Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00040

 

 

                                  С.Сувдаагийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1456 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Сувдаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 192.765.504 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 23- 4 ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг дуустал архаг бронхит, уушиг хоолойн хурц үрэвсэл өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж №941 дугаартай акт авсан байсан ба өвчин нь сайн эдгэрээгүй тул дахин 2016 оны 5 дугаар сарын 30 өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 03-ныг дуустал дахин хэвтэн эмчлүүлж №945 дугаартай акт авч эмчлүүлсэн байдаг. С.Сувдаа нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авахаар ерөнхий захирлын тушаалын адил хүчинтэй ээлжийн амралтын хуудсыг зохих журмын дагуу амралтын олговроо бодуулсан байдаг. Нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус өдрөөр ажпаас чөлөөлсөн шийдвэрийн хуулбарыг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Энхболд нэг хүний хамт 2016 оны 6 дугаар сарын 01-ний шөнийн 22 цаг 30 минутад эмнэлэг дээр авчирч өгсөн байна. Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, үүрэгт ажпаас чөлөөлсөн байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/329 тоот тушаалаар С.Сувдаагийн ээлжийн амралтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байх бөгөөд мөн өдөр С.Сувдааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хуулбарыг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Энхболд 99351586 дугаараас залгаж, ерөнхий захирлын тушаал гарсныг хэлж, ажил хүлээлцэх комисс төвөөс ирээд олон хонож байгаа тул ажлаа хүлээлц гэж шаардсан. Иймээс С.СувдаагХөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бөглөхийг " Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж өгнө үү. Цалин 192 765 504 төгрөг нэхэмжилж байна, нийгмийн даатгалын дэвтэрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодоход нэг сарын цалин 32 127 584 төгрөг болж байна гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдааг уг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл нь Компанийн ерөнхий захирал, ерөнхий захирлын орлогч нарыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй, компанийн удирдах дээд байгууллага юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага тус компанийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг буюу “Гүйцэтгэх удирдлага нь зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулна” гэсэн заалтын дагуу Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаалаар С.Сувдаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажпаас нь чөлөөлж зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт олгох тушаал гаргах Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлины шийдвэрийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3 дах заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/329 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрх тушаал гарах үед Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа ээлжийн амралт эдлээгүй, ээлжийн амралтын олговор түүнд олгогдоогүй байсан юм. Зөвлөлийн шийдвэрийн дагуу гаргасан Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаал болон А/329 дугаар тушаалыг Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад гардуулж өгөхөөр 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагт хуулийн хэлтсийн хуульч Н.Энхболд, Хүний нөөцийн хэлтсийн ажилтан Г.Номмандах нар С.Сувдаагийн эмчлүүлж байсан гэх эмнэлэг дээр очиход С.Сувдаа эмчилгээ хийлгэж дуусаад эмнэлгээс гарсан байсан тул түүнтэй утсаар холбогдож С.Сувдаагийн зөвшөөрсөнөөр түүний референт нарийн бичиг Г.Оюунд хүлээлгэн өгсөн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаагийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн нэр дээр гаргсан хүсэлтийн хариуг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 116/30-к дугаартай албан бичгээр өгсөн ба түүний хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЦД-117-12/500 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн Монголын хэсгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтод уламжилсан. Иймд нэхэмжлэгч С.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн хариуцагч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал биш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл, зөвлөлийн Монголын хэсгийн дарга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар иргэн С.Сувдаа шүүхэд бус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлд ажпаас чөлөөлөгдсөн асуудлаа тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй байна. дээрх нөхцөл байдлыг үндэслэн иргэн С.Сувдаагийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1456 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Сувдааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий ерөнхий захиралын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 32 739 600 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 160 025 904 төгрөгийг төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар С.Сувдаагийн цалинтай тэнцэх олговор 32 739 600 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 321 648 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат давж заалдсан гомдолдоо:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдааг уг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Монгол-Оросын Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага тус компанийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг буюу "Гүйцэтгэх удирдлага нь Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулна" гэсэн заалтын дагуу Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б\525 дугаар тушаалаар С.Сувдаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт олгох тушаал гаргах цохолтыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлин ээлжийн амралтын хуудсан дээр хийсэн.

Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт олгох Ерөнхий захирлын тушаал гараагүй бөгөөд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлины дээрх шийдвэрийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дүрмийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/329 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрх тушаал гарах үед Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариууцсан орлогч С.Сувдаа ээлжийн амралт эдлээгүй, ээлжийн амралтын олговор түүнд олгогдоогүй байсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-иы өдрийн Б/438 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийг үндэслэн С.Сувдааг Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд томилсон байна. Сүрэнгийн Сувдаа нь Ерөнхнй захирал Ч.Ганзоригтой контракт байгуулсан гэх боловч хэргийн материалд авагдсан контракт нэртэй гэрээг үзвэл Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тусгасан агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээ байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаал нь байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан байна. Хөдөлмөрийн гэрээний агуулгыг үзвэл хөдөлмөрийн гэрээ байх тул Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаалын үндэслэл зөв байсан гэж үзэж байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 06/2016 тогтоолоор манай компанийн бүтцийн өөрчлөлтийг хийж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч гэсэн орон тоог байхгүй болгосон.

Иймд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2016/01456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1… дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1456 дугаар шийдвэрийг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ........дүгээр зүйлийн ........зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.648 төгрөгийг

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ