Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2017/00060

Дархан-Уул аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:135/2016/00200/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД-43 дугаар байр, 24 тоот, “Пи Эс Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 13-40 тоот, “АБЦО” ХХК-д холбогдох,

 

“Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК /захирал Г.Лхагвадорж/ нь нэхэмжлэлийн шаардлага 19,500,000 төгрөгийн алданги 6,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “АБЦО” ХХК /захирал Э.Бямбасүрэн/ нь үндсэн төлбөр 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 4,000,000 төгрөгт барилгын цагаан замаск өгөхөөр, 9,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сараас эхлэн 9 сарын турш сард 1,000,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Пи Эс Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АБЦО” ХХК-д холбогдох 19,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК /захирал Г.Лхагвадорж/ нь нэхэмжлэлийн шаардлага 19,500,000 төгрөгийн алданги 6,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “АБЦО” ХХК /захирал Э.Бямбасүрэн/ нь үндсэн төлбөр 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 4,000,000 төгрөгт барилгын цагаан замаск өгөхөөр, 9,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сараас эхлэн 9 сарын турш сард 1,000,000 төгрөгөөр хуваан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

D:\Bvv ustga\Zahiramj\106.5\evlerel\Пи Эс Пи-АБЦО.doc

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар “Пи Эс Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АБЦО” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 13,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгт нь барилгын цагаан замаск өгөхөөр, үлдсэн 9,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сараас эхлэн 9 сарын турш сард 1,000,000 төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АБЦО” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Пи Эс Пи” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч “АБЦО” ХХК-ийн банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон арга хэмжээг цуцалсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ