Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00887/и |
Дугаар | 01418 |
Огноо | 2015-11-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 01418
2016 оны 11 сарын 23 өдөр Дугаар 142/ШШ2016/01418 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-62 тоотод оршин суух, Хас овогт Дэмбэрэлийн Батмөнх /Регистрийн дугаар ФА:53031631/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-110 тоотод оршин суух, Харчин овогт Чойндонгийн Төрбат /Регистрийн дугаар ДЕ:74060317/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-53 тоотод оршин суух, Боржгин мөнх овогт Найдангийн Цолмонбаатар /Регистрийн дугаар ЗВ:61072810/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 9-11а тоотод оршин суух, Мэргэн тангууд овогт Түвдэнгийн Пионер /Регистрийн дугаар ДН:75051114/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-66 тоотод оршин суух, Онжирготон овогт Батын Мөнхням /Регистрийн дугаар ФА:56101773/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 23-8 тоотод оршин суух, Норовтүмбэ Далхжав овогт Намнангийн Батсайхан /Регистрийн дугаар ФМ:69011279/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 6-01 тоотод оршин суух, Хас овогт Батмөнхийн Алтанцэцэг /Регистрийн дугаар ФА:78052901/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 24-08 тоотод оршин суух, Буурал аав ээж овогт Жалбуугийн Сувдмаа /Регистрийн дугаар ГЮ:69050941/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг дулааны цахилгаан станцын 25 тоотод оршин суух, Авга тайж нар овогт Намжилын Байгаль /Регистрийн дугаар ФБ:62051267/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнж 22-01 тоотод оршин суух, Боржигон овогт Бадарчийн Ганбат /Регистрийн дугаар ГИ:82072216/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт байрлах “ББ-ОД” ХХК
Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр хурааж авсан 4 385 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, гэрч А.Мөнхчулуун, Н.Баярчимэг, Н.Батцэцэг, Ч.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Байгал, Ж.Сувдаа, З.Батбаяр, Б.Оюунгэрэл, Э.Ганбаатар, Б.Мөнхням, Д.Чулуунбаатар, Н.Цолмонбаатар зэрэг жолооч нартай санаа нэгдэн бригадын зохион байгуулалтанд орж 1-5 байрны урд дахь нийтийн эзэмшлийн авто машины зогсоолоос 2005 оноос эхлэн такси үйлчилгээ эрхлэх болсон. Гэтэл 2007 оны 06 дугаар сараас ББ-Од ХХК нь такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аймгийн ЗДТГ болон тээвэр зохицуулалтын албатай гурвалсан гэрээ байгуулсан гэх шалтгаанаар бидний зогсоолыг булаан авч, жолооч тус бүрээс сар бүр 4 000 төгрөгийн хураамж авна, түүнээсээ та нарын эрүүл мэндийн даатгалыг төлнө, хөнгөлттэй үнээр завсар үйлчилгээ үзүүлнэ, дулаан гаражаар хангана, харилцан ашигтай ажиллана гэсэн тохиролцоотойгоор таксины зогсоол түрээслүүлэх гэрээ байгуулж, 2014 оныг дуустал хугацаанд жолооч биднээс хураамжинд 4 332 200 төгрөг, эмбелем 4 000 төгрөг, замын хуудсанд 12 000 төгрөг, бүгд 4 385 200 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээгээр хууль бус аргаар хурааж авсан болно. Энэ хугацаанд ББ-Од ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлж байгаагүй тул бидэнтэй 2007 оны 01 дүгээр сар, 2008 оны 01 дүгээр сар, 2008 оны 06 дугаар сар, 2009 оны 01 дүгээр сар, 2010 оны 01 дүгээр сар, 2011 оны 01 дүгээр сар, 2012 оны 01 дүгээр сар, 2013 оны 01 дүгээр сар, 2014 оны 01 дүгээр саруудад байгуулж байсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хуулийн ямар ч үндэслэлгүйгээр биднээс хурааж авсан 4 385 200 төгрөгийг ББ-Од ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие ББ-Од ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 15, 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрүүдэд танай шүүхэд ирүүлсэн тайлбаруудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч ББ-Од ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр танай шүүхэд ирүүлсэн тайлбарынхаа эхэнд ББ-Од ХХК нь 2006 оноос хойш аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтаар аймгийн засаг даргын 2007 оны 23, 2010 оны А/252 тоот захирамжийн дагуу өнөөдрийг хүртэл гэрээтэй ажиллаж сар улирлын гэрээг 80 хувиас дээш амжилттай дүгнүүлж ирсэн гэжээ. Гэтэл 2007 оны 6 дугаар сарын 11- ний өдөр Орхон аймгийн засаг даргын 196 тоот “Зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгох” захирамж гарч Т-7, Т-9, Т-16 зогсоолоос такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг ББ-Од ХХК-д 2007 оны 06 дугаар сарын 15-аас 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл олгосон байна. Ийм захирамж гарсан байхад 2007 оны 06 дугаар сард 1-5-ийн нийтийн эзэмшлийн авто зогсоол дээр ББ-Од ХХК-ийн захирал Оюунбат, диспетчир Мөнхчулуун нарын 4 хүн ирж манай компани такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Аймгийн ЗДТГ тээврийн албатай гурвалсан гэрээтэй, зогсоолийн жолооч тус бүрээс сар тутам 4 000 төгрөгний хураамж авна. Энэ хураамжийн 5 хувийг Аймгийн ЗДТГ, 5 хувийг тээврийн албанд өгнө. Жолооч та нарын ЭМД-ыг сар бүр төлнө. Хөнгөлөлттэй үнээр засвар үйлчилгээ үзүүлнэ. Дулаан гаражаар хангана гэсэн тохиролцоотойгоор гэрээ байгуулж ажиллах болсон. Гэтэл хариуцагч ББ-Од ХХК нь алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтгаанаар зогсоолын машины тоог 5-аар, сарын хураамжийг 2 600 төгрөгөөр нэмэгдүүлж, 2009 оныг дуустал сар бүр 6 600 төгрөгний хураамжийг бүрэн авсан болно. Иймд бид Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ББ-Од ХХК-ийн хууль бус хураамжаа өсгөж машины тоог нэмэгдүүлж замын хуудас, эмблемийг зарж байгаа болон гэрээгээр хүлээсэн дулаан гаражаар хангах, хөнгөлөлттэй үнээр засвар үйлчилгээ үзүүлэх, ЭМД төлөх зэрэг үүргээ биелүүлэхгүй байгаа талаар 2009 оны 12 дугаар сарын 21-нд хандсан. Үүний үр дүнд 2010 оны 01 дүгээр сараас эхлэн эмблем замын хуудсыг үнэгүй, ЭМД-ыг ББ-Од ХХК сар бүр жолооч нарын ЭМД-ыг төлж байхаар, зогсоолын машины тоог 10, зогсоолын сарын хураамжийг 4 000 төгрөг болгосон. Гэтэл ББ-Од ХХК нь дээрх хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид 2010 оны 12 дугаар сарын 21-нд тус компанид шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй.
ББ-Од ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөвхөн хураамж авах үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн тул бид 2013 оны 3 дугаар сарын 21-нд ББ-Од ХХК-ийн захирал Оюунбатад албан шаардлага хүргүүлсэн. Оюунбат захирал мөн л энэ албан шаардлагын хариуг өнөөг хүртэл өгөөгүй болно. ББ-Од ХХК нь 2015 оны 01 дүгээр сараас мөн л алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтгаанаар зогсоолын хураамжийг 10 000, эмблемийн үнийг 8 000 төгрөг болгосон тул бид гэрээ хийхээс татгалзаж ББ-Од ХХК-д нэг ч төгрөгийн хураамж төлөөгүй эмблем худалдаж аваагүй нь үнэн болно. Харин жолооч Цолмонбаатараас 2015 оны 1 дүгээр улирлын хураамж болох 30 000 төгрөгийг ББ-Од ХХК-ийн захирал Оюунбат нь хураан авч банкинд зээлийн баталгаа гаргаж өгсөн болно. Иймээс бид ББ-Од ХХК-ийн захирал Ш.Оюунбатад 2015 оны 4 дүгээр сарын 30-нд ил захидал бичиж, сонин хэвлэлд нийтлүүлсэн боловч өнөөг хүртэл Оюунбат захирал болон бусад байгууллагуудаас ямар ч хариу ирээгүй болно.
Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 23 тоот захирамжинд Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэнэт хот дахь зорчигч буулгаж суулгах үйлчилгээг барилгачидын талбайгаас явуулж байхаар тогтоожээ. ББ-Од ХХК нь бид нартай гэрээ байгуулахдаа жил бүрийн 1 дүгээр сард 6 сарын хугацаатайгаар байгуулдаг байсан ба сүүлийн 6 сард нь гэрээгээ сунгахгүйгээр хураамжаа авдаг байсан болно. Гэрээ дүгнэхдээ 100 оноогоор сар бүр дүгнэдэг байсан. Бид эмблем худалдаж авдаггүй тул оноо хасуулж дүгнүүлдэг байсан. Гэрээ дүгнүүлж байсан хуудас жолооч нарын хувийн хэрэгт байгаа. Мөн тайлбарт иргэн Д.Батмөнхтэй тодорхой хугацаанд хамтарч ажиллаж байсан ба байгууллагын дотоод журмын дагуу нийт бригадын дарга нарыг төлбөр хураамжаас чөлөөлдөг тул бригадын дарга Д.Батмөнхөөс нэг ч төгрөгний хураамж төвлөрүүлж байгаагүй болно. Мөн Д.Батмөнхтэй 2013 оноос хойш ямар нэгэн гэрээ хийж хамтарч ажиллаагүй гэжээ. Хариуцагч ББ-Од ХХК 2007 оны 6 дугаар сараас 2008 оны 6 дугаар сарыг дуустал надаас сар бүр 4 000 төгрөгний хураамж авч байсан нь үнэн болно. Харин ББ-Од ХХК нь 2008 оны 7 дугаар сараас сарынхаа хураамжийг 2 600 төгрөгөөр нэмэгдүүлж машиныхаа тоог 5-аар нэмж намайг сарын хураамжаас чөлөөлж оронд нь бригадын жолооч нарын ажлын цагийг өдөр бүр бүртгэх сар бүрийн хураамжийг жолооч нараас авч диспетчирт тушааж байх үүрэг өгсөн. Энэ үүргийг миний бие 2013 оныг дуустал гүйцэтгэсэн болно. 2014 онд ББ-Од ХХК нь надтай байгуулж байсан гэрээ нь надад эх хувиараа байна.
Мөн тайлбарт тус байгууллага жолооч нартай байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасан дулаан зогсоол авто засвар, авто угаалга өнөөдрийг хүртэл тодорхой хөнгөлөлттэй үнээр үйлчилж гэрээний үүргээ биелүүлж байгаа болно. Харамсалтай нь дээрх нэр бүхий жолооч нар бидэнтэй хамтарч ажилладаггүй. Хууль дүрэм стандартын шаардлага хангадаггүй болно гэжээ. Хариуцагч ББ-Од ХХК-д 2007 оноос өнөөг хүртэл авто засварын газар, дулаан граж, дулаан зогсоол байгаагүй. Авто тээврийн хуулийн 3.1.16 “Авто тээврийн ашиглалт” гэж авто тээврийн хэрэгсэлийг хадгалах, техник үйлчилгээ засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг авто тээврийн хэрэгсэлийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг, 3.1.18-д “Авто тээврийн үйлчилгээний байгууллага гэж” авто тээврийн хэрэгсэлийн ашиглалттай холбогдох гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг гэж заасан байгаа. Энэ 2 заалт нь ББ-Од ХХК-тай бүрэн хамааралтай. Иймд гэрээний гол маргаан нь ББ-Од ХХК авто засварын газар дулаан гаражгүйгээс болж гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Бидэнтэй байгуулж байсан гэрээний 4.1-д өдрийн цагаар /9-17 цагийн хооронд/ байгууллагын гаражийг үнэ төлбөргүй ашиглуулна гэсэн байгаа. 2007 оноос 2014 оныг дуустал ББ-Од ХХК-д авто засварын газар болон дулаан гараж байгаагүй байхад байгаа юм шиг гэрээнд тусгадаг байсан. Жолооч бидний стандартын шаардлага хангаж байсныг жил бүр тээврийн албанаас хийж байсан үзлэгийн дүнгээс харж болно. Энэхүү үзлэгийн дүн нь Авто тээврийн алба болон ББ-Од ХХК-д байх ёстой. Үзлэг шалгалтыг авто тээврийн улсын байцаагч Ариунболд хийдэг байсан. Харин эмблемээ ББ-Од ХХК зардаг байсан учир бид худалдан авч байгаагүй нь үнэн. Мөн тайлбарт байгууллага гэрээний 5.9-д зааснаар үнэт цаас болон замын хуудас төр захиргааны байгууллагатай холбоотой бичиг баримтыг ямар ч үнэ төлбөргүй олгосон. Эмблем туузыг хэвлэлээс гарсан тухайн үеийн үнээр нь олгож гэрээний заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэжээ. ББ-Од ХХК нь 2007 оны 6 дугаар сараас 2009 оныг дуустал замын хуудсыг 1 ширхэгийг нь 100 төгрөг, эмблемээ хосоор нь 5 000 төгрөгөөр бидэнд олгож байсан. Энэ тухай 2009 оны 12 дугаар сарын 21-ний албан тоотоор аймгийн МХГ-т гомдол гаргаж үнэгүй болгосон. ББ-Од ХХК-ний такси үйлчилгээний төвөөс 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 0/1/21 тоотоор 14 хавсралт бүхий мэдэгдэл надад ирүүлсэн. Энэ мэдэгдлийн хавсралт болох 2009 оны 12 дугаар сарын кассын тайланд замын хуудас бичиг хэрэг, эмблемийг зарлагад хураамжийг орлогод тусгасан байгаа. Зарлагад тусгасан гэдэг нь бидэнд үнэгүй олгож байсан гэсэн үг. Гэтэл бидэнд зардаг байсан. Мөн жолооч биднээс жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг канондуулж авдаг мөртлөө дээрх тайланд зарлагад тусгасан байсан. Мөн тайлбарт Н.Байгаль ... зэрэг жолооч нартай 2010-2013 оны хооронд гэрээгээр хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд байгууллагын санхүүд нийт 140 000 төгрөгний хураамж төвлөрсөн байна гэжээ. Гэрээгээ сунгахгүйгээр хууль бус аргаар хураамж авдаг байсан. Тухайлбал тээврийн газрын орон тооны бус байцаагч Бат-Амгалангаар бидний бичиг баримтыг хураалгаж, тухайн сарын хураамжаа төлсөний дараа бичиг баримтыг маань буцааж өгдөг байсан. Мөн оны эхэнд гэрээ байгуулахдаа өмнөх оны хураамжаа гүйцээн авч шинэ оны гэрээ байгуулдаг байсан. Мөн банкинд өгөх цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөхдөө дутуу хураамжаа нөхөн авсаны дараа уг цалингийн тодорхойлолтыг өгдөг байсан. Энэ тухай ББ-Од ХХК-д бидний хүргүүлж байсан шаардлагуудаас харж болно. ББ-Од ХХК-аас ирүүлсэн бэлэн мөнгөний орлогын баримтны дотор жолооч Батсайханы 2009 оны 6 дугаар сарын 3-ны, жолооч Мөнхнямын 2009 оны 3 дугаар сарын 28-ны, жолооч Цолмонбаатарын 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдийн баримтууд хавсарагдсан байна. Энэ нь биднийг өмнөх онуудад хураамж өгч байсныг батлах баримт гэж үзэж байна. Биднээс хууль бус аргаар хураамжаа бүрэн авдаг байсан мөртлөө хураамж өгсөн баримтаа өгдөггүй байсан. Энэ нь ББ-Од ХХК-аас ирүүлсэн баримтаас харагдаж байна. Мөн тайлбарт 2013 оноос хойш 1-5-ийн зогсоолын дээрх нэр бүхий жолооч нартай гэрээ хийж хураамж төвлөрүүлж хамтарч ажиллаагүй. Хууль бусаар тээвэрлэлт хийж ирсэн. Иймд компанийн нэр төрд халдаж бодит үндэслэлгүй гүтгэж байгаа тул цагдаагийн байгууллагаар үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ. 2014 онд жолооч Д.Батмөнх, Т.Пионер нартай байгуулсан гэрээ нь эх хувиараа надад байна. Бусад жолооч нарын байгуулж байсан гэрээ нь жолооч нарын хувийн хэрэгт байгаа. 2007 оны 6 дугаар сараас 2014 оныг дуустал дээрх жолооч нар бүгд гэрээтэй ажиллаж байсан. Гэрээг 1 хувь үйлдэж тэр хувь нь бидний хувийн хэрэгт хадгалагдаж байгаа. Хураамжаа бүрэн авдаг байсан ба 2013, 2014 онуудад хураамж авсан баримт бидэнд өгөөгүй. Харин дэвтэрт тэмдэглэн авдаг байсан. Үүнийг 2007 оны 6 дугаар сараас 2009 оныг дуустал диспетчирээр ажиллаж байсан одоо авто тээврийн төвд авто тээврийн улсын байцаагчаар ажиллаж байгаа Мөнхчулуун 2010 оноос диспетчирээр ажиллаж байсан Батцэцэг, Отгоо, Баярчимэг нар нотлох болно. Хариуцагч ББ-Од ХХК нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр №223 тоотоор ирүүлсэн тайлбарын 2-т захирамжинд дурдсан нэр бүхий хүмүүстэй 2007 оны 6 сар болон 2008-2014 оны саруудад байгуулсан гэх таксины зогсоол түрээсээр ашиглуулах гэрээ манай компанид байхгүй гэжээ. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 6 сарын 18-ны өдрийн 196 тоот захирамжийн хавсралт ББ-Од ХХК-тай гэрээгээр хамтран ажиллах жолооч нарын бүртгэл такси1-5 гэсэн 15 жолооч нарын нэр бүхий хавсралт байна. Энэ нь бид гэрээ байгуулж ажиллаж байсныг нотлож байгаа баримт мөн. Үүнийг одоо Авто тээврийн төвд улсын байцаагчаар ажиллаж байгаа Мөнхчулуун гэрчилнэ. Мөн тайлбарын 3-т 1.5-р зогсоолоос хураамж авч байсан хураамжийн тасалбарыг компанийн 2010-2013 оны санхүүгийн тайлангаас шүүж хураамж төлсөн байдлыг гарган өгч байна. /хавсаргав./ нэр бүхий жолооч нарын ЭМД төлж байгаагүйгээр баримт байхгүй гэжээ. 2007 оны 6 сараас 2008 оны 6 сарыг дуустал хугацааны хураамжийг тэр үед ББ-Од ХХК-д диспитчерээр ажиллаж байсан одоо авто тээврийн төвд авто тээврийн улсын байцаагчаар ажиллаж байгаа Мөнхчулуун өөрийн биеэр хураан авдаг байсан. Харин 2008 оны 07 дугаар сараас 2012 оныг дуустал миний бие сар бүр 5-6 жолооч нараас хураан авч диспитчер Отгоо, Батцэцэг болон ня-бод тушаадаг байсан. Надад хураамжаа хураалгаагүй жолооч нар өөрсдөө дээрх хүмүүст тушаадаг байсан. 2007 оны 6 сараас 2009 оныг дуустал гэрээнд ЭМД төлнө гэж тусгаж байсан. Үүний баталгаа нь 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 0/1/21 тоот мэдэгдлээр ББ-Од ХХК-ны такси үйлчилгээний төвөөс надад ирүүлсэн мэдэгдлийн ББ-Од ХХК-ийн такси үйлчилгээний төвийн жолооч нарын 12 дугаар сарын хураамж төлсөн дэлгэрэнгүй гэсэн хуудасны 25, 54,68,71-р мөрт манай зогсоолын жолооч нарын нэр байгаа. Харин НДХ-т ЭМД төлж байсан баримт байхгүй байгаа болно. Мөн тайлбарын 4-т дээрх жолооч нартай гэрээ дүгнэсэн зүйлгүй гэжээ. Дашрамд хэлэхэд ББ-Од ХХК-ийн диспитчерүүд, авто инженерүүд 2008 оны 07 сараас хойш одоог хүртэл зогсоол дээр ирж байгаагүй. Эдгээр хүмүүс албан контортоо сууж зөвхөн хураамж хураах, гэрээ байгуулах дүгнэх л ажил хийдэг байсан болно гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөрт 3 979 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ББ-ОД ХХК нь 2006 оноос хойш ААН-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтаар ялсан. Засаг даргын 2007 оны 23, 2010 оны А/252 тоот захирамжийн дагуу өнөөдрийг хүртэл гэрээтэй ажиллаж сар улирлын гэрээг 80 хувиас дээш амжилттай дүгнүүлж ирсэн. Иргэн Д.Батмөнхтэй тодорхой хугацаанд хамтарч ажиллаж байсан ба байгууллагын дотоод журмын дагуу нийт баригадын дарга нарыг төлбөр хураамжнаас чөлөөлдөг тул бригадын дарга Д.Батмөнхөөс нэг ч төгрөгний хураамж төвлөрүүлж байгаагүй болно. Мөн Д.Батмөнхтэй 2013 оноос хойш ямар нэгэн гэрээ хийж хамтарч ажиллаагүй. Тус байгууллага жолооч нартай байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасан дулаан зогсоол, авто засвар, авто угаалгаар өнөөдрийг хүртэл тодорхой хөнгөлөлттэй үнээр үйлчилж гэрээний үүргээ биелүүлж байгаа болно. Харамсалтай нь дээрхи нэр бүхий жолооч нар байгууллагатай хамтарч ажилладаггүй, хууль дүрэм стандартын шаардлага хангадаггүй болно. Байгууллага гэрээний 5.9-т зааснаар үнэт цаас болон замын хуудас төр захиргааны байгууллагатай холбоотой бичиг баримтыг ямарч үнэ төлбөргүй олгосон. Эмблем туузыг хэвлэлээс гарсан тухайн үеийн үнээр нь олгож гэрээний заалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайн үеийн Тээвэр авто замын газраас ААН-д таксины симфорын нийлүүлэлт хийж хураасан мөнгийг Тээвэр авто замын газарт төвлөрүүлж байсан. /Симфор нэг бүрийн үнэ 35 000 төг/ шаардлагатай бол холбогдох газраас тодруулж болно. Н.Байгал, Ж.Сувдаа, Б.Сувдаа, Б.Алтанцэцэг, Т.Алтанцэцэг, Т.Пионер, Б.Ганбат, Б.Мөнхням, Н.Батсайхан, Н.Цолмонбаатар, Ч.Төрбат зэрэг жолооч нартай 2010-2013 оны хооронд гэрээгээр хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд байгууллагын санхүүд нийт 140 000 төгрөгний хураамж төвлөрсөн байна. 2013 оноос хойш 1-5 зогсоолын дээрхи нэр бүхий жолооч нартай гэрээ хийж хураамж төвлөрүүлж хамтарч ажиллаагүй, хууль бусаар тээвэрлэлт хийж ирсэн. Иймд компаний нэр төрд халдаж, бодит үндэслэлгүй гүтгэж байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулж үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч, нэр бүхий 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх нь хариуцагч ББ-Од ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөр 4 385 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үндэслэлгүйгээр хурааж авсан хураамжийн төлбөр болох 3 979 200 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Бидний хэсэг жолооч 2005 онд нэгдэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дүгээр хорооллын 5 дугаар байрны урд /цаашид 1-5 гэх/ нийтийн эзэмшлийн авто машины зогсоолоос такси үйлчилгээ эрхлэх болсон. Гэтэл 2007 оны 6 дугаар сараас ББ-Од ХХК нь такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аймгийн ЗДТГ болон Тээвэр зохицуулалтын албатай байгуулсан гурвалсан гэрээ байгуулсан гэсэн шалтгаанаар бидний зогсоолыг булаан авч жолооч тус бүрээс сард 4 000 төгрөгийн хураамж авч түүнээсээ эрүүл мэндийн даатгал төлнө, хөнгөлттэй үнээр засвар үйлчилгээ үзүүлнэ, дулаан гаражаар хангана, харилцан ашигтай ажиллана гэж тохирч таксины зогсоол түрээслүүлэх гэрээ байгуулж, уг хууль бус гэрээгээ үндэслэн нэхэмжлэгч нараас хураамжийн төлбөр 4 332 200 төгрөг, эмбелемийн төлбөр 40 000 төгрөг, замын хуудасны төлбөр 12 000 төгрөгийг тус тус хурааж авсан. Бидний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үндэслэлгүйгээр авсан төлбөр 4 385 200 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байсан боловч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзаж, үндэслэлгүйгээр авсан хураамжийн төлбөр 3 729 200 төгрөг , эмбелемийн төлбөр 210 000 төгрөг, замын хуудасны төлбөр 30 000 төгрөг нийт 3 979 200 төгрөг нэхэмжлэхээр шаардлагаа багасгаж байна гэж тайлбарладаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Зохигчдын хооронд байгуулсан гэх түрээсийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, нэхэмжилж байгаа үндэслэл болон нотлох баримтаар 3 979 200 төгрөг хурааж авсан нь нотлогдохгүй байгаа, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, төлөөлөгч нэг бүрийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, хэн хэн хэдэн төгрөгийн хураамж төлсөн талаар болон хэнд хамааруулж ямар хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж байгаа талаар тодорхойгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нар 2005 оноос Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах 1-5 дугаар байрны автомашины зогсоолоос такси үйлчилгээ эрхлэж байсан ба Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаартай захирамжаар зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрлийг ББ-Од ХХК-д 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар олгосон байна. /хх-40/
Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 252 дугаартай зорчигч тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл сунгах, маршрут батлах тухай захирамжаар 1-5 дугаар байрны буюу Т-16 зогсоолыг 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Автомастер ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон байна. /хх-50,51/
Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 332 дугаартай маршрут зогсоол шинэчлэх тухай захирамжаар 1-5 дугаар байрны буюу Т-16 зогсоолыг ББ-Од ХХК–д дахин хуваарилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна. /хх53,54,57/
2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаартай захирамжийн дагуу хувиараа такси үйлчилгээ эрхлэдэг байсан нэр бүхий иргэдтэй /1-5 байрны зогсоолын такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нартай/ ББ-Од ХХК нь таксины зогсоол түрээсээр ашиглуулах гэрээний дагуу сар бүр хураамж авч байхаар болж, үүнээс жолооч нарын эрүүл мэндийн даатгал болон хөнгөлттэй үнээр засвар үйлчилгээ үзүүлэх, дулаан гаражаар хангах зэрэг нөхцлийг тавьж байсан боловч компани алдагдалтай ажиллаж байна гэдэг шалтгаанаар хураамжийн төлбөр, машины тоог нэмэгдүүлсэн. Уг үйлдэл нь нэхэмжлэгч нарт ашиггүй, тэдний төлөө ямар ч үйлдэл хийгдээгүй зөвхөн хураамж хураах хэлбэрээр үйл ажиллагаа явагдаж байна гэж нэхэмжлэгч нар холбогдох газруудад гомдол гаргасан тул хураамжийн хэмжээ буурсан тайлбарлаж байна.
ББ-Од ХХК-д 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үндэслэлгүй төлсөн хураамж 3 729 200 төгрөг, эмбелем 210 000 төгрөг, замын хуудас 30 000 төгрөг нийт 3 979 200 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч нэхэмжилж буй мөнгөний нийт дүн зөрүүтэй, хэн хэн хэдэн төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримт байхгүй, төлөөллөөр олгож байгаа итгэмжлэлд ямар үйлдэлд хэдэн төгрөг гаргуулах нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө гаргаж, бүрдүүлэх үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2010 оноос 2013 оны хооронд нэр бүхий нэхэмжлэгч нартай гэрээгээр хамтран ажиллаж байсан, 140 000 төгрөгийн хураамж төвлөрсөн гэсэн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарын хэмжээнд хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-83/
ББ-Од ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Т16 зогсоол буюу 1-5 дугаар байрны зогсоолыг хариуцан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрхгүй байсан нь хэрэгт авагдсан Засаг даргын захирамжуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх хугацаанд нэхэмжлэгч нараас хураамж төвлөрүүлэн 60 000 /80 000 төгрөг нь тусгай зөвшөөрөлтэй байх хугацаанд төвлөрүүлсэн хураамж/ төгрөгийг хурааж авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар нэхэмжлэгч нарын хууль бус гэрээг үндэслэн хурааж авсан хураамжийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 3 жил өнгөрсөн, хууль бус хураамжийг буцаан гаргуулахаар шаардаж байсан болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 85 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ