Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Д, М.Т нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Н.Амарсанаа,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Мөнхбат,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 583 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Т, Б.Д нарт холбогдох 2014250004392 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Хөх Дандар овгийн Бямбатогтохын Б.Д, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын тээврийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЙЮ86112414/;

 

2. Боржигон овгийн Магсарын М.Т, Улаанбаатар хотод 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Археологи, антрапологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УБ90050811/;

 

Б.Д нь Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтнээр, М.Т нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч З.Эрдэнэбатын Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч, Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан:

Н56А5015156 арлын дугаартай, “Митцубиши Пажеро” загварын автомашинд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS171005522 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1106040276 арлын дугаартай, “Тоёота Гранд-2” загварын автомашинд 56-73 УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

DҮЗW232830 арлын дугаартай, “Мазда Демо” загварын автомашинд 89-96 УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

NCP250023872 арлын дугаартай, “Тоёота Фан Карго” загварын автомашинд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

АТ2116016019 арлын дугаартай, “Тоёота Карина” загварын автомашинд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

СS2А0005498 арлын дугаартай, “Митцубиши Лансер” загварын автомашинд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

GХ1000009795 арлын дугаартай, “Тоёота Чэйзер” загварын автомашинд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан З.Эрдэнэбатаас Б.Д нь “Тоёота кроун” загварын JZS1710053522 арлын дугаартай, 73-04 УНИ улсын дугаартай, 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан, М.Т нь “Mazda Demo” загварын DY3W232830 арлын дугаартай, 89-96 УНК улсын дугаартай, 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан,

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын Гаалийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Дархижавын програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч түр хугацаагаар Монгол Улсад орж ирсэн:

JТМНХ05J80407791 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНV05J40502917 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 92-46 УНК улсын дугаар, ТЯ950826 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНТ05J104037899 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 55-65 УНС улсын дугаар, ТЯ0692433 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

RВ11076353 арлын дугаартай, “Хонда Одессе” загварын автомашинд 90-40 УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJВТ20ХХ50073230 арлын дугаартай, “Lexus GX” загварын автомашинд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJHT00W804024891 арлын дугаартай, “Lexus LX” загварын автомашинд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан Г.Энхбаатараас Б.Д нь 15,000,000 төгрөг авсан, М.Т нь 3,000,000 төгрөг авсан,

 

Б.Д нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль өгөгч Ж.Эрдэнэбаатарын Нэмэгдсэн өртөгийн болон Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Солонгос улсаас сэлбэг гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан КМНWР81НР4U601926 арлын дугаартай, “Хюндэй Старекс” загварын автомашинд 94-24 УНЕ улсын дугаар, №00555583 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Ж.Эрдэнэбаатараас 1,000,000 төгрөг авсан,

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч С.Гансүхийн Онцгой албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан:

Н58А0011928 арлын дугаартай, “Митцибуши /мини/ пажеро” загварын автомашинд 91-87 УНЕ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS1710047117 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 63-02 УНҮ улсын дугаар, №00566267 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1156001317 арлын дугаартай, “Тоёота гранд марк-2” загварын автомашинд 42-31 УНҮ улсын дугаар, №00566266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан С.Гансүхээс 3,250,000 төгрөг авсан,

Б.Д нь 4 удаагийн үйлдлээр нийт 25,750,000 төгрөгийн, М.Т нь 2 удаагийн үйлдлээр нийт 11,500,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Д, М.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Д, М.Т нарыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дэд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 2 сар хорих ялаар, М.Тт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатай хасч, 2 жил хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүр цагдан хоригдсон 357 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Б.Дийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/ Москвагийн гудамжны дугаар байрны тоот 66.300.000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2205039244 орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон Б.Дийн 73-04 УНИ улсын дугаартай, “Тоёото Кроун загварын автомашин, М.Тын гэмт хэрэг үйлдэж олсон 89-96 УНК улсын дугаартай, “Мазда Демо” загварын автомашинуудыг тус тус хурааж улсын төсөвт оруулах, мөн Б.Дийн хээл хахуульд авсан 19.250.000 төгрөгийг, М.Тын хээл хахуульд авсан 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж,

Б.Дийн 73-04 УНИ улсын дугаартай, “Тоёото Кроун” загварын автомашин, М.Тын УНК улсын дугаартай “Мазда Демо” загварын автомашинуудыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн болохыг дурьдаж, Б.Дийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Д.Аминзаяа, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Д.Амингүнжид нарын асран хамгаалагчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж,

Б.Д, М.Тт бичсэн гэх захидлыг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцон 9 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст, З.Эрдэнэбатаас гаргаж өгсөн С.Баянмөнхийн З.Эрдэнэбатад бичсэн гэх захидлыг 9 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудаст тус тус үдэж ирүүлснийг хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байгаа ба хээл хахуульд авсан 19,250,000 төгрөгийн хохирлыг улсын төсөвт тушаасан тул Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон 2-59 тоот орон сууцны битүүмжлэлийг цуцалж өгнө үү.

Бага насны 2 охин минь харж халамжлах хүнгүй үлдэж байгааг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, үлдсэн хугацааг нийгмээс тусгаарлалгүй шийдэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн болчимгүй үйлдлээсээ болж хөдөлмөрлөх залуу наснынхаа багагүй цаг хугацааг гэмт хэрэгт холбогдож, хөгшин настай эцэг, эх, өөрийн гэсэн орон гэргүй миний хажууд өдий болтол байгаа эхнэр, нялх үрээ өөрөөсөө илүү зовоож байгаагаа харахаар маш их зүйлийг ухаарч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.

Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, өөрийн гэм бурууг маш ихээр ухамсарлаж ойлгож байгаа, ар гэрт минь 3 настай хүү Т.Хишигт, эхнэр оюутан А.Уран, өндөр настай эх Х.Нямцоо, хараагүй эцэг Ж.Магсар нар үлдсэн зэргийг анхаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэн үлдсэн 10 сарын хорих ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 583 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч А.Мөнхбат миний бие Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх энэ зүйл, хэсгээр шийдвэрлэсэн.

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4, 4.1 дүгээр зүйлд заасан этгээдийг ойлгох ба энэ нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнууд байхаар зааж өгчээ. Гэтэл Б.Д нь гэмт хэрэг үйлдэгдэх үед “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-т гүйцэтгэх ажилтан буюу архивын мэргэжилтнээр ажиллаж байсан ба түүний ажлын байрны тодорхойлолт болон тус үйлдвэрийн газраас авсан лавлагаа, албан бичиг, төрийн албаны зөвлөлийн албан бичиг, Авлигатай тэмцэх газрын хариу албан бичиг, Монгол Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоол, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл зэргээс судалж үзэхэд Нийтийн албан тушаалтан биш болох нь тодорхой харагддаг.

Анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн тогтоол уншиж, сонсгохдоо Б.Дийг Авлигын эсрэг хуулийн 4.1.3-т зааснаар Төрийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтан учир хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо гэж тайлбарласан. Гэтэл тогтоол бичгээр гарахдаа тогтоох хэсэгт ерөнхийд нь хээл хахууль авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар зүйлд Б.Дийг хээл хахуулийн гэмт хэргийн улмаас 66.300.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө мэт тайлбарлаж, улсын орлого болгохоор заасан нь үндэслэлгүй юм.

Иймд Б.Дэд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.М.Тын өмгөөлөгч Г.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Т нь автотээврийн үндэсний төвд мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан биш гэж үзэж байгаа тул дээрх зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Энэ байдлаа дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1092 тоот албан бичигт Г.Б.Д, М.Т нар нь төрийн жинхэнэ албанд орох мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад орсон бүртгэлд байхгүй байхын зэрэгцээ Автотээврийн үндэсний төвийн ажилтнууд нь төрийн албан хаагчийн статусгүй бөгөөд тус төв нь аж ахуйн тооцоотой ажилладаг, төрийн албан хаагчийн ангилал зэрэгт хамаарахгүй гэжээ.

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг дурьдсан байдлаас үзэхэд М.Тын хувьд аль ч албан тушаалтанд нь хамаарахгүй байна.

3. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт субъектыг нийтийн албан тушаалтан гэж тодотгож өгсөн байна. Хууль тогтоогчид уг зүйлийн зүйлчлэлийг тодотгохдоо дээрх зүйлд 22.4.3, 22.4.4 гэж тусад нь тодорхойлсон байна. Үүнийг анхаарч үзнэ үү.

Ялтан М.Т нь энэ хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж хүлээн мэдүүлж байгаа, бусдад учирсан хохиролгүй, анхан шатны шүүх ял хүндрүүлэх нөхцөл илрээгүй гэж дүгнэсэн, өндөр настай эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг байдлуудыг харгалзаж үзнэ үү.

Иймд М.Тт холбогдох хэргийг хянан үзэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан гомдлууд хоорондоо зөрүүтэй. Мөн өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлтэй маргаж гаргасан гомдолтой шүүгдэгч нар танилцаж, гарын үсэг зурсан байгаа нь гэм буруугаа хүлээж байгаа эсэх дээр тодорхойгүй байна. Өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан биш гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас Автотээврийн Үндэсний төвийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өөрчилсөн. Б.Д, М.Т нар аж ахуй нэгжид тухайн байгууллагын ашиг сонирхлын үүднээс эрх эдэлж, үүрэг хүлээсэн хүмүүс байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т нийтийн албан тушаалтан гэдгийг тодорхойлж өгсөн. Авилгын эсрэг хуулийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компаний эрх бүхий албан тушаалтан” гэж зааж өгсөн байна. М.Т, Б.Д нар нь тухайн Автотээврийн үндэсний төвд мэргэжилтнээр ажиллаж байсан нь эрх бүхий албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан мөн, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Орон сууцыг битүүмжилсэн. Б.Дээс хээл хахуульд авсан автомашин хураагдсан. Үлдсэн 19.000.000 төгрөгийг төлсөн баримт нь байгаа гэж байна. Хэрэгт авагдсан байх, миний хувьд танилцаагүй байна. Орон сууцны хувьд тухайн орон сууц нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө биш, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эд хөрөнгө хураах ял байхгүй. Б.Д хээл хахуульд авсан мөнгөө төлсөн бол орон сууцыг улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Б.Д нь Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтнээр, М.Т нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч З.Эрдэнэбатын Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч, Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан:

Н56А5015156 арлын дугаартай, “Митцубиши Пажеро” загварын автомашинд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS171005522 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1106040276 арлын дугаартай, “Тоёота Гранд-2” загварын автомашинд 56-73 УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

DҮЗW232830 арлын дугаартай, “Мазда Демо” загварын автомашинд 89-96 УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

NCP250023872 арлын дугаартай, “Тоёота Фан Карго” загварын автомашинд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

АТ2116016019 арлын дугаартай, “Тоёота Карина” загварын автомашинд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

СS2А0005498 арлын дугаартай, “Митцубиши Лансер” загварын автомашинд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

GХ1000009795 арлын дугаартай, “Тоёота Чэйзер” загварын автомашинд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан З.Эрдэнэбатаас Б.Д нь “Тоёота кроун” загварын JZS1710053522 арлын дугаартай, 73-04 УНИ улсын дугаартай, 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан, М.Т нь “Mazda Demo” загварын DY3W232830 арлын дугаартай, 89-96 УНК улсын дугаартай, 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан,

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын Гаалийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Дархижавын програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч түр хугацаагаар Монгол Улсад орж ирсэн:

JТМНХ05J80407791 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНV05J40502917 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 92-46 УНК улсын дугаар, ТЯ950826 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНТ05J104037899 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 55-65 УНС улсын дугаар, ТЯ0692433 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

RВ11076353 арлын дугаартай, “Хонда Одессе” загварын автомашинд 90-40 УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJВТ20ХХ50073230 арлын дугаартай, “Lexus GX” загварын автомашинд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJHT00W804024891 арлын дугаартай, “Lexus LX” загварын автомашинд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан Г.Энхбаатараас Б.Д нь 15,000,000 төгрөг авсан, М.Т нь 3,000,000 төгрөг авсан,

 

Б.Д нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль өгөгч Ж.Эрдэнэбаатарын Нэмэгдсэн өртөгийн болон Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Солонгос улсаас сэлбэг гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан КМНWР81НР4U601926 арлын дугаартай, “Хюндэй Старекс” загварын автомашинд 94-24 УНЕ улсын дугаар, №00555583 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Ж.Эрдэнэбаатараас 1,000,000 төгрөг авсан,

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч С.Гансүхийн Онцгой албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан:

Н58А0011928 арлын дугаартай, “Митцибуши /мини/ пажеро” загварын автомашинд 91-87 УНЕ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS1710047117 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 63-02 УНҮ улсын дугаар, №00566267 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1156001317 арлын дугаартай, “Тоёота гранд марк-2” загварын автомашинд 42-31 УНҮ улсын дугаар, №00566266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан С.Гансүхээс 3,250,000 төгрөг авсан,

Б.Д нь 4 удаагийн үйлдлээр нийт 25,750,000 төгрөгийн, М.Т нь 2 удаагийн үйлдлээр нийт 11,500,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас “тус төв нь автомашин шинээр бүртгэх эрхгүй байхад 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн мэргэжилтний нэрийг ашиглан 7 тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлгийн дугаарыг санд оруулалгүй, техникийн хяналтын үзлэгт хамруулалгүй бүртгэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгосон” асуудлыг шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2/1054 албан бичиг /1-р хх-26-27/,

- Хохирогч “Автотээврийн үндэсний төв”-ийн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны “... “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Тээврийн хэрэгслийн улсын нэгдсэн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар олгох, Автотээврийн хэрэгслийн мэдээллийн сан, бүртгэлийн сүлжээ байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Манай байгууллагад ажиллаж байсан Б.Д, архивын мэргэжилтэн М.Т нар нь тээврийн хэрэгслийн 206 ширхэг гэрчилгээг хууль бусаар бүлэглэн хулгайлж манай байгууллагад 3,090,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Нэг гэрчилгээний үнэ нь 500 төгрөг байдаг. “Автотээврийн үндэсний төв”-ийн импортын тээврийн хэрэгслийн бүртгэгч нар, шилжилт хөдөлгөөн хийх бүртгэгч нар бүртгэлийн програм дээр бүртгэл явуулах эрхээ нээлгэдэг. Гэтэл Б.Д нь бүртгэл хийх эрхгүй атал бүртгэлийн ажилтны эрхийг эдэлж хаанаас ямар үндэслэлээр програмд нэвтрэх эрх авсан нь тодорхойгүйгээр нэвтэрч гаалийн бүрдүүлэлт хийгээгүй нэр бүхий 32 тээврийн хэрэгслийг хууль бусаар бүртгэсэн байсан. Автотээврийн тухай хууль болон үйлдвэрийн газрын дүрэм, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох тухай журмыг зөрчиж бүртгэл хийсэн байгаа...” /13-р хх-183-187/,

- Хохирогч Гааль, Татварын Ерөнхий газрын төлөөлөгч Б.Сүхбаатарын “Гаалийн, Онцгой, Нэмэгдсэн өртөгийн албан татваруудыг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Нэр бүхий 32 тээврийн хэрэгслийн Гааль, Онцгой, Нэмэгдсэн өртөгийн албан татвар 427,510,461.06 төгрөг болж байна. Үүнээс Г.Энхбаатар 6 тээврийн хэрэгслийн 129,697,735 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 297,812,726 төгрөгийн үлдэгдэл байгаа...” /9-р хх-103/,

- Гэрч Э.Бямбадоржийн /Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст мэргэжилтэн/ “... М.Т, Б.Д нар нь буцах горимтой автомашинуудыг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэсэн гэсэн. 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр уулзахдаа хоёулаа ийм хэрэг хийсэн гэдгээ ярьж байсан. Дээрх машинууд нь ЗИЛ-130 болон М.Тын өөрийн унаж байсан “Мазда” загварын автомашинууд байсан гэсэн. Шинээр Монгол Улсад орж ирж, улсын дугаар анх авч байгаа автомашиныг бүртгэхэд уг автомашины гаалийн бичиг, техникийн паспорт, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, оношилгоонд орж тээврийн хэрэгсэл бүртгэх өргөдлийн маягт бөглөсөн материалыг авч шалгаад улсын бүртгэлд бүртгэдэг. Импортын автомашиныг бүртгэх эрхийг Зам тээврийн яамны тээврийн хэрэгслийн хяналт бүртгэлийн газраас олгодог...” /1-р хх-173-174/,

- Гэрч Б.Жаргалын /Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга/ “... 5 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль бусаар хэвлэж тээврийн хэрэгслийн цахим “VRS” санд бүртгэсэн асуудлыг шалгуулахаар хандсан... “Мазда Демо” загварын DҮЗW-232830 арлын дугаартай, 89-96 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувьд шинээр 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутанд мөн Н.Гэрэлмаагийн эрхээр Ч.Баяржаргалын эзэмшилд бүртгэн оруулж 16 цаг 50 минутад /20 минутын дараа/ мөн одоогоор өвчтэй байгаа Ч.Болорын эрхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэвлэсэн байсан. Мөн уг автомашиныг 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 46 минутанд бүртгэгч М.Т нь Г.Ариунтуяагийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн байсан. Уг тээврийн хэрэгсэл Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар бүхээг тасалсан оройны хамт 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүрдүүлэлт хийгдсэн гэж гарсан. “Тоёота Фан карго” загварын NCP25-0023872 арлын дугаартай, 85-66 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 39 минутад Гэрэлмаагийн эрхээр Г.Энхбаярын эзэмшилд бүртгэн оруулж 16 цаг 51 минутад өвчтэй байсан Ч.Болорын эрхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хэвлэсэн. 2014 оны 6 дугаар сарын 24-ний 12 цаг 32 минутад бүртгэгч Б.Мөнх-Эрдэнэ уг тээврийн хэрэгслийг иргэн З.Хосцэцэгийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн байна...” /9-р хх-107-119/,

- Гэрч Д.Батцэцэгийн /Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газарт мэргэжилтэн/ “… Би бүртгэлийн системд хууль бусаар бүртгэсэн зүйл байхгүй. ШЭХСГ гэсэн эрх нь “Хөсөг трейд” ХХК-ийн байранд барладаг салбар гэсэн бүртгэлийн эрх байна. Би өнгөрсөн хугацаанд “Хөсөг трейд” дээр ажиллаж байгаагүй учраас надад ийм эрх нээж өгч байгаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас 2014 оны 9 дүгээр сард 6 автомашины лавлагааг авахад импортын баримт бичиггүй тээврийн хэрэгслүүдийг миний нэр дээр нээгдсэн ШЭХСГ эрхээр бүртгэгдсэн байсныг мэдээд манай ажлын хүн надад хэлсэн. Надад ШЭХСГ гэсэн эрх нээгдсэн гэдгийг тухайн үед л мэдсэн...” /9-р хх-120-124/,

- Гэрч Э.Батсүх /Зам, Тээврийн яамны Зам, Тээврийн хяналт, бүртгэлийн газар програм хангамж хариуцсан мэргэжилтэн/ “... ажлаас чөлөөлөгдсөн Гэрэлмаа гэх мэргэжилтний АРХ эрхээр 5 автомашин шинээр бүртгэж, улсын дугаар олгосон байсан. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтнүүдийн албан хэрэгцээний компьютероос бүртгэгч Н.Гэрэлмаа, Ч.Болор нарын эрхээр дээрх 5 автомашиныг хууль бусаар бүртгэх боломжтой. Учир нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ манай хоёр бүртгэлийн нэг нэгдсэн цахим “VRS” санг ашигладаг. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүртгэлийн мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон мотоциклийг шинээр бүртгэдэг. Харин тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх эрх байхгүй...” /2-р хх 107/,

- Гэрч Н.Гэрэлмаагийн “... Би замын Цагдаагийн газрын тоо бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад 2009 онд Засгийн газрын тогтоолоор Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяа Автотээврийн газарт шилжиж очсон юм. Би Автотээврийн газарт 2009 онд шилжиж ирснээс хойш бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь задарч 2 яам болох үед Зам, Тээврийн яамны Зам тээврийн хяналтын бүртгэлийн газарт харьяалагдаж ажиллах болсон. Бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэг нь импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох, хөдөө орон нутгаас орж ирж байгаа тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн бүртгэх, лавлагаа мэдээлэл өгдөг. Би 2012 оны 11 дүгээр сарын эхээр ажлаасаа сарын чөлөө аваад чөлөөнийхөө хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад чөлөөгөө хэтрүүлсэн шалтгаанаар эргэж ажилдаа орж чадаагүй. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...” / 9-р хх-126/,

- Гэрч Л.Хантайширын “... 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Д, М.Т хоёр над руу утсаар ярьж байгаад хүрч ирж уулзсан юм. Тухайн өдөр Мягмар гараг байсан бөгөөд миний амралтын өдөр байсан. Б.Д нь “Тоёота Кроун” загварын цагаан өнгийн автомашин жолоодож ирээд “... бид хоёр ажлаасаа гарч байгаа, танай ажил дээр очоод компьютероос чинь 2 автомашины шилжүүлэг хийгээдэх үү...” гэж гуйсан. Би тэр хоёрт татгалзсан боловч гуйгаад болохгүй болохоор нь зөвшөөрч хамт явцгаасан юм. Би тэр хоёртой хамт “Да хүрээ” зах дээр байдаг Автотээврийн үндэсний төвийн байранд очиж миний өрөөнд ороод М.Т бид 2 нэг шил архи хувааж уусан. Тухайн үед Б.Д автомашин жолоодож явж байсан учраас архи уугаагүй. Миний ажлын компьютерыг Б.Д асааж “VRS” бүртгэлийн программ дээр ажиллаад суугаад байсан. М.Т бид 2 шилтэй архинаас тус бүр 2 удаа уусан бөгөөд “би тамхи татлаа” гээд компьютероо унтараагаад ажлын өрөөнөөсөө гарахад Б.Д надтай хамт гарсан. Энэ үед М.Т өрөөнд ганцаараа үлдсэн. Би 5 орчим минут болчихоод буцаад өрөөнд орж явцгаахаар болсон. Гэтэл Б.Д “ер нь өнөөдөр эндээс хийчихвэл амарч байгаа өдөр шилжүүлэг хийлээ гээд асуудал үүсч магадгүй, “Хөсөг трейд” явцгаая” гээд тэндээсээ шууд “Хөсөг трейд” рүү явсан... Би тэднийг шинээр автомашин бүртгэнэ гэж огт мэдээгүй. Автомашинуудын шилжүүлэг хийгдсэн эсэхийг шүүж үзээд шилжүүлэг хийгдээгүй бол хиймээр байна гэж гуйхад нь зөвшөөрсөн юм...” /10-р хх-27-28/,

- Гэрч Б.Бат-Амгалангийн “... Би аав Баянмөнхийн хамт гадуур явж байсан. Тэгэхэд аав нэг хүнтэй яриад хорооллын эцсийн Шатахуун түгээх станц дээр Батаа гэж залуутай уулзсан. Тухайн үед Батаа гэдэг залуу “Тоёота Кроун” загварын автомашин унаж ирсэн бөгөөд тэр автомашины талаар Батаа “угсараад дууссан” гээд, аав тэр хоёр автомашиныг Б.Дэд өгөх гэж байгаа талаар ярьж байсан...” /9-р хх-163-164/,

- Гэрч Ч.Баяржаргалын “... М.Т над руу утсаар яриад “би чамд үзүүлсэн автомашиныг худалдаж авах гэж байна, гэтэл бичиг баримтгүй болохоор авч болохгүй байна, бас би өөрийнхөө нэр дээр авч болохгүй байна, чиний нэр дээр боломжтой учраас бичиг баримтаа өгөөч” гэж иргэний үнэмлэх хуулбарлаж авсан. Үүнээс хойш 2014 оны 6 дугаар сарын 25, 26-ны үеэр М.Тыг “Мазда” загварын автомашинаа унаад явж байхад нь таараад уулзахад “найз нь чиний нэр дээр энэ автомашиныг шилжүүлээд авчихлаа” гэж хэлсэн...” /9-р хх-183-184/,

- Гэрч Г.Ариунтуяагийн “...автомашин солих гэсэн сонирхолтой хүн миний утас руу залгаж удаа дараа мессеж бичсэн. Би нөхрийнхөө хамт тэр залуутай Автотээврийн газрын гадаа очиж уулзсан юм. Тэр залуугийн манай автомашинаар солих гэж байсан автомашин нь “Мазда Демо” загварын хөх цэнхэр өнгийн, дээрээ нарны хаалттай автомашин байсан. Бид нар автомашинаа солилцохоор тохиролцоход тэр залуу “та бичиг баримтаа өгчих” гэж хэлээд миний иргэний цахим үнэмлэхийг аваад Автотээврийн газар руу орсон. Тэр залуу удалгүй гарч ирэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ барьсаар гарч ирэхэд нь үзэхэд “Мазда Демо” загварын автомашиныг миний нэр дээр Монгол Улсад орж ирснээр бүртгэсэн байсан ба “тээврийн хэрэгслийн нэр шилжихэд солив” гэсэн тэмдэг дардаг байхад тийм тэмдэггүй байсан. Нөхөр бид 2 өөрсдийнхөө автомашиныг тэр залууд үлдээгээд “Мазда Демо” загварын автомашиныг унаад явсан. Хэд хоногийн дараа дахиж залгаад “автомашинаа буцааж авмаар байна, наад автомашин чинь асуудалтай байна” гэж ярьсан...” /9-р хх-186-187/,

- Гэрч А.Цэнд-Аюушын “...надад хар хөх өнгийн 73-04 УНИ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоёота Кроун” загварын автомашин байдаг. Би тухайн автомашиныг 2014 оны 6 дугаар сараас хойш өөрөө хэрэглэж байгаа. Уг автомашиныг манай ээж Азжаргал надад өгсөн. Түүнийг хэзээ хэнээс худалдаж авсан талаар мэдэхгүй байна... Би “ХААН”, Төрийн банкинд данс эзэмшдэг. “ХААН” банкны хувьд ээжээсээ мобайл банк үйлчилгээгээр мөнгө шилжүүлж авдаг данс байгаа. Төрийн банк дахь дансаараа төрөөс олгодог 70,000 төгрөгийн урамшуулал авдаг юм. Би 2014 онд оюутнуудад олгодог 70,000 төгрөгөөс өөр орлого байгаагүй. Надад тийм их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх боломж байхгүй. Миний дансаар тийм их хэмжээний мөнгө орж ирсэн зүйл байх ёсгүй. Миний эгч миний дансанд яагаад мөнгө тушааж байсан эсэхийг мэдэхгүй байна. Уг мөнгийг хаанаас, ямар эх сурвалжаар олсон эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ мөнгийг би өөрөө банк дээр очиж авсан эсэхээ санахгүй байна. Энэ мөнгийг эгч Жаргалсайхан тушаасан байсан, тэгэхээр энэ мөнгө Жаргалсайхан эгч, Б.Д ах хоёрын мөнгө юм...” /9-р хх-197-198/,

- Гэрч А.Урангийн “... М.Т нь тухайн үед зээлийнхээ мөнгийг төлөх гэж байгаа гээд 2014 оны 8 дугаар сарын 4-нд Эрдэнэт хотын “Худалдаа хөгжлийн” банкнаас цалингийн зээлэнд 1,700,000 төгрөг тушаасан. Энэ мөнгийг хаанаас, хэнээс авсан талаар надад М.Т ямар нэгэн зүйл хэлээгүй. “Мазда Демо” загварын автомашиныг мөн хаанаас, хэзээ авсан талаар надад юу ч яриагүй...” /9-р хх-224-225/,

- Гэрч Ш.Лхагвасүрэнгийн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангийн шуурхай бүлгийн ажилтан/ “... 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байцаалтын бүртгэл хөтөлж, ажил үүргийн хуваарийн дагуу тухайн өдрийн байцаалтад орсон сэжигтэн, яллагдагч нарыг байцаалтаас гарсны дараа биед нь нэгжлэг хийдэг. Б.Д гэдэг яллагдагчаар цагдан хоригдож байгаа хүнийг байцаалтаас гарч ирсний дараа биед нь нэгжлэг хийхэд зүүн талын гадна энгэрийн халааснаас жижиг цаас гарч ирсэн. Цаасыг авах гэхэд амандаа хийж зажлах гэсэн оролдлого гаргасан тул мөрдөн байцаагчийн хамт гарыг нь мушгин авах гэхэд нөгөө гартаа цаасаа шилжүүлэн цаасны нэг хэсгийг урсан. Тэгээд хоёр гараа ардаа бариад цаасаа өгөхгүй байсан тул дүрмийн дагуу гарыг өчиж цаасыг авсан. Уг цаасыг тухайн мөрдөн байцаагч авч, би зөрчлийн талаар тэмдэглэл үйлдсэн...” /9-р хх-105-106/ гэсэн мэдүүлгүүд,

- Нэр бүхий 32 автомашины улсад төлөх албан татварын хэмжээг тодорхойлсон шинжээчийн 01/357 тоот дүгнэлт /17-р хх-92-99/,

- А.Цэнд-Аюушийн эзэмшдэг дансны 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4,330,000 төгрөгийн орлого, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3,000,000 төгрөгийн зарлага, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 3,500,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 7,200,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1,000,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1,200,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2,000,000 төгрөгийн орлого, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1,000,000 төгрөгийн орлого, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6,800,000 төгрөгийн орлого, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зарлага, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зарлага, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 12,000,000 төгрөгийн зарлага хийсэн банкны баримтууд дээрх харилцагчийн гарын үсэг, тоон тэмдэглэлүүдийг Б.Дийн эхнэр Г.Жаргалсайхан, дүү А.Цэнд-Аюуш нар бичсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3104 дугаартай дүгнэлт /17-р хх-40-43/,

- Б.Д нь Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа М.Тт “Чамайг энд хамааралгүй болгомоор байна. Намайг ТХ-ийн гэрчилгээ нөхөн гэсэн юм гээд Да хүрээ орсон, тэгээд принтер ажиллахгүй байна гээд Хөсөг ороод дугаар бичсэн цаасны доор хүний эрх бичээд ороод хэвлээд ирээ гэж хэлсэн гээд өгвөл яах бол, чи сайн бодож байгаад өмгөөлөгчдөө хэлээд манай өмгөөлөгчтэй уулзуулаарай, 3-н саяыг зээлсэн гэсэн баримт үйлдэж байгаа, Демо-г харин Саруул захын тэнд очиж авсан, мөнгийг нь машин зарсан мөнгөө өгсөн гэж хэлээрэй. 4-н саяыг. Тэгээд өөрийгөө авч үлдэх юм, бодож олоод өмгөөлөгчдөө миний өгөх мэдүүлгийг бичээд манай өмгөөлөгчид өгүүлээрэй. Би энд ороод 1 ч байцаалт өгөөгүй байгаа. Чи өөрийгөө өмгөөлсөн байцаалт өгвөл миний бодлоор чамд гарах бүрэн боломжтой. Би бол 5-н жил авах нь тодорхой юм шиг байна. Нааш нь шувуу бичиж хэрэггүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулаарай” гэж бичсэн захидал /9-р хх-40/,

- Захидлыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-37, 42/,

- Цагдан хорих 461 дүгээр ангийн шуурхай бүлгийн гишүүн, ахлах ахлагч Ш.Лхагвасүрэнгийн тэмдэглэл /9-р хх-39/, 

- Дээрх захидлыг Б.Д бичсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5086 дугаартай дүгнэлт /10-р хх-111/,

- Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн архиваас 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Тээврийн хэрэгсэлд улсын дугаар авахад бүрдүүлсэн гэх нийт 13  автомашины /тус бүр 1 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ хавсаргасан/ материалуудыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /12-р хх-32-72/,

- С.Баянмөнхийн Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа З.Эрдэнэбатад илгээсэн “Батаатай 96639446 ярьж Пан карго машины бичиг баримтыг би Дашкагаас өөрөө очиж авсан. Демог М.Тт өөрөө худалдсан гээрэй. Намайг битгий оролцуулаарай, яаж угсарснаа өөрсдөө зохицуулаарай. Би хэцүү байдалтай байна”, “99259958, 96664341 Эркатай өнөө орой заавал уулз, би 7 сар гарснаас хойш гуйсан. Бичиг баримт янзлаар гэсэн, Мөнхөө ах хүнээс асууж өгье гэсэн, нэлээд хэд хоногийн дараа бичиг баримтаа явуулчих гэсэн, тэгэхээр нь би хадам ахад хэлсэн, мөнгө төгрөг авсан үгүйг би мэдэхгүй, хоорондоо ярьсан байх. Батаатай холбогд, 96639446, Пан каргогийн бичиг баримт гаргуулсны мөнгө өгөхгүй, Демог М.Тт 4 саяар зарсан, илүү машин байхгүй, үлдсэнийг нь өөрөө зохицуул, би хоригдсон”, “Pajero, Pajero, Crown, Crown-Мөнхөө, Grand-Мөнхөө /гэж бичээд сараачиж дарж ард нь Батсүх/, Grand-6, Demio-Мөнхөө, Fun Cargo, Carina, Lancer-Мөнхөө 2014.1 сүүлээр Баянмөнх 5 сая бичиг баримт, Chaser” гэж бичсэн 3 захидлыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-46-48/,

- “Хөсөг Трейд” ХХК-ийн байранд байрлах “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн салбарын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-76-77/,

- Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлан, Б.Д, М.Т нарын тайлбар /1-р хх-82-83, 88-90 /,

- Зам, Тээврийн яамны сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” /1-р хх-107-115/,

- Зам, Тээврийн яамны сайдын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зам тээврийн яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл, гэрчилгээний ашиглалтын журам” /13-р хх-189-191/,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /1-р хх-122-125/,

- Б.Д, М.Т нарын ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалууд /19-р хх-50-53/,

- Б.Дийн эхнэр Г.Жаргалсайханы дүү гэх А.Цэнд-Аюушын Төрийн банкны 101100312755 дугаарын дансны орлого, зарлагын хуулга, орлого, зарлагын гүйлгээний санхүүгийн анхан шатны баримтууд /6-р хх-247-251/,

- 530751-ээс 531000 хүртэлх нийт 250 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.Тамираас Б.Д хүлээн авсан тухай баримт /13-р хх-196/,

- Б.М.Тын биедээ авч явсан бичилт хийгээгүй 206 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-17-18/, 

- Гэрч Ц.Бүрэнжаргалын /Монгол Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/ “... Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлж авсныг нотлон олгож байгаа эрх бүхий байгууллагын баримт юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг эрх бүхий байгууллага буюу Автотээврийн үндэсний төвийн мэдлийн хэвлэмэл маягт гэж ойлгож болно...” /18-р хх-29-31/ гэсэн мэдүүлэг,

- Б.Д, М.Т  нарын хээл хахуульд авсан “Тоёота Кроун” загварын JZS1710053522 арлын дугаар, 73-04 УНИ улсын дугаартай автомашин, “Mazda Demo” загварын DV3W-232830 арлын дугаар, 89-96 УНИ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоол, хураан авсан тэмдэглэл /9-р хх-84, 89, 16-р хх-24-25/,

- “Тоёота Кроун”, “Мазда Демо” загварын автомашинуудын үнэлгээ /10-р хх-120-126, 17-р хх 127/,

- Яллагдагч С.Баянмөнхийн “...Би Ж.Эрдэнэбаатарын 1,000,000 төгрөгийг, Г.Энхбаатарын 18,000,000 төгрөгийг, С.Гансүхийн 3,250,000 төгрөгийг, З.Эрдэнэбатын Тоёота кроун маркын машиныг Б.Дэд хээл хахуульд зуучилж өгсөн. М.Тт З.Эрдэнэбатын Мазда демо маркын автомашиныг, Г.Энхбаатарын 18,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг тус тус хээл хахуульд өгсөн нь үнэн. Ер нь тухайн үед Б.Дтэй юм ярьж явахад Төмкө гэх залуу хамт явдаг байсан бөгөөд Тасганы овооны шил дээр Б.Дтэй уулзаж Г.Энхбаатарын машинуудын арлын дугаарыг авахдаа автомашинаасаа гарч ирээд “би М.Ттой /Төмкө/ хамт явж байгаа юм” гээд надаас бичиг аваад явсан. Дараа нь Улаанбаатар их дэлгүүрийн хажууд Б.Дтэй уулзаж 6,000,000 төгрөг өгөхөд “Төмкөд энэ мөнгөнөөс өгөх юм, тэгэхээр намайг бага мөнгө өглөө гэж бодно, та Төмкөгийн утас руу залгаад чамд очих 3,000,000 төгрөгийг Б.Дэд өглөө шүү гэдгийг хэлээд өгөөч” гээд надад 99742490 гэсэн утасны дугаар өгсөн. Би өөрийн 91916534 дугаараас залгаж М.Тт хэлсэн. Энэ нөхцөл байдлаас Б.Д, М.Т нар хамт энэ асуудлыг хийж байгааг мэддэг болсон...” /17-р хх-188/ гэсэн мэдүүлэг,

- Монгол Улсын хилээр кузов, сэлбэгээр оруулж ирэн угсарсан автомашинууд техникийн стандартын шаардлага хангаж байгааг тогтоосон шинжээчийн дүгнэлт /21-р хх-216-228/,

- Б.Д, М.Т нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож, тогтоогдсон байна.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

            Анхан шатны шүүх, Б.Д, М.Т нарын хахууль авсан гэм буруутай үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хэргийг зүйлчлэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

            Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авах гэмт хэргийг албан тушаалтан үйлдсэн байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл энэ зүйлд “албан тушаалтан” гэж ерөнхий агуулгаар, өргөн хүрээнд авч үзсэн учраас Хорин наймдугаар бүлэгт тодорхойлон заасан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид тухайн байгууллагын ашиг сонирхлын үүднээс эрх эдэлж, үүрэг хүлээсэн хүмүүсийг албан тушаалтанд хамааруулан ойлгохоор байна.

           

            Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг “албаны чиг үүрэг хүлээсэн этгээд”, “нийтийн албан тушаалтан”, “улс төрд нөлөө бүхий этгээд”, “зохион байгуулалттай бүлэг” гэж ангилж, нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ. Үүнээс үзэхэд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд албан тушаалтныг илүү нарийвчлан зохицуулсан байх тул хахууль авах гэмт хэрэг үйлдсэн хүний тухайн үед хашиж байсан ажил, албан тушаалын эрх зүйн байдлыг тодорхойлох нь хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход чухал ач холбогдолтой юм.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “... нийтийн албан тушаалтан...” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл болон Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтад тус тус багтсан албан тушаалтнууд хамаарах ба эдгээр албан тушаалтнуудад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үүрэг хүлээлгэсэн байна.

 

Прокуророос Б.Д, М.Т нарыг гүйцэтгэж байсан ажил, албан тушаалаар нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад заасан “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэсний компанийн эрх бүхий албан тушаалтанд хамааруулж, нийтийн албан тушаалтан гэж үзсэн байх ба үүнийг шүүх хүлээн зөвшөөрчээ.

 

“... Компанийн эрх бүхий албан тушаалтан ...” гэдэгт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулсан, өөрчлөн зохион байгуулсан төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, үйл ажиллагааг нь компанийн хэлбэрээр зохион байгуулсан хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг ойлгох бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаас бусад ажилтнууд дээрх зүйл, хэсэг, заалтад хамаарахгүй байх тул шүүх Б.Д, М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 336 дугаар тогтоол /1-р хх-79/-оор “Автотээврийн үндэсний төв”-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, үйл ажиллагааны дүрмийг Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 681 дүгээр тогтоол /1-р хх 146/-оор баталсан байна.

 

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан төрийн өмчит хуулийн этгээд болох “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар тушаалаар Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст Б.Дийг архивын бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтнээр, М.Тыг бүртгэлийн мэргэжилтнээр тус тус томилж /16-р хх-47-48/, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

 

Б.Д, М.Т нар нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, удирдах бус гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажилтнууд байх ба тэдний албан тушаал нь хууль тогтоомжид заасан нийтийн албан тушаалтны жагсаалтад хамаарахгүй, хуулиар хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үүрэг хүлээгээгүй байх тул нийтийн албан тушаалтан гэж үзэх боломжгүй.

 

Энэ талаар өмгөөлөгч Г.Ганхуяг, А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх ...” гэсэн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Б.Д, М.Т нарын үйлдлийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т ажиллаж байхдаа татвараас зайлсхийх гэсэн хахууль өгөгчдийн ашиг сонирхлын үүднээс тээврийн хэрэгслийн бүртгэлийг хууль бусаар хийж, хахууль авсан шинжээр нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан” гэмт хэргээр зүйлчилж, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзээд нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сар хорих ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

 

Тэд энэ хэрэгт нийт 1 жил, 1 сар, 17 хоног цагдан хоригдсон байх тул шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан үндэслэлээр нэн даруй суллав.

 

Мөн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд Б.Д нь улсад төлүүлэхээр шийдвэрлэсэн 19,250,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүний өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх, Б.Д, М.Т нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар тогтоолдоо хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг цаашид анхаарвал зохино.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 583 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Б.Д, М.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн, “Улсын бүртгэлийн Y-2205039244 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/ Москвагийн гудамжны 2 дугаар байрны 59 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Д, М.Т нарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д, М.Т нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сар хорих ял оногдуулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.   

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Б.Д нь 19.250.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Төрийн сан 3000005994 дугаартай дансанд төлсөн болохыг дурьдсугай.

5. Б.Д, М.Т нар нь нийт 1 жил, 1 сар, 17 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, тэднийг нэн даруй сулласугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д, М.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН