надаас бензин саарал өнгийн “Ланд 100” загварын автомашиныг 53.000.000 төгрөгөөр, 2003 онд “Прадо 120” загварын автомашиныг 36.000.000 төгрөгөөр, “Женус” загварын хар өнгийн 2012 оны автомашиныг 53.000.000 төгрөгөөр, “Лексус RX330” загварын автомашиныг 32.000.000 төгрөгөөр тус тус бодож нийт 174.000.000 төгрөгийн автомашиныг Ц.Ц-тэй бичгээр гэрээ хийгээд өгсөн. Мөн эдгээр автомашинуудаас гадна надаас 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Шагдар гэж хүнээс 30.000.000 төгрөгийг авхуулж би Шагдартай зээлийн гэрээ байгуулж байсан. 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Зоригтбаатар гэж хүнээс надаар 60.000.000 төгрөгийн гэрээ хийлгэж авсан. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатай манай эхнэр С.Должин нь Д.Мөнхжаргал гэж хүнээс 100.000.000 төгрөгийг зээлээд мөн л мөнгийг нь Ц.Ц-д өгсөн. Мөн уг хугацаанд Э.Тамир гэж хүний 2 ширхэг “Ланд Крузер 100” загварын автомашин, 2 ширхэг “Гранд марк 2” загварын автомашиныг мөн аваад Цэдэнд өгсөн ба 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Э.Тамир надтай 163.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Мөн манай хүү Бат-Оргилын “Приус 11” загварын автомашиныг 9.000.000 төгрөгөөр зараад уг мөнгөө Цэдэнд өгсөн. 2013 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Хонда CRV” загварын автомашиныг 32.500.000 төгрөгөөр бодож Ц.Ц-, С.Нарангэрэл нарт өгсөн. Мөн 7 дугаар сарын 7-ны өдөр “Хьюндай Старикс” загварын автомашиныг 18.000.000 төгрөгөөр бодож Ц.Ц-д өгсөн. Мөн 7 дугаар сарын 7-ны өдөр “Форд экспедешин” загварын 2007 оны автомашиныг 40.000.000 төгрөгөөр бодож өгч байсан. 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “ML350 Benz” загварын автомашиныг 32.000.000 төгрөгөөр бодож Ц.Ц-д өгсөн. 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Бензин Ланд 100” загварын автомашиныг 56.000.000 төгрөгөөр бодож Ц.Ц-д өгсөн. 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дизель цагаан “Ланд 80” загварын автомашиныг 18.000.000 төгрөгөөр бодож Ц.Ц-д өгч байсан. Ц.Ц- нь надаас авч байсан автомашинуудаа “Уран ган” болон “Транскапитал” ББСБ, “Сайн” барьцаалан зээлдүүлэх газарт зэрэгт тавьж байсан юм байна лээ. Ц.Ц- хэлэхдээ хөрөнгө оруулалтын 100.000.000 ам.доллар миний нэр дээр орж ирэх гэж байгаа гэж хэлдэг. Тэгээд түүнийхээ татвар болон хураамжийн мөнгө, бичиг баримтын мөнгө гээд шилжүүлээд байсан. Сүүлдээ 22.500.000 ам.доллар “ВBandT” компаниас оруулж ирэх гэж байгаа гэж яриад мөн мөнгөө шилжүүлээд байдаг. 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр С.Нарангэрэл нь Ц.Чинбат гэх хүнийг дагуулж ирээд манай найз төсөл хэрэгжүүлж байгаа, Гадаад явдлын яамны ажилчдын орон сууц барьж байгаа, найдвартай мөнгийг чинь өгнө, барилгын компаний захирал хүн байгаа юм найдвартай гэж хэлээд 2003 оны загварын бензин, дизель 2 ширхэг “Ланд Круйзер 200” загварын автомашиныг дизелийг нь 80.000 ам.доллар, бензинийг 70.000 ам.доллараар бодож авсан юм. Ингэхдээ албан ёсоор гэрээ хийгээгүй автомашин худалдан авсан тухай баримт үйлдсэн юм. Ц.Чинбат нь мөнгийг 2013 оны 5 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгана гэж хэлээд өгөөгүй утсаар ярихаар ерөөсөө утсаа авахгүй мессеж бичдэг болсон. Мессеж дээ миний төсөл хэрэгжих гэж байна, Яаман дээр удаад байна гэх мэтээр бараг 100-аад мессеж бичсэн байгаа ...” /6-р хх-59, 60-64, 65-67, 68, 69, 26-р хх-149, 150-151/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Д-н мэдүүлсэн “... Би 2014 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн найз болох С.Нарангэрэл, Ц.Чинбат нартай уулзсан чинь бэлэн мөнгө маш их хэрэгтэй байна гээд надаас тэр хоёр гуйгаад байхаар нь би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн хажууд бэлэн 15.000.000 төгрөгийг С.Нарангэрэл, Ц.Чинбат нарт зээлж өгсөн. Түүнээс хойш би мөнгөө буцааж авах хугацаа болоод мөнгө нэхээд залгахад Ц.Чинбат утсаа авахгүй, утсаар ярихаар би мөнгийг чинь удахгүй өгнө, хүүтэй нь өгнө гэж хэлээд өнөөдөр болтол удаа дараа өгнө гэж хэлээд намайг залилсан тул би маш их гомдолтой байна. Энэ хүмүүст би бэлэн мөнгө хүнээс зээлж аваад өгсөн тэр хүн нь надаас бэлэн мөнгө нэхээд байсан болохоор би С.Нарангэрэл, Ц.Чинбат нарын өмнөөс хүү төлж 22.000.500 төгрөг төлж дуусгасан талаараа Ц.Чинбатад хэлсэн чинь би чиний мөнгийг 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулна гэж өөрийн гараар бичиж өгсөн бичиг байгаа ...” /6-р хх-124-126, 127-128, 129, 26-р хх-125/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б-н мэдүүлсэн “... 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз Н.Төмөрбаатараар дамжуулан Ц.Ц- гэж хүнтэй уулзаж анх танилцсан. Ц.Ц- нь АНУ-аас 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх гэж байгаа гээд надад англи хэл дээр хийгдсэн өнгөт бичиг цаас үзүүлсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд тодорхой хэмжээний үйлчилгээ үзүүлдэг тэрний төлбөр болгож 30.000 ам.доллар хэрэгтэй байна, зээлээч гэхээр нь би надад ийм мөнгө байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл зарж байгаа автомашинаасаа өгчих автомашины дүн дээр 10 хувийг өгье гэхээр нь би зөвшөөрөөд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц.Ц-тэй зээлийн гэрээ хийгээд хагас ачааны “Хюндай Старикс” загварын 2008 онд үйлдвэрлэсэн 21.000.000 төгрөгөөр зарж байсан автомашинаа шууд Ц.Ц-гийн нэр дээр итгэмжлэл хийгээд өгсөн. Тэгээд 1 сарын хугацаа өнгөрөөд Ц.Ц-тэй утсаар ярихаар хөрөнгө оруулалт өнөө маргаашгүй орж ирэх гээд байгаа гэж явсаар байгаад 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уулзахад Ц.Ц- Хонг Конг дээр бэлэн 70.000.000 ам.доллар ирчихсэн энэхүү мөнгийг Монгол Улс руу оруулж ирэхэд хилээр оруулж ирсэний төлбөр гээд бэлэн 35.000 ам.доллар хэрэгтэй байна гээд чи туслаач гэхээр нь би Цэдэнгийн ярианд итгээд үнэн юм байна гэж бодоод Ц.Ц-д өөрийнхөө зарж байсан автомашинаас 2007 онд үйлдвэрлэгдсэн “Бенз Е350”, 2007 онд үйлдвэрлэгдсэн “BMW” загварын автомашиныг 26.000 ам.доллараар худалдаалж байсан. Үүнээс хойш Ц.Ц-тэй утсаар ярихаар одоо болох гэж байна, мөнгө орж ирэх гээд байна хүү алдангитай нь хамт өгнө санаа зоволтгүй гэж явсаар өнөөдрийг хүрсэн ...” /6-р хх-131-132, 133, 26-р хх-142/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А-н мэдүүлсэн “... 2014 оны 11 дугаар сараас 12 дугаар сарын орчим манай найз Сэр-Одтой уулзаад 20.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрөөд 20.000.000 төгрөг аваад Сэр-Од 50 дугаар дэлгүүрийн хажуу талын Худалдаа Хөгжлийн банкин дээр байна гэхээр нь тэнд очсон чинь Сэр-Од, Ц.Ц-, Б.С, Н.Төмөрбаатар гэсэн хүмүүстэй цуг байсан. Сэр-Од тайлбарлахдаа 22.500.000 ам.долларын төсөл Ц.Ц- гуай Монголд оруулж ирэх гэж байгаа, энэ мөнгийг оруулж ирэхийн тулд янз бүрийн төлбөр төлдөг юм байна. Тэр төлбөрт нь мөнгө өгөх хэрэгтэй байна. Би өөрөөсөөө хамаг мөнгөө өгөөд дууслаа, яг энэ хөрөнгө оруулалт нь ороод ирэх юм бол их ашигтай гэсэн. Тэгээд 20.000.000 төгрөг авангуутаа газар дээр нь АНУ руу шилжүүлж байсан. Тухайн үед цуг байсан Б.С, Н.Төмөрбаатар нарын хүмүүс бүгдээрээ л хамаг мөнгөө өөрсдөө өгчихсөн гэж байсан. Би 20.000.000 төгрөг өгснөөс хойш өөрөөсөө нийтдээ 233.810.000 төгрөгийг уг хөрөнгө оруулалтын төсөл гээч юманд өгсөн байсан. Өөрөөр хэлбэл 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарын 26-ны хүртэл хугацаанд олон удаагийн давтамжтайгаар нийт 233.810.000 төгрөг өгсөн байгаа юм. Ямар нэгэн үйлдсэн бичиг баримт байхгүй. Сэр-Одоор дамжуулан шууд өгч байсан ...” /6-р хх-162-163, 164, 26-р хх-92/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Д-н мэдүүлсэн “... 2013 оны 11 дүгээр сард миний танил С.Нарангэрэл гэдэг хүн Ц.Ц- гэж өвгөнийг дагуулан ирж танилцуулсан. Ц.Ц- гуай 170.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа гээд нэг сертификат үзүүлэн уул уурхайн чиглэлээр төсөл бичээд түүнийгээ Англи Улсад очиж хамгаалаад, Англи Улсаас миний төсөлд зориулсан хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, би өөрөө “Цообол” гэдэг компанитай, энэ компани маань Англи Улсад ч гэсэн бүртгэлтэй гэсэн. Хамгийн гол энэ 170.000.000 ам.долларыг оруулж ирэхийн тулд олон улсын баталгаат нэхэмжлэл, гарал үүслийн гэрчилгээ гэх мэт баримт бичиг бүрдүүлэх ёстой. Мөн даатгал төлөх ёстой, банкинд данс нээхэд мөнгө хэрэг болдог юм байна. Энэ бүхэнд мөнгөний туслалцаа хэрэгтэй байна гэсэн. Манай эхнэр Ш.Уранчимэгийн захирлаар ажилладаг “Мамбо Даваа” ХХК-ийн нэр дээр байсан 28-30 УНЛ улсын дугаартай “XFV 115 JIVIL” загварын хүнд даацын автомашиныг “Тайгын булаг” нэртэй авто барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 7.000.000 төгрөг, мөн 99-44 АЧ улсын дугаартай хүнд даацын чиргүүлийг 8.000.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Эдгээрийг 14 хоногийн дараа мөнгө ороод ирэхээр буцаагаад аваад өгнө гэсэн. Ингээд 14 хоног нь өнгөрсөн боловч мөнгө төлөгдөөгүйгээр барахгүй дахин мөнгөний хэрэг болоод байна гэдэг байсан. Тэгээд намайг дахин нэг автомашинаа барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Мамбо Даваа” ХХК-ийн өмчлөлийн 28-39 УНЛ улсын дугаартай, “DAEWOO-DCP34M” загварын хүнд даацын автомашин, 37-44 УБЧ дугаартай “цистерн” машин тус бүрийг нийлээд “Транскапитал” ББСБ-д 27.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Ц.Ц- гуайд өгсөн. Үүний дараа Ц.Ц- гуай одоо тун удахгүй мөнгө орж ирнэ дахиад мөнгөний хэрэг болоод байна байраа барьцаанд тавьчих гэж гуйсаар байгаад манай гэр бүлийн 4 хүний өмчлөлд байдаг Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77-1-58 тоот 2 орон сууцыг Раднаабазар гэдэг хувь хүнд 70.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан мөнгийг нь авсан. Ц.Ц- гуай эдгээрээс гадна 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй алтан нуухтай, шүрэн толгойтой, ясан халбагатай, дунд гарын халтар манан хөөрөг бэлнээр увуулж цувуулж авсаар байгаад нийт 45.000.000 төгрөгийг тус тус авсан байдаг ...” /6-р хх-165-166, 26-р хх-186/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А-н мэдүүлсэн “... 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр миний танил Батнасан гэдэг хүн Ц.Ц-, Д.Жигмэд гэдэг 2 өвгөнийг дагуулан ирж Ц.Ц- гэдэг хүн гадаадаас 22.5000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хэлбэрээр Монголд оруулж ирэх гэж байгаа юм. Энэ мөнгийг Монголд татан оруулж ирэхэд дундын банкны шимтгэл, урьдчилгаа төлбөр гэх мэт их хэмжээний мөнгө төлдөг юм байна. Чи туслаад мөнгө зээлүүлээч ээ, уг хөрөнгө оруулалтын 22.500.000 ам.доллар ороод ирвэл чамаас авсан зээлээ төлөөд дээр нь 1.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт чамд оруулна гэсэн. Ц.Ц- гэж өвгөн нь надад уг хөрөнгө оруулалтын гэрээ, банкны баталгаа гэх мэт маш их хэмжээний баримт бичиг үзүүлээд мөн энэ асуудлыг хөөцөлдөж АНУ-ын иргэн ирж Монгол дахь Элчин сайдын яамаар уг гэрээг баталгаажуулж гарын үсэг зуруулна гэх мэтээр надад маш их итгэл үнэмшил төрүүлсэн. Ингээд би түүнд итгээд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Д.Жигмэд гэж хүний данс руу 88.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Ц.Ц- гэж хүнтэй 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Учир нь надаас 88.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай аваад, 100.000.000 төгрөг болгож өгнө гэсэн. Ингээд 15 хоног нь өнгөрсөн боловч надаас авсан. Зээлээ төлөөгүй ба удахгүй мөнгө орж ирнэ хүлээж бай гээд байлгаад байсан. Одоо АНУ-ын компаний төлөөлөгч нь Монголд ирэх гэж байгаа тэрний онгоцны зардал нь дутаад байна гэхээр нь би зардалын мөнгө гэж 6.000.000 төгрөгийг Ц.Ц-, Батнасан нар ирж авсан. Миний хувьд бүх баримтаа гаргаж өгсөн. Гэхдээ Батнасангаас би газар худалдан авч танилцсан ба над дээр ирэхдээ Д.Жигмэдийг дагуулан ирж Ц.Ц-д тус болуул чиний газар дээр сайхан байшин барьж өгнө гэх мэтээр намайг ятган худлаа ярьж байгаад энэ мөнгийг авсан ...” /6-р хх-183-184, 185, 26-р хх-94/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Батболдын мэдүүлсэн “... 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр танил ах Д.Жигмэд гуай Ц.Ц- гэж хүнийг дагуулан ирээд энэ хүн гаднаас их хэмжээний буюу 22.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа юм байна. Энэ мөнгийг дансаар оруулж ирэхийн тулд тодорхой хэмжээний төлбөр төлдөг тэрэнд нь мөнгө хэрэг болоод байна гэнээ чамд мөнгө байвал зээлүүлчих, чи өөрөө мэд гэсэн. Тэгэхээр нь би Д.Жигмэд ахыг таньдаг болохоор нь Ц.Ц- гэж хүнд итгээд тухайн үед “Хашака” ХХК-иас дулааны систем суурилуулах урьдчилгаа мөнгө гэж 7.000 ам.доллар над руу шилжүүлсэн байсныг нь учир байдлаа хэлээд 14 хоногоос хэтрүүлж болохгүй шүү гээд Ц.Ц- гуайд зээлийн гэрээ байгуулан өгсөн. Нотариат дээр очоод гэрээгээ батлуулах гэсэн чинь гэрээг валютаар биш Монгол мөнгөөр хийх ёстой гэхээр нь тухайн үеийн ханшаар нь бодоод 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. Тэгээд түүнээс хойш Ц.Ц- гуайгаас ямар нэгэн мөнгө аваагүй ...” /6-р хх-192-193, 194, 26-р хх-162/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С-н мэдүүлсэн “... Миний бие 2008 онд өөрийн танил найзаараа дамжуулан Цэдэн гэж хүнтэй танилцсан ба Цэдэн гуай өөрийгөө геологич мэргэжилтэй гэж байсан. 2009 онд Ц.Ц- гуай “би Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа Саудын Арабт геологичтай танилцаад улмаар Монголд уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх санал тавьсан чинь Саудын Арабын харьяат өрмийн инженер нилээн баян хүн танилцуулсан юм. Тэгээд тэр хүнтэй хөрөнгө оруулалт хийхээр ярьж тохироод тэр хүн 35.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж болно гэж зөвшөөрсөн. Ингээд надад холбогдох бичиг баримт буюу Саудын Арабын Дээд Шүүхийн 35.000.000 ам.доллар байршиж байгаа гэсэн батламж, Шведийн Цюрих хотод байдаг “Сити” банкны салбарын батламж бичиг гэх мэт олон янзын баримт бичиг үзүүлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын 35.000.000 ам.долларыг Монголд татан оруулж ирэхэд даатгал, татвар, хууль бус мөнгө биш гэдгийг нотлох бичиг баримт зэргийг цуглуулахад тодорхой хэмжээний мөнгө хэрэг болдог юм байна. Эхний ээлжинд надад одоо 35.000.000 ам.доллар хэрэгтэй байна. Мөнгө байвал надад 14-30 хоногийн хугацаатай зээлчих, хэрэв мөнгө зээлүүлвэл сарын 5% хүүтэй зээлнэ. Хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд хамтарч ажиллана өөрөөр хэлбэл надад мөн тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт оруулна гэж ярьсан. Ц.Ц- гуай энэ яриа болон надад үзүүлсэн бичиг баримтанд итгэл үнэмшил төрж 2009 оны 6 дугаар сарын орчим 35.000 ам.долларыг бэлнээр Ц.Ц- гуайд өгсөн. Үүнээс хойш Ц.Ц- гуайн хэлсэн хугацаа нь өнгөрөөд мөнгөний талаар асуухад дахин нэг гэрчилгээ авахад мөнгө хэрэгтэй боллоо гээд 2012 оны 1 сар хүртэл надаас нийтдээ 532.653 ам.долларыг цувуулан үе шаттайгаар авсан ба мөнгө авах болгондоо ямар нэг шалтгаан хэлдэг байсан бөгөөд цаанаас ийм зүйл гаргаад байна гэдэг байсан. Сүүлдээ би өөрөө өгөх мөнгөгүй болоод нэмж мөнгө өгөх хэрэгтэй байна гэхээр нь өөрийн танил найз нөхдөөсөө өөрийн нэрээр нийт 58.000 ам.доллар өгсөн. Миний мөнгийг Ц.Ц- өөртөө авч хэрэглэсэн гэж бодохгүй байна. Ц.Ц-гийн цаана олон улс дамжсан луйврын сүлжээ ажиллаж байсан гэдгийг хожим ойлгосон …” /6-р хх-200-201, 202, 26-р хх-141/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.М-н мэдүүлсэн “... 2010 оны 7 дугаар сард миний нэг танил над руу яриад нэг хүн зээл хөөцөлдөөд байгаа юм, чи нэг уулзаад үзээч гэхээр нь 13 дугаар хорооллын тэнд нэг оффис дээр очиход Б.Сүхбаатар, Ц.Ц- гээд хүмүүс байсан ба өөрсдийгөө гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, энэ ажлаараа гадагшаа явах гэсэн чинь 2.000.000 төгрөг дутаад байна гэсэн ба 5 хувийн хүүтэй, 1-2 сарын хугацаатай зээлүүлээч гэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд 2.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Гэтэл тэр өдрөө буюу 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед над руу Ц.Ц- утсаар яриад дахин мөнгө зэлүүлээчээ бид нар бас урьдчилгаа мөнгө төгрөг төлөх ёстой болчихоод байна гээд байхаар нь нэмж 10.000.000 төгрөг зээлүүлсэн. Ингээд үүнээс хойш надад ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй ба удахгүй мөнгө бүтэх гэж байгаа гээд л хүлээлгээд байсан. Тэгж байгаад 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Ц- гуай “одоо 20.000.000 төгрөг хэрэгтэй байна, уг мөнгийг хөрөнгө оруулалтаа оруулж ирэхэд урьдчилгаа төлбөрийг төлөх хэрэгтэй болчихоод байна, энэ мөнгийг төлчихвөл мөнгө ороод ирнэ” гээд байхаар нь би арга буюу өөрөөсөө дахин 20.000.000 төгрөг гаргаад цуг мөнгийг хамтдаа ам.доллар болгож солиулаад тэгээд тухайн үедээ “Голомт” банкаар шиг санаж байна шууд шилжүүлж байсан. Яг хаашаа аль улс руу шилжүүлснийг нь мэдээгүй, ямар ч байсан шилжүүлсэн. Үүнээс хойш 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 42.000.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 9.000.000 төгрөг тус тус мөн адил шалтгаанаар авсан. Мөнгө авсанаас хойш надад нэг ч төгрөг өгөөгүй ...” /6-р хх-238-239, 240, 26-р хх-140, 184/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А-н мэдүүлсэн “... Би энэ хүний талаар мэдэхгүй байна. Сүүлд нэрийг нь сонсож байсан. Би Самбуу гэдэг хүнд 2013 оны 7 дугаар сард 26.000.000 төгрөг түүний дансаар шилжүүлсэн. Надад мөнгө хэрэгтэй байна, таны мөнгийг удаахгүй өгнө гэж хэлээд авсан. Би Самбууд мөнгө өгдөг байсан ба Самбуугийн эхнэр, ээжийг нь таньдаг байсан. Бас урьд нь Самбуу машин зардаг байсан. Би Ц.Ц- гэдэг хүнд мөнгө өгөөгүй Самбуугаас мөнгөө авах гэтэл Самбуу, Ц.Ц- гэдэг хүний төсөлд хөрөнгө оруулсан. Тэр хүнээс мөнгөө авч байж мөнгийг чинь өгнө гэсэн. Би чамд мөнгө өгсөн юм чинь чамаас авна гэсэн. 22.000.000 төгрөгийн “Алперд” автомашин, 26.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн зүйл байгаа. Үүнийг л нэхэмжилнэ. Энэ мөнгөнөөс ямар нэгэн нөхөн төлөлт төлөгдөөгүй ...” /6-р хх-241-242, 243/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б-н мэдүүлсэн “... Би 2013 оны 6 дугаар сард Самбуу гэдэг хүн надтай уулзаад яаралтай мөнгөний хэрэгтэй байна. Хүнээс мөнгө орж ирэх гээд байгаа юм. Хүнээс мөнгө ороод ирэх юм бол мөнгийг чинь өгнө гээд 35.000.000 төгрөг авсан. Надаас мөнгө авах үедээ мөнгөөр юу хийх талаараа хэлээгүй. Хүнээс мөнгө орж ирэх гэж байгаа л гэсэн. Би дараа нь мөнгөө авах гэтэл мөнгө орж ирэх гэж байна, гээд мөнгө өгдөггүй байсан. Сүүлд сонсоод байсан чинь миний мөнгийг өөр хүнд өгчихөөд авч чадахгүй байгаа гэсэн. Энэ мөнгийг хэрхсэн талаар би мэдэхгүй ч Б.Сын надад ярьснаар Ц.Ц- гэж хүнд өгөөд тэрийг нь гадаад улс руу гуйвуулан алдсан гэж тайлбарлаж байсан ...” /6-р хх-244-245, 246, 26-р хх-124/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.М-н мэдүүлсэн “... Би Ц.Ц- гэдэг хүнийг танихгүй. Би Должин гэдэг хүнд анх 17.000.000 төгрөг өгсөн. Энэ хүн болохоор Б.С гэдэг хүний эхнэр юм. Би Должин, Б.С нартай хамт 1000 машины зах дээр машин зардаг байсан. Харин Должин нь манай эхнэртэй хамт ажилладаг байсан. Дараа нь 100.000.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сард Б.Сд өгсөн. Энэ хоёр хүн надаас мөнгө авах үедээ хэрвээ янз бүрийн юм болох юм бол миний амьдарч байгаа байрыг аваарай гэсэн. Би энэ хоёр хүнд яагаад итгээд мөнгө өгсөн бэ гэхээр надаас урьд нь мөнгө төгрөг авдаг байсан. Ер нь бол бид нар хэн хэндээ мөнгө хэрэгтэй болсон үедээ зээлдэг байсан. Тийм болохоор мөнгөө итгээд өгсөн. Тухайн үед онц юм яриагүй. Гадаад руу мөнгө шилжүүлэх гэж байгаа гэдэг байсан. Бид нар бие биедээ мөнгө зээлдэг байсан болхоор яах гэж мөнгө зээлж байгаа талаар асуугаагүй ...” /6-р хх-247-248, 249/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Х-н мэдүүлсэн “... Би Ц.Ц- гэдэг хүнийг танихгүй. Сүүлд энэ асуудал болоход Б.С, Ц.Ц- гэдэг хүнийг гаргаж ирсэн. Б.Сд 21.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгөх үедээ хоёр хувааж өгсөн. 2013 оны 7 дугаар сард 5-ны үед 10.000.000 төгрөг өгсөн. 2013 оны 8 дугаар сарын эхээр 11.000.000 төгрөг өгсөн. Б.С надаас авах гэж байгаа мөнгөө юунд хэрэглэх гэж байгаагаа хэлээгүй. Ер нь бол бид нар өмнө хэн хэндээ мөнгө төгрөг өгч авдаг байсан ...” /6-р хх-250, 7-р хх- 1, 2, 26-р хх-133/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Г-н мэдүүлсэн “... Би Ц.Ц- гэж хүн танихгүй. Би Б.С гэдэг хүнд 21.000.000 төгрөг өгсөн. Б.С бид нар хамт 1000 машины зах дээр машин зардаг байсан. 2009 оноос хойш машин зарж байна. Бид нар өмнө хил гаалийн татвар гээд мөнгө төгрөг өгдөг байсан. Тийм учраас мөнгөө өгсөн. Дараа нь сонсоод байсан чинь ийм асуудалд орсон байсан. Б.Сд өгсөн мөнгө миний мөнгө байсан ...” /7-р хх-3-4, 5, 26-р хх-134/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.О-н мэдүүлсэн “... Би Б.Сд “Лексус 570” загварын автомашиныг заруулах гээд өгсөн боловч миний автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байсан. Б.С автомашиныг чинь барьцаалан зээлдүүлэх газраас авч өгөх гэсэн юм, надад 20.000.000 төгрөг байна, та 40.000.000 төгрөг зээлээч гэхээр нь зээлүүлээд автомашинаа барьцаалан зээлдүүлэх газраас авсан ...” /7-р хх-6-7, 8, 26-р хх-139/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Н-н мэдүүлсэн “... Би Ц.Ц- гэдэг хүнийг Б.С гэдэг хүнээр дамжуулан танилцсан. Б.Саас урьд нь машин авдаг байсан. Б.С 1000 машины зах дээр машин зардаг. Би одоо унаж байгаа 65-78 УНС улсын дугаартай хар өнгийн “Ланд 200” загварын автомашиныг Б.Саас худалдаж авсан. Би тухайн үед барилга барьж байсан ба мөнгөний хэрэг гараад өөрийнхөө машиныг Б.Саар заруулахаар өгсөн. Миний машин тухайн үед 62.000 ам.доллараар зарахаар байсан боловч Б.С миний машиныг 65.000 ам.доллараар зарчихье гэж хэлэхээр нь би машинаа өгсөн. Б.С удахгүй мөнгө орж ирнэ гэж байсан. Тэгээд Б.С машиныхаа гэрчилгээг манай дүүгийн нэр дээр шилжүүлчих гээд нэг хүн дагуулаад ирсэн. Би хэн гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан би машиныхаа гэрчилгээг Б.Сын дагуулж ирсэн хүний нэр дээр шилжүүлж миний машиныг ББСБ-д 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би сарын дараа Б.Саас машиныхаа мөнгийг авах гэтэл машиныг чинь барьцаанд тавьсан гээд үнэнээ хэлсэн. Б.С 2014 оны 8 дугаар сард 80.000 ам.доллар болгож өгье гээд бичиг хийж өгсөн. Уг нь машиныг аваад 10 хоногийн дараа өгнө гэсэн боловч өгөөгүй ...” /7-р хх-11-12, 26-р хх-169/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.М-н мэдүүлсэн “... Би Ц.Ц- гэдэг хүнийг танихгүй. Харин нэрийг нь сонсож байсан. 2013 оны 7 дугаар сарын сүүлээр Б.С надаас 15.000.000 төгрөг зээлээч гэж гуйхаар нь Б.Сын “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Б.С бид хоёр урьд нь хамт ажилладаг байсан. Тухайн үед ямар юунд хэрэглэх гэж байгаагаа хэлээгүй. Мөнгө байна уу зээлээч гэхээр нь өгсөн. Б.С бид хоёр 2007 оноос хойш машин зарж байна. Ер нь бол хэн хэндээ мөнгө хэрэгтэй болсон үед өгдөг байсан. Тийм болохоор мөнгөө итгээд өгсөн. Б.Сыг сүүлд нь мөнгө төгрөг Ц.Ц- гэдэг хүнтэй гадагш шилжүүлж байгаа талаар сонсож байсан. Би Ц.Ц- гэх хүнд мөнгө өгч байгаагүй ...” /7-р хх-24-25, 26, 26-р хх-137/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.С-н мэдүүлсэн “... 2013 оны 7 дугаар сард Б.С надаас 21.000.000 төгрөг байна уу гэхээр нь байна гээд өгсөн. Бид нар хоорондоо мөнгө төгрөг өгч авдаг байсан. Тухайн үед Б.С гаалийн татварт хэрэглэх гэсэн юм гэж хэлж байсан шиг санагдаж байна ...” /7-р хх-27-28, 29/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А-н мэдүүлсэн “... Манай нөхөр Баярбаттай цуг ажилладаг Пүрэвдорж гээд хүн Ц.Ц- гэдэг хүнийг 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дагуулж ирэн танилцуулсан бөгөөд Ц.Ц- гэдэг хүн нь гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, яаралтай мөнгөний хэрэг байна, уг хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд гэрээний мөнгө төлөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд таньдаг хүн дагуулж ирж танилцуулсан болохоор нь итгээд мөнгө өгөхөөр болсон. Маргааш өглөө нь Ц.Ц- гуай манай гэрт ганцаараа ирээд тэгээд би цуг гарч банкнаас 6.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Мөнгө өгч авалцсан тухай гар бичмэл бичээд гарын үсэг зуралцсан. Надаас мөнгө аваад уг мөнгийг ам.доллар болгоод АНУ-руу шилжүүлнэ гэж байсан. Надаас мөнгө авахдаа 10 хоногийн хугацаатай авсан ба эргүүлээд 10.000.000 төгрөг болгож өгнө гэж байсан. Ингээд үүнээс хойш 10 хоног нь өнгөрсөн ямар нэг төгрөг буцааж өгөөгүй. Тэгээд Ц.Ц- гуайтай ярихаар удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө хүлээж бай гэдэг байсан. Ингэж явсаар байгаад 2014 оны цагаан сар болоод нэхсээр байгаад арай гэж 1.000.000 төгрөг Ц.Ц- гуайгаас авсан. Тэрнээс хойш ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Утсаар ярихаар “удахгүй өгнөө л” гэдэг. Сүүлдээ утсаа ч авахгүй, бүр холбогдохоо ч байсан. Сүүлдээ мөнгийг маань 10.000 ам.доллар болгож өгнө гэж хүртэл хэлж байсан. 6.000.000 төгрөг аваад 1.000.000 төгрөгийг нь буцаан авсан, одоо 5.000.000 төгрөг авах ёстой ...” /7-р хх-30-31, 32, 26-р хх-138/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б-н мэдүүлсэн “... 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ц.Ц- нь манай ааваас 4.000.000 төгрөгийг зээлж авсан. Үүний дараа 2004 оны 9 дүгээр сард дахин 2.000.000 төгрөг, мөн энэ мэтээр цувуулж мөнгө зээлэх нэрийдлээр авсаар нийт 15.000.000 төгрөг аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Мөнгө зээлж авахдаа өөрийгөө гадаадаас төсөл хэрэгжүүлж их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, их хэмжээний мөнгө оруулж ирэхэд банкинд тодорхой хэмжээний шимтгэл гэх мэт зардлууд төлдөг юм байна, тэрэнд мөнгө хэрэгтэй болоод байна. Хөрөнгө оруулалт орж ирэхээр зээлж авсан мөнгөө тодорхой хүүтэйгээр буцааж өгнө гэж хэлдэг байсан. Тухайн үед аав маань эрүүл саруул байсан бөгөөд манайх гэж айл 3 дугаар хороололд байх 2 өрөө орон сууцаа зарчихсан мөнгөтэй байсан. Тэгээд Ц.Ц- гуай мөнгө авсанаас хойш нэг ч төгрөг буцаан өгөөгүй бөгөөд манайх ч буцааж байр авч чадаагүй өдийг хүртэл хүрч аав маань сэтгэл санаагаар унан улмаар 2010 онд тал цус харвалт өгч ерөнхийдөө хэвтрийн хүн болсон ...” /7-р хх-38-39, 40, 26-р хх-135-136/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б-гийн мэдүүлсэн “... 2014 оны 3 дугаар сарын орчим миний их сургуулийн ангийн залуу Болд гээд залуу анх Ц.Ц- гуайг дагуулан ирж байсан бөгөөд танилцуулахдаа энэ хүн гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, үүнийг оруулж ирэхэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болдог юм байна гэсэн. Тэр үед нь би ерөөсөө ач холбогдол өгөөгүй бөгөөд тухайн үед надтай цуг ажилладаг С.Дэлгэрдалай, Ц.Ц- гуайн бичиг баримт, материалыг нь үзээд байсан. Тэгээд 2014 оны намар буюу 11 сар хүртэлх хугацаанд С.Дэлгэрдалай, Ц.Ц- гуайд бага хэмжээний мөнгө өгсөн байна. Яг хэдэн төгрөг өгснийг би сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл С.Дэлгэрдалай надтай хамт ажилладаг, дээр нь Ц.Ц- гуайд мөнгө өгөөд байсан учир тэр хөрөнгө оруулалтын асуудал нь надад тодорхой хэмжээгээр сонсогдоод байдаг байсан. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр АНУ-аас “BB&T” корпорацийн төлөөлөгч гэж М.Р.А- гэдэг эмэгтэй ирээд гэрээ байгуулж, уг гэрээгээ Монгол дахь Элчин сайдын яамаар баталгаажуулсан гэсэн. Тэр гэрээг надад үзүүлсэн. Тэр үеэс Ц.Ц- гуайн хөрөнгө оруулалтын асуудал үнэн юм байна гэж итгэж эхэлсэн. Ингээд хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Ц.Ц- гуайд 7.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба уг мөнгийг оруулж ирэх мөнгөний урьдчилгаанд мөнгө өгөх ёстой гээд авч байсан. Тэр мөнгийг тухайн өдрөө ам.доллар руу шилжүүлээд олон улсын “Moneygramm” үйлчилгээг ашиглан Англи Улс руу явуулж байсан. Үүнээс 2 хоногийн дараа мөнгө дутаад байна гэхээр 5.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 14-нд 18.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 14-нд 60.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 20-нд 7.000.000 төгрөг, 3000 ам.доллар, 2015 оны 1 дүгээр сарын 21-нд 4500 ам.доллар, 2015 оны 2 дугаар сарын 26-нд 14.000.000 төгрөгийг М.Р.А- Андервууд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаманд төлөх ёстой гэхээр нь Ц.Ц-д өгсөн. Мөн М.Р.А-гийн Монголд байрласан буудлын хөлс 1.200.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 17-нд 40.000 ам.доллар М.Р.А- яаралтай явуул гэсэн ба урьдчилгаа төлбөр төлсөнийг баталгаажуулсан сертификатын хураамж гэсний дагуу би 80.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Ц.Ц- гуайд өгснийг Ц.Ц- гуай ам.долларт шилжүүлж АНУ-руу “BB&T” корпорацийн данс руу шилжүүлж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 3 дугаар сарын 1-нд хөрөнгө оруулалтыг Монголд эцсийн байдлаар байршуулахад дипломат ажилтануудын аюулгүй байдлыг хангах барьцаа хөрөнгө гэж 127.000 ам.доллар М.Р.А- нэхсэний дагуу би өөрөөсөө 20.000.000 төгрөг өгч байсан. Дээрх мөнгө бол бүгдээрээ миний өөрийн хувийн мөнгө байгаа юм. Мөн үүнээс гадна танил Т.Мөнхбаярын эзэмшлийн 13 дугаар хороололд байрлах оффисийн зориулалтай объектийг С.Будрагчаа, Диваачамба, “Сонк” ББСБ-д нийтэд нь 60.000.000 төгрөгөнд барьцаанд тавьж мөнгийг Ц.Ц-д өгсөн. Т.Мөнхбаярын объектыг барьцаалж зээл авч Ц.Ц- гуайд өгсөн асуудлаа би өөрөө энэ хэрэгт сэжигтнээр тооцогдчихоод байгаа. Т.Мөнхбаярын объектыг барьцаалж зээл авахад гэрээний нотариатын төлбөр 4.000.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж төлж байсан юм. Хамгийн сүүлийн байдлаар аргаа бараад би Т.Мөнхбаярын объектийн 5 давхарын А корпус дахь байрыг нь өөрийнхөө орон сууц бусад зүйлийг зарж байж нийтдээ 145.000.000 төгрөгийг “Сонк” ББСБ-д А корпус дахь байрыг Т.Мөнхбаярт буцаан олгуулсан байгаа. Т.Мөнхбаярын объектыг барьцаанд тавьж 600.000.000 төгрөгийг Ц.Ц-д өгсөн. Сэр-Од, Н.Төмөрбаатар, М.Амартүвшин, С.Дэлгэрдалай, Б.С, Бат-Эрдэнэ, Ц.Ц- гээд хүмүүсийн мөнгө заримдаа нийлүүлэн заримдаа салгасан ба холбогдох баримтуудыг нь би өөртөө авсан. Энэ мөнгийг бүгдийг нь гадаад улс руу шилжүүлсэн ...” /7-р хх-50-51, 52, 53, 26-р хх-161/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Б-н мэдүүлсэн “... Миний танил С.Нарангэрэл 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Найман шарга” захын тэнд байрлалтай ажлын байран дээр ирээд надаас 15.000 ам.долларыг 1 өдрийн хугацаатай зээлээд 16.000 ам.доллар болгон өгнө гээд зээлэн авсан. Тэгээд одоо болтол өгөхгүй уулзахаар гаднаас их хэмжээний мөнгө орж ирэх юм та түр хүлээж байгаа ч гэж худлаа шалтаг хэлэн намайг хохироож байна. С.Нарангэрэл болохоор энэ мөнгийг Ц.Ц-д өгсөн гэж надад хэлдэг. Ц.Ц- нь болохоор хамт ирж байсан нэг настай хүн байсан бөгөөд намайг уулзахаар С.Нарангэрэл бид нар энэ мөнгийг барагдуулна, гаднаас удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэж надад хэлдэг байсан ...” /7-р хх-113-114, 26-р хх-93/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.А-н мэдүүлсэн “... Минийи аав Игорь нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нас барсан. Манай ээжийн ахын хүүхэд Ж.Даваадорж нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Хойлогдоржоос миний нэр дээр бүртгэлтэй Б.Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 25/1–р байрны 03 тоот 57,3 м.кв орон сууцыг барьцаалан 25.000.000 төгрөгийг авч Ц.Ц- гэсэн хүнд өгсөн байсан ...” /7-р хх-116-117, 26-р хх-165/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.П-н мэдүүлсэн “... 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Ц.Ц- гэх хүнд 25.000.000 төгрөгийг Багшийн дээд сургуулийн урд талд байх нотариат дээр гэрээ хийж бэлнээр өгч хүүтэй зээлсэн ...” /7-р хх-134-135, 26-р хх-131/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А-н мэдүүлсэн “... 2014 оны 12 сарын эхээр миний танил Б.С нь Ц.Ц- гэх хүний хамт ирсэн. Ингээд Ц.Ц- нь надад өөрийн хийсэн төслөө үзүүлсэн ба Америкаас хөрөнгө оруулж ирэх гэтэл ямар юм гэлээ дээ нэг зүйлийн төлбөрт мөнгө яаралтай шилжүүлэх хэрэг болоод байна гэхээр нь би Б.Сд итгээд Ц.Ц- гэх хүнд өөрийнхөө “Ланд 200” загварын автомашиныг 50.000.000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн нутаг давсэрт байрлах “ЖДМБ” ХХК-ийн “Уран ган” барьцаалдан зээлүүлэх газар тавьж мөнгөө шууд Ц.Ц-д өгсөн. Ингээд энэ мөнгийг Ц.Ц- нь 50 дугаар дэлгүүрийн тэнд байх Худалдаа хөгжлийн банкнаас шууд гадаад улс руу шилжүүлсэн. Ингээд би бас юмыг яаж мэдэх вэ гэж бодоод Б.Сын нэр дээр маргааш нь 100.000 ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Б.С болохоор энэ миний танил байгаа юмаа хөрөнгө оруулалт нь найдвартай орж ирэх байх гэж хэлэхээр нь би итгэн Ц.Ц-д өөрийн автомашинаа барьцаалан зээлдүүлэх газарт тавьж мөнгө өгсөн. Гэтэл Ц.Ц- нь өнөөдөр, маргааш гэж хойшлуулсаар байгаад миний хувьд тухайн үеийн ханшаар 150.000.000 төгрөгийн үнэтэй “Ланд 200” автомашинаа алдсанаас гадна дээрээс нь барьцаалдан зээлдүүлэх газар 22.209.380 төгрөгийн хүүг өөрөөсөө гарган төлсөн ...” /7-р хх-140-141, 6-р хх-126/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.А-н мэдүүлсэн “... 2013 оны 7 дугаар сард над дээр одоо нас барсан Гончигсайхан гэх хүн Ц.Ц- гэх хүнийг дагуулан ирж гадаадаас төслийн хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, гадаад улс руу хэдэн төгрөг шилжүүлэх хэрэг болоод байна гэхээр нь Гончигсайхан ахад итгээд Ц.Ц- гэх хүнд тухайн үеийн ханшаар 175.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд 200” загварын автомашинаа мөнгө болгоно биздээ гээд өгсөн. Ингээд сарын дараа өгнө гэсэн машин эргэж ирээгүй ба ямар нэгэн мөнгө одоог болтол надад Цэдэн нь төлөөгүй. Утсаар ярихаар өнөө маргааш гээд л алга болсон ...” /7-р хх-151-152, 26-р хх-168/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.А-ы мэдүүлсэн “... Миний танил Майсүрэн нь Цэдэн гэх хүнийг надтай танилцуулсан бөгөөд Ц.Ц- надад төслөө танилцуулсан ба 22.000 ам.долларын хэрэг болоод байна. Хэрвээ 22.000 ам.долларыг зээлэх юм бол сарын дотор 220.000 ам.доллар болгон өгнө гэж надад төсөл болон бусад бичиг баримтаа танилцуулсан. Тэгэхээр нь би итгээд эхлээд 22.000 ам.долларыг 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зээлүүлсэн. Сар болоход мөнгө байхгүй. 2013 оны 3 дугаар сарын эхээр Ц.Ц- нь мөн манай ажил дээр ганцаараа ирээд 7.000 ам.доллар байвал мөнгө яг орж ирэх гээд байна гэсэн. Тэгэхээр нь би итгээд 7.000 ам.долларыг ямар нэгэн баримт үйлдээгүй шууд өөрт нь өгсөн. Гэтэл эдгээр мөнгийг 2015 он гартал өгөөгүй бөгөөд Ц.Ц- нь утсаа ч авахгүй олдохоо байсан. Хааяа нэг олоод уулзахаар өнөө маргаашгүй болох гээд байна гэдэг л тайлбар хэлдэг байсан. Тэгтэл 2015 онд Ц.Ц- Б.Сүхбаатар дүүргийн шүүхээс хоригдсон ба М.Р.А- гэх мөнгө аваад байгаа этгээдийг Монголд авчрах шаардлага гараад Б.С зардал хэрэгтэй байна, та утсаа барьцаанд тавиач гэхээр нь би зөвшөөрөн бид 2 хамт барьцаалан зээлдүүлэх газар очин өөрийн 99113108 дугаарыг 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьж энэ мөнгөө Н.Төмөрбаатарт шууд өгсөн. Энэ мөнгийг М.Р.А-гийн онгоц, болон буудлын зардалд төлсөн ...” /7-р хх-156-157, 26-р хх-163/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Д-н мэдүүлсэн “... Би Ц.Ц- гуайг өмнө зүс мэддэг байсан ба нэг удаа 2014 оны эхээр надтай уулзаад уул уурхайн төсөл үзүүлэн гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа юмаа тэгээд эхний ээлжинд гадаадаас хөрөнгө оруулалт авахад итгэмжлэл, гуйвуулгын хураамж мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би итгээд өөрийн байрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд “Дүгэрэг” ББСБ-д 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тавьж мөнгийг нь өгсөн. Дараа нь мөн шалтгаанаар 50.000.000 төгрөгийг өөрийн хашаа байшин болон найзынхаа байрыг “Монголын санхүү хөгжлийн корпораци” ББСБ-д 2014 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр барьцаанд тавьж өгсөн. Дараа нь өөрийн “Ланд 200” загварын автомашиныг 2014 оны 9 сарын 30-ны өдөр 55.000.000 төгрөгөөр зарж мөнгийг өгсөн. Үүний дараа өөрийн “Хар Занар” ХХК-ийн эрхийг 125.000 ам.доллар болон 60.000.000 төгрөгөөр Р.Нямсүрэн гэх хүнд шилжүүлэн мөнгийг нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 75.000 ам.доллар , 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 60.000.000 төгрөг, 2015 оны 2 сард 50.000 ам.доллар гэх байдлаар өгсөн. Гэхдээ Ц.Ц- гуай 2015 оны 2 сард хоригдсон. Дараа нь М.Р.А- гэх хүнийг Монголд ирүүлэхийн тулд 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 11.000.000 төгрөг, 3 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 50.000 ам.доллар, 4 дүгээр сард 4.900 ам.доллар зэргийг Ц.Ц- гуай гарч ирсэн байсан болохоор аваад гадаад улс руу шууд шилжүүлж байсан. Ингээд надад нийт 272.136.000 төгрөг, 179.900 ам.долларын хохирол учирсан. Ц.Ц-д бол гомдол байхгүй. Учир нь өөртөө огт мөнгө аваагүй бүх мөнгийг гадаад улс руу шилжүүлж байсныг би болон бусад хүмүүс мэднэ. Харин М.Р.А-д гомдолтой ...” /7-р хх-166-167, 26-р хх-143/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Т-н мэдүүлсэн “... Ц.Ц- гуайг анх надтай Б.С ах танилцуулж байсан. Тэгэхэд Ц.Ц- гуай гадаад улсаас уул уурхай болон цементийн үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт татахаар хөөцөлдөж байгаа талаар танилцуулсан. Ингээд би тэдгээр хөтөлбөр болон бусад бичиг баримт бичгийг нь үзэн танилцаж ямар учиртай болох талаар нь мөн давхар өөр бусад хүмүүсээс лавлан үзэхэд төсөл нь хэрэгжих боломжтой юм шиг санагдахаар нь зарах гэж Япон улсаас оруулж ирсэн нийт 333.592.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд 105” загварын автомашин 2 ширхэг, “Лексус 470” автомашин 1 ширхэг, “Клугер” автомашин 1 ширхэг, “Эстима” автомашин 1 ширхэг, “Хайлюкс” автомашин 1 ширхэг, “Вокси” автомашин 1 ширхэг, “Королла” авто машин 2 ширхэг, “Пробокс” автомашин 1 ширхэг, “Вингроуд” автомашин 1 ширхэг, “Приус” автомашин 2 ширхэг, “Раум” автомашин 2 ширхэг, “Блюбирд” автомашин 1 ширхэгийг Ц.Ц- гуайд хөрөнгө оруулж өгсөн. Эдгээр автомашины орж ирсэн он болон загвар төрлөөр нь үнэлгээний компаниар тухайн автомашиныг Ц.Ц-д хүлээлгэн өгсөн үеийн ханшаар нь үнэлүүлсэн. Автомашинуудыг Ц.Ц- гуай төмөр замын төв вокзалын баруун талд байх авто машины зах дээрээс ганцаараа болон Ж.Даваадорж, Б.С, Жаргалсайхан нарын хамт ирж авдаг байсан. Ингээд дээрээс нь 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийг Б.С ахын дансанд хийж 35.000.000 төгрөгийг бэлнээр Б.С ахад өгч Ц.Ц- гуайд өгүүлсэн. Дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 145.900.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 95.000.000 төгрөг, 2 дугаар сарын 12-ны өдөр 31.500.000 төгрөг, 2 дугаар сарын 13-ны өдөр 42.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 13-ны өдөр 12.000 ам.доллар, 4 дүгээр сарын 17-ны өдөр 16.000 ам.доллар, 5 дугаар сарын 1-ний өдөр 32.000.000 төгрөг, 5 дугаар сарын 6-ны өдөр 75.000.000 төгрөг, 5 дугаар сарын 12-ны өдөр 50.000 ам.доллар, 5 дугаар сарын 12-ны өдөр мөн 53.000.000 төгрөг, 6 дугаар сарын 5-ны өдөр 95.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 7-ны өдөр 28.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 38.500.000 төгрөг мөн энэ өдөр 40.000 ам.доллар, 12 дугаар сарын 8-ны өдөр 68.200.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 11.500 ам.доллар, 2 дугаар сарын 2-ны өдөр 310.000.000 төгрөг, 2 дугаар сарын 16-ны өдөр 24.000.000 төгрөг, 2 дугаар сарын 26-ны өдөр 35.000 ам.доллар, 3 дугаар сарын 5-ны өдөр 112.000.000 төгрөг, 3 дугаар сарын 2-ны өдөр 11.600 ам.доллар, 3 дугаар сарын 16-ны өдөр 18.500.000 төгрөгийг бэлнээр Ц.Ц- гуайд өгсөн. Энэ хооронд Ц.Ц- гуай хоригдсон бөгөөд түүнийг хориотой байх хугацаанд Сүхчуулган, Б.Б-, Б.С, С.Дэлгэрдалай, Бат-Эрдэнэ, Сэр-Од, Атарсайхан, М.Амартүвшин бид нар мөн гадаад улс руу Ц.Ц- гуайн холбоо тогтоон харилцаж байсан хүмүүсийнх нь хэлсэн дансанд мөнгө шилжүүлж байсан. Түүнчлэн би өөрийн “Лексус 570” загварын автомашинаа 73.500.000 төгрөгөөр зарж энэ мөнгөнд оруулсан. Мөнгийг бол ганцаараа ирж авдаг байсан ба заримдаа Б.С, Ж.Даваадорж, Жаргалсайхан нар хамт ирдэг байсан. Тэгээд ёстой хаа сайгүй л уулзаж байсан. М.Р.А- утсаар надтай ихэвчлэн ярьдаг байсан. Тэгээд л одоо тийм мөнгө, ийм гээд Монголд ирээд Америкийн Элчин сайдын яамаар нь ороод байхаар нь үнэхээр хөрөнгө нь бүтэх гэж байгаа юм байна гэж итгээд мөнгө шилжүүлж байсан ...” /7-р хх-217-218, 26-р хх-78, 146-148/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.С-ы мэдүүлсэн “... Ц.Ц- гуайг манай харилцагч байхад нь мэддэг байсан ба гадаадаас уурхайн болон цементийн үйлдвэрийн төслөө танилцуулж байсан. Гадаадаас хөрөнгө оруулалт оруулах гэж байна гээд надтай их ярьдаг байсан. Ингээд 2014 оны 11 дүгээр сард гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа хүн нь ирэх гэж байна 15.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд онгоцны тасалбар барьсан манай гэрт хүрээд ирэхээр нь би итгэн бэлнээр 15.000.000 төгрөгийг шууд өгсөн ба энэ мөнгийг Элчингийн нотариатад өгөх гэсэн юм гээд авсан. Үүний дараа нь 10.000.000 төгрөгийг Жуковын Худалдаа хөгжлийн банкин дотор уулзалдан гадаад руу шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш 10 удаа таслан нийт 261.000.000 төгрөгийг Ц.Ц- гуай энэ зүйлд зарцуулсан ба өөрт нь өгч гадаад улс руу шилжүүлсэн. Ер нь бол М.Р.А- ирээд л АНУ-ын Элчин сайдын байраар орж гараад надад маш их итгэл төрүүлсэн болохоор нь мөнгөө өгсөн. Ерөнхийдөө Б.С, Н.Төмөрбаатар нар хамт ирж авдаг байсан. Ц.Ц- гуай өөртөө мөнгө аваагүй болохоор гомдолтой гэж хэлэхэд болмооргүй санагдаад байна гэхдээ хуулийн дагуу шийдвэрлэн гэм буруутай этгээдээс мөнгөө нэхэмжлэнэ ...” /7-р хх-232-233/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.С-н мэдүүлсэн “... Ц.Ц- гуайтай анх өөрийн найз Сүхчуулганаар дамжуулан 2014 оны 12 дугаар сард танилцаж байсан. Ингээд Ц.Ц- гуай нь гадаадаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа бөгөөд шимтгэл мөнгө төлөхөд мөнгө хэрэг болоод байгаа юм гэж ярилцаж мөнгө зээлэхээр болсон. Гэхдээ би тухайн үед төсөл хөтөлбөрийг нь огт сонирхоогүй ба их л удахгүй мөнгө орж ирэх гэж байгаа, гадаадаас төлөөлөгч нь ирсэн гэрээ хэлэлцээр нь АНУ-ын Элчин сайдын яамаар батлагдсан гэж ойлгосон. Тэгээд л шууд мөнгө зээлж эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг Ц.Ц-д бэлнээр, 4.500.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 30-ны өдөр 2.200.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 15.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Ц-д, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 1 дүгээр сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Ц-д, 1 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг Самбуу ахын дансанд, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Сайн” барьцаалдан зээлдүүлэх газар 27-34 УНС улсын дугаартай “Хово” шаланзыг 30.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийг Самбуу ах Төмөрбаатар хоёрт бэлнээр нь өгсөн. 1 дүгээр сарын 22-ны өдөр 13.000.000 төгрөгийг Самбуу ахын дансанд хийн 6.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 3 дугаар сарын 4-ний өдөр 13.000.000 төгрөгийг Н.Төмөрбаатар, Б.Б-, Самбуу ах нарт бэлнээр, 3 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг Самбуу, Н.Төмөрбаатар, Б.Б- ах нарт бэлнээр өгсөн ба үүний 13.000.000 төгрөгийг би Уранцэцэг гэж эгчээсээ зээлж аваад эргүүлэн төлсөн. 3 дугаар сарын 27-ны өдөр 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний 15.000.000 төгрөгийг найз Бат-Өлзийгөөс аваад эргүүлэн төлсөн. 3 дугаар сарын 31-ний өдөр 8.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 1-ний өдөр 20.000.000 төгрөг, сар, өдрийг нь огт санахгүй байна. 1 дүгээр сарын эхээр л байх 4.000.000 төгрөгийг Ц.Ц- ахад өгсөн. Ингээд нийт надад 228.200.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд би 2 ширхэг “Хово” автомашины үнээ зах зээлийн үнээр нь оруулаагүй тооцон бодсон. Энэ мөнгөнөөс ямар нэгэн мөнгө эргэж олдоогүй. Зарим мөнгөөр нь М.Р.А-гийн буудал, нислэгийн тийз, Элчин сайдын яамны нотариатын мөнгө зэрэгт хэрэглэхээр зарцуулж байсан ...” /7-р хх-248-249, 26-р хх-145/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Э-н мэдүүлсэн “... 2006 оны 9 дүгээр сард Ц.Ц- нь мөнгөний хэрэг болоод байна, найздаа туслаач, маш богино хугацаанд чамд болон өөртөө ашигтайгаар хэрэглээд хүүгийн хамт шагналтайгаар өгье гээд Арабын Нэгдсэн Эмират Улсаас надад их хэмжээний 35.000.000 орчим ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт орж ирнэ, мөнгө орж ирэхэд татвар хураамжинд 25.000 ам.доллар одоо хэрэгтэй байна” гэхээр нь би надад өгсөн тэр бичиг баримтуудыг нь үзээд итгэж өөрөөр нь батламж гаргуулж Ц.Ц-гийн автомашин дотор өгч, авалцаж энэ тухай баримт бичиг үйлдэж гарын үсгээ зуралцаж мөнгөө өгөлцсөн. Ингэж өгөхөд миний танил Ууганбаяр гэдэг залуу хажууд байлцаж гарын үсэг зурсан юм. Ц.Ц- нь 25.000 ам.долларыг 2006 оны 10 дугаар сарын 10-ны дотор буцааж 50.000 ам.доллар болгож өгнө гэж батламжандаа тусгасан боловч одоог хүртэл 25.000 ам.долларыг маань ч өгөлгүй залилан мэхэлж байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан юм ...” /8-р хх-16, 9-р хх-193-195, 26-р хх-167/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.С-н мэдүүлсэн “... 2002 онд би анх Цог гэх хүнтэй танилцсан ба надтай танилцсан энэ хүн 20.000.000 төгрөгийг зээлж гадаад улсаас 10 жилийн хугацаатай бизнесийн хөрөнгө оруулалт оруулж ирэхээр ярилцсан. Ингээд үүнээс хойш цахимаар гадаадын олон хүмүүстэй тэрэнтээ ярь, энэтээ холбогд гэхээр нь тухайн хаягтай нь холбогдож хөрөнгө оруулалтанд шаардлагатай гэрчилгээ, татварыг төлбөрт гэх нэрээр 2009 оны эхний улирал хүртэл 1.942.455 ам.долларыг эдгээр хүмүүсийн шаардсан дансанд хийж байсан. Ингээд 2014 оны сүүлээр М.Р.А- гэх хүн энэ хөрөнгө оруулалтын талаар Цог бид нартай холбогдон 2015 оны 1 дүгээр сард ирж уулзсан. Уулзахдаа хөрөнгө оруулалт удахгүй орно гэж ерөнхий санамж бичигт гарын үсэг зуран буцаж явсан. Ингэхэд энэ хүний буудлын болон онгоцны тийзний зардлыг би гаргасан. Гэтэл цагдаагийн байгууллагаас 2016 оны 3 дугаар сарын сүүлээр над руу ярьж ирж уулзах талаар хэлэхэд асуудал цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдсэн ...” /8-р хх-43-44, 26-р хх-87/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ц-н мэдүүлсэн “... 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний танил Б.Сүхбаатар гэх хүн надтай Ц.Ц- гэх өвгөнийг танилцуулсан. Ингээд Ц.Ц- нь тухайн үед уул уурхайн чиглэлээр Англиас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа талаараа танилцуулан урьдчилан хэдэн төгрөг хийх гэж байгаа талаар надад хэлэн баахан баримт, төсөл танилцуулан өөрийгөө дэлхийн банкны нэг юманд л ажиллаж байсан гэж хэлэхээр нь би тэдгээр баримт материал болон ярьж байгаа зүйлд нь итгэн Ц.Ц- гуайд 2008-2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 683.390 ам.долларыг Ц.Ц-гийн энэ гадаадаас хөрөнгө оруулж ирнэ гэсэн зүйлд нь зарцуулсан. Энэ мөнгөнөөс ямарч мөнгө ирээгүй ба зарим өдөр нь баримт үйлдээгүй болохоор өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин мөнгөн гуйвуулга хийсэн баримтнаас нь төгрөгийн ханшийг тооцож болно, бусдыг нь болохоор ам.долларын дунджаар нь л гаргах байхаа. Эхлээд мөнгө өгөхөд одоо бүтлээ л гээд л нэмж мөнгө авдаг байсан ба өнөө маргааш гэсээр байгаад 7 жил боллоо. Мөнгийг шууд гадаад улс руу шилжүүлж байсан ба заримыг нь бэлнээр авч байсан. Тэр битгий хэл Ц.Ц-г энэ 683.390 ам.долларт Сингапур, Малайз, Дубай руу явахад нь замын зардлыг нь даасан мөнгө орсон байгаа ...” /8-р хх-50-51/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Т.Б-н мэдүүлсэн “... Н.Төмөрбаатар манай дүүгийн найз байгаа юм. Н.Төмөрбаатар манай ажлын газраар ирж очоод явдаг байсан ба урд өмнө надаас ганц нэг удаа мөнгө төгрөг зээлээд буцааж өгдөг байсан болохоор итгэдэг байсан. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Н.Төмөрбаатар надтай ирж уулзахдаа “Ланд 200” загварын 65-78 УНС улсын дугаартай автомашин унаж ирсэн. Тэгээд надад энэ машин манай ахын машин байгаа юм, энэ машиныг барьцаалаад зээл авъя, та 40.000.000 төгрөгийн зээл өгчихөөч гэхээр нь би Н.Төмөрбаатарыг чи машинаа миний нэр дээр шилжүүлээд ир гээд бичиг баримтаа өгөөд явуулсан юм. Н.Төмөрбаатар тэр өдрөө машиныг миний нэр дээр шилжүүлж ирээд надад гэрчилгээгээ үзүүлээд надаас бэлэн 40.000.000 төгрөг аваад явсан. Н.Төмөрбаатар надад мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлсэн ба яг хэзээ гэдгээ бол хэлээгүй. Би Н.Төмөрбаатараас хааяа мөнгөө асуухад мөнгийг чинь өгнө гэдэг байсан ба 2015 онд энэ автомашин дээр зөндөө торгууль манай гэрийн хаягаар ирж байсан. Н.Төмөрбаатарт энэ машинаа аятайхан унаач, ямар хүн унаж байгаа юм бэ, над дээр торгууль ирээд байна гэж хэлсэн. Би Авто тээврийн газраас 65-78 УНС дугаартай машины өмнөх эзэмшигчийн утсыг аваад 65-78 УНС дугаартай машин миний нэр дээр байгаа, энэ машин дээр торгууль ирээд байна гэж хэлтэл урдаас хараагаад их соёлгүй яриад байхаар нь би утсаа тасалчихсан юм ...” /22-р хх-231-232, 26-р хх-197-198/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С-н мэдүүлсэн “... 2014 он шиг санаад байна. Манай аав Батсуурь, Ц.Ц- гэх хүнийг танилцуулсан ба энэ хүнд яаралтай мөнгө хэрэгтэй байна, хүү минь туслаад байраа барьцаанд тавиад мөнгө олоод өгөөч гэхээр нь би ямар нэгэн зүйл асуулгүй шууд зөвшөөрөөд өөрийн байрны гэрчилгээг эх хувиар нь болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг Ц.Ц-д өгөөд “за намайг дуудахаар чинь би очоод гарын үсэг зурна” гээд явуулсан. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа Н.Төмөрбаатар гэх хүнд би өөрийн хөрөнгөөр барьцааны гэрээ хийж Ц.Ц- нь Н.Төмөрбаатартай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Цэдэн хэдэн төгрөгийн зээл авсан талаар би мэдэхгүй. Одоо тэр өр зээл нь хэдэн төгрөг болж байгаа талаар ч би мэдэхгүй байна. Тэгтэл хэд хоногийн өмнө аавын найз Болд гэх хүн Ц.Ц- нь маш их өртэй цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн зүйл хэлсэн. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 1 дүгээр хотхон, 4 дүгээр байрны, 29 тоот 46 метр квадрат, угсармалын 3 өрөө байр. Аав надад зүгээр энэ хүнд туслаад өгөөч гэсэн өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би аавдаа итгээд л өгсөн. Миний байр 81.496.500 төгрөгөөр үнэлэгдсэн ...” /26-р хх-55-56, 182/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Н-н мэдүүлсэн “... Би 2013 оны 2 дугаар сарын дундуур өөрийн найз Болдсайханаар дамжуулж Ц.Ц- гуайтай танилцсан. Би өөрт байсан 22.000 ам.доллараа 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Ц- гуайд өгсөн ба миний өгсөн мөнгийг 1 сарын дараа буцааж өгнө гэж хэлээд авсан юм. Ц.Ц- гуайд 22.000 ам.доллар өгсөний дараа Ц.Ц- гуай дахиж мөнгө хэрэг болоод байна гээд л бид 2 байнга хамт явах болсон ба 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болоход надаас авсан 22.000 ам.доллараа буцааж өгч чадаагүй. Ц.Ц- гуай намайг чи таньдаг хүмүүсээсээ хамаагүй мөнгө зээлээд олоод өгөөч гэдэг байсан. Тэгэхээр нь Сайнхүү, Буянбаяр, Дагвадорж, Б.С, Бадам зэрэг өөрийнхөө таньдаг хүмүүсийг Ц.Ц-тэй уулзуулж холбож өгсөн. Тэд нарыг хоорондоо юу ярьж тохирсон талаар бол мэдэхгүй. 2014 оны 3 дугаар сард Ц.Ц- гуай надаас дахиж мөнгө хэрэгтэй байна мөнгө олоод өгөөч гээд байхаар нь “Транскапитал” ББСБ-аас 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийн зээл аваад Ц.Ц- гуайд өгсөн ба Ц.Ц- гуай надаас авсан мөнгөө шууд гадагшаа шилжүүлсэн ...” /26-р хх-171-174/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Л.Б-ийн мэдүүлсэн “... Миний хүүхдүүд “Саруул” автомашины захаас 130.000 ам.доллараар 85-85 УНВ улсын дугаартай, “Лексус 570” загварын автомашиныг худалдан авч надад бэлэглэсэн. 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүн дуудаад миний автомашиныг битүүмжилсэн ...” /1-р хх-126-127, 26-р хх-200/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Н.Ч-н мэдүүлсэн “... Ж.Даваадорж “төслийн хөрөнгө оруулалт гадаадаас оруулж ирэх гэж байгаа юм аа, мөнгө хэрэг болоод байгаа болохоор мөнгө зээлдүүлэхгүй биз” гэхээр нь Туяа гэх хүнээс 7.000.000 төгрөг хүүтэй зээлж Ц.Ц-д өгсөн. Мөн өөр Туяа гэх хүүхний нөхөр Пүрэвдорж гэдэг залууг зуучлан өгч 18.000.000 төгрөгийг Цэдэнд зээлдүүлсэн ...” /7-р хх-149-150/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч С.Б-н мэдүүлсэн “... Манай банк бус санхүүгийн байгууллага өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд зээл олгох талаараа зарлал тавьсан байдаг ба зарын дагуу билүү эсхүл миний зүс мэдэх таньдаг залуугаар билүү 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Найман шарга” төвд байх манай оффис дээр Б.Б-, С.Дэлгэрдалай гэдэг хүмүүс ирсэн ба зээл авах тухай хүсэлт тавиад гадаад улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа гээд баахан бичиг баримт үзүүлээд байсан боловч би тэр бичиг баримтанд нь итгээгүй, зээл авах гэж байгаа бол барьцаанд юу тавих вэ гэхэд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 14/4 барилгын 4 давхарын А тоот 121.96 м.кв талбайтай объект, Б тоотод байх 92.78 м.кв үйлчилгээний зориулалтай объектийг барьцаанд тавьж болно гэсэн. Ингээд тэр объектийн нь бичиг баримтыг нь үзэхэд Т.Мөнхбаяр гэдэг хүний нэр дээр байсан ба Б.Б- нар үүнийг тайлбарлахдаа эдгээр объектуудыг би худалдаад авчихсан байгаа юм, одоогоор нэр нь шилжээгүй байгаа гэсэн. Гэхдээ Мөнхбаяр нь Б.Б-д дээрх объектуудыг зарсан тухай худалдах, худалдан авах гэрээ байсан. Уг гэрээн дээр төлбөрийн тооцоо дууссан гэсэн зүйл бичигдсэн байсан. Тэгэхээр нь би Т.Мөнхбаяртай гэрээ байгуулж зээл олгоно гэсэн нөхцөл тавиад Б.Б- нар асуудалгүй болно, маргааш Мөнхбаярыг дагуулаад ирнэ гэсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2 дугаар сарын 27-ны өдөр Б.Б- ирэхдээ Батмагнай гэдэг залууг дагуулж ирсэн ба Батмагнай нь Т.Мөнхбаярыг бүрэн төлөөлөх итгэмжлэлтэй байсан. Т.Мөнхбаярыг гадагшаа явчихсан байгаа гэж тайлбарласан. Тэр үед нь Батмагнайгаас төлбөр тооцоо байхгүй биздээ. Энэ объектийг шууд худалдан борлуулж өөрийнхөө мөнгийг гаргаж авна гэсэн чинь Батмагнай өөрөө зөвшөөрсөн. Тэгээд тухайн үедээ 280.000.000 төгрөгийг 1 сарын 10%-ийн хүүтэй зээлж аваад би дээр дурдсан объектуудыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Би мөнгийг Б.Б-гийн “Хаан” банкин дахь данс руу шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш 3 сарын дундуур Б.Б-, Ц.Ц-, С.Дэлгэрдалай нарын хүмүүс ирээд нэмж 200.000.000 төгрөгийг нөгөө барьцаанд тавьсан эд хөрөнгө дээрээ нэмж зээлэх гэсэн юм гэсэн. Тэгээд тухайн үедээ би 100.000.000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд өмнөх 280.000.000 төгрөг дээрээ нэмж 100.000.000 буюу нийт 380.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Ц.Ц-тэй байгуулсан. Гэхдээ эдгээр мөнгө бүгдээрээ Б.Б-гийн данс руу орж байсан. Тэгээд би нэгэнт бүх мөнгөө Б.Б- руу шилжүүлсэн учир дахин шинэчилсэн гэрээг Б.Б-тай байгуулсан. Өөрөөр хэлбэл нийт 566.800.000 төгрөгийн гэрээг Б.Б-тай би дангаараа байгуулсан. Ингээд 5 дугаар сарын 1-ний хүртэл хүлээлгээд мөнгө төлөгдөөгүй, аргаа бараад Б.Б-д мөнгө төлөгдөхгүй бол барагдуулж авна. Тухайн үед Т.Мөнхбаяртай хүртэл утсаар ярьж хэлсэн. Т.Мөнхбаяр, Б.Б-тай би өөрөө ярина гэж байсан. Тэгээд 5 дугаар сарын 4-ний өдөр барьцаанд авсан объектуудийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 540.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд дуудлага худалдаанд оруулна гээд байж байтал Мөрдөн байцаах газраас Батзориг гэж хүн дуудсан. Т.Мөнхбаяр гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа гэсэн. Тухайн үед нь ирж болсон асуудлыг тайлбарлаж өгчихөөд үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авсан чинь нөгөө объектууд дээр хориг тавьсан байсан. Т.Мөнхбаяр, Б.Б-, Батмагнай нарын хүмүүс анх зээл авахдаа бүгд болно бүтнэ асуудалгүй гэж барьцаанд өөрсдөө сайн дураараа объект тавьчихаад тэгээд зүгээр авсаныхаа дараа би үүргийн гүйцэтгэл хангуулах гэхээр наадах чинь асуудалтай объект гээд өөрсдөө хохирсон мэтээр өргөдөл гарган намайг хохироож байгаад гомдолтой байна ...” /6-р хх-221-222, 223, 224, 26-р хх-193-194/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Б.Д-н мэдүүлсэн “... 2015 оны 3 дугаар сард манай ахын найзаар дамжуулан Б.Б- гэх хүнтэй уулзуулсан ба тэр хүн нь гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, одоо миний эзэмшилд байгаа ажлын байрыг худалдан авна гэж надад тайлбарласан ба хөрөнгө оруулалт оруулж ирэхэд тодорхой хэмжээний төлбөрийг урьдчилан төлдөг юм тэр хугацаа нь өнөөдөр тулчаад байна, тийм болохоор чи энэ хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр худалдан аваач, сар хүрэхгүй хугацааны дараа би эргүүлэн чамаас худалдаж авъя” гэхээр нь надад наадах чинь ямар ашигтай юм бэ гэхэд би чамд 6 хувийн хүү төлж байрыг буцааж авъя гэхээр нь зөвшөөрөн буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулан хөрөнгийг нь өөрийн нэр дээр худалдан авч давхар 120.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Б.Б-тай байгуулсан. Ингээд энэ 120.000.000 төгрөгөөс ямар нэгэн хүү болон үндсэн зээлийн төлбөр хийгээгүй өдийг хүрсэн ...” /7-р хх-146-147, 148, 26-р хх-195-196/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Б-н мэдүүлсэн “... 2016 оны 9 дүгээр сард манай нөхөр Эрхэмбаатар бид 2 машин худалдан авах гээд хайж байтал манай холын хамаатан ах Батжаргал бид хоёрт манай компанийн барьсан байрыг авч байгаа хүн үнийн зөрүүндээ машин өгье гэж байна, та хоёр үүнийг авах уу гэж асуухаар нь бид 2 уулзаад тэр машиныг нь үзэхэд 01-69 УНД улсын дугаартай “Лексус 570” загварын мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Тэр машины эзэн Мягмардорж гэх хүнтэй ярилцаж тохиролцоод, уг машиныг 120.000.000 төгрөгөөр авахаар болсон. Гэхдээ Мягмардоржид машины үнэ болох 120.000.000 төгрөгийг өгөөгүй ба Мягмардорж Батжаргал ахаас авч байгаа байрныхаа үнэд тооцож хасуулсан. Эрхэмбаатар бид хоёр Батжаргал ахад 120.000.000 төгрөгийг өгөхөөр тохирч аваад би нэр дээрээ шилжүүлж авсан. 2016 оны 12 сарын эхээр манай нөхөр гэрт ирээд манай машин чинь залилангийн машин байсан гэнэ, өмнөх эзэд нь хоорондоо маргаантай байсан гэнэ гэж хэлж ирсэн. Энэ машиныг анх авахдаа бид нар гэмт хэргийн замаар хүнээс залилж авсан машин гэдгийг нь мэдэхгүй авсан. Миний хувьд шударга өмчлөгч. Тийм болохоор энэ машины эздийн өмнөх маргаан бид нарт хамаагүй гэж үзэж байна. Тэгээд одоо бид нар ярилцаад машины эзэн болох Мягмардорж гээд хүн манайд машины үнэ болох 120.000.000 төгрөгийг буцааж өгөөд машинаа авахаар болсон юм. Тийм болохоор Мягмардоржид энэ машиныг буцааж өгөөд мөнгөө авна гэж бодож байгаа. Мягмардорж ч гэсэн өнөө маргаашгүй мөнгийг чинь өгнө гэж байгаа юм ...” /26-р хх-206-207/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Г-н мэдүүлсэн “... Жаргалсайхан над руу утсаар яриад “зээлээр шинэ “Лексус 570”, “Ланд 200” автомашин өгөх хүн байна уу” гэж асуухад нь би тэр үед “Транскапитал” ББСБ-аас авах гэж байгаа юм байна гэж ойлгоод “хэдэд авах юм” гэхэд “үнэ хамаагүй, урьдчилгаа өгөхгүй” гэсэн юм. Тэгээд би өөрийн хажууд автомашины худалдаа эрхэлдэг Буянбаяр гэх хүнээс “чамд зарах автомашин байгаа юу, зүс таних нэг хүн над руу яриад “урьдчилгаа өгөхгүй, дараа нь төлөх нөхцөлөөр автомашин авах гэсэн юм” гээд яриад байна, тэр хүн “Транскапитал” ББСБ-д ажилладаг, найдвартай хүн юм, авч байгаа автомашиныг ББСБ нь худалдан авч байгаа юм шиг байна лээ” гэсэн. Тэгэхэд Буянбаяр “болж байна, тэр хүнтэй уулзъя” гэсэн ...” /1-р хх-128-129/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Т-н мэдүүлсэн “... Багын найз Ц.Ц- над руу утсаар яриад “Намайг Б.Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Саруул” автомашин худалдааны төв дээр хүрээд ир” гэж дуудсан. Намайг очих үед С.Нарангэрэл, Самбуу, Ц.Ц- гурав зогсож байсан. Тэгээд уулзахад Ц.Ц- намайг “чиний бичиг баримтаар автомашин барьцаанд тавих хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь “хэр удах юм” гэж асуухад “удахгүй” гэхээр нь би хүлээн зөвшөөрч Самбуу намайг нотариат руу дагуулан явсан бөгөөд тэнд хэдэн залуучууд зогсож байсан. Бодвол тэд нар автомашины эзэд байсан байх. Нотариатч надад итгэмжлэх бичиг өгсөн бөгөөд тухайн үед би анзаарч хараагүй. Бүгдийг нь Самбуу аваад хамт “Уран ган” барьцаалан зээлдүүлэх төвд очсон. Тэр гурав автомашинаа зээлэнд тавина гээд бичиг баримт бүрдүүлж байсан ...” /1-р хх-131/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б-н мэдүүлсэн “... Б.С С.Нарангэрэлтэй ирээд надаас “гурван автомашин зээлээр авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэр үед надад өөрт “Лексус 570”, “Ланд 200” загварын автомашинууд байсан. Тэгэхээр нь өөрийн адил бизнес эрхэлдэг В.Сд “хэдэн хүн ирээд гурван автомашин зээлээр авах гэсэн юм гэж байна, надад хоёр автомашин байна, чи автомашинаа зарах юм уу” гэж асуухад “зээлээр юм уу, энэ хүмүүс найдвартай өгөх юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь “найдвартай эсэхийг нь мэдэхгүй, чи өөрөө уулзаад үз, надаас бол өмнө нэг автомашин аваад мөнгийг буцааж өгч байсан” гэж хэлсэн. Тэгээд би С.Нарангэрэл, Б.С нарыг В.Стой уулзуулсан. ...Хугацаандаа автомашины мөнгөө өгөхгүй байсан бөгөөд мөнгөө нэхэхээр “удахгүй өгнө” гэдэг байсан. Ц.Ц- гэх хүн нь В.С бид хоёртой ирж уулзаад зээлийн гэрээний хугацаа сунгаад явсан ...” /2-р хх-205-206/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А-ийн мэдүүлсэн: Би Ц.Ц-, С.Дэлгэрмаа, АНУ-ын иргэн М.Р.А- гэж хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Б.Б- гэж хүн манай оффис дээр 2 удаа ирж уулзаж байсан. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Б.Б- нь баримт бичгүүд барьчихсан манай оффис дээр ирсэн. Бичиг баримтнаас нь нэг гэрээ үзүүлээд уг гэрээн дээр “Хоган Ловеллс” гээд манай компанийн нэр байна. Танайх энэ гэрээн дээр оролцож гарын үсэг зурсан юм уу гэхээр нь гэрээг нь үзэхэд манай компанийн нэр мөн мөртлөө нотариатын үйл ажиллагаа явуулчихсан, хэнийг нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй, манай компанийн нэрийг ашиглан хуурамч тэмдэг хийсэн, АНУ-ын элчин сайд, доор нь нотариат гэсэн тэмдэг дарчихсан байсан. Тэгэхээр нь манайх ийм нотариатын үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлээд, наадах чинь залилангийн гэмт хэргийн шинжтэй байна. Яаралтай цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Дараа нь 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Б.Б- ирээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Та нар тамганы талаар мэдүүлэг өгч чадах уу, гэж хэлсэн. Тэгээд бид ярилцаж байгаад бичгээр хариу өгье гэж хэлсэн. Манай “Хоган Ловеллс” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээд гэрчилгээ авсан байгаа. Үйл ажиллагааны чиглэл нь хууль зүйн зөвлөгөө үзүүлэх юм. Албан ёсны хаяг нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15, “Нью Сенчүри Плаза” 401 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Нотариатын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Бидэнд угаасаа эрх байхгүй ...” /8-р хх-132-133/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Д-н мэдүүлсэн: “... Би Б.Б- гэж хүнийг танина. Нөгөө хүмүүсийг нь танихгүй. Б.Б- нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зарын дагуу зээл авах гэж ирж байсан. Тэгээд барьцаа хөрөнгө байгаа гэхээр нь очиж үзэхэд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын дунд зам дагуу шар ногоон өнгийн үйлчилгээний зориулалттай объектийн хамгийн баруун талын 121 м.кв үзүүлэн Т.Мөнхбаяр гэдэг хүний Б.Б-д хийж өгсөн итгэмжлэлийн дагуу уг объектыг барьцаалан сарын 3.5 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийг Б.Б-д гаргаж өгсөн. Зээлийн гэрээ болон барьцаалбар, барьцааны гэрээтэй байгуулсан. Нотариатаар батлуулсан итгэмжлэлтэй байсан. Тийм учраас жинхэнэ эзэнтэй нь уулзаагүй. Итгэмжлэл нь 1 жилийн хугацаатай, манай зээл 3 сарын хугацаатай байсан. Б.Б- нь БНХАУ-аас тоног төхөөрөмж авах гэж байгаа гэж хэлсэн. 3 том хавтастай баримтууд байсан. Зургийн компанийн зургийн ажил гүйцэтгэх гэрээг авчирч ирж үзүүлж байсан. Мөнгө хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийн баримтууд гэх орлогуудаа үзүүлсэн ба орлого нь зээл өгөхөд хангалттай байсан тул зээл олгосон. Б.Б- нь Т.Мөнхбаяр гэж хүнтэй хамтарч бизнес эрхэлдэг, өөрөө ойрын өдрүүдэд завгүй байгаа учраас итгэмжлэл хийгээд ирлээ гэсэн. Уг объект нь Т.Мөнхбаярынх гэж байсан ба хамтарч бизнес эрхэлдэг гэж ойлгуулсан. Б.Б- нь 100.000.000 төгрөг зээлж авчихаад одоо 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хугацаа дуусч байгаа ба түүнтэй холбогдуулан төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа ...” /8-р хх-139-140/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Б-н мэдүүлсэн “... Ц.Ц- намайг “та байраа барьцаалаад ч гэсэн хамаагүй мөнгө олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хүү Б.Сэргэлэнгийн өмчлөлийн 3 өрөө байрыг барьцаалж Ц.Ц-д зээл авч өгөхөөр болсон ...” /26-р хх-85/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б-н мэдүүлсэн “... Ц.Ц- намайг мөнгө олоод өгөөч, ийм ийм ажил хийх гээд байна гэхээр нь би Ц.Ц-г Б.Б-, С.Дэлгэрдалай, Батсуурь нартай танилцуулсан. Ц.Ц- тэр хүмүүсээс мөнгийг нь аваад гадагшаа шилжүүлсэн боловч хөрөнгө оруулалт нь одоо хүртэл орж ирээгүй байгаа ...” /26-р хх-86/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б-н мэдүүлсэн “... Би 1979-1982 оны хооронд Тайландын нийслэл Бангкок дахь НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн комиссын нарийн бичгийн даргын газарт мэргэжилтэнээр ажиллаж байсан. Энэ үед надтай Флиппин улсын иргэн Алмазор гэж эмэгтэй хамт ажиллаж байсан. Бид нар 3 жил нэг өрөөнд сууж хамт ажиллаж байсан болохоор эгч дүү шиг л их дотно байсан юм. ... 2002 оны эхээр Алмазороос надад и-мэйлээр дахиад би хөрөнгө оруулахад би бэлэн байна, чи надтай яаралтай түншлэх хүн олж өгөөч, яаралтай надад хариу өгөөч, ямар төсөл дээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа хариугаа өгөөч, би чамд олон жил хэлсэн гэж захиа ирсэн. Тэгэхээр нь би өөрийн танил Цогийг дагуулж Санжаадоржтой очиж уулзаад Алмазорын над руу и-мэйлээр явуулсан захиаг нь авч очиж уулзаад чи үүнийг судлаад үзээрэй, хамтарч ажиллах юм бол хариугаа өгөөрэй гэж хэлээд салсан. ... Санжаадорж би хамтарч ажиллъя гэж хэлсэн. Тэгээд Санжаадорж Филиппин руу мөнгө явуулж эхэлсэн. Санжаадорж мөнгө явуулаад байдаг боловч тэндээс нь хөрөнгө орж ирэхгүй болохоор нь Алмазортой холбогдоод манай хүн чам руу мөнгө явуулаад байна, яагаад мөнгө орж ирэхгүй байгаан бэ гэхэд надад нэг их олигтой хариу өгөөгүй. Тэгж байгаад 2008 оны сүүлээр утсаар холбогдоход нас барчихсан юм гэж хэлсэн. Үнэн худлаа эсэхийг мэдэхгүй. Алмазорыг нас барлаа гэсний дараа 2013, 2014 оны үед М.Р.А- гэж хүн Санжаадоржтой холбогдоод Монголд ирчихлээ гэхээр нь би очиж уулзсан. Тэгж уулзахад М.Р.А- хөрөнгө оруулахад бэлэн болчихоод байна, би Америкийн Элчин сайдын яам руу ороод мөнгө шилжүүлэх зөвшөөрөл авна гэж байснаа та нар надад одоо 140.000 ам.доллар шилжүүлж өгөх юм бол танай мөнгийг одоо шилжүүлээд өгчихнө гэхээр нь бид нар одоо 140.000 ам.доллар өгч чадахгүй, яагаад ийм их мөнгө нэхэж авч байгаад байгаан бэ гэхэд олон улсын асуудал учраас явдал ихтэй байдаг гээд М.Р.А- буцсан. М.Р.А- буцахдаа би удахгүй ирнэ, та нар мөнгөө бэлдэж байгаарай гээд явсан юм. Би М.Р.А-г бол мэдэхгүй. Алмазор надад М.Р.А- гэж хүний талаар юм хэлж байгаагүй. М.Р.А- Монголд ирэхдээ Алмазорын талаар юу ч хэлж байгаагүй. Алмазор амьд байхдаа надтай хамтарч ажилладаг хөрөнгө оруулагч Страдо гэж хүн байгаа гэж хэлж и-мэйл хаягийг нь өгч байсан. М.Р.А- ийн талаар ерөөсөө юм ярьж байгаагүй. Алмазорыг нас барсны дараа хөрөнгө оруулагч Страдо хүн хүнтэй холбоотой байдаг байсан. Гэтэл Страдо нь манай компанийн хуульч Чарльз Солидо гэж хүнтэй холбоотой байгаарай, энэ хүн танай асуудлыг хариуцаж байгаа шүү гэж хэлээд үүнийх нь дагуу Чарьлз Солидо гэж хүнтэй 2008-2014 он хүртэл холбоотой байсан. Тэгтэл 2014 оны сүүлээс Чарьлз Солидо нь “Би Би энд Ти” корпорацийн төлөөлөгч М.Р.А- гэж хүн очно, энэ хүн танай асуудлыг хариуцаж та нартай гэрээ хэлцэл байгуулна гэж хэлсэн. 2015 оны 1 дүгээр сард М.Р.А Монголд ирээд Санжаадорж бид 2-той “Чингис” зочид буудалд уулзсан. М.Р.А- өөрийгөө банкны салбарт ажиллаж байгаад одоо би “Би Би энд Ти” корпорацийн зөвлөхөөр ажиллаж байгаа, Филиппин болон Америкийн иргэншилтэй гэж хэлж байсан. М.Р.А бид нартай уулзаад та нар хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдэж байгаарай, би элчин сайдын яам руу ороод гэрээн дээр гарын үсэг зуруулж баталгаа гаргуулж авах юм. Алмазор анх 12.400.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирнэ гэж ярьж байсан ба М.Р.А- ч гэсэн яг үүнийг яриад явж байсан ....” /26-р хх-88-89, 90/ гэх мэдүүлгүүд,
Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн “... Хатагтай Андэрвүүд консулын энгийн үйлчилгээ авахаар Улаанбаатар дахь Элчин сайдын яаманд хоёр удаа хандсан болохыг Элчин сайдын яам баталж байна. Хатагтай Андэрвүүд нотариатын үйлчилгээнд төлсөн гэх ямар ч төлбөр хийгээгүй байна. Мөн Элчин сайдын яамны албан бичгийн бланк дээр бичигдсэн гэх захидлууд нь Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын албан бичиг биш болохыг Элчин сайдын яамнаас Гадаад хэргийн яаманд мэдэгдэж байна. 2015 оны 2 дугаар сарын 27, мөн 3 дугаар сарын 19-нд гарын үсэг зурагдсан батламж захиа, ам.долларын хэлбэлзлийн баталгаат депозитын данс, удирдлагын санд зөвшөөрөл өгөх тухай албан бичгүүд нь хуурамчаар үйлдсэн баримт бичгүүд байна. Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн даргынх гэгдэх гарын үсгүүд нь тухайн албан тушаалтны гарын үсэг биш байна ...” гэсэн албан бичиг /13-р хх-47/,
Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Эрүүгийн эрх зүйн газраас 2015 он 1 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн “...Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- болон Жорж Кристиан Рутлеж нарт холбогдох хэрэгт эрх зүйн туслалцаа хүсэх тухай Вашингтон 20530 дугаартай албан бичгийн “Хүсэлтийг гүйцэтгэхэд анхаарах зүйлсэд гэмт хэрэг нь ноцтой бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явц байдал нь нууц байгаа. Тиймээс Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын /UNTOC/ 18, 20 дугаар зүйлд заасны дагуу нууцлалтай болно. Прокурорын газраас М.Р.А- , Жон Кристиан Рутлеж болон Моба Дуга /Mboma Dunga/ нарт 2015 оны 12 дугаар сар гэхэд ял төлөвлөхөөр төлөвлөж байна. “Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт “Чухамдаа нь “BBandT” банкны ажилтан биш, тухайн компанид ажиллаж байгаагүй бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын төрөөс санхүүжүүлэлтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт гэдэг нь ор үндэсгүй зүйл байсан. М.Р.А- урьдчилгаа мөнгө төлсөн тохиолдолд их хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжтой гэж худал амлалт гаргаж “Урьдчилгаа төлбөр”-ийг залилан авах үйлдэл хийдэг байна. Энэхүү үйлдлийн нэг хэсэг нь Монгол Улсын иргэдээс голчлон Цагаанбилэг түүний банкны дансаар дамжуулан ойролцоогоор 2.000.000 ам.долларыг 22.500.000 ам.долларыг авах бэлтгэл ажлыг хангахад зарцуулагдах төлбөр нэрээр авсан байна. Мөн Рутлеж “BBandT” банкны ажилтан гэж өөрийгөө худал танилцуулан иргэдээс төлбөр нэрээр их хэмжээний мөнгө авах зорилгоор Монгол Улсад ирсэн байна. Монгол иргэд ойролцоогоор 2.000.000 ам.доллар төлсөн боловч М.Р.А- , Цагаанбилэг нарын хооронд байгуулсан хувь нийлүүлэлтийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд орж ирэх 22.500.000 ам.доллар нь хэзээ ч биелэгдэхээргүй байсан. “BBandT” банкны дэд ерөнхийлөгч Барбара Дак /Barbara Duk/ гэгч ажилладаг боловч тэрээр энэхүү үйлдэлд ямар ч холбоогүй бөгөөд харин түүний хувийн мэдээлэл алдагдсан байна. Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А- болон түүний хамсаатнууд Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтээр хөрөнгө оруулах боломжийг хөнгөвчлөх туслалцаа үзүүлэх “BBandT” банкны ажилтан гэж өөрсдийгөө танилцуулж урьдчилгаа төлбөр нэрээр 2015 оны эхээр Австрали Улсад залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоод байна. Мөн 2015 оны эхээр М.Р.А- болон түүний хамсаатнууд Индонез Улсад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын дагуу гаргасан хүсэлтэд хариу ирүүлнэ гэдэгт найдаж байна ...” гэсэн албан бичиг /14-р хх-37-44/,
Шүүх Сэтгэц Эмгэг судлалын үндэсний төвийн “... Ц.Ц- нь удамшлын ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан, тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан байна. Одоо сэтгэцийн эмгэггүй байна. Өөрийн үйлдсэн хэргийг хариуцаж чадна. Ц.Ц- нь хэрэг хариуцах чадвартай байна ...” гэсэн 597 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-132-134/,
Шүүх Сэтгэц Эмгэг судлалын үндэсний төвийн “... М.Р.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна ...” гэсэн 566 тоот шинжээчийн дүгнэлт /8-р хх-159-160/,
Монгол банкны “... хавтаст хэрэгт авагдсан материалыг шалгаж үзэхэд, MoneyGram, Western Union, гадаад мөнгөн шилжүүлгээр хийгдсэн гадаад гуйвуулга тус бүрийг шилжүүлэг хийсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзвэл нийт 11.418.290.797.07 /Арван нэгэн тэр бум дөрвөн зуун арван найман сая хоёр зуун ерэн мянга долоод зуун ерэн долоон төгрөг долоон мөнгө/ төгрөгтэй тэнцэх 7.240.801.38 /долоон сая хоёр зуун дөчин мянга найман зуун нэг ам доллар гучин найман цент/ USD. 11.699.599/ Арван нэгэн мянга зургаан зуун ерэн эсөн фунт гучин найман пэнс/ GBP, 31.740.00 /Гучин нэгэн мянга долоон зуун дөчин евро/ EUR. 432.800.00 /Дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун юань/ CNY-ийн баримт байна. Үүнээс хүчингүй баримт гэж үзсэн гадаад гуйвуулгыг хасч тооцвол цэвэр дүнгээр 10.584.560.816.21 /Арван тэрбум таван зуун наян дөрвөн сая таван зуун жаран мянга найман зуун арван зургаан төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгтэй тэнцэх 6.739.711.63 /Зургаан сая долоон зуун гучин есөн мянга долоон зуун арван нэгэн ам доллар жаран гурван цент/ USD. 31.740.000 /Гучин нэгэн мянга долоон зуун дөчин евро/ EUR. 432.800.00 /Дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун юань/ CNY гүйлгээг гадаад улсад шилжүүлсэн байж болзошгүй байна. Хүчингүйд тооцсон гадаад гуйвуулгын дүн 833.729.980.86 /Найман зуун гучин гурван сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун наян төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгтэй тэнцэх 501.089.75 /Таван зуун нэг мянга наян есөн ам доллар далан таван цент/ USD, 11.699.59 /Арван нэгэн мянга зургаан зуун ерэн есөн фунт/ GBP байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад гуйвуулагч нь банкинд ихэвчлэн бэлэн валют тушаан, төлбөрийн даалгавар бичиж, СВИФТ сүлжээгээр дамжуулан гадаад гуйвуулга хийжээ. Хавтаст хэрэгт авагдсан материалд MoneyGram, Western Union гадаад гуйвуулгын үйлчилгээгээр шилжүүлсэн баримтуудаас шүүж нэр бүхий 140 хүлээн авагчийн нэр, улсыг хавсралт 2 хүргүүлэв. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харвал гадаад мөнгөн шилжүүлгийн баримтууд нь дан ганц гадагш гуйвуулсан баримтууд байна. Энэ нь гадаад улсаас ямар нэгэн байдлаар шилжин ирсэн мөнгийг буцааж гуйвуулдаг байсан байж болзошгүй юм. Аль ч тохиолдолд эдгээр гадаад улсад шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийг хуулийн дагуу бүрдүүлсэн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй ...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /24-р хх-207-237/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь үнэт цаас мөн эсэхийг тогтоох зорилгоор 10х өсгөлттэй өсгөгч шил, 45-90х өсгөлттэй “AmScope” загварын микроскоп, хэт ягаан туяаны гэрэл, “Docucenter expert” төхөөрөмжүүд ашиглан ажиглалт, хэмжилтийн аргаар шинжлэхэд хамгаалалтын тууз, хялгасан утас, усан тэмдэг, бичил бичиглэл, хэт яагаан туяаны нууцлалууд зэрэг үнэт цаасны нууцлалын элементүүд илрэхгүй байх тул дээрх баримтуудыг үнэт цаас биш, энгийн цаасан дээр хэвлэсэн гэсэн дүгнэлт өгөх үндэслэл боллоо. Шинжилгээнд ирүүлсэн баримтуудыг хэвлэгч төхөөрөмж ашиглан ердийн цаасан дээр хэвлэсэн. Шинжилгээнд ирүүлсэн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “CENTRAL BANK OF THE UAE” гэсэн баримт дахь гарын үсгийг бичгийн хэрэгсэл ашиглан зурсан. Харин баримтууд дахь бусад гарын үсгүүд, тэмдгийн дардсуудыг хэвлэгч төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-143-145, 146-151/,
Зээлийн гэрээ /1-р хх-9, 22, 26, 5-р хх-135-139, 149, 150-152, 153, 154, 183, 185, 6-р хх-37, 40, 93, 94, 101, 104, 111, 120, 143, 186, 205-206, 7-р хх-136, 158, 8-р хх-55-56, 58, 10-р хх-215-216, 26-р хх-107, 177/, баримт бичиг хураан авсан тэмдэглэл /1-р хх-42-93/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-113-116, 118, 2-р хх-243, 5-р хх-48-49, 10-р хх-182-184, 23-р хх-1, 2-4, 26-р хх-209-210/, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол /1-р хх-117, 119, 21-р хх-215, 26-р хх-127/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-2, 10-р хх-185/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-1-2, 3-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-8-10, 11-12, 13-20, 50-51, 26-р хх-15-17/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-21-33/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-34-37/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5-р хх-38-39, 8-р хх-169, 26-р хх-14/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /5-р хх-40/, баримт бичиг хүлээнгэн өгсөн тухай тэмдэглэл /5-р хх-41, 26-р хх-34/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5-р хх-42-47/, эд мөрийн баримт /5-р хх-57, 26-р хх-158/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан /5-р хх-71-79, 7-р хх-16-23, 8-р хх-30-33/, автомашины үнэлгээ /5-р хх-105-106/, “Хүлэгт Хүннү Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-115-134/, барьцааны гэрээ /5-р хх-140-142/, Үйлчилгээний барилаг худалдах, худалдан авах гэрээнүүд /5-р хх-143-148/, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2012 дугаартай шүүгчийн захирамж /6-р хх-18/, “Ухаа Шүрт Консалтинг” ХХК-ийн гаргасан автомашины үнэлгээ /6-р хх-28-36/, “Вендо” ХХК-ийн автомашины үнэлгээнүүд /6-р хх- 71-80, 82, 84, 86, 88/, Ханшийн лавлагаа /6-р хх-95, 118, 123, 9-р хх-191-н ар тал, 196, 22-р хх-86-136, 26-р хх-176/, автомашин зээлээр худалдан авсан тухай хэлцэл /6-р хх- 98/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн автомашины үнэлгээ /6-р хх-136-139, 7-р хх-221-228/, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /7-р хх-137-139/, “Бэст эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /7-р хх-145/, “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан автомашины хөрөнгийн үнэлгээ /7-р хх-153-154, 250, 26-р хх-58-72/, мөнгө хүлээлгэн өгсөн баримт /8-р хх-57, 59/, валютын гүйлгээ хийгдсэн баримтууд /10-р хх-177-181/, ам.долларын гадаад гуйвуулгын гүйлгээний хуулбарууд /16-р хх-100-101, 103-108, 160-172, 18-р хх-176-250, 19-р хх-1-15/, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2578 дугаартай Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж /23-р хх-244-246/, “Монгол банк”-ны шинжээчийн дүгнэлт /23-р хх-205-237/, Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /26-р хх-155-157/, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, /26-р хх-159-160/, Америкийн Нэгдсэн Улсын, 447622537 дугаартай, М.Р.А- ийн /МARITA RANALAN UNDERWOOD/ гадаад паспорт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Ц-, М.Р.А- нарын сэжигтэн, яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Ц-, М.Р.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Л.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дах хэсэгт заасан гэмт хэргүүд нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/ дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг тус тус агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Мөрдөн байцаалтын шатанд С.Б, Б.Д нарын нэр дээр байгаа Ү-2204068526, Ү-2204066824, Ү-2204068510 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 14/4 тоот барилгын 4 дүгээр давхарын А, Б тоот, 5 дугаар давхарын Б тоот үйлчилгээ, оффисын зориулалттай объектыг битүүмжилсэн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Т.Мөнхбаярын эрх ашгийг хөндсөн байна.
Мөн Л.Б-ийн эзэмшилд байсан өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас олдсон эд хөрөнгө болох 01-69 УНД улсын дугаартай “Лексус 570” загварын автомашиныг битүүмжилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133, 134, 140 дүгээр зүйлд заасныг тайлбарлаж автомашиныг хадгалуулахаар Л.Б-ид өгсөн байхад тэрээр Б.Б-т худалдсан үйл баримт тогтоогдсон байна. Харин шүүх эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч В.Сы эрх ашгийг хөндсөн байх бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргасан хохирогч, өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хохирогч Т.М нь өөрийн нэр дээрх үйлчилгээний зориулалттай 1.323.651.850 төгрөгийн үнэлгээ бүхий 4 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй объектоо Б.Б-, Ц.Ц-, С.Дэлгэрдалай нарын “ ... Америкийн Нэгдсэн Улсаас 2 том уул уурхайн төсөл дээр 22.500.000 ам.доллар оруулж ирнэ, оффис хэрэгтэй...” байна гэсэн үгэнд итгэж дээрх объектыг Б.Б-гийн нэр дээр шилжүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд Т.М нь 5 дугаар давхарын 121.34 м.кв талбайтай нэг үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн авсан байна.
Иймд хохирогч Т.М эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 14/4 дугаартай барилгын 4 дүгээр давхарын А тоотын 121.96 м.кв, Б тоотын 92.78 м.кв, 5 дугаар давхарын А тоотын 121.34 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хохирогч В.Сы 01-69 УНД улсын дугаартай “Лексус 570” загварын автомашиныг тус тус хохирогч Т.Мөнхбаяр, В.С нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “... Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ ...” гэсэн хуулийн заалтад нийцнэ.
Хохирогч Д.О мөрдөн байлцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Би Б.Сд “Лексус 570” загварын автомашиныг заруулах гээд өгсөн боловч миний автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байсан. Б.С автомашиныг чинь барьцаалан зээлдүүлэх газраас авч өгөх гэсэн юм, надад 20.000.000 төгрөг байна, та 40.000.000 төгрөг зээлээч гэхээр нь зээлүүлээд автомашинаа барьцаалан зээлдүүлэх газраас авсан ...” гэсэн мэдүүлгээс үзэхэд Б.С нь иргэн Д.О-н эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг бусдад барьцаалан мөнгийг авч Ц.Ц-д өгөн дахин Д.О-с 40.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон тул дээрх мөнгийг шүүгдэгч Ц.Ц-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Б.С-г хохирогч Д.О-н гомдлоор сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан бөгөөд прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч хохирогч Д.О-г өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Мөн иргэний нэхэмжлэгч Б.Б, Л.Б, иргэний хариуцагч С.Б, Б.Д, хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Ялтан М.Р.А, Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар давж заалдах гомдолдоо “... хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, Ц.Ц мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр М.Р.А, Ц.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан,
Шүүх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч М.Р.А, Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Мөн шүүх, хохирогч Б.С-т учирсан бодит хохирлыг тодорхойлон шүүгдэгч Ц.Ц-с гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогч Б.С-н гаргасан “... ам.доллараар хохирлыг гаргуулж авмаар байна ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “Шүүгдэгч Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан,
Шүүгдэгч Тайжууд овогт Ц.Ц-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бусаар олж авсан мөнгөний хууль бус эс үүсвэрийг нь халхавчлан, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор хүлээн авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг
“Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Ц.Ц-г бусадтай бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Америкийн Нэгдсэн Улсын иргэн М.Р.А-ийг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг
“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Америкийн Нэгдсэн Улсын иргэн, шүүгдэгч М.Р.А-ийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Америкийн Нэгдсэн Улсын иргэн, шүүгдэгч М.Р.А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэснийг
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Р.А-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар”,
“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ц.Ц-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж,
6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р.А эд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.” гэснийг
“Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Р.А- эд оногдуулсан 9 жилийн хорих ялыг, Ц.Ц-д оногдуулсан 9 жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
9 дэх заалтаас “... Хохирогч Т.М-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 14/4 тоот барилгын 4, 5 дугаар давхарын нийт 430м2 талбайтай оффис, 4 давхарын А тоотод байх 121.96м2 талбайтай байрыг Б тоотод байх 92.75 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилсэн, иргэний нэхэмжлэгч Б.Б-н эзэмшилд байгаа 01-69 УНД “Лексус 570” маркийн автомашин битүүмжилсэн ...” гэсэн хэсгийг хасаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгө, автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.” гэж,
11 дэх заалтаас “... хохирогч В.С-д 186.554.000 төгрөгийг, хохирогч Д.О-т 40.000.000 төгрөгийг, хохирогч Т.М-т 1.323.651.850 төгрөгийг олгосугай” гэсэн хэсгийг хасаж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
а. “Иргэний нэхэмжлэгч Б.Б-н эзэмшилд байгаа 01-69 УНД улсын дугаартай, JTJHY7AX7D4102214 арлын дугаартай, “Лексус 570” загварын автомашиныг хохирогч В.Сд, иргэний хариуцагч С.Б, Б.Д нарын эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 14/4 тоот барилгын 5 дугаар давхарын А тоотын 121.34 м.кв талбайтай, Ү-2204068508 дугаартай, 4 дүгээр давхарын А тоотын 121.96 м.кв талбайтай, Ү-2204068526 дугаартай, Б тоотын 92.78 м.кв талбайтай, Ү-2204068524 дугаартай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хохирогч Т.М-т тус тус буцаан олгосугай.” гэж,
б. “Иргэний нэхэмжлэгч Б.Б, Л.Б, иргэний хариуцагч С.Б, Б.Д нар, хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Ялтан М.Р.А, ялтан Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч Б.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ