Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 0064

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Н.Мөнхцэцэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.П, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр /ҮД:2606/, Б.Цэнгүүн /ҮД:0894/, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга /ҮД:2115/, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805 00054 0054 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овгийн Э.Б , Монгол улсын иргэн, 1983 оны 10 сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “.....” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, 10 настай хүү Ж.Б ий хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уул ..... дугаар гудамж ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар .........., улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө *** тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156,014,551 төгрөгийг завшиж “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- Мөн Э.Б нь “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, мөн компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Б-наар дамжуулан 2017 оны 10 дугаар сард ‘70 хайрцаг “Голден милко” хуурай сүү ачуулах шаардлагатай байна” гэж хуурч компаниас 6,000,000 төгрөгийн үнэ бүхий 70 хайрцаг сүүг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах автобусны буудлын хажууд автомашинд ачуулах замаар авч улмаар сүүний үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг,

 - 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.М-наар дамжуулан “Голден милко” нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” гэж хуурч 69,120,000 төгрөгийн үнэ бүхий 800 хайрцаг сүүг, мөн 2017 оны 11 дүгээр сард компаниас Н.М-д зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 392,280 төгрөгийн барааг зээлээр авах нэрийдлээр хуурч аван нийт 69,512,280 төгрөгийн сүү, бараа бүтээгдэхүүнийг,

- Д.О-наар дамжуулан “Надад “Голден милко” сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” гэж хуурч компаниас 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг, нийт 103,680,000 төгрөгийн үнэ бүхий 1,200 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоолд байрлуулсан *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Н-гаар дамжуулан “50 хайрцаг “Голден милко” сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 4,320,000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг сүүг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гадна байрлах автомашины зогсоолд *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

- 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “100 хайрцаг “Голден милко” сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 8,640,000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг сүүг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн замын урд байрлах контейнерт буулгуулан авч, нийт 12,960,000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч,

- 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Баянхонгор аймгийн О гэх харилцагчид 200 боодол Хаан чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” гэж худалдааны төлөөлөгч Л.Г-гийг хуурч компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол Хаан чипсийг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд дээр *** улсын дугаартай автомашинд ачуулан авч, нийт 1,470 хайрцаг “Голден милко” нэртэй хуурай сүү, 180 боодол Хаан чипс зэрэг нийт 121,289,030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- Мөн Э.Б нь “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан,

- “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.П-т “Голден милко” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компаниас 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ 4 Цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19,000,000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч иргэн Б.П-т үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд 10 дугаартай павильонд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Э-д “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6,480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 124,416,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч иргэн Д.Э-д их хэмжээний хохирол учруулан залилсан,

- 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2,000,000 төгрөг зээлээч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Г-гийг хуурч 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны *** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.О-т “2 хувийн хөнгөлөлт хасаад Хаан чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70,000 төгрөгөөр авах уу компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” гэж, мөн бараа материалын захиалга авах нэрийдлээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,814,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,415,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18,477,650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.О-т үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны *** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Баттогтоход түүний эхнэр Д.О-нээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сарын буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19,500,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,204,000 төгрөгийг, нийт 22,058,900 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч иргэн Б.Б-д үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан бусдад нийт 306,241,580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцээний тэгш эрхийн үндсэн дээр талуудаас шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц овгийн Э.Б нь:

1. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвангийн өргөн чөлөө *** тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Нарантуул” худалдааны төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг борлуулалтын цэгт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос нийт 156,014,551 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан;

2.1. “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Б.Б-наас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт компанийн сүүний үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,

 - “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.М-наас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан 2017 оны 11 дүгээр сард “хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” хэмээн хуурч нийт 69,512,280 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авч,

- “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Д.О-наас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “надад сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” хэмээн хуурч нийт 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг шилжүүлэн авч,

- “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Г.Н-гаас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “50 хайрцаг сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” хэмээн хуурч 4,320,000 төгрөгийн үнэ бүхий, мөн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “100 хайрцаг сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” хэмээн хуурч 8,640,000 төгрөгийн үнэ бүхий буюу нийт 12,960,000 төгрөгийн үнэ бүхий сүүг шилжүүлэн авч,

- “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Л.Г-гээс хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Баянхонгор аймгийн О гэх харилцагчид 200 боодол Хаан чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” хэмээн хуурч 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол Хаан чипсийг шилжүүлэн авч, хохирогч “Милко” ХХК-д бүгд 121,289,030 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан;

2.2. “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.П-т “Голден милко” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компаниас 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ 4 Цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч улмаар уг сүүний мөнгөнөөс 19,000,000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авсан;

2.3. “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд 10 дугаартай павильонд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Э-д “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6,480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” хэмээн хуурч 124,416,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч иргэн Д.Э-д их хэмжээний хохирол учруулан залилсан;

2.4. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Г-гийг “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2,000,000 төгрөг зээлээч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” хэмээн хуурч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан;

2.5. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны 138 тоот гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.О-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “2 хувийн хөнгөлөлт хасаад Хаан чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70,000 төгрөгөөр авах уу компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” хэмээн хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 18,477,650 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан;

2.6. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны *** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Б-д түүний эхнэр Д.О-нээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сарын буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 22,058,900 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан бөгөөд залилах гэмт үйлдлээр хувь хүн, хуулийн этгээдэд нийт 306,241,580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Б-ны шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. “Милко” ХХК-д мөнгөний хэрэг гарсан тул бараа бүтээгдэхүүнээ хямдруулж өгнө гэж хэлэх үед компанид мөнгөний хэрэг гараагүй байсан. Би “Милко” ХХК-ийн тооцоог тэглэхийн тулд худал ярьж, хохирогч Д.Э-таас мөнгө авах болсон. Хохирогч Д.Э-ын хувьд би түүнд компаниас гаргаж өгсөн зарлагын болон НӨАТ-ын баримтыг өгсөн. Мөн түүний мөнгөнөөс 66,560,000 төгрөгийг Ц захирлын хувийн данс руу шилжүүлээд, үлдсэн хэсгээр нь би өөрийн зарим өрийг төлсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн: “...Манай компани өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх худалдах, борлуулах үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ харилцаа хамаарал бүхий “Агь”, “Домог” интернэйшнл зэрэг компаниудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа худалдааны төлөөлөгч нараар дамжуулан худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа худалдааны төлөөлөгч нар нь компаниас хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийг өөрийн харьяалах чиглэлд хамаарах харилцагч нарт түгээх, борлуулах, борлуулалтын орлогыг өдөр бүр компани дансанд тушаах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг бөгөөд тодорхой хэмжээнд зээлээр бараа бүтээгдэхүүн өгөх эрхтэй байдаг. Манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Э.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан энэхүү чиг үүргээ урвуулан ашиглаж хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажиллаж эхэлснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хариуцан бараа бүтээгдэхүүний төлбөрийг харилцагч нар төлөөгүй байгаа мэтээр авлага үүсгэн компанийн хяналтын ажилтан нарыг төөрөгдүүлэн хууран мэхэлж нийт 186,154,816 төгрөгийг хувьдаа завшсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл “Агь” ХХК-ийн борлуулалтын орлого болох 95,504,000 төгрөгийн төлбөрийг харилцагч иргэд аж, ахуйн нэгжээс авсан боловч компанийн дансанд шилжүүлэхгүйгээр хувьдаа завшсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 04-ний хооронд “Милко” ХХК-ийн борлуулдаг нэрийн барааны бүтээгдэхүүнийг борлуулалтын орлого болох 108,514,740 төгрөгийн төлбөрийг харилцагч иргэд аж, ахуй нэгжээс авсан боловч компанийн төлбөр шилжүүлэх дансанд шилжүүлэхгүйгээр хувьдаа завшсан. Э.Б-ны энэхүү хууль бусыг үйлдлийг компанийн хяналт шалгалтаар илрүүлэн баталгаажуулсан бөгөөд хуурамч авлага үүсгэн төөрөгдүүлсэн гэх иргэд байгууллагатай холбогдож уг асуудлыг тодруулахад компаниас худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг тухай бүр шүүгдэгч Э.Б-д шилжүүлсэн байдаг. Зарим харилцагч нар хэрвээ компаниас төлбөр тооцооны талаар асуувал “төлбөр төлөгдөөгүй байгаа нь үнэн, удахгүй төлнө гэж хэлээрэй” гэж гуйсан талаар тайлбар хэлсэн. Тухайлбал: Замын-Үүдийн харилцагч Н, Нарантуул худалдааны төвийн харилцагч О, А, Б, Г гэх хүмүүстэй тухайн үед холбогдоход Э.Б-тай тооцоо нийлээгүй, бараа бүтээгдэхүүний төлбөр хийгдээгүй гэсэн боловч тухай бүр Э.Б-д төлбөрийг шилжүүлсэн байдаг. Э.Б-тай энэхүү асуудлаар уулзаж ярилцахад санхүүгийн хүндрэлтэй байдалд орсны улмаас хувийн хэрэгцээндээ зарцуулсан тухайгаа хэлж 30,140,266 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Иймд Э.Б-ны энэхүү хууль бус үйлдэлтэй гэмт хэргийн шинжийг шалган шийдвэрлэж компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Мөн Э.Б нь манай компанид 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байх хугацаандаа компаниас итгэмжлэгдэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156,140,551 төгрөгийг завшиж “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. Мөн дээрх ажиллаж байх хугацаанд өөрийн хамт ажиллах худалдааны төлөөлөгч болох М-ныг хуурч бараа бүтээгдэхүүнийг зарах гэж байгаа мэтээр 69,512,280 төгрөг, О-наар дамжуулан 34,560,000 төгрөг, Н-гаар дамжуулан 4,320,000 төгрөг зэрэг нийт 121,289,030 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг залилан авч “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. Иймд Э.Б-ны манай компанид учруулсан 156,000,000 төгрөг мөн хамт ажилладаг байсан хүмүүсийг хууран мэхэлж, нийт компанид учруулсан хохирлын хэмжээ болох 277,303,581 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг; 

3. Хохирогч Д.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би анх 2017 оны 8 дугаар сарын 10-аас эхлэн худалдааны төлөөлөгч Б-наар дамжуулан “Милко” ХХК-тай харилцаж эхэлсэн бөгөөд 7 дахь удаагийн захиалга болох 124,416,000 төгрөгийн үнэ бүхий сүү авах өмнө харилцаж байснаараа Б-ны дансанд мөнгөө шилжүүлсэн. Тэгээд тухайн сүүгээ компаниас авч чадаагүй. Өмнөх 6 удаагийн захиалга дээр мөнгөө Б-ны дансанд шилжүүлэхэд Булган надад холбогдох баримтыг тухай бүрд нь гаргаж өгөөд би компаниас захиалсан сүүгээ асуудалгүй авч байсан юм. Сүүлийн 7 дахь удаагийн үйлдэл дээр сүүгээ авч чадалгүй залилуулсан...” гэсэн мэдүүлэг;  

4. “Милко” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүх бараа бүтээгдэхүүнүүд “Милко” ХХК-ий өмчлөлийн бараа бүтээгдэхүүн юм. “Тессо” ХХК, “Милко” ХХК-ий хувьцаа эзэмшигч нар нь нэг ба тус тусдаа уйл ажиллагаа явуулдаг, тайлан тооцоо тусдаа гаргадаг компаниуд. Борлуулагч нар бүгд “Милко" ХХК-нд харьяалагддаг тул тухайн компанийнхаа л бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг. Өөр компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаггүй. Манай компанийн худалдааны төлөөлөгч О, М, Н, Б, Г нар нь компанитай тооцоо хийгээгүй, харин П нь Б-д өгсөн 19,000,000 төгрөгийн тооцоогоо компанитай хийсэн байгаа. Тэгэхээр манай 121,289,030 төгрөг мөн компаниас Б-ны өөрөө авсан 156,014,551,6 төгрөг нийлээд 277,303,581,6 төгрөгийн хохирол учраад байна...",

“...Э.Б нь манай “Милко” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр томилогдон Нарантуул худалдааны төвийн 8 дугаар павильон дээр ажиллах болсон. Манай компаниас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б-ны хариуцан ажилладаг Нарантуул захын борлуулалтын цэг дээр нь гэнэтийн тооллого хийхэд 186,154,816 төгрөгийг дутаасан байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б-ны ажлыг нь түр хугацаагаар зогсоосон. Тэгээд Б-тай тооцоо нийлж эхлэхэд “би бусдад зээлээр бараа бүтээгдэхүүнээ өгсөн байгаа” гэхээр нь уг зээлээр өгсөн гэх хүмүүстэй нь холбогдоход худлаа байсан. Ингээд компанийн фейсбүүк групптээ “Б нь хуурамч авлага үүсгэсэн байна, энэ хүнтэй холбоотойгоор төлбөр тооцоо авлагын асуудал байвал авлагын албатай ирж уулзана уу” гасан мэдээлэл тавьсан боловч тухайн үед ямар нэг хүн ирж уулзахгүй байж байгаад дараа нь манай компанийн худалдааны төлөөлөгч Н.М 69,512,280 төгрөгийн, О 34,560,000 төгрөгийн, Н 12,960,000 төгрөгийн, П 19,000,000 төгрөгийн, Б 2,000,000 төгрөгийн Голден милко хуурай сүү, Г 3,724,250 төгрөгийн үнэ бүхий Хаан чипс Б-д өгсөн гэж гомдол гаргаж ирсэн. Уг худалдааны төлөөлөгчид нь мөн хуурамч харилцагч үүсгээд тэр бараагаа Б-д өгчихсөн байсан. Тэгээд манай албанаас Б-тай уулзан тодруулахад Б би дээрх хүмүүсээс Голден милко сүү болон Хаан чипсийг аваад цааш нь хүнд дамжуулан худалдаад мөнгийг нь дундаас нь авчихсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр манай зүгээс 121,289,030 төгрөг, мөн компаниас Б-ы өөрөө авсан 156,014,551,6 төгрөг нийлээд 277,303,581,6 төгрөгийн хохирол учраад байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгүүд (1хх-ийн 51-52, 2хх-ийн 186-187, Зхх-ийн 48-49, 5хх-ийн 110-112, 145-146 дугаар хуудас);

5. Д.М-ийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай “Милко” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/382 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/501 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06/295 тоот албан бичгүүд (2хх-ийн 182, 200, 5хх-ийн 141-143 дугаар хуудас), *** регистрийн дугаартай “Милко” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011209006 дугаартай гэрчилгээний хуулбар (2хх-ийн 199-р хуудас), “Милко” ХХК-ийн 2019.04.08-ны өдрийн 06/284 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус компанийн үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, хавсралтын хамт (5хх-ийн 150-151 дүгээр хуудас), “Тэсо” корпорацын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3/126 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Милко" ХХК нь тусдаа хуулийн этгээд мөн болох талаарх тодорхойлолт (5хх-ийн 183 дугаар хуудас), “Милко” ХХК-ийн борлуулалтын албаны худалдааны төлөөлөгчийн ажлын байрны /үндсэн ажил, үүргийн 11-рт: Өдөр тутмын орлогоо кассад тушаах болон банканд тушаах.../ тодорхойлолтын загвар (2хх-ийн 125-127 дугаар хуудас), “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч /Нарантуул/ албан тушаалд ажиллахаар Э.Б-ны тус компанийн холбогдох албан тушаалтантай байгуулсан *** дугаартай Хөдөлмөрийн гэрээ, *** дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, *** дугаартай барьцааны гэрээ, ажлын байрны тодорхойлолт (2хх-ийн 203-207, 208-209, 210-211, 212-214 дүгээр хуудас), “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Б.П-ын *** дугаартай, Б.Н-гийн *** дугаартай, Д.О-ны *** дугаартай, Л.Г-ийн *** дугаартай, Б.Б-ны *** дугаартай, Н.М-ны *** дугаартай Хөдөлмөрийн гэрээнүүд (5хх-ийн 152-182-р хуудас), 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр Э.Булгантай “Милко” ХХК-ийн нягтлан бодогч Ж.У-гийн хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан (2хх-ийн 224-225 дугаар хуудас), “Милко” ХХК-ийн санхүүгийн албанд Э.Б-ны өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтийн хуулбар (2хх-ийн 226-227 дугаар хуудас),  Э.Булганыг ажлаас чөлөөлөх тухай “Милко” ХХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай тушаал (4хх-ийн 75-р хуудас);

6. “***” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/18 дугаартай Аудитын нягтлах ажлын дүгнэлт (2хх-ийн 229-250, Зхх-ийн 1-10 дугаар хуудас), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 051 дугаартай: ”Милко” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан Э.Б нь 156,014,551.6 төгрөгийн эргэн төлөлтийн үлдэгдэлтэй байна...” гэсэн дүгнэлт (Зхх-ийн 59-61, 62-150 дугаар хуудас);

7. Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард над руу Б утсаар яриад би 70 хайрцаг хуурай сүү ачуулах шаардлагатай байна, Ботаникийн эцэс дээр хүргээд өгөөч сарын сүүлээр тооцоо хийе гэхээр нь компани дээрээ очиж өөрийн нэрээр 6,000,000 төгрөг бүхий 70 хайрцаг Голден милко сүүг аваад Ботаникийн эцэс дээр Б-ны хэлсэн машинд аваачиж өгсөн. Тэгээд сарын сүүл болоход Б 4,000,000 төгрөгийг өгөөд 2,000,000 төгрөгийг өгөөгүй. Би Булганы өгсөн 4,000,000 төгрөгийг компанидаа тушаасан. Одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг компани Б-наас нэхэмжилж байгаа юм. Миний Б-д өгсөн Голден милко сүү “Милко” компанийн өмч байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40-41, 5хх-ийн 126 дугаар хуудас);

8. Гэрч Н.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай павильон дээр ирээд надад 1600 хайрцаг Голден милко нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гарахгүй, та компаниас 800 хайрцаг сүү захиалчих би бас 800 хайрцаг сүү захиалчихъя, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм гээд намайг ятгаад байхаар нь би компанийнхаа менежер нягтлангаас 800 хайрцаг хуурай сүү захиалах гэсэн юм гэсэн чинь их байна, 530 хайрцаг хуурай сүү гаргаж өгье гээд надад 530 хайрцаг сүү гаргаж өгсөн. Тэрийг нь би тэр өдөрт нь ДЦС-4 урд байдаг “***” ХХК-ний гадна зогсож байсан *** улсын дугаартай улаан өнгийн толгойтой шланз маркийн автомашинд компанийн хүргэлтийн жолоочоор хүргүүлж ачуулсан. ...үлдэгдэл 270 хайрцаг сүүг зах дээр байх павильоноосоо би өөрөө ачиж *** улсын дугаартай автомашинд аваачиж ачуулсан. Б-тай утсаар би ямар хүнд баримт бичиж өгөх юм бэ гэж асуухад Б наад хүмүүстээ баримт бичиж өгөх шаардлага байхгүй, надад баримтаа бичээд өгчих би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд би Б-тай уулзаад 800 хайрцаг Годен милко сүүний баримт бичиж өгөөд гарын үсэг зуруулсан юм. Мөн Б өөрийн павилонд байхгүй байсан бараагаа манай павильоноос зээлээр аваад буцааж өгч явсаар 2017 оны 11 дүгээр сард гэхэд манай өгөөгүй барааны мөнгөн дүн 392,280 төгрөг болсон. Яг ямар бараа бүтээгдэхүүн авч байсныг хэлж мэдэхгүй, манай компани борлуулдаг бараанаас л авч байсан. ...Компани Б бид гурав тооцоо нийлээд 392,280 төгрөгийн бараа болон 800 хайрцаг сүүний мөнгө нийлээд 69,512,280 төгрөг болсон. Дээрх мөнгөнөөс би компанид мөнгө өгөөгүй тул компани өөрөө Б-наас нэхэмжилж байгаа. ...Миний Б-д өгсөн бараа бүтээгдэхүүн “Милко” компанийн өмч байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 20-21, 24-25, 5хх-ийн 124-125 дугаар хуудас);

- Н.М-ны /Ч.О-ын нэрээр/ компаниас сүү захиалсан зарлагын баримтууд (1хх-ийн 16, 18-19 дүгээр хуудас),

9. Гэрч Д.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 9 цаг 30 минутын үед манай компанийн Нарантуул дээр зогсдог худалдааны төлөөлөгч Б над руу *** дугаарын утаснаасаа залгаад надад Голден милко сүүний захиалга орж ирсэн, та ДЦС-4 урд зогсоол дээр *** улсын дугаартай шланз маркийн автомашинд 400 хайрцаг Голден милко сүү аваачаад өгчих тооцоог нь би сарын сүүлээр хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би компаниасаа падаан бичүүлэн 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг Голден милко нэртэй сүүг аваад, компанийнхаа түгээлтийн жолооч Ж-ын хамт ДЦС-4 урд талын зогсоол дээр байсан *** улсын дугаартай шланз маркийн автомашинд ачуулсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр утсаар ярьсан чинь би танаас авсан сүүгээ Н гэх хүнд өгсөн. Тэр хүн сүүгээ зарахаар БНХАУ руу явсан, утас нь холбогдохгүй мессеж роуминг гэж хэлээд байна гэсэн. ...2017 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдөр уг хүнтэй утсаар холбогдож ярьсан чинь би Б-д ямар нэг өгцөө байхгүй наад хүн чинь худлаа ярьсан байна гэж хэлэхээр нь би тэгвэл таны утас яагаад мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгдлээ гээд байгаа юм бэ гэхэд нөгөө хүн Б намайг мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгдлээ гэсэн хариу утсан дээрээ тавьчих гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь Б-тай очиж уулзсан чинь би компаниас авсан сүүгээ бусдад хямдруулж худалдаад алдагдалд ороод танаас авсан сүүнийхээ мөнгийг өгчихсөн юм. Одоо надад танд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Би компанидаа мөнгө өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 9-10, 5хх-ийн 127-128 дугаар хуудас);

- Д.О-ны компаниас сүү захиалсан зарлагын баримтууд (1хх-ийн 3-6 дугаар хуудас);

10. Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өглөөгүүр манай компанийн Нарантуул зах дээр зогсдог худалдааны төлөөлөгч Б над руу утсаар залгаад надад Голден милко сүүний захиалга орж ирээд байна чи 400 хайрцаг Голден милко сүү аваачаад ДЦС-4 урд зогсоол дээр автомашинд ачуулаадах гэж хэлээд надад уг ачих машиных нь жолоочийн утасны дугаарыг хэлсэн юм. Тэгээд би 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг Голден милко сүүг компаниасаа өөрийнхөө нэр дээр падаанаар бичүүлж авч байгаад компанийн худалдааны төлөөлөгч О эгчтэй таарсан чинь би бас Б-ны захиалгаар 400 хайрцаг сүү ДЦС-4 рүү ачуулах гэж байна шүү дээ хоёулаа нийлүүлээд том машинд ачуулчихъя гээд компанийнхаа Ж-ын машинтай яваад ДЦС-4 урд талын зогсоол дээр байсан *** улсын дугаартай шланз маркийн автомашинд аваачиж ачуулсан. Мөн дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үед Б дахин яриад 100 хайрцаг сүү аваачаад өгөөч ээ яаралтай захиалга орж ирээд байна мөнгийг нь сарын сүүлээр нийлүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би Нарантуул зах дээр өөрийнх нь ажиллуулдаг борлуулалтын борлуулалтын цэг дээр нь 8,640,000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг Голден милк сүүг аваачиж өгсөн. Сарын сүүл болоод компанитай тооцоо нийлэх болоод би Б-наас мөнгөө нэхсэн чинь компанийн данс руу надад өгөх 43,200,000 төгрөгөөс 24,200,000 төгрөгийг цувуулаад хийгээд 19,000,000 төгрөгийг нь өгөхгүй байхаар нь өөрөөсөө 19,000,000 төгрөгийг компанид төлөөд тооцоогүй болсон. Одоо ба Б-наас 19,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 14-15, 5хх-ийн 118-119 дүгээр хуудас);

11. Гэрч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тэсо корпорацад Айсмарк салбарт хөдөө орон нутагт түгээлтийн жолооч хийдэг юм. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагт ажил дээрээ иртэл хамт ажилладаг О эгч “400 хайрцаг, борлуулагч П 400 хайрцаг, нийт 800 хайрцаг Голден милко сүү ачаад ДЦС-4 урд зогсоолд байгаа машинд хүргээд өг” гэхээр нь би өөрөө ачаад хаана хүргэж өгөх вэ гэж О эгчээс асуутал Б-ны утасны дугаар болох *** дугаарыг өгөхөөр нь залгатал *** дугаартай шланз маркийн автомашин байгаа тэнд ачаад өгчих гэсэн юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 49 дүгээр хуудас);

12. Гэрч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн Нарантуул зах дээр худалдааны төлөөлөгчөөр ажилладаг Б над руу утсаар залгаж яриад 50 хайрцаг Голден милко нэртэй хуурай сүүг Нарантуул захын өргөтгөлд байгаа *** улсын дугаартай автомашинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би өөрийн нэр дээр компаниасаа падаан бичүүлэн 4,320,000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг Голден милко нэртэй сүүг аваад, компанийн түгээлтийн жолооч Г-тай хамт Нарантуул зах дээр аваачиж уг *** Улсын дугаартай автомашинд ачуулсан юм. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Б над руу дахин залгаад утсаар яриад 100 хайрцаг Голден милко сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би компаниасаа өөрийн нэр дээр падаан бичүүлээд 8,640,000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг Голден милко нэртэй сүүг аваад жолооч Г-ын хамт Нарантуул зах дээр очоод Б-тай утсаар ярьсан чинь наад сүүг чинь контейнер дээрээ авна, би одоо наанаас чинь хүн явуулъя гэж хэлээд өөрийн дүү Б-ээ над руу явуулсан байсан. Тэгээд 100 хайрцаг сүүг Нарантуул захын өргөтгөлийн замын урд байдаг контейнерт буулгуулсан. ...Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай компанийн авлага зохицуулалтын албанаас “Э.Б-наас авлагатай хүн мэдэгдээрэй” гэхээр нь би Б-тай утсаар яриад чи компани дээр асуудалтай байгаа юм уу гэсэн чинь үгүй, хүнээс 1200 хайрцаг сүүний мөнгө орж ирээгүй байгаа тэр мөнгө ороод ирэх юм бол асуудалгүй би чамаас авсан 150 хайрцаг сүүний мөнгийг сарын сүүлээр найдвартай өгчихнө гэж хэлсэн. ...Компани өөрөө Б-наас хохирлоо нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 34-36, 5хх-ийн 131-132 дугаар хуудас)

- Г.Н-гийн компаниас сүү захиалсан зарлагын баримтууд (1хх-ийн 27, 29-31 дүгээр хуудас);

13. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би Тэсо компанид эхнэр Н-гийн хамт түгээгчээр ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...Б манай эхнэр Н руу утсаар яриад 50 хайрцаг Голден милко сүүг Нарантуул захын өргөтгөл дээр аваачаад *** дугаартай машинд ачуулаадах, мөнгийг нь сарын дундуур өгье гэж ярьсан байсан. Тэгээд би орой 20 цагийн үед 50 хайрцаг сүүг нь аваад Нарантуул захын өргөтгөл дээр очоод уг *** улсын дугаартай ачааны машинд очиж ачуулсан ба сүүг 2 казах хүн тосож аваад ачсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед Булган дахин манай эхнэр Н руу залгаад 100 хайрцаг Голден милко сүү аваад ирээч яаралтай захиалга орж ирээд байна, сарын дундуур мөнгийг нь өгье гэж ярьсан. Тэгээд эхнэр бид хоёр компаниасаа Н-гийн нэр дээр падаан бичүүлэн 100 хайрцаг сүү аваад Нарантуул захын өргөтгөлийн харалдаа замын урд байх контейнерт хүргэж өгсөн... хэд хоногийн дараа манай компанийн авлагын албанаас Б нь их хэмжээний өрөнд орсон гэж зарлаад эхлэхээр нь Б-тай Н утсаар яриад юу болоод байгаа, чамайг компаниас өртэй гэж зарлаад байна гэсэн чинь Б би зүгээрээ 1000 сүүний мөнгө орж ирээгүй байгаа юм, тэр мөнгө ороод ирчихвэл зүгээр болчихно та хоёр санаа зоволтгүй 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд мөнгийг чинь өгчихнө гэж  хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 50 дугаар хуудас);

14. Хохирогч Л.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 11 цаг өнгөрч байхад манай компанийн Нарантуул зах дээр зогсдог худалдааны төлөөлөгч Б над руу утсаар яриад Баянхонгор аймгийн О гэх харилцагчид 200 боодол Хаан чипс ачуулчих машин нь *** гэсэн улсын дугаартай машин байгаа, Нарантуул зах дээр Баянхонгорын машинууд зогсдог зогсоол дээр байгаа, тооцоог нь би орой юм уу аль эсвэл маргааш өглөө хийе гэж хэлэхээр нь би 15 цагийн үед өөрт байсан 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол чипсийг уг *** улсын дугаартай автомашинд ачуулсан. Орой нь 17 цаг өнгөрч байхад Б над руу залгаад нөгөө чипсээ ачуулсан уу гэж асуухаар нь би ачуулчихсан гэж хэлсэн чинь компанид тушаах мөнгөнөөс 2,000,000 төгрөг дутчихлаа, 2,000,000 төгрөг зээлчхээч би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье гэхээр нь би надад 1,000,000 төгрөг байна гээд Б-ны хаан банкны данс руу өөрийн хаан банкны *** дугаарын данснаасаа шилжүүлсэн... Барааны мөнгөө компани нэхэмжилж байгаа миний хувьд 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47- 49, 5хх-ийн 122-123 дугаар хуудас);

- Л.Г-гийн эзэмшдэг Хаан банкны *** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-ийн 44 дүгээр хуудас),

-Э.Б-ны эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Л.Г-гээс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 89 дүгээр хуудас);

15. Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БНХАУ руу 2017 оны 08 дугаар сараас хойш “Милко” ХХК-ийн Голден милко сүүг экспортлох болсон юм... Тэгээд би Б-наас “Милко” ХХК-ийн Голден милко сүүг БНХАУ руу гаргах болсон, танайх арай хямдралтай үнээр өгөх боломжтой юу гэж асуухад Б удирдлагаасаа асуугаад тухайн үед нэг ширхэг нь 6800 төгрөгөөр борлуулагдаж байсан сүүг 6480 төгрөгөөр өгч болно гэж байна гээд надад 1 кг сүүг 6480 төгрөгөөр өгөх болсон. Би 1600 хайрцаг сүүний мөнгө болох 124,416,000 төгрөгийг Б-ны Хаан банкны данс руу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн боловч сүүгээ өгөхгүй удахгүй өгнө гэж арга саам хийгээд яваад байсан... Б надаас авсан мөнгөө компанийнхаа өөрийнхөө өглөгт болон бусдад өгөх өглөгтөө өгчихсөн байсан... Өөрт учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61, 4хх-ийн 28-29, 5хх-ийн 115-116 дугаар хуудас);

- Д.Э-аас Э.Б-ны Хаан банкны *** дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (1хх-ийн 62, 4хх-ийн 45-47 дугаар хуудас);

- Э.Б-ы эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Д.Э-аас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 124,416,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 83 дугаар хуудас);

16. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр надтай хамтарч ажилладаг гэрээт борлуулагч Б над руу гар утсаараа залгаад захиалгаа авч байна чипсний захиалгаа өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би 100 боодол /1 боодол дотроо 35 ширхэг/ чипсний мөнгө болох 1,941,800 төгрөгийг *** гэсэн хаан банкны данс руу өөрийнхөө *** данснаас шилжүүлсэн юм. Тухайн үед өөрөө эмнэлгээр үзүүлж явж байгаа гээд эгчээрээ чипс гаргуулж өгсөн. Би тухайн өдрөө 50 боодол чипсийг хотоос бараа ачуулахдаа Б гэгчийн эгч гэх Б-гаар дамжуулж бараа ачуулсан машинаараа авхуулсан. Тэр машинд үлдсэн 50 боодол чипс нь багтаагүй байсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б над руу залгаад элсэн чихрийн захиалга авч байна, танайх 15 тонн элсэн чихэр авчих гэж хэлэхээр нь би 15 тонн элсэн чихэр авахаар болоод өөрийнхөө данснаас 19,500,000 төгрөгийг Б-ны данс болох *** гэсэн данс руу шилжүүлсэн. Тухайн үед 12 дугаар сарын 12 юм уу 15-нд бууна, тэгэхээр та машинаа явуулаад бараагаа авчхаарай гэж хэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б над руу залгаад 12 дугаар сарын чипсний захиалга авч байна гэхээр нь би дахиад 100 боодол чипсний захиалга өгсөн. Тэр дор нь Б-ны данс руу 1,204,800 төгрөгийг хийсэн. Элсэн чихэр болон үлдэгдэл чипс, сүүлд захиалсан 100 чипсийг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машинаа явуулаад аваарай гэж хэлж байсан. ...Б-ны гар утас болох *** дугаар луу залгатал гар утас нь холбогдох боломжгүй байсан. Би одоог хүртэл Б гэдэг хүнд мөнгөө залилуулсан байдалтай байна. ...Б-наас 22,058,900 төгрөг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 136- 137, 146 дугаар хуудас);

- Б.Б-оос өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас Э.Б-ны эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,941,600 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,204,800 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 86, 89, 91, 4хх-ийн 138-140 дүгээр хуудас);

17. Гэрч Д.О-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр над руу Б яриад чипсний мөнгө шилжүүл гэхээр нь 1,941,600 төгрөгийг *** гэсэн данс руу шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,204,800 төгрөгийг Голден сүүний мөнгө гэж Б-ны данс руу шилжүүлсэн. Ингээд хүнсний барааны мөнгө нийтдээ 22,000,000 төгрөг Б руу шилжсэн. Тэгтэл Б  22 мөнгийг маань ч өгөхгүй хүнс бараагаа ч өгөлгүй алга болсон. Элсэн чихрээ ирээгүй гэж хүлээлгэж байгаад дараалан надаас мөнгө авсан. Энэ хугацаанд Б надтай ганцхан удаа утсаар ярьж байсан. Манай нөхөр Б-той бол утсаар холбогдоогүй. Б бид  хоёр л хоорондоо харьцаж би мөнгө шилжүүлж байсан... Б “Тэсо” гэдэг ХХК-ийн борлуулагч хийдэг байсан болохоор хүнс бараа худалдан авч таньдаг болон..." гэсэн мэдүүлэг (4хх-ийн 174 дүгээр хуудас);

18. Хохирогч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б над руу та 2 хувийн хөнгөлөлт хасаад Хаан чипс захиалах уу гэж ярихаар нь би Хаан чипс томоос нь 200 боодол, жижгээс нь 200 боодлыг захиалаад нийт 4,814,400 төгрөгийг Э-ын Б-ны Хаан банкны *** дугаарын данс руу нь шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Нарантуул зах дээр очоод Б-тай яриад би захиалсан 400 боодол чипснээсээ томоос нь 100, жижгээс нь 100 боодлыг одоо авъя гэсэн чинь борлуулагч Г жижиг 90, том 90 боодол чипсийг авчирч өгсөн. Тэгтэл Б над руу яриад та элсэн чихэр нэг шуудайг нь 70,000 төгрөгөөр авах уу компаниас урьдчилж захиалга авч байгаа юм. Хэрэв элсэн чихэр захиалах юм бол 10 хоногийн дараа ирнэ, та мөнгөө гялс шилжүүлчхээч гэхээр нь би 200 шуудай элсэн чихэр захиалан Б-ны хаан банкны данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би Булгантай утсаар ярьж 1 кг-тай шар будаа 1700 төгрөгөөр бодон 400 ширхэг, 650 граммтай шар будаа 1100 төгрөгөөр бодон 150 ширхэг, кааш 1600 төгрөгөөр бодон 300 ширхэг, 300 граммтай лапша гоймон 680 төгрөгөөр бодон 400 ширхэг, 3 кг-тай сонгинотой энгийн лапша гоймон 5800 төгрөгөөр бодон 30 ширхэг, 3 кг-тай энгийн лапша гоймон 5400 төгрөгөөр бодон 60 ширхэг, 1 литрийн зөв аарцны ундаа 2180 төгрөгөөр бодон 180 ширхэг, 500 граммтай зөв аарцны ундаа 1440 төгрөгөөр бодон 200 ширхэг захиалан нийт 3,085,000 төгрөгийг мөн дээрээс нь урьд нь өгөх ёстой байсан 330,000 төгрөгөө хасахаар одоо Б-аас 18,477,650 төгрөгийг авах ёстой. Би уг мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 63, 2хх-ийн 118-119 дүгээр хуудас);

- Ч.О-аас Э.Булганы Хаан банкны *** дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (1хх-ийн 64 дүгээр хуудас)

- Э.Б-ны эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Ч.О-аас 2017 оны 11.30-ны өдөр 4,814,400 төгрөг, 2017 оны 12 оны 07-ны өдөр 14,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,415,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 86, 89, 92 дугаар хуудас);

19. Гэрч Ц.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сард Б над руу утсаар яриад “манай компанийн Голден милко хуурай сүүг мөнгийг урд сарынх нь 30,31-ний өдрүүдэд өгчих юм бол борлуулж байгаа үнийн дүнгээс 400 төгрөгөөр хямдралтай олддог юм. Та мөнгөө урьдчилан шилжүүлэх боломжтой бол сарын 30,31-ний өдрүүдэд мөнгөө шилжүүлээд бай, би шилжүүлсэн мөнгөнд чинь компаниас сүү хямдралтай үнээр нь аваад, би өөрөө зарж борлуулаад, компани борлуулж байгаа үнийн дүнгээр нь бодож мөнгийг чинь өсгөөд дараа сарынх нь 24-ний өдөр 50 хувь, 29-ний өдөр нь 50 хувийг нь өгч байя” гэсэн санал тавьсан юм. Тэгээд би 2016 оны 09 дүгээр сараас эхлэн сарын 30, 31-ний өдрүүдэд хямдралтай үнээр нь бодон эхэндээ 200-300 хайрцаг Голден милко хуурай сүүний мөнгийг шилжүүлээд дараа сарынх нь 24, 29-ний өдрүүдэд мөнгөө 2 хуваагаад буцаан авдаг болсон. Тэгээд сүүлдээ Булган надад би Өмнөговь аймгийн хүмүүстэй гэрээ хийчихсэн ахиухан сүүний мөнгө шилжүүлж байгаач гэсэн болохоор нь би сар болгон захиалах сүүнийхээ мөнгийг нэмэгдүүлж явсаар 2017 оны 09, 10, 11 саруудад 2000 хайрцаг сүүний мөнгө шилжүүлээд Б сүүлдээ хугацаандаа мөнгөө буцаан өгөхгүй цувуулаад байхаар нь би дэмий юм байна гэж бодоод 2017 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш дахин мөнгө шилжүүлээгүй. Хамгийн сүүлийн тооцоогоо 2017 оны 12 дугаар сарын сүүлээр буцаан авч Б-тай тооцоо дууссан..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 55-56 дугаар хуудас);

- 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Ч, Э.Б нарын хооронд хуурай сүү нийлүүлэхээр урьдчилан мөнгө шилжүүлэх, буцаан хийх тухай хэлцэл (1хх-ийн 57 дугаар хуудас);

- Э.Б-ны эзэмшдэг Төрийн банкны төгрөгийн *** дугаарын депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга (1 хх-ийн 100-106 дугаар хуудас);

- Ц.Ч-гээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 54,912,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 48,950,000 төгрөг, 11,050,000 төгрөг, 5,280,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15,200,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус 115,200,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 147,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (1хх-ийн 102-104 дүгээр хуудас)

- Э.Б-ны эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Ц.Ч-гээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 136,700,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 73 дугаар хуудас);

20. Шүүгдэгч Э.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:  “...Би “Тесо” ХХК-нд 2004 оноос ажиллах болсон ба 2004-2007 онд Хаан чипсний үйлдвэрт чанар шалгагчаар ажиллаж байгаад 2007 оноос хойш Нарантуул зах дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллах болсон. Манай компаниас сар болгон өндөр төлөвлөгөө тавьдаг учраас тэр төлөвлөгөөндөө хүч цалингаа авахын тулд би Ч гэх хүнд сүүг компанийн зардаг үнийн дүнгээс нэг ширхэг бүрээс 400 төгрөг хямдруулан зарахаар болоод, Ч сар болгон над руу 1500-2000 хайрцаг сүүний мөнгийг шилжүүлээд, тэрүүгээр нь би компанийнхаа тооцоог хийгээд сарын сүүлээр борлуулсан барааныхаа мөнгийг Ч-д компаниас бараа зарах үнийн дүнгээр нь өгөөд явдаг байсан учраас би алдагдалд орчхоод байгаа юм.

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надаас бараа худалдан авдаг Э гэх хүн 1600 хайрцаг Голден милко нэртэй хуурай сүү захиалаад 1600 хайрцаг сүүний мөнгө болох 124,416,000 төгрөгийг миний Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр захиалсан сүүгээ авна гэсэн. Тэгээд би компанидаа өгөх барааны үлдэгдэл ихтэй, 1600 хайрцаг сүү авах боломжгүй байсан болохоор 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр борлуулагч О-наас 400 хайрцаг, П-аас 400 хайрцаг, М-наас 800 хайрцаг Голден милко нэртэй хуурай сүүг 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр мөнгийг нь өгнө гэж компаниас захиалуулан авхуулаад ТЦС-4 ойролцоо байсан Э-ын шланз маркийн машинд ачуулсан. Би Э-аас урьдчилж авсан сүүний мөнгөний хагасыг нь компанидаа хагасыг нь Ч-д өгөөд дуусгасан.

2017 оны 12 дугаар сарын эхээр миний зогсдог Нарантуул захын 8 номерын контейнер дээр зарах сүүгүй болчхоод компанийнхаа борлуулагч Н-гаас тооцоог нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр хийе гэж хэлээд 12,960,000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг Голден милко сүүг захиалж Наран туул зах дээр авчруулаад 50 хайрцаг сүүг нь тухайн үед захиалсан байсан хүнд ачуулаад 100 хайрцгийг нь контейнер дээрээ авсан. 50 хайрцаг сүүг нь тухайн үед зараад мөнгийг нь авчихсан байсан, 100 хайрцаг сүүг нь түүнээс хойш контейнер дээрээ зараад мөнгийг нь Чимэгсүрэнгийн данс руу 2017 оны 12 дугаар сарын эхээр хийсэн.           

2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Сайншанд суманд худалдаа хийдэг Төгс гэх хүнээс надаас 70 хайрцаг Голден милко сүүг захиалаад 70 хайрцаг сүүний 6,000,000 төгрөгийг миний хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд Төгс сүүгээ 10 дугаар сарын эхээр авна гээд би компанийн борлуулагч Б-нд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр мөнгийг нь өгье гэж хэлээд Төгсийн машинд ачуулсан. Урьдчилж ирсэн мөнгийг нь би компанийнхаа тооцоонд хийгээд явж байсан. Тэгээд Би Б-д 10 дугаар сарын сүүлээр 4,000,000 төгрөгийг нь өгөөд 2,000,000 төгрөгийг нь өгч чадаагүй байсан юм.

2017 оны 12 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн бөөний цэг ажиллуулдаг О гэх хүнээс Хаан чипсний захиалга орж ирээд мөнгөө урьдчилж миний Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн байсан юм. Тэгээд О Бараагаа авъя гэхэд нь компани борлуулагч Г-гээс 2017 оны 12 дугаар сарын сүүлээр тооцоог нь хийе гэж хэлээд 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол Хаан чипсийг Наран туул зах дээр байсан О-ын машинд ачуулсан. Мөн Г-гээс боломжтой болохоороо өгье гэж хэлээд 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн аваад, О-аас урьдчилж авсан чипсний мөнгө болон Г-гээс зээлж авсан 1,000,000 төгрөгөө Ч-д өгсөн.

Ч нь 2007 оноос хойн надаас бараа материалд худалдаг авдаг байсан юм. 2016 оны эхэн үеэс Ч надаас нэг ширхэг сүүг компанийн зардаг 6800 төгрөгөөс 400 төгрөгөөр хямдруулж авахаар, мөн сүүгээ надаар компанийн үнээр заруулаад дараа сарынхаа 25-ны өдөр мөнгийг нь авахаар тохироод сар болгоны 30-ны өдөр надад 1500-2000 хайрцаг сүүний мөнгө өгдөг байсан. Би тэр авсан мөнгөө компанийнхаа өрийг тэглээд дахин бараа авч зараад Ч-д компанийн үнээр нь тооцон мөнгийг нь сар болгоны 25-28-ны өдрийн хооронд хийж дуусгадаг байсан. Бид хоёр 2017 оны хавар энэ тохиролцооны талаараа Баянзүрх хүнсний захын хажуугийн нотариатын газар гэрээ хүртэл байгуулж байсан. Ч нь Дорноговь аймгийн Сайншанд суманд бөөний төв ажиллуулдаг хүн байдаг юм. Ч нь надаас Хаан банкны ***, Төрийн банкны Б.А *** дугаарын дансаар авдаг байсан...

Би Э-аас авсан мөнгөнийхөө 60 гаруй сая төгрөгийг нягтлан Н,  Д хоёрын хэлснээр компанийнхаа Ц гэх захирлын хувийн Хаан банкны дансанд хийсэн. Компани нь өөрсдөө борлуулагч нарыг захиалсан барааныхаа мөнгийг өөрийн хувийн дансаар аваад дараа нь тооцоог борлуулагч компанитай хийлгэдэг юм. Тэгэхээр би харилцагчаас орж ирж байгаа мөнгийг өөрийн дансаараа авдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 78-80, 2хх-ийн 123, Зхх-ийн 161-162, 165-166, 4хх-ийн 70, 83, 105, 183-184, 5хх-ийн 184-185 дугаар хуудас);

-Хаан банкны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 29/780 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 29/2607 дугаартай албан бичгүүд, Э.Б нь Хаан банканд *** тоот төгрөгийн хугацаагүй хадгаламж, ***, *** тоот төгрөгийн харилцах данснууд эзэмшдэг талаарх лавлагаа (1хх-ийн 97, Зхх-ийн 182 дугаар хуудас);

21. Шүүгдэгч Э.Б-ны хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Г, Э.Н, Э.Ж, Г.Ц, Э.Б нарын мэдүүлэг (1хх-ийн 65, 66, Зхх-ийн 53, 54-55, 4хх-ийн 79, 81 дүгээр хуудас);

22. Шүүгдэгч Э.Б-ны иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 84 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 83 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156,014,551 төгрөгийг завшиж Милко ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, мөн Э.Б нь Милко ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан нэр бүхий компанийн худалдааны төлөөлөгч нарыг залилж нийт бусдад 306,241,580 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад Э.Б-ны тус үйлдлийг гэнэтийн шалгалт хийхээр мэдэгдсэн, НӨАТ-ын баримт хууль бусаар хэвлэж өгсөн зэрэг асуудал яригдлаа. Шүүгдэгч Э.Б-ны тус хэргийг үйлдэх бололцоог нь компанийн хайнга хяналтгүй байдал нь бүрдүүлж өгсөн гэж ойлгож байна. Иймд шүүгдэгч Э.Б-ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогч Д.Э-ын 124,416,000 төгрөгийг “Милко” ХХК-аас гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлөгдөөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн: “...Энэ хэргийн үйлдлийн хувьд 2 үйлдэл байгаа бөгөөд “Милко” ХХК-ийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж байхдаа буюу 156,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг зарж борлуулсны төлбөрийг буцаан төлөөгүй. Э.Б нь өөртөө буюу хувьдаа завшсан гэх баримт нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой болсон гэж ойлгож байна. Э.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үүнийг тухайн төлбөрийг алданги байсан юм, алдагдаж хүлээж байсан юм гэж тайлбарлаж байгаа хэдий ч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр дутагдсан гэх асуудал нь бүрэн тогтоогдсон бөгөөд нөгөө газрууд нь мөнгөө шилжүүлсэн боловч тухайн компаний дансанд орж ирээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Б нь 2015 оноос эхлэн өр төлбөр үүсч тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаараа хэлж байна. Энэ байдал нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Улсын яллагч нь иргэн Э-ын гаргасан хүсэлтийн дагуу  “Милко” ХХК-г иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэж яриад байна. Иргэний хариуцагч болохынхоо хувьд бид ямар гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шамшигдуулах буюу бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэг чинь өөрөө шууд санаатай шунахайн сэдэлттэй гэмт хэрэг. Тухайн байгууллагад ажиллаж байсан ажилтан бусдаас өөрийнхөө ажил байдлыг далимдуулж эд зүйл буюу мөнгийг залилаад авч байхад тухайн байгууллага яагаад буруутан болох ёстой гэж, энэ асуудал нь хөдөлмөрлөх үүрэгтэй нь ямар холбоотой вэ?. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг буруугаар тайлбарлаж байна. Шүүгдэгч нь хэдэн төгрөгийн борлуулалт хийж, хэдэн удаа авах ёстойг байсныг нь хэдэн удаа авч чадаагүй талаар асууж тодруулах ёстой байсан. Шүүгдэгчийн таамаглаж ярьсан зүйлээр улсын яллагч үндэслэж ярьж болохгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу гэж асуухаар би хариулахгүй ээ гэж хэлээд шүүгдэгч хэлээгүй. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь 2015 онд өөрт нь үүссэн хувийн санхүүгийн байдал байх шүү. Тэгэхээр компани хувийн дансаар болон төлбөр төлөх боломжийг ойлгож байснаараа эд хөрөнгө хариуцна гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын талаар ярьж байна. НӨАТ-ыг төлөгдсөн тохиолдолд буцааж өгдөг баримт юм. Тэгэхээр энэ байдал нь бодитойгоор төлөгдсөн юм уу, үгүй юу гэдгийг Б гэдэг хүн өөрөө мэдүүлэгтээ тодорхой тайлбарласан. Б нь захиалга надад ирсэн болохоор би авсан талаараа мэдүүлдэг. Тэгэхээр энэ гэмт хэрэг хэзээ эхэлж хэзээ дуусдаг гэмт хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Б гэдэг хүн тухайн “Милко” сүүг зээлээр худалдан борлуулж, хямдралтай үнээр худалдан борлуулах эрх байхгүй байхад зориудаар өөр байхгүй зүйлийг бий болгосон. Иргэн Э-аас авсан сүү нь 10 дугаар сарын 23-ны өдөр худалдаж авсан бөгөөд энэхүү гэмт хэрэг нь ингээд дуусгавар болсон. Б-ны өөрөө залилж авсан гэмт хэрэг нь тухайн аж ахуй нэгжид ямар хамааралтай вэ?. Залилангийн гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж авсан бол энэ нь мөнгө угаах гэмт хэрэг болно. Гэтэл мөнгөө аваад энэхүү гэмт хэрэг чинь төгсчхөж байгаа юм. Б авсан мөнгөө тэр тэр хүний мөнгө гээд компани руу шилжүүлэхээр нь компани тухайн мөнгийг аваад тайландаа тусгасан бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа. Шүүгдэгч Б-ны дансанд 16,000,000 төгрөг хэрхэн яаж орсон талаар бичигдсэн байгаа болохоос биш компанийн дансанд хэрхэн яаж орсон талаар бичигдээгүй. Клейр скай иргэн Э хоёр ямар хамааралтай вэ? Улсын яллагч хувийн дансаараа мөнгө авсан нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж яриад байна. Тэгвэл хохирогч Э нь хувийн дансаараа мөнгө авч байгаа нь ямар ялгаатай юм бэ?. Хохирогч Э нь компаниасаа төлж байгаа бол компаниараа төлөөд эсхүл хувиасаа төлж байгаа бол 10 хувиа суутгаж компанидаа шилжүүлж НӨАТ-аа авъя гэх асуудал чинь өөрийнх нь хувийн асуудал. Өөрийнх нь санхүүгийн мэдлэггүй байдал эсхүл тухайн байгууллагын санхүүгийн нийтлэг журмаар харчхаад энэ компани илүү хариуцах юм гэж болохгүй. Мөн 124,000,000 төгрөгийг манай байгууллага гаргах ёстой гээд байгаа атал 66,000,000 төгрөг нь өөр бараа бүтээгдэхүүн рүү орж үлдсэн төлбөр нь Б-ны хувийн хэрэгцээ орсон руу гэдгийг хэлж мэдэхгүй. Үүнийг яагаад “”Милко” ХХК хариуцах ёстой вэ?. Залилан мэхлэх гэмт хэргийг гарах болсон шалтгаан нөхцөлийг танайх бүрдүүлсэн байна гэж яриад байна. Шүүгдэгч Б-ны бусад үйлдлүүд нь яг ижилхэн шүү дээ. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй ялгаагүй байна. Авлига албан тушаалын гэмт хэрэг нь тухайн байгууллагын соёлтой холбоотой байдаг. Тухайн тендерт оролцсон хүмүүжил эсхүл журамтай холбоотой байдаг. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг нь “Милко” ХХК-аас 124,000,000 төгрөгийг гаргах л хэлэлцүүлэг өнгөрлөө. Б-ны гэм буруутай эсэх үйлдэл дээр маргах асуудал өрнөсөнгүй. Б-ны бусад хүмүүсээс авсан төлбөр, ажлаасаа гарчхаад бусад хүмүүсээс авсан мөнгө, шилжүүлсний төлбөр зэргийг компаний зүгээс нэг ч төгрөг аваагүй. Булганы санхүүгийн тайлангаа нуугаад байгаа байдал нь үүн дээр харагдаж байна. 12 дугаар сарын 4-ний өдөр Булган “Милко” ХХК-д мөнгө өгчхөөд 6, 7, 8-нд хүмүүсээс мөнгө авчхаад авсан мөнгөө төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Б-ны дансаараа авч байгаа нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл биш. Хяналт шалгалтыг илрүүлээгүй байсныхаа төлөө та хариуцлага хүлээ гэсэн ямар хуулийн зохицуулалт байна вэ. Тухайн байгууллагын санхүүд өгөх мэдээллийг Б гэдэг хүн бодит бус болгосон нь өөрөө эх сурвалж юм. Тэгэхээр гэмт хэрэг гарсан нөхцөлийг “Милко” ХХК-аас гарсан гэж үзэж байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт. Шүүгдэгч Б нь бусдын эд хөрөнгийг завшсан “Милко” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг бусад этгээдэд дамжуулан залилсан гэдэг гэмт хэргийн бүрдэл бүрэн хангагдаж манай байгууллага 124,000,000 төгрөгийн иргэний хариуцагч болох хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэлмээр байна...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Э гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрхэм шүүгч шийдвэрээ гаргахдаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нөхцөл байдлыг анхаарч үзээсэй гэж хэлмээр байна. Би тайлбараа гаргахдаа 3 үе шаттайгаар хэлэхийг хүссэн юм. 1. “Милко” ХХК-д хохирол учирсан уу, 2. “Милко” ХХК-г иргэний хариуцагчаар татах ёстой юу, 3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад асуудал буюу хохирогчтой хамааралтай асуудлыг ярина. Би “Милко” ХХК-г өмгөөлж байгаа өмгөөлөгчийнхөө хувьд онцолж хэлмээр байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Милко” ХХК нь ингэж хохирсон талаар улсын яллагчийн хэлсэн тайлбарыг нэг их сонссонгүй. Мөрдөн шалгах ажиллагаа 1 жил гаран хийгдсэн бөгөөд давж заалдах шатны шүүх дээр энэ хэрэг очсон. Гэтэл яагаад Булган гэдэг хүн тухайн хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулаагүй вэ, мөнгө хаачсан бэ гэдэг асуудал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдсан. Би энэ асуудлын талаар улсын яллагч хэлэх болов уу гэсэн боловч хэлсэнгүй. Хохирол учирсан байдлын тухайд гэвэл “Милко” ХХК-г завшсаны улмаас тухайн компанид 156,014,551 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь шүүгдэгч Б-ны өөрийнх өгсөн мэдүүлэг болон компанид учирсан хохирлын хэмжээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох “Амгалан” аудитын шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Энэ талаар талууд маргасангүй гэж үзэж байна. Мөн худалдааны төлөөлөгч буюу компани эд хөрөнгө хариуцсан этгээдийг залилж компанид нийтдээ 129,800,000 төгрөгийн хохирол учруулсан асуудал дээр Б өөрөө маргасангүй. Энэ нь 1 хавтас хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд худалдааны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагчийг шүүхийн шийдвэр гаргахдаа “Милко” ХХК-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан хүн, хуулийн этгээд ч гэсэн хохирогчийн нэг оролцогч юм аа гэдгийг харж үзэхийг хүсэж байна. Энэ компани өнөөдөр 300,000,000 гаран төгрөгөөр хохирсон байна. Тус компанид 500 гаран хүн ажиллаж байгаа бөгөөд адилхан л хохирогч. Тухайн компани нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх нөхцөл байдал байхгүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой болсон гэж миний хувьд ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан байдаг. Хууль ёсоор гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан зүйл ангитай холбогдож байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн гарчгийг харахаар байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага гэсэн байдаг...198.1 дэх хэсэгт “...ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасан байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б-наас “Милко” ХХК нь танд Энхбат гэдэг хүнийг залилах талаар ямар нэгэн зааварчилгаа өгсөн үү, та тухайн мөнгийг “Милко” ХХК-д өгсөн үү гэж асуухад шүүгдэгч нь ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй гэж хариулсан. 1900 төгрөгөөр зарагддаг барааг 1700 төгрөг болгож нэг бүрийн үнийг 200 төгрөгөөр буулгаж зарж байхад тухайн асуудлыг яагаад олж харахгүй байгаа юм бэ? Нөгөөтээгүүр, шүүгдэгч Б-д Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүрэг байсан бэ?. Энэ асуудал ерөөсөө харагдсангүй. Тухайн гэмт хэргийн гарах болсон шалтгаан нөхцөлийг Цэнгүүн өмгөөлөгч хэлсэн болохоор нэмж тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Би Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг ингэж ойлгож байна. Жишээлбэл: Эмнэлгийн байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлээр хариуцна. Харин эмнэлгийн байгууллагын ажилтан хувийн сэдэлтээр үйлчлүүлэгчийнхээ эд зүйлийг хулгайлсан бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлд хамаарахгүй. Цагдаагийн байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хүн нэгэн этгээдэд гэмтэл учруулсан бол ажил үүргээ гүйцэтгэж явсан гэдэг утгаараа хариуцна. Харин хэн нэг этгээдийг гудамжинд явж байхаар нь цохиж гэмтэл учруулсан бол өөр хэрэг. Үүнийг анхаарч үзнэ үү гэж шүүхээс хүсэж байна. Би нотлох баримт шинжлэн судлах шатанд НӨАТ болон зарлагын баримтыг шинжлэн судалсан. Улсын яллагч 2019 оны 8 дугаар сард болсон шүүх хуралдаан дээр өөрөө тодорхой хэлсэн бөгөөд энэ үйлдлийг зориудаар бий болгож байгаа байдал нь шүүгдэгч Булганы залилах гэмт хэргийн арга хэлбэр гэж тайлбарлаж байсан. Өнөөдөр яагаад энэ асуудал өөрчлөгдчихсөн юм бэ? Улсын яллагч манай байгууллагаас гаргаж өгсөн захирлын үүрэг даалгавар өгөх тухай тушаалыг буруугаар өөрт ашигтайгаар тайлбарлаж хэлээд байна. Тодруулбал: 124,000,000 төгрөгийн баримт өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр 124,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан байна шүү дээ гэж тайлбарлаж хэлж байна. Гэтэл манай байгууллага 124,000,000 төгрөг өгсөн талаар баримт хавтас хэрэгт нэг ч байхгүй. Булган гэдэг хүн 124,000,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар сайтар бодох ёстой гэж ойлгож байна. Б уг мөнгөний талыг Ч гэх хүнд өртэй байсан болохоор төлчихсөн, үлдсэн мөнгийг нь “Милко” ХХК-д өмнө нь үүсгэсэн өр авлагадаа өгчихсөн байсан байна. Ч гэх хүнд болохоор би танд бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гээд мөнгийг нь авчихсан байна. Харин “Милко” ХХК-д өр авлага үүсгэчихсэн байсан. “Милко” ХХК-д өр авлага үүсгэж байсан шалтгаан нь нотлох баримт шинжлэн судлах үед шүүгдэгчийн мэдүүлгээр тодорхой харагдсан бөгөөд Булган 35,000,000 төгрөгийг хүмүүст зээлж, 45,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд зориулж бусад хүмүүсийн өр зээлийг төлсөн талаар мэдүүлсэн. Гэтэл яагаад улсын яллагч энэ талаар асууж тодруулахгүй байгаа бэ? Сарын үндсэн цалин 600,000 төгрөг, борлуулалтынхаа хэмжээнд заасан борлуулалтаа хийсэн бол та урамшуулал авна. Борлуулалтаа хийх үү, хийхгүй гэдэг асуудал бол Б-ны асуудал. Иймд энэ өнцгөөс нь харж үзнэ үү гэж шүүхээс хүсэж байна...” гэв.

Хохирогч Д.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулга гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Миний үйлчлүүлэгч Э-д 124,416,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулснаа шүүгдэгч Б нь хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэг нь залилах гэмт хэрэг байна. Залилах гэмт хэргийн гол шинж нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бодит үнэ буюу манайх хямдарч байгаа гэж хэлсэн. Гэхдээ залилах гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа ашиглаж гэсэн зүйл ангиар орж ирж байна. Б нь тухайн байгууллагад борлуулагчийн ажил хийж байгаа хохирогч Э-ыг залилсан байдаг. Тэгтэл “Милко” ХХК нь хамааралгүй гээд яриад байгааг нь миний зүгээс ойлгохгүй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нь тухайн компанид гэрээтэй байсан. Өнөөдөр иргэний хариуцагчийн асуудлаар маргалдаж байна. Б нь 2 жил болсон ч гэсэн өөрийнхөө хувийн данснаас мөнгөө шилжүүлээд л байсан. Тэгтэл өнөөдөр яагаад хөдөлмөрийн гэрээнд байхгүй гэсэн асуудал яриад байгаа бэ? Энэ нь буруу. Бусад байгууллагад зээл өгөх үү, өгөхгүй юу, 300,000,000 төгрөгийн босго байх уу, үгүй юу гэдэг нь бүгд компанийн асуудал. Үүн дээр тус компани хяналтаа тавьсан бол залилангийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй л байх байсан. Тэгэхээр “Милко” ХХК буруутай гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар Б нь бусдад гэм хор учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч гэм хор учруулсны хариуцлагыг хүлээнэ. Гэтэл үүнийг өмгөөлөгч нар буруу тайлбарлаж ойлгоод байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт“...ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасан. Э.Б хүлээсэн үүргээ гүйцэтгэж, ажлаа хийж явсан, ажиллуулж байгаа лангуу нь хүртэл компанийн өмч байна. Тэгэхээр түүний бусдад учруулсан гэм хор хариуцлагыг “Милко” ХХК хүлээх нь зүйтэй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ Б нь хэрэгжүүлж байхдаа хохирогчоос 124,000,000 төгрөгийг авсан хэр нь барааг нь өгөөгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг Улсын Дээд Шүүх тайлбарласан байдаг. Улсын Дээд Шүүхийн тайлбарт “...хуулийн энэ заалт нь ажил олгогчийн  гэм бурууг шууд тогтоож байгаагаар онцлог зохицуулалт болдог. Хуулийн заалтын ажиллагсад гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан, ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн иргэнийг ажиллуулж байгаа байгууллага этгээдийг хэлдэг...” гэж тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалынхаа дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явц гэдэг нь ажил олгогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэж байгаа үйл явцыг ойлгоно гэж маш тодорхой Иргэний хуулийн тайлбар дээр зааж өгсөн. Мөн тус тайлбарт ажилтны үйлдсэн зөрчил нь гэм буруугийн хэлбэрийн санаатай, санаатайгаар хүсч эсхүл болгоомжгүй хэлбэрээр буюу хөнгөмсгөөр найдсан байдлаар илэрхийлэгдэнэ. Ажилтны учруулсан гэм хорыг арилгах үүргийг ажил олгогчид хуулиар ногдуулсан байгаа нь ажил олгогч нь ажилтныхаа хөдөлмөрлөх явцыг холбогдох хууль тогтоомж заавар журмын үндсэн дээр хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай гэж үзэж байгаатай холбоотой юм гэж тайлбарласан байдаг. Би шүүхийн хэлэлцүүлгийн шатанд асуулт тавихдаа ажил олгогчтой холбоотой асуудлуудыг тавьсан. Ажил олгогч нь үүргээ биелүүлж хяналтаа тавьсан юм уу. Хэчнээн удаа хяналт тавьснаа хэлж чадахгүй ганцхан Б-ны хэлснээр энэ байгууллагаас ийм мөнгө авсан гэж дугуйлж байсан. Тэгэхээр хяналт шалгалт муу байгаагаас болж энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан болсон байна. Залилах гэмт хэрэг дээр мөнгийг тухайн хүн авсан. Харин хаашаа зарцуулах нь тухайн залилагчийн асуудал юм. Би өнөөдөр хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх асуудлыг ярьж байна. Б-ны авсан мөнгө нь хаашаа гүйсэн талаар нотлох баримт энд харагдаад байгаа юм. Э-таас мөнгө авснаас хойш орлого ороогүй. Тэгэхэд Ц гэх хүний дансанд 66,560,000 төгрөг, 2,000,000 төгрөг, Ч-д 55,000,000 төгрөг тус тус орсон байдаг. Энэ асуудал Б-ны асуудал. Харин өнөөдөр иргэний хариуцагчийн талаар яриад байгаа нь хөдөлмөрийн гэрээ болон ажил үүрэгтэй холбоотой асуудал байгаа болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Милко” ХХК иргэний хариуцагчаар татах бүрэн үндэслэлтэй байна. Сүүлд яригдсан падаан, баримт зэрэг нь нотлох баримт юм. Өмнө нь 6-7 удаа авахад ийм л баримт өгч байсан. Б-д хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр падаан өгчхөөд гэнэт шалгасан юм билээ. Энэ нь өөрөө юу хэлээд байгаа нь ойлгомжгүй. Мөн иргэн Д.Э уу юм уу эсхүл “Клейр скай” юм уу гэсэн асуудал яриад байна. Иргэн Д.Э баримтаар мөнгөө шилжүүлсэн бөгөөд энэ нь нотлогдоно. Гэхдээ миний өгсөн бас нэг баримт бол “Клейр скай” ХХК-ийн иргэн Д.Э мөн юм. Яагаад НӨАТ-ыг компани дээрээ гаргасан бэ гэдэг нь тайлбартай. 124,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангитай шууд хамааралтай тул “Милко” ХХК-аас гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...гэм буруугийн талаар тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ны үйлдэл нь шунахайн сэдэлтэй бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр үйлдлээ ухамсарлан хүсэж компанийн санхүүгийн хяналтгүй, хувь хүний дансаар гүйлгээ хийдэг сул талыг овжин ашигласан байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-ны холбогдсон гэмт хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээн өрнөөгүй бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Э.Б-ныг “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхтулгаас гаргасан “энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон хуулийн этгээд болох “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, учирсан хохирлыг уг компаниас гаргуулж өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагыг талууд шүүх хуралдааны эхэнд шийдвэрлэх боломжгүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудаа шинжлэн судалсны үндсэн дээр гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд уг шүүх хуралдааны мэтгэлцээний гол цөм болсон иргэний нэхэмжлэл, хариуцагчтай холбоотой асуудлаар дараах дүгнэлтийг өглөө.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Булган нь хохирогч Д.Э-аас 124,416,000 төгрөг шилжүүлэн авсан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан буюу хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байсан, мөн тэрээр хохирогчтой уг компанийн худалдааны төлөөлөгчийн хувиар өөрийн ажил үүрэгт хамаарах хуурай сүү борлуулах талаар ярьж тохиролцсон, мөн хохирогч Д.Э-аас шилжүүлэн авсан мөнгөний зарим хэсэг болох 66,560,000 төгрөгийг “Милко” ХХК-ийн хамаарал бүхий хүн болох гэрч О.Ц-гийн хувийн данс руу шилжүүлсэн, “Милко” ХХК-аас хохирогч Д.Э-ын захиалгатай холбоотой зарлагын болон НӨАТ-ын баримт хэвлэн өгсөн нөхцөл байдал эргэлзээгүй, мөн талуудын маргаангүйгээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэгч өгсөн О.Ц нь “...Би Э.Б-наас шилжүүлсэн 66,560,000 төгрөгийг тооцооны нягтлан З-д бэлнээр нь гаргаж өгсөн. Би мөнгөний зарцуулалтыг мэдэхгүй. Ерөнхий нягтлан Б надад таны данс руу орлого хийгээд авч байя гэж хэлсэн. “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н нь миний дүү юм. Тийм учраас Б-ын хэлснийг зөвшөөрч, орлого орж ирэх үед нь авч, З-д өгдөг байсан. Би ийм байдлаар сүүлийн 2-3 жил орлого хийж байгаа...” гэсэн мэдүүлэг нь ихээхэн анхаарал татах боловч энэ нь шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хамаарахгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй, үгүйг шалгах эсэх нь прокурорын эрх хэмжээнд хадгалагдах болохыг дурдах нь зүйн хэрэг.

Гэхдээ түүний мэдүүлгээс үзэхэд, хохирогч Д.Энхбатын мөнгөнөөс компани руу орсон болох нь, “Милко” ХХК-аас хохирогч Д.Энхбатад зарлагын болон НӨАТ-ын баримт хэвлэн өгсөн байгаагаас үзвэл түүний захиалгыг уг компани хүлээн авсан болох нь харагдаж байгаа юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд үүний амин сүнс хуулийн үзэл санаа нь:

Ажил олгогч хэнд итгэж эрх олгох вэ, ямар шалгуураар хэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах вэ, эцэст нь түүнд хэрхэн яаж хяналт тавих вэ гэсэн тулгын гурван асуудлаар харилцагч болоод нийгмийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх явдал юм.

Хохирогч Д.Э нь хэнд итгэсэн бэ? иргэн Э.Б-д бус харин ажил олгогч “Милко” ХХК-д итгэсэн, яагаад итгэсэн бэ? тэрээр уг компанитай ажилтан нь болох Э.Б-наар дамжуулан урьд 6 удаа харилцсан, гэтэл гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь юу байв, хохирогч Д.Э- яагаад хохирч үлдэв? “Милко” ХХК нь хохирогчийн мөнгө өөрт нь бус шүүгдэгч Э.Б-д очих боломжийг олгосон гэж үзэхээр байна.

Учир нь, захиалагч нарын мөнгийг аж ахуйн нэгжийн дансаар бус, хувь хүмүүсийн дансаар дамжуулан байгууллагынхаа санхүүд бэлнээр авч байсан, худалдааны төлөөлөгч нартаа өр үүсгэх боломж олгосон, санхүүгийн тогтмол хяналт шалгалт байгаагүйн улмаас иргэн хүн хохирчээ.

Хэрэгт авагдаж, улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримт болох “Милко” ХХК-ийн борлуулалтын албаны худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод “үндсэн ажил, үүргийн 11-рт: Өдөр тутмын орлогоо кассад тушаах болон банканд тушаах...” гэж заасан боловч уг компани худалдааны төлөөлөгч нартаа өр үүсгэж, хувийн дансаар нь мөнгө дамжуулж байсан нь гэмт хэрэг үйлдэгдэх, харилцагч хохирох бас нэгэн шалтгаан болжээ.

Харин прокурорын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдлийн мөрөөр “Милко” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/115 дугаар тушаалаар “Дотоодын хяналтын алба”-ыг шинээр байгуулан ажиллаж байгааг сайшаах нь зүйтэй.

Иймд ажилтныхаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нь тогтмол хяналт тавьж чадаагүй нөхцөл байдал, хохирогч Д.Э-ын мөнгөнөөс ажилтныхаа (Э.Б-ны) урьдын өрийг тооцсон гэх тайлбар, түүнчлэн хохирогч Д.Э-ын захиалгыг хүлээн авч зарлагын болон НӨАТ-ын баримт хэвлэж өгсөн зэргийг харгалзан шүүх “Милко” ХХК буюу хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж, хохирогч Д.Э-ын хохирол болох 124,416,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “Милко” ХХК нь ажилтныхаа шууд санаатай үйлдлээр учруулсан хохирлыг арилгасан бол өөрт учирсан хохирлыг гэм буруутайд тооцогдсон Э.Б-наас шаардаж гаргуулах эрхтэй.

Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 5 дахь хэсгийн 5.2-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан иргэний хариуцагч өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаас нэхэмжлэх эрхтэй. Иргэний хариуцагч уг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт гаргахгүйн зэрэгцээ иргэний нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэсэн албан ёсны тайлбарыг үндэслэн иргэний хариуцагч “Милко” ХХК-ийн шаардах эрхийг шийдвэрлэлгүй орхисон болно.

Хохирлын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Булганаас 277,303,581 (хоёр зуун далан долоон сая гурван зуун гурван мянга таван зуун наян нэгэн) төгрөг гаргуулан “Милко” ХХК-д, 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.П-т, 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулан хохирогч Л.Г-т, 18,477,650 (арван найман сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун тавь) төгрөг гаргуулан хохирогч Ч.О-т, 22,058,900 (хорин хоёр сая тавин найман мянга есөн зуу) төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Милко” ХХК-аас 124,416,000 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д тус тус олгож, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Милко” ХХК нь гэм буруутай этгээдээс 124,416,000 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний үйлдлүүд нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл биш тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих саналтай байна...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Э, Б.Ц нар, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч А.М нар “...эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...10 настай хүүхдээ хүнд даатгаж үлдээх боломж олгож өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг зургаан жилээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Э.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ц овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг зургаан жилээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-наас 277,303,581 (хоёр зуун далан долоон сая гурван зуун гурван мянга таван зуун наян нэг) төгрөг гаргуулан хохирогч “Милко” ХХК-д, 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.П-т, 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулан хохирогч Л.Г-т, 18,477,650 (арван найман сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун тавь) төгрөг гаргуулан хохирогч Ч.О-т, 22,058,900 (хорин хоёр сая тавин найман мянга есөн зуу) төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д тус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд буюу “Милко” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсугай.

7.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу иргэний хариуцагч “Милко” ХХК-аас 124,416,000 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д олгож, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Милко” ХХК нь гэм буруутай этгээдээс 124,416,000 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Б-ны асрах хүнгүй үлдэж буй бага насны хүүхдэд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА