Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 68

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

   Даргалагч,

Ерөнхий шүүгч                Б.Батзориг

   Шүүгчид                          Ц.Амаржаргал

                                                             Д.Буянжаргал

           Оролцогчид:

Прокурор                        А.Золзаяа

   Өмгөөлөгч                      Б.Баднайсүрэн

Иргэний хариуцагч         Б.Цэрэндорж

Шүүгдэгч                         Т.Түвшинбаяр        

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн  Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн давж заалдах гомдлоор Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618010067 дугаартай, 150/2017/0041/э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хөргөлт агааржуулалтын инженер мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 17-417б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинбаяр /РД: ЙЛ87040811/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Түвшинбаяр нь 2016 оны 05 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 22-23 км-т Тоёото-Пробокс загварын 15-10  УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Х.Баасанжавын биед хүнд зэргийн гэмтэл, иргэн Х.Туяад 37.265.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Т.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Прокурорын яллах дүгнэлтээс Т.Түвшинбаярын бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

-Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар Т.Түвшинбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж,

-Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар “Сүү” ХК-аас 37.265.000 төгрөг гаргуулан Х.Туяад олгож,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Х.Туяад 03 сарын дотор нөхөн төлөхийг “Сүү” ХК-д даалгаж,

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Түвшинбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн 15-10 УБП улсын дугаартай Тоёото-Пробокс маркийн тээврийн хэрэгслийн 00991711 тоот гэрчилгээг Т.Түвшинбаярт олгож, Т.Түвшинбаярын 871472 тоот жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

-Шүүгдэгч Т.Түвшинбаяр энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах гомдолдоо: “...Тогтоолын тодорхойлох нь хэсэгт /4 нүүр, 17-23 мөр/: “Шүүдэгчийн өмгөөлөгч нар Т.Түвшинбаярын жолоодож явсан Тоёото-Пробокс маркийн автомашин замын эсрэг урсгалд орж осол болоход жолоочийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй, гэм бруугүйгээр хохирол учруулсан, “Лексус-570” маркийн автомашин хурдаа хасах эсвэл машинаа зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй буруутай гэж мэтгэлзэж байгаа боловч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 12 тоот шинжээчийн дүгнэлт, Жолооч Т.Түвшинбаяр нь эсрэг урсгал сөрсөн нь осол гарах шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Энэхүү үндэслэлийг дараах нотлох баримт болон тайлбараар үгүйсгэж байгааг хүлээн авч анхаарч үзнэ үү. Үүнд:

1/ Тухайн 2016 оны 03 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 12 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-д “саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байна гэж л буруутгасан болохоос яагаад жолооч Т.Түвшинбаярыг эсрэг урсгал руу орсон хөдөлгөөн үйлдээд байна вэ? ийнхүү эсрэг урсгал руу ороход ямар хүчин зүйлс нөлөөлсөн эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн эсрэг урсгалд орсон нөхцөл байдлаар нь гэм буруутайд тооцсон. Шүүх хуралдааны явцад шүүгчээс яллах дүгнэлттэй холбоотойгоор прокуророос тодруулах зүйл байна уу? гэхэд өмгөөлөгч миний зүгээс Шинжээчийн дүгнэлт дээр Т.Түвшинбаярыг эсрэг урсгал руу ороход юу нөлөөлсөн эсэх талаарх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн /нотолбол зохих байдал/ 16.2 дугаар зүйлийн 1.6-д /гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл/-ийг шинжээч дүгнэлт дээрээ дүгнээгүй, прокурор та гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг юу гэж үзэж, Т.Түвшинбаярыг гэм буруутайгаар яллах дүгнэлт үйлдсэн бэ? энэхүү нөхцөл байдал чинь гэмт хэргийн заавал нотолбол зохих асуудал гэхэд 12 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн гэж нөгөө л дүгнэлтийг үндэслэсэн.

2/ Анхан шатны шүүхээс “шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж Т.Түвшинбаярыг гол гэм бруутайд тооцсон. Гэтэл хавтаст хэрэгт энэхүү нөхцөл байдлыг тогтоох, үндэслэл болох баримтууд хангалттай олон байгааг анхаарч үзнэ үү.

Нэгдүгээрт: 30 дугаар шийтгэх тогтоолын үндэслэл болсон баримтууд нь өөрөө энэхүү нөхцөл байдлыг тогтоох баримт болж байгаа юм. Шийтгэх тогтоол дээр дурдсан баримтанд:

1.Шийтгэх тогтоолын 2 дугаар нүүрний 23-31 мөр, хохирогч Х.Баасанжавын мэдүүлэг: “Тэр өдөр гадаа их муухай, цас бударсан байдалтай байсан. Номгонд очоод засвар үйлчилгээгээ хийчихээд 15 цагийн үед буцаад гарахад цаг агаарын байдал их хүнд байдалтай байсан. Бид халтиргаа гулгаа ихтэй байсан тул жижиг машинуудтай цуваанд ороод явж байсан. Тухайн үедээ бид ийм хэрэг болно гэж огт бодоогүй явж байсан. Нэг мэдэхэд л миний сууж явсан машин эсрэг урсгал руу эргээд шарваад зогссон. Би жолоочийн хажууд урд сууж явсан. Надад замын хажуу талын ховил руу унах нь гэсэн бодол төрж байсан. Хальт харахад хар машин ирж яваа харагдсан. Тэгээд л удаагүй тас гээд л явчихсан. Бид албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон. Гэвч тэр машин биднийг мөргөхгүйгээр зайлах боломж байсан” гэх мэдүүлэг,

2.Шийтгэх тогтоолын 2 дугаар нүүр 48-50 мөр, хохирогч Д.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...буцаагаад эгнээндээ орох гэж байгаад гэнэт л эргэлдээд эсрэг урсгал руу даваад эргэлдээд гулсаад ирсэн” гэх мэдүүлэг. Дээрх хоёр мэдүүлэг нь энэхүү хэргийн 2 хохирогчийн мэдүүлэг болно. Хоёулаа тухайн өдөр гулгаа ихтэй, “Пробокс” машин гулгаад, шарваад эсрэг урсгал руу орж ирсэн гэж мэдүүлдэг. Энэ нь Т.Түвшинбаярын эсрэг урсгал руу  орсон нөхцөл байдлыг шууд тодорхойлж байгаа юм. Учир нь Т.Түвшинбаярын зүгээс эсрэг урсгал руу ороход түүний зүгээс санаатай болон болгоомжгүй сэдэл байхгүй, барьж явсан машины дугуй нь хөндлөнгийн буюу байгалийн хүчин зүйлс болох цас, шамрага, цаг агаарын нөхцөл байдлын нөлөөлөлд орж, автомашины дугуйг нь шарвуулсан үйл явдал болж өнгрсөн. Харин ийнхүү эсрэг урсгал руу орсон байхад цаг агаарын нөхцөл байдал маш муу, хурдтай явах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад халтиргаатай зам дээр 70-80км/цагийн хурдтай явж байсан гэдгийг хохирогч Д.Жамбалсүрэнгийн хажууд сууж явсан Б.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр тогтоогддог. 1ХХ-ийн 142 дугаар хуудас дахь Б.Лхагвасүрэн нь гэрчээр мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч Х.Баасанжав болон гэрч О.Гансүх, Ц.Ганцолмон нар, шүүгдэгч Т.Түвшинбаярын зүгээс хохирогч Д.Жамбалсүрэнг “тухайн ослыг гаргахгүйгээр хажуугаар нь мөргөхгүйгээр зайлах хангалттай зай байсан шдээ” гэж мэдүүлдэг. Энэхүү ослоос болж нэг л өдөр ажлаа хийж явсан Т.Түвшинбаяр нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, дээр нь ялтан боллоо. Дээрх 2 мэдүүлэг нь шийтгэх тогтоол дээрх 2 хохирогчийн мэдүүлэг бол, доор бусад гэрч болон шийтгэх тогтоол дээр дурдсан бусад нотлох баримтууд нь “энэхүү осолд хөндлөнгинй давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн” болохыг мэдүүлж, нотолдог. Үүнд:

1.Шийтгэх тогтоолын 3 нүүр, 6-9 мөр, гэрч Ц.Ганцолмонгийн мэдүүлэг, “Тэнд ажлаа дуусгаад 14 цагийн үед буцах үед цас орж байсан. Дарханы наахан талд явж байхад цас ихэссэн байсан. Гэнэт л машин бөгсөө хаяад л бараг бүтэн эргэхийн даваан дээр хажуугаас Лексус-570 орж ирээд л мөргөсөн. Тэгээд л ухаан алдсан байсан, нойтон цас  ороод гулгаа үүссэн байснаас болж осол болсон” гэх мэдүүлэг,

2.Шийтгэх тогтоолын 3 нүүр, 54-55 мөр, шүүгдэгч Т.Түвшинбаярын мэдүүлэг: “Цас ороод зам шал нойтон байсан. Явж байтал машин бөгсөө хаяад нөгөө тийшээ хараад зогссон. Тэгээд баруун гар талын цонхонд харахад 200-гаад метрийн цаанаас машин ирж байгаа харагдсан. Би гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг зэрэг болно.

         Энэхүү хэрэгт мэдүүлэг өгсөн бүх гэрч, хохирогч, холбогдогч нар нь бүхий л мэдүүлэгтээ “цаг агаар муу нойтон цастай, үзэгдэх орчин муу байсан. Машин гэнэт бөгсөө хаяж шаравсан, гулгасан” гэх мэдүүлгүүд л гардаг. Энэ бүгдээс харахад Т.Түвшинбаярын эсрэг урсгалруу орсон нөхцөл байдал нь байгалийн хүчин зүйлийн нөлөөнд орж, юу ч бодож амжаагүй буюу болгоомжгүй болон санаатай сэдэл байхгүй үед хөндлөнгийн нөлөөлөлд орж, эсрэг урсгал руу орсон болох нь тодорхой харагдаж байна.

3/ Шийтгэх тогтоолд дурдаагүй хавтаст хэрэгт цугларсан бусад баримтуудад “тухайн осол нь байгалийн хүчин зүйлсийн нөлөөллөөр үүссэн” болох нь харагдана.

  1. 1ХХ-4-5 хуудас, Үзлэг хийсэн тэмдэглэл: “цаг агаар сэрүүн, цасан шуургатай, зам дээр цасан бүрхүүл ихтэй, хальтиргаа, гулгаатй байв. Осол гарсан газар аспалтан замын өргөн 7 метр зайтай, бетонон замын зүүн талын шороон хөвөө 3 метр 20 см байв” гэх тэмдэглэл, энэ нь тухайн өдөр халтиргаа гулгаа ихтэй байсныг тэмдэглээд нийт замын уртыг тодорхой тусгасан байгаа юм. Эсрэг урсгалын өргөн нийт замын өргөн болох 7 метрийг 2 хуваахад 3.5 метр болно. Үүн дээр шороон хөвөөний уртыг нэмвэл нэг талдаа 6 метр 70 см өргөнтэй байсан болохыг харуулж байна. “Пробокс” автомашин нь 3 метрийн урттай тэгэхээр саадыг тойрох 3 метр 70см-ийн зай байх хохирогч Д.Жамбалсүрэн нь машиныг 70 км/цагийн хурдтай ирж мөргөсөн байгаа юм.
  2. 1ХХ-10 хуудсын ар талд, Зам орчны байдал хэсэгт: “гол, цастай, халтиргаатай,үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэггүй, цастай, шуургатай” замын нөхцөл байдлыг бэхжүүлсэн байгаа юм.
  3. Мөн энэхүү хэрэг дээрх гэрч нарын удаа дараагийн давтан өгсөн мэдүүлгүүд нь бүгд “машин халтирсан” болохыг мэдүүлдэг. Анхны тайлбарууд дээр ч ийнхүү тайлбар өгсөн байдаг.
  4. Сүүлд Цаг уурын үндэсний хүрээлэнгээс авсан албан тоотонд тухайн өдрийн цасан шуургатай, халтиргаа гулгаа ихтэй байсныг тогтоох цаг агаарын тодорхойлолт  зэрэг баримтууд байгаа болно.

Энэхүү хэргийн хавтаст хэрэгт цугларсан бүхий л баримтууд нь жолооч “Т.Түвшинбаяр нь эсрэг урсгал сөрсөн нь осол гарах шалтгаан болсон гэсэн дүгнэлт”-ийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байсаар байхад “байхгүй” тул гэм буруутай байна гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй байна. Мөн  маш халтиргаатай, үзэгдэх орчин муу, машинууд хурдтай явж чадахгүй нөхцөл байдалтай үед 70-80км/цагийн хурдтайгаар явсан хохирогч Д.Жамбалсүрэн нь эсрэгээрээ энэхүү хэрэгт гэм буруутай этгээд юм. Учир нь 12 дугаар шинжээчийн дүгнэлтэнд Д.Жамбалсүрэнд тормосны мөр байхгүй гэдгийг дүгнэдэг бөгөөд гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг зэргээс хохирогч Д.Жамбалсүрэн нь боломжтой байхад хурдаа хасах, машинаа зогсоох болон саадыг тойрон гарах үйлдлийг хийгээгүй “Пробокс” автомашиныг мөргөөд хохирогч болон шүүгдэгч Т.Түвшинбаяр нарт хүнд гэмтэл учруулаад байгаа гэм буруутай үйлдэл байгааг анхаарч үзнэ үү. Иймд дээрх бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэхүү осолд Т.Түвшинбаяр нь “Х.Баасанжавт учирсан хүнд гэмтлийг” хор уршиг гэм буруугүйгээр учруулсан байх тул хуучин Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, шинэ хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3-т зааснаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Өмгөөлөгч миний бие хууль хэрэглээний хүрээнд гомдлоо гаргасан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 4 дүгээр нүүрний 17-23 мөрөнд шүүгдэгч Т.Түвшинбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн.

…Д.Жамбалсүрэнгийн хурд хэтрүүлсэн нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй байна. Жалга руу унахаас өмнө ирж зогссон машиныг ирээд мөргөөд байгаа үйлдэлд яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ? Тэмдэглэл дээр нэг урсгалтай зам нь 6 метрийн зайтай, шороо нь 3.5 метрийн зайтай. Тэгэхээр ддо тал нь 7-9 метрийн өргөнтэй зам дээр зогсоод үлдэгдэл 3.5 метр зай байсаар байтал саадыг тойроод гарах хэмжээний зай байхад саадыг тойрох үйлдэл хийгээгүй байгааг анхан шатны шүүх харгалзаж үзэлгүйгээр хохирогчоор тогтоосонд гомдолтой байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ялтан Түвшинбаярт бусдад хор уршгийг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэх хуулийн заалтыг зөвөөр хэрэглэж, түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

    Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч тайлбартаа:

Өмгөөлөгчийнхөө гомдлыг нь дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа:

Иргэний хариуцагчийн зүгээс яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатны шүүх хуралд хүсэлт саналаа гаргасан. Энэ хэрэг эцсийн байдлаар шийдвэрлэгдээд гэм буруутай нь тогтоогдвол манай байгууллага хор уршгийг нь арилгана гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг сонслоо. Шүүхийн шийдвэрийн үнгдэслэл нь заавал шинжээчийн дүгнэлт байх ёсгүй гэсэн байдлаар тайлбарлаж байна. Харин эсрэгээрээ шинжээчийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой бусад нотлох баримтаар нотлогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой талаар хуульд заасан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу цас бороо орсноор энэ хүний үйлдэл түүний улмаас учирсан хор уршиг нь гэм буруугүйгээр үйлдэгдсэн гэдгийг хэлж байна. Харин эсрэгээр цас бороотой, шавар шавхайтай энэ үед жолооч хүн ямар үүрэгтэй, замын хөдөлгөөнд оролцох ёстой вэ? өөрийн яваа орчиндоо тааруулж хурдаа тохируулж явах үүрэгтэй талаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Хохирогч гэрч нарын мэдүүлэг болон өөрийнх нь мэдүүлгээр цас орсон хальтиргаа гулгаа их байсан гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр мөн адил энэ байдал тогтоогддог боловч Т.Түвшинбаяр сөрөг урсгал руу орохыг хориглосон заалт зөрчсөн нь тогтоогдсон байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн энэ хэсэгт хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тогтоолын нэг дэх заалтанд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Тодорхойлох нь:

       

Т.Түвшинбаяр нь 2016 оны 05 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 22-23 км-т Тоёото-Пробокс загварын 15-10  УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Х.Баасанжавын биед хүнд зэргийн гэмтэл, иргэн Х.Туяад 37.265.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Т.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолоор Прокурорын яллах дүгнэлтээс Т.Түвшинбаярын бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар Т.Түвшинбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар түүний “Сүү” ХК-аас 37.265.000 төгрөг гаргуулан Х.Туяад олгохоор ...тус тус зааж  шийдвэрлэсэн байна.

 

Ялтан Т.Түвшинбаярын өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:  Т.Түвшинбаяр нь 2016 оны 05 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 22-23 км-т Тоёото-Пробокс загварын 15-10  УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Х.Баасанжавын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Баасанжавын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 134-136, 2-р хх-ийн178-195-р ху/, хохирогч Д.Жамбалсүрэн /1-р хх-ийн 22-23,137-р ху/, гэрч Ц.Ганцолмон /1-р хх-ийн 138-139-р ху/, С.Гансүх /1-р хх-ийн 140-141-р ху/, Б.Лхагвасүрэн /1-р хх-ийн 142-143-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ¹6883 тоот дүгнэлт /1-р хх-ийн 28-р ху/, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ¹12 тоот дүгнэлт /2-р хх-ийн 89-90-р ху/, Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хх-ийн 4-8-р ху/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл /1-р хх-ийн 9-р ху/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 10-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Т.Түвшинбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “… Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино…”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно…” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь:

-хохирогч Д.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Бид хоёрыг Дархан өнгөрөөд Орхон аймаг руу салаад явж байхад цасан шуурга болж эхэлсэн.Тэгээд Номгон сумын цаад талд байх бетонон зам дээр явж байхад өөдөөс 2-3 жижиг машин цуваа маягаар Орхон аймаг талаас ирж байсан.Тэгсэн хамгийн ард явж байсан саарал өнгийн Пробокс маркийн машин гүйцэж түрүүлэх гэж их биеийнхээ 80-85 хувиар гарч ирээд намайг урдаас нь ирж байгаа болохоор буцаад эгнээндээ орох гэж байгаад гэнэт л эргэлдээд эсрэг урсгал руу эргэлдээд гулсаад ирсэн…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р ху/,

-гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Дархан-Уул аймгаас салаад бетонон зам дээр явж байх үед урдаас гэрлээ асаачихсан бага оврын 3 тээврийн хэрэгсэл цуваанд ороод явж байсан. Явж байх үед цуваанд орсон байсан 3 машины урд явж байсан 2 машин өнгөрөөд 3 дахь машин гүйцэж түрүүлэх санаатай гарч ирээд буцаж цуваандаа орж чадалгүй гэнэт эргэлдээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн чиглэлд хамар хэсгээрээ хөндлөн гулсаад ороод ирсэн…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-143-р ху/ болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ¹12 тоот дүгнэлт /2-р хх-ийн 89-90-р ху/, Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хх-ийн 4-8-р ху/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл /1-р хх-ийн 9-р ху/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 10-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэдийгээр тухайн зам тээврийн осол гарах үед цаг агаарын хувьд цас орж шуурсан, улмаар тодорхой хэмжээнд замын зорчих хэсэг мөстөж,  халтиргаа гулгаа үүссэн байдал тогтоогдож байгаа боловч энэ нь онцгой нөхцөл байдал буюу Т.Түвшинжаргалын зүгээс онцгой анхаарал, богино хугацаанд шуурхай арга хэмжээ авахыг шаардсан байгалийн гэнэтийн аюул учирсан гэж үзэх үндэслэлгүй, хохирогч Д.Жамбалсүрэнгийн хурд хэтрүүлсэн гэх үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар албан ёсоор тогтоогдоогүй байх тул өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан “…Т.Түвшинбаяр нь “Х.Баасанжавт учирсан хүнд гэмтлийг” хор уршиг гэм буруугүйгээр учруулсан байх тул хуучин Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, шинэ хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3-т зааснаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү…гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт  “…иргэн Х.Туяагийн “Лексус-570” маркийн машинд их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн ба  2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д        “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж зааснаар Х.Туяагийн машинд учирсан 37.265.000  төгрөгийн хохирол нь 50.000.000 төгрөгт хүрэхгүй тул Т.Түвшинбаярын үйлдлээс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан ялыг оногдуулах нь зүйтэй…” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтанд  Т.Түвшинбаярын бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй, 2 дугаар заалтанд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Т.Түвшинбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилсөн талаар заалт хийлгүй орхигдуулсан байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын 1,2  дугаар заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн этгээдэд хэрэглэх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг “…Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно…” гэсэн заалтыг баримтлан гэмт хэргийн улмаас Х.Туяад учирсан хохирлыг 03 сарын дотор төлөхийг иргэний хариуцагч “Сүү” компанид даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1.2 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан,  5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

1 дүгээр  заалтыг:

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлтээс Т.Түвшинбаярын бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтыг:

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Т.Түвшинбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3 болгон өөрчилж, Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”  гэж тус тус  өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

           

                                             ДАРГАЛАГЧ                               Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                               Д.БУЯНЖАРГАЛ