Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

    2019        10          29                                2019/ШЦТ/820

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч О., Ц.Б,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Г.Баттогтох, Б.Отгонжаргал,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Дамба, К.Бауиржан,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,  

шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг,

шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711007640241 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой,
эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт
амьдардаг, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр
хороолол, 40а дугаар байр 10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй,
Е овогт БМ регистрийн дугаар:............................

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1984 оны 05 дүгаар сарын 25-ны өдөр
Оросын Холбооны Улс, Эрхүү хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд
боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 586 байр тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Э Б, регистрийн дугаар:....................

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдөр
Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч
мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг,
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, зайсан
гудамж, 29 дүгээр байр 28 тоотод оршин суүх хаягтай боловч Дархан-Уул аймаг 14
дүгээр баг 2 дугаар хороолол Бурхантын 8 дугаар байр 7 тоотод оршин сууж
байгаа гэх, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт ТО, регистрийн дугаар:...............

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1968 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,
оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр, бэр ач нарын
хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийи 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө  дүгээр байр 18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт ОБ, регистрийн дугаар:.................

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.МЭ.БТ.ОО.Б нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ны төвийн 501 тоотод иргэн Ц.Б банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68,500,000 / Жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.БТ.ОО.ББ.Мнартай бүлэглэн иргэн Ц.Б банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68,500,000 / Жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

  Дээрхи үйлдлийг нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзсэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б уг үйлдэлд оролцсон, тус хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “.. Т.О нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Б.М итгэмжлэлээр авч өр төлбөр барагдуулахгүй болсон тохиолдолд дээрх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож надад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг эх хувиар нь хадгалуулж нийт 50,400,000 төгрөгийг Т.О зээлүүлсэн. Б.М нь 70,000,000 төгрөг хүртэл төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас авах итгэмжлэлийг надад хийж өгсөн.... мөнгөө аваарай гэхээр нь ... Голомт банкин дээр очиж 69,000,000 төгрөгийг итгэмжлэлээр авч өөрийн дансанд шилжүүлж, улмаар хохиролгүй болсон... Б.М 10,400,000 төгрөг тус тус авсан...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39, 63-64х/,

Шүүгдэгч Т.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “ ... мөнгөний хэрэг гарсан тул Б.М хамтаар Э.Бгэх хүнээс нийт 50,400,000 төгрөгийг өдрийн хүүтэй зээлж авсан юм...хамтран амьдрагч О.С нь хүнд их хэмжээний өртэй болсон юм. Тэгээд уг өрийг дарахын тулд Э.Б мөнгөн зээлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45х/,

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... Б.М гээд байгаа эмэгтэй нь би Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм. Зээл батлагдсан, батлагдаагүй хамаагүй 2 цагийн дараа гаргаж өгнө. Голомт банкинд танидаг хүн байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51х/,

Хохирогч Ц.Бмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Б.Мбичиг баримтыг нь шалгаж үзэхэд Хаан банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн  үлдэгдэлтэй гэрээ харуулсан. Б.М, О.Б нарт 68,500,000 төгрөг өгсөн. Голомт банкны салбар дээр очиж М дансанд бэлнээр 68,500,000 төгрөг байршуулсан. ...Б.М үлдэхээр нь Голомт банкруу дагуулж ороод Б.Мдансанд байршуулсан 68,500,000 төгрөгийг авах гэтэл банкны теллэр “ мөнгө чинь байхгүй байна” гэсэн. Яагаад мөнгө байхгүй байна гээд Б.М асуусан. Гэтэл банкны ажилтан “ та өөрөө хүнд итгэмжлэл хийж өгсөн байна. Уг итгэмжлэлийн дагуу мөнгө гарсан байна” гэж хэлсэн. /1 дүгээр хх-ийн 26-27х/,

Шүүгдэгч Б.М үзүүлсэн гэх Хаан банкны зээлийн хуурамч гэрээ /1 дүгээр хх-ийн 178-188х/, Голомт банк дахь 3155103344 дугаартай дансанд хохирогч Ц.Баярсайханаас авсан мөнгө болох 68,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1 дүгээр хх-ийн 35х/, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Энхжаргалын баталсан “ данс захиран зарцуулах” итгэмжлэл /1 дүгээр хх-ийн 233/, Э.Б нь “ данс захиран зарцуулах итгэмжлэлээр шүүгдэгч Б.Мданснаар 69,000,000 төгрөгийг шилжүүлж авсан Голомт банкны дансны хуулга /1 дүгээр хх –ийн 37х/,

Шүүгдэгч Т.О нь Э.Б 50,400,000 төгрөг зээлсэнтэй холбоотой материалууд /1 дүгээр хх-ийн 146-152х/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э. нь хохирогч О.НЦ.Б нараас залилан 68,500,000 төгрөгийн хохирол учруулсан, тус хэргийг үйлдсэн гэх баримт авагдаагүй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч О.БЭ.БТ.О Б.Мнартай бүлэглэн иргэн Ц.Баярсайханд банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68,500,000 / Жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Улсын яллагчийн зүгээс үзсэн, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б уг үйлдэлд оролцсон, тус хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ” ... 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхрийн эгчийнх нь охин Бнад руу залгаад та хаана явж байна гэхээр нь би хотын төвд явж байна гэхэд Б би Зайсан руу хүүхдээ авах гээд завгүй явж байна та манай найз М уулзах хэрэгтэй байна зээл авах гэж байгаа юм үнэн юм уу худлаа юм уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд урт цагааны орчимд М уулзсан юм. Бид хоёр Урт цагааны “ХААН” банкны 5 давхарт гарахад 1 залуу байсан тэгээд нилээд их хэмжээний мөнгө тоолоод М өгөөд байсан. Тэгээд намайг тэр өрөөнд байхад тэр залуу надаар гарын үсэг зуруулсан. Мөн зураг дарж иргэний үнэмлэхийг канондаж авсан. Тэгээд М танай нөхөртэй чинь ярина гэж хэлж байсан. Ингээд би тэр газраас гараад Б ярьж М зээл авч байгаа нь үнэн юм байна гэдгийг хэлсэн. Өөр зүйл бол болоогүй юм ...Би Ббол ах дүү төрөл садангийн холбоотой харин Мөмнө харж байсан түүнээс сайн таньж мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /XX-1-ийн 46 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...М нь миний данснаас 69,000,000 төгрөгийг аваарай харин барьцаа гэрчилгээнүүдийг өгөөрэй гэсний дагуу Мүнэхээр зээл авна гэдэгт итгэл төрөхгүй байсан тул өөрийн хамаатны эгч О.Бявуулж М уулзуулсан юм. Тэгээд Баярхүү нь М дагаж яваад харчихаад үнэхээр зээл авах гэж байгаа юм байна чиний мөнгийг төлөх гэж байгаа юм шиг байна гэж хэлээд эгч нь явлаа шүү гэсэн. Тэгэхээр нь би тайвшраад мөнгө аваарай гэхээр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100-ийн “Голомт” банкин дээр очиж 69,000,000 төгрөгийг итгэмжлэлээр авч өөрийн “Голомт” банкны 1605128271 дугаарын дансанд шилжүүлж авч улмаар миний хувьд хохиролгүй болсон юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт  “...Тэгээд намайг Баярсайхан нь Мгээд байгаа хүн дээр дагуулж очоод энэ хүний дансанд мөнгө хийж байгаа юм дуусахаар нь дансыг нь шалгаад манай ажил дээр дагуулаад ирээрэй гэж хэлчихээд өөрөө ажил руугаа явчихсан юм. Тэгэхээр нь би Мямар учиртай мөнгө болох талаар тодруулахад зээлийн үлдэгдэл байршуулаад хурлаар оруулж байгаа юм 6 цагийн орчимд эргүүлээд мөнгийг нь өгөх талаар хэлж байсан. Ямар дансанд хийж байгааг нь тодруулахад миний өөрийн “Голомт” банкны дансанд байршуулж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд банкнаас гарахад надад мөнгө орсон талаар баримтаа харуулсан. Тэр баримт дээр 68,500,000 төгрөгийн орлого орсон талаар мэдээлэл байсан. Бид хоёр уг банкнаас гараад дэлгүүрээс ундаа авчихаад Баярсайхан ахын ажил дээр очсон. Тэгээд ахын ажлын өрөөн дотор сууж байхад Мөнхзул утсаар яриад удахгүй хурлаар орох гэж байна удахгүй болчих байх гэж байснаа 18 цаг өнгөрч байх хурлаар ороод хариу гарчихлаа “Голомт” банк руу очоод байршуулсан мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн. Тэгж байснаа манай хамтран зээлдэгч маань мөнгөө 1 хоног хонуулчих гээд байна гэхэд Баярсайхан ах хонуулж болохгүй талаар хэлсэн. Тэгснээ манай хамтран зээлдэгч ирж байна намайг худлаа яриад байна гэж бодоод байх шиг байна хүүхдийн 100-ын “Голомт” банк дээр очоод уулзъя гээд Баярсайхан ах М бид гурав хамт явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 178-188х/, шүүгдэгч О.Бнь хамаатны дүү Э.Б гуйлгаар шүүгдэгч Б.М зээл авч байгаа нь үнэн эсэхийг мэдэх зорилгоор хохирогч Ц.Баярсайханы ажлын байранд хамт очсон гэх шүүгдэгч О.Б удаа дараагийн мэдүүлгүүд тогтвортой. Мөн шүүгдэгч О.Бэнэ хэрэгт гэмт хэргийн санаа, зорилгын нэгдэл, үйлдэл оролцоо харагдахгүй байна. 

Иймд Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Э.БО.Б нарын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Мл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн, бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

  Шүүгдэгч Б.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” 2018 оны 08 дугаар сард манай ах н.Сайханбаяр, Т.Онар над дээр ирээд мөнгө олж өгөөч гэж хэлсэн. Би Э.Б50,400,000 төгрөг зээлж авч өгсөн. Энэ хугацаанд Т.Охүүнд 1,380,000 төгрөгийг нэг удаа Э.Б руу шилжүүлсэн. Энэ нь манай авга эгч н.Амартуяагийн дансаар шилжиж байсан. Би Т.О тухайн үедээ хүүгээ төлөөд явна гэж бодож орсон. Зээл нь удаашраад байсан учраас Ц.Б 68,500,000 төгрөгийг өдрийн нэг хувийн хүүтэйгээр зээлж авсан. Би зээлж авсан мөнгөнийхөө тухайн өдрийн хүүг төлсөн. Энэ нь миний дансны хуулгаас харагдана. О.Нэргүйгийн данс руу 190,000 төгрөг шилжсэн. Миний хувьд зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Надад мөнгө авах шаардлага байхгүй. Би өөрөө тухайн үед ажил эрхэлдэг байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг өндрөөр төлдөг байсан. Надад хуурч мэхлэх санаа зорилго байхгүй. Би анхнаасаа үнэнээ хэлж мэдүүлэг өгдөг байсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд миний хувийн мэдээлэл байгаа. Энэ мэдээлэлд байгаа хаяг нь дээр одоо болтол амьдарч байгаа. Гар утасны дугаар маань ч солигдоогүй, хэвээрээ байгаа. Тухайн үед үл ойлголцол бий болсон. Зээлийн гэрээ амаараа байгуулж, Ц.Баярсайханаас мөнгө авах үед О.БЦ.Баярсайхан бид гурав л байсан. Барьцааны гэрээ үйлдэж хүүгээ тухайн өдөр өдрөөр нь төлөөд явахаар тохиролцсон. Улсын яллагчийн яллаж байгаа зохиомол байдлыг бий болгосон гэх хэргийг би үйлдээгүй. 2018 оны 05 дугаар сард Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр ч би энэ талаараа хэлж байсан. Ц.БаярО.Н хоёр намайг энэ хэргийг хийсэн гэж хэл гээд дарамталдаг байсан. Энэ талаар шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар ч мэдэж байгаа. Би анх үйлдсэн бичиг баримт нь дээрээ би гэрийнхээ хаягийг бичсэн байсан. О.Нэргүй анх надад би танай гэрт өдөр болгон очно гэж хэлсэн. Манай гэрт  үнэхээр өдөр болгон хохирогч нар ирдэг байсан. Миний 9 настай хүүхдийг ээждээ үнэн зөв яриарай гэж хүүг маань барьж авч байсан. Би бага насны 2 хүүхэд, эхийн хамт амьдардаг. Би тухайн 7 хоногт яагаад хүүхдээ хичээлд нь явуулаагүй талаар багш нь ч энэ талаар хэлнэ. Би ажлын газрынхаа хаягийг ийм шалтгааны улмаас буруу хэлсэн. О.Нэргүй намайг байнга ирж дарамталдаг байсан учраас би Хаан банкны 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэж хэлсэн. О.Нэргүй надад Э.Билүү төлбөрийн чадвартай, миний мөнгийг хурдан өгнө Э.Б үйлдсэн гэж хэл гэдэг байсан. Би энэ талаар мөрдөн байцаагч, прокурорт арай ингэж хэлж болохгүй байх гэж хэлж байсан. Тэр үед прокурор надад хэрвээ чамайг дарамталсан асуудал байгаа бол таслан сэргийлэх арга хэмжээг авах юм бол чи найдвартай улсын хамгаалалтад байх юм байна гэж хэлсэн. Ийм л үйл явдал болсон...” гэх

Б.М гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний авга ах С эхнэр О нь миний найз Байгалаас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр банкнаас зээл бүтэхээр өгнө гэж 50,400,000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээл авсан. Би тэдний хооронд зуучилж өгсөн юм. Анх 2 хоногийн хугацаатай мөнгийг зээлж авсан боловч Оэгчийн банкны зээл нь бүтээгүй учир Б авсан мөнгөө төлж чадаагүй хүүгээ ч өгөөгүй Б надаас өдөр бүр мөнгөө нэхээд байсан, мөнгөний хүү өссөөр өнөөдрийн байдлаар 68,500,000 төгрөг болчихсон. Би өчигдөр үнэгүй.мн сайтаас “банкны зээл чөлөөлж барьцаагүй зээл олгоно” гэсэн зарын дагуу өнөөдөр холбоо барих утсаар нь холбогдож Урт цагааны урд байрлалтай Тайваны төвийн 5 давхарт зээл олгогчтой ирж уулзсан. Зээл чөлөөлөх шаардлагатай учир 69,000,000 сая төгрөг авна гэж хэлээд хоногийн 1 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Зээлийн гэрээ байгуулагдаагүй, цаасан дээр мөнгө өгч авсан тухай баримт үйлдсэн. Надтай хамт Б хамт ажилладаг Б гэдэг эгч хамт явсан ба мөнгө зээлж авахаар болсоны дараа яваад өгсөн. Ингээд зээлдүүлэгчтэй хамт 8 шаргын дотор байрладаг Голомт банкин дээр очиж өөрийн 3155103344 дугаарын дансанд 68,500,000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 500,000 төгрөг дээр би 190,000 нэмээд хоногийн хүү гэж зээлдүүлэгчид өгсөн. Тухайн үед О эгч над дээр үл хөдлөхийн гэрчилгээгээ аваад ирэх ёстой байсан боловч ирээгүй. Би түүнийг ирмэгц мөнгө зээлдүүлэгчтэй зээлийн гэрээг нь өөрийнх нь нэр дээр хийлгүүлж хооронд нь уулзуулаад явна гэсэн бодолтой байсан юм. Гэтэл О эгч, ах хоёр хэн хэн нь утсаа аваагүй. Би О эгчийг хүлээгээд зээл өгсөн хүний ажил дээр 18 цаг хүртэл суусан. Зээлдүүлэгч залуу орой болмогц нэг хүнтэй утсаар яриад “би ерөөсөө хоногоор зээл өгөхөө болилоо, мөнгөө буцааж авмаар байна” гэсэн. Ингээд би түүнтэй хамт хүүхдийн 100-д байрлах Голомт банкны салбарт очоод данснаасаа мөнгө авах гэсэн боловч мөнгө байхгүй болсон байсан. Манай найз Бминий өөрт нь хийж өгсөн итгэмжлэлээр 68,500,000 төгрөгийг авчихсан байсан ..” гэх мэдүүлэг /1хх-31-32х/,

 

Б.М гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ах Сайханбаярын эхнэр Онь “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагад 250,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаад мөнгөний шаардлага гарч надад хэлсэн учир би Байгалааг О танилцуулж зуучилж өгсөн юм. Улмаар О нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б50,400,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 2 хоногийн хугацаатай зээлсэн юм. Энэ зээл авсан мөнгөөрөө өөрийн нэр дээр байх компанийн өрийг барагдуулсан юм. Гэтэл О нь дээрх зээлийг төлөөгүй өдийг хүрчихсэн юм. Энэ хооронд Б нь надаас мөнгийг нэхэж удаа дараа шаарддаг байсан юм. Тэгэхээр нь Ц.Баярсайхан гэдэг хүнтэй холбогдоод 68,500,000 төгрөгийг зээлээд улмаар Б итгэмжлэл хийж өгөөд миний данснаас 68,500,000 сая төгрөгийг авч зээлийн үлдэгдэлгүй болж улмаар Б О хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг чөлөөлж авсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-33-34х/,

Б.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Баярсайхантай тухайн үед уулзахаас өмнө утсаар ярихад ямар зээл хаах гэж байгаа талаар асуугаад байхаар нь Хаан банкны 150 сая төгрөгийн зээл хаах гэж байгаа юм гээд хэлчихсэн юм. Тэгж хэлсэндээ тохируулаад Хаан банкнаас зээл авсан хүний зээлийн гэрээний хуулбарыг аваад тэрний дагуу 150,000,000 төгрөгийн зээлтэй бөгөөд зээл төлөгдсөөр байгаад 68,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэсэн утгатай зээлийн гэрээг хийсэн..., би Хаан банкинд зээлгүй. Уг гэрээг гэрийн комьпютерээр засаж байгаад хийсэн ..., ...Ц.Баярсайханд үзүүлчихээд ураад хаячихсан юм ...Ц.Баярсайханд анх хэлж байсан шигээ зүйлд зарцуулаагүй Он Б зээлсэн мөнгийг төлчихсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-60-61х/,

Б.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дээрх 150,0 сая төгрөгийн хуурамч гэрээг Т.О хэрхэн яаж комьпютер дээр хийх аргыг зааж өгсөн. Урьд нь тэрээр энэ аргаар өөрийн банкин дахь дансны хуулгыг засварлаж зээл авч байсан гэж хэлж байсан. Ингээд Т.О зааж өгсөний дагуу хуурамч гэрээг өөрийн гараар хийсэн. Хохирогч Баярсайханы мэдүүлгээр би түүний хажууд байхад над руу банкны эдийн засагч мэтээр ярьсан хүн бол Т.О байсан юм. Би Т.О хохирол төлбөрийг барагдуулна гэж итгэж байсан учир урьд өмнөх мэдүүлэг дээр энэ талаар хэлээгүй. Энэ нөхцөл анх санаачилсан хүн бол Т.О байгаа юм. Тухайн өдөр Ц.Баярсайхантай уулзахаас өмнөх өдөр нь Т.О нь Н Б хоёртой утсаар яриад тохирчихсон байсан юм. Тэрний дагуу би маргааш нь очиж уулзсан, гэхдээ Бн, Нхоёр бол О ярьсан гэдгээ мэдээгүй байсан юм байна лээ. Тэр үедээ Т.О нь Б надтай хамт санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж байсан залуу гэж ойлгуулж байсан. Тэгээд өөрөө зараа үнэгүй.мн дээр зар тавьсан байна тэрийг олж ойлгуулж байсан. Тэгээд өөрөө зараа үнэгүй.мн дээр зар тавьсан байна тэрийг олж харлаа чи очоорой би яриад тохирсон гэж байсан. Энэ үйл явдлыг миний ах О.Сайханбаяр, О.Амартуяа нар гэрчилнэ. Хохирол төлбөрийг Т.О төлүүлмээр байна төлөхгүй байгаад гомдолтой байна ..” гэх мэдүүлэг /2хх-76-77х/,

Т.О гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мөнгөний хэрэг гарсан тул Б.М хамтаар Б гэж хүнээс нийт 50,4 сая төгрөгийг өдрийн хүүтэйгээр зээлж авсан юм. Би Дархан-Уул аймагт хувиараа барилгын бизнес эрхэлдэг юм. Энэ ажлаас болоод хамтран амьдрагч О.Сайханбаяр нь хүнд их хэмжээний өртэй болсон юм. Тэгээд уг өрийг дарахын тулд Байгалаас мөнгө зээлсэн …Би Б танихгүй бөгөөд М дамжуулан танилцаж байсан юм ...Би мөнгийг зээлсэн уг мөнгийг миний бие төлж барагдуулах ёстой байсан. Яг хугацаа тодорхой заасан зүйл байхгүй урьд өдөр нть банк бус санхүүгийн байгууллагад зээл аварх хүсэлт гаргахад боломжтой талаар хариу хэлж байсан. Тэгэхээр нь уг мөнгийг Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсаны дараа төлнө гэж бодсон юм. Гэтэл зээлийн материалыг үзээд зээл олгохгүй гэсэн тул Б мөнгийг төлж чадаагүй бөгөөд өөр банкуудаар явахад ихэнх банкууд шалгалт орсон, зээл хаасан гэх хариунууд өгч байсан. Ингээд Б авсан зээлийг төлж чадахгүй явсан ...Б зээлээр авсан 50,4 сая төгрөг түүнтэй холбоотой хүүг би төлнө ..” гэх мэдүүлэг /1хх-44-45х/,

              Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр намайг гадуур явж байхад Э.Бнад руу гар утсаар залгаад эгчээ та хаана байна гэхэд нь би хотын төвд явж байгаа талаараа хэлэхэд манай найз Б.М надаас мөнгө аваад худлаа яриад байна. Урт цагааны Хаан банкнаас зээл авах гэж байгаа юм байна. Үнэн эсэхийг нь хамт очоод шалгаад өг гэж хэлсэн. Урт цагааны Хаан банк дээр очоод 5 давхарт гарахад хаалга нь цоожтой байсан. Тэгээд цахилгаан шатны өөдөөс харсан хаалганы дэргэд байсан санагдаж байна. Ц.Баярсайхан цахилгаан шатнаас тортой мөнгө бариад гараад ирсэн. Тэгээд хаалгаа онгойлгохдоо тортой мөнгөө надад бариулсан. Тортой мөнгийг өрөөнд нь сандал дээр тавьсан. Тэр мөнгөө гаргаж ирээд 10, 20, 30 гэх мэтээр Б.М руу шидээд өгөөд байсан. Тэр хооронд би өрөөнд нь байсан пальтонуудыг үзэж, сонирхож байсан. Тэр үед Б.М цаасан дээр гар утасны дугаар бичүүлж байсан. Тэгээд намайг ширээ нь дээр суухад та энэ цаас нь дээр гарын үсэг зур, иргэний үнэмлэхээ өг, таны зургийг дарна гэж хэлж байсан. Тэгээд би гараад Э.Б руу залгаад зээл авч байгаа нь үнэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан. Үүнээс өмнө болон хойно болсон хэргийн талаар би огт мэдэхгүй...” гэх,

             О.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхрийн эгчийнх нь охин Бнад руу залгаад та хаана явж байна гэхээр нь би хотын төвд явж байна гэхэд Б би Зайсан руу хүүхдээ авах гээд завгүй явж байна та манай найз М уулзах хэрэгтэй байна зээл авах гэж байгаа юм үнэн юм уу худлаа юм уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд урт цагааны орчимд М уулзсан юм. Бид хоёр Урт цагааны Хаан банкны 5 давхарт гарахад 1 залуу байсан тэгээд нилээд их хэмжээний мөнгө тоолоод М өгөөд байсан. Тэгээд намайг тэр өрөөнд байхад тэр залуу надаар гарын үсэг зуруулсан. Мөн зураг дарж иргэний үнэмлэхийг канондаж авсан. Тэгээд М танай нөхөртэй чинь ярина гэж хэлж байсан. Ингээд би тэр газраас гараад Б  ярьж М зээл авч байгаа нь үнэн юм байна гэдгийг хэлсэн. Өөр зүйл бол болоогүй юм ...Би Б бол ах дүү төрөл садангийн холбоотой харин М өмнө харж байсан түүнээс сайн таньж мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-46х/,

О.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр Б.Мхамтаар Ц.Б гэх хүний ажил дээр очсон боловч ямар нэгэн гэрээ хэлцэл бол харуулаагүй. Надад гэрээний талаар мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үедээ би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм ...би учрыг нь мэдээгүй юм. Иргэний үнэмлэхээ өгчих гэж хэлсэн. Тэгээд би өгсөн дараа нь гарын үсэг зурж өгсөн байдаг. Ер нь энэ хоёрын зээлийн асуудлыг гэрчилж л хамт байсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-47/,

хохирогч Ц.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:  “... Гэтэл Мнь Б / гэх найздаа “Голомт” банкныхаа данснаас 70,000,000 төгрөг авах итгэмжлэл өөрийн гараар хийж өгөөд нотариатаар батлуулчихсан байсан. Тэгснээ “энэ миний гарын үсэг биш байна, ямар сонин юм бэ” гэж мэлзсэн.., “...69,000,000 төгрөгийг Б гэдэг найз нь авчихаад “М мөнгө авах ёстой байсан, би түүнийгээ л авсан, надад хамаагүй” гэж яриад байна...” гэх /1 дүгээр хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч шүүхийн Т.О хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон гэх өөрийн огт мэдэхгүй хэргийн зохион байгуулагч болчихсон явж байна. Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Б 50,400,000 төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг авахгүйгээр н.Сайханбаярт өгсөн. Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 46,000,000 төгрөг авсны хүүнд 1 өдрийн 460,000 төгрөгөөр бодож 3 өдрийн хүү гэж 1,380,000 төгрөгийг Б.М хэлсэн данс руу явуулж байсан. н.Сайханбаяр миний нэр дээр авсан зээлээ төлөхгүй байсан учраас би төлөх тодорхой юм байна гэж ойлгоод Дархан-Уул аймгийн Голомт банкинд дуусаагүй байсан барилгаа гүйцээж барихаар 250,000,000 төгрөгийн зээл авах гээд хөөцөлдөж байсан болохоор дээрээ нэмээд Э.Б төлөх байсан мөнгөө нэмж 300,000,000 төгрөгийн зээл авахаар материалаа бүрдүүлээд өгчихсөн завгүй явж байсан. Тэр үед над руу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Би юу болсон талаар мэдэхгүй намайг 09 дүгээр сарын 25-ны өдөр ирэхэд надаас 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон үйл явдлын талаар асуусан. Би энэ хэргийн талаар анх мөрдөн байцаагчаас сонссон. Мөрдөн байцаагч надаас таны Э.Б авсан 50,400,000 төгрөгийг Б.М хүүтэй нь 68,500,000 төгрөг болгон төлсөн байна. Энэ талаар ярь гэж хэлсэн. Би тухайн үед юу ч мэдэхгүй байсан учраас үнэхээр мэдэхгүй байна, одоо л сонсож байна гэдгээ хэлсэн. Энэ нь хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Мөрдөн байцаагч үргэлжлүүлээд 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Бавсан 50,400,000 төгрөгөө төлж барагдуулсан уу гэж асуухад нь би төлж чадаагүй байгаа. Голомт банкинд зээл хөөцөлдөж байгаа талаараа хэлсэн. Би зээл авахаараа төлнө гэдгээ хэлж байсан. Би маргааш нь Дархан-Уул аймагт очиж зээл судлуулж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтыг авч мөрдөн байцаагчид өгсөн. Энэ баримт 1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас дахин намайг дуудагдаж очихдоо 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анх удаа хохирогч нарыг харж байсан. Гэтэл би энэ хүмүүсийг эртнээс таньдаг, энэ хэргийг зохион байгуулсан мэтээр намайг ялласан. Голомт банкны хурлын шийдвэр гарч 11 дүгээр сард хүйтний улирал эхэлсэн тул барилгын зээл олгох боломжгүй гэдгээ хэлсэн. Би Э.Бзээлсэн мөнгөө төлж чадахгүй байгаа юм чинь зээлийн хугацаагаа сунгах талаар хэлэхэд чиний зээл төлөгдсөн, би мөнгөө авсан, чи мөнгөнийхөө талаар Ц.Баярсайхантай ярь гэж хэлсэн. Надад Ц.Баярсайханы өмнө хүлээсэн үүрэг байхгүй байсан учраас надад Ц.Баярсайхантай ярих утга учиргүй санагдсан. Дахин шинээр гэрээ хийж болох талаар яриа гарсан нь үнэн. 2018 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас намайг дуудаж 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай бүлэглэн хохирогч Ц.Баярсайханыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 68,500,000 төгрөгийн хохирол учруулсан тул яллагдагчаар татаж байгаа гэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан. Би хэдийгээр энэхүү тогтоолтой танилцсан ч гэсэн хүлээн зөвшөөрөөгүй. Яллагдагчаар татах тогтоолд дурдагдсан зүйл үнэн байгаагүй. Энэ үед хэргийн материалтай танилцахад Б.М миний талаар Т.О энэ хэргийг анх санаачилсан. Хохирогч О.Нэргүй, Ц.Баярсайхан нартай урьд нь нэг сургуульд сурдаг, таньдаг байсан. Урьд өдөр нь тохиролцож Б.М руу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эдийн засагч болон ярьсан гэж бичиж Хаан банкны 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Т.О хийсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Энэ нь ор үндэсгүй худлаа мэдүүлгүүд байсан. Энэ худал мэдүүлэг нь Б.М өчигдөр Үнэгүй.мн сайтнаас зарын дагуу өнөөдөр холбогдоод Ц.Баярсайхантай уулзаж, энэ зээлийг авахаар тохирсон гэж өөрийнх нь өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Мөн Б.М Ц.Баярсайхантай тухайн үед уулзахаас өмнө гар утсаар ярих үед ямар зээл хаах гэж байгаа талаар асуухаар нь Хаан банкны 150,000,000 төгрөгийн зээлтэй байгаа гэж хэлсэн. Хэлсэндээ тохируулаад Хаан банкнаас зээл авсан хүний гэрээг авч хуурамч зээлийн гэрээг гэртээ хийсэн гэж хэлсэн байсан. Эдгээр нь нэгдүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас, 60 дугаар хуудсанд тус тус байгаа. Хохирогч нарын мэдүүлэг байдаг. Үнэгүй.мн сайтад зар тавьсны дагуу 9....... гэх дугаараас Б.М гэдэг эмэгтэй залгаж, маргааш нь Б.М гэдэг эмэгтэй ирсэн гэж удаа дараа мэдүүлгүүдэд нь дурдагдсан байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас, 28 дугаар хуудас, 29 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Би 2-3 удаагийн мэдүүлэг өгсөн. Ингэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийг санаачлаагүй. Б.М бусдад 68,500,000 төгрөг авсан талаар мэдээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллагад ирэхдээ анх удаагаа мэдсэн. Б.М ямар нэгэн байдлаар хохирогч нараас мөнгө ав гэж хэлж даалгасан зүйл байхгүй. Хохирогч нарыг танихгүй, өмнө нь харж байгаагүй, гар утсаар ярьж, холбогдсон зүйл байхгүй. Хаан банкны зээлийн гэрээний талаар мэдэхгүй. Э.Б зээлсэн 50,400,000 төгрөгөө би өрөө төлж барагдуулна гэдгээ удаа дараа хэлж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 19, 09 дүгээр сарын 20-ны өдөр болон түүнээс өмнө хохирогч нар болон Б.М, Э.Б нартай хэнтэй нь холбогдож яриагүй гэдгээ нотлохоор өөрийн 99198119 дугаарын 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн биллийг Мобикомоос авч нотлох баримт болгон гарган өгсөн. Энэ нь хоёрдугаар хавтаст хэргийн 182-202 дугаар хуудсанд авагдсан байгаа. Миний өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэгтэй таарч тохирдог. Хохирогч нар Т.О танихгүй, цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш гарч ирсэн. Хамт сургуульд сурч байгаагүй талаараа хэлсэн. н.Сайханбаяр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Э.Б өгөх 50,400,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Голомт банкны зээл судлуулж байгаа, зээл бүтэхээр тодорхой хүүгийн хамт төлнө гэж мэдүүлэг өгсөн. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан байгаа. Намайг зөвхөн Б.М мэдүүлгээр миний огт мэдэхгүй хэргийг үйлдсэн болгож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл эдгээр үйл баримтууд нь нэг ч нотлох баримтаар нотлогддоггүй. Би шүүхийг үнэн зөвөөр хэргийг шийддэг гэж итгэж байсан учраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд орсон. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ явсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын эхэн үед манай ах Н.Сайханбаяр над руу энэ хүмүүс рүү залгаад мөнгө авчих гэж хэлсэн. Би заасных нь дагуу Ц.Баярсайхан дээр очиж мөнгө авсан гэж хэлсэн. Энэ мэдүүлгээрээ өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн мэдүүлгээ няцаасан. Улсын яллагчийн зүгээс Ц.Баярсайханаас мөнгө зээлж байгаа талаар хэлсэн үү гэж асуухад ах н.Сайханбаярт хэлсэн гэж Б.М хариулсан. Энэ хариултаараа өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгч байсан мэдүүлгүүдээ няцааж байгаа. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хурлын тэмдэглэлд  байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар намайг яллах дүгнэлтэд дурдагдсан Б.М мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн мэдүүлгийг үндэслэж, миний гарган өгсөн баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэхгүй, огт нотлох баримтгүйгээр намайг гэм буруутайд тооцож, хорьсон. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээс Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг хоёрын аль нь үнэн юм бэ гэж асуухад Б.М анхан шатны шүүх хуралдаанаар өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж хэлсэн. Энэ нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Гэтэл нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх үнэн бодит байдлыг эрс гуйвуулж Э.Б 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан 50,400,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг Т.О авч, 10,000,000 төгрөгийг Б.М зээлж, хамтарч авсан зээлээ төлөхийн тулд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 68,500,000 төгрөгийг залилах үйлдлийг хамтарч хийсэн. Энэ талаар Б.М тодорхой мэдүүлсэн байх тул гэж үзэж ямар ч нотлох баримтгүйгээр намайг буруутгасан. Нийслэлийн давж заалдах шатны магадлал нь маш их зөрчилтэй. Магадлалын 18 дугаар хуудсанд улмаар шүүгдэгч Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн санаачилгаар барьцааны зээл чөлөөлнө, банкны баталгаа гаргана гэсэн зарын дагуу хохирогч Ц.Баярсайхантай холбогдож банкнаас зээлсэн 150,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж байгаа мэт дансанд мөнгө байршуулах талаар худал хэлж итгүүлэн Ц.Баярсайханы ажлын байр болох Тайваны төвийн 501 тоотод очиж Хаан банкнаас 150,000,000 төгрөг зээлсэн хуурамч зээлийн гэрээг үзүүлж 68.500.000 төгрөгийг өөрийн тоот дугаартай дансанд байршуулах шаардлагатай байна гэж  итгүүлэн хохирогч Ц.Баярсайханаас 68,500,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл Б.МТ.Онар нь ямар нэгэн аргаар Э.Бөрийг төлөх зорилгоор дээрх үйлдлийг хийсэн болох нь тогтоогдож байна гэж бичсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч зээл бүтэх гэж байна, зээлийн эдийн засагчтай ярьж байна гэж Б.Мхэнтэй ярьж байсан юм бэ гэсэн асуултад яллах дүгнэлтийг үйлдсэн прокурор өөрөө хариулахдаа Э.Бгар утсаар ярьсан гэж хариулсан. Э.Б гар утсаар ярьсан гэж үзсэн хэрнээ намайг эдийн засагч байдлаар гар утсаар ярьсан гэж ялласан. Энэ нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 34 дүгээр хуудсанд байгаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хохирогч Ц.Баярсайхан уг хэрэгт оролцоогүй Т.О ял оногдуулсан гэсэн. О.Нямар ч нотлох баримтгүйгээр Т.О хэрэг хүлээлгэсэн гэж хохирогч нар маань үзсэн. Энэ бүхнийг тодорхой дүгнэлт хийлгүйгээр намайг яллаж, үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Б авсан  гэх зээлийг өөрийн өмчлөлийн дутуу баригдсан барилгаа бусадтай хамтран 250,000,000 төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, барилгаа ашиглалтанд оруулж, тодорхой хэсгийг худалдаад 2018 оны 09 дүгээр арын 19-ний өдөр мөнгө орж Э.Б руу шилжүүлж зээлээ төлсөн. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үйлдлийн талаар би огт мэдэхгүй, санаачилж, зохион байгуулсан зүйл огт байхгүй. Иймд надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. Шүүх үнэн зөв шийднэ гэдэгт итгэлтэй байна ... гэх

Т.О гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мөнгөний хэрэг гарсан тул Б.М хамтаар Б гэж хүнээс нийт 50,4 сая төгрөгийг өдрийн хүүтэйгээр зээлж авсан юм. Би Дархан-Уул аймагт хувиараа барилгын бизнес эрхэлдэг юм. Энэ ажлаас болоод хамтран амьдрагч О.Сайханбаяр нь хүнд их хэмжээний өртэй болсон юм. Тэгээд уг өрийг дарахын тулд Бмөнгө зээлсэн …Би Б танихгүй бөгөөд М дамжуулан танилцаж байсан юм ...Би мөнгийг зээлсэн уг мөнгийг миний бие төлж барагдуулах ёстой байсан. Яг хугацаа тодорхой заасан зүйл байхгүй урьд өдөр нть банк бус санхүүгийн байгууллагад зээл аварх хүсэлт гаргахад боломжтой талаар хариу хэлж байсан. Тэгэхээр нь уг мөнгийг Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсаны дараа төлнө гэж бодсон юм. Гэтэл зээлийн материалыг үзээд зээл олгохгүй гэсэн тул Б мөнгийг төлж чадаагүй бөгөөд өөр банкуудаар явахад ихэнх банкууд шалгалт орсон, зээл хаасан гэх хариунууд өгч байсан. Ингээд Б авсан зээлийг төлж чадахгүй явсан ...Бзээлээр авсан 50,4 сая төгрөг түүнтэй холбоотой хүүг би төлнө ..” гэх мэдүүлэг /1хх-44-45х/,

Т.О яллагдагчаар дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баярсайхан гэдэг хүнээс 69.0 сая төгрөг авсан асуудлыг мэдэхгүй. Б.М эсвэл Байгалд тэндээс мөнгө ав гэж үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Б 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 50,4 сая төгрөг авсан нь үнэн. Тэрийгээ төлөх нь үнэн үүрэгтэй юм ...Нэгдүгээрт 69,0 сая төгрөгтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй өгэдэг хүнийг ч танихгүй, тэр хүнээс 69,0 сая төгрөг авах талаар миний бодолд ч байгаагүй. М ч энэ талаар хэлээгүй уг 69,0 сая төгрөгийн залилангийн хэрэг надад хамааралгүй. Хоёрдугаарт 2017 оны 8 дугаар сарын 16-нд Б 50,4 сая төгрөг авсан нь үнэн энэ мөнгийг Б би төлж барагдуулах үүрэгтэй энэ үүргээ ч биелүүлнэ. Гуравдугаарт Б Багэх хүнээс мөнгө авчихаад үрэгдүүлчихсэн юм уу яасан юм мөнгөө буцааж төлж чадахгүй байна гэж ойлгож байна хэрэв тэрийгээ төлж чадахгүй байгаа бол Бболон  Б хоёрын аль альных нь зөвшөөрөлтэйгээр Б эсвэл Б төлөх эсвэл Бшинээр өөрийн барьцаа хөрөнгө тавьж байгаад зээлийн гэрээг шинээр үүсгэх бололцоо миний хувьд байгаа юм. Ерөнхийдөө Б өгөх ёстой 50,4 сая төгрөгийг Баярсайханд өгөхийг Б зөвшөөрвөл би Баярсайханд мөнгийг төлөх эсвэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээ байгуулах боломжтой ...” гэх мэдүүлэг /2хх-67х/,

Э.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр миний танил Б.М өөрийн бэр эгч Т.О дагуулан ирж надаас мөнгө зээлсэн. Эхлээд 46,000,000 төгрөгийг 2 өдрөөр зээлэхээр болж надтай гэрээ байгуулсан. Барьцаанд нь үл хөлдөхийн 2 гэрчилгээ, газрын 1 гэрчилгээ өгсөн. Хэрвээ өрөө төлөөгүй тохиолдолд миний нэр дээр шилжүүлж, хохирол барагдуулахаар тохиролцож Б.М итгэмжлэл хийж өгсөн. 2 өдөр өнгөрсөн ч Т.ОБ.М нар хүүгээ төлөөгүй, мөнгө буцаан өгөх боломжгүй яваад байсан. Энэ хугацаанд Т.Орүү олон удаа залгасан ч гар утсаа авахгүй, Б.Мруу залгахад зээл бүтэхгүй байна, жоохон хүлээгдээд байна, Голомт банкинд зээл авах гэж байна гэсэн тайлбар хэлдэг байсан. Итгэмжлэл хийж өгсөн хугацаа нь дуусаад сар болох гээд байсан учраас дуусахын өмнөх өдөр нь Б.М бид Дархан-Уул аймаг явсан. Дархан-Уул аймагт үл хөдлөх хөрөнгийн нотариат ороод  3 гэрчилгээнд нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгээд 08 дугаар сарын 15-ны өдөр буцаж ирээд байж байхад Б.М гэрчилгээнүүдийг өгчих өөр газар тавиад чиний өрийг чинь төлөх гэсэн юм гэж хэлсэн. Би миний өрийг төлөх юм бол гэрчилгээнүүдийг өгнө гэж хэлсэн. Тэр үед Б.М би чамд данснаас мөнгө авах итгэмжлэл хийж өгье намайг мөнгөө ав гэж хэлэхээр мөнгөө аваад дуудсан газар ирээд гэрчилгээнүүдийг өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед Б.М гар утсаар ярьж байх үед цаана нь эмэгтэй хүний дуу гарч байсан. Миний ярьж тохирсон газар ирээд авчих гэдэг нь сонсогдож байсан. Би Т.О гар утсаар ярьж байна гэж бодсон. Ингээд 09 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 16-17 цагийн үед миний авах ёстой мөнгө Б.М дансанд орж ирсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлж аваад 19 цагийн үед Б.Мхүүхдийн 100-д байрлах Голомт банкны гадаа өрөө авсан учраас 3 гэрчилгээг нь өгөхөөр очсон. Тэр үед Б.М 2 залуутай хамт зогсож байсан. Ц.Баярсайхан тухайн үед тэнд байсан ба надад Төрийн банкнаас зээл гаргаж өгч болон түүний 5 хувийн гаргаж өгсний хөлсөнд авна гэсэн яриа бид хоёрын дунд гарсан болохоос биш Б.М дансанд мөнгө хонуулчих гэж ямар нэгэн яриа гараагүй. Гэтэл Ц.Б анхнаасаа энэ талаар худал мэдүүлэг өгч илтэд намайг гүтгэж байна. Би тухайн үед Б.М гэрчилгээнүүдийг өгөөд Т.О яасан талаар асуухад удахгүй ирэх байх гэсэн. Би өрөө аваад гэрчилгээнүүдийг өгчихсөн болохоор нөхөр рүүгээ мөнгө шилжүүлэхээр явсан. Энэ хэрэгт холбогдсоноос хойш Т.О чи дахиад мөнгө зээлэх юм бол хохирогч нарын өрийг өгч болно гэсэн санал тавьсан ч би тухайн 3 гэрчилгээнүүдийг хүчингүй болсон гэдгийг мэдэж байсан учраас би Т.О гэрээ байгуулж хохирогч нарын хохирлыг төлөөд Т.О мөнгөө авах боломжгүй болсон...”  гэх

 

            Э.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М бид хоёр багын нэг нэгийгээ мэддэг танилууд багаа юм. Тэгэхээр тийм айхтар найз нөхдийн харилцаа бол байхгүй. Миний хувьд хувиараа өдрийн болон хоног, сараар хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлдэг ажил эрхэлдэг юм. Намайг ийм төрлийн ажил эрхэлж байгаа гэдгийг М мэддэг юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М нь өөрийнхөө бэр эгч гэж танилцуулсан. Огэх эмэгтэйг дагуулж ирээд чамаас 46,0 сая төгрөгийн зээлж зээлээ хаагаад 3-4 хонуулаад хүүтэй буцаагаад өгнө гэж хэлсэн юм. Ингээд эхний ээлжинд 46,0 сая төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж аваад хэд хоногийн дараа нэмж 4,4 сая төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд О нэр дээрх бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг М итгэмжлэлээр авч өр төлбөр барагдахгүй болсон тохиолдолд надад дээрхи хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож надад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээнүүдийг эх хувиар хадгалуулж нийт 50,4 сая төгрөгийг О зээлүүлсэн юм. Тэгснээ мөнгө төгрөг өгөхгүй алга болсон гэтэл уг итгэмжлэлийг 1 сарын хугацаа нь дууссан тул миний хувьд ямар нэгэн төлбөрөө барагдуулан авахад хэцүү эрсдэлтэй байдалд орсон тул М уулзаж мөнгө авах талаар удаа дараа шаардахад М нь мөнгийг чинь удахгүй төлнө зээл гарах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 9 сарын 20-ны өдөр М нийт мөнгөний асуудлаа бодож тооцоолоход надад 69,0 сая төгрөгийг төлөх төлбөр гарсан. Тэгэхэд М нь 70,0 сая төгрөг хүртэл төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас авах итгэмжлэлийг надад хийж өгсөн юм. Уг итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт үнэн зөвийг гэрчлүүлсэн юм. Тэр үед М нь би өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс мөнгө зээлж чиний төлбөрийг барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл удалгүй М нь миний данснаас 69,0 сая төгрөгийг аваарай, харин барьцаа гэрчилгээнүүдийг өгөөрэй гэсний дагуу М үнэхээр зээл авна гэдэгт итгэл төрөхгүй байсан тул өөрийн хамтааны эгч Бявуулж М уулзуулсан юм. Тэгээд Бнь М дагаж яваад харчихаад үнэхээр зээл авах гэж байгаа юм байна чиний мөнгийг төлөх гэж байгаа юм шиг байна гэж хэлээд эгч нь явлаа шүү гэсэн. Тэгэхээр нь би тайвшраад мөнгө аваарай гэхээр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100-ын Голомт банкин дээр очиж 69,000,000 төгрөгийг итгэмжлэлээр авч өөрийн Голомт банкны ...........дугаарын дансанд шилжүүлж авч улмаар миний хувьд хохиролгүй болсон юм. Харин Мнь надаас гэрчилгээнүүдийн эх хувийг өгөхөөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100 орчимд уулзахад Мл нь үл таних хоёр залуутай хамт явж байхаар нь гэрчилгээнүүдийг гардуулан өгсөн. Би бодохдоо миний зээлийг энэ хүмүүсээс авч чөлөөлсөн юм байна гэж бодчихоод явчихсан юм ..., ...би Баярсайханаас авсан гэдгийг мэдээгүй, харин нэг газраас миний зээлийг чөлөөлөхөөр хүүтэй зээлж байгаа гэдгийг бол ойлгосон юм ...” ....энэ мөнгийг ОМ хоёр төлөх ёстой байсан. Өөрсдөө хариуцаж мөнгийг зээлсэн юм. Энэ хоёр хүн хамаатнууд байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-38-39х/,

 

Э.Б гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.М нь надаас барьцааны гурван төрлийн гэрчилгээг авъя гэхээр нь би “Ота хоёроос мөнгө аваагүй болохоор би өгөхгүй” гэж хэлсэн. Тэгвэл би чамд миний данснаас мөнгө аюах итгэмжлэл хийж өгье тэр үед мөнгөө аваад дуудсан цагт барьцааны гэрчилгээнүүдийг авчирч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу Б.М нь өөрийнхөө Голомт банкны данснаас 70,0 сая төгрөг хүртэл хэмжээний мөнгийг гаргаж авах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Тэгээд тэр өдрөө над руу залгаж мөнгөө аваарай дансанд мөнгө орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Голомт банкинд очиж итгэмжлэлийн дагуу 69,000,000 сая төгрөгийг авсан. Түүнээс би уг асуудлыг санаачлан Баярсайханаас М дамжуулан мөнгө авахуулсан зүйл байхгүй. Би Баярсайхан гэдэг хүнийг гэрчилгээ авчирч өгөх гээд Голомт банкны гадна талд л харсан. Түүнээс тэр хүнийг би таньж мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-40х/,

 

Э.Б гэрчээр дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогоор миний хүсэлт гэвэл анх О надаас 50,4 сая төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээр авсан байдаг. Энэ үедээ надад 1 сарын хугацаатай Б.М нэр дээр Дархан-Уул аймагт байрлалтай 70 хувийн гүйцэтгэлтэй обьектыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл энэ итгэмжлэлийн хугацаа дуусчихсан байгаад байна. Одоо энэ итгэмжлэлийн хугацааг дахиад сунгаад өгвөл би Ц.Баярсайхан гэж хүний 68,500,000 төгрөгийг өгөөд энэ асуудлыг шийдүүлмээр байна. Яагаад ингээд байна вэ гэхээр би дараа нь О мөнгөө баталгаатай авах л санааны үүднээс итгэмжлэл авмаар байна гээд байгаа юм. Б эсрэгээр эргэвэл би юу ч үгүй хоосон хоцрох дээрээ тулчихаж магадгүй ...” гэх мэдүүлэг /1хх-41х/,

Э.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхээр нь би мөнгөө төлж байж гэрчилгээгээ аваарай гэж хэллсэн Тэгсэн чинь Б.М тэгвэл би чамд интернет банкны нууц кодоо хэлье чи кодоор нэвтэрч ороод мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгж авч чадахгүй гэдгийг хэлсэн. Тэгвэл би өөрийнхөө дансан дээр итгэмжлэл хийж өгье гэж хэлээд 70 сая хүртэл төгрөгийн итгэмжлэл хийж өгсөн байдаг. Анх М, Онар надаас мөнгө авахдаа Одансаар 40,0 сая төгрөг, М нь нийт 10,4 сая төгрөгийг тус тус авсан байдаг. Тийм болохоор би Б.Мзээлсэн мөнгөө буцаан авсан байдаг. Б.М хэлэхдээ О бид хоёр чиний мөнгийг төлж байна гэдгийг хэлж байсан ..., ...Б.М нь өглөө 11 цагийн орчимд над дээр ирж уулзчихаад явсан байдаг. Тэгээд би Б эгчтэй утсаар холбогдоод Б.М надад зээлээ төлөх гэж байна та хамт яваад үнэн худлыг нь мэдээд өгөөч гэж хэлээд Мруу О.Б эгчийг явуулсан ...Б.М яриад байгаа үнэн худал эсэхийг л шалгуулахаар хамт явуулсан түүнээс уг хэрэгт ямар ч хамааралгүй хүн байгаа юм. Би уг зээлийн гэрээний талаар мэдэхгүй байна ... Б.М очиж уулзахад Б гэх хүнийг заагаад энэ хүн зээлд зуучилдаг үнийн дүнгийн 5 хувийг авдаг талаар хэлж байсан. Тэгэхээр нь би Баярсайханаас ямар банкинд хэр хэмжээний зээлд зуучилж чадах талаар асуусан ...Эхлээд О.Б нь над руу залгаад Б.М чиний өрийг төлөх юм шиг байна гэж хэлчихээд явлаа гэж хэлсэн байдаг. Тэрний дараа Б.М нь залгаад миний данснаас зээлээ аваарай гэж хэлсний дагуу мөнгийг очиж авсан ..., Би Ц.Баярсайханыг таньж мэдэхгүй хүн байгаа юм гомдол гаргах үед л энэ хүнийг зүс мэддэг болсон ...” гэх мэдүүлэг /1хх-63-64х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “ ... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр намайг гадуур явж байхад Э.Б над руу гар утсаар залгаад эгчээ та хаана байна гэхэд нь би хотын төвд явж байгаа талаараа хэлэхэд манай найз Б.Мнадаас мөнгө аваад худлаа яриад байна. Урт цагааны Хаан банкнаас зээл авах гэж байгаа юм байна. Үнэн эсэхийг нь хамт очоод шалгаад өг гэж хэлсэн. Урт цагааны Хаан банк дээр очоод 5 давхарт гарахад хаалга нь цоожтой байсан. Тэгээд цахилгаан шатны өөдөөс харсан хаалганы дэргэд байсан санагдаж байна. Ц.Баярсайхан цахилгаан шатнаас тортой мөнгө бариад гараад ирсэн. Тэгээд хаалгаа онгойлгохдоо тортой мөнгөө надад бариулсан. Тортой мөнгийг өрөөнд нь сандал дээр тавьсан. Тэр мөнгөө гаргаж ирээд 10, 20, 30 гэх мэтээр Б.М руу шидээд өгөөд байсан. Тэр хооронд би өрөөнд нь байсан пальтонуудыг үзэж, сонирхож байсан. Тэр үед Б.М цаасан дээр гар утасны дугаар бичүүлж байсан. Тэгээд намайг ширээ нь дээр суухад та энэ цаас нь дээр гарын үсэг зур, иргэний үнэмлэхээ өг, таны зургийг дарна гэж хэлж байсан. Тэгээд би гараад Э.Б руу залгаад зээл авч байгаа нь үнэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан. Үүнээс өмнө болон хойно болсон хэргийн талаар би огт мэдэхгүй ...” гэх

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Баярсайхан мэдүүлэхдээ: “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр над руу нэг хүн гар утсаар банкны зээлийн үлдэгдлийг байршуулаад буцаагаад зээл авна гэж холбогдсон. 09 дүгээр сарын 20-ны өдөр би очиж байна, мөнгөө бэлдэж байгаарай, надад зээлийн гэрээ байгаа гэж хэлсэн. Тухайн үед Б.М, О.Б хамт орж ирсэн. Тэгээд зээлийн гэрээтэй танилцаад 30 минут гаруй хугацаанд ярилцсан. О.Бй ямар хамааралтай талаар асуусан. Тухайн зээлийн гэрээний зургийг дарсан. Мөнгийг багц багцаар нь Б.М тоолж өгсөн. Зээлийн гэрээний үлдэгдэл зээлэх гэж байгаа мөнгөн дүнтэй таарсан байсан. Тэгээд би Голомт банкинд зээлээ төлж, зээл авах гэж байгаа юм байна гэж бодсон. О.Б тухайн үед согтуу байгаагүй. Б зээлийн гэрээ гаргаж ирж надад үзүүлээд буцаагаад далд хийсэн. Би О.Б гарын үсэг зураарай, худлаа байх юм бол асуудалд орох талаар хэлсэн. О.Б надад Голомт банкинд эдийн засагчийн таньдаг. Манай ах, дүү нар ажилладаг гэж хэлсэн. Тэгээд Б.М байж бай, хурал болохоор би чамд хэлнэ. Мөнгөө байршуулчихаад хэлээрэй, хурлын шийдвэрийг дор нь гаргана гэж хэлсэн. Б.М бид хоёр банк орж мөнгөө байршуулсан.  Орой 18 цаг болоход мөнгөө авъя, О.Б эгч чинь чамтай ярьсан уу гэхэд надтай ярьсан, эдийн засагч нар нь хуралдаж байна гэсэн. Урд талын Голомт банк 21 цаг хүртэл ажиллах юм байна гэж хэлээд байлгаад байсан. Тэгээд 18 цаг болсон юм чинь гээд Голомт банк руу явсан. Тэгээд зээл хөөцөлдөж байгаа О.Б эгчийн хамаатан нь манай найз би мөнгөө авах юм бол уурлана гэхээр нь тэгвэл тэр хүнээ дууд гэж хэлсэн. Бид нарыг очиход Э.Б ирчихсэн байсан. Тэгээд би мөнгөө өдөрт нь хонуулдаггүй гэхэд найдвартай зээл хөөцөлдөж байгаа жоохон байлгачих гэсэн. Тэгээд удаад байхаар нь мөнгө болохоо байлаа мөнгөө авъя, энэ чинь манай найзын мөнгө гээд би уурласан. Тэгэхэд Э.Б нөхөр рүүгээ мөнгө шилжүүлнэ гээд шууд яваад өсгөн. Тэгээд Б.М банк ороод мөнгө авъя гэхэд за гээд банк орсон. Банк ороод мөнгөө авах гэхэд мөнгө байхгүй байсан. Гэтэл Б.М банкны теллерийг загнасан. Алхах теллер нь ирээд таны хийж өгсөн итгэмжлэлээр ирээд мөнгө авсан. Б.М гүйж явчих гээд болохгүй байсан. Тэгээд би Б.М цамцны ханцуйнаас бариад байж байхад цагдаа нар ирсэн. Би хэрвээ зээл өгөх байсан бол өөрийн байгууллагын доор байдаг нотариат орж болох байсан. Би гэрчилгээний зураг үзээд зээл өгөхгүй. Гэтэл зохион байгуулалттай алхам тутамдаа тохирсон үйлдлүүдийг хийсэн. Би эмэгтэй хүмүүсийг арай ийм зүйл хийхгүй байх гэж бодсон. Би Б.Мнөхөртэй ярихад манай эхнэр мөн гэж хэлж байсан. О.Б эгч нь би зургаа даруулна, миний иргэний үнэмлэх гээд өөрөө өгч байсан. Би сэтгэл санаагаар маш их хохирсон. Би найз нөхдөөсөө мөнгө авсан. Би нэг хүнд тийм их мөнгө өгөхгүй, би сэтгэл санаагаар их хохирсон. Миний өнгийг өгчих гэхэд цагдаагаар 3 жил явуулна гэж хэлсэн. Та нарт үл хөдлөх байгаа биздээ гэхэд хохирол төлөөгүй. Б.М намайг зовоож байгаад хэдэн төгрөг өгсөн. Би үндсэн зээлүүлсэн мөнгөө авсан ч гэсэн гомдолтой байгаа...” гэх

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “.. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М гэх хүн утсаар холбогдож зээлийн үлдэгдэлтэй байгаа юм дээрхи мөнгийг танайхаар байршуулаад орой нь буцаагаад өгье би зээлийн гэрээгээ бариад очье гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд өмнөх өдөр утсаар ярьсан Б.М гэдэг хүн О.Б гэгчийг дагуулаад хоёулаа манай ажил дээр ирж уулзсан юм. Ингээд Б.М бичиг баримтыг нь шалгаж үзэхэд “ХААН” банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан зээлийн үлдэгдэлтэй гэрээг харуулсан. Уг гэрээг Б цүнхнээсээ гаргаж ирээд буцаагаад авсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсан дээр О.Б, Б.М нарын иргэний үнэмлэх, цээж зураг болон хаан банкны зээлийн гэрээ зургийг баримтжуулж авсан. Мөн мөнгө хүлээн авсан акт үйлдүүлсэн байдаг. Тэгээд манай ажлын газар болох ЧД-ийн 2 дугаар хороо Тайваны төвийн 501 тоотод бэлнээр Б.М, О.Б нарт 68,500,000 төгрөгийг өгсөн. Ингээд мөнгөө өгөхөд О.Б нь би зээлээ хөөцөлдөнө гэж хэлээд гараад явчихсан юм. Б.М бид хоёр ажлаас гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шаргын “Голомт” банкны салбар дээр очиж Б.М дансанд бэлнээр 68,500,000 төгрөгийг байршуулсан. Тухайн үед би Б.М Б хамт үлдээгээд явсан. Мөнгө өгч дуусаад Б хамтаар М нь манай ажил дээр ирээд орой мөнгийг гаргаж өгнө хүлээгээд сууж байя гэж хэлсэн. Би өөрөө байж байгаа учраас мөнгө данснаас гарна гэж байхгүй гэж хэлсэн. Ингээд орой 18 цаг болсон тул би Б.М одоо мөнгөө эргүүлэн авья гэж хэлэхэд болоогүй байна хүүхдийн 100-д байрлах “Голомт” банк орой болтол ажиллана тэндээс мөнгөө авья гээд хүлээлгэж байгаад Б, Мбид гурав хүүхдийн 100-д байрлах “Голомт” банкин дээр очоод Б.М данснаас мөнгөө авах гэтэл зээл хөөцөлдөж байгаа манай найз байгаа юм би тэр хүнтэйгээ зөвшилцөж байгаад мөнгөө гаргаж өгмөөр байна гээд хүлээлгэсэн удалгүй нөгөө яриад байгаа хүн нь болох Э.Б гэх эмэгтэй ирсэн. Э.Бл нь ирэхээр нь би мөнгөө авья гэтэл Б.М Э.Бнар мөнгөө хонуулчихаач асуудал байхгүй гээд шалаад байсан. Тэгэхээр нь би хонуулна гэж ярилцаагүй тодорхой цаг хугацаатай мөнгө байршуулсан тийм болохоор одоо мөнгөө авна гэж хэлсэн гэтэл Э.Б нь би хойшоо нөхөр лүүгээ мөнгө шипжүүлээдхий гэж хэлээд зугтаад явчихсан. Тэгээд М үлдэхээр нь “Голомт” банк луу дагуулж ороод Б.М дансанд байршуулсан 68,500,000 төгрөгийг авах гэтэл банкны тиллер мөнгө чинь байхгүй байна гэсэн яагаад мөнгө байхгүй байна гээд М асуусан гэтэл банкны ажилтан та өөр хүнд итгэмжлэл хийж өгсөн байна уг итгэмжлэлийн дагуу мөнгө гарсан байна гэж хэлсэн. Мнь О.Б хамтаар ирж мөнгийг авахдаа уг зээлийн гэрээг О.Б харуулж тэгээд бид банкнаас гараад Б.М чи яасан муухай луйварчин бэ? гэж хэлээд Э.Б дууд энэ хүн л авсан байна гэдгийг хэлээд цагдаад хандсан..,..Анх надаас мөнгө авахаар ирэхдээ Б байсан мөн мөнгө авсанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг ер нь хамт ирж зээл авсан байдаг. Харин Э.Б нь Б.М данснаас итгэмжлэлээр мөнгө авсан хүн байгаа юм тийм болохоор үйл явдлыг энэ гурван хүн анхнаасаа төлөвлөж зохион байгуулалттай хийсэн гэж бодож байна... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт: “..Мхамт 8 шарга төвийн 2-р давхарт байрлах “Голомт” банкин дээр очиж туүний дансанд 69,000,000 төгрөгийг хийгээд эргээд хамт манай ажил дээр ирсэн. М хамт явж байсан хүүхэн мөнгө данс руу хийхийг харчихаад яваад өгсөн. Ингээд 15-18 цаг хүртэл М манай ажил дээр надтай хамт байсан. Энэ хугацаанд хүнтэй утсаар яриад банкны хурал болж байна, бүтэж байна гээд л байхаар нь би үнэхээр тийм юм болж байгаа байна л гэж бодсон. Гэтэл 18 цаг 10 минутын үед М нь утсаар ярьж байснаа “банкны эдийн засагч нь ярьж байна, хурлаар зээл батлагдсан байна” гэж надад хэлэхээр нь би түүнд “за тэгвэл 2-уулаа эргэж гараад данснаас чинь миний мөнгийг эргүүлээд авья” гээд хамт гарсан. 8 шаргын “Голомт” банк хаасан байсан учир хүүхдийн 100-гийн 24 цаг ажилладаг “Голомт” банкин дээр очсон. Банкруу явах замдаа М “чи мөнгөө хонуулчихаач, манай найз одоо ирнэ, хэдүүлээ ярилцая” гээд л гуйгаад байсан. Харин би түүнд зөвшөөрөөгүй, мөнгөө авна гэдгээ хэлсэн. 18 цаг 4 минутын үед М найз нь болох Б /Б/ гэх эмэгтэй ирснээ “мөнгөө хонуулчихаж болохгүй юм уу” гээд л бас гуйгаад эхэлсэн. Тэр 2 ээлжлээд банкны эдийн засагч руу ярьж байна гээд байн байн утсаа барьж аваад, тэгснээ сүлжээ болохгүй байна гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан. Бид 3 хэсэг ярилцаж байгаад би тэдэнд “ерөөсөө хурдан орж мөнгөө авья” гээд банкруу орсон. Банкруу орох үед Б/Б/ нь “ХААН” банк руу орж хүн лүү мөнгө шилжүүлчихээд ирье” гээд явчихсан. Мл бид 2 банкин дээр оочирлож байгаад теллер дээр очиход теллер эмэгтэй Мөнхзулд “таны дансанд мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. М гайхаж байгаа царай гаргаад “ямар сонин юм бэ, яагаад байхгүй болчихдог юм бэ” гэхэд теллер эмэгтэй “таны дансан дахь мөнгийг хүн авчихсан байна, таны хийж өгсөн итгэмжпэл энэ байна” гээд итгэмжпэлийн хуулбар гаргаж ирж үзүүлсэн. Гэтэл М нь Б /Б/ гэх найздаа “Голомт” банкныхаа данснаас 70,000,000 төгрөг авах итгэмжлэл өөрийн гараар хийж өгөөд нотариатаар батлуулчихсан байсан. Тэгснээ “энэ миний гарын үсэг биш байна, ямар сонин юм бэ” гэж мэлзсэн.., ..69,000,000 төгрөгийг Б /Б/ гэдэг найз нь авчихаад “М мөнгө авах ёстой байсан, би түүнийгээ л авсан, надад хамаагүй” гэж яриад байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Баярсайхан хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт: “..О.Б нь Б.М манай ажил дээр ирж уулзахдаа зээлийн гэрээ бариад “Голомт” банкин дээр манай хамаатны хүн ажилладаг юм зээл хөөцөлдөж байгаа юм, Б.М “ХААН” банкнаас зээл авсан гэрээ нь энэ байна гэж хуулбар хувь гэрээг үзүүлсэн уг гэрээг өөрийнхөө цүнхнээс гаргаж ирж үзүүлээд буцаагаад цүнхлээд аваад гарсан байдаг. Тухайн зээлийн гэрээг харуулаад үлдэгдэл нь ийм байгаа юм гээд гэрээгээ харуулж байсан. Тэгээд би эндээс гараад “Голомт” банкныхаа эдийн засагчтай уулзана М чи мөнгөө байршуулж байгаарай тэгээд болчихно гээд гарсан тэгэхдээ мөнгө авсан нь үнэн гээд гарын үсэг хүртэл зурчихаад явсан байдаг. Тухайн үед О.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан мөн О.Бнь бид хоёрын зургийг ав би худлаа ярьдаггүй гэх мэтээр бүх зүйлээ л хүлээн зөвшөөрч яриа өрнүүлж байсан..” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн 228 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Н мэдүүлэхдээ: “... Хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнө дансанд мөнгө байршуулаад хурлаар оруулаад зээл авна гэж хэлсэн. 09 дүгээр сарын 19-ний өдөр ирнэ гэж хэлсэн ч амжихааргүй боллоо гэж хэлсэн. Би ажлаар хөдөө явж байхад 09 дүгээр сарын 20-ны өдөр гар утсаар ярихаар нь би Ц.Баярсайханыг сайн шалгаад мөнгөө дансанд байршуулж байгаад мөнгөө буцаагаад авчихаарай гэж хэлсэн. Ертөнцийн зүгээр баруун талаар нь тойроод хойд талд нь Б.М уулзсан гэж худлаа ярьж байгаа. Гэтэл бичлэг нь хийгдсэн байгаа. Зээл авч байсан юм бол орой 19 цаг хүртэл манай ажил дээр яагаад суусан юм бэ? Зээл авч байгаа хүмүүс нь мөнгөө хонуулчих гэж хэлж байна гэсэн. Б.М О.Б байхад бэлнээр мөнгөө авсан. Манай хаалга онгорхой байсан. Манай ажил дээр байгаа бичлэг нь байгаа. Б.М манай заалны өрөөнд нөхөртэйгөө ярьж байсан бичлэг байгаа. Болсон хэргийн талаар сонсоод намайг ирэхэд Сүхбаатар дүүрэгт мэдүүлэг өгөх гээд хүлээлгийн зааланд Ц.Баярсайхан бид хоёр сууж байхад Б.М О.Ббор хавтастай бичиг баримт өгч байсан. Голомт банкинд өгөх гэж байсан гэж худлаа ярьсан. Тухайн гэрчилгээнүүдийг хүчингүй гэдгийг энэ дөрөв бүгдээрээ мэдэж байсан. Хүчингүй гэдгийг мэдэж байсан болохоор сандраад ирж мөнгө залилсан. Би тухайн үед хохирол төлөх юм бол өргөдлөө авна гэж хэлсэн. О.Б эгчид та гарын үсэг зурсан учраас холбогдож байгаа гэхэд би зээлийн гэрээг үзүүлээд авч явж Э.Б өгсөн гэж хэлсэн. Б.М цагдаад дуудлага өгөөд цагдаа нь ирээд явсан. Бид нарын ярьсан зүйл бүгд нотлогдож байгаа. Би гомдолтой байна. Би зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг аваагүй. Тухайн үед Ц.Баярсайхан машингүй явж байсан гэтэл машинд чирж суулгах гэж байсан гэж худлаа ярьж байна. Такси бариад суулгах гэж байсан бол таксины жолооч суулгах байсан уу? Үнэн зүйл ярих хэрэгтэй. 17,000,000 төгрөгийн хүүг залилж авсан. Нотариатаар орсон 2 хувийн хүү 50,000-60,000 төгрөг, ихдээ л 300,000-400,000 төгрөг болно. Анх Т.Омөнгө зээлүүлэхдээ н.Амартуяа гэх хүний дансаар өгсөн. н.Амартуяагийн данснаас Хадбаатарын данс руу мөнгө хийсэн. Би Э.Б, Т.ОБ.М дээр мөнгөө авах гэж очсон нь үнэн. Б.М миний мөнгийг өг гэхэд Э.Б ав гэдэг. Э.Б мөнгө авч өг гэхэд би аваагүй гэхээр нь тэгвэл Т.О авч өг гэж хэлдэг...” гэх

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Нэргүй хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Баярсайхан гэдэг хүн миний багын найз байгаа юм. Бид 2 хамтарч банкны баталгаа гаргаж дансны хуулга гаргах ажлыг хийдэг. М, Б гэх хүмүүст банкны баталгаанд түр байршуулсан 68,500,000 төгрөгний 17,000,000 төгрөг миний мөнгө байгаа юм. Энэ мөнгө Баярсайхан бид 2-ын дундын данс болох “Хаан” банкны ............ дугаарын дансанд байдаг. Одоо би хохирогчоор тооцогдон 17,000,000 төгрөгөө гэм буруутай эдгээдээс нэхэмжилж байна. Зарыг би тавьсан зарын дагуу М гэж эмэгтэй надтай ярьж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн  51-52 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Нэргүй гэрчээр өгсөн мэдүүлэгт: “..Миний бие найз Ц.Баярсайханы хамтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шаргын орчимд иргэдэд банкны тодорхойлолт, Дансны хуулга зэргийг гаргаж өгөх ажлыг хувиараа хийдэг юм. Тэгээд “үнэгүй.мн” сайт дээр “дансны хуулга, тодорхойлолт гаргана” гэсэн зарыг байршуулж утасны дугаараа үлдээсэн байхад 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр ...... дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад “Голомт” банкны дансанд 69,000,000 төгрөгийг байршуулаад 2 цаг болгоод буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь иргэний үнэмлэх бичиг баримтаа аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Урт цагаан корпусын 501 тоотод ирж уулзаарай гэхэд тэр өдрөө ирээгүй. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нөгөө эмэгтэй дахин залгаад би удахгүй очлоо гэж байсан. Ингээд би тэр өдрөө Баянчандмань руу явчихсан харин тэр эмэгтэйд манай хүмүүс байгаа та өөрөө очоод уулзаарай гэж хэлсэн. Намайг Баянчандмань дээр явж байхад Баярсайхан залгаад нөгөө .............. дугаараас залгаж ирсэн эмэгтэй мөнгийг 1 хоног хонуулчих гээд байна яах вэ? гэхээр нь хэрэггүй яг одоо мөнгөө аваарай гэж хэлсэн. Энд хамт зээл хөөцөлдөж байгаа хүн нь ирчихсэн түр байлгаж байгаач гэж гуйгаад байна гэхээр нь угаасаа манайх мөнгийг хоногоор байршуулдаггүй шүү дээ хонуулаад хэрэггүй мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд би Баянчандманаас орой 19 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирээд шууд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэгтэл М гээд байгаа эмэгтэй байсан түүн дээр одоо нэрийг нь мэдэх болсон Б орж ирээд бор цаастай бичиг баримт өгч байсан.., ..М гээд байгаа эмэгтэй нь би “Голомт” банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм зээл батлагдсан батлагдаагүй хамаагүй 2 цагийн дараа гаргаж өгнө. Голомт банкинд таньдаг хүн байгаа гэж хэлж байсан.., ../Б / М мөнгө авах үед хамт явж байсан гарын үсэг зурж байсан хамтдаа л зээл авч байгаа юм шиг хүн байсан.., ..албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй 2-хон цагийн дотор байршуулах мөнгө байсан тул гэрээ хийгдээгүй бөгөөд харин гар бичвэрээр мөнгө авсан, өгсөн талаар баримт үйлдсэн байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Отгонжаргал гэрчээр өгсөн мэдүүлэгт: М би энэ хүнийг танихгүй юм байна. Би 2016 оны 8 дугаар сарын 17-нд Цамбагарав тооцооны төвд захирлаар ажиллаж байсан бөгөөд уг гэрээг харахад Богд ар тооцооны төвд байгуулсан харагдаж байна. Миний бие Богд ар тооцооны төвд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ирсэн тул тус гэрээг байгуулах боломжгүй юм. Тийм болохоор зээлийн гэрээ байгуулж байсан нь худал байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сэмбээчамбуу гэрчээр өгсөн мэдүүлэгт  “..Мби энэ хүнийг танихгүй юм байна. Би 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүүхэд асрах чөлөөтэй ажилгүй байсан юм. Тийм болохоор энэ цаг хугацаанд ийм төрлийн гэрээ хэлцэл байгуулаагүй юм. Би энэ гэрээний талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баатар гэрчээр өгсөн мэдүүлэгт  “..2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр намайг гадуур явж байхад ах Баярсайхан залгаад ажил гарчихлаа гээд дуудсан юм. Ингээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найман шаргын “Голомт” банкин дээр очиход Баярсайхан ах үүдэн дээр намайг хүлээж байсан. Харин одоо нэрийг нь мэдэх болсон Мнь кассан сууж мөнгө тоолж байгаа харагдаж байсан. Тэгээд намайг Баярсайхан нь М гээд байгаа хүн дээр дагуулж очоод энэ хүний дансанд мөнгө хийж байгаа юм дуусахаар нь дансыг нь шалгаад манай ажил дээр дагуулаад ирээрэй гэж хэлчихээд өөрөө ажил руугаа явчихсан юм. Тэгэхээр нь би М ямар учиртай мөнгө болох талаар тодруулахад зээлийн үлдэгдэл байршуулаад хурлаар оруулж байгаа юм 6 цагийн орчимд эргүүлээд мөнгийг нь өгөх талаар хэлж байсан. Ямар дансанд хийж байгааг нь тодруулахад миний өөрийн “Голомт” банкны дансанд байршуулж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд банкнаас гарахад надад мөнгө орсон талаар баримтаа харуулсан. Тэр баримт дээр 68,500,000 төгрөгийн орлого орсон талаар мэдээлэл байсан. Бид хоёр уг банкнаас гараад дэлгүүрээс ундаа авчихаад Баярсайхан ахын ажил дээр очсон. Тэгээд ахын ажлын өрөөн дотор сууж байхад М утсаар яриад удахгүй хурлаар орох гэж байна удахгүй болчих байх гэж байснаа 18 цаг өнгөрч байх хурлаар ороод хариу гарчихлаа “Голомт” банк руу очоод байршуулсан мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн. Тэгж байснаа манай хамтран зээлдэгч маань мөнгөө 1 хоног хонуулчих гээд байна гэхэд Баярсайхан ах хонуулж болохгүй талаар хэлсэн. Тэгснээ манай хамтран зээлдэгч ирж байна намайг худлаа яриад байна гэж бодоод байх шиг байна хүүхдийн 100-ын “Голомт” банк дээр очоод уулзъя гээд Баярсайхан ах Мбид гурав хамт явсан. Ингээд хүүхдийн 100 дээр очиж М яриад байгаа хүнийг хүлээсэн. Удалгүй 10-15 минутын дараа Б гэж хүн ирээд Баярсайхан ахтай уулзаад энэ мөнгийг хонуулчихаач бид хүнээр зээл гаргуулж байгаа юм гэж хэлэхэд Баярсайхан ах хонуулж болохгүй талаар удаа дараа хэлсэн. Ингээд М нь голомт банкнаас мөнгөө эргүүлэн авахаар болж банк руу орж мөнгөө авах гэтэл таны данснаас итгэмжлэлээр мөнгө гарсан байна ямар хүн авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Сайханбаяр гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би М авга ах байгаа юм таньж мэднэ...”, “...2017 оны 8 дугаар сард дүү Б.Мдамжуулан Байгал гэдэг хүнтэй манай эхнэр О танилцсан юм. Улмаар түүнээс 50,400,000 төгрөгийг өдрийн хүүтэй нөхцлөөр зээлсэн байдаг. Энэ мөнгийг О бид хоёр барилгын ажилд зарцуулсан юм. Энэ хугацаанд 250,000,000 сая төгрөгийн бизнесийн зээл авах зорилгоор Улаанбаатар хотод байх Голомт банкинд материалаа бүрдүүлж өгөөд 1 сар гаруй болоход бизнес нь Дархан-Уул аймагт харъяалагдах тул харъяаллын дагуу Дархан-Уул аймагт хандсаны дараа манай төв дээр ирэх болно гэж мэдэгдсэн...”, “...Б гэж хүн мөнгө зээлсэн цагаас хойш манай эхнэр О болон Б.М нарыг удаа дараа дарамталж байнга мөнгөө нэхдэг байсан шалтгаанаас болж Б.М зээлийг төлсөн байх.., зээл гарвал зохих хэмжээний төлбөрийг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрэл зургын үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 178-188 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Баярсайхан гар утсаар авсан яллагдагч Б.М үзүүлсэн гэх “ХААН” банкны зээлийн хуурамч гэрээ, О.Б, Б.М нарын гэрэл зураг болон иргэний үнэмлэхний зураг, 69,000,000 төгрөгийг хүлээн авсан баримтын хуулбар,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Б.М “Голомт” банкин дахь 3155103344 дугаартай дансанд хохирогч Ц.Баярсайханаас авсан мөнгө болох 68,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 235, 72 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 70, 234 дугаар хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Б.М, Т.О нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.М бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 

Шүүгдэгч овогт Т О бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугын байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон 111 хоног, Т.О цагдан хоригдсон 105 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасч, торгох ялын биелүүлэх хэмжээг тогтоов.

  Хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын хохирол төлбөрөө бүрэн авсан зэрэг мэдүүлгээр хохиролоо барагдуулсан нь нотлогдон тогтоогдож байх тул Б.М, Т.О нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

              1.Чингэлтэй дүүргийн прокуророос Б овогт О Б, У овогт Э Бнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэн зохимол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол тус тус учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Е овогт Б М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

  Шүүгдэгч Б овогт Т О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Шүүгдэгч Е овогт Б М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Б овогт Т О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заас  ныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б М цагдан хоригдсон 111 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /1,665,000/ хасч 8,335,000 төгрөгөөр,

 Шүүгдэгч Т О цагдан хоригдсон 105 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /1,575,000/ хасч 8,425,000 төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е овогт Б М, Бавуу овогт Т О нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Т.О нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД