Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0110

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Ц.Жаргалбаатар,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0752/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0463/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Тийн Бг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

С овогт Бы Быг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0177 01503 дугаартай, 5 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Тийн Б:

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...ны  хөдөө гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ ... тоотод оршин суудаг байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2.Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

3.Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 248 дугаартай захирамжаар түүнийг эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас чөлөөлсөн (РД:...............).

 

С овогт Бы Б:

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ... ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Б нь:

-Ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны аркны орчимд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Бийн өмчлөлийн гар цүнхтэй эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 259.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

-Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Шилэн хийц” ХХК-ний ард талд иргэн Н.Бийн өмчлөлийн “Самсунг A-5” маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, бусдад 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, бусдад нийт 859.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан;

 

-Мөн Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа:

1.Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 14 тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны өмчлөлийн Монгол гэрт 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хаалгыг нь хөшиж нэвтрэн, түүний өмчлөлийн “Арина” маркийн 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 639.920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

2.Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 07-201 тоотод оршин суух иргэн Э.Н н эзэмшлийн Монгол гэрт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “ТСЛ” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 205.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

3.Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-865 тоотод оршин суух иргэн Г.Оюунтуяагийн эзэмшлийн Монгол гэрт 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Панасоник” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 499.997 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

4.Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-60 тоотод оршин суух иргэн С.Б ны эзэмшлийн Монгол гэрт 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Самсунг” маркийн 43 инчийн зурагт, хятад гар утас зэрэг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 860.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

5.Б.Бтой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 7-21 тоотод оршин суух иргэн Д.Н ийн эзэмшлийн Монгол гэрт 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “ЛЖ” маркийн 43 инчийн зурагт, Ерөөл архи зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925.780 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

6. Б.Бтой бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-05 тоотод оршин суух иргэн У.Э ын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, зөөврийн компьютер, “Нокиа 3300” маркийн гар утас 1 ширхэг, “Blackberry” маркийн гар утас 1 ширхэг, дунд гарын хаш чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.174.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

7. Б.Бтой бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21-33 тоотод оршин суух Б.Э ийн эзэмшлийн хувийн байшинд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Самсунг” маркийн 43 инчийн зурагт, “Делл” маркийн нөүтбүүк, өсгөгч, индүү, ус буцалгагч, хувцас хатаагч, сандал, хөнжил, ширээ, монетон бөгж, цахилгаан тогоо, бэлэн мөнгө зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.294.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

8. Б.Бтой бүлэглэн иргэн Б.Б ийн өмчлөлийн Монгол гэрт 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн халуун тогоо, мөнгөний гахай, түүн дотор бэлнээр байсан 500.000 төгрөг, хуримын монетон бөгж 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 944.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу нийт ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн, бусдад нийт 7.544.597 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт; 

 

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа:

-Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-123 тоотод оршин суух иргэн О.Э ийн эзэмшлийн хувийн байшинд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “BSB” маркийн 32 инчийн зурагт зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 210.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

-Т.Бтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-05 тоотод оршин суух иргэн У.Э ын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч зөөврийн компьютер, “Nokia 3300” маркийн гар утас 1 ширхэг, “Blackberry” маркийн гар утас 1 ширхэг, дунд гарын хаш чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 1.174.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

-Т.Бтэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21-33 тоотод оршин суух Б.Э ийн эзэмшлийн хувийн байшинд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэвтэрч түүний өмчлөлийн “Samsung” маркийн 43 инчийн зурагт, “Dell” маркийн нөүтбүүк, өсгөгч, индүү, ус буцалгагч, хувцас хатаагч, сандал, хөнжил, ширээ, монетон бөгж, цахилгаан тогоо, бэлэн мөнгө зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.294.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-иргэн Б.Б ийн өмчлөлийн монгол гэрт нэвтэрч түүний  өмчлөлийн халуун тогоо, мөнгөний гахай, түүн дотор бэлнээр байсан 500.000 төгрөг, хуримын монетон бөгж 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 944.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

-Т.Бтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 7-21 тоотод оршин суух иргэн Д.Н ийн эзэмшлийн Монгол гэрт 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “ЛЖ” маркийн 43 инчийн зурагт, Ерөөл архи зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925.780 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн, бусдад нийт 5.549.680 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэгт;

 

-мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд иргэн П.Д ын эзэмшлийн “Тоёота Приус 10” маркийн 87-39 улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван бусдад 2.500.00 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Би Д.Б, Н.Б нарыг дээрэмдсэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилснийг  зөвшөөрөхгүй. Хохирогчийн мэдүүлэгт гар мушгисан гэж байдаг. Хохирогч Н.Бийн гарыг нь мушгиагүй, утсыг нь шүүрээд явсан. Энэ талаар камерын бичлэгтэй. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн төлөөлөгч Төгөлдөр надад камерын бичлэг үзүүлээд “энэ чи мөн биз дээ” гэсэн. Тухайн үед би үнэн зөвөөр мэдүүлсэн. Камерын бичлэгт утсыг нь аваад зугтсан нь харагддаг. Хохирогчийн мэдүүлгээр миний зүйл ангийг хүндрүүлэхгүй, харин нотлох баримтаар хүндрүүлмээр юм. Мөн хохирогч Д.Бийг ертөнцийн зүгээр баруун талд, 32 дугаар байрны аркаар хойшоо явж байхад нь түүний цүнхийг нь булааж зугтсан. Би энэ үйлдэлд маргахгүй. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирол, төлбөрөө барагдуулсан. Прокурор Д.Г , Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн байцаагч Баянбаатар, өмгөөлөгч Ш.Б г нар 461 дүгээр хорих байгууллагад ирж хохирол, төлбөрөө барагдуулсан гэж гарын үсэг зуруулсан.

Хулгайн хэргийн хувьд прокурор Д.Ганчимэгт гомдолтой байна. Учир нь:

-2018 онд 9 дүгээр сарын 16-ны өдрийн Наранцэцэг гэдэг айлын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг Г тай үйлдсэн. Бтой үйлдээгүй.

-2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хулгайн үйлдлийг мэдэхгүй. Баянзүрх дүүрэгт ”Цагдаа-3” гэсэн барилга дээр 8 дугаар сарын эхээр ажиллаж байхад миний бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн. 

-2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хулгай хийсэн гэх үйлдлийг зөвшөөрөхгүй, энэ өдөр би “Жоби” зах дээр ажиллаж байсан.

-2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Бтой нийлж хоёр хулгай хийсэн гэж байна. Тэр өдөр би “Үйлдвэр комбинатад” арьс ширний үйлдвэрт ажил дээрээ байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс гэрчлэнэ. Энэ өдөр том ахын эхнэр Б гэх хүн намайг цагдаад барьж өгч, тэр өдөр би эрүүлжүүлэхэд хоносон. Уг үйлдлийг дахин шалгуулах хүсэлттэй байна.

-Бусад хулгайн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн төлөөлөгч Б , Б , бас нэг төлөөлөгч нар намайг зодож 7 эрүүгийн хэрэг тулгасан. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү, надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.       

 

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Наранцэцэг гэх хохирогчтой хэрэг, мөн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т.Бтэй бүлэглэн үйлдсэн гэх хэргийг үйлдээгүй. Тэр өдөр би “Броугольд” ХХК-ний алтны уурхайтай хамтран ажилладаг “Төвшин центрон” харуул хамгаалалтын байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нотлох талаар, шалгуулах хүсэлтийг прокурор, байцаагчид хоригдсон хугацаанд гаргаж байсан.

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ганцаараа болон Т.Бтэй бүлэглэн үйлдсэн гэх үйлдэл байдаг. Т.Бтэй бүлэглэж нэг ч хэрэг үйлдээгүй. Тухайн үед би “АПУ-Спирт бал бурам” ХХК-ний шинэ оффис дээр ажилтай байсан, маргааш нь ярилцлагад орох байсан юм. Би Т.Бг танихгүй, 2019 оны 01 дүгээр сарын 19-нд Хар хорин зах дээр анх танилцаж байсан. Маргааш өдөр нь Т.Бтэй хамт согтуу явж байгаад 1 дүгээр хорооллын байрны ойролцоо эрүүгийн төлөөлөгч Буянбаатарт баригдаж эрүүлжүүлэгдсэн. Маргааш өдөр нь надад ганцаараа үйлдсэн, Т.Бтэй үйлдсэн гэх хоёр хэргийг үзүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны болон 10-ны өдрийн үйлдлийг намайг зодож хүлээлгэсэн.

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дамбийнямын машиныг зөвшөөрөлгүй авч явсан хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Хоёр Эрүүгийн 1708 0177 01503 дугаартай хэргээс яллах, өмгөөлөх талын судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд. Үүнд:  

 

            1. Хохирогч Н.Бийн эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн баримтууд:

1.1 Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байсан, манайд хөдөөнөөс хүн ирэх гээд би тосож авахаар гарсан. Доош уруудаж байхад харанхуй булан хэсэгт үл таних нэг залуу өөдөөс ирээд гар мушгиад, гарт байсан утсыг булаагаад гүйсэн. Эхлээд хойшоо гүйгээд, дараа нь буцаж ирээд намайг түлхчихээд харанхуй хэсэг рүү орж зугтсан. Тэр залуу хар куртик, хар малгайтай, 165-170 см өндөртэй, дунд зэргийн биетэй залуу байсан. ...Мушгисан гар хөхөрсөн байсан. Гар утсаа халаасандаа хийгээд явж байсан. Тухайн үед хажуугаар хүн яваагүй. ...Би тэр залууг харвал гадарлах байх. Тухайн үед маш их айсан байсан. Одоо сайн бодоход нэг хүн байсан, би сайн санаж байна. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“...Би гар утасны хохирол 600.000 төгрөгийг нэхэмжилнэ. Төлж барагдуулсан тохиолдолд гомдолгүй. Би тухайн үед гар утсаа баруун гартаа барьсан явж байхад араас ирээд гартай хамт тэвэрч авахаар нь утас барьсан гараа халаасандаа хийтэл баруун гарыг татаж гаргаж ирээд, мушгиад гар утас аваад зугтаасан. Тэгэхэд миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“... Утасныхаа хохирлыг төлүүлж авмаар байна. Тэгсэн тохиолдолд ямар нэгэн гомдол байхгүй. Тэр үл таних залуу миний баруун гарыг мушгиад гарнаас гар утсыг хүчээр аваад зугтаасан. Таньж олуулах ажиллагаагаар миний утсыг хүчээр дээрэмдэж авсан залууг би хараад шууд таньсан. Тэр залуу яг мөн байсан. Тухайн үед харанхуй байсан. ... Гэхдээ нэг залуу л гар утсыг маань дээрэмдэж авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал),

1.2. Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн “... Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Саппоро дээр архи ууж байгаад “Шилэн хийц” компаний хажуу руу алхаад явж байтал замд нэг хүүхэн гартаа гар утсаа барьчихсан явж байхаар нь араас нь очоод тэвэрч, гарт нь байсан гар утсыг нь шувтарч булааж аваад зугтаасан. Тэр хүүхэн ард чарлаад үлдсэн. Би гар утсыг нь Хархорин зах дээр явж байгаад замын хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөр гутал, цамц, өмд авч өмссөн. Намайг алхаад явж байхад урд гар утсаа барьчихсан явахаар нь гэнэт булаагаад авчихъя гэж бодоод авчихсан юм. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Дээрэмдсэн гар утасны загварыг мэдэхгүй. Өнгө нь ямар байсныг одоо санахгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

 

1.3 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны  тэмдэглэлд “...Оролцогч нарыг 1-4 хүртэл дугаарлан зургийг нь байрлуулж, 1 дугаарыг Тийн Б, 2 дугаарыг Ганболдын Ариунболд, 3 дугаарыг Чулуунбаатар овогтой Төгсбаясгалан, 4 дугаарыг Баасанжавын Үүрцайх нарыг сонгон зурган доор нь байрлуулж, 1 дугаартай Т.Бг оролцогч нарын дунд дурын байрлалыг сонгон зогсохыг хүсэхэд 2 дугаартай М.Хишигдалай, 4 дугаартай Б.Үүрцайх нарын дунд байрлав. Хохирогч Н.Бийг таньж олуулах ажиллагааны өрөөнд оруулан:

Асуулт: 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилэн хийц” ХХК-ний ард талд таны гар утсыг дээрэмдэж авсан хүн энэ дунд байна уу гэхэд

Хохирогчийн хариулт: Миний гар утсыг авсан хүн энэ дунд байна гээд 1 дугаартай хүн байна гэж заасан.

Асуулт: Та 1 дугаартай хүнийг ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ гэхэд

Хохирогчийн хариулт: Би энэ хүний царайг хараад таньж байна. Махлаг, том толгойтой, халимаг үстэй, бор царайтай залуу байсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 12-17 дугаар тал),

 

1.4 “Дамно” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн CX3-18-498 дугаартай “...Samsung A5 маркийн, 2017 онд авсан  гар утасны үнийг 600.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн хавтаст хэргийн 42 дугаар тал),

 

            2. Хохирогч Д.Бийн эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн баримтууд:

            2.1 Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “... 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Барс-2” зах дээр ажлаа хийж байгаад 19 цаг 30 минутын үед ажлаа тараад, хамт ажилладаг Б , О  нартай хамт 32 дугаар байранд байдаг пабад орж, нэг хүний 5 шилтэй пиво захиалж ууж суусан. ...тэр газраас харихаар гарсан. ...Бид гурав Отгоогийн гэр рүү явахаар 32 дугаар байрны аркаар ертөнцийн зүгээр хойд зүг рүү гараад алхаж байтал араас нэг хүн гүйж ирээд цүнх шүүрээд зүүн хойд зүг рүү зугтаасан. ...Бараан өнгийн хувцастай, 30-35 орчим насны эрэгтэй хүн байсан. Би цүнхээ 5000 төгрөгөөр үнэлж байна. Бэлэн 180.000 төгрөг байсан. Миний цүнхийг булааж зугтаасан гэх газар руу харсан хяналтын камер байсан. Цүнхээ алдах үед би согтсон байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр тал),

 

2.2. Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн “... Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Гурвалжин” төв дээр архи ууж байгаад Хархорины 32 орсон. Тэгээд согтуу явж байтал 3 бил үү, 4 хүүхэн явж байхаар нь зүүн талд явж байсан хүүхний гар цүнхийг нь шүүрээд зугтаасан. Биед нь халдаж довтолсон зүйл байхгүй. Ингээд 32 дугаар байрны баруун талын контейнорын цаана очоод үзэхэд дотор нь 180.000 төгрөг, будаг шунх байсан. Мөнгийг нь аваад бусдыг нь хаясан. Мөнгөөр нь архи уусан. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал),

 

2.3. “Дамно” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн CX3-18-497 дугаартай “... эмэгтэй хүний брэнд тодорхойгүй цүнхийг 52.000 төгрөгөөр, мөнгөн тэмдэгт 180.000 төгрөг, нийт 232.000 төгрөгөөр тус тус тогтоосон”  хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал),  

2.4. “Дамно” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн CXД3-19-487 дугаартай “... арьсан, эмэгтэй хүний, урт, хэрэглэж байсан хэтэвчийг 27.000 төгрөгөөр үнийг тогтоосон”  хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал), 

3. Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан хэргийн баримтууд:

3.1. Хохирогч Л.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудал дээр зогсоод Түц рүү орж 1 хайрцаг тамхи, 1 ширхэг кофе найруулж уучихаад буцаад гарч ирсэн чинь автобусны буудал дээр асаалттай, онгорхой орхисон байсан 87-39 УНП улсын дугаартай, хөх өнгийн “Приус 10” маркийн автомашин алдагдсан байсан. 102-руу залгаж дуудлага өгөхөд 80401124 дугаар руу холбогдож мэдээллээ өг гэж хэлэхээр нь би уг утас руу залгаж машиныхаа талаар мэдээлэл өгсөн. Тэгсэн замын цагдаа нь миний машиныг барьж явсан жолоочийг болон миний машиныг олсон гэж хэлсэн. Би төв замын цагдаа дээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед очиж нэг байцаагчтай уулзахад “машин чинь Сонгинохайрхан дүүргийн журмын хашаанд байгаа, таны машиныг барьж явсан хүн согтуу байсан учраас эрүүлжүүлэхэд байгаа” гэсэн. Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн журмын хашаанаас 18 цагийн үед өөрийн машинаа авсан. Журмын хашаанаас машинаа авахдаа 75.000 төгрөг төлсөн. Миний машиныг унаж явсан хүнийг би танихгүй.  87-39 УНП улсын дугаартай “Приус 10” маркийн машиныг 2019 оны 9 дүгээр сард 2.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Машинаа 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Миний машиныг хулгайлж авч явсан этгээд “Содон” хорооллын зам дээр машин мөргөсөн гэсэн. Миний машины хойд гупер хагарч, баруун хойд гэрэлний доод талын төмөр хонхойсон байсан. Дээр нь миний машинд замын цагдаагаас Энхтөр гэх цагдаа 400.000 төгрөгийн торгууль бичсэн байсан. Би бүх хохирлоо машин хулгайлсан этгээдээр төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар тал),

3.2. Гэрч С.У ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө шөнийн эргүүлд явж байх үед станцаар 5 шараас 87-39 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн “Приус 10” маркийн автомашин алдагдлаа гэсэн мэдээлэл ирсэн. 20 орчим минутын дараа “Содон” хорооллын ойролцоо хулгайд алдагдсан автомашин аваар хийсэн байна гэсэн мэдээлэл ирэхээр нь би 1 минутын дараа очиход “Приус 10” маркийн автомашин дотор 20 гаран насны, жижиг биетэй, бараан өнгийн хувцастай, согтуу эрэгтэй хүн байхаар нь гавлаад, дэслэгч Ган-Эрдэнийг дуудаж хүлээлгэн өгсөн. Хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг унаж явсан этгээд цагаан өнгийн “Приус 30” маркийн машиныг ухарч байгаад мөргөсөн байсан. Тухайн этгээд нь ямар нэгэн бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Мөн нилээн согтуу гуйваад байсан. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал),

 

3.3. Иргэний нэхэмжлэгч Ц.Т н мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын хойд талын өгсдөг зам дээр өөрийн 80-02 УБТ улсын дугаартай машинтайгаа явж байхад 87-39 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн “Приус 10” маркийн автомашин зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь би хойно нь очиж зогсоод хажуугаар нь гарах гэтэл нөгөө машин ухраад миний машиныг мөргөсөн. Тэгээд би машинаасаа буусан чинь дахиж ухраад миний машиныг мөргөсөн. Уг машинаас нэг согтуу эрэгтэй хүн буугаад “Содон” хороолол тал руу гүйхээр нь би араас нь гүйж очиж барьж аваад, цагдаад дуудлага өгсөн. Энэ миний ахын машин байгаа юм, зүгээр даатгал дуудчих гэж тэр машиныг барьж явсан согтуу залуу надад хэлэхээр нь “чи согтуу байна, би цагдаа дуудна” гэж хэлсэн. Тэр залуу ухардаг араандаа хийгээд миний машиныг хүчтэй мөргөсөн. Буугаад ирэхэд дахиад хүчтэй мөргөсөн. Миний машины эд анги эвдэрч, албан ёсны үнэлгээний “Вендо” нэртэй байгууллагаар үнэлүүлэхэд 352.600 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний 28.000 төгрөгийг би өөрөөсөө гаргасан. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал),

 

3.4. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд:

- гэрчээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороонд пабад хуурай ах болох Батдэлгэрийн хамт архи ууж байгаад тэндээсээ гарч ганцаараа гэр рүүгээ явах замд таван шарын автобусны буудлын хойд талд такси барих гээд зогсож байтал асаалттай машин байхаар нь суутал жолооч нь байхгүй байсан. Тэгээд согтуудаа машиныг нь унаад гэр рүүгээ явах замдаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Содон” хороолол орчим цагаан өнгийн “Приус 20” маркийн машинтай мөргөлдөж цагдаад баригдсан. Би ах Батдэлгэртэй 2 шил 0.75 литрийн архи, 3 ширхэг пиво уусан. Бид хоёр ууж байсан газраасаа гараад салж явсан байх. ...Хэний машин байсныг мэдэхгүй, согтуудаа л тийм үйлдэл хийсэн байна. Приус 10, 11 хоёрын аль нэг нь л байсан. Надад санаа зорилго байгаагүй. Хэрэв баригдаагүй цааш явсан бол гэрийнхээ гадаа очоод л хаях байсан байх. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

яллагдагчаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Одоо мэдүүлэг өгөхгүй. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 128 дугаар тал),

 

3.5. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар хавтаст хэргийн 101-105 дугаар тал),

 

3.6. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1312 дугаартай “...”Тоёота Приус 10” маркийн автомашины үнийг 2.500.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар тал),

 

3.7. 87-39 УНМ улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ (5 дугаар хавтаст хэргийн 87 дугаар тал),

 

3.8. “Тоёота Приус” маркийн 80-02 УБТ дугаарын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 352.600 төгрөгөөр тогтоосон “Вендо” ХХК-ний үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 112-114 дүгээр тал),

 

Дөрөв. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 115-118, 184-189, 236-243, 2 дугаар хавтаст хэргийн 56-63, 153-156, 226-233, 3 дугаар хавтаст хэргийн 41-44, 135-141 дүгээр тал),

-Хохирогч Д.Э , О.Э , У.Э , Б.Э , Б.Б , Д.Н , Ж , Г. , С.Б  нарын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129, 199, 2 дугаар хавтаст хэргийн 67-69, 100-101, 161, 236, 3 дугаар хавтаст хэргийн 54, 146-147 дугаар тал),

-Хөрөнгийн үнэлгээний тайлангууд (2 дугаар хавтаст хэргийн 10-11, 17-18, 77-78, 96-97, 210-211, 2 дугаар хавтаст хэргийн 203-204, 3 дугаар хавтаст хэргийн 100-101, 164-165 дугаар тал), Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дүгээр тал) болон шүүх хуралдаанд шинээр гаргасан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн албан бичиг, эрүүлжүүлэгдсэн хүний тухай бүртгэл, төлбөр төлсөн баримт, АСАП сангийн лавлагаа, “Бороо Гоулд” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд

5. Шүүгдэгч Т.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 47, 218 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал), шийтгэх тогтоолуудын баталгаажуулсан хуулбарууд (4 дүгээр хавтаст хэргийн 52-66, 147-155 дугаар тал), Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт (4 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал),

 

6. Шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 85, 146 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Б, Б.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Н.Б, Д.Б нарыг эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, яллагдагчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа иргэн Э.Н , Д.Э , Г.О , С.Б  нарын, Б.Бтой бүлэглэн иргэн Д.Н , У.Э , Б.Э , Б.Б  нарын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан, хохирол учруулсан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг;

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа иргэн О.Энхтөгсийн, Т.Бтэй бүлэглэн У.Энхбаатар, Б.Эрдэнэмөнх, Б.Батмөнх, Д.Наранцэцэг нарын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан, хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь иргэн П.Д ын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн дүгнэлтэд дурдсан хэргийн материал танилцуулаагүй, яллах дүгнэлт гардуулаагүй гэх асуудлын тухайд би болон мөрдөгч нар удаа дараа хэргийн материалтай танилцуулах гэж өмгөөлөгчид хандсан боловч танилцдаггүй, эсхүл хүрэлцэн ирсэн атлаа танилцсан баримт дээр гарын үсэг зурдаггүй, зурахаас татгалздаг. 2019 оны 12 дугаар сарын 05, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус 461 дүгээр хорих байгууллагад очиж, яллагдагч, шүүгдэгч Т.Бд яллах дүгнэлт гардуулах гэхэд яллах дүгнэлтийг хүлээж аваагүй, энэ талаар үйлдсэн баримт нь хэрэгт байгаа. Мөн яллах дүгнэлтийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 461 дүгээр ангиар дамжуулан хүргүүлсэн баримтыг шүүхэд өгсөн. Мөн өмгөөлөгч нь бичиг үсэг мэдэхгүй хүнээс байцаалт авсан гэж ярьж байгаа боловч Т.Б нь бичиг үсэг мэднэ, анх мэдүүлэхдээ бичиг үсэг мэднэ, бага боловсролтой гэж өөрөө мэдүүлсэн байдаг. Дараа нь харин бичиг үсэг мэдэхгүй гэж хэлдэг. Хэрэгт авагдсан баримтад удаа дараа түүний өөрийн гараар бичсэн өргөдөл, гомдол нь байгаа. Миний хажууд хүртэл өргөдөл, гомдлоо бичиж байсан. Т.Бгээс мэдүүлэг авах бүрт бичиг үсэг мэдэх эсэх, өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхтэй гэж асууж тодруулж байцаалтыг авсан. Ганбаттай үйлдсэн гэх хулгайн хэргийн тухай шүүгдэгч Т.Б нь ченж Ганхуягийг шалгуулъя гэдэг хүсэлт гаргасныг шалгасан. Өмгөөлөгч Ш.Бадмаараг нь мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэг байдлаар нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байгаагүй болно.

Өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан дүгнэлтийн тухайд “Б.Бын хулгайн хэргийн үйлдлийг нотлоогүй” гэж байгаа боловч Б.Б мэдүүлэг өгөхдөө үйлдлүүдээ сайн санаж байна, мэдэж байна гэдэг. Шүүгдэгч нарын яриад байгаа байгууллага дахь  ажил нь байнгын биш цагийн ажил байсан. “Бороо гоулд” ХХК-д ажиллаж байсан талаар холбогдох гэрч нарыг асуухад “түүнийг шинэ жил болохоос өмнө ирсэн” гэж мэдүүлдэг. Т.Б нь Ганбаттай хамтран гэмт хэрэг үйлдсэн тухай огт ярьж байгаагүй. Холбогдолтой бүхий л зүйлийг шалгасан. Хулгайн хэрэг нь нууц, далд аргаар, хохирогч нарын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэгдсэн. Хэргийг нотлогдсон хэмжээнд шийдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

-шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах саналтай.

Шүүгдэгч нараас хохирогч нарын хохирлыг тус тус гаргуулах гэсэн дүгнэлтийг;

 

Өмгөөлөгч Ш.Бадмаараг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.Б хэргийн материалтай танилцаагүй, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаагүй, яллах дүгнэлт гардаж аваагүй. Ийм учраас би хэргийн материалтай танилцах үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч урьдчилсан мөрдөн байцаалт дууссан талаар мэдэгдэх, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийгээгүй. Монгол хэл, бичиг мэдэхгүй хүнээс удаа дараа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу яллагдагчийн мэдүүлгийг өмгөөлөгчтэй авах ёстой байтал, өмгөөлөгчгүй авч, хэн нэгнээр Т.Б гэж  гарын үсэг зуруулчихсан.

Т.Б Ганбаттай эсхүл Бтой хамтран гэмт хэрэг үйлдсэн үү, эсхүл ганцаараа үйлдсэн үү гэдгийг тогтоогоогүй, захирамжийн заалтын биелүүлээгүй, хэргийн бүрдэл хангагдсан гээд шүүхэд шилжүүлсэн байдаг. Т.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэгдсэн. Мөн ажилтай явсан, цалин хөлс бодогдсон байхад энэ өдөр түүнийг хулгайн хэрэг үйлдсэн гээд байгаа, үүнийг шалгаагүй. Хэрэгт Т.Б, Б.Б нарын гарын хээ, эд мөрийн баримтгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж хулгайн найман хэргийг үйлдсэн эсэхийг шалгуулах. Мөн дээрмийн гэмт хэрэг дээр хүч хэрэглээгүй, булаагаад аваад явсан гэдэг нь нотлогдсон байхад үүний зүйлчлэлийг зөв тогтоогоогүй гэсэн дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч Б.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх асуудлаар хэргийг прокурорт буцаах байрь суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, дүгнэлтдээ Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд криминалистикийн шинжээчийн авсан гэх гарын хээ, мөр, түүнийг хулгай хийсэн гэдгийг нотлох гэрч, хулгайн эд зүйлийг нь хэн нэгэн худалдаж авсан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Б.Б нь Т.Бтэй бүлэглэн үйлдсэн хэрэг байхгүй гэж мэдүүлсэн. Хэрэгт эргэлзээ бүхий, ээдрээтэй, шалгавал зохих, нотолбол зохих асуудал бүрэн нотлогдоогүй. Б.Б хэлэхдээ би ...харуул хамгаалалтын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед би ажлаасаа бууж ирсэн, үүнийг гэрчлэх гэрч оролцуулах хүсэлтээ өгсөн, хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай прокурор тогтоол гаргасан, хэрэгт хэн нэгнээс нь ямар ч мэдүүлэг аваагүй. Прокурорын “Бороо гоулд” ХХК-руу явуулсан албан тоотыг харахад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэх огноотой. Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цагдан хоригдсон. Б.Б нь тус байгууллагад 2 сар ажилласан байдаг тул дээрх байгууллагад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжтой. Т.Б “Б.Бтой хамтарч гэмт хэрэг үйлдээгүй, Ганбат гэдэг хүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлсэн байхад Ганбатын үйлдлийг тогтоох боломжит нөхцөл байдал байхад ажиллагаа хийгээгүй тул шалгавал зохих бүх асуудлыг шалгаж, нотолбол зохих бүх асуудлыг нотлох асуудлыг шийдэж өгнө үү. Мөн Б.Б нь хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж байгаа бол үндэслэл тайлбар нь яллах дүгнэлтэд тусгагдах ёстой. Гэтэл тайлбаргүй, үндэслэлгүй, 5-12 жилийн ялтай хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдсэн. Иймд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Т.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийн хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Шүүгдэгч Б.Б нь бусдын авто тээврийн хэрэгслийг авч зугтаасан хэргийн гэм буруугийн талаар маргахгүй, харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б, Б.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Нэг: Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчимд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Бийн өмчлөлийн гар цүнхтэй эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 259.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Отгоогийн гэр рүү явахаар 32 дугаар байрны аркаар ертөнцийн зүгээр хойд зүг рүү гараад алхаж байтал араас нэг хүн гүйж ирээд цүнх шүүрээд зүүн хойд зүг рүү зугтаасан. Бараан өнгийн хувцастай, 30-35 орчим насны эрэгтэй хүн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр тал),

-шүүгдэгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Гурвалжин төв дээр архи ууж байгаад Хархорины 32 орсон. Тэгээд согтуу явж байтал 3 бил үү 4 хүүхэн явж байхаар нь зүүн талд явж байсан хүүхний гар цүнхийг нь шүүрээд зугтаасан. ...цаана очоод үзэхэд дотор нь 180.000 төгрөг, будаг шунх байсан. Мөнгийг нь аваад бусдыг нь хаясан. Мөнгөөр нь архи уусан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал), “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 87, 93 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилэн хийц” ХХК-ний ард талд иргэн Н.Бийн өмчлөлийн “Самсунг A-5” маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, 600.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байсан, хөдөөнөөс хүн ирэх гээд би тосож авахаар гарсан, ...доош уруудаж байхад харанхуй булан хэсэгт үл таних нэг залуу өөдөөс ирээд гар мушгиад, гарт байсан миний утсыг булаагаад гүйсэн. Эхлээд хойшоо гүйгээд, дараа нь буцаж ирээд намайг түлхчихээд харанхуй хэсэг рүү орж зугтсан. Тэр залуу хар куртик, хар малгайтай, 165-170 см өндөртэй, дунд зэргийн биетэй залуу байсан. Мушгисан гар хөхөрсөн байсан. Гар утсаа халаасандаа хийгээд явж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би тухайн үед гар утсаа баруун гартаа барьчихсан явж байхад араас ирээд гартай хамт тэвэрч авахаар нь утас барьсан гараа халаасандаа хийтэл баруун гарыг татаж гаргаж ирээд, мушгиад гар утас аваад зугтаасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-мөн 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин хохирогчоор өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал),

-шүүгдэгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...“Шилэн хийц” компаний хажуу руу алхаад явж байтал замд нэг хүүхэн гартаа гар утсаа барьчихсан явж байхаар нь араас нь очоод тэвэрч, гарт нь байсан гар утсыг нь шувтарч булааж аваад зугтаасан. Тэр хүүхэн ард чарлаад үлдсэн. Би гар утсыг нь “Хар хорин” зах дээр явж байгаад замын хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөр гутал, цамц, өмд авч өмссөн. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 12-17 дугаар тал), “Дамно” ХХК-ний” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.

Шүүгдэгч Т.Б амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь хохирогч Н.Бт хүч хэрэглээгүй, гарыг нь мушгиагүй, гар утсыг нь шүүрч авч зугтсан гэж маргах боловч хэргийн үйл баримт, хохирогчийн мэдүүлгээр хохирогч Н.Б гараа халаасандаа хийсэн байхад нь шүүгдэгч Т.Б гарыг нь халааснаас нь гаргаж, мушгиад гар утсыг нь авсан үйлдэл хийсэн байх ба үүгээр хохирогчийн эсэргүүцлийг дарж, гарыг нь мушгиж хөдөлгөх боломжгүй байдалд хүргэж байгаа үйлдэл нь хүч хэрэглэсэн үйлдэлд хамаарна.

Хэдийгээр хохирогч Д.Бийн эд хөрөнгийг дээрэмдэхдээ хүч хэрэглээгүй байгаа боловч хохирогч Н.Бийн эд хөрөнгийг дээрэмдэхдээ хүч хэрэглэсэн хүндрүүлэх шинжтэй байх тул шүүгдэгчийн үйлдсэн хэргийг хүндрүүлсэн шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай шүүгдэгч Т.Бгийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Т.Бг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Хоёр: Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд иргэн П.Дамбийнямын эзэмшлийн 2.500.00 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Приус 10” маркийн 87-39 УНП улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Л.Дамбийнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудал дээр зогсоод Түц рүү орж 1 хайрцаг тамхи, 1 ширхэг кофе найруулж уучихаад буцаад гарч ирсэн чинь автобусны буудал дээр асаалттай, онгорхой орхисон байсан 87-39 УНП улсын дугаартай, хөх өнгийн Приус 10 маркийн автомашин алдагдсан. ...замын цагдаа миний машиныг барьж явсан жолоочийг болон миний машиныг олсон гэж хэлсэн. ...Миний машиныг унаж явсан хүнийг би танихгүй. ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар тал),

-гэрч С.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө  шөнийн эргүүлд явж байх үед станцаар 5 шараас 87-39 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн Приус 10 маркийн автомашин алдагдлаа гэсэн мэдээлэл ирсэн. 20 орчим минутын дараа “Содон” хорооллын ойролцоо хулгайд алдагдсан автомашин аваар хийсэн байна гэсэн мэдээлэл ирэхээр нь 1 минутын дараа очиход Приус 10 маркийн автомашин дотор 20 гаран насны, жижиг биетэй, бараан өнгийн хувцастай, согтуу эрэгтэй хүн байсан.  ...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 92 дугаар тал),

-2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар хавтаст хэргийн 101-105 дугаар тал),“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний  хөрөнгийн үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар тал), “Тоёота Приус” маркийн 87-39 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Л.Дамбийням бүртгэлтэй тухай гэрчилгээ (5 дугаар хавтаст хэргийн 87 дугаар тал), “Тоёота Приус-30” маркийн 80-02 УБТ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын талаарх “Вендо” ХХК-ний үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 112-114 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшил өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх зорилгоор бусдын эзэмшлийн автомашиныг согтуурсан үедээ нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой ба, шүүгдэгч Б.Бын үйлдэл нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гурав. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, 1708 0177 01503 дугаартай  хэргээс тусгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дах заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай” гэж үзэж, дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”.

            16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/,

            1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” –ийг тус тус нотлоно гэж заасныг хангаагүй гэж үзэв. Тодруулбал:

1. Прокурор яллах дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Быг ганцаараа үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-123 тоотод оршин суух иргэн О.Энхтөгсийн 210.000 төгрөгийн эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэжээ.  

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-123 тоотод “хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр бэхжүүлсэн гутлын мөр нь /1хх185-188/ тус хэрэгт мөн шалгагдсан иргэн Г.Азжаргалын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 07-201 тоотод хийсэн хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэлээр /2хх228-233/ бэхжүүлсэн, зураг №20-д дугаарлагдсан нэг ширхэг гутлын мөртэй хоорондоо ижил төстэй байхад Б.Быг “...О.Энхтөгсийн эд хөрөнгийг ганцаараа хулгайлсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж, харин Т.Бд холбогдуулан шалгасан иргэн Г.Азжаргалын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 07-201 тоотоос эд хөрөнгө хулгайлагдсан гэх эрүүгийн хэргийг прокурор 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Т.Б үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Т.Б, Б.Б нарыг бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-05 тоотод оршин суух иргэн У.Энхбаатарын 1.174.800 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хохирогч У.Энхбаатарын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-05 тоотод хийсэн хэрэг учралын газрын үзлэгээр бэхжүүлсэн зураг №5, 7, 8 /1хх239/-д дугаарласан гутлын мөр нь прокурорын тогтоолоор Т.Бд холбогдуулан шалгасан иргэн Г.Азжаргалын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 07-201 тоот гэрт хийсэн хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр /2хх228-233/ бэхжүүлсэн зураг №21-д дугаарлагдсан гутлын мөртэй ижилтэй төстэй байна.

Иймд дээрх 1 дүгээр хавтаст хэргийн 185-188, 2 дугаар хавтаст хэргийн 228-233 дугаар талд авагдсан гутлын мөрүүд, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 239, 2 дугаар хавтаст хэргийн 228-233 дугаар талд авагдсан гутлын мөр нэг гутлын мөр эсэх, хэмжээ ижил эсэх зэргийг шалгах, улмаар Б.Б, Т.Б нарын цагдан хорих төвд 2019 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдөр хүргэгдэхдээ ямар хувцас, гуталтай байсан талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулан, бусад ажиллагааг тусгай мэдлэгийн шинжээч томилон шалгаж, дээрх гэмт хэргүүдийг хэн үйлдсэн, ганцаараа эсхүл бүлэглэн үйлдсэн эсэх, нотолбол зохих ажиллагааг хийвэл зохино.

Түүнчлэн дээрх ажиллагааг хийсний эцэст иргэн Г.Азжаргалын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 07-201 тоотоос эд хөрөнгө хулгайлагдсан гэх хэргийг прокурорын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгах шаардлагатай.

 

2. Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Арьс ширний үйлдвэрт ажиллаж байсан байхад тус өдөр У.Энхбаатарын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлийг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэгдсэн байхад тус өдөр Б.Эрдэнэмөнх, Б.Батмөнх нарын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлийг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Цагдаа-3” хотхоны барилгын ажил дээр ажиллаж байсан байхад хохирогч Д.Энхтайваны эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлийг зөвшөөрөхгүй гэж маргах ба 2018 оны 8 дугаар сарын 20, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд нэрлэн заасан байгууллагуудад тухайн өдрүүдэд ажиллаж байсан эсэхийг шалгах.

 

3. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.Наранцэцэгийн эд хөрөнгийг Ганбаттай бүлэглэн үйлдсэн гэх асуудлыг шалгах.

 

4. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т.Бтэй бүлэглэн үйлдсэн гэх хэргийг зөвшөөрөхгүй, “Бороо гоулд” ХХК-ний “Төвшин центрон” харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  “АПУ-Спирт балбурам” ХХК-ний шинэ оффис дээр ажиллаж байсан гэж маргах ба Б.Б нь нэрлэн заасан байгууллагуудад тухайн цаг хугацаанд ажиллаж байсан эсэхийг нэг мөр шалгавал зохино.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.                

Шүүгдэгч Т.Б нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б, хохирогч Д.Б нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь 5 дугаар хавтаст хэргийн 6 дугаар талд “...Д.Б, Н.Б хоёрын хохиролд 300.000 төгрөг өглөө, өмгөөлөгч Ш.Бадмаараг...” гэсэн баримт байх боловч, хохирогч Н.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материал танилцуулсан баримтад хохирол барагдаагүй, 600.000 төгрөг нэхэмжилж байна гэж тэмдэглэсэн (5 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр тал),  мөн 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...утасныхаа хохирлыг төлүүлж авмаар байна. ...” гэж мэдүүлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал) байна. Мөн Н.Б нь хохиролд 2000 төгрөг авсан гэх баримт хэрэгт авагджээ. (5 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал) Харин хохирогч Д.Бт хохирол нөхөн төлсөн гэх баримтгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Бгээс 857.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бт 598.000 төгрөг, хохирогч Д.Бт 259.000 төгрөг тус тус олгох үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч зугтсан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Л.Дамбийнямын автомашины үнийг 2.500.000 төгрөгөөр тогтоосон, мөн автомашиныг нь жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, иргэний нэхэмжлэгч Ц.Төгөлдөрийн автомашинд 352.600 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Л.Дамбийням нь автомашиныг биетээр нь буцаан авсан, автомашинд учирсан эвдрэлийн хохирол нэхэмжлэхгүй гэсэн баримтыг, (5 дугаар хавтаст хэргийн 115, 123 дугаар тал), иргэний нэхэмжлэгч Ц.Төгөлдөр нь гомдолгүй гэсэн баримтыг хэрэгт тус тус ирүүлсэн (5 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр тал) байх тул шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  мөн шүүгдэгч Б.Бд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, ;

            -шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Өмгөөлөгч Ш.Бадмаараг дүгнэлтдээ “Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, нэг жил цагдан хоригдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар уг зүйл ангийн доод ялын хоёрны нэгээр буюу 1 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч Б.Мөнхгэрэл дүгнэлтдээ “Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргадаггүй зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн тус гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа. Б.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй нь түүнд торгох ял оногдуулах боломжгүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр шийтгэж, түүний цагдан хоригдсон хугацаанд ялыг дүйцүүлж, эдэлсэнд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Т.Б нь таван удаа ял шийтгэгдсэн байх ба сүүлд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 248 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас чөлөөлсөн байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Т.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, шүүгдэгч Б.Быг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой ба, шүүгдэгч Т.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн  шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” зэрэг хуульд заасан шалгуурыг хангасан этгээдэд хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ ба, шүүгдэгч Т.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийн зүйлчлэлд маргасан, мөн хохирлоо нөхөн төлөөгүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй хүнд дээрх зүйл, заалтыг хэрэглэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгч Ш.Бадмаарагийн дүгнэлт хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй тул шүүх хүлээн аваагүй болохыг дурдав.

4. Бусад асуудлаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн нь хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан бол энэ тухай баталгаажуулна. ...” гэж заасан.

Тус хэрэгт прокурорын шатанд яллагдагч Т.Бд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 55-В дугаартай яллах дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 30 минутад гардуулах ажиллагааг прокурор явуулсан боловч яллагдагч Т.Б нь яллах дүгнэлтийг хүлээн авахаас, гарын үсэг зурахаас татгалзсан талаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна. (5 дугаар хавтаст хэргийн хэргийн 216 дугаар тал)

Мөн яллагдагч Т.Бгийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос яллах дүгнэлтийг гардан авах эсэх талаар тодруулахад татгалзсан, мөн яллах дүгнэлт гардан авах эсэх талаар шүүх хуралдаанд дахин тодруулахад яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.

Иймд прокурор, шүүх шүүгдэгч Т.Бгийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг түүнд танилцуулсан, тайлбарласан ба, яллагдагч, шүүгдэгч өөрөө татгалзсан бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж тус хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 366 (гурван зуун жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 283 хоног цагдан хоригдсон байх ба, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, Б.Бод энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 1708 0177 01503 дугаартай хэргээс тусгаарлаж, тус дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Тийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд;

-Шүүгдэгч С овогт Бы Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 (тав) жилийн  хугацаагаар хорих ял;

-Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 366 (гурван зуун жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

- шүүгдэгч Б.Бын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 283 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, Б.Бын 90 хоногийн цагдан хоригдсон хугацааг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 193 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.  

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгээс 857.000 (найман зуун тавин долоон мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бт 598.000 (таван зуун ерэн найман мянга) төгрөг, хохирогч Д.Бт 259.000 (хоёр зуун тавин есөн мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА          

     ШҮҮГЧИД                                   Г.МӨНХЗУЛ

                                                       Л.БААТАР