Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 17

 

 Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Сайнхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Э.Ганбат /онлайнар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч, шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Т-д холбогдох 201607000031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэгдсэн, Т нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г-г зодож бие махбодод нь санаатайгаар хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,   2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-г хорин таван мянган    нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т-д оногдуулсан хорин таван мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн  хуулийн  5.3 дугаар  зүйлийн  5 дахь  хэсэгт зааснаар ялтан 

 

 

2

 

 

Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй   ялын   15 /арван  тав/  нэгжтэй   тэнцэх  хэмжээний   төгрөгийг   1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн нэхэмжилсэн 30.809.381 төгрөгөөс 25.825.471 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т-г нь хохирогчид 16500000 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан     байх    тул     хохирлын     үлдэгдэл     9.325.471     төгрөгийг Т-гээс гаргуулж хохирогч Г-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан компьютер томмографийн бичлэгтэй компакт диск 3 ширхэг, ярианы бичлэгтэй компакт диск 1 ширхэг, рентген зураг 5 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шар өнгийн модон сандал, цэнхэр өнгийн халуун савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Т-ийн 54.000.000 үнэлгээ бүхий 2 давхар орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хохирогч давж заалдах гомдолдоо: Би Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 тоот шийтгэх тогтоолтой танилцаад зарим заалтийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ялтан Т ямарч шалтаг шалтгаангүйгээр өөрийн гэр орондоо, бага насны охиныхоо дэргэд сар шинээр золгох гэж орж ирэх үед нь дайлж цайлсныхаа төлөө зэрлэгээр зодуулсны улмаас:

Тархины хүнд гэмтэл авч хагалгаанд түүнээс хойш 4 удаа орсон. Хүнд гэмтэл сэтгэц ой ухааны санамж алдагдаж ихэнх болж өнгөрсөн асуудлуудыг бараг санахгүй болж нэлээн сонсож байж л хагас дутуу сэргэдэг болсон. Хоёр нүдний хараа тархины хүнд гэмтэлтэй болсон. Хагалгааны улмаас харааны мэдрэлийн хатангарийн, баруун зүүн харааны бууралт огцом ихсэж бараг юм харахгүй хэмжээнд 

Халуун савтай халуун цай намайг унасан үед дээрээс асгасны улмаас 2-р зэргийн түлэгдэлт авсан нь хөнгөн гэмтэл болсон. Ийнхүү олон хүнд хавсарсан гэмтлийн улмаас ямарч орлогогүй эмчлүүлэх гэж зовж зүдэрч явна.

Гэтэл Т нь өөрийн балмад хэрцгий үйлдлээ хэргийг шүүхээр хянан шийдвэрлэтэл огт хүлээлгүй сайн найзын хувьд сэтгэл гарган тусалж эмчилгээнд нь 10 сая төгрөг өгсөн. Г нь өөрийн эхнэр Х-дээ зодуулж гэмтсэн гэж худал хэлж, гэмтэл авч урт удаан хугацаанд ямарч орлогогүй зовж явах үед дээрээс нь сэтгэл санаагаар байнга дарамталж байсан. Энэ нь манай гэр бүлд маш хүнд тусах болсон. 2017 оны 09 дүгээр сарын 19-нд шүүх хурал болж шүүхээс миний биеийн байдал цаашид эмчлэгдэх шаардлага зэргийг харгалзан хүнд гэмт хэрэг үйлдсэн Т-ийг сул чөлөөтэй хоригдохгүй байж 

 

3

 

одоо болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх боломжийг гол зорилго болгож хүнлэг энэрэнгүй шийдвэр гарган 25.000.000 төгрөгний торгох ял оногдуулсанд хохирогч миний бие тухайн үедээ өөрийн эрүүл мэнд цаашид эмчлэгдэх байдлаа бодоод эсэргүүцээгүй юм. 

Гэтэл шүүх хуралдааны дараа Т нь би хилсээр ял шийтгүүллээ. Үнэндээ эхнэр нь зодсон юм гэж аймаг даяар нэг яриа гаргаж өөрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн гээд байсан нь худал болж дахин биднийг доромжлох болсон. 

Нөгөө талаар шүүх хурал дуусангуут 10 хоногт л багтааж бүх хохирол барагдуулж дуусгана гэсэн нь худал болж одоо хүртэл хохирол бүрэн төлж барагдуулаагүй.  Шүүхээс оногдуулсан 25.000.000 төгрөгийн торгох ял нь ялтан Т-ийн гэм буруугаа хүлээсэн байдал хохирол төлсөн байдал цаашид төлөх байдал хувийн зан чанар бусад байдалд тохироогүй гэж би хохирогчийн хувьд үзэж байна. 

Өнөөдөр л гэхэд Т-ийн эд хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээл, зээлийн хүүгийн өртэй байна. Яаж тогуулийн ялаа төлж дуусгах, улмаар миний цаашдын эмчилгээний зардлыг тухай бүр нь яаж төлж байх нь ойлгомжгүй болоод байна. 

  Иймд Т-д оногдуулсан торгох ял нь түүний хувийн байдалд тохироогүй хөнгөдсөн гэж үзэн хохирогчийн хувьд гомдол гаргаж байна. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Т-д оногдуулсан торгох ялыг хорих ял болгож өөрчилж түүний хувийн байдалд тохирсон шударга ял шийтгэл оноож өгнө үү гэжээ. 

  

 Прокурор Ц.Сайнхүү эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000  төгрөгөөр  торгож ялтнаас  хохирлын  үлдэгдэл   9.325.471   төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна." гэж заасан байна.

Учир нь энэ хэрэг үйлдэгдээд 1 жил 6 сар орчим хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Т нь гэмт хэрэг үйлдсэнээ огт хүлээн зөвшөөрдөггүй, Анхан шатны гэм буруугийн шүүх хуралдааны явцад хүртэл би энэ гэмт хэргийг үйлдээгүй, эхнэр ЧХ нь нөхөр Г-г зодсон, ах дүүс нь хүртэл дарамталсан гэх мэтээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа хохирогчийн хохирол барагдуулах талаар хуульд зааснаар завсарлага авсан. Үүний дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хүртэл гэм буруугаа тодорхой хүлээгээгүй байхад торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй,

Нөгөө талаас хохирогч Г нь би зүв зүгээр байж байгаад тархиндаа хүнд гэмтэл авсан, ой ухаанаа алдсан, нүд сохорсон, одоо цаашид дандаа хүнээр заалгаж түшүүлж явах болсон гомдолтой байгаа зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцтай боловч хөнгөн төрлийн ялыг сонгохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол зэргийг харгалзах нь зүйтэй байдаг. Т-ийн хувьд гэмт үйлдэлдээ гэмших нь бүү хэл гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийг эхнэр Х нь үйлдсэн мэтээр дайрч 

 

4

 

давшилж байгаа зэргээс харахад торгуулийн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Т-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх тул Говь-Аптай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... багийн ... тоотод 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г-г шалтгаангүйгээр шууд санаатайгаар сандалаар болон гараараа цохиж, толгой дээр нь халуун савтай цай асгах зэргээр зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

 

Энэ нь хохирогч Г-н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Т халуун савтай цай толгой руу хийгээд, сандалаар цохчихоод гараад явсан. Тэрнээс болоод би одоо хараагүй, мэдэх мэдрэлгүй болсон. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

 Гэрч Х-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2016 оны 02 сарын 19-ний өдөр Төмөрхуяг согтуу орж ирсэн. Би цай хийж өгөөд банш жигнэж өгсөн. Та хоёртой хамт ууна гэсэн. Бид хоёр явуулах гэж нилээн үзсэн. Би Ц эгчийнд ороод байж байтал манай бага охин нөгөө хүн чинь аавыг зодчихлоо гэсэн. Тэгээд би гүйгээд гэрийн үүдэнд очтол Ж ирчихсэн байсан. Би түлхүүрээ орхичихсон гээд Ж-ээр авч ирүүлээд гэртээ ортол манай нөхөр толгойгоо дарчихсан намайг зодчихлоо цагдаа дууд гээд ууралчихсан байж байсан. Цагдаад дуудлага өгөхөд хориод минутын дараа ирсэн. Тэр шөнө толгой өвдөөд байна гэсэн. Өглөө мэдүүлэг өгнө гээд цагдаагийн газарт очсон. Дараа нь эмнэлэгт үзүүлж рентген зураг авхуулаад эм тариа бичүүлж авч ирсэн. Маргааш нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн ирж хагалгаанд орсноос хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Ах Г-тэй тааралдахад нүүр нь хөхрөөд хавдчихсан, “Манай ангийн Төмөрхуяг зодчихлоо. Цагдаад гомдлоо өгчихөөд явж байна гэсэн.” Маргааш нь утастаад ах чинь ухаан алдаад уначихлаа гэсэн. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Т гуай эхлээд мөнгө төгрөгөө өгч байсан түүнийг нь би үнэлнэ. Манай ах архи уудаггүй. Т гуай өөрөө зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байсан” гэсэн мэдүүлэг, 

 

Насанд хүрээгүй гэрч Ж-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Зургаан цагийн үед байрнаасаа чөлөө аваад  

 

5

 

яваад очтол Х эгч байрнаасаа гүйгээд гараад ирсэн. Түлхүүрээ айлд мартсан байна аваад ир гэхээр нь би түлхүүрийг авч ирээд хамт гэрт орсон. Г ах Т хоёр нь маргалдаж байгаад Төмөрхуяг шар сандал аваад духан дундуур нь цохиод унагачихсан. Би Т-ийг авч гарсан тэгээд байрлуугаа явсан...” гэсэн мэдүүлэг, 

 

Насанд хүрээгүй гэрч М-ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "2016 оны 02 сарын 29-ний орой гэртээ аав ээжтэйгээ байж байтал өмнө нь царайг нь харж байсан Т гэдэг ах ганцаараа ирсэн юм. Тэгээд манайд хоол унд идэж архи ууж байгаад ээжийг архиар шахаад байсан. Мөн манай аавд тэр ах архи уу гээд шахаад байсан. Ээж Т ахыг явуулах гэхэд би танайд хононо гээд явахгүй байсан. Тэгээд ээж гаднаас Б гэдэг ахыг дагуулж орж ирсэн тэр ах орж ирээд Т ахыг дагуулж явах гэхэд явахгүй байсан. Би хичээлээ хийж үлдээд Т ах  аавтай юм ярьж сууж байгаад хэсэг унтаад өгсөн. Т сэрээд аавтай муудалцаад аавыг сандлаар цохиж аваад мөн гараараа цохиж авсан юм. Тэгэхээр нь би айгаад гэрийн урд байдаг Д гэх айлынд ороход ээж сууж байсан. Уйлаад болсон зүйлийг хэлсэн...“ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2016 оны 02 сарын 19-ны орой 18 цаг өнгөрч байхад Х ирээд Г, Т 2 манайд архи уугаад байна. Та ороотхооч гэхээр нь би Г-нд ороход Т, Г нар юм яриад Г-ын бага хүүхэд нь хичээлээ хийгээд сууж байсан. Би Г-с гараад гэртээ орсноос хойш 15 орчим минутын дараа Хишигмаа орж ирээд Т, Г хоёр зодолдоод байна та ороод аваатах гэхэд манай ээж намайг гаргаагүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх 61-рт/,

 

Гэрч Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Х хэлэхдээ Т манайд ирчихээд архи уугаад байна тэгэхээр нь би гараад ирлээ гэсэн. Бид хоёр манайд сууж байтал Г бага охин М хаалга нүдэж балбаад орилж уйлаад ороод ирсэн юм. Яасан талаар асуухад аавыг нөгөө манайд ирсэн ах зодоод байна гээд уйлаад байсан. Би охиноос нь юу болсон талаар асуухад нөгөө манайд ирсэн ах аавыг зодоод сандлаар цохьсон гэж хэлсэн. Аав худлаа согтсон дүр үзүүлээд нөгөө манайд ирсэн ахыг авч гарах гээд байсан юм. Тэгсэн нөгөө ах зодсон, халуун савтай цай дээрээс нь хийсэн гэж хэлсэн юм.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Таксины болон нүүрсний мөнгөө авахдаа би дэлгүүр рүү нь дагаж орсон. Хишигмаа Г-ын бага ангийнх нь Төмөрхуяг гэдэг хүн ирсэн агсам тавиад байна гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Тэр өдөр би үдээс хойш 15 цагийн үед гэрээсээ гараад орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрээс гарахад аавын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг гэрт ирэхэд Төмөрхуяг гэх хүн гэрт байгаагүй. Гэрт ирээд том өрөөндөө ороход шкафан дээр байсан миний өргөмжлөлүүд газар унасан, халуун савтай цай газарт унаж асгарсан ширээ сандал хөглөрсөн замбараагүй байдалтай зодолдсон гэх шинж тэмдэгтэй болсон байсан. Ээж газар унасан зүйл болон гэр орноо янзлаад байж байсан.” гэсэн мэдүүлэг, 

Гэрч Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Тухайн өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Г байрныхаа гадаа эхнэрийн хамт зогсож байсан. Эхнэр нь Т гэдэг хүн ирээд манай нөхрийг зодсон байна гэж ярьж байсан. Г нь толгой хэсэгтээ түлэгдсэн бололтой улайсан байсан. 

 

 

6

 

Т намайг халуун цайгаар түлчихсэн гэхээр нь тэр хүн чинь одоо хаана байна гэхэд явчихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх 69-рт/,

 

Гэрч Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Ахлагч Б-ын хамт  дуудлагын дагуу  очиход Т гэдэг хүнд зодуулсан.  Т нэлээд согтуу байгаа явчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 163-рт/,

 

Х-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай нөхрийн толгойд дух яс суурь яс нь цуурсан 2 талдаа гентом үүссэн байсныг хагалгаа хийж шимэгдүүлэх эмчилгээ хийж авсан байгаа. Одоо тархины цууралттай байгаа, одоо дөнгөж ухаантай байгаа хүн харуулахаар танихгүй байгаа. Яг ярьж чадахгүй сар гаран эмнэлэгт ийм байдалтай байна. Намайг Ж-ийн хамт гэрт ороход хоорондоо маргалдахын хувьд маргалдаж байсан. Манай нөхөр надад хэлэхдээ намайг алах гэж байна. Намайг сандлаар цохиж унагаагаад дээрээс халуун савтай цай хийчихлээ гээд хэлж байсан. Тэгээд харахад манай нөхрийн хамраас нь цус гарсан байдалтай ам хамар нь цус болчихсон байхаар нь би харчихаад угаалгын өрөөнд гүйж ороод нөхрийнхөө цусыг арилгах алчуур авах хооронд Ж миний араас том өрөө рүү гүйгээд орж байсан. Намайг угаалгын өрөөнд байх хооронд Ж том өрөөнд орсны дараа Т манай нөхрийг дахин сандлаар цохьсон байх гэж бодож байна. Хавтаст хэргийн материалд би хүсэлт гаргаад 1 ширхэг CD хийлгэсэн тухайн CD буюу шүүх хурал дээр яригдаж байсан бичлэгтэй CD нь манай нөхөр Г бид хоёрыг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр байхад Т нь манай нөхрийн төрсөн дүү Ш-тэй очиж уулзаад болсон хэргийн талаар ярьсан. Манай нөхрийг цохиж гэмтээсэн, түүнтэй тохирохгүй бол шүүх прокурор, цагдаагийн байгууллагад мөнгө өгөөд аргална гэсэн утгатай зүйлсийг ярьсан байдаг юм. Шүүх хурал дээр Төмөрхуяг нь өөрөө ч өөрийн дуу хоолой мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...Т нь бид нарт хандаж шоронд явмааргүй байна мэдүүлгээ буцаачих би найзыгаа хаяхгүй гэсэн утгатай зүйлийг л ярьж байгаа юм. Т нь эхлээд Г-ын мэдүүлгийг буцаачих тэгэх юм бол би эмчилгээний зардал мөнгийг нь өгнө шүүх цагдаагаар явмааргүй байна. Нэг талаа харъя л гэж ярьдаг юм мөн энэ CD дээр Т өөрийнхөө нэрийг хэлсэн, Г-г цохиж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм.” гэх мэдүүлэг /1-р хх 41-43-рт/,/хх 50-51-рт/, /хх 162-рт/,

 

 

Г-ын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би сайн санахгүй байна. Ямарч байсан толгойг сандлаар цохьсон би ухаан алдаад унасан ...духны яс цуурсан 2 талын шанаанд цус хурсан тэгээд тэрийгээ авхуулаад 2 удаа хагалгаанд орсон. Нүдний мэдрэл гэмтэж хараа муудсан. Баруун талын хөл гар саажилттай байгаа. Ой санамж орж гараад байгаа. Т гэх хүнийг манай бага ангид байсан гэдгээр санаж байна. Хэдэн сарын өмнө тэр хүнд зодуулснаа санаж байна. Өөр нарийн санаж байгаа зүйл алга байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн: 

“1. Г-ын биед дух ясны хугарал, зүүн дагз, зулай, чамархай, тенториум, баруун чамархайд хатуу хальсан доорх цусан хураа, этмойд хөндийд цус, духны зүүн тал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн дээл хэсэг, зүүн 

 

 

7

 

шанааны дээд хэсгийг хамарсан түлэгдэлт, баруун зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 76-77-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн: 

“1.2.6. Г-ын биед дух ясны шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа авах мэс заслын дараах байдал, духны зүүн тал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, зүүн шанааны дээд хэсгийг хамарсан түлэгдэл, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх дух ясны шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, духны зүүн тал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, зүүн шанааны дээд хэсгийг хамарсан түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №71 тоот дүгнэлттэй санал нэг байна.

6. Г-ын дух ясанд хугарал гэмтэл байна. Хугарал, цууралт гэдэг хоёр нь өөр ойлголт бөгөөд гавал яс нь гадна, дотор ялтсаас бүрдэх ба аль нэг ялтас нь гэмтвэл цууралт, хоёулаа гэмтвэл хугарал гэж үздэг.

7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн 478 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх 101-104-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн: “1. Г-ын дух яс шугаман хугаралтай, тархины 2 талын бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доор цусан хураатай байх ба дээрх хугарал, цусан хураа нь нэг түвшинд биш байна.

2. Тархины 2 тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь дух ясны хугарал гэмтлийн үед үүсэх боломжтой. 

3. Дух ясны хугарал  гэмтэл нь мохоо зуйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба цохилтын хүчийг тогтоох боломжгүй.

4. Г-ын дух ясанд шугаман хугарал үүссэн байна.

5. Дух ясны хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл үүссэнээс толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шилэн хүзүү хөших, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

6. Г-н биед учирсан дух ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар, тархины 2 тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул тус бүрдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 

7.8. Дээрх гэмтлүүдийг авсан тохиолдолд үүссэн цусан хурааны хэмжээ, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хувь хүний бие махбодийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй шинж тэмдэг илрэх ба толгойн КТГ шинжилгээгээр оношийг бүрэн тогтоох боломжтой. Эмч нарын оношлосон хугацаанаас хамаарч 

 

8

 

гэмтэл хүндрээгүй болно.” гэх шинжээчийн 1430 дугаартай шинжээчдийн дүгнэлт /2-р хх 134-138-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн: “1.2. Г-ын биед гэмтлийн гаралтай 2 нүдний харааны мэдрэлийн хатангиршил, баруун, зүүн нүдний харааны бууралт /0.01/ гэмтэл тогтоогдсон ба энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.4.7. Г-ын биед тогтоогдсон 2 нүдний харааны мэдрэлийн хатангиршил, харааны бууралт нь тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, түүний дараахь тархины эдийн зөөлрөлтэй холбоотой үүссэн байна. Дээрх нүдний гэмтэл эмгэг нь бүрэн эмчлэгдэхгүй болно.

5.6. Г-ын биед тогтоогдсон 2 нүдний харааны мэдрэлийн хатангиршил, харааны бууралт нь тархины цусан хурааг авах мэс засал болон тархины гэмтлийн эмчилгээтэй холбоотой үүсээгүй байна.” гэсэн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний №777 дугаартай  дүгнэлт /хх 168-170-рт/,

Хохирогч Г-ын зодуулсан байх үеийн болон эмнэлэгт хэвтэж байх үеийн гэрэл зургууд /1-р хх 176-182-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч М-ын мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлснийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлээгүй бөгөөд энэ талаараа тайлбарлаагүй нь шүүхийн шийдэлд нөлөөлөхүйц ноцтой зөрчил биш хэдий ч цаашид улсын яллагч болон өмгөөлөгчдийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн бол үндэслэлээ тайлбарлаж байх нь зүйтэй.

Мөн  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй, хавтаст хэрэгт тусгагдаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болож дүгнэлт хийсэн байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Т-ийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1-1 тоотод хохирогч Д.Гэрэлт-Одыг гэрээсээ явуулах гэлээ гэж сандалаар болон гараараа толгойд нь цохьсны улмаас Г-ын бие махбодид нь дух ясны шугаман хугарал, тархины 2 талын бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доор цусан хураа, гэмтлийн гаралтай 2 нүдний харааны мэдрэлийн хатангиршил, баруун, зүүн нүдний

9

харааны бууралт, толгой дээр нь халуун савтай цай асгаж  духны зүүн тал, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, зүүн шанааны дээд хэсгийг хамарсан түлэгдэлт зэрэг гэмтэл учруулсан, уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. 

Шүүгдэгч Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч  гэм буруутай байна. 

Шүүгдэгч Т нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Г-ын биед гэмтэл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн нь түүнийг уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг зөв үнэлж шүүгдэгч М-д өөрийн эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг үндэслэл бүхий тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Тиймээс хохирогч Г, улсын яллагч Ц.Сайнхүү нарын гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч М-д хорих ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний хохирол, иргэний нэхэмжлэлийг бодитой тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Гэвч анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч Т нь 16 500 000 төгрөг төлснийг дурдаж хохирлын үлдэгдэл 9 325 471 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Т давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 325 500 төгрөг тус тус хохирогчид төлж барагдуулсан байна. 

Түүнчлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмтгийн улмаас хохирогчид учирсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд барагдуулсан, хохирогчид цаашид хийгдэх эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүрэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  

Тиймээс Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаарх 

10

эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, хохирогчид учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  шүүгдэгчид оногодуулсан торгох ялыг багасгаж, хугацааг сунгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын: 

“...шүүгдэгч Т-д хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг 

“...шүүгдэгч Т-д арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “...хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 000 000 төгрөгөөр торгох ялыг...” гэснийг 

“...арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 төгрөгөөр торгох ялыг...” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “...6 сарын...” гэснийг “2 /хоёр/ жилийн гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, улсын яллагчийн эсргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Т нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш 9 325 500 төгрөгийг хохирогч Г-д төлсөн болохыг дурдсугай.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ш.БАТТОГТОХ

 

                     ШҮҮГЧИД                                   Ж.БАТТОГТОХ

 

                 Ч.ЭНХТӨР