Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 216/МА2016/00010

 

Г.Я нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134/ШШ2016/00155 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И овогт Г Я /РД: , утас: /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б овогт Д-Ө П /РД: , утас: /-д холбогдох,

2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан  сумын -р баг  тоот орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд  тооцуулах, тус гэрээгээр Д.П шилжүүлсэн  тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н  Г.Я, Д.П нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, С сум  тоот орон сууцыг Д.П нэр дээр өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч  Т.Сайнбаяр,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н, түүний өмгөөлөгч Э.Сайханаа,  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга,

  нарийн бичгийн дарга  Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор 2010 оны 06 дугаар сарын 20-нд М.Н харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний өмчлөлийн С сум,  дугаар баг,  дүгээр байрны  тоотод байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр 3 жилийн хугацаатай шилжүүлэн аваад, зээл авч хуваарийн дагуу төлж байсан хэдий боловч хувийн шалтгааны улмаас тохирсон хугацаандаа тус орон сууцыг М.Н эргүүлэн шилжүүлж чадаагүй. Ингээд уг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан Хас банкнаас зээл авах зорилгоор Д.Н бид хоёр харилцан тохиролцож, түүний дүү Д.П тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Бодит байдал дээр Д.П худалдаагүй, хариуцагч Д.П ч худалдаж аваагүй. Зөвхөн Х б зээл авах зээлийн барьцааны хөрөнгө болгох зорилго агуулсан байсан. Тиймээс өнөөдөр 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох М.Н хүү Э.У тус орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч, өмчлөгч М.Н, Э.У нар тус орон сууцны ус, дулаан, цахилгааны зардлыг төлж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Г.Я хариуцагч Д.П шилжүүлсэн Сүмбэр сум,  дугаар баг, - тоотод байрлах орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус орон сууцыг Д.П шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Я шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:

2010 онд бэлэглэлийн гэрээний дагуу Говьсүмбэр аймаг С сум,  тоот орон сууцыг М.Н эгч надад шилжүүлж өгсөн. Уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байсан учраас надад байрыг зарах эрх үүссэн тул Д.П 24 500 000 төгрөгөөр худалдсан. Одоо миний бие шүүхэд гаргасан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг, С сум, тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж байна. Энэ татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймаг С сум,  тоотод байрлах,  м.кв,  өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, 24 500 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авахдаа 10 500 000 төгрөгийг байршуулаад 24 500 000 төгрөгийг Хас банкнаас зээлж, одоо сар бүр төлбөр төлж байна. Г.Я, М.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 тоот шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Говьсүмбэр аймаг С сум,  тоот орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул орон сууцны үнийг Г.Я гаргуулах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд М.Н гэдэг хүн оролцоогүй, гэрээний талууд биш учраас ямар нэг шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Г.Я, М.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг үндэслэн миний бие улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй, харин худалдах, худалдан авах гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоогийн байдлаар уг орон сууцанд амьдарч байгаа хүн ус, дулааны төлбөрийг төлсөнөөр өмчлөгч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. 2014 онд орон сууцыг худалдаж авах үед Г.Я би энэ байранд амьдарч байгаа, түрээсийн төлбөрийг төлөөд хүссэн үед чинь байрнаас гарна гэсэн тул би орон сууцыг худалдаж авахдаа үзээгүй. Нэгэнт байрны үнийг гаргуулах талаар шүүхээс шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон тул М.Н шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Говьсүмбэр аймаг С сум,  дугаар баг  тоот өөрийн өмчлөлийн орон сууцыг 2010 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах зорилгоор нэхэмжлэгч Г.Я бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрээр М.Н, Г.Я бидний хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон.

Харин нэхэмжлэгч Г.Я нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Сүмбэр сум -р баг  тоот орон сууцыг  хариуцагч Д.П худалдах, худалдан авах гэрээгээр 2014 оны 06 дугаар сарын 20-нд шилжүүлсэн байсан. Нэхэмжлэгч Г.Яс хариуцагч Д.П уг орон сууцыг хууль ёсоор худалдах,худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байх боломжгүй. Тэр миний сайхан сэтгэлийг ашиглан хууран мэхэлж, элдэв шалтаг тоочин, надад мэдэгдэлгүй, хууль бус аргаар нуун дарагдуулж миний орон сууцыг Д.П худалдсан байна.

Учир нь энэ орон сууцанд миний хүү Э.У гэр бүлийн хамт 2012 оноос хойш амьдарч байгаа ба миний бие худалдаж авсанаас хойш буюу 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл цахилгаан, дулаан, бусад холбогдох зардлыг хүү Э.У хамт төлж байгаа. 2014 оноос хойш хэн ч тус орон сууцыг худалдаж авсан талаар бидэнд мэдэгдэж чөлөөлөхийг шаардаагүй.

Иймд Г.Я, Д.П нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,  Сүмбэр сум,  тоот орон сууцыг хариуцагч Д.П нэр дээр өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х б” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Д.П нь уг орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан гэж тайлбарлаж байна. Уг асуудлаар тус шүүхийн 2016 оны 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдсан гэрээ, Хас банкны зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн ба хуулийн хүчин төгөлдөр болсон.

Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр банк 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д.П зээлийн гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттай зээл олгосон. Хэрэв орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүсэл сонирхлыг илэрхийлээгүй байсан бол Г.Я Д.П өмчлөх эрх үүсэхгүй байсан. М.Н нь өөрийнхөө хөрөнгийг бусдад алдсан бол энэ тухай банкинд мэдэгдэж сэрэмжлүүлэх байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй. Бид улсын бүртгэлээс лавлагаа авахад Г.Я нэр дээр орон сууц бүртгэлтэй байсан. Тэгэхээр Д.П нь шударга өмчлөгч юм. Тиймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй тул банкны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Говьсүмбэр аймаг С сум  дугаар баг,  тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н шаардлагаар Г.Я, Д.П нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д зааснаар Д.П өмчлөлд бүртгэгдсэн Сүмбэр сум  дугаар баг, тоот орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч Г.Я нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШЗ2016/00750 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.П улсын тэмдэгтийн хураамжид 403150 төгрөгийг гаргуулж, М.Н олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдолдоо: нэхэмжлэгч Г.Я, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Нарангэрэл нарын хооронд 2010 онд хийгдсэн “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон анхан шатны шүүхийн 2016.07.21-ний өдрийн 134/шш2016/00098 тоот шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар С сум,  дугаар баг,  тоот орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я гаргуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.  Гэтэл бие даасан шаардлага гаргаж байгаа 3-дагч этгээдийн шаардлагыг шүүх хүлээн авч байгаа нь буруу юм. Учир нь бие даасан шаардлага гаргасан 3-дагч этгээдийн гаргаж байгаа шаардлагыг шүүх шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан боловч шүүх үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар 3-дагч этгээдийн гаргасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой байсан боловч энэ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

2. Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ёстой байтал бас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3. Шүүх өмчлөгчийг буруу тодорхойлсон. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нь 2014.06.20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байх үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байсан. Түүний эрх, үүрэг дуусгавар болж Г.Я өмчлөлд шилжсэнийг бүртгэлийн газар бүртгэж баталгаажуулсан байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байсан.

4. Шүүх хуралдааны даргалагч шүүх хуралдааны дэг, дарааллыг шүүх хуралдаан эхлэхэд танилцуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж дуусаад мөн хуулийн 106,107 дугаар зүйлүүдэд зааснаар хэрэг хэлэлцэж, зохигч, хэргийн оролцогчид мэтгэлцээд дууссаны дараа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн мөн шүүх хуралдаан даргалагч өөрийн тогтоосон шүүх хуралдааны дэгийг зөрчсөн.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд мэргэжлийн хуульчаар эрх ашгаа хамгаалуулж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл өөрийн гаргасан шаардлагаа ямар хуулийн аль заалтын дагуу гаргасан тодруулж асуухад тодорхой хариулт өгөөгүй, шүүх хуралдаан даргалагч бас гуравдагч этгээдийн бие даан гаргасан шаардлагын үндэслэл хуульд нийцэж байгаа эсэх талаар тодруулаагүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж чадаагүй, Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.Я нь Д.П холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан С сумын  дугаар баг дүгээр байрны  тоот  м.кв талбайтай  өрөө  орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,  Д.П шилжүүлсэн орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.П нь эс зөвшөөрч маргасан байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар  нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд “Д.П нэр дээр буй Х б Ч салбар дахь 34500000 төгрөгийн орон сууцны зээлийг нэг жилийн дотор буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Г.Я төлж барагдуулсаны дараа уг орон сууцны гэрчилгээг Г.Я нэр дээр ямар нэгэн маргаангүйгээр зохих журмын дагуу шилжүүлж өгөхөөр тохиролцон” эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

 Гуравдагч этгээд М.Н нь Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Д.П нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан байх ба хариуцагч Д.П нь маргаан бүхий орон сууцыг Г.Я худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан учир уг шаардлагыг  зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна.

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н шаардлагыг хангаж шийдвэрлэжээ[1].

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

        Учир нь 1. Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.21-ний өдрийн 98 дугаар шийдвэр[2] болон талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Я нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээлд хамрагдах зорилгоор  М.Н гэгчийн  эзэмшлийн С сумын  дугаар баг тоотын өрөө орон сууцны өмчлөх эрхийг 3 жилийн хугацаатайгаар бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх бөгөөд тэрээр тохиролцсон хугацаандаа М.Н орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөөгүйн улмаас М.Н нь Г.Я байгуулсан “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Шүүх, дээрх  маргаан бүхий орон сууц нь Д.П гэгчийн өмчлөлд 2014 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн, улмаар Д.П нь уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, түүнд өмчлөх эрх үүссэн ба тэрээр Хас банкинд зээлийн барьцаанд тавьсан х банкны барьцаанд Хас байх тул уг орон сууц нь буцаан өгөгдөх  боломжгүй болсон гэж дүгнэн,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар М.Н, Г.Я нарын хооронд байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Сүмбэр сум  дугаар баг  тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я гаргуулах эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон  байна. 

Өөрөөр хэлбэл  М.Н нь дээрх хэргийг хянан шийдвэрлэх явцад Сүмбэр сум -р баг  тоот м.кв талбай бүхий   өрөө орон сууцны өмчлөх эрх нь бусдын өмчлөлд шилжсэний улмаас уг орон сууцыг  өөрийн эзэмшил болон  өмчлөх эрхэд Г.Я буцаан шилжүүлж авах боломжгүй, харин уг орон сууцныхаа үнийг Г.Я  нэхэмжлэх эрхтэй  болсон гэдгээ мэдсэн гэж үзэхээр байх ба тэрээр дээрх шийдвэрт ИХШХШТХуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаагүй байх тул шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Мөн тэрээр тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхийнхээ дагуу тухайн үед Г.Я, Д.П нарын хооронд 2014 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага  гаргаагүй байна. 

Тиймээс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н “Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.П нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага нь шийдвэрлэгдсэн эсэх, хэрэв шийдвэрлэгдсэн гэж үзвэл ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар М.Н шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй  эсэх зэргийг шүүх анхаарч, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

2. Хэргийн материалаас үзэхэд анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 911 тоот шүүгчийн захирамжаар/хх-109/ Г.Я нэхэмжлэлтэй Д.П холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байх ба энэ хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Я, хариуцагч Д.П нар нь “Д.П нэр дээр байгаа Х б Чойр салбар дахь 34500000 төгрөгийн орон сууцны зээлийг нэг жилийн дотор буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Г.Я төлж барагдуулсаны дараа уг орон сууцны гэрчилгээг Г.Я нэр дээр ямар нэгэн маргаангүйгээр зохих журмын дагуу шилжүүлж өгөхөөр тохиролцон“[3] эвлэрлийн гэрээг  байгуулж талууд гарын үсгээ зурсан байх ба  уг гэрээг шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэрэгт хавсаргажээ. 

Энэ нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч, хариуцагч  нь эвлэрэх эрхтэй гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Г.Я нэхэмжлэлтэй Д.П холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байх ба тус шүүх хуралдаанд М.Н гэгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, тэрээр “...Г.Я, Д.П нарын хооронд 2014 онд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Д.П нэр дээр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагыг шүүх 2016 оны 10 дугаар сарын18-ны өдөр хүлээн авч хэрэгт хавсаргажээ[4].  

 Гэтэл дээрх шүүх хуралдаанаар  “хариуцагч нь  өмгөөлөгч авах болон  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад хариу тайлбар гаргах”, “нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Д.Н гэгчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан”, мөн “М.Н бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах” гэсэн үндэслэлүүдээр хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээг хэрхэх талаар хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр шүүх гаргаагүй байна.

 

 Тодруулбал, нэхэмжлэгч Г.Я, хариуцагч Д.П нар нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд М.Н бие даасан шаардлага гаргахаас өмнө “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд эвлэрч  эвлэрлийн гэрээ байгуулсан” -ыг   шүүх анхаарч үзээгүй, энэ талаар тодруулаагүй, эвлэрлийн гэрээг хуульд заасны дагуу үнэлж дүгнээгүй, талууд эвлэрсэн бол мэтгэлцээн явагдах эсэх талаар дүгнэлт хийгээгүй, мөн талуудын эвлэрсэн эвлэрлийн гэрээгээр М.Н шаардлага нь хангагдсан буюу  шийдвэрлэгдсэн байх боломжтой эсэхэд анхаарч энэ талаар  тодруулж дүгнэлт хийгээгүй байна.

 

            Түүнчлэн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Я нь ирж оролцсон байх бөгөөд  тэрээр “өмнөх шүүх хуралдааны дараа бид нар ярилцаж тохиролцоод эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэсэн хүсэлтийг[5] шүүх хуралдаанд дахин гаргаж  уг  татгалзлаа бичгээр[6] шүүхэд  өгснийг хэрэгт хавсаргасан  байна.

            Дээр дурдагдсан зохигчдын эвлэрлийн гэрээ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н шаардлага, нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзал зэргийн агуулгаас үзэхэд тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Д.П  нэхэмжлэгч Г. нэр дээр шилжүүлэх  байдлаар дамжуулалгүй Д.П шууд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нэр дээр шилжүүлж   түүний эрх ашгийг хангах боломжит нөхцөлөөр талууд эвлэрлийн гэрээг байгуулж болох  байсан эсэх талаар шүүх анхаараагүй байна.

Ер нь нэхэмжлэгч Г.Я нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь тэрээр хариуцагч Д.П эвлэрсэн эвлэрлийн гэрээнийхээ үндсэн дээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохоос ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч байгаа асуудал биш  гэж үзэхээр байгааг шүүх анхаарч энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу  байна.  

Иймээс анхан шатны шүүх нь  ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг  үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.   

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ:

- Г.Я нэхэмжлэлтэй Д.П холбогдох хэргийг хянан хэлэлцэх шатанд Д.Н гэгчийг гэрчээр оролцуулах асуудлаар шүүх хуралдааныг 2 удаа  хойшлуулсан/хх-107,125/.

-2016.11.02-ны өдөр шүүх хуралдааны явцад нийт 3 удаа шүүх хуралдааныг завсарлуулж дахин үргэлжлүүлсэн/хх-159-178/, 

-шүүх хуралдааныг нээж, хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох иргэний хэргийг хэлэлцэх гэж байгааг зарлан танилцуулсан атлаа ямар шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэх талаар танилцуулаагүй /хх- 125,159/,

- шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцсон байтал ирц танилцуулсан хэсэгт энэ талаар бичээгүй/хх-125/ зэрэг зөрчлүүдийг гаргасан байна.

Энэ нь ИХШХШТХуулийн 76, 96, 98, 99,106 дугаар зүйлд зааснаар шүүгч шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг хангалтгүй явуулсан,  шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хир зэрэг сахин биелүүлж байгааг харуулах баримт тул тэмдэглэл алдаатай бичигдсэн эсэх, хуульд заасан шаардлага хангасан эсэх зэргийг шүүх хуралдаан даргалагч анхаарч хянаагүй, шүүх хуралдааны явцад даргалагч нь хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулах бүх нөхцөлийг хангасан байх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулаагүй, хэлэлцэх хэргийн талаар бүрэн танилцуулаагүй гэж үзэх үндэслэл болно.   

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь  хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134/ШШ2016/00155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172  дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал  гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                  ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                Х.БАЙГАЛМАА

 


[1] Шийдвэр 2016.11.02 Дугаар 155. хх-159

[2] Хэргийн 70-р хуудас

[3] 2016.10.17. Эвлэрлийн гэрээ хх-117

[4] 2016.11.02 М.Нарангэрэлийн шаардлага хх-121

[5] 2016.11.02 Шүүх хуралдааны тэмдэглэл хх-160

[6] 2016.11.02 Нэхэмжлэгчийн татгалзал хх-147