Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 0058

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Ж.Уранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, өмгөөлөгч П.Ганбаатар,

шинжээч Н.Шинэбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, С.Санжаажамц,       

шүүгдэгч H нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч H-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903009970446 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Бүгд найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийнгол аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт 24 тоотод оршин суух, H.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Х /H/ нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний 22 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт “Их хүрд” ХХК-ийн баруун урд талын замд “Тоёота эстима” маркийн 87-49 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ ж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б, Т.Г нарыг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч H шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хоёр хүн гэнэт урдуур орж ирээд дайрагдсан. Хэдэн км/цаг-ийн хурдтай явснаа санахгүй байна. Машин бүдэг гэрэлтэйг мэдээгүй, надад үзэгдэх орчин хязгаарлагдаагүй, хэвийн байсан. Оршуулгын зардлыг төлнө. Ийм зүйл болсонд их харамсаж байна. Өмгөөлөгчийнхөө байр суурьтай адилхан саналтай байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Ургийн баяр”-т яваад 31-ний орой ирсэн. Эмээлтэд хадмынд нөхрөө буулгачихаад гэртээ иртэл ослын талаар мэдсэн. Осол болсон газар бол гэрэлтэй, харагдана, гарцгүй. Нөхөр маань ууж идсэн асуудал байхгүй, архи уудаггүй, айраг уусан байсан. Гомдолтой байна. Нийт 25.560.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амь хохирогч Т.Гтой 1993 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй. 8 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг өнгөрөөгөөд “Ургийн баяр”-аас ирсэн. Тухайн үед хөдөлгөөний нягтрал их, хурд хэтрүүлэх боломжгүй байсан. 20 цаг 15 минутын үед надтай утсаар яриад “энд хонолоо” гэсэн. Зүүнсалаанд гэртээ ирээд 22 цаг 15 минутын орчимд ослын талаар мэдээд очсон. Тэгэхэд Б хөдөлж байсан, манай талийгаач нилээд хол шидэгдсэн байсан. Хоёр талийгаач замын голын цагаан зураасан дээр зогсож машин өнгөрөөсөн байгаа, бичлэг байдаг. Санаатай хэрэг биш, хадмуудын гаргаж өгсөн баримтуудыг л гаргаж өгсөн. Оршуулгын зардалд 8.521.880 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлөгдсөн ч маш их гомдолтой байна” гэв.

Шинжээч Н.Шинэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргийн газрын үзлэгийн схем зураг, гэрэл зургийг үндэслэж дүгнэлт гаргасан. Харанхуй, үзэгдэлт хангалтгүй орчинд хурдаа тохируулж явах ёстой. Тоормосны мөр гэж хэргийн газрын үзлэгт бичээгүй. “З” гэсэн тэмдэглэлийг зүүн талдаа буюу 1 талдаа тоормос барьсан учир тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Гэрлийн гялбаанд орсныг тогтоох боломжгүй. Шулуун ногоон өнгөөр тоормосны мөрийг тэмдэглэдэг” гэв.

Эрүүгийн 1903009970446 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оийн: “2019 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 22 цаг 40 минутын үед xaмт ажиллаж байсан талийгаач Бын эгч Уранбилэг утсаар залгаж “Г, Б хоёр машинд мөргүүлээд сая нас барчихлаа” гэж хэлсэн. Би охины хамт хэрэг болсон газар дээр очсон. Намайг очиход нас барчихсан байсан. Одоогоор 5 сая гаруй төгрөг оршуулганд зарцуулсан. 20 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг гаргаад өгвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.17-ны өдрийн 1897 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач /Т.Г/-ийн цогцост гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины баруун дух, зулай, чамархай, чамархайн суурь, дагз хэсэг, зүүн чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 1 дүгээр нугаламын мултрал, гавал яс аман хүзүүний суурийн холбоосын урагдал, тасрал, өвчүү ясны хугарал, баруун шилбэ, шаант ясны ил хугарал, зүүн уушгины цусархаг няцрал, баруун бөөрний дээд булчирхайн цус харвалт, баруун бөөрний гадна капсулын цус харвалт, дух, баруун хацар, цээж, хэвлий, баруун ташаа, зүүн ташаа, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, баруун өгзөгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.6.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед босоо байрлалтай үед илүүтэй үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач В /III/ бүлгийн цустай байжээ. 7. Талийгаачийн цусанд 3,3%, ходоодны шингэнд 4,0% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна” гэжээ /хх-124-125/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн: “2019 оны 8 дугаар сарын 31-ний 22-23 цагийн үед болсон зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй. Талийгаачийн эгчийн охин орж ирж “эгчээ ах машинд дайруулчихлаа” гэсэн. Тэгээд очиход нас барсан байсан. 10-12 сая төгрөг оршуулганд баримтаар зарцуулсан. 2 хүүхэддээ юм нэхэмжлэх хэрэгтэй байна. Хохирол гомдолгүй болгох юм бол би цаашид зууралдах шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх-71-72/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.17-ны өдрийн 1896 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач /Б.Б/-ын цогцост гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл буюу гавлын суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун эгэм ясны хугарал, баруун 1,4,5,6-р хавирганы хоёрлосон, баруун 2,3-р хавирганы гурвалсан хугарал, баруун уушгины цусархаг няцрал, элэгний язрал, дух, баруун шанаа, баруун хацар, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн тохой, зүүн шуу, бүсэлхий, зүүн ташаа, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн сарвуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.6.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед босоо байрлалтай үед илүүтэй үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач О /I/ бүлгийн цустай байжээ. 7.Талийгаачийн цусанд 3,6%, ходоодны шингэнд 7,2% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна” гэжээ /хх-129-130/,

Гэрч Li Peiqing-н: “...Орой H-ийн машинд дайгдаад өөрийнхөө үйлдвэр дээр очихоор явж байсан. Гараад удаагүй явж байтал түс тас хийсэн чимээ гарсан. Тэгээд жолоочийн хамт машинаас буусан чинь хүн дайрчихсан харагдсан. Жолооч цагдаа болон эмнэлэг дуудсан гэж хэлсэн. 60 км/цаг-ийн хурдтай явж байсан, яаруу яваагүй. Осол гарах үед машиныг H жолоодож явсан. Харагдах орчин муу байсан. Хажуугаар том машин өнгөрсөн. Тэр машины гэрлийн гялбаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-100/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019.09.10-ны өдрийн 065124 дүгээр дүгнэлтэд: “...Зүүн гар талын гэрлийн тусгал ойр дээрээ 10000 кандель, хол дээрээ 0 кандель, ойр дээрээ 0 кандель, хол дээрээ 0 кандель /стандарт нь 10000 кандель/. 1.Toyota маркийн Estima загварын 87-49 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна. 2.Уг тээврийн хэрэгслийн урд копут зүүн гар тал нь нугаларч, гажсан, урд их гэрлийн зүүн гар тал хагарсан, урд буферийн зүүн гар тал хагарч, цуурсан, зүүн гар талын урд крылон нугаларч, будаг нь халцарсан, урд салхины шил зүүн гар тал гаднаас дотогшоо чигт хагарч, цөмөрсөн, улсын дугаарын гэрлийн зүүн тал асахгүй, мөн баруун гар талын холын гэрлийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна. 3.Уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлүүд нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй, улсын дугаарын гэрлийн зүүн тал асахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн байна. Уг тээврийн хэрэгслийн урд копут зүүн гар тал нугаларч, гажсан, урд их гэрлийн зүүн гар тал хагарсан, урд буферийн зүүн гар тал хагарч, цуурсан, зүүн гар талын урд крылон нугаларч, будаг нь халцарсан, урд салхины шил зүүн гар тал гаднаас дотогшоо чигт хагарч, цөмөрсөн, мөн баруун гар талын холын гэрлийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байгаа эвдрэл, гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ эвдрэл, гэмтлүүд байна. 4.Уг тээврийн хэрэгслийн тоормос шингэн дамжуулгат, цахилгаан, ABS системтэй. Жолоодлого хийж болон тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд тоормос стандартын шаардлага хангаж байна. 5.Уг тээврийн хэрэгслийн тоормос ...гишгэх үед зам дээр тоормосны мөр тасалдах байдлаар үүснэ. 6.Уг тээврийн хэрэгслийн спидометр нь ажиллаж байна. Хэрэв ажиллахгүй тохиолдолд жолооч хурдаа хянах боломжгүй болно” гэжээ /хх-136-139/,

Шинжээч Б.Зулын: “Бид гурав тус тусдаа үзэж байгаад сүүлд нь нэгтгэж хоорондоо ярилцан дүгнэлтийг үндэслэн маргаан байхгүйгээр гаргасан. Кандель гэдэг бол гэрлийн хүчин чадлыг хэмждэг нэгжийн нэршил юм. Ослын үед зүүн их гэрэл хагарсан, хол ойрын гэрэл асахгүй, хол ойрын гэрэл хагарсан байдалтай байсан. Энэ нь одоо тоног төхөөрөмжөөс мэдээлэл авч дүгнэлтийн хуудсан дээр 0 гэсэн утгыг зааж илэрхийлдэг. Тодорхой хэмжээний гэрэл асаж байсан бол 1-10000 буюу түүнээс дээш нэгжээр гэрлийн мэдээлэл илэрхийлэгддэг. Баруун талын их гэрэл нь хол, ойр дээрээ тусгалын хүчин чадал нь хүрэхгүй, дотор талын цайр нь бохирдож гэрэлтүүлэх чадваргүй болсон. Эдгээр гэмтлүүд нь үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө” гэх мэдүүлэг /хх-156/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.09.29-ний өдрийн 370 дугаар дүгнэлтэд: “1.Toyota-Estima маркийн 87-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х /H/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч талийгаач Б.Б, Т.Г нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-145-146/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.10.18-ны өдрийн нэмэлт 417 дугаар дүгнэлтэд: “1.Toyota-Estima маркийн 87-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х /H/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч талийгаач Б.Б, Т.Г нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019.09.10-ны өдрийн 065124 дугаартай дүгнэлтэд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй гэж гаргасан байна. 4. Т.Эстима маркийн 87-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь 12.3-т заасныг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. 5. О.Х, Ли Пэй Чинь нар нь осол хэрэг болохоос өмнө өөдөөс ирж яваа автомашины гэрлийн гялбаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ /хх-151-152/,

Шүүгдэгч H-н яллагдагчаар өгсөн: ““Өргөө мийт трейд” ХХК дээр би өдөр найз Хүслэн гэдэг Өвөрмонгол залуутай уулзахаар очсон. Найзтайгаа хамт хоол идэж ярьж сууж байгаад 22 цаг өнгөрч байхад гарсан. 87-49 УБН дугаартай Т.Эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй Эмээлт захын төв зам дээр нэгдүгээр эгнээгээр “Их хүрд” ноос, ноолуур борлуулах төвийн замаар өнгөрч явж байсан. Тухайн зам нь газрын уруу, бас бага зэргийн эргэлттэй зам байхаар нь хурдаа хд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал гэнэт түс тас хийгээд явсан. Явж байсан эгнээндээ зогсоод буугаад харсан чинь хоёр хүн дайрсан байсан. Утсаа аваад 102, 103 дуудсан. Хөдөлгөөн их, зам хуурай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан. Кабиндаа хоёулаа явж байсан. Би 60 км/цаг-ийн хурдтай явж байсан. Мөргүүлсэн хоёр хүн харагдаагүй. Би архи уугаагүй, эрүүл явсан. Машины зүүн урд хэсгээрээ хүчтэй мөргөсөн. Өөдөөс эсрэг урсгалд том машин зөрсөн, түүний гялбаанд орсон. Осол миний буруугаас болоогүй, харин явган зорчигч нар согтуу, гарцгүй газраар гэнэт гарч ирж мөргүүлсэн. Тэр үед бас давхардаад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан машины гэрлийн гялбаанд орсон” гэх мэдүүлэг /хх-166-167/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд: “Осол гарах үеийн жолоочийн тодорхойлолт хэсэгт 80 км/цаг гэх /хх-10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-11, 8-25/,

дуудлагын лавлагааны хуудас /хх-2/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22-25, 26-29/, хохирлын баримтууд /хх-48-68/, мөрдөгчийн “Иргэний нэхэмжлэгчээр, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” тогтоол /хх-69, 70/, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны тодорхойлолт /хх-76/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-77-78/, Б.Бын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-79/, иргэний хариуцагч Zan Wanhiao-н мэдүүлэг /хх-84/, гэрч Т.Ариунчимэгийн мэдүүлэг /хх-87/, Э.Батнасангийн мэдүүлэг /хх-89/, Ш.Цацралын мэдүүлэг /хх-92/, Т.Оийн мэдүүлэг /хх-95/, Г.Янжмаагийн мэдүүлэг /хх-103/, Г.Даваахүүгийн мэдүүлэг /хх-105/, шүүгдэгчийн хорооны тодорхойлолт /хх-111/, гадаад паспортын хуулбар /хх-112/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-113/, Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар /хх-114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-116/, яллах дүгнэлт, хавсралт /хх-202-205/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оийн гаргаж өгсөн хохирлын баримтууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1 ширхэг СД-ийг,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгоос гаргаж өгсөн хохирлын баримтуудыг болон эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ. Харин шүүгдэгчийн 2019.09.01, 2019.09.27-ны өдөр тус тус гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-108, 110/, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхэг, түүнчлэн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбаатараас гаргаж өгсөн СД 1 ширхэг зэргийг хуулийн шаардлага хангаагүй баримт гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х /H/ нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин явган зорчигч 2 хүнийг мөргөж амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хурд хэтрүүлсэн асуудлаар шүүгдэгчийг буруутгаагүй. Гэрлийн гялбаанд орсон гэдгийг гэрч, шүүгдэгч нар хэлдэг, энэ нь тогтоогддог. Баруун талын гэрэл хол, ойр дээрээ 0 кандель байгаа нь нөлөөлсөн бөгөөд үзэгдэх орчин хангалтгүй нөхцлийг бүрдүүлсэн. Хохирогч нарт 8.521.880 төгрөг, 15.560.000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй. Өмгөөлөгчийн хөлс, зээлтэй холбоотой асуудлыг зээлийн гэрээ Бтай хийгдсэн, хамтран зээлдэгч, өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй тул өнөөдөр шийдэх боломжгүй. Шүүгдэгч Хг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. 3 хүүхэдтэй хохирч үлдлээ. Уучлалт гуйгаагүй, нэг ч төгрөг төлөөгүй. Хохирол 28.280.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэж,  

хохирогчийн өмгөөлөгч П.Ганбаатар “Шүүгдэгч нь хэрэг гарснаас хойш 5  сарын хугацаанд хохирогчийн ар гэртэй уулзаагүй, уучлалт гуйгаагүй, хохирол төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Мөрдөн байцаалтад буцаах үндэслэл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол 8.521.880 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга “Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй. Хэргийн газрын үзлэг мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.7-г зөрчсөн. Гутал, малгай, хар фудволка бэхжүүлэгдсэн ч эд мөрийн баримтаар хураан авах ёстой ч аваагүй. Бичлэг бүхий СД нь нотлох баримтын шаардлага хангаагүй, прокурорын зөвшөөрлөөр хураан авах ажиллагаа хийгдээгүй, хураан авах тогтоолгүй. М хууль ёсны төлөөлөгч биш. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн. Хуулийн шаардлага хангаагүй, субъектив санаагаар гарсан дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээч томилуулах саналтай. Техникийн шинжээчийн дүгнэлт гол нотлох баримт ч эргэлзээтэй байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Оршуулгын зардлыг төлнө гэдэг. Бусад хохирлыг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц “Шүүгдэгч хурдтай явсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. “Боломжтой хурдыг сонгож явна” гэсэн боловч дүрэмд тодорхой заагаагүй. 60 км/цаг, 80 км/цаг-ийг боломжтой хурд гэж ойлгож байгаа. Гэрэл осолд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээч томилж өгнө үү. Гэм бурууг эргэлзээгүй тогтоох ёстой...” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч H /Х/ нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 35 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд буюу “Их хүрд” ХХК-ийн баруун урд талын замд “Тоёота эстима” маркийн 87-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ ж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б, Т.Г нарыг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оийн “2019 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 22 цаг 40 минутын үед xaмт ажиллаж байсан талийгаач Бын эгч Уранбилэг утсаар залгаж “Г, Б хоёр машинд мөргүүлээд сая нас барчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.17-ны өдрийн 1897 дугаар “...2.4.6.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед босоо байрлалтай үед илүүтэй үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” шинжилгээ /хх-124-125/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн “...Талийгаачийн эгчийн охин “эгчээ ах машинд дайруулчихлаа” гэсэн. Очиход нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-71-72/,

цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.17-ны өдрийн 1896 дугаар “2.4.6.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед босоо байрлалтай үед илүүтэй үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” шинжилгээ /хх-129-130/,

Гэрч Li Peiqing-н: “...Орой H-ийн машинд дайгдаад өөрийнхөө үйлдвэр дээр очихоор явж байсан. Гараад удаагүй явж байтал түс тас хийсэн чимээ гарсан. Тэгээд жолоочийн хамт машинаас буусан чинь хүн дайрчихсан харагдсан. Харагдах орчин муу байсан. Хажуугаар том машин өнгөрсөн. Тэр машины гэрлийн гялбаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-100/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019.09.10-ны өдрийн 065124 дүгээр “...Зүүн гар талын гэрлийн тусгал ойр дээрээ 10000 кандель, хол дээрээ 0 кандель, ойр дээрээ 0 кандель, хол дээрээ 0 кандель /стандарт нь 10000 кандель/. 1.Toyota маркийн Estima загварын 87-49 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна. 2. Уг тээврийн хэрэгслийн урд копут зүүн гар тал нугаларч, гажсан, урд их гэрлийн зүүн гар тал хагарсан, урд буферийн зүүн гар тал хагарч, цуурсан, зүүн гар талын урд крылон нугаларч, будаг нь халцарсан, урд салхины шил зүүн гар тал гаднаас дотогшоо чигт хагарч, цөмөрсөн, мөн баруун гар талын холын гэрлийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байгаа эвдрэл, гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ эвдрэл, гэмтлүүд байна...” дүгнэлт /хх-136-139/,

Шинжээч Б.Зулын: “...Баруун талын их гэрэл нь хол, ойр дээрээ тусгалын хүчин чадал нь хүрэхгүй, дотор талын цайр нь бохирдож гэрэлтүүлэх чадваргүй болсон. Эдгээр гэмтлүүд нь үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө” гэх мэдүүлэг /хх-156/,

Шүүгдэгч H-н яллагдагчаар өгсөн “...Хөдөлгөөн их, зам хуурай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан. Би 60 км/цаг-ийн хурдтай явж байсан. Мөргүүлсэн хоёр хүн харагдаагүй. Машины зүүн урд хэсгээрээ хүчтэй мөргөсөн. Осол миний буруугаас болоогүй, харин явган зорчигч нар согтуу, гарцгүй газраар гэнэт гарч ирж мөргүүлсэн. Тэр үед бас давхардаад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан машины гэрлийн гялбаанд орсон” гэх мэдүүлэг /хх-166-167/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч H-ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ ж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б, Т.Г нарыг мөргөж амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.2-т заасан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, тус хуулийг ноцтой зөрчсөн, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээч томилуулах, хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон, шүүгдэгчийн хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Тухайлбал амь хохирогч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нар гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй хэдий ч гэр бүлийн харилцаатай, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд болох нь Б.Мгийн “...Б бид хоёр 12 жил амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-71/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-77/, гэрч Э.Батнасан, Ш.Цацрал нарын “...Б албан ёсны эхнэр Б.Мгийн хамт 12 жил амьдарсан. Хань болох Б.Мг хууль ёсны төлөөлөгчөөр томилж байна...” гэх мэдүүлэг /хх-89, 92/-ээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасныг зөрчин хууль ёсны төлөөлөгчөөр Б.Мг томилсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн хэрэгт авагдсан БНХАУ-ын Е94344987 дугаар паспорт /хх-112/, Монгол Улсад оршин суух үнэмлэх /хх-114/-д H, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэл /хх-113/-д БНХАУ-ын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 23-нд төрсөн Доржийн Х, жолоочийн В ангиллын 315087 дугаар үнэмлэх /хх-115/-д Хаши /Khashi/ гэж өөрөөр бичигдсэн байх боловч шүүх шүүгдэгчийн паспорт, Монгол Улсад оршин суух үнэмлэхэд бичигдсэн байдлаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон болно.       

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хгүй, хязгаарлаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.   

Гэмт хэргийн улмаас явган зорчигч Т.Г, Б.Б нарын амь нас хохирсон бөгөөд Т.Гын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Оршуулгын зардалд нийт 8.521.880 төгрөг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 842.400 төгрөгийг тус тус нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас зөөврийн 00-ийн үнэ /хх-58/ гэх 25.500 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн хасч, үлдэх төлбөр болох 8.492.580 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг гэм буруугийн хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлж барагдуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.От төлөх төлбөргүй гэж үзлээ.

Амь хохирогч Б.Бын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас “Оршуулгын зардал 15.560.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, зээл 5.000.000 төгрөг, нийт 25.560.000 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон оршуулгын зардалд 15.307.720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв. Харин 3 удаагийн үйлдлээр нийт 14 шил архи худалдан авсан үнийн дүн 149.750 төгрөг, мөн хоолны үнэ 28.700 төгрөг, зарлагын баримт дээр нэмж бичиглэл хийсэн 3 баримтын үнэ 98.000 төгрөгийг тус тус энэ хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо. Түүнчлэн “Сэлэнгэ зах 2019.09.01” гэсэн огноотой 8 төрлийн бараа материал авсан 568.800 төгрөгийн үнийн дүн бүхий баримт 2 ширхэг байгаа тул давхардсан гэж үзэн нэг баримтаар нь хохиролд тооцсон болно.       

Өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээтэй холбоотой болон бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Х /H/-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэм буруугийн хувьд маргаагүй ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хоёр хүний амь нас хохироосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг “Завсарлуулсан хугацаанд уулзъя гэж яриад дахиж залгаагүй. Одоо хохирлыг төлье гэж байх шиг байна. Хүний амь нас нөхөн төлөгдөхгүй. Амь хохирогчийн гурван хүүхэд, хууль ёсны төлөөлөгч нар хохироод үлдэж байна. Тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц “Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.От 8.522.000 төгрөг төлсөн. Б.Мд хохирлыг сая шилжүүлсэн. Шүүгдэгч урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, орчуулагч хийж амьдардаг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бүрэн бус-гэрлийн тохиргоо алдагдсан /0 кандель/, баруун талын их гэрлийн тусгалын хүчин чадал хүрэхгүй, цайр нь бохирдож гэрэлтүүлэх чадваргүй болсон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, амь хохирогч нар замын дагуу хоёр тийш сайн харагдах хэсгээр, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн гараагүй/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /2 хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.От оршуулгын зардал 8.522.000 төгрөг төлөгдсөн тул төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд оршуулгын зардал 15.307.720 төгрөг төлөгдөөгүй, хохирогч нар “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 4, хохирогч нар гэнэт гүйгээд гараад ирсэн, осол миний буруугааас гараагүй гэх үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хорих ялын хэмжээний хувьд дээрх байдлаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэх учиртайг тэмдэглэж шүүгдэгч H-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хорих ял оногдуулж, ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн С.Санжаажамцын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зүйл, хэсэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялын хөнгөрүүлэхтэй холбоотой зохицуулалт бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хэрэглэж болохоор заажээ. Шүүгдэгч H-ийн хувьд хуульд заасан үндсэн шаардлага болох “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх нөхцлийг хангаагүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг нөхөн төлөөгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт хураагдан ирүүлсэн шүүгдэгч H-ийн жолоочийн В ангиллын 315087 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 87-49 УБН улсын дугаартай “Toyota Estima” маркийн тээврийн хэрэгслийн 01760419 дүгээр гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч H-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч H цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч H-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 2 хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч H-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч H-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч H-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч H цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.От энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч H-ийн жолоочийн В ангиллын 315087 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 87-49 УБН улсын дугаартай “Toyota Estima” маркийн тээврийн хэрэгслийн 01760419 дүгээр гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч H-аас 15.307.720 /арван таван сая гурван зуун долоон мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М /Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, 61-28 тоотод оршин суух, РД-мф89030621/-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг бөгөөд шүүгдэгч H-д авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч H-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР