Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00038

 

 

                                    М.Чинбатын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1555 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Чинбат миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн Ил уурхайд 1992 оноос хойш ажиллаж байна. Гэтэл намайг 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Б\1198 дугаартай тушаалаар хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан байна. Намайг ажилдаа согтуу ирсэн гэсэн. Би ажилдаа согтуу ирээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нь даваа гариг байсан бөгөөд урьд өдөр нь амралтын өдөр хөдөөнөөс ах дүү нараас айраг явуулсан байснаас бага зэрэг ууснаа хэлсэн. Эмч Болор ажилд гаргахгүй гэсэн. Маргааш нь 15 цагт ирэхэд ажиллуулахгүй гэсэн Тэгээд хүлээлгэж байгаад тушаалаа өгсөн. Надад маш харамсалтай байна. Айраг бол архи биш. Яагаад согтуу гэж үзсэнийг би ойлгоогүй. Сүүлд нь сонсоход 0.73 хувийн согтолттой байсан гэхээр нь энэ хувь нь ямар учиртайг ойлголгүйгээр Ерөнхий захиралдаа өргөдөл гаргасан ч хүлээж аваагүй. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 3 сар 10 хоногийн цалин 6 813 722 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн М.Чинбат нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.Тус компаний Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-оператор М.Чинбат нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтанд, согтолтын зэрэг тогтоож сорил 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот акт, аlcotest 6810 багажаар хэмжсэн бичилт /согтолтын зэрэг 0.73 mg/1/, Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонбаярын илтгэх хуудас, Ил уурхайн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгондаваагийн 2016.09.23-ны өдрийн 10/468 тоот албан бичиг, нэхэмжлэгч М.Чинбатын өөрийнх нь тайлбар зэргээр тогтоогдсон.М.Чинбат нь компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 буюу Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын компанийн бусад обьектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан мөн түүнтэй байгуулсан  гэрээний 4.3.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1198 тоот Ерөнхий захирлын тушаалаар цуцалсан.Иймд М.Чинбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1555 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан М.Чинбатыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Хүдрийн ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин-операторын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 369 722 төгрөгийг хариуцагчаас гаргуулан зохих шимтгэл хураамжийг тооцон М.Чинбатад олгуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж,хариуцагчаас 100 825 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо:

М.Чинбат нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээгээр урьдчилсан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтанд, согтолтын зэрэг тогтоож сорил хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот акт, alcotest 6810 багажаар хэмжсэн бичилт /согтолтын зэрэг 0,73mgl/, Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонбаярын илтгэх хуудас, Ил уурхайн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгодаваагийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/468 тоот албан бичиг, нэхэмжлэгч М.Чинбатын өөрийнх нь ажилдаа ирэхдээ согтууруулах ундаа / айраг/ хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн тухай тайлбар зэргийн үндэслэн тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 буюу Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад овъектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан ман түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохироцсон ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1198 тоот Ерөнхий захирлын тушаалаар цуцалсан болно.

Харин Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 142/ШШ/2016/01555 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт М.Чинбатын 09 дүгээр сарын 07-ны өдрийн тайлбар “... айраг уусан” гэж бичсэн нь түүнийг согтуу байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн “сорил авахад 0,73% гарсан. 0,20-оос дээш согтуу гэж үздэг” гэсэн тайлбар нь холбогдох баримтаар нотлогдоогүй гэж... дурьджээ.

Тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.12 дахь зүйлд зааснаар 0.01-0.19 хувь илэрсэн тохиололд 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулдаг бөгөөд дээрх хэмжээнээс өндөр гарсан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногуулдаг болох нь тогтоогдож байна. Мөн тус шийдвэрт ажилтнуудын согтуурлын зэрэг хэмждэг alcotest 6810 багажыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэглэх талаар баримт авагдаагүй гэж... дурьдсан байх бөгөөд дээрх багаж нь Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд УБД№08.001.482.15 тоот бүртгэлээр 2015 оны 01 дүгээр сараас-2018 оны 01 дүгээр сар хүртэл хүчинтэйгээр бүртгэгдсэн байдаг бөгөөд баталгаат хэмжих хэрэгсэл юм.

Тус шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн хүсэлтээр дээр дурьдсан согтолтын зэрэг тогтоож сорил хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 28 тоот актад гарын үсэг зурсан гурван хүний хоёр нь болох Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Отгонбаярын, хөндлөнгийн гэрч Ч.Гантулга нарыг гэрчээр байцаасан бөгөөд гэрч нар тухайн үед гарын үсгийг эмч Т.Болормаа хүчээр зуруулсан гэж мэдүүлэг өгсөн ба тухайн үед бичиж байсан илтгэх хуудаснаасаа эсрэг мэдүүлэг өгч илт ноцтой зөрүүтэй байхад субъект тал болох эмч Т.Болормааг гэрчээр мэдүүлэг авч хоёр талыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авалгүй гэрчүүдийн мэдүүлэгээр согтуу ирсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн зэрэг нь ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд хэт нэхэмжлэгч талын ашиг сонирхолд нийцүүлэж хэргийн оролцогчдын тэгш байдлыг алдагдуулж байгаа нь ИХШХШХ-ийн 4 дүгээр зүйлийг илтээр зөрчиж байгаа тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 142/ШШ/2016/01555 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.......... дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1555 дугаар шийдвэрийг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ........дүгээр зүйлийн ..........-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.066 төгрөгийг

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ