Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2017/00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2014/00539/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** байр, ****** тоотод байрлах ******** ХХК /түүний төлөөлөгч ******* овгийн ******* *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** хороолол, ****** төв байрлах, ******* ХХК /түүний төлөөлөгч ******* овгийн ******* *******, РД:*****/-д холбогдох

 

******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох 23,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

******* ХХК нь ******** ХХК-д холбогдуулан 9,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...******** ХХК-нь хариуцагч ******* ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн 02 тоот гэрээг мөн өдөр зохигчийн хяналт хийх гэрээг тус тус байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.2-д заасны дагуу хариуцагч ******* ХХК-нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн 6 давхар 60 айлын орон сууцны холболт, өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүртэл тус гэрээний 3.1-д заасны дагуу техникийн нөхцөл, стандарт барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр хоёр тал хүсэл зорилгоо илэрхийлсэн гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 2.3-т заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэх зураг төслийн нийт үнийг 15,000,000 байхаар тохиролцож, нэхэмжлэгч ******** ХХК-нь урдчилгаа төлбөр болгож 9,000,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 14/26 тоот албан бичгээр барилгын зураг төсөлд оруулах барилгын зураг төсөлд оруулах барилгын хэмжээ болон бусад өөрчлөлтүүдийг тусгаж хариуцагчид албан ёсоор хүргүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээний 1.2-т заасан барилгын зураг төслийг боловсруулалгүй 2 талын байгуулсан 02 тоот гэрээний 3.1-т /...боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн төсөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна./ гэсэн шаардлагыг биелүүлээгүй ******** ХХК-ийг хохироосон байна. ...Иймд ******* Улсын иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд хийсэн гэрээ болон мөн өдрийн Зохиогчийн хяналт хийх гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж, 9,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. гэх мөн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаадлагадаа: ...гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх алданги 2,160,000 төгрөгийг гаргуулах... 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага ....2,340,000 төгрөгийг гаргуулах... 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 2014.05.05-ны өдөр иж бүрэн 6 давхар 60 айлын, нэг давхартаа хүүхдийн цэцэрлэг бүхийн орон сууцны техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлага хангасан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулсан юм. Энэ гэрээгээр зураг төслийг 15,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, 9,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгсөн. Гүйцэтгэгч тал нь гэрээний 1, 2, 3 дугаар заалтуудыг биелүүлээгүй. Техникийн нөхцлийг манай талаас өгсөн. Алдаа дутагдал илэрвэл шуурхай мэдэгдэж захиалагчид өгөхөөр тохиролцсон. 9,000,000 төгрөгийг урьдчилгаа болгоод өгсөн боловч барилгын иж бүрэн зураг төслийг манай талд гаргаж өгөөгүй. Барилгын зургийг бүрэн гаргаж өгөөгүй учраас манай барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон юм. ******* ХХК-нь манай байгууллагатай гэрээ байгуулсаны маргааш нь ******* ХХК-ийн үйлдсэн зургийг, өөрсдөө үйлдсэн мэтээр манай талд хүлээлгэж өгсөн болгож манай тамгыг хуурамчаар үйлдэж, ******** ХХК-ийн барилгын зургийг хүлээж авсан болгож бүртгүүлсэн байна. Барилгын зураг гаргаж өгсөн боловч иж бүрдлийн зураг гаргаж өгөөгүй. Манайд нэг ч зураг төсөл өгөөгүй. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнд зааснаар 4,500,000 алданги тооцож, мөн урьдчилгаа төлбөр болох 9,000,000 төгрөг, манай компани барилгын зургийг өөр компаниас 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үүний 10,000,000 төгрөгийг манай компанид хохирол учруулсан гэж үзэж, нийт 23,500,000 төгрөг ******* ХХК-иас нэхэмжилж байна. Мөн барилгын зураг үйлдэх эрхгүй этгээдээр барилгын зураг үйлдүүлэхээр гэрээ байгуулсан байсан нь миний буруу. Намайг хуурсан учир би 9,000,000 төгрөг төлсөн. Барилга эхлүүлэх зөвшөөрлийг би өөрөө гаргуулсан. ******* ХХК нь технологийн зураг хийж өгөх ёстой байтал зургаа өгөөгүй, 31,2 см зураг байх ёстой байтал 35 см зураг өгсөн. Барилгын зураг үйлдэх эрхгүй этгээдээр барилгын зураг үйлдүүлэхээр гэрээ байгуулсан байсан нь миний буруу. Намайг хуурсан учир би 9,000,000 төгрөг төлсөн. Барилга эхлүүлэх зөвшөөрлийг би өөрөө гаргуулсан. ******* ХХК нь технологийн зураг хийж өгөх ёстой байтал зургаа өгөөгүй, 31,2 см зураг байх ёстой байтал 35 см зураг өгсөн учраас энэ зургийн дагуу би барилга бариагүй. Гэрээний дагуу зургаа өгөөгүй учраас өөр байгууллагатай гэрээ байгуулж зураг авсан. Тэр үнийн дүнгээс хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу зургаа өгсөн бол мөнгийг төлөх байсан, одоо төлөх боломжгүй юм. Албан ёсоор зураг аваагүй. Сантехник, цахилгааны зураг өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас төлбөрийг төлөхгүй. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан санал гаргасан, хуурамч баримт гэж дүгнэлт гаргаагүй юм. 6 давхар барилга барихаар эх зураг хийсэн байна, энэ зураг нь бодит зураг биш, техникийн зураг хийж өгөөгүй хүчингүй зураг, эрхгүй этгээдээр хийлгэсэн зургаар энэ барилгыг барьсан, буулга гэвэл буулгасан ч яахав. Эскийз зургаар барилгын ажил эхэлсэн, хүчингүй зургаар барьж байсан учраас манай ажлыг зогсоосон ба 2015.06.16-ны өдөр манай байгууллагад өгсөн баримт нь 1 дүгээр давхартаа цэцэрлэгтэй барилга барихыг шаардсан баримт байгаа. Барилгын ажлаа зогсоо гэсэн агуулгатай баримтыг надад өгөөгүй тул би шүүхэд гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014.05.05-ны өдрийн 02 тоот гэрээгээр 1 сарын дотор 6 давхар 60 айлын зураг бэлэн болгж өгөхөөр тохиролцож гарын үсэг зурсан байна. Урьдчилгаа төлбөрт 9,000,000 төгрөг, гэрээний 4.1-д зааснаар хугацаандаа зургийг гаргаж өгөхгүй бол 0,3 хувиар алданги тооцно гэж заасан, энэ алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу алданги тооцож нэхэмжилж байна. Мөн ******** ХХК нь барилгын зургаа хүлээж аваагүйгээс болж барилгын ажилд 200,000,000 төгрөг зарцуулсан боловч, 10,000,000 төгрөгийг хохиролд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан юм. Нийт 23,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. 2014.05.05-ны өдөр барилгын зураг боловсруулахаар гэрээ байгаалсан байна. Зохигчийн хяналтын гэрээ байгуулсан байсан гэж хэлээд байна. Байгуулагдсан гэрээний дагуу, гүйцэтгэгчээс боловсруулсан зураг нь техникийн шаардлага хангасан, өндөр чанартай байх ёстой, гэтэл ийм шаардлага хангасан зургийг хугацаандаа гаргаж өгөөгүй. ******* гэж ******** ХХК-ийн ерөнхий инженерт баргилгын зургийг хүлээлгэж өгсөн гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Гарын үсэг дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Энэ гэрээг байгуулсан этгээдүүд нь Б.*******, Д.******* нар байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний тал биш этгээд болох ******* гэдэг хүнд хүлээлгэн өгсөн байна. Гэрээний дагуу хийгдсэн барилгын зургийг хүлээн аваагүй учраас хуульд, гэрээнд заасан алданги, учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн нэхэмжлээд байгаа гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид цахилгаан болон сантехникийн зураг гаргаж өгөөгүй учраас төлбөрийг төлөхгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэл байна гэж үзэж байна. Талууд 4 дүгээр сард уулзаж, ярилцаж байсан, 5 сард гэрээ байгуулсан гэж хэлж байгаа боловч энэ байдал нь хэрэгтэ авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Зураг боловсруулах гэрээ нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Зураг хийж байгаа байгууллага нь тусгай зөвшөөрөлдөө дурдаагүй барилгын зургийн ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байн. 5 давхар барилгын зураг гаргах тусгай зөвшөөрлтэй компани 6 давхар 60 айлын орон сууцны холболтын зураг хийнэ гээд гэрээ байгуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 2014.05.05-ны өдрөөс 2014.06.05-ны өдөр хүртэл зураг төслийг хийж гүцэтгэнэ гэж заасан байгаа. Гэтэл хариуцагч тал өөрөө зургийг боловсруулаагүй, өөр компниас худалдаж аваад, гэрээ байгуулсны маргааш өдөр нь гэрээний нэг талд биш түүний охин ******* гэдэг хүнд хүлээлгэж өгсөн байна. Шинжээч ******* гарын үсэг зурсан байх боломжтой байна гэдэг дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт гарахдаа үндсэн гарын үсэгтэй баримтыг шинжилж дүгнэлт гаргаагүй байгаа нь тогтоогдож байгаа учраас эргэлзээтэй дүгнэлт гарсан байна гэж үзэж байна. Хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж үзэж байна. ******* ХХК нь өөр этгээдээс зураг худалдаж авч, захиалагч талд өгсөн байгаа учраас эхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014.04.05-ны өдөр Б.******* анх над дээр ирж 9 давхар 72 айлын орон сууцны зураг хийлгэсэн. 2014.04.16-ны өдөр барилгын зураг төсөл хийж, төлбөрт нь 15,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг зургийн ажлын үе шат болгож болно гэж хуульд заасан байдаг учраас бид нар үе шат болгохоор тохирсон. 9,000,000 төгрөгийг манай талд урьдчилгаа болгож өгсөн, би урьдчилгаа төлбөрийг хүлээж аваад 5,000,000 төгрөгөөр ******* ХХК-иас барилгын зураг төслийг худалдаж авсан. 6 давхар 60 айлын орон сууцны зураг төсөл аваад ******** ХХК-д өгсөн. Манай компани нь орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төсөл хийдэг. Бид нар барилгын шинэ зураг төсөл хийдэггүй, барилгын зураг дээр гадны шугам шүлжээний холболтын зураг хийж, өрчлөлт оруулж өгнө гэж тохиролцсон. Энэ худалдаж авсан барилгын зураг төслийг Б.*******ын охин Ц.*******тай хамт ******* ХХК дээр очиж барилгын зургийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 60 айлын, 6 давхар орон сууцны зураг нь 80,000,000 төгрөгөөр зурагддаг. Барилгын зургийг 15,000,000 төгрөгөөр хийлгэнэ гэж байхгүй. ******* ХХК-ийн зургийг худалдаж аваад, гадна шугам сүлжээний зураг хийж ******** ХХК-д иж бүрэн зураг өгсөн. ******** ХХК нь миний өгсөн зургийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрөл авч, барилгын ажлаа эхлүүлсэн. Би суурийн зураг хийгээд экспертизээр оруулаад батлуулж өгсөн. Миний өгсөн зургаар 2015.04.01-ний өдөр барилгын ажлаа эхлүүлсэн. Шинжээчийн дүгнэлтүүд дээр *******ын өгсөн зургаар барилгын ажлыг хийсэн байна тод бичсэн байгаа. *******ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж шинжээч томилуулахад, Ц.******* хүлээж аваад гарын үсэг зурсан байна гэсэн дүгнэлт гарсан. Суурийн зургийг гаргуулахын тулд инженер геологийн зургийг өгөх ёсой, гэтэл энэ хүн надад тэр зургийг өгөөгүй, би шаардаж байгаад 750,000 төгрөгийн гэрээ хийж, геологийн зургийг гаргуулж төлбөрийг нь Б.******* гуай өөрөө шилжүүлсэн. Би зургийг экспертизээр батлуулсан. Бидний хувьд 60 айлын 6 давхар барилгын гэрээ хийсэн, Б.******* гуай энэ зургийг өөрчлүүлж 40 айлын 5 давхар болгож өөрчилж гэхэд нь би 5 давхар, 40 айлын орон сууцны зураг болгож өгсөн. Энэ зургийг ******* хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Шинээч *******ын гарын үсэг мөн болохыг нь шинжээч баталсан байдаг. Дараа дахин ирж 50 айлын, 5 давхар барилгын зураг болгож, өөрчлүүлье гэж хэлэхэд нь би зургийг нь өөрчилж гаргаж өгсөн. Миний тэр гаргаж өгсөн зургийн дагуу барилгы ажлаа эхлүүлсэн. Барилгын зураггүй бол барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгдөггүй. ******* ХХК бол гадны шугам сүлжээний холболтын зураг хийсэн. ******* ХХК үндсэн зургаа хийсэн. Би зургаа үе шаттай хийж өгсөн. Би зургийг 5,000,000 төгрөгөөр худалдаж аваад, үлдсэн 4,000,000 төгрөгөөр нь би үйл ажиллагаа явуулсан. ******* гуай дараагийн ээлжийн зураг болох сантехникийн зураг, цахилгааны зургийг үйлдсэний дараа үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөгийн 20 хувийг өгөхөөр гэрээ байгуулсан. Би сантехник, цахилгааны зургаа охинд нь явуулаад 20 хувийн төлбөр болох 1,200,000 төгрөгөө авъя гэхэд надад өгөөгүй. Үе шатын ажлын зургийг хийсэн боловч мөнгөө авч чадаагүй, эдний компани нь барилгын ажлаа 6 сард ажлаа эхлүүлсэн. 7 дугаар сард суурийн ажлаа эхэлсэн. ******** ХХК нь барилгын зургийг зөрчиж суурийг буруу хийсэн.

Би зохиогчийн хяналт тавьсны төлбөр 300,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Мөн түүнчлэн би сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийг 15 хувь болох 900,000 төгрөг, цахилгааны зураг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь болох 300,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 7,900,000 төгрөг авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Барилгын зургуудыг экспертизээр батлуулж өгөөгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг боловч батлагдсан гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан байгаа. Зургийн зохиогч өөрөө экспертизээр зургаа батлуулж болохгүй гэж Барилгын тухай хуулинд заасан байдаг учир захиалагч тал өөрөө экспертизээр батлуулах ёстой, захиалагч нь холбогдох зардлыг хариуцана гэж заасан байдаг. Б.******* экспертизийнхээ төлбөрийг төлөөгүй. Энэ хүний компани гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээнд заасан үүнийг төлөөгүй, барилгын ажлыг зургийн дагуу хийгээгүй, би зураг зохиогчийн хувьд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Суурийг буруу хийсэн учраас Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг нь зогсоосон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 60 айлын орон сууц гэж гэрээ хийсэн боловч 40 айлын орон сууц барих гэж байсан. 40 айлын орон сууцыг миний зургаар барьсан байна гэж шинжээч дүгнэлт гаргасан байгаа. Суурийн ажлыг хар зургаар хийж болдоггүй юм. Би иж бүрэн зургийг Б.*******ын төрсөн охин болох Ц.*******д өгсөн

Барилгын зураг 3 хувь байдаг, нэг нь надад, нөгөө хоёр нь энэ хүнд байгаа.

2014.05.14-ний өдөр надад өгсөн албан бичиг, зоорийн давхрын агаарын системийг хялбар болгох тухай гэж миний зургаас хараад бичсэн албан бичиг байсан. Энэ барилгы нь доороо гаражтай, 1 дүгээр давхартаа цэцэрлэгтэй байгаа учир агаар оруулах, гаргах системийг хасах гэж байгааг би зөвшөөрөөгүй. Энэ баримт нь надаас зураг авсан гэдгийг нотлох баримт мөн. Барилгын суурийн иж бүрэн зургийг гаргаж өгсөн байгаа. Экспертизээр баталсан тамга тэмдэг нь байгаа. Манай зургийг батлуулсан экспертизээр батлуулаад барилгын суурийн ажлыг эхлүүлсэн боловч энэ хүн зургаас өөрөөр сурийн ажлыг хийсэн. Энэ ажлыг эхлүүлсэн зураг нь манай зураг мөн гээд шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн. 15,000,000 төгрөгийг гэрээний 3 үе шатанд төлөхөөр гэрээ байгуулсан. Цахилгаан болон сантехникийн зургийн төлбөрийг төлөөгүй учраас зургийг нь өгөөгүй. Харин суурийн зураг, барилгын зургийг иж бүрэн өгсөн. 60 айлын 6 давхар орон сууцны гэрээ хийсэн боловч 40 айлын барилга барина гэхээр нь зургийг нь зурж өгсөн. 40 айлын орон сууцны зургаар 60 айлын барилга барих гэж байгаад, 50 айлын барилгын ажил эхлүүлсэн. Эдний компани газар авахдаа цэцэрлэг барина гэж газар авсан мөртлөө барилга барьсан. ******** ХХК-д байгаа зураг нь ******* ХХК-ийн зураг. Би канондоод Ц.*******д өгсөн, актаа ав гээд зургийг нь хавсаргасан, Б.******* зураг хүлээж авсан актуудыг урж хаясан. Энэ газарт барилгын ажлын журнал байхгүй, журналгүйгээр барилгын ажлыг хийдэггүй юм.Барилгын зурагийн үндсэн хувийг 2014.05.06-ны өдөр Ц.*******д хүлээлгэж өгсөн. 2014.05.05-ны өдөр гэрээг байгуулсан, маргааш өдөр нь барилгын зургийг өгсөн. Зураг хүлээлгэж өгсөн баримтын эх хувь нь Ц.*******д байгаа, би утсаар зургийг авсан гэв. Ц.*******ын гарын үсэг бүхийн 2 хуудас материал байдаг тэр баримт дээрээс авсан. Зураг төсөлд тохируулан холболт хийх заавар дээр 6 давхар барилгын зураг дээр тохируулга хийж болох учир ийм тохируулга хийхээр захиалагч талтайтохиролцсон байна. Зах зээлийн үед шинээр барилгын зураг хийх, холболтын зураг хийх нь үнийн хувьд маш их ялгаатай. Барилгын зураг дээр холболтын зураг хийвэл үнэ бага байдаг юм. Холболт гэдэг нь зөвхөн суурийг нь өөрчилсөн зургийг хэлдэг юм. Дархан хот нь элс ихтэй учраас суурийн зураг, гадаад шугамын зургийг өөрөөр хийж болно. Энэ өөрчлөлт хийх зөвшөөрлийг зургийн зохиогчоос нь аваад, эдний байгууллагад өгсөн. Энэ хүн 2013 онд газар авсан, техникийн нөхцөл дээр нь 40 айлын барилгын газар авсан. 2 жилийн хугацаанд барилгын ажлаа эхлүүлэхгүй бол газар нь хураагдах гэж байсан учир манай компанитай гэрээ байгаалж, яаран сандран барилгын ажлаа эхлүүлсэн. Би энэ хүнд гавъяа байгуулсан. Би барилгын суурийн зургийг нь өөрчилж өгсөн. 2015.06.06-ны өдөр суурийн ажил эхэлсэн, би 2015.06.05-ны өдөр суурийн зургийг нь өгсөн байсан. Суурийн зургийг геологийн дүгнэлт гарсны дараа хийдэг. ******** ХХК нь барилга барих газраа удаа дараа өөрчилсөн учраас суурийн зураг хүлээгдсэн. Суурийн зургийг барилгын зурагтай өгөхгүй бол болохгүй. 1 дүгээр давхар тэр чигээрээ цэцэрлэг байна гэж Мэргэжлийн хяналтын газраас шаардах бичиг өгсөн байсан. Би ******* гуайн хүсэлтээр 1 дүгээр давхарт нь мини маркет, оффисстой, цэцэрлэгтэй зургийг хийж өгсөн. ******* ХХК нь энэ зургийг 2013 онд хийгсэн байсан гэв. 6 давхар 60 айлын орон сууцны зураг аваад, би нэг давхрыг нь цэцэрлэгтэй болгож өөрчилсөн. Эхний ээлжинд өөрчлөөгүй зургийг өгсөн юм. Гэтэл Дархан дуулгын зүгээс цэцэрлэгтэй барилга байх ёстой талаараа албан бичиг өгсөн.

Газрын байршил кадастрын зураг гэж байдаг. Гэрээнээс өмнө кадастрын зураг гаргуулсан гэдэг нь үнэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, зохиогчийн хяналтын 300,000 төгрөг, сантехникийн зургийн төлбөр нь 15 хувь, цахилгааны төлбөр 5 хувиа төлөөгүй учраас би зургаа өгөөгүй. ******** ХХК-тай манай компани 2014.05.05-ны өдөр гэрээ байгуулсан. 2014.07.23-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр өөр компанитай дахин зургийн гэрээ байгуулсан байсан. Энэ үед суурь, зоорийн давхрын ажил хийгдэж байсан үе. Надтай гэрээ цуцлаагүйгээр, өөр ХХК-тай гэрээ байгуулсан мөртлөө гэрээний алданги нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Надтай гэрээ цуцалж болох байтал гэрээгээ цуцлаагүй. Надтай гэрээгээ цуцлаагүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд би 9 , 440,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргуулах саналтай байна. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** ХХК-нь ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээ 02-ийн дагуу урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөг, / хэргийн 1-2 дугаар хуудас / гэрээний 4.1-т зааснаар алданги 2 160 000 төгрөг / хэргийн 153 дугаар хуудас / 2 340 000 төгрөг / хэргийн 228 дугаар хуудас / зураг төслийг өгөөгүйгээс ******* ХХК-аас зураг худалдан авсан үнийн хэсэг 10 000 000 төгрөгийн хохиролд тооцож гаргуулах / хэргийн 386 дугаар хуудас/, нийт 23,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээбайгуулан гэрээгээр 6 давхар 60 айлын орон сууцны холболт,өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тохирсон байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн хийж гүйцэтгэсэн зураг төсөл, экспертиз хийлгээгүйгээс боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдээгүй, зураг төслийг хүлээлгэн өгөөгүй тул урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн зөвшөөрсөнөөр тэдний болвсруулсан, экспертиз хийлгэсэн зураг төслийг захиалагч талын инженер охин Ц.*******д хүлээлгэн өгсөн, уг зурагт экспертиз хийлгэх шаардлагагүй, надаас авсан зураг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө аван суурийн давхарыг гүйцэтгэсэн, барилгын ажил манайхаас болж зогсоогүй, бид холболт хийх үүрэгтэй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-аас ЛКХ 01/11 шифртэй орон сууцний барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтийг төлбөртэйгээр шижлүүлэн аван ******** ХХК-д зургуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд уг зураг экспертизээр батлагдсан, шаардалагатай өөрчлөлт хийж болох бөгөөд уг зургаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Газрын харилцаа хот байгуулалтын газарт хүссэний дагуу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 21/201-р аймгийн ерөнхий архитектор, ГХБХБГ-ын мэргэжилтэн нар өгсөн бөгөөд уг зөвшөөрөлд зураг төсөл зохиогч ******* ХХК, ******* ХХК гэж тэмдэглэсэн бөгөөд захиалагчийн хяналтын ижненерт үе шатны ажлаа шалгуулж, далд ажлыг баталгаажуулах, гүйцэтгэлийг фото зургаар баталгаажуулахыг даалгасан бөгөөд мөн хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Дархан уул аймгийн ГХБХБГазарт барилга эхлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ ...Дархан хотын 13 дугаар хороололд баригдах 60 айлын орон сууцны экспертизээр батлагдсан зургийг аймгийн ерөнхий архитехтор, захиалагчтай зөвшилцсөний дагуу барилга барих хугацаа хожих зорилгоор ******* ХХК-иас худалдан авч холболт хийн захиалагчтай зургийн гэрээ, зохиогчийн хяналтын гэрээ хийсэн болно гээд зохиогч зургийн гэрээ, геологийн дүгнэлт, ажлын болон холболтын зургийг хамт хүргүүлэв гэсэн байна.

Иймд барилга байгууламжийг зураг төслийн дагуу барих, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх хуулийн зохицуулалттай тул холбогдох байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх үед зураг төсөл зохиогчийг ******* ХХК, ******* ХХК гэж тэмдэглэсэнээс үзвэл гэрээний дагуу зураг төслийг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлгүй, мөн талууд маргааны зүйл болж байгаа зураг төслөөр суурийн ажлыг эхлүүлсэн нь нотлогдож байх тул урьдчилгаа 9 000 000 төгрөгийг бүхэлд нь шаардах үндэслэлгүй бөгөөд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, суурийн ажил эхлүүлсэн зургийг хариуцагч ******* ХХК-иас хөнгөлөлттэй үнээр 5 000 000 төгрөгөөр худалдан авсан нь нотлогдож байх тул хасаж тооцон 4 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний 3.1-д заасан боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр төвшинд хийгдсэн байна гэсэн үүргээ биелүүлээгүй хохироосонооос гэрээнд зааснаар 4 500 000 төгрөгийн алданги тооцож, манай компани барилгын зургийг өөр компаниас 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үүний 10 000 000 төгрөгийг манай компанид хохирол учруулсан гэж нэхэмжилж байгаа болно.

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний 3.1-д зааснаар боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна гэсэн үүргээ биелүүлээгүй гэж байгаа боловч маргааны зүйл болж байгаа зураг төслийг ******* ХХК-д боловсруулсан, орон сууцны барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтийг төлбөртэйгээр шижлүүлэн авч ******** ХХК-д зургуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд уг зураг экспертизээр батлагдсан, шаардалагатай өөрчлөлт хийж болохыг мөн зөвшөөрсөн бөгөөд гэрээгээр 6 давхар 60 айлын орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төсөл хийх үүрэгт хүлээсэн мөн хариуцагчийн хийсэн холболтын зураг чанарын шаардлага хангаагүйгээс эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлээгүй, цаашид зөвшөөрлийг сунгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргжлийн хяналтын газрын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... Танай байгууллагын зурөг төсөөр баригдаж эхлэсэн Дархан дужулга ХХК-ийн 5 давхар 40 айлын орон сууц / цэцэрлэг бүхий / нь барилгын угсралтын ажлыг Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн улсын байцаагч 2014 онд шалгахдаа үйл ажиллагааг зогсоогүй ба зураг төслийн даалгаварын дагуу тус барилгын давхарын тоог нэмэхгүйгэээр нэгдүүгээр давхарыг цэцэрлэгийн зориулалтаар БНбД-д нийцүүлэн өөричлөлт хийхийг шаардсан гэсэн 1/28 тоот, Дархан уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ... барилга нь зоорьтой 5 давхар баригдахаар зураг төсөл нь зохиогдсоны дагуу техникийн нөхцөлүүд нь гарсан бөгөөд суурийн ажил нь хийгдсэн байгаа тул зурагт өөричлөлт оруулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байа ... гэсэн 25 тоотоор нотлогдож байна.

Барилгын үе шатны ажлыг нэхэмжлэгч зохих эрх бүхий байгууллагаас даалгасаны дагуу тодорхой үе шаттагйаар гүйцэтгэж , тайлагнаж байх үүрэгтэй бөгөөд, цаашид хариуцагчийн хийсэн холболт хйисэн зургаар барилгын үе шатны ажлыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн татгалзсан , барилгын ажлыг үргэжлүүлэх зөьшөөрлийг сунгаагүй нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн буруутай үйлдэл басйан эсэх талаархи нотлох баримтийг ирүүлээгүй тул гэрээний 4.1-д заасан хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй тал хугацаа хэтрүүлсэн хоног туамд зураг төсөл боловсоруулах ажлын тохиролцсон үнийн 0.3 хувиар алданги ногдуулана гэсний дагуу шаардах эрхгүй байна.

Нэхэмлэгч хариуцагчаас зураг төслийг хүлээж авсан нь хариуцагчаас нэхэмжлэгчид зургийн зохиогчийн гэрээ хүргүүлсэн тухай 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоотоор батлагдаж байгаа, дээрх тоотод өмнө нь эскиз 5 давхар байсаныг 6 давхар болгож, барилгын үндсэн хэмжээ, 1 дүгээр давхарт хийх өөрчлөлтийг баталгаажуулж өгөхийг хүсэж байсан ба гэрээ батлагдаагүй даалгавар өгөөгүй тохиолдолд зургийн ажлыг үргэлжүүлэх боломжгүй тухайгаа илэрхийлсэний хариуд хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ... барилгын зургийг танай компаниар хийлгэж гэрээ байгуулсан, зурганд дараах өөрчлөлт гарч байна гээд, эхний өөрчлөлтийг тусгав, дараа дараагийн өөрчлөлтүүдийг албан тоотоор мэдэгдэж байна , манай асуудлыг шийдвэрлэж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэж саналаа хүргүүлж байсан, мөн орон сууцны хөрсний геологийн дүгнэлтийн төлбөрийг Ц.******* төлж байсан зэргээр болон томилогдсон шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... ******** ХХК-ийн орон сууцны барилга угсралтын газар шорооны ажил 100 хувь, зоорийн давхарын цутгалт 60 хувийн гүйцэтгэлтэй, ******* ХХК-ийн зураг төслийн зөвшөөрөлтэйгээр ******* ХХК-нь Дархан сумын 13 дугаар хороололд байршуулан холболт хийж, суурь, зоорийн давхарын зураг төслийг боловсоруулсан, газар, шороо, суурь зоорийн ажил хийгдсэн... гэснээр, томилогдсон шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 тоот дүгнэлтэд .... ******** ХХК-д хүлээлгэн өгсөн гэх 04/26/2014 шифртэй цэцэрлэгтэй орон сууцны барилгын зургийг хүлээн авсан Ц.******* 2014-05-06 ******** ХХК-д ерөнхий инженер гэсэн бичвэр дэх гарын үсэг нэхэмжлэгч ******** ХХК-д ерөнхий инженер Ц.*******ын гарын үсэг мөн байна гэснээр , ******* ХХК-ий 2015 оны 01 дүгээр сарын 16-нй өдрийн ******* ХХК-д хүргүүлсэн 11 тоотод ... ********й ХХК-ийн захиалгатай Дархан хотын 13 дугаар хороололд барих дороо цэцэрлэгтэй 40 айлын сууцны барилгын зураг төслийг манай байгууллага боловсоруулж байгаа ба бидэнтэй гэрээ байгуулах үед суурийн ажил хийгдсэн байсан тул танай компанид боловсоруулсан зургийн үндсэн шийдэл,хийцийг бид өөрчлөөгүй болно. Зөвхөн захиалагчийн хүсэлтээр туслах чанарын бага зэргийн өөрчилөлт, засвар хийсэн болно гэснээр тогтоогдож байна.

Мөн ******* ХХК-иас дахин зураг төсөл 30 000 000 төгрөгөөр худалдан авсаны үнийн хэсэг болох 10 000 000 төгрөгийгхохирол гэж тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зөвшөөрөл авсан газар дээр барих барилгын хийц хэсэг, зураг төслийгөөр этгээдээр хийлгэх эсэх нь тухайн компанийн удирдлагын сонголт тул 10 000 000 төгрөгөөр хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд зураг төслийн урьдчилгаа 9 000 000 төгрөг нэхэмжилсэнээс 4 000 000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж ******** ХХК-д олгож, 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, алданги 4 500 000 төгрөг, хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч ******* ХХК-иас ******** ХХК-д холбогдуулан гаргасан ... сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 15 хувь ,цахилгааны зургийн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь , зохиогчийн хяналтын үнэ нийт 1 500 000 төгрөг, , гэрээний үлдэгдэл төлбөр нийт 7 940 000 төгрөг / хэргийн 337 дугаар хуудас / нийт 9 440 000 төгрөг гаргуулах тухайсөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-иас ЛКХ 01/11 шифртэй орон сууцны барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтийг төлбөртэйгээр шилжүүлэн аван ******** ХХК-д зургуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд уг зураг экспертизээр батлагдсан, шаардлагатай өөрчлөлт хийж болох бөгөөд уг зургаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Дархан Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ыг хүртэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл 21/201-р аймгийн ерөнхий архитектор, ГХБХБГ-ын мэргэжилтэн нар өгсөнөөс хойш суурийн хэсгийн үе шатны ажлыг хэрэгжүүлэх хугацаанд хариуцагч зохиогчийн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, энэ талаар талууд харилцан ажилласан эсэх нь тодорхойгүй байгаа, нэхэмжлэгч ******** ХХК-нь гэрээнээс татгалзсан талаарх саналыг хүргүүлж байсан мөн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны дүгнэлтэд барилга угсралтын ажлын журналыг шалгахад зураг төсөл зохиогчийн нэр, хяналт хийсэн тэмдэглэл байхгүй, журналын хөтлөл хангалтгүй, ******** ХХК-д байгаа зурагт гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбооны зураг байхгүй, ажил эхлүүлэх зөвшөөрлийг ГХБХБГ-аас зураг төсөл, техникийн бичиг баримтын бүрдлээ шалгуулан авна ....гэсэн, хариуцагчийн төлөөлөгч ...цахилгаан болон сантехникийн зургийн төлбөрийг төлөөгүй учраас зургийг нь өгөөгүй, харин суурийн зураг, барилгын зургийг иж бүрэн өгсөн гэж тайлбарласан тул сөрөг нэхэмжлэлий шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 1 дүгээр хавтасны 13, 26-45, 56, 57, 59, 60, 81-85, 88, 89-92, 97-115, 162, 207-214, 273-281 дугаар хуудас, хэргийн 2 дугаар хавтасны 370, 376 дугаар хуудсанд байгаа нотлох баримтууд давхардсан, хуулбар хувь, хэрэгт ач холбогдолгүй байх тул дээрх нотлох баримтыг хэргээс хасч шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсоны дараа зохигчдод, баримтуудыг нэрлэн бичиж буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2014 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 232 950 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 55 910 төгрөг, Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тэмдэгтийн хураамжид 46 309 төгрөг нийт 436 169 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 23 500 000 төгрөг тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 275450төгрөгийн зөрүү 160 719 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 38 950 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26ний өдөр 141 990 төгрөг нийт 179 940 төгрөг төлсөн бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 9 440 000 төгрөг тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 165 990 төгрөгөөс зөрүү 13 950 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 115.2.2, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ******* ХХК-иас 4 000 000 төгрөгийг гаргуулан ******** ХХК-д олгож, 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, алданги 4 500 000 төгрөг, хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК-иас ******** ХХК-д холбогдуулан гаргасан ... сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 15 хувь цахилгааны зургийн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь, зохиогчийн хяналтын хувь нийт 1 500 000 төгрөг , гэрээний үлдэгдэл төлбөр нийт 7 940 000 төгрөг нийт 9 440 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2014 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 232 950 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 55 910 төгрөг, Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 02ны өдөр тэмдэгтийн хураамж 46 309 төгрөг, хариуцагч ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тэмдэгтийн хураамж 38 950 төгрөг, ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 141 990 төгрөг тус тус төлсөнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 160 719 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******** ХХК-д, 13 950 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 4 000 000 төгрөгөөс тэмдэгтийн хураамж 78 950 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулан ******** ХХК-д олгосугай.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эсбиелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 1 дүгээр хавтасны 26-45, 56, 57, 59, 60, 81-85, 88, 89-92, 97-115, 162, 207-214, 273-281 дугаар хуудас, хэргийн 2 дугаар хавтасны 370, 376 дугаар хуудсанд байгаа нотлох баримтууд давхардсан, хуулбар хувь, хэрэгт ач холбогдолгүй байх тул дээрх нотлох баримтыг хэргээс хасч шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсоны дараа зохигчдод, баримтуудыг нэрлэн бичиж буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ