Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 13

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                Б.Батзориг

                          Шүүгчид                             С.Энхжаргал

                                                                     Г.Давааренчин

               Оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

******* ******* ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж шийдвэрлэсэн  2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  *******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* ******* тохижилтын *******т холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“…Миний бие ******* нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ******* суманд 172 нохой устгаж шатааж, ******* хот тохижилтын байцаагч , захиргааны ажилтан , 1, 2 дугаар багийн засаг дарга нар нохойг тоолж аван устгал хийж тооцоог хийсэн боловч Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 нохой алж шатаасан. Номгонд нохойны устгал хийхэд ******* 3 өдөр байнга дагаж явж байсан. Нохойг устгаж шатаахад *******, , байгаль орчны байцаагч нар хамт байсан. ******* тохижилтын дуудахад бензин байхгүй гэсэн. г дуудахад ******* төвд явна гээд ирээгүй. Иймд Номгон тосгонд алж устгасан 100 нохойны хөлс 900.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 төгрөг бүгд 926.150 төгрөгийг хот тохижилтын газраас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* тохижилтын газрын дарга Б.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

“…Манай хот тохижилтын ******* нь жилд 2 удаа ******* ******* Засаг даргын захирамжийн дагуу ******* хэмжээнд золбин нохой, муур устгах ажлыг хувь хүнтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгэж ирсэн. Урьд өмнө нь Улаанбаатар хотоос анчин урьж ирүүлэн гэрээ хийж ажил гүйцэтгэх бүрдээ хуулийн байгууллагад бүртгүүлж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гүйцэтгүүлсэний дараа Засаг даргын тамгын *******тай хамтран тусгай комисс томилон үзэж, шалгаж, тоолон тусгай бэлтгэсэн нүхэнд булж устгасаны дараа төлбөр тооцоог шилжүүлсэнээр ямар нэгэн асуудалгүй ажил дуусдаг байсан.

Харин 2015 оны 12 дугаар сард Эрдэнэт хотын иргэн ******* нохойны соёо худалдаж авах хүсэлтэй байгаа тухай манай ажилтнуудаар дамжуулан хэлүүлсэн байсан. Дараа нь намайг Улаанбаатар хотод ажил явдалтай явж байхад ******* надтай ярьж нохойг би устгаж өгье гэхээр нь зөвшөөрч өмнөх гэрээний адил гэрээ хийж дээр нь нохойны соёо худалдаж авах асуудлаа өөрөө шийд бид энэ тал дээр оролцохгүй гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа дахин над руу ярьж нохой устгаж дууссан явдалд баярласан талархсанаа хэлсэн.

2016 оны нохой устгах тухай Засаг даргын захирамж гарсаны дараа би *******ийг дуудсан. Тэр өдрийн үдээс өмнө А. *******ийг дагуулж цагдаад бүртгүүлээд, зааварчилгаа өгч ажилд нь гаргасан. Үүрэг өгч ажилд гаргасанаас хойших ажилд би гардаж оролцдоггүй учир маргааш өглөө нь А. над дээр ирээд хогийн цэг дээр очоод ирлээ. Тэнд байгаа нохой одооных биш, элжирч муудсан нохой байх шиг байна. Та очиж үздээ гэхээр нь би тэр даруйд очиход тэнд бидэнтэй хамт очсон бүх хүмүүст илт мэдэгдэж байсан болохоор би уурласан. Үдээс хойш болоход элжирч муудсаныг нь ялгаад хаячихлаа комиссоо ирүүлээч гэсний дагуу А. тамгын газраас комисс авч очоод тоолж авсан гэж надад өглөөний зөвлөгөөн дээр танилцуулсан. Үүнээс хойш 2-3 хоног таг чимээгүй болсон. Харин нохой устгасан гэх мэдэгдэх зүйлгүй гудамж талбайд золбин нохой хэвээрээ энд тэндгүй байсаар байсан. Гайхас төрөөд сураг ажиг сонсоход Номгонд устгал хийж байгааг олж мэдээд манайд мэдэгдэлгүй Номгонд устгал хийсэн учир би Номгоны багийн даргын туслах н.******* рүү залгаж сэгийг шатаасан уу? гэхэд үгүй гэж хэлсэн. Би түүнд шатаах болоогүй би очиж үзье гэхэд за гэсэн. Бензин, шатахуун хөөцөлдөөд бүтээгээд 3 цаг орчим хугацааны дараа үдийн 12 цаг болж байхад цайндаа орсоны дараа явах гэтэл багийн Засаг дарга хэдэн өдөр устгаагүй байж намайг очих хооронд хэлсээр байтал сэгнүүдийг шатаачихсан ирж үз гэсэн. Тухайн үед би уурлаад битгий шатаа гэсээр байхад зориуд шатаасаны дараа хэлэхээр нь би очоогүй. Дараа өдөр нь дэд бүтцийн мэргэжилтэн 1 дүгээр багийн Засаг дарга н.Ганбагана нар намайг дуудаж Номгонд алсан нохойг энд дахиж тоолуулахаар оролдож байна, очиж үзье гэсэн. Хамт очоод н.*******г дагуулаад дутуу шатсан сэгийг үзэхэд 12-15 орчим сэг байсан. Үүний дараа би д тооцоо хийхээс өмнө надтай уулзуулаарай, би түүнд дахин хэзээ ч хамтрахгүй үүгээр дуусъя гэж хэлнэ гэж байсан боловч ******* утсаар дарамталж надаар хариу үг хэлүүлэхгүй ална, хядана, буудна гэх зэргээр удаа дараалан тайлбар сонсохгүй байсаар одоо шүүхийн шатанд ирж байна. Сэг тоолж устгах комиссуудын сэг 2 талд зөөж тоолуулсан гэсэн баталгаатай баримтанд миний хувьд эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл манай тээврийн жолоочийг төдөн нохой устгасан гэж комиссд хэлэхийг тулган шаардаж байснаас манай тээврийн жолооч бүтэхгүй нөхөр гээд зайгаа авсан гэсэн. Иймээс гэрчүүд үнэн байдлыг тодорхой хэлэх байх гэж бодож байна...” гэжээ

******* ******* ******* сум дахь  Сум дундын шүүхийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 173 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ******* ******* ******* тохижилтын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Би 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* ******* ******* ******* тохижилтын *******тай золбин нохой, муур устгах гэрээ байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж, ******* суманд 172 нохой, Номгон 3 дугаар багт 100 нохой устгаж, устгасан нохойнуудаа ажил хүлээн авах комисст хүлээлгэн өгч, устгал хийлгэсэн. Гэрээгээр 5 хоногт 300 нохой устгах, нэг нохой, муур устгах зардлыг 9000 /есөн мянга/ төгрөг байхаар тохиролцож, ******* ******* хэмжээнд нохой устгалын ажлыг эхлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад ажлын хөлсийг дутуу өгч, миний эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.

Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа Хөтөл хотод 200 нохой, Номгон багт 100 нохой устгаж, нэг нохой, муурыг 9000 төгрөг байхаар тохиролцож гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хөлс төлөх болохоороо ажлын үр дүнг комисс хүлээж аваагүй, устгасан нохой хэд байсан нь тодорхойгүй гэх мэтийн үндэслэлгүй шалтаг гарган маргаж байгааг шүүх үндэслэлтэй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Хэрэгт Номгон баг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нохой утсгасан тухай акт үйлдэж, хүлээн авсан байхад энэ баримтыг эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Багийн засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргаж, нохой устгалын ажлыг зохион байгуулж, ажлын хэсэг гарган 3 өдөр төлөөллөө хамт ажиллуулсан, ажлын хэсэг ажлын гүйцэтгэлийг хянан үзээд хүлээн авч устгал хийсэн нь миний буруу биш, засаг захиргааны нэгжийн дотоод зохион байгуулалтын асуудал шүү дээ. ******* ******* дарга, багийн засаг дарга нарын хоорондын хувийн таарамжгүй харьцааны золиос болж, хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй иргэн би хохирч болохгүй.

Хариуцагч нохой устгалын мөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргадаг, манай байгууллагаас төлдөггүй гэхээр нь хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй, асуулгах гэрчүүдийг ч гүйцэд асууж өгөөгүй, миний эрхийг зөрчсөн.

Хариуцагч тал намайг устгасан нохойгоо зөөвөрлөж, давхар тоолуулсан гэж хардсан. Эхний 172 нохойг хүлээж аваад шатаасан байхад яаж би дахин өөр ******* тоолуулах юм бэ?

Миний хийсэн ажлыг н.******* /84 нохой эхний 2 өдөр, дараагийн өдөр 16 алсан гэх мэдүүлсэн/, Номгон багт нохой устгасан устгалын акт, гэрэл зураг нотлоод байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхн шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* тохижилтын ******* давж заалдах гомдолд гаргасан хариу  тайлбартаа:

“...Хөтөлд устгасан 172 ширхэг нохойн сэг зэмийг манай комисс тоолж, хүлээн авч устгасан. Түүний баримтыг дэд бүтцийн мэргэжилтэнд өгч, тэндээс 1.393.200 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг шилжүүлсэн. Манай хувьд тооцоо дууссан, Номгонд устгасан нохой нь манайхаас батлагдсан комисс оролцоогүй учир Номгоны сэг зэмийг яахыг бид мэдэхгүй. Манайхаас нэхэмжилж байгаа мөнгийг би гаргаж өгөх эрх мэдэл байхгүй. Орон нутгийн хөгжлийн сангаас дэд бүтцийн мэргэжилтэн гаргаж өгөх журамтай. Иймээс манайхаас нэхэмжлээд байгаа байдлыг ер ойлгохгүй байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Номгон тосгонд нохой устгах ажлыг хийж, Номгон тосгоны буюу ******* ******* ******* ******* 3 дугаар багийн Засаг даргын захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг нохой устгасан тухай акт үйлдсэн.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Номгон тосгон нь ******* ******* 3 дугаар багт харьяалагддаг бөгөөд тухайн тосгонд хийсэн ажлыг ******* сум хариуцахгүй гээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд 100 нохой устгаж, зохих журмын дагуу  хийсэн ажлыг комисс хүлээн авч акт үйлдсэн  байхад хариуцагч нь  манайд хамаагүй хөлс төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм.

 Энэ талаар хэрэгт нотлох баримтыг хангалттай бүрдүүлж өгсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.   

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ажлын хөлс 900,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг  хариуцагч ******* ******* ******* ******* ******* тохижилтын ******* зөвшөөрөхгүй гэж   маргажээ.

******* ******* ******* *******  ******* тохижилтын *******, иргэн *******тай 2016 оны 03 дугаар сарын 30-ны  өдөр  золбин  нохой устгуулах  ажил гүйцэтгүүлэхээр  01 тоот гэрээ байгуулжээ.

******* гэрээний дагуу  ******* ******* нутаг дэвсгэрт  172 нохой  устгаж,  ажлын хөлс  1.548.000 төгрөгийг ******* тохижилтын газраас  авсан  байна.

Харин зохигчид ******* ******* Номгон тосгонд устгасан 100 нохойны  ажлын хөлсний талаар маргасан ба маргааны агуулгаас үзэхэд  устгасан нохойг  гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгч  тооцоо  хийгээгүй  гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  ******* *******  Номгон багт  нохой устгасан ажлыг ******* ******* ******* ******* Номгон багийн Засаг даргын захирамжаар томилогдсон   ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Иргэний  хуулийн  211 дүгээр  зүйлийн  211.1-д  “Үүргийн  гүйцэтгэлийг  үүрэг гүйцэтгүүлэгчид,  эсхүл   хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө.”,  211.2-т  “Үүргийн гүйцэтгэлийг  хүлээн  авах эрхгүй этгээдэд  хүлээлгэн өгсөн бол гагцхүү  үүрэг  гүйцэтгүүлэгч   зөвшөөрсөн буюу  ийнхүү үүрэг гүйцэтгэснээр  үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд  уул  үүргийг  гүйцэтгэсэнд  тооцно”   гэж  заасан мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “ ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр тус тус заасны  дагуу  нэхэмжлэгч ******* устгасан нохойг  захиалагч талд  буюу ******* ******* хот тохижилтын *******т гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй  байна.

Иймд нэхэмжлэгчийг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа  захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд  тус  гэрээний  тал биш этгээд болох  Номгон тосгоны ажлын хэсгийн ажил хүлээлцсэн тухай актыг үндэслэж нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *******ийн   давж  заалдсан гомдлыг хангах  боломжгүй байна.

Анхан шатны  шүүх зохигчдын хооронд  үүссэн маргаантай  эрх зүйн харилцааг зөв тодорхойлж,  болсон үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  зөв  тогтоосон нь  Иргэний  хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийг  зөрчөөгүй гэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                                  

                                          ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН