Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00121

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүгч,Л.Ариунцэцэг, Б.Бямбасүрэн нарыг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийж,  

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 13-23 тоотод оршин суух Боржигон Чимэдийн Энэбишийн /ИБ-68111412 / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Онцгой байдлын газарт хариуцагдах гэм хорын хохирол 13,755,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлжлэгч Ч.Энэбиш, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ононтал, иргэдийн төлөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энэбиш хариуцагч Онцгой байдлын газраас гэм хорын хохирол 13,755,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ч.Энэбиш  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-06-30-ны шөнө 1 цаг 15 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг 23-13 тоотод оршин суугч Ч.Энэбишийн байшин цахилгааны улмаас гал гарч шатаж, эхэлсэн бөгөөд энэ үед галын дуудлага үл таних иргэн өгч Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ирж, галыг унтраагаад явсан боловч галыг дутуу унтрааснаас болж, гал дахин гарч өглөөний  6 цаг гэхэд бүгд шатаж дууссан байсан.Хэрвээ Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн үүрэгт ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр манай гэр бүл эд хөрөнгө, сэтгэл санааны  гүн их гарз хохирол учрахгүй байх байсан.Иймд бидний хохирол болох 13,7550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжиж байна.Бидний эзгүйд гал гарч юу ч үлдээгүй шатсан.Цагдаагийн байгууллага шалгаж хохиролын үнэлгээ гаргасан. Хоёр айлын хөрөнгө шатсан.Хүргэнийх манайд нүүж очсон байсан.Эхний галыг дутуу унтрааснаас дараагийн гал гарсан гэж үзэж байгаа.Эхний галыг бол цахилгаанаас гарсан гэдгийг зөвшөөрч байгаа.Олон жил болж байгаа цахилгааны утаснаас болсон байх гэжээ.

             Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “2016 оны 06 сарын 30-ний шөнө 01 цаг 27 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 23-11 тоотод гал гарч байсан гэсэн дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ, гал унтраах машины жолооч, ахлагч Б.Лхагвасүрэн, ахлах ахлагч П.Даваадорж, ахлагч М.Лхагвадорж нар гал унтраах шуурхай албаны Камаз маркын машинтай 2,5 км замыг 3 минутын хугацаанд туулан очиход 11.5x5.5 харьцаатай шавар байшин шатаж байсан. Төв шугам 20метр ажлын шугам тус бүр 20метр, РСБ хушуу, эвхдэг шаттай байлдааны тархалт хийж гал түймрийг унтраах ажиллагаа явагдсан.Галын хайгуулаар тус обьектын дээврийн хөндий болон барилга дотор утаажилт ихтэй, гал барилгын баруун хэсэгт тархсан байдалтай байсныг олж тогтоон гал унтраах удирдагчаас ахлах ахлагч Б.Эрдэнэбаярт цахилгаан хүчдэлийг таслах үүрэг өгч цахилгааныг таслуулан байшингийн урд хэсэгт буюу хаалган талаас эхний цонхыг хагалж эхний хошуугаар гал унтраах бодисыг бөөнөөр болон цацруулсан хэлбэрээр ойр ойрхон өгснөөр гал түймрийн тархаллт зогссон байна. Байшингийн үүд цоожтой байсныг ахлах ахлагч П.Даваадорж цоожийг царил ашиглан эвдэж ороход утаажилт ихтэй гал тархаагүй байсан ба галын хайгуулыг байшингийн баруун талын хэсэгт хийхэдутаажилт ихтэй галын дөл харагдаагүй боловч тус өрөөний хойд хананы хэсэг болон таазны хэсэг цогшсон дулааны температур их байсан тул цацруулсан хэлбэрээр гал унтраах бодис өгч хөргөлт хийж хойд хэсэгт шатсан ор,хөргөгч,эд зүйл байсныг хананаас урагш зайлуулан,хананд цогшиж гүн шатлага явагдсан хэсэгт задаргаа хийж гал унтраах бодисыг бөөнөөр болон цацруулсан хэлбэрэрээ өгч ажилласан.Гал дээврийн хөндий рүү орсон байсан тул ...дээврийн хөндийд галын хайгуулыг үргэлжлүүлэн хийлгэж задаргаа хийлгэж гал тархан дэлгэрэх бололцоогүй болгож унтрааж байшингийн зүүн тал болон үүдний хэсэгт хураагдсан эд зүйлийг гал түймэрт өртөхөөс авран хамгаалсан байна.Нийт 51 минут насосыг тасралтгүй ажиллуулж 3тн ус зарцуулж 02 цаг 23 минутад галыг бүрэн унтраасан ба Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ононтал гал унтраах удирдагч О.Бат-Эрдэний хамт гал бүрэн унтарсан эсэхэд үзлэг хийж,SD250маркийн дулаан мэдрэгч камераар нягтлан шалгахад гал түймэр бүрэн унтарсан байсан тул гал унтраах бүрэлдэхүүнд буцахыг зөвшөөрсөн.Тухайн айл эзэнгүй байсан тул холбоо барих утасны дугаарыг хойд гудамжны хүн гэх 45 орчим насны хүнээс авч залгахад холбогдох боломжгүй байсан тул Цагдаагийн газрын 7035102 дугаарын утсанд мэдэгдэж байшингийн хаалгыг модоор дарж хашааны хаалгыг дотроос нь түгжээд үзлэгийн тэмдэглэлийг  3 цаг 00 минутад хөтлөж дуусгаад хөдөлсөн.Рашаант багийн 20 дугаар гудамжны орчим эргүүлийн цагдаатай таарч эзэнгүй айл үлдсэн талаар давхар мэдэгдсэн.

      Хоёр дахь галын дуудлага тухайн өдрийн өглөө 5цаг58 минутад ирж ...нар очиход 11.5х5.5 харьцаатай байшингийн шатаагүй үлдсэн зүүн хэсэг галд өртөж зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсэг нурсан,дотор эд зүйл бүхэлдээ галд өртөж шатсан гал зүүнээсээ баруун тийш чиглэсэн байдалтай байсан.Байшингийн урд хэсэгт Ниссан PXAHA маркийн 2977ОРХ дугаарын машин байсан ба хажуу хэсгээрээ дулааны үйлчлэлээр хаалга,толь,гупер зэрэг хайрагдсан байсан.Гал унтраах бүрэлдэхүүн ...гал унтраах ажиллагаа явуулсан.

     Гал түймэрийн хэргийн материалд үндэслэн гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтооход эхний шатлагад өртсөн баруун талын хэсэг нь 5.5х6 хэмжээтэй,модоор барьж гаднаас нь шавардсан хийц бүтэцтэй байсан ба хөргөгчний ард цахилгааны залгуураас шалтлага явагдаж улмаар дээврийн хөндий рүү орсон байгаа нь цахилгаан ашиглалтын дүрэм зөрчигдсөний улмаас үүсвэрлэн гарсан байна.5.5х5.5 хэмжээтэй дараагийн шатлагад өртсөн зүүн талын хэсэг нь банзаар сунгалт хийж баригдаж,гэрийн эд зүйлс хураасан байсан.Эхний шалтага явагдсан газраас4-5 метрийн зайд шатлага явагдаагүй газарт шинээр үүсвэрлэн гарсан,дотогш цөмөрч нурсан зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсгийн шатлагын байдлаас үзэхэд байшингийн зүүн урд хэсгээс буюу байшингийн шатаагүй үлдсэн үүдний хэсгээс галын голомт үүсвэрлэн гарсан байгаа нь эхний шатлагаас үүссэн байх үндэслэлгүй юм.

     Гал түймэрийг бүрэн унтраасны дараа байшин доторхи шатаагүй үлдсэн эд зүйлс хараа хяналтгүй цоож цуургагүй үлдсэн нь гадны нөлөөтэй гал түймэр гарсан байх магадлалтай акт тогтоогдсон байна.Учир нь тус байшингийн цахилгааны утсыг  байшин руу орсон хэсгээр нь  тасалж аюулгүй болгосон.Эхний галыг унтраасны дараа үзлэг хийж байхад байшин дотор 5см ус тогтсон байсан.Галыг бүрэн унтрааж дуусаад ажлын байрандаа ирсэний дараа салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ холбооны гар станцаа гал унтраах явцад хэргийн газар орхисон тухай мэдэгдэж ахлах ахлагч Л.Энх-Эрдэнэ,Б.Эрдэнэбаяр нарыг 04 цагийн орчимд явуулж гар станцаа авахуулахад гал түймэр бүрэн унтарч утаажилгүй болсон байсан байна.Иргэд орон байр эд хөрөнгөө удаан хугацаагаар хараа хяналтгүй орхиж,галын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй,өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохиролоо Онцгой байдлын байгууллагаар барагдуулах сонирхолтой байдаг.Иймд иргэн Энэбишийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ононтал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Эхний гал шөнө 01 цаг 27 минутад гарч дуудлага ирсэн.2 цаг 36 минутад галыг бүрэн унтраасан.Дулаан илрүүлэгч камераар шалгаад дулаан илрээгүй тул галыг бүрэн унтарсан гэж үзсэн.Эзэнгүй айл үлдсэн гэж эргүүлийн цагдаад мэдэгдсэн.2 дахь гал өглөөний 5 цаг 58 минутад дуудлага ирсэн.Бүрэлдэхүүн 6 цаг 01 минутад очсон.4тн устай очсон.Маш их гал байшингийн үүдэн хэсэгт гарч нурж унаж байсан.2 дахь галын голомт байшингийн үүдний хэсэгт гарсан байсан.Тэр хэсэгт ил гал дулаан үүсгэгч байхгүй тул гадны нөлөөтэй гарсан гэж үзэж байгаа.Эхний гал цахилгаанаас гарсан тул иргэн өөрөө хариуцна.Эхний гал унтраахад 2 тасалгаатай байшингийн сүүлийн тасалгааг бүрэн аварсан байсан.Эхний галыг унтраагаад буцсаны дараа салаан захирагч Бат-Эрдэнэ хэргийн газар станцаа хаясан байсан тул 2 алба хаагч өглөөний 4 цаг 10 минутын орчим явуулж станцаа авчруулсан байдаг.Тэр үед гал бүрэн унтарсан байсан.Иймд 2 дахь галын хохиролыг манай байгууллага хариуцах үндэсгүй гэжээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол,Гал түймэр гарсан тухай акт,фото зургийн үзүүлэлтүүд,шуурхай дуудлагын хуудас,гал унтраасан тухай нотломжууд, Гамшгаас хамгаалах улсын байгцаагчийн болон мөрдөн байцаагчийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрч Л.Энх-Эрдэнэ,О.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Ц.Багадондов нарын мэдүүлэг зэргийг шинжлэн  судлав. 

                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

 

         Нэхэмжлэгч Ч.Энэбиш Орхон аймгийн Онцгой байдлын газраас гэм хорын хохирол 13,755,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

         Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 23 дугаар гудамжны 13 тоот хашаанд байрлах иргэн Ч.Энэбишийн 11.5х5.5 метрийн хэмжээтэй сууцны байшинд 2016 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 01 цаг 28 минутад гал гарч дуудлага ирсэнээр 01 цаг 31 минутад Онцгой байдлын газрын гал унтраах бүрэлдэхүүн очиж галыг 02 цаг 23 минутад унтрааж дуусаад буцсан,гал уг сууцны байшингийн баруун хойд хэсгээс дунд хэсэг хүртэл шатлага явагдсан болох нь, мөн уг байшинд 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 6 цаг 02 минутад дахин гал гарч дуудлага авсанаар гал унтраах бүрэлдэхүүн 6 цаг 04 минутад очиж 07 цаг 53 минутад галыг унтаарж дуусаанд буцсан,гал уг байшингийн зүүн урд буюу үүдний хэсгээс голомтлон бүхэлд нь хамарч шатлага явагдсан болох нь зохигчдын тайлбар, Гал түймэр гарсан тухай акт,фото зургийн үзүүлэлтүүд,шуурхай дуудлагын хуудас,гал унтраасан тухай нотломжууд зэргээр тогтоогдсон.

       Гал гарсаны улмаас нэхэмжлэгч Ч.Энэбишийн сууцны байшин болон гэрийн доторхи эд хөрөнгө бүхэлдээ шатсанаас 13 755 000 төгрөгний хохирол учирсан болох нь Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол,Гал түймэр гарсан тухай акт,фото зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

       Мөн гал гарах үед нэхэмжлэгч эзгүй,гэрт хүнгүй байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ирж, галыг унтраагаад явсан боловч галыг дутуу унтрааснаас болж, гал дахин гарч өглөөний  6 цаг гэхэд бүгд шатаж дууссан байсан.Хэрвээ Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн үүрэгт ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр манай гэр бүл эд хөрөнгө, сэтгэл санааны  гүн их гарз хохирол учрахгүй байх байсан”гэж үндэслэж байна.

       Хариуцагч тайлбартаа “... 2 дахь галын голомт байшингийн үүдний хэсэгт гарсан байсан.Тэр хэсэгт ил гал дулаан үүсгэгч байхгүй тул гадны нөлөөтэй гарсан гэж үзэж байгаа. Эзэнгүй айл үлдсэн гэж эргүүлийн цагдаад мэдэгдсэн”гэж үндэслэж мэтгэлцсэн.

        Онцгой байдлын газар 2016 оны 7 дугаар сарын 08-нд 92,93/22 дугаартай гал түймэр гарсан тухай акт үйлдэхдээ гал түймэр гарсан шалтгааныг “...гал анх байшингийн баруун хэсэгт гарсан ба энэ нь цахилгааны угсралтын дүрэм зөрчигдсөнөөс,дахин гарсан гал нь байшингийн зүүн хэсэгт гарсан байх ба энэ нь гадны нөлөөтэй гарсан байх магадлалтай байна” гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч анх гарсан галыг “цахилгааны угсралтын дүрэм зөрчигдсөнөөс гарсан” гэх дүгнэлтийг зөвшөөрч байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарласан.

         Нэхэмжлэгчийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.-д иргэн “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх”үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүйгээс гал гарсан гэж дүгнэх үндэслэлтэй.

         Харин “дахин гарсан гал нь байшингийн зүүн хэсэгт гарсан байх ба энэ нь гадны нөлөөтэй гарсан байх магадлалтай” гэх нэхэмжлэгчийн дүгнэлт нь таамаг төдий байх бөгөөд нэхэмжлэгчийн “Эхний галыг дутуу унтрааснаас дараагийн гал гарсан гэж үзэж байгаа”гэх тайлбар ч нотлогдохгүй байна.

        Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоолд ”гал түймэр гарсан гэх шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байх тул..”гэжээ.

        Гэвч, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.4-д “Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох явцад гал түймрийн улсын хяналтын байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172.4-т заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулна” гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172.3-д “...дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно” үүнд:... 172.3.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд зүйл, эд хөрөнгө, мөнгө агуулсан байр савыг битүүмжлэх;172.3.7. нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох;172.4-д “Дор дурдсан тохиолдолд дараахь албан тушаалтан энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулна”, 172.4.7.гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох явцад гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий албан хаагч” гэж тус тус заасны дагуу Онцгой байдлын газрын эрх бүхий албан хаагч тухайн гал гарсан объект эзэнгүй үлдэж байхад байшин хашааг битүүмжилж, хяналт тогтоох ажиллагаа явуулаагүй орхисон байх тул дахин гал гарч эд хөрөнгө устсаны хариуцлагыг хүлээх үндэслэлтэй. Хариуцагчийн “Цагдаагийн газрын 7035102 дугаарын утсанд мэдэгдсэн,эргүүлийн цагдаад мэдэгдсэн” гэх тайлбар баримтаар нотлогдоогүй ба Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9.4-д “Гал түймэр унтраах үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг гадны халдлагаас хамгаалах, замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулна”гэж заасны дагуу зохих хамгаалалт шаардлагатай талаар Цагдаагийн байгууллагад хандсан байдал нотлогдохгүй байна.

      Гэрч Л.Энх-Эрдэнэ,О.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарын “04 цагийн үед гээсэн станц авахаар гал гарсан газарт очиход гал бүрэн унтарсан,утаа униар байхгүй байсан” гэх мэдүүлэг нь хариуцагчийн гэм буруугүй болохыг хангалттай нотлохгүй бөгөөд албаны үүргээ бүрэн биелүүлээгүй буцсаныг зөвтгөх шалтгаан болохгүй.

       Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж нэхэмжлэгчид учирсан хохирол болох 13,755,000 төгрөгний 50 хувьтай тэнцэх төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.     

        Нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

     

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.498 дугаар зүйлийн 498.1,1,510 дугаар зүйлийн 510.1,514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Онцгой байдлын газраас 6,877,500 төгрөг гаргуулан Ч.Энэбишд олгосугай.

     

      2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.498 дугаар зүйлийн 498.1.1-д заасан шаардах эрхийн үндэслэгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,877,500 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсыг тэмдэгтийн хураамжаар төлсөн 226,700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 124,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

    

        4. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                             Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                     Б.ХИШИГДАВАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.

2.

3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                     Б.ХИШИГДАВАА