Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 05

 

Ц.Төмөрхуягт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхирш эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Сайнхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нарыг оролцуулан;

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Төмөрхуягт холбогдох 201507000209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, 1972 оны 01 дүгээр сарын 21-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13-1А тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ72012130 регистрийн дугаартай, Хойд овогт Цэвэгмидийн Төмөрхуяг нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хохирогч Д.Гэрэлт-Одыг зодож бие махбодид санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Төмөрхуягт холбогдох 201607000031 дугаартай

эрүүгийн   хэргийг   нэмэлт   мөрдөн   байцаалт   хийлгэхээр   Говь-Алтай   аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сайнхүү эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4 дэх хэсэгт эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх хуралдааныг явуулах боломжтой бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэх талаар хуульчилсан байдаг бөгөөд үүний дагуу / Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй/ гэж үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Энэ хэргийн хувьд шүүгдэгч нь хохирогчид мөнгө өгч гомдол саналгүй болгох, хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулах зорилготой байгаа нь тодорхой байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй хууль ёсны гарсан гэж үзэж байна. Харин зарим шалгавал зохих зүйлүүдийг дутуу бичсэн юм уу гэж үзэж байна. Би прокурорын эсэргүүцэлтэй холбоотой саналуудыг хэлье. Цагдаа дуудлагаар очоод хэн юу ярьсныг нь мэдсэн, энэ хүн нь мэдүүлэг өгсөн гэж ярьдаг. Тухайн үеийн нөхцөл байдал дээр 2 цагдаа очсон байдаг нэг цагдааг нь гэрчээр асуугаад нөгөө цагдааг нь асуугаагүй байдаг. Яагаад асуугаагүй юм бэ. Тэр цагдаа дуудлагаар очсон цагдаа мөн юм уу биш юм уу. Цагдаа нар зам зуураа ороод гардаг жирийн нэг албан хаагч нар биш. Тодорхой чиглэл, үүрэг даалгавартай албан хаагч нар байдаг. Тэгэхээр тэр чиглэлд үүрэг гүйцэтгэдэг цагдаа мөн байсан юм уу биш байсан юм уу. 102 дугаар луу хохирогчийн утаснаас залгасан гэдэг. 102-т ирсэн дуудлага хохирогчийн утаснаас ирсэн дуудлагаар хязгаарлагддаг зүйл биш. Цагдаагийн албан хаагчийн рапорт өгөх дуудлагын бүртгэл гэж байдаг. Тэр бүртгэлд дуудлага ямар дугаараас ирээд тухайн үед бүртгэгдсэн юм уу бүртгэгдээгүй юм уу гэдэг бас тодорхойгүй үүнийг шалгаагүй. Энэ хэргийн гэрчүүд дандаа насанд хүрээгүй хүмүүс байгаа. Нэг нь хохирогчийн 6 настай хүүхэд, нөгөө нь садангийнх нь хүүхэд болох одоо насанд хүрч байгаа байх тухайн үед насанд хүрээгүй байсан хүүхэд байдаг. Энэ хүмүүс байсан гээд байдаг болохоос тухайн үед гэрчээр мэдүүлэг өгсөн Цэцэгээ гэдэг хүн тэр өдөр Жамсранчимэдийг хараагүй гэдэг. Жамсранчимэд мэдүүлэг өгөхдөө Цэцэгээгээс орж түлхүүрээ авсан байдаг. Гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй байдаг.

Хохирогч хагалгаанд орсноосоо хойш бараг юм санахгүй болсон гэдэг байдал энэ хэрэгт байгаа. Гэвч шинжээч нарын дүгнэлтээр мэдүүлэг өгөх чадвартай гэсэн байдал нь харагддаг. Гэхдээ хагалгаанд орохоосоо өмнө цагдаагийн газар очиж тайлбар өгөөд өөрөө өргөдөл бичээд өгөхдөө. Би толгойгоо 2 гараараа дараад доошоо хараад хэвтэж байхад миний толгой дээрээс цай асгасан юм гэдэг. Гэтэл гарны доорхи толгой түлэгдсэн байдаг. Энэ дээр дүгнэлт хийвэл энэ хэргийн нөхцөл байдал бас эргэлзээтэй.

СО яригдаж байна. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаан дээр миний дуу хоолой мөн байна гэсэн гэж хэлсэн байна. Зарим хэсэгт нь мөн байна.

Зарим хэсэгт нь мэдэхгүй миний үгийг таслаад таслаад биччихсэн байна гэж ярьж байсан. Мөрдөн байцаагч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлдэг гэтэл тэр бичлэгийг хэн хийсэн бэ гэсэн асуудал шүүх хуралдаан дээр гарч ирсэн. Шүүх хуралдаанд орж байсан Шүрэнцэцэг би хийсэн юм. Утас бариад зогсож байсан гэдэг. Та санаатай хийсэн юм уу гэхээр манай ахын насанд хүрээгүй хүүхэд хийсэн юм гэдэг гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогч Д.Гэрэлт-одын өмгөөлөгч миний бие Эрүүгийн 201607000031 тоот хэргийн шүүгдэгч Ц.Төмөрхуягт холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.06-ны өдрийн 05-н тоот шүүхийн тогтоолд Улсын яллагч Сайнхүүгийн бичсэн эсэргүүцлийг уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Юуны өмнө Улсын яллагчын бичсэн эсэргүүцэл нь 2016.02.26-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас хойш өнөө хүртэлх хугацаанд Эрүүгийн байцарн шийтгэх хуульд заасан бүхий л байцаан шийтгэх ажиллагааны дагуу хуулийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудад үндэслэсэн хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан эсэргүүцэл болсон гэж үзэж байна.

Харин шүүхийн тогтоол нь хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудыг огт үнэлэхгүй хэт нэг талыг буюу шүүгдэгч Ц.Төмөрхуягийн талд тэдгээрийн өмгөөлөгчийн санаанд нийцүүлэх гэсэн хууль бус тогтоол болсон хэмээн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Учир нь :

1. Хохирогч Д.Гэрэлт-од хэзээ, хэрхэн, хаана, яаж хохирсон ЭБШХ-ын 80-р, зүйлийн "80.1.1". Гэмт хэргийг хэн үйлдсэн "80.1.2 , Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээ "80.1.5" зэрэг нотлогдвол зохих бүхий л нөхцөл байдлуудыг хохирогч өөрөө удаа дараа хохирогчоор мэдүүлэг өгч  Насанд хүрээгүй гэрч    Б.Мөнгөнчавхдас,    П.Жамсранчимэд,    Гэрч    Ч.Хишигмаа,    Д.Шүрэнцэцэг, Б.Цэцэгээ,  Бүрнээ,  Б.Батболд нарын удаа дараагийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон. Мэдүүлгүүд нь ямар ч зөрүүгүй, тогтвортой авагдсан. Мөн Хохирогч Д.Гэрэлт-Одод   учирсан   хүнд   гэмтлүүдийг   тогтоосон   Шүүхийн   шинжилгээний үндэсний төвийн шинжээч нарын удаа дараагийн давтан дүгнэлтүүд, хохирогчид учирсан    гэмтлүүдийг   эмчилсэн    баримтууд,    өвчний   түүхүүд   зэрэг   бүхий   л баримтуудаар нотлогдсон .

2. Шүүгдэгч Ц.Төмөрхуяг нь хохирогч талын ах дүүстэй удаа дараа уулзахдаа өөрөө хохирогчийг зодсоноо хүлээн зөвшөөрч уучлалт гуйн эмчилгээнд зарцуулсан төлбөрөөс цувуулж өгсөөр өнөөдрийн байдлаар нийт 10,000,000 (арван сая) төгрөг өгсөн   ба   хохирогчийн   талаас  өргөдлөө   буцаан   татаж  авах  өөрийг  нь   хэрэгт холбогдолгүй байх боломжийг гаргаж өгвөл үлдсэн болон  цаашид гарах бүхий зардлыг ямар ч маргаангүй төлнө. Би өөрөө шоронд явмааргүй байна хэдэн хүүхэд амьдралаа хүнд байдалд оруулмааргүй байна. Хэмээн гуйж байдаг. Энэ байдлыг хохирогчийн ар гэрийнхэн утсан дээрээ бичлэг хийн авч үлдсэнийг 4-н ширхэг СО-нд буулган нотлох баримт болгон хуулийн дагуу хэрэгт хавсаргуулсан. Уг яриаг

бичиж авсан болон бичүүлсэн этгээд аль аль нь өөр өөрсдийн дуу хоолойг мөн болохыг   шүүх   хуралдааны   хэлэлцүүлэгийн   явцад   хүлээн   зөвшөөрч   байсан. 

      Шүүхийн тоггоолд дурдагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр   хэмжээг   бүрэн   нотлоогүй   хэмээн   үзэж   байгаа.   Нүдний   хараа   муудсан асуудалын тухайд хохирогч тал нь нүдний гэмтэлтэй холбоотой эмчилгээний нэг ч мөнгө нэхэмжлээгүй.  Цаашид ч нэхэмжлэхгүй яагаад гэвэл уг гэмтэл нь нүдийг гаднаас   нь   шууд   цохиж  гэмтээгээгүй   харин   тархины   хүнд   гэмтэлийн   улмаас мэдрэлийн   судаснууд   гэмтэж   нүдний   хараа   муудахад   нөлөөлсөн   болох   нь мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоогоор тогтоогдсон. Тархины гэмтэлийг цаг алдахгүй зөв эмчлэхэд мэдрэлийн судаснуудын эмчлэгдэх үр дүнгээс хамаарч нүдний хараа сэргэх боломжтой гэсэн тул нүдийг дагнаж тусад нь эмчлэх шаардлага гараагүй.

Ийм учраас нүдний гэмтэлтэй уялдуулж дахин шинжээчийн дүгнэлт тусад нь гаргах шаардлага байхгүй. Гаргасан ч гэмтэлийн зэрэгт огт нөлөөлөхгүй учир ач холбогдол багатай гэх мэт бүхий л нөхцөл байдал тодорхой байхад хохирогчийн эрх ашиг сонирхолыг үл хүндэтгэн зөвхөн шүүгдэгч Ц.Төмөрхуягийн талд нотлогдсон байгаа баримтуудыг дахин шалгуулах гэсэн нь ач холбогдолгүй бөгөөд ойлгомжгүй тогтоол болсон. Харин 2017.07.01-нд хүчин төгөлдөр болох Гэмт хэргийн тухай Эрүүгийн шинэ хуулийг хэрэгжиж эхлэхийг хүлээж хугацаа хожих гэсэн шүүгдэгч талын явуургүй зорилгод нийцүүлсэн үндэслэл муутай тогтоол болсон гэж үзэж байна. Шуудхан хэлэхэд шүүхийн бие даасан хараат бус байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05-н тоот шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин нэн яаралтай хэлэцүүлж хуульд нийцсэн үндэслэл бүхий шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолоор Хойд овогт Цэвэгмидийн Төмөрхуягт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн бус хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт 5 үндэслэл зааж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байх ба 1,3 дахь үндэслэлийг зайлшгүй гүйцэтгэх шаардлагагүй гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.

Тогтоолд 1 дэх үндэслэл : Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд байгаа шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 7 заалт бүхий хүсэлтийг хяналтын прокурорын зүгээс хэсэгчилэн хангахдаа хүсэлтийн 3, 4, 5, 6 дахь заалт буюу дуудлагаар очсон цагдаа нараас тухайн үед хохирогч Д.Гэрэлт-Од ямар байдалтай байсан, хаана ямар байдлаар маргалдаж, зодолдсон талаар тайлбар өгсөн эсэх, тухайн үед яагаад хэргийн газрын үзлэг хийлгүй, дараа нь нөхөн үзлэг хийснийг тодруулах, насанд хүрээгүй гэрч П.Жамсранчимэдийн мэдүүлгийг дахин шалгуулж, хэн нөлөөлснийг тодруулах, Д.Гэрэлт-Од яагаад эмнэлгийн тусламжийг сүүлд авсныг тодруулах, Д.Гэрэлт- Од нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад хохирогчоор давхар Ч.Хишигмааг тогтоосон тогтоолын үндэслэлийг тодруулах гэсэн хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн боловч хангаагүй үндэслэлээ тогтоолд тодорхой тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлага хангаагүй тогтоолыг өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Эсэргүүцэлд : - Дуудлагаар очсон цагдаа Батболд нь хохирогч Д.Гэрэлт-Одыг ямархуу байдалтай байсан, хэн хэнийг зодсон талаар хэлсэн, мөн Ц.Гэрэлт-Од нь

 

Ц.Төмөрхуяг нь намайг зодчихоод явсан та нар яасан удаан ирдэг юм гээд нилээн согтуу байсан, ил харагдах шарх сорви байгаагүй, өөр бусад зүйлийн талаар нарийн сайн санахгүй байгаа талаар мэдүүлсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт дуудлагаар очсон цагдаагийн байгууллагын ажилтан хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрхтэй боловч хэргийн газрын үзлэг хийх боломжгүй, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөн байцаагч хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн, насанд хүрээгүй гэрч П.Жамсранчимэдэд хэн нэгэн нөлөөлсөн байдал илэрсэн эсэх тодорхойгүй, 2 удаа тогтворой мэдүүлэг өгсөн, Д.Гэрэлт-Од нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмчилгээ авсан бөгөөд тухайн үедээ биеийн байдал илт муудаагүй байсан тул буцааж гэрт нь хүргүүлж илт бие нь муудаад байвал яаралтай тусламж дуудах талаар хэлээд явуулсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.Хишигмаа, эмч Ш.Дагва нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн шинжээч нар нь хохирогч Ц.Гэрэлт-Одын биед учирсан гэмтэл нь хохирогчид өөрт нь 2-3 хоног мэдэгдэхгүй байж болно гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч Ц.Гэрэлт-Од нь гэмтлийн улмаас хагалгаанд орж 2 сар орчим ухаангүй байсан энэ нь эмнэлгийн бичиг баримтаар тогтоогддог, одоо хүртэл болсон асуудлыг бүрэн гүйцэд ярьж чадахгүй байгаа талаар эхнэр Х.Хишигмаа хэлсэн байдаг. Тиймээс ЭБШХ-ийн 42 цугаар зүйлийн 42,4 дэх хэсэгт зааснаар эхнэр Ч.Хишигмааг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаасан. Харин шинжээчийн дүгнэлт гарсны дараа буюу Ц.Гэрэлт-Одыг ухаан орсны дараа хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаасан.

Тогтоолд 2 дахь үндэслэл: Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалыг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяад танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.8, 212 дугаар зүйлийн 212.2 дахь хэсгийг тус, тус ноцтой зөрчсөн.

Эсэргүүцэлд:   Энэ талаар дурьдаагүй.

Хэргийн материал танилцуулаагүй байдал нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн явдалд давж заалдах шатны шүүх тооцсон.

Тогтоолд 3 дахь үндэслэл: Ч.Хишигмаагийн хүсэлтээр 4 ширхэг СD-г хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргахаар тогтоол гаргасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар бэхжүүлээгүй буюу үзлэг хийж тэмдэглэл хөтлөөгүй, шүүгдэгч Ц.Төмөрхуягийн дуу хоолой мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй нь шүүх нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ төрүүлж байх тул мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал тогтоогдож байна гэж үзэв гэжээ.

Эсэргүүцэлд: - Эд мөрийн баримтаар тооцсон 4 ширхэг СD-г ЭБШХ-ийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар буюу "гэмт хэргийн ул мөр үлдсэн зүйл, гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох" зорилгоор эд мөрийн баримтаар тооцсон. Шүүхийн тогтоолд тухайн СD-ийг ЭБШХ-ийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийж тэмдэглэл хөтлөөгүй гэж дурьдсан байна. Гэтэл ЭБШХ-ийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт "Үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд зүйлийг хураан авах, баривчлах, таньж олуулах үед тогтоогдсон байдал зэрэгт мөрдөн байцаагчийн тэмдэглэл үйлдэнэ" гэж тайлбарласан байна. Харин эд мөрийн баримтаар хураагдсан СD бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтлөх хуулийн заалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх заалт нь нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэх талаарх ойлголт бөгөөд харин эд мөрийн баримт бол тухайн хэргийн бодит байдлыг тогтоосон эд зүйл юм. Шүүхийн тогтоолд эд мөрийн баримт болох СD бичлэгт гарч байгаа дуу хоолой нь шүүгдэгч Ц.Төмөрхуяагийн дуу хоолой мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй гэж дурьдсан байна. Уг СD бичлэгт шүүгдэгч Ц.Төмөрхуяг нь өөрийнхөө нэрийг хэлсэн, Д.Гэрэлт-Одыг зодсон талаараа ярьсан, хоорондоо зохицмоор байна, найзыгаа хөл дээр нь босгомоор байна, мэдүүлгээ өөрчлөөд өгөөч, тэгэхгүй бол шүүх цагдаад мөнгө өгөөд өөрийгөө аргалчихна гэх мэтээр ярьсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтаар хураагдсан СD дэх дууны талаар Ц.Төмөрхуягаас энэ дуу хоолой чинь мөн үү гэж асуухад мөн гэж хэлдэг. Ийм тодорхой байхад дуу хоолой мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Ц.Төмөрхуягийн үйлдлийг ганц дээрх СD бичлэг нотлоогүй, хуульд заасан журмын дагуу авагдсан насанд хүрээгүй гэрч Т.Мөнгөнчавхдас, П.Жамсранчимэд, Х.Хишигмаа нарын "Ц.Төмөрхуяг нь Д.Гэрэлт-Одыг зодсон" талаар мэдүүлсэн мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан болно.

Тогтоолд 5 дахь үндэслэл: Дуудлагаар очсон цагдаа Батболд нараас анх дуудлагаар очиход хохирогчийн гэрт хэн, хэн ямар байдалтай байсан, дуудлагыг хэн өгсөн энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт бэхжүүлэх.

Эсэргүүцэлд: Дуудлагаар очсон цагдаа Батболд нь хохирогч Д.Гэрэлт-Одыг ямархуу байдалтай байсан, хэн хэнийг зодсон талаар хэлсэн, мөн Ц.Гэрэлт-Од нь Ц.Төмөрхуяг нь намайг зодчихоод явсан та нар яасан удаан ирдэг юм гээд нилээн согтуу байсан, ил харагдах шарх сорви байгаагүй, өөр бусад зүйлийн талаар нарийн сайн санахгүй байгаа талаар мэдүүлсэн, гэрч Х.Хишигмаа нөхрийгөө зодуулсны дараа буюу 2016.02.19-ны өдөр нөхөр Д.Гэрэлт-Одын 99480707 дугаараас цагдаагийн 102-т 19:35, 19:38 минутад залгаж дуудлага өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан үүрэн холбооны операторын лавлагаанаас харагдаж байна. Давж заалдах шатны шүүх энэ үндэслэл дээр эрх бүхий албан тушаалтан өөрийн дотоод итгэлийн хүрээнд цагдаад гэмт хэргийн талаар дуудлага өгсөн талаархи баримтыг хэрэгт хавсаргах боломжтой бол дуудлагын утга агуулгыг нь тодруулах нь хэрэгт нотлогдвол зохих зүйл гэж үзлээ.

Прокурорын эсэргүүцлийн 1, 3 дугаарт нэрлэн заасан дээрх үндэслэлийг хүлээн авах боломжтой ба 5 дахь гэмт хэргийн талаар өгсөн дуудлагын талаарх байдлыг тодруулах шаардлагатай ба 4 дэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Тогтоолд 4 дэх үндэслэл: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотолж ирүүлээгүй байна гэж үзлээ. Шүүх хуралдаанд хохирогч Д.Гэрэлт-Од нь "...энэ хэргийн улмаас би юм харахаа больсон. Ц.Төмөрхуяг намайг зодсоноос хараагүй болсон. Би гомдолтой байна...", гэрч Ч.Хишигмаа "... нүдний болор нь муудсан бол эмчилгээ хийлгэе гэхээр эмч нар нүдний мэдрэл гэмтлээс болж гэмтсэн учраас юм харахгүй байна. Нүдэнд өөрчлөлт байхгүй. Мэдрэл нь сэргэсний дараа хараа орно гэж хэлсэн. Энэ талаар картууд дээр нь бичигдсэн байгаа... Манай нөхрийн харааны мэдрэл сэргээх эмчилгээг гадаад улс руу явж хийлгэх талаар явуулсан эмч нарын материал хэрэгт байгаа. Уг эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна...", шинжээч эмч Б.Ундармаа "...Тархины хоёр талын зулайн хэсгийн чамархай нь төвийн гаралтай гэмтлээс болж нүдний хараа муудах, нарийн шинжилгээ хийсний дараа тогтоох боломжтой. Эхнэо нь таохинл нь гэмтэл байгаа ^чоаас муулаад байна гэж

 

тайлбарлаж байсан. Тархины орой дээд хэсэгт байгаа гэмтэл учраас нүдний харааны хэсэгт нөлөөлнө гэж хэлэхэд хүндрэлтэй байна..." гэж тус тус мэдүүлсэн, мөн хавтаст хэрэгт хохирогчийн эмчлүүлэгчийн картыг хавсаргасан атлаа хохирогчид харааны эмгэг үүссэн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тодруулаагүй байна. Дээрх байдал нь шүүхээс иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул хохирогчийн биед учирсан гэмтлийг бүрэн тогтоож ирүүлэх шаардлагатай гэж үзсэн гэжээ.

Эсэргүүцэлд: - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотолж ирүүлээгүй байна гэж дурджээ. Дээрх хэргийн хувьд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гэрэлт-Одод гэмтлийн хүнд зэрэг буюу учирсан хохирол нь бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Төмөрхуягиин үйлдлийн улмаас хохирогч Д.Гэрэл-Одод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 71 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 478 дугаартай, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 1430 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бүрэн нотлогдоогүй гэж үзсэн учир дутагдалтай байна. Шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон Т.Алтайбаатар, Б.Ундармаа нар нь Д.Гэрэлт-Одын биед учирсан дух яс шугаман хугарал, тархины 2 талын бөмбөлөгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа нь тус тусдаа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж мэдүүлсэн байхад гэмтлийн улмаас үүссэн нүдний хараа муудсан асуудал нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар болон хохирогчийн эхнэр гэрч Ч.Хишигмаа нар нь гэмтлийн улмаас нүдний хараа муудсан, тархины 2 талын бөмбөлөгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа үүссэн, харин гэмт хэргийн улмаас буюу Ц.Төмөрхуягийн үйлдлийн улмаас шууд нүдний хараа муудах гэсэн гэмтэл учраагүй байна. УДШ-ийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолд гэмт хэргээс улбаатай боловч тухайн үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан байна. Тиймээс хохирогч нь нүдний хараа эмчлүүлсэн талаарх баримтыг бүрдүүлж иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм гэжээ.

Хэдийгээр хохирогч Д.Гэрэлт-Одын биед тархины хүнд гэмтэл үүссэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Харааны байдал хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж буй ч хохирогчид харааны эмгэг үүссэн эсэх байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр, хэмжээ гэм буруугийн асуудлыг бүрэн гүйцэд тогтоож үйлдэл, эс үйлдэхүй шууд шалтгаант холбоо бий эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгч өөрийн дотоод итгэлээр хуульд заасан журмаар шийдэж гэм буруутай эсэх асуудлыг шийдэхгүйгээр иргэний журмаар жич шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

Шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд СD бичлэг дэх яригдаж буй зүйлс хэн, хэнд хандаж ямар зүйл ярьсан, үгүй эсэх асуудлыг гэрч Ч.Хишигмаагаас тодруулж хууль сануулж гэрчийн мэдүүлэг авах боломжтойн дээр, мөрдөн байцаагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийвэл зохих ажиллагааг хуулийн хүрээнд бүрэн гүйцэтгэх шаардлагатайг дурьдах нь зүйтэй гэж үзнэ. Хохирогч Д.Гэрэл-Од өөрт учирсан гэмтлийн талаар мэдүүлсэн, нүд харахгүй байгаа талаарх хэрэгт эмчилгээний бичиг баримт ирсэн байхад энэ талаар анхааралгүй, хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг орхигдуулж харааны эмгэгийн талаарх шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байдал нь ажилдаа туйлийн хариуцлагагүй хандаж, байцаан шийтгэх ажиллагааг сунжруулж, хэргийн оролцогчдийг чирэгдүүлсэн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдөр Эрүүгийг хэрэг үүсгэснээс хойш 1 жил гаруй хугацааны дараа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болснийг дурдсугай.

Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн  315 дугаар  зүйлийн   315.1.1-д  заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийн аймгийн прокурорын газарт очтол шүүгдэгч Ц.Төмөрхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

З.Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ч.ЭНХТӨР

                  ШҮҮГЧИД               Б.НАМХАЙДОРЖ

                                          Ш.БАТТОГТОХ