Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

2020         03         27                                  2020/ШЦТ/542

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч С.О , Ц.Н , тэдгээрийн өмгөөлөгч Ц.Туяа ҮД:01-54,

шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Д.Батдулам ҮД:14-09,

шүүгдэгч Д.Ч , түүний өмгөөлөгч Г.Баттогтох ҮД:21-32 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                                                                                                                                                         ьььь 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.О, Д.Ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941 00022 0140 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, С.О

            2. Монгол улсын иргэн, Ц.Н

            3. Монгол улсын иргэн, Г.Г

            4. Монгол улсын иргэн, Д.Ч

            Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

            Шүүгдэгч С.О  нь байлдааны зориулалттай галт зэвсэг болох 5964 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-62 УНЦ улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгсэлд 133 ширхэгийг,

            мөн байлдааны зориулалтай галт зэвсэг болох сумаа нууж, далдлах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн найз О.У гийн гэрт буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны  хороололын 28 дугаар байрны 1301 тоотын тагтан дээр 5831 ширхэгийг тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

            2. Ц.Н  нь байлдааны зориулалтай галт зэвсэг болох 1515 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны зүүн талын нийтийн байрны 307 тоот түрээслэн амьдардаг гэртээ болон өөрийн эзэмшлийн 58-43 УБО улсын дугаартай "Румион" маркийн тээврийн хэрэгсэлд 115 ширхэгийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

            мөн Г.Г тэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байлдааны зориулалтай галт зэвсэг болох сумаа нууж, далдлах зорилгоор Г.Г ийн гэрт хадгалах талаар түүнтэй ярилцаж тохиролцож буюу гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, төлөвлөн, үүрэг оролцоог хуваарилсаны дагуу 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 1400 ширхэгийг Г.Г ийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан-Өлгийн 337а тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт зохион байгуулж хамтран оролцсон гэмт хэрэгт,

            3. Г.Г  нь яллагдагч Ц.Н тэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр түүний хууль бусаар олж авсан байлдааны зориулалттай галт зэвсэг болох 1400 ширхэг сумыг өөрийн гэртээ нууж далдалж өгөх зорилгоор түүнтэй ярилцан тохиролцож буюу урьдчилан амлаж Ц.Н ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан Өлгийн 337а тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон гэмт хэрэгт,

            мөн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цайз" нэртэй зочид буудалд иргэн Х.О ийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            4. Д.Ч  нь байлдааны зориулалтай галт зэвсэг болох 10 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 24 дүгээр гудамжны 1521 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.О  мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ч  мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Н  мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - 2019 оны  05 дугаар сарын 08-ны өдөр С.О ийн эзэмшлийн 22-62 УНЦ улсын дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд хойшлуулашгүйгээр нэгжлэг хийсэн тэмдэглэлд: ...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 28 дугаар байрны баруун талын зогсоолд 22-62 УНЦ улсын дугаартай саарал өнгийн “Тоёото-Аллион” маркийн тээврийн хэрэгсэл байв. Үзлэг хийх гэж байгаа зорилгыг тайлбарлаж хэлэхэд машин дотор сум байгаа би сайн дураараа гаргаж өгнө гэв...тээврийн хэрэгслийн голын хайрцагнаас ёроолдоо буюу малгайн дээд хэсэгтээ 60, доод хэсэгт 83 гэсэн цифртэй, хоёр тооны голд улаан өнгийн зураастай, хошуу хонгио хоёрын голд улаан өнгийн зураастай сум нийт 129 ширхэг...шар өнгийн хонгиотой, саарал өнгийн хошуутай хошуу хонгиотой нийлж буй хэсэг нь саарал өнгөтэй сум 4 ширхэг...байсныг тус тус хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 95-96, 99-103-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.У гийн: ...Өчигдөр орой Отгоо гэж дууддаг О  нь 89000101 дугаараас 19.30-20:30 үед залгаад зав байна уу багажинд хэдэн юм байгаа танайд тавьчихъя гээд бид хоёр хамт гарсан. О  манай байрны 12 давхарт амьдардаг. Тухайн үед хоолоо хийж байхад О  ганцаараа манай гэрт орж ирсэн. Эхлээд орж ирэхдээ хайрцагтай юм авч орж ирсэн. Хайрцагтай юмаа оруулаад балкон дээр тавьсан. Нилээд хэдэн удаа зөөсөн. О  ганцаараа зөөсөн. Би зөөгөөгүй. Манй гэрт тухайн үед манай ээж, хүүхэд Анунгуа,  Очирбат нар байсан. Нөхөр байгаагүй...О  тэгээд өглөө авъя гэж байсан...өчигдөр орой манай гэрт оруулж балкон дээр тавьсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 71-72-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.У гийн гэрт 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үзлэг нэгжлэг хийсэн тэмдэглэлд: ...Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 28 дугаар байрны 1301 тоотод үзлэг нэгжлэг хийхэд балкон дээр “Michael kors” гэсэн нэртэй хайрцагтай эд зүйлс 1 ширхэг, хар өнгийн ууттай эд зүйлс 1 ширхэг, цагаан өнгийн уут мэт эд зүйлсээр баглаж боосон эд зүйлс 1 ширхэг, цагаан өнгийн “Jack Daniel distillery” нэртэй цагаан өнгийн хайрцагтай бор өнгийн 7.62 холостые нэртэй эд зүйлс 3 ширхэг, ёотон гэж бичсэн бор өнгийн хайрцагтай “7.62 холостые” нэртэй  төмөр хайрцаг 2 ширхэг байв.  Нэгжлэгийн явцад 7.62 мм-ийн 5831 ширхэг сум хураан авлаа...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 48-57-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.О ийн: ...2019 оны 04 дүгээр сарын дундуур 13, 14-ний үед “Нарантуул” зах дээр зогсож байхад танихгүй залуугаас 129 ширхэг винтовны сумыг худалдаж авсан. Тэр сум зарсан залууг урьд өмнө нь харж байгаагүй. Танихгүй хүн байсан. Надад 140 ширхэгийг зарсан. Үүнээс би 11 ширхэгийг зарсан. Зарсан хүнээ бас танихгүй зах дээр зогсож байхад  хөдөөний бололтой хүн ирээд авъя гэхэд нь зарсан. О.У д урьдчилж утсаар хэлж мэдэгдээгүй, шууд хайрцагтай сумнуудаа бариад гэрийн хаалгыг тогшиход О.У  хаалгаа тайлсан. Тэгээд намайг гэж мэдээд эргэж хараад гал тогооны өрөө рүүгээ явсан. Тэр үед Урангоо хоолоо хийж байсан. Би сум гэж хэлээгүй, гэхдээ намайг юм зөөж оруулж тавьж байхыг О.У  харж байсан, мэдсэн ба би нөхрийгөө ирэхээр танайхаас буцаагаад авчихъя гэхэд зөвшөөрсөн. Ямар нэгэн зорилго байгаагүй. Би машинаа угаалгах гээд О.У гийн гэрт оруулсан юм...О.У гийн гэрт оруулж тавьсан нийт 8 хайрцаг ака бууны сумыг Ц.Н ээс авч байсан. Сүүлийн хэсгийг цагдаа нар манай гэрт ирэхээс өмнөх Ням гаригт авч байсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 120-123-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ц.Н ийн түрээслэн амьдардаг гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны зүүн талын нийтийн байрны 307 тоотод болон Ц.Н ийн 53-84 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэлд: Ц.Н т хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөхөд өөрийн сайн дурын үндсэн дээр тус өрөөний бор өнгийн буйдан доороос бор шаргал өнгийн эрээн цүнх гаргаж дотроос нь дараах эд зүйлийг гаргаж ирэв.

            1. Сумны малгайн хэсэгт 711х90, 539х88, 60х75 гэсэн бичиглэлтэй сум 67 ширхэг,

            2. Сумны малгайн хэсэгт 60х82 гэсэн бичиглэлтэй сум 45 ширхэг, Сумны толгой байхгүй сургалт дадлагын чимээ гаргах зориулалттай сум 3 ширхэг, мөн 99186092 гэсэн утасны дугаарын бичиглэлтэй, бууны зурагтай нэрийн хуудас байсныг нэгжлэгийн явцад хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 144-147-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Н ийн: ...би гэрээс хураагдсан сумнуудыг хэзээ, ямар хүнээс авсан талаараа одоо огт санахгүй байна. Учир нь зах дээр сум авах гээд зогсож байхад танихгүй хүмүүс ирээд сумнуудыг ганц нэгээр нь зарна, зарим хүмүүс нь манай өвөө, эмээгийн гэрт байгаад байсан сум гэж хэлээд авч ирж зарах үе байсан. Г.Г ийн гэрээс хураагдсан сумнуудыг над руу 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр над руу дугаараа нууцалсан утаснаас залгаад ака сум авах уу гэж асуухад би авна гэдгээ хэлэхэд орой 21 цагийн үед офицерийн ордны хойно байдаг 8 дугаар цэцэрлэгийн гадна уулзаад би бэлэн мөнгөөр 2 хайрцаг лаазтай сум авсан. Тэр үед харанхуй болж байсан учраас зүс царайг тод санахгүй байсан. Ямар ч байсан 50 орчим насны цайвар шар царайтай хүн байсан. Г.Г ийн гэрээс хураагдсан сумнууд нь миний аваачиж тавьсан сумнууд байсан. С.О т би 2019 оны цагаан сараас хойш сар өдрийг нь санахгүй байна 5 хайрцаг лааз бүтэн, 500 ширхэг задгай сумыг мөнгөөр зарж байсан. Үүнээс өөр надтай холбоотой зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-н 165-166-р тал/,

            - 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 24 дүгээр гудамжны 1521 тоот Д.Ч ы гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэлээс: ...Д.Ч  нь өөрийнхөө гэх хар цүнхнээс Д.Ч ы хэлснээр винтовны сум 10 ширхэг шаргал өнгийн металл сум мэт зүйл гаргаж өгөв...гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 194-202-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Золбоогийн: ...Би сар гаруйн өмнө гэрийнхээ хойморт байрлах хувцасны авдраас өөрийн хувцсаа авахаар ухаж байхад ууттай бууны сум байхаар нь ээж Ч аас “энэ юу юм бэ” гэж асуухад надад ээж “миний юм байгаа юм аа, наанаа байж байг ээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-н 81-82-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Ч ы: ...Би 2018 оны 05 дугаар сар хүртэл Нарантуулын өргөтгөл дээр зогсож сум борлуулж байгаад тэрнээс хойш Дарь-Эхийн хуучин эцэст хуучин гутал зарахаар болоод “Баянхайрхан” хүнсний дэлгүүрийн хойд талын мухлагийг сарын 100.000 төгрөгөөр түрээсэлж эхэлсэн юм. Тэгээд 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хагас бүтэн сайн өдрүүд “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөл дээр очиж сум худалдан авч борлуулж байгаа...Винтовны сумыг 2019 оны 04 дүгээр сарын эхээр өргөтгөл дээр зогсож байтал махлаг биетэй хар өнгийн нүдний шилтэй залуу над дээр 10 ширхэг винтовны сум байна гэхээр нь ширхэгийг нь 2000 төгрөгөөр нийтдээ 10 ширхэг сумыг 20.000 төгрөгөөр худалдан авсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 206-211 дүгээр тал/,

            2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгийн 337 /А/ тоот Г.Г ийн  гэрт хийсэн үзлэгээр: ...Нэгжлэг хийх байшингийн ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан хаалгатай 6х6 харьцаатай улаан өнгийн тоосгон байшин байв. Нэгжлэгийг гэрт орж цагийн зүүний дагуу явууллаа. Хөргөгчийн хойд талын модон ор 2 хүний, модон орны доогуур харахад цагаан өнгийн уутанд хийсэн дөрвөлжин хэлбэртэй зүйл байсныг гаргаж ирж задлахад дотор нь 35смх15см хэмжээтэй ногоон өнгийн хайрцаг, дотор нь 35 ширхэг 4смх5см хэмжээтэй цаасан хайрцаг, уг цаасан хайрцаг 1 хайрцаг дотор 20 ширхэг ногоон өнгийн хонгиотой, үзүүр хэсэг нь шаргал өнгөтэй, хонгионы хойд талд 60,75 гэсэн бичигтэй байлаа...“Gobi” гэсэн цагаан өнгийн даавуун тортой, уг тор дотор Г-60, Д-80 гэсэн бичигтэй ногоон өнгийн төмөр хайрцагтай, дотор нь 4смх5см хэмжээтэй цаасан хайрцаг 70 ширхэг байх ба 1 ширхэг цаасан хайрцганд 20 ширхэг ногоон өнгийн хонгиотой үзүүр хэсэг нь шаргал өнгөтэй хонгионы 60,75 гэсэн тоо бичсэн сум нийт 1400 ширхэгийг хурааж авсан...гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 243-249-р тал, 2-р хх-н 1-2-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Г ийн: ...Манай гэрээс олдсон сумыг хэн, хэрхэн, ямар байдлаар манай гэрт авч ирж орхисныг би мэдээгүй юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн албан хаагч нар манай гэрт ирж нэгжлэг хийж байгаад орон доороос сум гаргаж ирэхэд нь гайхсан. Тэгээд цагдаагийн албан хаагч нартай цуг цагдаагийн газар ирээд байж байтал Ц.Н тэй тааралдахад өөрөө манай гэрт өчигдөр эзэнгүй байхад цонхон дээр байсан гэрийн түлхүүр олж аваад гэрт оруулаад сум орхисон гэж хэлэхэд нь ямар учиртай манайд байсан болохыг мэдсэн. Надад хэн ч манай гэрт сум оруулж орхисон талаар хэлээгүй. Хэрэв хэн нэг нь гэрт сум оруулаад орхилоо гэж хэлбэл би зөвшөөрөхгүй, уурлана. Учир нь эхнэр бид хоёрыг хөдөөнөөс ирэхээр нь манай ач, зээ нар нийлээд 6, 7 хүүхэд ирдэг. Тийм болохоор галт зэвсгийн сум байхыг зөвшөөрөхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-н 26-28-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.О гийн: ...Гансүх бид хоёр цуг 10-11 цагийн хооронд байх гэрээс гараад Улиастай руу явсан юм. Гэрээс гарах үедээ гэрээ цоожлоод түлхүүрийг нь цонхны тавцан дээр ил орхиод явсан юм. Ер нь бол манайх хашаандаа нохойтой болохоор гэрийнхээ түлхүүрийг цонхны тавцан дээр орхиод явчихдаг юм...манай гэрт байсан сумыг хэзээ, хаанаас, хэн авч ирж тавьсныг би огт мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-н 83-84-р тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний галт зэвсгийн лабораторийн шинжээчийн №2739 дугаартай дүгнэлтэнд: ...Шинжилгээнд “2” гэж дугаарласан 7.62х54мм-ийн лонх хэлбэртэй улаан шаргал өнгийн малгайн хэсэгтээ “60.83” гэсэн бичиглэлтэй 3 ширхэг “6” гэж дугаарласан 7.62х54мм-ийн лонх хэлбэртэй улаан шаргал өнгийн малгайн хэсэгтэй “60.81” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг, “11” гэж дугаарласан 7.62х54мм-ийн лонх хэлбэртэй улаан шаргал өнгийн малгайн хэсэгтэй “62х82” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг, “18”  гэж дугаарласан 7.62х54мм-ийн лонх хэлбэртэй улаан шаргал өнгийн малгайн хэсэгтээ “188.82” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн, байлдааны зориулалттай ердийн ган зүрхэвчтэй сумнуудыг ирүүлсэн байна.

            Шинжилгээнд “4” гэж дугаарласан /хуучнаар/ Хаант Орос улсад үйлдвэрлэсэн 10.75х58 мм-ийн лонх хэлбэртэй шар өнгийн хонгиотой, бүрээсгүй хошуутай, байлдааны зориулалттай сум 1 ширхэгийг ирүүлсэн байна.

            Шинжилгээнд “8” гэж дугаарласан 7.62х39 мм-ийн улаан шаргал өнгийн хошуутай, улаан өнгийн бүслүүртэй, лонх хэлбэртэй ногоон өнгийн хонгиотой, малгайн хэсэгтээ “60.75” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг, “12” гэж дугаарласан 7.62х39 мм-ийн, улаан шаргал өнгийн хошуутай, улаан өнгийн бүслүүртэй, лонх хэлбэртэй ногоон өнгийн хонгиотой, малгайн хэсэгтээ “539.88” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг, “19” гэж дугаарласан 7.62х39” мм-ийн, улаан шаргал өнгийн хошуутай, улаан өнгийн бүслүүртэй, лонх хэлбэртэй ногоон өнгийн хонгиотой, малгайн хэсэгтээ 60.75 гэсэн бичиглэлтэй 2 ширхэг, “20” гэж дугаарласан 7.62х39 мм-ийн улаан шаргал өнгийн хонгиотой, малгайн хэсэгтэй ”60.75” бичиглэлтэй /хуучнаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн 1943 оны загварын байлдааны зориулалттай ердийн ган зүрхэвчтэй сумнуудыг ирүүлсэн.

            “13б” гэж дугаарласан 7.62х39мм-ийн, лонх хэлбэртэй ногоон өнгийн хонгиотой, малгайн хэсэгтээ ”17.15” гэсэн бичиглэлтэй Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн байлдааны сургалт дадлагын дуу чимээний зориулалттай хоосон сум 1 ширхэгийг ирүүлсэн байна гэх дүгнэлт /2-р хх-н 140-145-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.О ийн өгсөн: ...Би “Цайз” караокег ажиллуулдаг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн үед гаднаас согтуу залуу орж ирсэн...тухайн залууг би яв гэж хэлэхэд гарах гээд тэр залуу алхсан. Би хоёр алхмын ард алхаад явж байхад үүдэн дээр дөхөж ирэх үед эргэж хараад тэр залуу миний нүүр рүү гараараа цохсон. Тэгээд миний ам хамарнаас зэрэг цус гарч завж язарч шүд унасан...тэгээд тэр өрөөг үзүүлсний дараа миний гарыг мушгиад унагаасан...намайг хоёр удаа нүүрэн хэсэгт цохиж эргэж хараад өшиглөсөн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70-72 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Гансүхийн өгсөн: ...манай эхнэр тэр залууг гаргачихаад орж иртэл хамарнаас нь цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 79-81 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 987 дугаартай шинжээчийн:

            1. Х.О ийн биед дээд уруулд няцарсан шарх, нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /3-р хх-н 85-86-р тал/,

            - Шүүгдэгч С.О , Ц.Н , Д.Ч , Г.Г  нарын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, нууц ажиллагааны магадлагаа /1-р хх-ийн 134, 139, 183, 229-230-р тал, 2-р хх-н 42-р тал, 3-р хх-н 95-97-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч С.О  нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 5964 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-62 УНЦ улсын дугаартай "Тоёота Аллион" маркийн тээврийн хэрэгсэлд 133 ширхэгийг, мөн байлдааны зориулалтай галт хэрэгсэл  болох сумаа нууж, далдлах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн найз О.У гийн гэрт буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны  хороололын 28 дугаар байрны 1301 тоотын тагтан дээр 5831 ширхэгийг тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр С.О ийн эзэмшлийн 22-62 УНЦ улсын дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд хойшлуулашгүйгээр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 95-96, 99-103-р тал/, гэрч О.У гийн гэрт 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үзлэг нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 48-57-р тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.У гийн өгсөн мэдүүлэг /1-р хх-н 71-72-р тал/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.О ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-н 120-123-р тал/, эд мөрийн баримтаар хураагдсан сумнууд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний галт зэвсгийн лабораторийн шинжээчийн №2739 дугаартай дүгнэлт /2-р хх-н 140-145-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

            2. Шүүгдэгч Ц.Н  нь байлдааны зориулалтай галт хэрэгсэл болох 1515 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны зүүн талын нийтийн байрны 307 тоот түрээслэн амьдардаг гэртээ болон өөрийн эзэмшлийн 58-43 УБО улсын дугаартай “Румион” маркийн тээврийн хэрэгсэлд 115 ширхэгийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

            мөн Г.Г тэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байлдааны зориулалтай галт хэрэгсэл болох сумаа нууж, далдлах зорилгоор Г.Г ийн гэрт хадгалах талаар түүнтэй ярилцаж тохиролцож буюу гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, төлөвлөн, үүрэг оролцоог хуваарилсны дагуу 2019 оны 05 дугаар сарын 07-оос 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 1400 ширхэгийг Г.Г ийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан-Өлгийн 337/А/ тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт зохион байгуулж хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ц.Н ийн түрээслэн амьдардаг гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны зүүн талын нийтийн байрны 307 тоотод болон Ц.Н ийн 53-84 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 144-147-р тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Н ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-н 165-166-р тал/, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгийн 337 /А/ тоот Г.Г ийн гэрт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 243-249-р тал, 2-р хх-н 1-2-р тал/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Г ийн өгсөн мэдүүлэг /2-р хх-н 26-28-р тал/, эд мөрийн баримтаар хураагдсан сумнууд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний галт зэвсгийн лабораторийн шинжээчийн 2739 дугаартай дүгнэлт /2-р хх-н 140-145-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

            - Шүүгдэгч Г.Г  нь Ц.Н тэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр түүний хууль бусаар олж авсан байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 1400 ширхэг сумыг өөрийн гэртээ нууж далдалж өгөх зорилгоор түүнтэй ярилцан тохиролцож буюу урьдчилан амлаж Ц.Н ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2019 оны 05 дугаар сарын 07-оос 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан-Өлгийн 337 /А/ тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгийн 337 /А/ тоот Г.Г ийн гэрт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 243-249-р тал, 2-р хх-н 1-2-р тал/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Г ийн өгсөн мэдүүлэг, /2-р хх-н 26-28-р тал/, эд мөрийн баримтаар хураагдсан сумнууд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний галт зэвсгийн лабораторийн шинжээчийн 2739 дугаартай дүгнэлт /2-р хх-н 140-145-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

            мөн Г.Г  нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Х.О ийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.О ийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 70-72 дугаар тал/,

            мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Гансүхийн өгсөн: ...манай эхнэр тэр залууг гаргачихаад орж иртэл хамарнаас нь цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 79-81 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 987 дугаартай шинжээчийн: 1. Х.О ийн биед дээд уруулд няцарсан шарх, нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /3-р хх-н 85-86-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

            - шүүгдэгч Д.Ч  нь байлдааны зориулалтай галт хэрэгсэл болох 10 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 24 дүгээр гудамжны 1521 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь болох нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 24 дүгээр гудамжны 1521 тоот Д.Ч ы гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 194-202-р тал/, эд мөрийн баримтаар хураагдсан сумнууд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний галт зэвсгийн лабораторийн шинжээчийн 2739 дугаартай дүгнэлт /2-р хх-н 140-145-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.О , Ц.Н , Г.Г , Д.Ч  нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Х.О ийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 нэг жил өнгөрчээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т: ...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй...гэж,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч Г.Г ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасанд хамаарч байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

            Нийслэлийн Прокурорын газраас С. О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт зэвсгийг  хууль бусаар олж авсан,  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Ц.Н байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авч, хадгалсан, уг гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Г.Г галт зэвсгийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Д. Ч ыг галт зэвсэгийг хууль бусаар олж авч, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

            2015 оны Галт зэсгийн тухай хуулийн 3.1.2 …”сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг ойлгохоор хуульчилжээ.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар сумыг галт зэвсэг биш гэж мэтгэлцэж байна.

            Сумыг Галт зэсгийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар галт хэрэгслийн бүрдэл болох талаар хуульчилсан байна. Иймд сумыг галт хэрэгсэлд тооцох үндэслэлтэй байна.

            - 14.1. Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.

            - 14.2. Галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгална.

            - 16.1. Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /цаашид “борлуулагч” гэх/ нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгаж болно.

            - 16.2. Сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг галт зэвсэг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл аваагүй этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгож болно.

            - 16.8. Борлуулагч галт зэвсэг, сум худалдан авагч иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлаж авна.

            Яллах дүгнэлтэнд шүүгдэгч С.О , Ц.Н , Г.Г , Д.Ч  нарыг галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан гэж ирүүлснийг галт хэрэгсэл болгон залруулахад хуулийн зүйл хэсэг өөрчлөгдөхгүй тул шүүгдэгч нарыг галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.

            Шүүгдэгч нар байлдааны зориулалттай сумыг эх сурвалж нь тодорхойгүйгээр хууль бусаар олж авч, хуульд журмын дагуу хадгалаагүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

            Иймд Прокуророос шүүгдэгч нар гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон гэж үзэв.

            Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Шүүгдэгч Г.Г  нь Найрамдлын районы шүүхийн 1985 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 07 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна. /3-р хх-н 95-97, 109-111-р тал/,

            Шүүгдэгч Ц.Н  нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг, шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.О , Ц.Н , Г.Г , Д.Ч  нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

            Шүүгдэгч С.О , Ц.Н , Г.Г , Д.Ч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч С.О , Ц.Н , Г.Г , Д.Ч  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт: ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч С.О , Ц.Н , Г.Г , Д.Ч  нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хуулийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон буюу С.О аас хураагдсан 5958 ширхэг /5964 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Д.Ч аас хураагдсан 8 ширхэг /10 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Ц.Н ээс хураагдсан 110 ширхэг /116 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Г.Г ээс хураагдсан 1398 ширхэг /1400 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, байлдааны зориулалттай сумнууд, мөн С.О аас хураагдсан 41516 ширхэг /41521 ширхэг сумнаас 5 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Д.Ч аас хураагдсан 2102 ширхэг /2105 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Ц.Н ээс хураагдсан 100 ширхэг /109 ширхэг сумнаас 9 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Ч.Энхцэцэгээс хураагдсан 2497 ширхэг /2500 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, ангийн зориулалттай сумнууд тус тус Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгааг дурдаж, хэргийг шүүхэд ирүүлснийг шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Цагдаагийн газрын галт зэвсэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болох 1 хавтас 32 хуудастай материал, 3 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт нь хавсарган үлдээхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч С.О ийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. /1-р хх-н 111-112, 126-128, 131-132-р тал/

            Шүүгдэгч Ц.Н ийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр баривчилсан, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна. /1-р хх-н 149, 153-154, 170-172, 175-177-р тал/

            Шүүгдэгч Д.Ч ыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр баривчилсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна. /1-р хх-н 205-207, 212-213, 223-224-р тал/

            Шүүгдэгч Г.Г ийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр баривчилсан, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. /2-р хх-н 12- 15-р тал, 2-р хх-н 17-18, 31-32, 35-36-р тал/

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.О , Д.Ч , Ц.Н , Г.Г  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. С. О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Ц.Н байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан, уг гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Г.Г галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Д. Ч ыг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Г.Г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Г ийг уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр С.О ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Д.Ч ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Ц.Н 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Г.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.О , Д.Ч , Ц.Н , Г.Г  нар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан үүрэг хүлээлгэсүгэй.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар С.О , Д.Ч , Ц.Н , Г.Г  нарыг шүүхээс тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.О  20 хоног, Ц.Н  20 хоног, Д.Ч  2 хоног, Г.Г  13 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

            8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.О , Д.Ч , Ц.Н , Г.Г  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, С.О аас хураагдсан 5958 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Д.Ч аас хураагдсан 10 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Ц.Н ээс хураагдсан 116 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Г.Г ээс хураагдсан 1400 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, мөн С.О аас хураагдсан 41521 ширхэг сумнаас 5 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Д.Ч аас хураагдсан 2105 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Ц.Н ээс хураагдсан 109 ширхэг сумнаас 9 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Ч.Энхцэцэгээс хураагдсан 2500 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн гэсэн болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар С.О аас хураагдсан 5958 ширхэг сум, Д.Ч аас хураагдсан 8 ш ширхэг сум, Ц.Н ээс хураагдсан 110 ширхэг сумыг, Г.Г ээс хураагдсан 1398 ширхэг байлдааны зориулалттай сумнууд, мөн С.О аас хураагдсан 41516 ширхэг сум, Д.Ч аас хураагдсан 2102 ширхэг, Ц.Н ээс хураагдсан 100 ширхэг, Ч.Эс хураагдсан 2497 ширхэг ангийн зориулалттай сумнууд тус тус Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх Мөрдөн шалгах хэлтэсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгааг дурдаж хэргийг шүүхэд ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Цагдаагийн газрын галт зэвсгийн хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болох 1 хавтас 32 хуудастай материал, 3 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.   

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.О , Д.Ч , Ц.Н , Г.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.О , Д.Ч , Ц.Н , Г.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ