Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 255

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоож, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0261/,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Н.Мөнхгэрэл / шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0463/ Б.Даваахүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0058/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Оын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М овгийн Оын М, М Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, D ангиллын мэргэшсэн жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедэ “...” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан одоо ажлаа хийхгүй байгаа, ам бүл 7, эхнэр, 05-19 насны 5 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж 2018 оны 01 дүгээр сарын 13-нд хугацаа дууссан. ял шийтгэлгүй, (РД:...).

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн буудлын замд ... маркийн ... УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюулгүй, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин явган зорчигч Д.Цг мөргөсний улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан мэдүүлэг:

 

 Шүүгдэгч О.Маас: ________ гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожоос: _________ гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожийн мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 21-нд өгсөн:

“...Манай ээж Даваажавын Цэдэвсүрэн 1954 онд Хэнтий аймагт төрсөн, айлын өргөмөл том охин ба доороо нэг дүүтэй байсан. Төрөөд Хэнтий аймагт 2012 он хүртэл амьдарч байгаад сүүлийн 5 жил Улаанбаатар хотод манай хашаанд дүү охин Ц.Батчимэгийнд амьдардаг байсан. Зун нутагтаа 2 сар орчим байж байгаад ирдэг байсан. Залуудаа Ахуйн үйлчилгээний газарт оёдолчин байсан. Би осол хэрэг гарсан тухай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цаг 30 орчим минутад мэдсэн. Осол хэрэг гарсан тухайн манай бга дүү Итгэлт залгаад гэмтэл дээр ээж аймаар болчихсон байна гэхээр нь очтол ээж минь ухаан байхгүй, амьсгалын төхөөрөмж залгачихсан сэхээнд байсан. Ингээд маргааш нь 17 цаг 55 минутад нас барсан. Манай дүүгийн хүүхэд 9 дүгээр сургуульд явдаг ба тэр хүүхдийг хүргэж өгчихөөд эргээд явж байсан байна лээ. Талийгаач осол хэрэг гарах үед ганцаараа явж байсан байхаа. Ямар нэг өвчин байгаагүй. Маш хөнгөн шингэн өвчин зовлонгүй байсан. Одоогоор ямар нэг тусламж үзүүлээгүй. Би үнэхээр гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [1]

 

2. Гэрч А.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-нд өгсөн:

“...Би талийгаач Д.Цгийн 6 дахь хүүхэд болох Ц.Батчимэгтэй 2011 онд гэр бүл болсон. Манай талийгч хадам ээж Д.Ц Хэнтий аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр багт ганцаараа амьдарч байсан. Харин өвөл болохоор Улаанбаатар хотод ирж манай гэрт сүүлийн хэдэн жил өвөлжиж байгаа юм. Өнгөрсөн жил буюу 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн юм. Манайх 2 хүүхэдтэй том нь 2011 онд төрсөн 8 настай, Нийслэлийн 9 дүгээр сургуулийн 2г ангид сурдаг, бага маань 1 нас гарантай. Энэ 2 хүүхдийг манай хадам жжэ маань харж сургуульд нь зөөдөг байсан. Манай том хүүхэд О.Өсөх-Ирээдүйгийн хичээл 16:00 цагаас орж орой 19 цагаас тардаг. 9 дүгээр сургуулиас манай гэр их хол биш, явган алхаад явахад 10-15 минут орчим л явах газарт байдаг. Манай хадам жжэ Д.Ц гэрээсээ гарахгүй, гарах бол манай хүүхдийг сургуульд зөөдөг. Хааяа нэг дэлгүүр ордог, тийм хүн байсан. Тухайн өдөр би жижүүртэй байсан болохоор осол болсныг дараа нь мэдсэн. Хүүхэд хүргэж өгөөд гэртээ ирэхэд 30 орчим минут болдог. Тэр өдөр талийгч утсаа орхиод явсан, ирэхгүй болохоор нь хүүхдүүд сааа зовоод хайгаад ГССҮТ-д хэвтсэн байхад олсон байсан. Манай хадамж ээж архи дарс уудаггүй, гэрээсээ гардаггүй зээ нараа хараад л гэртээ сууж байдаг хөгшин байсан. ...” гэх мэдүүлэг [2]

 

3. Гэрч Ц.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-нд өгсөн:

“...Манай талийгч ээж Д.Ц Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт ганцаараа амьдарч байсан. Харин өвөл болохоор Улаанбаатар хотод ирж манай гэрт сүүлийн хэдэн жил өвөлжиж байгаа юм. Өнгөрсөн жил буюу 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн юм. Манайх 2 хүүхэдтэй том нь 2011 онд төрсөн 8 настай, Нийслэлийн 9 дүгээр сургуулийн 2г ан гид сурдаг, бага маань 1 нас гарантай. Энэ 2 хүүхдийг маань ээж харж сургуульд нь зөөдөг байсан. Манай хүүхдийн хичээл 16 цагаас орж орой 19 цагаас тардаг юм. 9 дүгээр сургуулиас манай гэр их хол биш явган алхаад явахад 10-15 орчим минут л явах газарт байдаг юм. Тухайн осол гарсан өдөр талийгч ээж маань ямар нэгэн байдлаар архи дарс уугаагүй, эрүүл саруул манай 8 настай хүүхэд Өсөх-Ирээдүйг 9 дүгээр сургуульд хүргэж өгөх гээд манай гэрээс 15 цаг 50 минутын орчим гарсан юм. Тэгээд л сургуульд нь хүргэж өгөөд буцаад л харих гэж яваад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг жаахан өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн замд автобусанд мөргүүлж осолд ороод эмнэлэгт нэг хоног эмчлүүлээд нас барсан юм. Энэ осол болсон газар манай хүүхдийн сургуулиас /9 дүгээр сургуулиас/ 500 орчим зайтай л газар байдаг. Ээж маань манай хүүхдийг хүргэж өгөхдөө ганцаараа гараад сургуульд нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирэхдээ 30 орчим минут болоод л ирдэг байсан. Тухайн өдөр сургууль явахдаа утсаа гэртээ орхиод явсан байсан. Тэгээд 30 орчим минут болоод  ирэхгүй болохоор нь би санаа зовоод ах дүүн ар руугаа залгаад бүгдээрээ цуглаж хайгаад орой 19 цагийн орчим ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэдсэн юм. Талийгч ээж маань гэрээсээ гарахгүй, архи дарс хэрэглээгүй ямар нэгэн хууч өвчин зовлон байхгүй, хөнгөн шингэн зүгээр л гарсан хүн байгаа юм. Шүүх эмнэлэг ээжийг согтуу явсан гэж дүгнэлт гаргасанд ар гэрийнх нь зүгээс гомдолтой байгаа. Талийгч ээжийг маань Даваажавын Ц гэдэг 1954 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн 64 настай хүн байсан. Манай ээж бүрэн дунд боловсролтой насаараа Хэнтий аймгийн Хэрлэн сумын нийтийн үйлчилгээнд оёдолчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байгаа юм. Манай ээж 7 хүүхэдтэй, том хүүхэд нь 45 настай, бага хүүхэд нь 29 настай 1 эмэгтэй 6 эрэгтэй хүмүүс байдаг. Зан чанары хувьд их зөөлхөн, ач зээ нараа харсан насаараа архи дарс, тамхи хэрэглээгүй мөрийн л хөгшин байсан. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Иргэний хариуцагч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 03-нд өгсөн:

“...Осол хэрэг гарсан талаар би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн. Жолооч О.М осол гарсан талаар надад орж ирж хэлсэн. Daewoo bus-106 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусанд ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй гэсэн. Автобусны камер осол хэрэг гарах үед ажиллаагүй байсан гэсэн. Улаанбаатар смарт гэдэг компанийн өмч байгаа юм. Бас нэг утаа шүүгчний камер ажиллаж байсан гэсэн. Би бол техник талаасаа сайн мэдэхгүй байна. Жолооч нөгөө талтай уулзсан гэсэн. Манай жолооч буруутай нь тогтоогдсон тохиолдолд Хаан даатгалаас нөхөн төлбөрийг гаргаж өгнө. 10.000.000 хүртэлх төгрөг гаргаж өгөх боломжтой. Daewoo bus-106 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусанд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Саяхан оношлогоонд орсон байсан. Автобус хүн мөргөх үед ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болохоор үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Ямар нэг зүйл нэхэмжлэхгүй. Би хуульд заасан үндэслэл журмын болон Хаан даатгалаар барагдуулна. О.М манай байгууллагад 3 жил ажиллаж байгаа. Хувийн байдлын тал дээр томоотой, ажилдаа сайн, байгууллагын сайн жолооч нарын гэн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [4]

 

5. Гэрч Ш.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд өгсөн:

“...надад өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл алга байна. Гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг ойлголоо. Оын М нь манай төрсөн хүүхэд байгаа юм. Тэрээр 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, эцэг эхээсээ тавуулаа , айлын 2 дахь хүүхэд ба дээрээ нэг ахтай доороо 2 эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд 1983 онд Дархан-Уул аймгийн 9 дүгээр арван жилд элсэн суралцаад 1991 онд 8 дугаар анги төгссөн. Төгсөөд геологийн экспидцид ажилтнаар орж 1993 он хүртэл ажилласан. Тэрнээс хойш ажил хийхгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2010 оноос хойш автобус баазад өдий хүртэл ажиллаж байгаа. Н.Сувд-Эрдэнэ гэх эмэгтэйтээ 1998 онд гэр бүл болсон, дундаасаа 5 хүүхэдтэй хүүхдүүд нь 1-19 насных. Зан чанарын хувьд их дөлгөөн тайван, дуугай, томоотой, ажилч хичээнгүй, архи дарс хэрэглэхгүй тамхи татахгүй, ямар нэгэн гаж зангүй их л мөрөөрөө, гэр орныхондоо халамжтай, гэрээсээ ганцаараа ажил хийж 6 ам бүлээ тэжээж байгаа хүн байгаа юм. Эхнэр нь нялх хүүхэдтэй болохоор хүүхдээ хараад гэртээ байдаг юм. ...” гэх мэдүүлэг [5]

 

6. Гэрч Н.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд өгсөн:

“...Надад өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг ойлголоо. Оын М нь манай нөхөр байгаа юм. Тэрээр 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, эцэг эхээсээ тавуулаа, айлын бага 5 дахь хүүхэд, дээрээ нэг ахтай, доороо 2 эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг, эхийн  гар дээр өнгөрөөгөөд 1983 онд Дархан-Уул аймгийн 9 дүгээр арван жилд элсэн суралцаад 1991 онд 8 дугаар анги төгссөн. Төгсөөд геологийн экспидцид ажилтнаар орж 1993 он хүртэл ажилласан. Тэрнээс хойш ажил хийхгүй байж байгаад 2010 оноос хойш автобус баазад өдий хүртэл ажиллаж байгаа. Бид 2 1998 онд гэр бүл болсон дундаасаа 5 хүүхэдтэй, хүүхдүүд маань 1-19 насных. Зан чанарын хувьд их дөлгөөн тайван, дуугай, томоотой, ажилч хичээнгүй, архи дарс хэрэглэхгүй, тамхи татахгүй, ямар нэгэн гаж зангүй их л мөрөөрөө гэр орныхондоо халамжтой хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [6]

 

7. О.Мы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2018 оны 11 дүгээр сарын 22-нд өгсөн:

“...Би өмгөөлөгч Н.Мөнхгэрэлийн хамт мэдүүлэг өгнө. Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны 14 цаг өнгөрч байхад Ханын материалын эцсийн Дүүхээ төвийн буудал дээрээс ээлжээ аваад Daewoo bus-106 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусыг жолоодоод Офицеруудын ордон орчихоод эргээд Ханын материалын эцэс орохоор явсан. Тэгээд хамгийн сүүлийн буудал дээр ирээд хүмүүсээ буулгачихаад тойргоор тойрч буаж эргэх гээд явж байхад гэнэт нэг хүн зам хөндлөн гарахаар замын урд талаас гараад ирсэн. Тэгээд би нөгөө хүнийг хараад тоормосоо гишгэтэл нөгөө хүн автобусны зүүн урд хэсэгт мөргүүлээд газарт унасан. Тэгэнгүүт би буугаад гар утсаараа 103 дугаарт мэдэгдсэн. Ингээд ойролцоогоор 10 гаран минутын дараа түргэн ирээд нөгөө хүнийг аваад явсан. Би ойролцоогоор 20 гаран км/цагийн хурдтай явсан. Би явган зорчигчийг тулж ирээд л харсан. Автбусны зүүн урд талын баган хэсэг халхлаад хүн харагдаагүй ба тойргийн гол хэсэгт нэг самбар байсан. Явган зорчигч тэр самбарын цаанаас гараад ирсэн. Явган хүний гарц гарам байгаагүй. Өглөөний ээлжинд гарах үед нь зааварчилгаа өгдөг. Харин өдөр гарч байгаа ээлж нь шууд цаг нь болохоор автобусаа замаас нь хүлээгээд авдаг. Хурал зөвлөгөөн дээр сар бүр зааварчилгаа өгдөг. Манай жолооч нар нэгдүгээр ээлж өглөө 06 цаг гээд ажил дээр ирээд өдөр 14 цаг өнгөрөөгөөд буудаг ба дараагийн ээлж нь 14 цаг өнгөрч байхад ээлжээ аваад орой 22 цаг өнгөрч байхад автобусаа бааз дээр хүлээлгэж өгөөд буудаг. Буух үед гэрэл, дохио болон тоормос гишгүүлээд оруулдаг. Би уг автобус дээр 6 жил гаран гарч байгаа. Автобус осол гарахаас өмнө бүрэн бүтэн байсан. Автобусанд смарт камер болон утааны камер гэж байдаг ба осол хэрэг гарах үед урагшаа харсан утааны камер ажиллаж байсан. Би тухайн үед ямар нэгэн зүйлд яараагүй байсан. Тойргоор эргэх үед замын хөдөлгөөн бага байсан. Миний жолоодож явсан автобусанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Би осол гарснаас хойш буяны ажилд зарцуулаарай гээд 1.000.000 төгрөг өгөөд байна. Би цаашдаа ч өөрийн чадлаар тусална гэж бодож байгаа. Осол гарах үед зам хуурай, хөдөлгөөн багатай байсан. ...” гэх мэдүүлэг [7]

 

8. Гэрч С.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 05-нд өгсөн:

“...Өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгнө. Би өглөө А буюу анхны ээлжийн автобусанд суугаад 05 цаг 50 минутын орчим ажил дээрээ очоод өглөө 06 цагт гарч эхэлж байгаа автобуснуудыг нэг нэгээр нь тоормос болон гэрэл, дохио, бүрэн бүтэн байдал, гадна доторхи цэвэрлэгээ болон жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж гаргадаг. Уг өдөр ... УБЧ улсын дугаартай автобусыг нэгдүгээр ээлжээр Батсүх гээд манай жолооч бүрэн бүтэн байдлыг нь шалгуулаад гарсан. Автобусыг шалгахад ямар нэг зөрчил дутагдал илрээгүй. Ингээд өдөр 14 цаг өнгөрч байхад 2 дугаар ээлжийн жолооч О.Мд Ханын материалын эцэс дээрээс ээлжээ авсан байсан. Би ээлжийн инженерээс осол хэрэг гарсан тухай мэдсэн. Хоёрдугаар ээлжийн жолооч нарыг ямар нэг байдлаар шалгадаггүй, 2 дугаар ээжлийн жолооч нар нэгдүгээр ээлжийн жолооч нараас боломжтой газар нь тээврийн хэрэгслээ хүлээн авдаг. Ямар нэг эвдрэл учирсан тохиолдолд баазад мэдэгдээд эргэж орж ирдэг. Би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авсан. 2018 оны 11 дүгээр сарын 12-нд хойд наклад, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урд наклад сольж байсан ба хамгийн сүүлд оношлогоонд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орж тэнцсэн байсан. ...” гэх мэдүүлэг [8]

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний 12120 дугаартай:

“...Үзлэг ба шинжилгээ:

Шинжилгээнд В30441468 гэсэн бичиглэлтэй дугаартай хуруу шилэнд 4,0 мл цус ирүүлжээ. Тогтоолд дурдсантай ирүүлсэн биоматериал тохирч байв.

1. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас дээж авч дулааны үйлчлэлд оруулах замаар спиртийг ууршуулж, ууршса спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийн бүтээгдэхүүний оптик нягтыг Unico-7200 сперктрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход цусанд спиртийн агууламж илрээгүй.

ДҮГНЭЛТ:

1. Шинжилгээнд ирүүлсэн цусны хэмжээ спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн В30441468 гэсэн бичиглэлтэй хуруу шилтэй Д.Цгийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй. /шинжээч Б.Энхмандах/ гэх дүгнэлт [9]

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12121 дугаартай:

“...Үзлэг ба шинжилгээ:

Шинжилгээнд ирүүлсэн шингэн цуснаас дээж авч зохих журмын дагуу бэлтгэн АВО системийн стандарт ийлдэстэй урвал тавив.

ДҮГНЭЛТ:

1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Цгийн  гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Ж.Оюунаа/ гэх дүгнэлт [10]

 

11. Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын 2018 оны 12 дугаар сарын 12-ны 74987 дугаартай:

“...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн замд Daewoo маркийн BS-106 загварын ... УБЧ улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч 64 настай Д.Цг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хохирогч Д.Ц нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад  нас барсан хэрэгт Daewoo маркийн BS-106 загварын ... УБЧ улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг шалгахад техникиийн шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай болсон тул шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлжээ.

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн эзэмшлийн БНСУ-д үйлдвэрлэгдсэн Daewoo маркийн BS-106 загварын хөх алаг өнгөтэй, ... УБЧ улсын дугаартай, KL5UM52BE9U000226 арлын дугаартай автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14 цаг 20 минутаас 14 цаг 59 минут хүртэл MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартын дагуу тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд: Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд салхины шил цуурсан байна.

Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4,3 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,1 кН, баруун талдаа 1,0 кН, зөрүү нь 9,09% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 11,4кН, баруун талдаа 13,1 кН, зөрүү нь 12,98 % (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 7500 lux,  хол дээрээ 25000 lux. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ 6200 lux, хол дээрээ 34300 lux (стандарт холын гэрэл 10000 lux дээш) байгаа нь стандартын шаардлага хангасан байна.

Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2,2-3,8 мм (стандар нийтийн тээврийн автобусанд дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 2,0мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.

ДҮГНЭЛТ:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос, зүүн баруун гар талын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна. Ман автомашины урд болон хойд тэнхлэгийн дугуйнуудын хээний гүний хэмжээ, хийн даралт стандартын шаардлага хангаж байна. Автомашины ерөнхий байдлын хувьд урд салхины шил цуурсан байна.

2. Автомашины ерөнхий байдлын хувьд урд салхины шил цуурсан байна.

3. Автомашины ерөнхий бйдлын хувьд урд салхины шил цуурсан байгаа нь осолд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох боломжгүй.

4. Автомашины ерөнхий байдлын хувьд урд салхины шил цуурсан байгаа нь осолд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлолх боломжгүй.

5. Тоормос нь нийн дамжуулагатай энгийн системтэй.

6. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна.

7. Тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 7500 lux, хол дээрээ 25000 lux. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ 6200 lux, хол дээрээ 34300 lux (стандарт холын гэрэл 10000 lux дээш) байгаа нь стандартын шаардлага хангасан байна.

8. ... УБЧ улсын дугаартай, KL5UM52BE9U000226 арлын дугаартай уг тээврийн хэрэгсэл хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн нийтийн тээвийн теиникийн хяналтын үзлэгт орсон байна.

9. Уг тээвриийн хэрэгслийн гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаж байна. /шинжээч Б.Зул, Ж.Доржготов, Б.Галбадрах/ гэх дүгнэлт [11],

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2545 дугаартай:

“...Төгсгөлийн дүгнэлт: Д.Ц 64 настай, эмэгтэй. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн үед авто осолд орсон гэх өгүүлэмжтэй биеийн байдал маш хүнд, ухаангүй, GCS-4 үнэлэмжтэй, 103-р “DS: тархины хүнд зэргийн няцрал, 2 тал бөмбөрлгийн цусархаг няцрал, аалзан хальсан доох цус харвалт, 2 тал бөмбөрлгийн голомтлог тархины эдийн няцрал, комын байдал” гэсэн оноштой ирсэн. Ирэх үедээ биеийн байдал маш хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй ирсэн. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа гэнэт зогссон тул яаралтай журмаал ИВЛ-д авч зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээг эхлүүлэн шаардлагатай шинжилгээг бүрдүүлэн эмчилгээг эхлүүлсэн боловч үр дүн өгөлгүй байсаар нэг дэх хоногт өвчтөн нас барав. Оношлогооны хариу болон эмчилгээний хуудсыг историд хавсаргав. Ор онош: 1, төсгөлийн онош:1, Агональны өмнөх үе. Гавал тархины хүнд гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, нэмэгдэж буй хаван, аалзан хальсан доорх цус харвалт, тархины мэдрэлийн эсийн гэмтэл, 2 тал бөмбөлгийн олон тооны голомтлог няцрал, 2 гавлын зулайн чамархайн дагз ясны ил хугарал, 3. Төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал /эмч Ө.Бямбаринчин/ гэжээ.

Нэмэлт шинжилгээний хариу:

1. Шүүх химийн шинжилгээний 12181 тоот хариунд: цусанд 1.8 промилли спитрийн зүйл илэрсэн. Химийн шинжээч А.Батбаяр гэжээ.

2. Шүүх эд эсийн шинжилгээний 2545 тоот хариу: Бүлэн- ихэнх хэсгийн улаан эсх хэлбэрээ хадгалсан, зарим хэсгээрээ задарч наалдсан, цөөн нейтрофил давамгайлсан үрэвслийн холимог эстэй, MSB-улаан эсүүд шараар, үүссэн фибрин ихэнх хэсгээр улбар шараар /6-12 цаг/, зарим хэсгээр улаан ягаан /12-18 цаг/ өнгөөр будагдсан. Эд эсийн шинжээч Б.Энхжин гэжээ.

Шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжилгээний онош:

1. Авто осол: Гавал тархиын битүү гэмтэл, зүүн зулай ясны ар доод хэсгээс суурь яс руу үргэлжилсэн хугарал. Баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал. Аалзан хальсан доорх цус харвалт. Хоёр хажуу ховдлын цус харвалт. Бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Зүүн гайморын хөндийн хажуу ханын хугарал. Хоншоор ясны зүүн хажуу хэсгийн цуурал. Баруун 4, 5 зүүн 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал. Хугарлын түвшинд зөөлөн эдэд цус хуралт. Хуйхны цус хуралт, шарх. Нэг шүдний хугарал. Баруун нүдний гадна талын зулгаралт. Баруун гуяны цус хуралт.

3. Дунд зэргийн согтолт.

ДҮГНЭЛТ:

1. Талийгаач Ц.Дэндсүрэнгийн цогцост зүүн зулай ясны ар доод хэсгийн суурь яс руу үргэлжилсэн хугарал, баруун дух зулай чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр хажуу ховдлын цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн гайморын хөндийн хажуу ханын хугарал, хоншоор ясны зүүн хажуу хэсгийн цуурал, баруун 4, 5, зүүн 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд зөөлөн эдэд цус хуралт, хуйхны цус хуралт, шарх, нэг шүдний хугарал, баруун нүдний гадна талын зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой байна.

3. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины комд орж нас баржээ.

4. ГССҮТ-н 14975 тоот өвчний түүхэнд О/I/ бүлгийн цустай гэж тэмдэглэжээ.

5. Талийгаач нас барах үедэ дунд зэргийн согтолттой байжээ.

6. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. /Шинжээч Т.Номинцэцэг/ гэх дүгнэлт, гэрэл зураг [12],

 

13. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 853 дугаартай:

“...Хэрэг ослын товч утга:

2018 оны 11 дүгээр сарын 11-ний 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Ханын материалын эцсийн замд” Daewoo Bus-506 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусны жолооч Оын М нь явган зорчигч 64 настай Даваажавын Цг мөргөж амь насыг хохироосон гэх осол гарсан.

Хариулт:

1. Daewoo Bus-506 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусны жолооч Оын М нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Даваажавын Ц нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хайлшгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /осол гарах үеийн камерын бичлэгийг үндэслэв/ /цагдаагийн ахмад Н.Ганбаатар/ гэх дүгнэлт [13],

 

14. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 13-нд өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 64 настай, эмэгтэй Д.Цгийн цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх химийн шинжилгээнд цусны дээж авч уг дээжээ шинжилгээний дугаар болон нас, хүйс, он сарыг тавьж амыг нь скочоор боож шинжилгээнд хүргүүлж хариуг 2018 оны 11 дүгээр сарын 19-нд авахад химийн шинжилгээний 12181 тоот хариунд 1. Цусанд 1,8 промилли спиртийн зүйл илэрсэн. Химийн шинжээч А.Батбаяр гэсэн байсан. Үүнийг үндэслэн дүгнэлтдээ тусгасан. ...” гэх мэдүүлэг [14],

 

15. Шинжээч эмч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 02-нд өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсээс химийн лаборторт шинжилгээ хийлгэх шинжээч эмч Номинцэцэгийн илгээх бичиг, “Д.Ц 64 н/эм” гэж хаягласан цусыг хүлээж авсан. Уг хаягласан цусанд стандарт ____ зааврын дагуу цуснаас дээж авч биохроат калийн ийлдэс урвал дээр үндэслэн спектро фотометр багаж ашиглан цусан дахь спиртын хэмжээг тогтооход 1,8 промилли дунд зэргийн согтолттой гарсан. Шинжилгээг 6 мд цус ирсэн бөгөөд 4 мл-г шинжилгээнд зарцуулж 2 мл орчмыг харьцуулах шинжилгээнд авч үлдсэн. Шинжилгээний 12181 тоот хариуг 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шинжилгээний бүртгэл мэдээллийн ажилтанд хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг [15]

 

16. Химийн лаборторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг [16],

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай:

“...ДҮГНЭЛТ:

1. Цусанд спиртийн зүйл тодорхойлох шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч нар хийдэг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албан тоотод химийн лабораторид хадгалагдаж байсан “А-2545 Д.Ц 64 н/эм XI/15” гэсэн хаягтай хуруу шилтэй цусыг үзэхэд шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул дахин шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ.

2. Талийгаач Д.Ц нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг 55 минутад биеийн байдал маш хүнд, ухаангүй байдалтай хэвтсэн байх ба 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 55 минутад нас барсан бөгөөд нийт 25 цаг эрчимт эмчилгээ хийгдсэн байна. Нас барахаас өмнө гавлын дотоод даралт бууруулах, шингэн сэлбэх, цус тогтоох, шимэгдүүлэх, тархины хаван бууруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, тайвшруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг эмчилгээнүүд хийгдсэн байх ба эдгээр эмчилгээ нь цусан дахь спиртийн агууламжинд нөлөөлөхгүй болно.

3.  Цусанд спиртийн зүйл илрэх эсэх нь архи ууснаас хойш шинжилгээнд цус авах хүртэл өнгөрсөн хугацаа, уусан архины хэмжээ, нэмж уусан эсэх, архинд дасал болсон байдал, хувь хний бие махбодийн онцлог зэрэг олон хүчи зүйлээс хамаардаг боловч тухайн тохиолдолд 25 цаг эрчимт эмчилгээ хийгдсэн байх тул цусанд 1,8 промилли спиртийн зүйл илрэх боломжгүй болно. /шинжээч Г.Энхбаатар, Ч.Эрдэмболор, Т.Чимэд-Очир/ гэх дүгнэлт [17],

 

18. О.Мы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 01 дүгээр сарын 10-нд өгсөн:

“...Тухайн өдөр би Ханын  эцсийн аюулгүй тойрог тойрч байхад хүн харагдаагүй юм. Тойрох үед зүүн гар талаас гэнэт хүн гараад ирсэн. Би тэр хүнийг тулж хараад л тоормос  гишгээд амжаагүй автобусныхаа зүүн талын урд булан хэсгээр мөргөсөн юм. Тийм болохоор би зогсоох арга хэмжээ авсан болохоор дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагт нөгөө ээлжийн жолоочоос Ханын материалын эцэст ээлжээ сольж автобус нэгдүгээр компанийн эзэмшлийн Daewoo Bus-506 маркийн ... УБЧ улсын дугаартай автобус хүлээн авч Ч-59 буюу Ханын материал Офицер чиглэлд ажилд гарсан юм. Тэгээд 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн автобусны буудал дээр бүх хүнээ буулгаад Ханын материалын аюулгүйн тойргоор зүүн гар тийшээ эргээд явж байхад хүн харагдахгүй байсан. Тэгээд л тойрох үед зүүн талаас гэнэт хүн гараад ирэхээр нь тоормос гишгээд л амжаагүй тэр хүнийг мөргөсөн. Мөн тэр хүн намайг автобустайгаа эргэх үйлдэл хийж байхад автобусны зүүн талын толь болон баган хэсэгт халхлагдаад харагдаагүй юм. Тэгээд л хүн мөргөөд автобусаа зогсоогоод буугаад ирэх үед миний унаж явсан автобусны зүүн урд хэсэгт мөргөгдсөн 60 гаран насны эмэгтэй хүн миний автобусны зүүн урд хэсэгт толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэнгүүт би өөрийнхөө 99728191 утсаар эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Мөн тэнд байсан хүмүүс ч гэсэн дуудлага өгч байсан. Удаагүй цагдаа болон эмнэлэг ирээд нөгөө хүнийг эмнэлгийн машин ирээд аваад явсан. Тэгээд ГССҮТ-д нэг хоног эмчлэгдэж байгаад нас барсан. Энэ ослоос болж автобусанд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Автобусны урд голд байдаг камер дээр явган зорчигч харагдаж байсан. Харин би уг камерын зүүн доод талд суугаад автобус бариад явж байсан болохоор надад сайн харагдаагүй.

Харагдах орчин чөлөөтэй, зам хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар таатай байсан. ...” гэх мэдүүлэг [18],

 

19. ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [19],

 

20. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 14975 дугаартай өвчний түүх [20], хохирлын тооцоо [21], Хэнтий аймаг Хэрлэн сумын Булаг багийн Засаг даргын “... Ц нь тус 2 дугаар багийн Булаг 1б-13 тоотод 285 жил оршин суух хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг [22], Хэнтий аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний “Хэнтий ус” ХХК-ийн “...Ц нь манай байгууллагад ажиллаж байсан нь үнэн болно. 25 жил ажиллаж байх хугацаанд аа хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй ажилдаа хариуцлагатай сайн ажилтан байсан” гэх албан бичиг [23], Хэнтий аймгийн ахмадын хорооны “...Ц нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн харьяат Булагийн 16-13 тоотод оршин суудаг, Д.Ц нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, ахмадын байгууллагаас зохион байгуулдаг арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцдог ахмад настан болохыг тодорхойлов” гэх албан бичиг [24],

 

21. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын иргэний нэхэмжлэгч, хариуцагч томилсон тухай албан бичиг [25], Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Баясгалангийн иргэний үнэмлэх болон ажлын үнэмлэхийн хуулбар [26], Daewoo bus-106 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусны техникийн тодорхойлолт [27], хотын доторх болон хот орчмын зорчигч тээврийн замын хуудас [28], Ослын дүгнэлт гаргуулахад 88.000 төгрөг төлсөн баримт [29] 

 

22. О.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа [30], түүний оршин суух хаягийн тодорхойлолт [31], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас [32], Баянзүр дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [33], Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [34] 1998 оны 7 дугаар сарын 25-нд Н.Сувд-Эрдэнэтэй гэр бүл болсон тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа [35], О.Мы өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж 175 тоот гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууц бүртгэлтэй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа [36], Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа [37], М.Бадамсүрэн, М.Бадамханд, М.Нямдорж, М.Оргилсайхан, М.Эрдэнэсайхан нарын төрсний гэрчилгээний хуулбар [38], О.Мы захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл [39], О.Мыг Нисэх бригадад нийтийн тээврийн жолоочоор 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс ажиллуулсугай гэх Автобуснэг Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б-97 дугаартай тушаал [40], Нийтийн тээврийн автобус, троллейбусны жолоочийн ажлын байрны тодорхойлолт [41],  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар “_______________”гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс гэм буруугийн талаар “________________” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхгэрэлээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар “______________” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваахүүгээс шүүгдэгийн гэм буруугийн талаар “______________” гэсэн тус тус гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн  талаар маргаагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн буудлын замд ... маркийн ... УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюулгүй, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин явган зорчигч Д.Цг мөргөсний улмаас амь нас нь хохирсон болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ээж Даваажавын Цэдэвсүрэн 1954 онд Хэнтий аймагт төрсөн, айлын өргөмөл том охин ба доороо нэг дүүтэй байсан. Төрөөд Хэнтий аймагт 2012 он хүртэл амьдарч байгаад сүүлийн 5 жил Улаанбаатар хотод манай хашаанд дүү охин Ц.Батчимэгийнд амьдардаг байсан. Зун нутагтаа 2 сар орчим байж байгаад ирдэг байсан. Залуудаа Ахуйн үйлчилгээний газарт оёдолчин байсан. Би осол хэрэг гарсан тухай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цаг 30 орчим минутад мэдсэн. Осол хэрэг гарсан тухайн манай бга дүү Итгэлт залгаад гэмтэл дээр ээж аймаар болчихсон байна гэхээр нь очтол ээж минь ухаан байхгүй, амьсгалын төхөөрөмж залгачихсан сэхээнд байсан. Ингээд маргааш нь 17 цаг 55 минутад нас барсан. Манай дүүгийн хүүхэд 9 дүгээр сургуульд явдаг ба тэр хүүхдийг хүргэж өгчихөөд эргээд явж байсан байна лээ. Талийгаач осол хэрэг гарах үед ганцаараа явж байсан байхаа. Ямар нэг өвчин байгаагүй. Маш хөнгөн шингэн өвчин зовлонгүй байсан. Одоогоор ямар нэг тусламж үзүүлээгүй. Би үнэхээр гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [42]

- Гэрч А.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач Д.Цгийн 6 дахь хүүхэд болох Ц.Батчимэгтэй 2011 онд гэр бүл болсон. Манай талийгч хадам ээж Д.Ц Хэнтий аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр багт ганцаараа амьдарч байсан. Харин өвөл болохоор Улаанбаатар хотод ирж манай гэрт сүүлийн хэдэн жил өвөлжиж байгаа юм. Өнгөрсөн жил буюу 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн юм. Манайх 2 хүүхэдтэй том нь 2011 онд төрсөн 8 настай, Нийслэлийн 9 дүгээр сургуулийн 2г ангид сурдаг, бага маань 1 нас гарантай. Энэ 2 хүүхдийг манай хадам жжэ маань харж сургуульд нь зөөдөг байсан. Манай том хүүхэд О.Өсөх-Ирээдүйгийн хичээл 16:00 цагаас орж орой 19 цагаас тардаг. 9 дүгээр сургуулиас манай гэр их хол биш, явган алхаад явахад 10-15 минут орчим л явах газарт байдаг. Манай хадам жжэ Д.Ц гэрээсээ гарахгүй, гарах бол манай хүүхдийг сургуульд зөөдөг. Хааяа нэг дэлгүүр ордог, тийм хүн байсан. Тухайн өдөр би жижүүртэй байсан болохоор осол болсныг дараа нь мэдсэн. Хүүхэд хүргэж өгөөд гэртээ ирэхэд 30 орчим минут болдог. Тэр өдөр талийгч утсаа орхиод явсан, ирэхгүй болохоор нь хүүхдүүд сааа зовоод хайгаад ГССҮТ-д хэвтсэн байхад олсон байсан. Манай хадамж ээж архи дарс уудаггүй, гэрээсээ гардаггүй зээ нараа хараад л гэртээ сууж байдаг хөгшин байсан. ...” гэх мэдүүлэг [43]

- Гэрч Ц.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай талийгч ээж Д.Ц Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт ганцаараа амьдарч байсан. Харин өвөл болохоор Улаанбаатар хотод ирж манай гэрт сүүлийн хэдэн жил өвөлжиж байгаа юм. Өнгөрсөн жил буюу 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн юм. Манайх 2 хүүхэдтэй том нь 2011 онд төрсөн 8 настай, Нийслэлийн 9 дүгээр сургуулийн 2г ан гид сурдаг, бага маань 1 нас гарантай. Энэ 2 хүүхдийг маань ээж харж сургуульд нь зөөдөг байсан. Манай хүүхдийн хичээл 16 цагаас орж орой 19 цагаас тардаг юм. 9 дүгээр сургуулиас манай гэр их хол биш явган алхаад явахад 10-15 орчим минут л явах газарт байдаг юм. Тухайн осол гарсан өдөр талийгч ээж маань ямар нэгэн байдлаар архи дарс уугаагүй, эрүүл саруул манай 8 настай хүүхэд Өсөх-Ирээдүйг 9 дүгээр сургуульд хүргэж өгөх гээд манай гэрээс 15 цаг 50 минутын орчим гарсан юм. Тэгээд л сургуульд нь хүргэж өгөөд буцаад л харих гэж яваад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг жаахан өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн замд автобусанд мөргүүлж осолд ороод эмнэлэгт нэг хоног эмчлүүлээд нас барсан юм. Энэ осол болсон газар манай хүүхдийн сургуулиас /9 дүгээр сургуулиас/ 500 орчим зайтай л газар байдаг. Ээж маань манай хүүхдийг хүргэж өгөхдөө ганцаараа гараад сургуульд нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирэхдээ 30 орчим минут болоод л ирдэг байсан. Тухайн өдөр сургууль явахдаа утсаа гэртээ орхиод явсан байсан. Тэгээд 30 орчим минут болоод  ирэхгүй болохоор нь би санаа зовоод ах дүүн ар руугаа залгаад бүгдээрээ цуглаж хайгаад орой 19 цагийн орчим ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэдсэн юм. Талийгч ээж маань гэрээсээ гарахгүй, архи дарс хэрэглээгүй ямар нэгэн хууч өвчин зовлон байхгүй, хөнгөн шингэн зүгээр л гарсан хүн байгаа юм. Шүүх эмнэлэг ээжийг согтуу явсан гэж дүгнэлт гаргасанд ар гэрийнх нь зүгээс гомдолтой байгаа. Талийгч ээжийг маань Даваажавын Ц гэдэг 1954 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн 64 настай хүн байсан. Манай ээж бүрэн дунд боловсролтой насаараа Хэнтий аймгийн Хэрлэн сумын нийтийн үйлчилгээнд оёдолчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байгаа юм. Манай ээж 7 хүүхэдтэй, том хүүхэд нь 45 настай, бага хүүхэд нь 29 настай 1 эмэгтэй 6 эрэгтэй хүмүүс байдаг. Зан чанары хувьд их зөөлхөн, ач зээ нараа харсан насаараа архи дарс, тамхи хэрэглээгүй мөрийн л хөгшин байсан. ...” гэх мэдүүлэг [44]

- Иргэний хариуцагч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол хэрэг гарсан талаар би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн. Жолооч О.М осол гарсан талаар надад орж ирж хэлсэн. Daewoo bus-106 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусанд ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй гэсэн. Автобусны камер осол хэрэг гарах үед ажиллаагүй байсан гэсэн. Улаанбаатар смарт гэдэг компанийн өмч байгаа юм. Бас нэг утаа шүүгчний камер ажиллаж байсан гэсэн. Би бол техник талаасаа сайн мэдэхгүй байна. Жолооч нөгөө талтай уулзсан гэсэн. Манай жолооч буруутай нь тогтоогдсон тохиолдолд Хаан даатгалаас нөхөн төлбөрийг гаргаж өгнө. 10.000.000 хүртэлх төгрөг гаргаж өгөх боломжтой. Daewoo bus-106 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусанд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Саяхан оношлогоонд орсон байсан. Автобус хүн мөргөх үед ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй болохоор үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Ямар нэг зүйл нэхэмжлэхгүй. Би хуульд заасан үндэслэл журмын болон Хаан даатгалаар барагдуулна. О.М манай байгууллагад 3 жил ажиллаж байгаа. Хувийн байдлын тал дээр томоотой, ажилдаа сайн, байгууллагын сайн жолооч нарын гэн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [45]

- Гэрч Ш.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл алга байна. Гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг ойлголоо. Оын М нь манай төрсөн хүүхэд байгаа юм. Тэрээр 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, эцэг эхээсээ тавуулаа , айлын 2 дахь хүүхэд ба дээрээ нэг ахтай доороо 2 эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөгөөд 1983 онд Дархан-Уул аймгийн 9 дүгээр арван жилд элсэн суралцаад 1991 онд 8 дугаар анги төгссөн. Төгсөөд геологийн экспидцид ажилтнаар орж 1993 он хүртэл ажилласан. Тэрнээс хойш ажил хийхгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2010 оноос хойш автобус баазад өдий хүртэл ажиллаж байгаа. Н.Сувд-Эрдэнэ гэх эмэгтэйтээ 1998 онд гэр бүл болсон, дундаасаа 5 хүүхэдтэй хүүхдүүд нь 1-19 насных. Зан чанарын хувьд их дөлгөөн тайван, дуугай, томоотой, ажилч хичээнгүй, архи дарс хэрэглэхгүй тамхи татахгүй, ямар нэгэн гаж зангүй их л мөрөөрөө, гэр орныхондоо халамжтай, гэрээсээ ганцаараа ажил хийж 6 ам бүлээ тэжээж байгаа хүн байгаа юм. Эхнэр нь нялх хүүхэдтэй болохоор хүүхдээ хараад гэртээ байдаг юм. ...” гэх мэдүүлэг [46]

- Гэрч Н.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг ойлголоо. Оын М нь манай нөхөр байгаа юм. Тэрээр 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, эцэг эхээсээ тавуулаа, айлын бага 5 дахь хүүхэд, дээрээ нэг ахтай, доороо 2 эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг, эхийн  гар дээр өнгөрөөгөөд 1983 онд Дархан-Уул аймгийн 9 дүгээр арван жилд элсэн суралцаад 1991 онд 8 дугаар анги төгссөн. Төгсөөд геологийн экспидцид ажилтнаар орж 1993 он хүртэл ажилласан. Тэрнээс хойш ажил хийхгүй байж байгаад 2010 оноос хойш автобус баазад өдий хүртэл ажиллаж байгаа. Бид 2 1998 онд гэр бүл болсон дундаасаа 5 хүүхэдтэй, хүүхдүүд маань 1-19 насных. Зан чанарын хувьд их дөлгөөн тайван, дуугай, томоотой, ажилч хичээнгүй, архи дарс хэрэглэхгүй, тамхи татахгүй, ямар нэгэн гаж зангүй их л мөрөөрөө гэр орныхондоо халамжтой хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [47]

- О.Мы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:

“...Би өмгөөлөгч Н.Мөнхгэрэлийн хамт мэдүүлэг өгнө. Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны 14 цаг өнгөрч байхад Ханын материалын эцсийн Дүүхээ төвийн буудал дээрээс ээлжээ аваад Daewoo bus-106 маркийн ... УБЧ улсын дугаартай автобусыг жолоодоод Офицеруудын ордон орчихоод эргээд Ханын материалын эцэс орохоор явсан. Тэгээд хамгийн сүүлийн буудал дээр ирээд хүмүүсээ буулгачихаад тойргоор тойрч буаж эргэх гээд явж байхад гэнэт нэг хүн зам хөндлөн гарахаар замын урд талаас гараад ирсэн. Тэгээд би нөгөө хүнийг хараад тоормосоо гишгэтэл нөгөө хүн автобусны зүүн урд хэсэгт мөргүүлээд газарт унасан. Тэгэнгүүт би буугаад гар утсаараа 103 дугаарт мэдэгдсэн. Ингээд ойролцоогоор 10 гаран минутын дараа түргэн ирээд нөгөө хүнийг аваад явсан. Би ойролцоогоор 20 гаран км/цагийн хурдтай явсан. Би явган зорчигчийг тулж ирээд л харсан. Автбусны зүүн урд талын баган хэсэг халхлаад хүн харагдаагүй ба тойргийн гол хэсэгт нэг самбар байсан. Явган зорчигч тэр самбарын цаанаас гараад ирсэн. Явган хүний гарц гарам байгаагүй. Өглөөний ээлжинд гарах үед нь зааварчилгаа өгдөг. Харин өдөр гарч байгаа ээлж нь шууд цаг нь болохоор автобусаа замаас нь хүлээгээд авдаг. Хурал зөвлөгөөн дээр сар бүр зааварчилгаа өгдөг. Манай жолооч нар нэгдүгээр ээлж өглөө 06 цаг гээд ажил дээр ирээд өдөр 14 цаг өнгөрөөгөөд буудаг ба дараагийн ээлж нь 14 цаг өнгөрч байхад ээлжээ аваад орой 22 цаг өнгөрч байхад автобусаа бааз дээр хүлээлгэж өгөөд буудаг. Буух үед гэрэл, дохио болон тоормос гишгүүлээд оруулдаг. Би уг автобус дээр 6 жил гаран гарч байгаа. Автобус осол гарахаас өмнө бүрэн бүтэн байсан. Автобусанд смарт камер болон утааны камер гэж байдаг ба осол хэрэг гарах үед урагшаа харсан утааны камер ажиллаж байсан. Би тухайн үед ямар нэгэн зүйлд яараагүй байсан. Тойргоор эргэх үед замын хөдөлгөөн бага байсан. Миний жолоодож явсан автобусанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Би осол гарснаас хойш буяны ажилд зарцуулаарай гээд 1.000.000 төгрөг өгөөд байна. Би цаашдаа ч өөрийн чадлаар тусална гэж бодож байгаа. Осол гарах үед зам хуурай, хөдөлгөөн багатай байсан. ...” гэх мэдүүлэг [48]

- Гэрч С.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгнө. Би өглөө А буюу анхны ээлжийн автобусанд суугаад 05 цаг 50 минутын орчим ажил дээрээ очоод өглөө 06 цагт гарч эхэлж байгаа автобуснуудыг нэг нэгээр нь тоормос болон гэрэл, дохио, бүрэн бүтэн байдал, гадна доторхи цэвэрлэгээ болон жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж гаргадаг. Уг өдөр ... УБЧ улсын дугаартай автобусыг нэгдүгээр ээлжээр Батсүх гээд манай жолооч бүрэн бүтэн байдлыг нь шалгуулаад гарсан. Автобусыг шалгахад ямар нэг зөрчил дутагдал илрээгүй. Ингээд өдөр 14 цаг өнгөрч байхад 2 дугаар ээлжийн жолооч О.Мд Ханын материалын эцэс дээрээс ээлжээ авсан байсан. Би ээлжийн инженерээс осол хэрэг гарсан тухай мэдсэн. Хоёрдугаар ээлжийн жолооч нарыг ямар нэг байдлаар шалгадаггүй, 2 дугаар ээжлийн жолооч нар нэгдүгээр ээлжийн жолооч нараас боломжтой газар нь тээврийн хэрэгслээ хүлээн авдаг. Ямар нэг эвдрэл учирсан тохиолдолд баазад мэдэгдээд эргэж орж ирдэг. Би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авсан. 2018 оны 11 дүгээр сарын 12-нд хойд наклад, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урд наклад сольж байсан ба хамгийн сүүлд оношлогоонд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орж тэнцсэн байсан. ...” гэх мэдүүлэг [49]

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний 12120 дугаартай дүгнэлт [50]

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12121 дугаартай  дүгнэлт [51],

-. Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын 2018 оны 12 дугаар сарын 12-ны 74987 дугаартай дүгнэлт [52],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2545 дугаартай дүгнэлт, гэрэл зураг [53],

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 853 дугаартай дүгнэлт [54],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт [55],

- Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 64 настай, эмэгтэй Д.Цгийн цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх химийн шинжилгээнд цусны дээж авч уг дээжээ шинжилгээний дугаар болон нас, хүйс, он сарыг тавьж амыг нь скочоор боож шинжилгээнд хүргүүлж хариуг 2018 оны 11 дүгээр сарын 19-нд авахад химийн шинжилгээний 12181 тоот хариунд 1. Цусанд 1,8 промилли спиртийн зүйл илэрсэн. Химийн шинжээч А.Батбаяр гэсэн байсан. Үүнийг үндэслэн дүгнэлтдээ тусгасан. ...” гэх мэдүүлэг [56],

- Шинжээч эмч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсээс химийн лаборторт шинжилгээ хийлгэх шинжээч эмч Номинцэцэгийн илгээх бичиг, “Д.Ц 64 н/эм” гэж хаягласан цусыг хүлээж авсан. Уг хаягласан цусанд стандарт ____ зааврын дагуу цуснаас дээж авч биохроат калийн ийлдэс урвал дээр үндэслэн спектро фотометр багаж ашиглан цусан дахь спиртын хэмжээг тогтооход 1,8 промилли дунд зэргийн согтолттой гарсан. Шинжилгээг 6 мд цус ирсэн бөгөөд 4 мл-г шинжилгээнд зарцуулж 2 мл орчмыг харьцуулах шинжилгээнд авч үлдсэн. Шинжилгээний 12181 тоот хариуг 2018 оны 11 дүгээр сарын 19-нд шинжилгээний бүртгэл мэдээллийн ажилтанд хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг [57]

- Химийн лаборторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг [58],

- О.Мы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би Ханын  эцсийн аюулгүй тойрог тойрч байхад хүн харагдаагүй юм. Тойрох үед зүүн гар талаас гэнэт хүн гараад ирсэн. Би тэр хүнийг тулж хараад л тоормос  гишгээд амжаагүй автобусныхаа зүүн талын урд булан хэсгээр мөргөсөн юм. Тийм болохоор би зогсоох арга хэмжээ авсан болохоор дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагт нөгөө ээлжийн жолоочоос Ханын материалын эцэст ээлжээ сольж автобус нэгдүгээр компанийн эзэмшлийн Daewoo Bus-506 маркийн ... УБЧ улсын дугаартай автобус хүлээн авч Ч-59 буюу Ханын материал Офицер чиглэлд ажилд гарсан юм. Тэгээд 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн автобусны буудал дээр бүх хүнээ буулгаад Ханын материалын аюулгүйн тойргоор зүүн гар тийшээ эргээд явж байхад хүн харагдахгүй байсан. Тэгээд л тойрох үед зүүн талаас гэнэт хүн гараад ирэхээр нь тоормос гишгээд л амжаагүй тэр хүнийг мөргөсөн. Мөн тэр хүн намайг автобустайгаа эргэх үйлдэл хийж байхад автобусны зүүн талын толь болон баган хэсэгт халхлагдаад харагдаагүй юм. Тэгээд л хүн мөргөөд автобусаа зогсоогоод буугаад ирэх үед миний унаж явсан автобусны зүүн урд хэсэгт мөргөгдсөн 60 гаран насны эмэгтэй хүн миний автобусны зүүн урд хэсэгт толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэнгүүт би өөрийнхөө 99728191 утсаар эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Мөн тэнд байсан хүмүүс ч гэсэн дуудлага өгч байсан. Удаагүй цагдаа болон эмнэлэг ирээд нөгөө хүнийг эмнэлгийн машин ирээд аваад явсан. Тэгээд ГССҮТ-д нэг хоног эмчлэгдэж байгаад нас барсан. Энэ ослоос болж автобусанд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Автобусны урд голд байдаг камер дээр явган зорчигч харагдаж байсан. Харин би уг камерын зүүн доод талд суугаад автобус бариад явж байсан болохоор надад сайн харагдаагүй.

Харагдах орчин чөлөөтэй, зам хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар таатай байсан. ...” гэх мэдүүлэг [59]

- ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [60]

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 14975 дугаартай өвчний түүх [61], хохирлын тооцоо [62] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч, хариуцагч нараас тайлбар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал болгоомжгүй байсан нь нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч О.М  нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюулгүй, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин явган зорчигч Д.Цг мөргөсний улмаас амь нас нь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул тус зүйл, хэсэг, заалтад зааснаар О.Мыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоож оршуулгын зардалд хэрэгт авагдсан баримтаар 15.031.252 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 1.662.050 төгрөгийн баримт гаргаж нийт 16.193.302 төгрөг нэхэмжилсэн.

Үүнээс шүүгдэгч О.М нь 10.700.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 5.493.302 төгрөгийг иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцоожид олгох нь зүйтэй байна.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд улсын яллагчаас “___________” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “____________________” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхгэрэлээс “__________________” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваахүүгээс “_____________________” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Мы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хуульд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

4.Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч О.Мы 145631 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лецинзын төвд хүргүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 4,  37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. М овгийн Оын Мыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар О.Мы В, С, D ангиллын 145631 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензын төвд хүргүүлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 5.493.302 (таван сая дөрвөн зуун ерэн гурван мянга гурван зуун хоёр) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожид олгож, иргэний нэхэмжлэлээс 368.050 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА