Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00029

 

“,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02654 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 666 дугаар магадлалтай,

“,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т холбогдох

“,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагчид даалгах, тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэх, угсрах зардалд 1,245,200,000 төгрөг, үйл ажиллагааны зардалд 746,461,279.78 төгрөг, олох ёстой байсан нийт ашгийн 50 хувь буюу 1,730,950,000 төгрөг, нийт 3,752,561,279.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батдорж, Г.Болдбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т холбогдуулан “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг даалгах, гаргасан зардал, олох ёстой байсан ашиг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 3,752,561,279.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02654 дүгээр шийдвэрээр Компанийн тухай хуулийн 9.2, 9.3, 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т холбогдох нийт 3,752,561,279.78 төгрөг гаргуулах, “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэгч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 666 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 183/ШШ2019/02654 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.3.23-ны өдрийн 666 дугаар магадлалтай “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК (хуучин нэрээр)-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.1. Нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрт “...2019.11.29-ний өдөр “,,,,,,,,-,,,,,,,,,”   ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК, нөгөө хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хуралдуулах 19/363 дугаар албан бичгийг явуулсан, шүүхэд 2019.09.26-ны өдөр уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гаргахаас өмнө Компанийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шаардлагыг хангах үндэслэлгүй байна.” гэж, магадлалд “...”,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлага төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. ” гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Нэхэмжлэгч талаас Компанийн тухай хуулийн 59, 60, 61 дүгээр зүйлд заасан бүх арга хэмжээг авч ажилласан боловч хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй, компанийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг хуралдуулах талаарх санал, шаардлага хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан хэдий ч шийдвэрлээгүй дарагдуулсан, хариу бичгээр өгөхгүй явсаар өдийг хүрсэн. Энэ тухай анхан болон давж заалдах шатны шүүх хуралд тайлбар, шаардлагаа бичгээр болон холбогдох нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна. Тодруулбал, 2008.12.15-ны өдөр “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нар хамтарч “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийг 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ТУЗ-ийн даргаар “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,ийг, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга ,,,,,,,,,,,,,,,ыг, гишүүдээр “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн ерөнхийлөгч ,,,,,,,,,,,,,,,,ыг, дэд захирал ,,,,,,,,,,,,,,,,, нарыг тус тус томилсон байдаг.

4.3. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага)-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасан бөгөөд компанийн ээлжит хурлыг 2009.04.30-ны өдрийн дотор хуралдуулах шийдвэрийг ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга гаргах хуулиар зохицуулсан үүргээ биелүүлээгүй. Иймд “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болох “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн ерөнхийлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, 2010.01.15-ны өдөр 12/2010 дугаар албан бичгээр “ТУЗ-ийн хурал хуралдуулах тухай” саналыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ,,,,,,,,,,,,,,,д хүргүүлсэн боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.” гэж заасан үүргээ ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга биелүүлээгүй.

4.4. Мөн хуулийн 61.7.-д “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно.” гэж заасны дагуу “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т Монгол Улсын Төрийн Өмчийн хороогоор дамжуулан ТУЗ-ийн хурлыг хуралдуулах тухай хүсэлт хүргүүлсний дагуу тус хорооноос 2010.10.13-ны өдрийн 1а/1915 дугаар албан бичгээр “...”,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг яаралтай зохион байгуулж, тус компанийн үнэлгээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, цаашид авах арга хэмжээний тухай нэгдсэн саналыг ирүүлэхийг мэдэгдье” гэх хариуг ирүүлсэн байдаг. ТУЗ-ийн гишүүн ,,,,,,,,,,,,,, 2013.09.18-ны өдөр 13/238 дугаар албан бичгээр “,,,,,,,,-,,,,,,,,,”   ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” XXК, түүний удирдлага болох ерөнхий захирал ,,,,,,,,,,,,,,,,,,д “...ТУЗ-ийн хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна..., ТУЗ-ийн хурлыг Эрдэнэт хот болон Улаанбаатар хотын аль нэгэнд ...хийх саналтай тул “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн талаас холбогдох арга хэмжээг авна уу” гэх санал, шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй.

4.5. Нэхэмжлэгч талаас дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талаас няцаасан нэг ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2.-т заасан “...санал, шаардлага” гэх боломжгүй, “...Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан баримт хэрэгт авагдаагүй” гэж шийдвэр, магадлалд дүгнэлт хийсэн.

4.6. Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасан журмын дагуу үнэлээгүй, энэ тал дээр ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа. Өөрөөр хэлбэл “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулахыг удаа дараа хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК болон түүний ерөнхий захирал, удирдлагуудад шаардсан албан бичгийг хүргүүлсэн, мөн уулзаж шаардсан боловч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь 2008.12.15-ны өдрийн 01/2008 дугаар протоколоор шийдвэрлэсэн шийдвэр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1.-д заасан “энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, Компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй” үндэслэлээр “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

4.7. Компанид учирсан хохирлын тухайд: “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК АНУ-ын “,,,,,,,,,,,,,,,,,”-той 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байгуулсан 3,518,100 ам.долларын үнэлгээ бүхий “,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийг “,,,,,,,,,,,,,,,,,,,”-той тохиролцож, түүний эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг худалдан авч, “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч болж, “,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийг татан буулгаж, улмаар “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь өөрийн тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хамтран байгуулсан “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн үйл ажиллагааг явуулах үүднээс дээрх тоног төхөөрөмжийг нүүлгэж “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн (хуучин нэрээр) хашаанд угсарч, суурилуулан ашиглалтад оруулан, ажиллуулах, үйлдвэрийг түүхий эдээр хангах зэрэгт нийт 7,852,938,000 төгрөгийн зардал гаргасныг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон.

4.8. Зөвхөн тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулахад нэг талдаа 622,600,000 төгрөгийн зардал, үйл ажиллагааны зардалд 776,461,279.78 төгрөгийн зардлыг гаргаж хохирсон гэж үзэж байна. Мөн “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь хувь нийлүүлэгчийн үүргээ биелүүлж, “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК нь бүрэн ажилласан бол “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан бизнесийн үнэлгээний тайлангаар 2010-2014 онд цэвэр ашгийн хэмжээг нийт 3,461,900,000 төгрөг байхаар тодорхойлсон. Хэрэв “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийг татан буулгаагүй, эсвэл “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК хөрөнгө оруулалт хийж, тос худалдан авах, Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж, “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан ашгийг олох бүрэн боломжтойн дээр “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь хохирол хүлээхгүй байхаар байсан.

4.9. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж заасан байх тул “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн олох ёстой байсан ашиг болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 3,461,900,000 төгрөгийн 50 хувь 1,730,950,000 төгрөг, шүүхээс томилсон шинжээч “Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Эрдэнэт хотод шилжүүлэн угсарч суурилуулахад нэг талд 622,600,000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэсэн бөгөөд тухайн тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлж, барьж угсрахад мөн адил зардал гарна гэж тооцон /622,600,000+622,600,000/ 1,245,200,000 төгрөг, “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс “,,,,,,,,-,,,,,,,,,”   ХХК-ийн 2013 оны 4 дүгээр улирлын тайлангаар үйл ажиллагааны зардалд зарцуулан гаргасан 776,461,279,78 төгрөгийг тус тус “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК (хуучин нэрээр) хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

5. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т холбогдуулан “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагчид даалгах, тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэх, угсрах зардалд 1,245,200,000 төгрөг, үйл ажиллагааны зардалд 746,461,279.78 төгрөг, олох ёстой байсан нийт ашгийн 50 хувь буюу 1,730,950,000 төгрөг, нийт 3,752,561,279.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Тодруулбал, “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд: нэхэмжлэгч уг шаардлагыг шүүхэд гаргахаас өмнө “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь компанийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар хувьцаа эзэмшигч буюу хариуцагч “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хандсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

8. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.“Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага), эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, 61 дүгээр зүйлийн 61.7.“Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно”, 61.2.“Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага)-д гаргах эрхтэй”, 61.1.2.“төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан” гэж тус тус заасан. Үүний дагуу нэхэмжлэгч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргах эрх нь нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах, хуралдуулах, тухайн хурлаар ямар асуудал хэлэлцэх, яаж шийдвэрлэх нь компанийн хувьцаа эзэмшигчдийн (хурлын) бүрэн эрх бөгөөд эрх бүхий этгээдээс (ТУЗ/гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч) энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүхээс “компанийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах”-ыг даалгах боломжгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...”,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болох “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн ерөнхийлөгч ,,,,,,,,,,,,,, 2010.01.15-ны өдөр 12/2010 дугаар албан бичгээр “ТУЗ-ийн хурал хуралдуулах тухай” саналыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ,,,,,,,,,,,,,,,д хүргүүлсэн... “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-т Монгол Улсын Төрийн Өмчийн хорооноос 2010.10.13-ны өдрийн 1а/1915 дугаар албан бичгээр мэдэгдсэн... ТУЗ-ийн гишүүн ,,,,,,,,,,,,,, 2013.09.18-ны өдөр 13/238 дугаар албан бичгээр “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” XXК-ийн удирдлагад санал, шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Нэхэмжлэгчээс дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талаас няцаасан нэг ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасан журмын дагуу үнэлээгүй, энэ тал дээр ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан...” гэсэн агуулгатай гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, дээрх баримтууд нь хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн ТУЗ-д “Компанийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах” агуулгатай санал биш, мөн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд гаргасан хурал хийх тухай шийдвэр гэж үзэх боломжгүй. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.6-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

10. “Тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэх, угсрах зардалд 1,245,200,000 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд: Зохигчийн 2008.12.15-ны өдрийн “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын 01/2008 дугаартай протокол буюу хэлцлээр талууд ашиг олох зорилгоор хамтран компани байгуулж, дүрмийн сангаа тогтоон, оруулах хөрөнгөө харилцан тохиролцож, компанийн дүрмээ батлан, удирдлагаа сонгож, улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон байна.

11. Дээрх 01/2008 дугаар хэлцэлд талууд “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран хувь хөрөнгө нийлүүлж 100,000 ам долларын дүрмийн сантай байгуулахаар, ингэхдээ адил тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 50,000 ам доллар, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө оруулахаар, хувь нийлүүлэгч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийг үйл ажиллагаа явуулах, аливаа тендер шалгаруулалтад оролцоход баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах”-аар, “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь “компанид тосны үйлдвэр тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргийг тус тус хариуцахаар харилцан тохиролцсон, үүнээс өөрөөр талууд тус бүрийн болон хамтран хүлээх үүрэг, хариуцлага, компанийн дүрмийн сан болон өөрийн хөрөнгийн хэмжээг өөрчилсөн, нэмэгдүүлсэн эрх зүйн баримт бичиг байхгүй. Хэдийгээр тухайн хэлцэлд “...”,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийг 2008 оны 12 сард багтаан татан буулгаж, түүний хөрөнгө (тосны үйлдвэр)-ийг “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-д шилжүүлнэ...” гэж заасан байх боловч уг хөрөнгийг тус компанийн хөрөнгөд шилжүүлээгүй, хувь нийлүүлэгч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн хөрөнгө хэвээр байна. Нөгөөтэйгүүр тухайн үйлдвэрийг “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн хөрөнгөд бүртгүүлсэн байсан ч 01/2008 дугаар хэлцлээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх, угсрах зардлыг нэхэмжлэгч тал хариуцахаар үүрэг хүлээжээ.

12. Иймд, талуудын хэлэлцэн тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь тосны үйлдвэрийг (тоног төхөөрөмжийг) нийлүүлэх үүргийг хүлээсэн, уг үүргийнхээ дагуу тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлж, угсарсан (холбогдох зардлыг хариуцсан), үүсгэн байгуулсан компани нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олон ногдол ашиг авсан зэрэг үйл баримтын дараа нэхэмжлэгчээс тухайн зардлыг хамтран хариуцах ёстой байсан, эсхүл одоо компани ашиггүй болсон, татан буугдах учраас тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэхэд гарах зардлыг хамтран хариуцах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.  

13. “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үйл ажиллагааны зардалд гарсан 746,461,279.78 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Мөн талуудын хоорондын 01/2008 дугаар хэлцэлд нэхэмжлэгч нь “үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргийг хариуцах”-аар заасан, үүнээс өөрөөр буюу уг зардлыг, эсхүл хөрөнгө оруулалтыг талууд хамтран хариуцахаар заасан эрх зүйн баримт бичиг байхгүй тохиолдолд холбогдох зардлыг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон гэж үзнэ.

14. Компанийн хувьцааг адил хэмжээгээр эзэмшинэ гэдэг нь үйл ажиллагааны зардлыг мөн адил хэмжээгээр хариуцна гэж шууд ойлгохгүй, тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь анхны үйл ажиллагааны зардлыг “хөрөнгө оруулалт” хэлбэрээр тохирсон уу, эсхүл үүсгэн байгуулсан компани нь үйл ажиллагаа явуулж, ашиг олсноор гаргасан зардлыг хасаж, үлдэх орлогоос ногдол ашиг хуваарилах (хувьцааны хэмжээгээр) байдлаар тохиролцсон уу гэдэг нь тодорхойгүй байна.

15. Иймээс Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.2.Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болохгүй.

16. Түүнчлэн, “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК нь 2009 оноос хойш ашигтай ажиллаагүй, 2013 оны байдлаар алдагдалтай байгаа үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул компанийн хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь нөгөө хувьцаа эзэмшигч “,,,,,,,, ,,,,,,,,,” ТӨҮГ-аас “олох ёстой байсан ашгийн 50 хувь буюу 1,730,950,000 төгрөг”-ийг шаардах боломжгүй юм.

17. Иймд, “... “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нүүлгэж, “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн хашаанд угсарч, ашиглалтад оруулж ажиллуулах, үйлдвэрийг түүхий эдээр хангах зэрэгт нийт 7,852,938,000 төгрөгийн зардал гаргасан, хэрэв “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь хувь нийлүүлэгчийн үүргээ биелүүлсэн бол “,,,,,,,,-,,,,,,,,,”  ХХК нь бүрэн ажиллаж 2010-2014 онд нийт 3,461,900,000 төгрөгийн цэвэр ашиг олох бүрэн боломжтой байсан, иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар “,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр дээрх зардал болон олох ёстой байсан орлогын 50 хувийг хариуцах үүрэгтэй...” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 4.7-4.9-д заасан/ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02654 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 666          дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 18,991,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД