Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00127/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа, 19 дүгээр гудамж, 5тоотод оршин суух Их боржигон овгийн Норовнямын Сэрээнэндорж /РД: ТК56121414, утас: 9120 8101/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Сэрээнэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Сэрээнэндорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дарханы САА-д 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мужаан, слесарь, тракторчин зэрэг ажлыг 1985 оны 06 дугаар сар хүртэл хийж байгаад, 1985 оноос 1986 оны 06 дугаар сар хүртэл Архустайн сургууль комбинатад жолооны курст суралцаж ирээд 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дарханд 017 дугаар барилгын цэргийн ангид жолооч хийж байгаад 1987 оны 05 дугаар сараас Дархан хотын тэжээл тээврийн 26 дугаар авто баазад жолоочоор орж 1990 он хүртэл ажилласан. Дархан САА болон баазаас гарсан тушаал олдохгүй учир тухайн үед хамт ажиллаж байсан Дархан САА-н ХАА-н инженер Н.Өсерхан, Р.Хашбаатар, мөн 26-р авто баазад хамт ажиллаж байсан Я.Даваа-Очир, Г.Төртогтох, Л.Пагавжав нарыг гэрчээр асууж, миний Дархан Сангийн аж ахуйд 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сар хүртэл туслах ажилтнаар, Дарханы барилгын цэргийн 017 дугаар ангид 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл жолоочоор, Авто тээврийн 26 дугаар баазад 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  мөн жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү”   гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Н.Сэрээнэндорж нь тухайн үеийн нэрээр Дархан Сангийн аж ахуйд 1973 оны 01   дүгээр  сарын  18-ны  өдрөөс  1986  оны  06  дугаар  сар  хүртэл  туслах   ажилтнаар,  Дарханы

I:\Batchimeg\Шийдвэр\Ажилласан жил\Сэрээнэндорж.docx

барилгын цэргийн 017 дугаар ангид 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл жолоочоор, Авто тээврийн 26 дугаар баазад 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Н.Сэрээнэндорж нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагуудад ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тухайн байгууллагуудаас ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Н.Сэрээнэндорж нь Дархан Сангийн аж ахуйд 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сар хүртэл туслах ажилтнаар, Дарханы барилгын цэргийн 017 дугаар ангид 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл жолоочоор, Авто тээврийн 26 дугаар баазад 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дархан Сангийн аж ахуйн даргын 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 9 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хх 7/, 1980 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилд өөрчлөн томилох тухай” 375 тоот тушаал /хх 8/, 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 308 тоот тушаал /хх 9/, 1982 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Цалинжуулах тухай” 105 тоот тушаал /хх 10/, Архуст дахь хөдөө аж ахуйн сургуулийн комбинатын захирлын 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Авто жолооны ангийн элсэгчдийг сурагчаар батлах тухай” 15 тоот тушаал /хх 11/, мөн сургуулийн захирлын 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Төгсөх ангийн сурагчдыг улсын шалгалтанд оруулах тухай” 70 тоот тушаал /хх 12/, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 371 тоот лавлагаа /хх 13/, Авто тээврийн 26 дугаар баазын даргын 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ажилд томилох ба курст суралцуулах тухай” 87 тоот тушаал /хх 14/, 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Шагнах тухай” 49 тоот тушаал /хх 15/, гэрч Я.Даваа-Очирын “... Н.Сэрээнэндорж нь 1987 онд Зил 130 машины жолоочоор ажилд орж байсан, 1990 оны сүүлээр ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 22/, гэрч Г.Төртогтохын “... Н.Сэрээнэндорж нь 1987 оны 05 дугаар сард миний эзэмшиж байсан Зил 130 маркийн 2987 ДА машиныг надаас авч жолоочоор ажилд орж байсан, 1990 оны сүүлээр байгууллага хувьд шилжинэ гэж яригдаж байхад ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 23/, гэрч Р.Хашбаатарын “... Н.Сэрээнэндорж нь 1973 оноос 1985 онд жолооны курст явтлаа ажиллаж байсан, жолооны курсээ төгсөөд жолоочоороо өөр ажилд орох гээд ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 25/, гэрч Н.Өсерханы “... Н.Сэрээнэндорж туслах ажилтан хийдэг байсан, 1985 онд жолооны курст яваад жолоочоороо өөр ажилд орох гээд ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 26/, гэрч Л.Пагавжавын “... Н.Сэрээнэндорж нь Барилгын цэргийн 017 дугаар ангид 1986 оны 06 дугаар сард жолооны курс төгсөөд жолоочоор ирэхэд манай байгууллагаас БЦ 6001 улсын дугаартай Зил 130 маркийн бор машиныг хүлээж авч байсан юм. 1987 оны 6 сард жил орчим ажиллаад өөрийн хүсэлтээр ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 27/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргач Н.Сэрээнэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их боржигон овгийн Норовнямын Сэрээнэндорж /РД: ТК56121414/-ийг тухайн үеийн нэрээр Дархан Сангийн аж ахуйд 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сар хүртэл туслах ажилтнаар, Дарханы барилгын цэргийн 017 дугаар ангид 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл жолоочоор, Авто тээврийн 26 дугаар баазад 1987 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  жолоочоор тус тусажиллаж  байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ