Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00041

 

 

                                  Алхана Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1411 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Алхана Трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 3.204.190.000 төгрөг гаргуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэт Ойл” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшигчээс хасуулах, тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжөө нүүлгэн шилжүүлж авахад саад учруулахгүй байхыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Лхагвасүрэн, Д.Баясгалан, Т.Очирхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтүвшин, М.Энхзаяа, С.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Лхагвасүрэн, М.Баясгалан, Т.Очирхүү, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Алхана трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани “Эрдэнэт Ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан хурлаар (протокол №01/2008) шийдвэрлэн заасан “Алхана Трейд” ХХК-ний зүгээс “Компанид тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах, “Мон-Аме-Квалитет” ХХК-ийг 2008 оны 12-р сард багтаан татан буулгаж,түүний хөрөнгө /тосны үйлдвэр/-ийг  “Эрдэнэт Ойл ” ХХК-д шилжүүлнэ” гэсэн үүргээ бүрэн биелүүлж, тухайн үед хамтран зорьж байсан зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж, 3518.1 мянган ам.доллараар үнэлэгдэх үйлдвэр хөрөнгийг “Эрдэнэт Ойл” ХХК-д шилжүүлсэн байгаа бөгөөд ийм хэмжээний хөрөнгө ашиглаж, үйл ажиллагаа явуулж,олсон ашгаасаа компанийн дүрэмд заасан хувь хэмжээгээр ноогдол ашиг хувиарлан хариуцагчид өгч байсан.

Бид “Эрдэнэт үйлдвэр”ХХК-д хандан “Алхана Трейд” ХХК-ийн нэмж оруулсан дээрх хөрөнгөтэй тэнцэх буюу компанийн дүрэмд заасан эзэмшлийн хувьд дүйцэх эргэлтийн болон бусад хөрөнгө буюу 3518.1 мянган ам.долларыг “Эрдэнэт Ойл”ХХК-д шилжүүлж, компанийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг хүссэн.

Биднийг хамтарч компани байгуулж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хуулийн /1999 он/ 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалт, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Компанийн тухай хууль /2011 он/ ийн 30 дугаар зүйлийн 30.2-т тус тус заасан Компанийн өөрийн хөрөнгийн тухай заалт,мөн хуулийн  30.3-т заасан Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний тухай заалт, 30.5д заасан Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг Компанийн дүрэмд заавал тусгах тухай заалтуудын дагуу талууд нэмж оруулсан хөрөнгөө Компанийн өөрийн хөрөнгөөр бүртгүүлж,хувьцаагаар үнэлэх,энэ хэмжээгээрээ хувьцаа нэмж гаргах, Компанийн өөрийн хөрөнгөөс хувь нийлүүлэгчийн өмчлөх өмчлөлийн хувийг тогтоохоор хувь нийлүүлэгчийн  хурлаа зарлан хуралдуулж, Компанийн хэвийн, жигд үйл ажиллагааг сэргээхийг шаардсан боловч одоог хүртэл Эрдэнэт Үйлдвэрийн зүгээс ямар нэг алхам хийхгүй байгаа нь “Эрдэнэт Ойл”ХХК-ийн цаашдын үйл ажиллагааг тодорхойгүй болгоод байна.

Хэрэв дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа бол үйл ажиллагаа нь тогтмолжиж,бодитоор үйл ажиллагаа явуулж байсан  Компанийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэйнхээ хувьд “Эрдэнэт Үйлдвэр ” нь “Алхана Трейд” ХХК-ийн  нэмж  оруулсан  3518.1 мянган ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийн 50 хувийн төлбөрийг “Алхана Трейд” ХХК- д төлж Компанийхаа хөрөнгийг нэмэгдүүлэн хувьцаагаар үнэлэх, энэ хувьцаагаа дүрэмд заасны дагуу 50:50 хувийн харьцаагаар эзэмших, мөн хэмжээгээрээ хувьцаа нэмж гаргахыг ч санал болгож байсан билээ.

 “Эрдэнэт үйлдвэр”ХХК-нь Компанийг анх байгуулахад оруулсан 50.000 ам.доллараас өөр хөрөнгө оруулалт огт хийгээгүй ба Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн эргэлтийн хөрөнгийг орлуулаагүйгээс үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж,улмаар үйл ажиллагаа бүр мөсөн зогссон болно.

Манай компани нь АНУ-ын “majoil Corporaition” –тай 50:50 хувиар хамтран байгуулсан байсан “Мон-Аме-Квалитет” ХХК-ийнхаа 50 хувийн хөрөнгийг нөгөө талаасаа худалдан авч , “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран “Эрдэнэт Ойл” ХХК-ийг байгуулахаар харилцан тохиролцсоны дагуу “Мон-Аме-Квалитет” ХХК-аа 2008 оны 12-р сард багтаан татан буулган тосны үйлдвэр,технологи, тоног төхөөрөмжөө нийлүүлж, түүхий эдээр хангах үүргээ биелүүлж, “Эрдэнэт Ойл’’ХХК-д хөрөнгө оруулахаар нийтдээ 7852938 төгрөгний зардал гаргасан бөгөөд ийнхүү их хэмжээний зардал гаргасан гэдэг нь ч “Мон-Аме-Квалитет” ХХК-ийг “Эрдэнэт Ойл” ХХК-д нийлүүлэх үеийн буюу 2009 оны 7-р сарын 8ны байдлаар хийлгэсэн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Мон-Аме-Квалитет” ХХК-ийн бизнесийн нийт үнэ цэнэ 3518.1 мянган ам.доллар буюу 5.109.371.8 мян.төгрөгөөр тогтоогдсоноор батлагдаж байгаа юм.

Манай Компани ийм хэмжээний өндөр үнэ цэнэтэй компаниа татан буулгаж, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, түүхий эд, бусдаас авах авлага зэргээ бүхэлд нь “Эрдэнэт Ойл” компанид шилжүүлсэн боловч хувь нийлүүлэгч Эрдэнэт Үйлдвэр ХХКийн буруугаас манай Компанийн хөрөнгө одоо ямар ч үр ашиггүй, үхмэл хөрөнгө болчихоод байна. Иймд дараах шаардлагуудыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэт Ойл” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшигчээс хасуулах

2.Тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжөө нүүлгэн шилжүүлж авахад саад учруулахгүй байхыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгуулах

3.“Эрдэнэт Ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан тухай 2008 оны 12 сарын 15-ны өдрийн 01/2008 дугаартай Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, “Эрдэнэт Ойл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын № 02/2008 дугаартай протокол шийдвэрүүдийг тус тус биелүүлээгүйгээс “Алхана Трейд” ХХК-д учруулаад буй хохирол болох доорх төлбөрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК аас гаргуулах:

1.Хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсноор хамтарсан Компанийн олох байсан цэвэр ашиг болох 3461.9 сая төгрөгийн 50 хувь 1730,9 сая төгрөг /нэг тэрбум долоон зуун гучин сая төгрөг/

2.Уг үйлдвэрээ буцаан буулгаж, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу татан авч, буцаан барьж устган хэвийн ажиллуулахад гарах зардал 687.190.000 төгрөг /зургаан зуун наян долоон сая нэг зуун ерөн мянган төгрөг

3.“Эрдэнэт Ойл” ХХК-ийн бизнесийн үнэлгээний тайланд тусгагдсан “Эрдэнэт Ойл” ХХК-д өгөх ёстой байсан өр төлбөр 697.300.000 төгрөг

4.2009 онд хуваарилсан ногдол ашиг 102.000.000 төгрөг /нэг зуун хоёр сая төгрөг/

Нийт 3.204.190.000 төгрөгийн /гурван тэрбум хоёр зуун дөрвөн сая нэг зуун ерөн мянган төгрөг/ төлбөр нэхэмжилж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа

Нэхэмжлэлээ дэмжинэ.1.Эрдэнэт-Ойл ХХК-ний 50%ийн эзэмшлээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хасуулъя. Компанийг гэрээний үндсэн дээр байгуулсан. Эрдэнэт үйлдвэр ХХК бол гэрээгээ биелүүлээгүй,биелүүлэхийг удаа дараа шаардсаар арга барагдсан. Иймд үүсгэн байгуулах гэрээнээс татгалзаж байна.

2.Тосны үйлдвэрийг харахад үнэтэй биш байж болно.Гэвч технологийн үнэ цэнэ гэж байдаг.Үүгээр үнэлэгддэг.Үйлдвэрийг ажиллуулахгүй гээд байгаа тул аваад явъяа гэж байгаа.Үүнд зардал гарна.Арга буюу ийм шийдэлд хүрсэн.Өчнөөн хөрөнгө үхмэл байдалтай байна.Өчнөөн шаардсан нэг ч хариу өгөөгүй.Алханатрейд энэ үйлдвэрийг сайн дураар авч ирээгүй.Харилцан тохиролцсон тул авчирсан.Балансад тусгагдсан хөрөнгө 100 сая төгрөг.Алханатрейд нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн.Эрдэнэт үйлдвэр ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул хөрөнгөө буцаан авч байна.

3.Эрдэнэт-Ойл ХХК 2009 онд ашигтай ажилласан.Тайланд тусссан 204 сая төгрөгний ашгийн 50%-ийг Алханатрейд эзэмших ёстой боловч өгөхгүй байгаа.Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.

4.Үүсгэн байгуулах гэрээнээс татгалзаж байгаа тул олох байсан ашгаа авах эрхтэй.Анх удаа Эрдэнэт үйлдвэрийн Совет энэ хамтарсан компани байгуулахыг зөвшөөрч асуудлыг шийдэж байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.Тосны үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ний шатах тослох материалын агуулахад байршилтай галын аюул үүсгэж болохуйц байдалтай Онцгой байдлын газраас болон манай компаний зүгээс нүүлгэхийг удаа дараа шаардаж байсан тул тосны үйлдвэрийг УБ хот руу нүүлгэхэд саад учруулахгүй болно.

2.Нэхэмжлэлийн шаардлагын 3.1-д дурдсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Эрдэнэт-Ойл ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцээгүй түүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

3.Бизнесийн үнэлгээний тайланд тусгагдсан гэх 697 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.Тосны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх зардлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа.

1.Эрдэнэт-Ойл ХХК-ний эзэмшлийн 50%иас хасуулах шаардлагын тухайд:Үндсэн хуульд өмчлөгчийн эрхийг хамгаалсан байгаа.Эрдэнэт-Ойл ХХК дампуураагүй.Эрдэнэт үйлдвэр ХХК-ний эзэмшлийн 50% хэвээр байгаа.Хасах үндэслэл тогтоогдоогүй.

2.Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нүүлгэн шийлжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгана у гэжээ.Бид саад учруулаагүй.Энэ хөрөнгө Эрдэнэт үйлдвэр ХХК-ний хөрөнгө биш.Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүй.Гэм буруугүй.

3. “Эрдэнэт Ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан тухай 2008 оны 12 сарын 15-ны өдрийн 01/2008 дугаартай Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, “Эрдэнэт Ойл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын № 02/2008 дугаартай протокол шийдвэрүүдийг тус тус биелүүлээгүйгээс “Алхана Трейд” ХХК-д учруулаад буй хохирол болох доорх төлбөрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК аас гаргуулах гэжээ. № 02/2008 дугаартай шийдвэр хэрэгт байхгүй байгаа. 01/2008 дугаартай Хувь нийлүүлэгчдийн хурлын протоколоор Эрдэнэт үйлдвэр ХХК үүрэг хүлээгээгүй,гэрээ байгуулаагүй гэж үзнэ.. 01/2008 дугаартай протокол нь үүсгэн байгуулах баримт бичиг биш,гэрээ биш.Компаний тухай хуульд зааснаар уг хуулиар болон компаний дүрмээр үүрэг хүлээдэг.Эрдэнэт-Ойл ХХК-ний тухайд Эрдэнэт үйлдвэр ХХК 2 гэрээ байгуулж оролцсон.Бүтээгдэхүүн авах,орон сууц эзэмшүүлэх.

4.Компаний дүрмийн санг өсгөх үүргээ биелүүлээгүй гэжээ.Энэ талаар 2 хувьцаа эзэмшигч зөвшилцөх ёстой.Компаний хуулийн дагуу хамтын шийдвэр гарах ёстой.ТУЗ хуралдаагүй,энэ талаар шийдвэр гараагүй тул нэг тал дангаараа шийдвэрлэж болохгүй.Эрдэнэт үйлдвэр ХХК зөрчил гаргаагүй.

5.Олох байсан ашиг 1730,9 сая төгрөг, уг үйлдвэрээ татан авахад гарах зардал 687.190.000 төгрөгний тухайд: Эрдэнэт үйлдвэр ХХК –д гэм буруу байхгүй.Эрдэнэт үйлдвэр ХХК төлбөр төлөх ямар нэг буруутай үйлдэл байхгүй.Өнөөдөр Эрдэнэт –Ойл ХХК оршин байгаа.Эрх зүйн чадамжтай.Эрдэнэ-Ойл ХХК-ний асуудалд бид хувьцаа эзэмшигчийн хувиар л оролцоно. Яагаад Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой вэ?

6.Ногдол ашиг 102 сая төгрөгний тухайд:2009 онд Эрдэнэт үйлдвэр ХХК Эрдэнэт –Ойл ХХК-иас бүтээгдэхүүнийг худалдан авч байсан.Ашигтай ажилласан.Гэхдээ яагаад Эрдэнэт үйлдвэр ХХК-аас нэхээд байна вэ.Эрдэнэт-Ойл хариуцна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Очирхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Дүрмийн санг нэмэгдүүлсэн бол хөрөнгө оруулалтаар үндэслэх ёстой. Санхүүгийн тайланд эзэмшигчийн өмч талд нэмэгдэх ёстой.Гэтэл Эрдэнэт –Ойлын тайланд ийм зүйл байхгүй.Дүрмийн сан нэмэгдсэн гээд өр төлбөр нэмэгдэхгүй.Хөрөнгө оруулалт нь дүрмийн санг л нэмэгдүүлдэг.Мөн ирээдүйд олох байсан орлогыг нэхэх үндэсгүй гэж үзэж байна.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийг зөрчсөн нь харагддаг.Компаний хөрөнгийг нэмэгдүүлсэн тохиолдолд ТУЗ-ын шийдвэр гарна,экспертын дүгнэлт гарах ёстой.Аудитын тухай хуулиар 50 сая төгрөгнөөс дээш актив байвал заавал аудит хийлгэнэ гэсэн байгаа.Тоног төхөөрөмж авсан баримтгүй,зүгээр л тайланд тусгасан байдаг.Мөн 697 300 000 төгрөгний өр төлбөр тайланд хууийн дагуу тусаагүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1411 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3,117 дугаар зүйлд заасныг баримтлан, “Эрдэнэт үйлдвэр”  ХХК-ийг “Эрдэнэт Ойл” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээс хасуулах тухай нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,220 дугаар зүйлийн 220.4-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Нефть баазын хашаанд байрлах тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлж авахад Алханатрейд ХХК-д саад учруулахгүй байхыг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 622,600,000/ зургаан зуун хорин хоёр сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж Алханатрейд ХХК-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,428,200,000.0 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 102 сая төгрөгний ногдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 16,251,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 3,270,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Лхагвасүрэн, Д.Баясгалан, Т.Очирхүү нар давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн.

1. Анхан шатны шүүх Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нефть баазын хашаанд оайрлах тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлж авахад Алхана трейд ХХК-д саад учруулахгүй байх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.

Алхана трейд ХХК нь 01/2008 дугаартай шийдвэрт заасан үүргээ биелүүлж тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авчирч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нефть баазын хашаанд авчирч угсарсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна, Эрдэнэт үйлдвэр ХХК нь хамтарсан компани байгуулах гэрээнээс, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн шалтгаанаар татгалзсан гэж үзнэ гэж дүгнэсэн.

Хэрэв компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах бол Компанийн тухай хуулийн /1999 он/ 13 дугаар зүйлийн 13.8-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар байна. Хамтран ажиллах гэрээ нь үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй байхаар заасан. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Алхана трейд ХХК-ийн хооронд үүсгэн байгуулах хамтарсан хурал /01/2008 дугаартай/ хуралдсан ба үүнээс өөр ямар ч гэрээ байгуулагдаагүй. Гэтэл шүүх үүсгэн байгуулах баримт бичгийг гэрээ гэж үзэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга нь хэний өмч, хичнээн хэмжээний зардлаар угсарсан зэрэг нь хэрэгт авагдаагүй байхад Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж Алхана трейд ХХК нь үйлдвэрээ буцаан буулгаж, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу татан авч барьж угсрах зардалд 622,600,000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргаж шийдвэрлэсэн нь буруу. Вендо ХХК нь хөрөнгийн болон бизнес үнэлгээг хийхдээ холбогдох судалгаа, баримтыг үндэслэлгүй Эрдэнэт Ойл ХХК-ийн 2010-2014 оны санхүүгийн тайланг мэдээллийн эх үүсвэрээ болгосон ба 2014 оны санхүүгийн тайланд тус компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй, баталгаажаагүй санхүүгийн тайланг үндэслэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтуудыг зөрчсөн. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан. Шүүх 142/Ш32016/01129 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хэргийг хянан шийдвэрлэх шатанд нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрлэх нь зүйтэй байна шүүгчийн захирамжинд заасан. Гэвч хэрэг шийдвэрлэх үед шүүгч энэ талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзнэ үү.

Шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон “Итгэлт Эстимэйт” ХХК нь шинжээчийн хөлсөнд 5,800,000 төгрөгийг манай компанийг урьдчилан төлөхийг шаардсан ба манай компани шинжээчийн хөлсний 50 хувийг 2016 оны 06 сарын 30-ны өдөр /х.х-ийн 111-р хуудас/ тус компанийн Төрийн банкны 464009061 тоот дансанд шилжүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд шинжээчийн ажлын хөлс хамаарч байгаа ба анхан шатны шүүх нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргахаар хуульд заасан. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Алхана трейд ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1… дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1411 дугаар шийдвэрийг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ........дүгээр зүйлийн ........зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.270.950 төгрөгийг

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ