Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 884

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Д.А, С.Э нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Болортуяа, А.Шинэбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.А, С.Э нарт холбогдох 201625012568 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................. овгийн ..................ийн .................., 1975 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

2. .................. овогт ..................ын .................., 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод түр оршин суух, /регистрийн дугаар: ................../,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

1. Д.А нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Оыг зодож алсан гэмт хэрэгт,

2. С.Э нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд Д.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Т.Оыг зодож алсныг мэдэж байсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2016 оны 8 дугаар сарын 16, 2016 оны 9 дүгээр сарын 13, 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Аын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Эы үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: ............. овогт ............ийн ............ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, ............ овогт ............ын ............ыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг 11 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ат оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Эы цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210 нэгжээр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 240 нэгж буюу 240.000 төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхийг мэдэгдэж,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.А, С.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аын цагдан хоригдсон 254 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх зааснаар хохирогч Т.Оын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү ............ (РД: ............)-д асран хамгаалагч тогтоолгохоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргад даалгаж,

С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Д.Ат урд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Д.Аыг цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж,

Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцааны 5 сая төгрөгийг
Гал овогт Дашдоржийн Анхбаярт буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Яллах дүгнэлтээр “яллагдагч Д.Аын үйлдсэн хүнийг санаатай алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн тогтоосугай” гэснийг шүүх зөвтгүүлэх ажиллагаа хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтэд хууль зүйн талаас нь дорвитой үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх намайг С.Эд мөнгө өгч худал мэдүүлэг өгүүлсэн, Ч.Одонпүрэвийг миний хамаатан учраас намайг хамгаалж худал мэдүүлэг өгсөн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хавтаст хэрэгт С.Эы “надад мөнгө зээлүүлээч, би оронд нь түлш өгье” гэж мессэж бичиж байсныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч байсан. Үүнд ач холбогдол өгөөгүй. Хүргэн З.Ганбаатар талийгаачийг 00 цагаас хойш шөнөжингөө ёолсон гэдэг. Гэтэл ээж нь тэр мэдүүлгийг үгүйсгэдэг. Би энэ байдалд маш их эргэлздэг. Яагаад Ганбаатар бодит байдлыг тэгж хэлэх болов гэдэгт маш их гайхдаг. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 588 дугаартай шийтгэх   тогтоолоор Д.Аыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Д.Аыг 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд талийгаач Т.Отай маргалдаж улмаар түүнийг зодож санаатай алсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байсан ба Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаар “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн прокурорт буцааж байсан билээ. Дээрх “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт: “...цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй”, ...ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, ...нөхөн гүйцэтгэх боломжгүй, ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлүүдийг заасан. Үүнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хэрхэн ажиллагаа явуулж байгаа талаар тодруулж байх явцад хийгдвэл зохих, шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байсан асуудлууд хийгдэхгүй, хийгдээгүй байсан учир хяналтын прокурорт 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүсэлт гаргасан боловч хүсэлтэд дурдсан асуудалд ач холбогдол өгөөгүй төдийгүй ямар ч ажиллагаа хийлгэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал:

1. Д.Аын улаан өнгөтэй 2 сим ордог гар утсыг 2017 оны 12 дугаар
сарын 5-ны өдөр ахлах мөрдөн байцаагч А.Алтанжолоо хураан авсан хэдий ч хэрэгт “эд зүйл хураан авсан тухай” ямар нэг тэмдэглэл, тогтоол байхгүй тул үүнийг тодруулах ажиллагаа хийгдээгүй.

2. Мөн өдөр Д.А, С.Э, Ч.Одонпүрэв нараас цусны шинжилгээ болгож цус авсан гэдэг. Ямар учраас, ямар зорилгоор цус авсан болох нь тодорхойгүй үлдсэн.

3. Талийгаачийн ар гэр болох хохирогч нартай 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр уулзахад “манай дүүг тоногтой гутлаар өшиглөсөн гэж бид сонссон, шалгуулна, гэрч байгаа” гэж хохирогчийн өмгөөлөгч Баатарбилэг бид хоёрын дэргэд хэлж байсан тул өмгөөлөгчийн зүгээс Д.Ааас болон түүний эхнэр Наранчимэг, аав Дашдорж, ээж Бөмбөг нараас нь “тухайн хэрэг гарсан гэх өдөр Анхбаярыг ямар гуталтай явж байсан талаар” асуухад тэрээр “амьдралдаа тоногтой гутал өмсөж байгаагүй, спорт пүүз л өмсдөг, тухайн өдөр улаан өнгийн даавуун пүүз өмсөж байсан” гэж хэлсэнтэй нь холбогдуулан, мөн мөрдөгч ч яллагдагч нараас энэ тухай асууж байсан гэх тул тоногтой гуталны асуудлыг шалгуулах шаардлагатай болсон. Амь хохирогчийн ар гэрийнхэн яагаад ингэж ярих болов. Яагаад энэ асуудлыг мөрдөгч хэрэгт холбогдогч нараас амаар тодруулах болов гэдэг нь тодорхойгүй үлдсэн.

Хоёр:     Ач   холбогдол   бүхий   зарим   нөхцөл   байдлууд   эргэлзээтэй   хэвээр

байгаа тухай:

1. Талийгаачид үүссэн гэмтлийн тухайд: Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1374 дугаартай дүгнэлтийг С.Одончимэг, Ш.Цэцэгмаа, Г.Ханхүү нар гаргасан бөгөөд дүгнэлтэд “..хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй” гэсний дагуу шинжээч эмч С.Одончимэгийг байцаахад “...урд болон хажуу талаас цохиход үүсэх боломжтой, унахад үүсэхгүй, Анхны шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1318 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэгт “...унах үед үүсэх боломжтой” гэж шинжээчийн дүгнэлтийт гаргасан шинжээч эмч нар өөр өөрөөр мэдүүлээд байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болохыг нотолдог. Энэ эргэлзээтэй байдал нэг мөр болоогүй.

2. Анхны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1318 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ шинжээч эмч Ц.Бадрал “...гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэснээ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...биед учирсан дээрхи гэмтлүүд нь хүний биеийн анатомийн байрлалын хувьд нэг түвшинд ойролцоо зэргэлдээ байрладаг учир мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ” гэж шинжээчийн дүгнэлтээсээ илт зөрүүтэй тайлбарлажээ. Шинжээч эмч Ц.Бадралын гаргасан дүгнэлтээсээ өөрөөр тайлбар хийж байгаа нь Эрүүгийн хуулийн “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгах шаардлагыг үүсгэж байгаа болно. Нэг объектод шинжилгээ хийсэн атлаа тодорхой цаг хугацааны дараа огт өөр тайлбар хийсэн нь хууль зүйн үүднээс хуульчдад ингэж ойлгогдохоор байна. Тухайн үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Шинжээчийг гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах зорилгоор байцааж болно” гэсэн байхад гаргасан дүгнэлтээсээ өөр тайлбар хийсэн байна. Гаргасан дүгнэлтээсээ өөр мэдүүлж буй тайлбарыг шүүх үнэлсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн дараагийн шинжээчийн дүгнэлт болох 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1374 дугаар дүгнэлтэд “Ц.Бадралын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1318 тоот дүгнэлт үндэслэлтэй” гэж байгаа тул энэхүү дахин дүгнэлтийг ч үнэлэх боломжгүй байдал үүссэн байхад эргэлзээг гаргалгүйгээр хянан шийдвэрлэсэн.

З. Анхны Ц.Бадрал эмчийн хийсэн Шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийг батлах зорилгоор хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ц.Бадралын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1318 тоот дүгнэлт үндэслэлтэй. Т.Оын биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задарсан гэмтэл, зүүн 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр /өшиглөх, цохих зэрэг үйлдлийн үед/ үүсэх боломжтой. Т.О нь дэлүү задарч гэмтсэн хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт нь өөрөө өмнөх шинжээчийн дүгнэлтийг тодруулж чадаагүй тул хэргийн үйл баримтыг тодорхой бус болгосон. Анхны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1318 тоот дүтнэлтээр “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ”, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ц. Бадралын “мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй. Тодруулбал, талийгаачийн бие махбодид нас барах үед нь учирсан байсан гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх талаар энэ хэргийг шийдвэрлэх үед тодорхой бус байсан. Талийгаачийн биед “зүүн талын 10, 11 гэсэн хоёр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж бүсэлхийд цус хуралт” гэсэн 5 газар үүссэн гэмтэл байсан болох нь Шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон боловч дээрх 5 гэмтлийг нэг цохилтоор үүссэн гэж үзэх эсэх нь тодорхой бус байгаа. Анхны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1318 тоот дүгнэлтээр “Дээрх гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн бол дахин шинжээчийн дүгнэлтээр “Т.О нь дэлүү задарч гэмтсэн хүнд гэмтлийн улмаас нас барсан” гэж өөрөөр гаргасан. Тодруулбал, анхны дүгнэлтээр талийгаачийн биед учирсан 5
гэмтлийн улмаас нас барсан мэт ойлгогдож байхад дараагийн дүгнэлтээр бусад 4-с нь биш 1 гэмтэл болох “дэлүүний задрал”-аас болсон мэт ойлгогдож байна. Тэгвэл тус тусдаа байгаа гэмтлүүдийг нэг цохилтоос үүссэн гэж үзэж болох уу, Түүнчлэн задлан шинжилгээг өөрөө хийж, дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Бадрал “дэлүү нь цацраг хэлбэрээр том хэмжээний олон тооны язарч задарсан ба” гэж дэлүүнд гэхэд олон тооны язрал байсан гэсэн байхад нэг цохилтоор тэр олон тооны язрал үүснэ гэж өөрөө мэдүүлж байгаа нь ойлгомжгүй.

4. Д.Ат холбогдуулсан үйлдлээ Прокурор Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэн ирүүлсэн. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан” гэсэн шинэ гэмт хэргийн гэм буруугийн холимог хэлбэрийн шинжийг зааж өгсөн байх ба шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Дээрхи гэмтлийг авсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, яаралтай журмаар дотуур цус алдалтыг зогсоох, дэлүү тайрах мэс засал хийдэг ба цус алдалтын хэмжээнээс шалтгаалж амь нас аврах боломжтой” гэж мэдүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоох ажиллагааг бүрэн хийлгүйгээр ирүүлж гэмт хэргийн шинжийг бүрхэгдүүлж, тодорхой биш болгосон. Өөрөөр хэлбэл, талийгаач гэртээ хүргэгдсэнээс хойш бүтэн шөнө, бүтэн өдөр гэртээ байж байгаад нас барсан байдаг ба энэ хугацаанд эмнэлгийн тусламж авсан бол яах байсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Миний үйлчлүүлэгч Д.А энэ үйлдлийг хийсэн эсэхээс үл хамаарч Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа, хэрэгжүүлж байгаа хэнд ч Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, ...гэм буруугийн хэлбэрт тохирсон байна..” гэсэн Шударга ёсны зарчим үйлчлэх ёстой тул энэхүү өмгөөллийг би хийж байна.

Гурав: Цогцост үүссэн хүүрийн толбын тухай: Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн улаан өнгөөр тод үүссэн, дарахад арилахгүй” гэх ба гэрэл зургийн үзүүлэлтээр талийгаач зүүн талаараа зүүн хажуу тийшээгээ зүүн гараа дарсан байдалтай хэвтэж байх ба талийгаачийн ээж А.Сарангэрэл мэдүүлэгтээ “...2 давхар руу гарахад хүү маань өрөөндөө ширээ хагас налсан байдалтай биеийнхээ зүүн талыг дарж газар хэвтсэн байсан” зэргээс харвал зүүн хажуу талаараа хэвтэж, нас бараад 3-4 цаг болсон цогцост шинжээч эмч Т.Чимэд-Очир “талийгаач нас бараад ойролцоогоор 3-4 цаг болсон” гэсэн. Онолын хувьд цогцост гарах эрт үеийн өөрчлөлт болох хүүрийн толбоны хагас тунаралын үе нь биеийн доод хэсгүүдэд цус шилжих үйл явц бөгөөд 2-8 цагийн дотор явагдаж дарахад бүрэн арилдаг байна. Гэтэл 1318 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дарахад арилахгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байх тул нас барсан цагт эргэлзэж байна. Хэрэв тухайн цогцос нас бараад 3-4 цаг болсон тохиолдолд хүүрийн толбыг дарахад арилах ёстой байсан. Иймд цогцост үзлэг хийсэн “шинжээч эмч Т.Чимэд-Очироос дахин мэдүүлэг авч энэ талаар тодруулж өгнө үү” гэсэн боловч ажиллагаа хийгдээгүй.

Дөрөв: Талийгаачийн гэртээ орсон тухай: Талийгаачийн хүргэн дүү болох З.Ганбаатараас анх асууж авсан тайлбарт “...30 орчим насны залуугийн хамт өргөж оруулаад унтуулсан” гэдэг бол талийгаачийн ээж А.Сарангэрэл гэрчийн мэдүүлэг өгөхдөө  “цонхоор харахад талийгаач өөрөө довжоон дээрээс босоод гэрлүүгээ орж ирээд ...унтаад өгсөн” гэх мэдүүлгийн зөрүүнд ач холбогдол өгөөгүй.

Талийгаач гэртээ харьсанаас хойшхи үйл баримтын тухай: Гэрч З.Ганбаатар “00 цагаас хойш ёолж хоносон” гэдэг бол түүнтэй хамт 2 давхарт унтаж байсан эхнэр болох Т.Оийг хохирогчоор дахин байцаахад “13-наас 14-нд шилжих шөнө ёолоод хоносон гэж ээж хэлсэн. Ээж түүнээс шөнө болон өглөө чи яагаад ёолоод байгаа юм бэ” гэхэд “зүгээрээ” гээд хүү Гарьдаар ус зөөлгөөд уугаад байсан” гэсэн атлаа “би 2 давхарт унтаж байсан болохоор бие нь зовиуртай талаар мэдээгүй” гэдэг бол түүний ээж А.Сарангэрэлийг гэрчээр байцаахад “...шөнөжингөө миний хажуугаар ус уугаад яваад байсан, ...яасан их ус уудаг юм бэ гэхэд юу ч хэлээгүй, талийгаач хүү маань надад юмаа юу ч хаалгүй хэлдэг тэгтэл юу ч хэлээгүй” гэх, мөн “гэртээ орж ирээд бие өвдөж байна гэж огт хэлээгүй, шөнө ам хатаад байнаа гээд ус уугаад байсан, надад өөрийнхөө биеийг зовиуртай байгаа талаар хэлээгүй ам цангаад байна” гэж хэлсэн гэх зөрүүтэй мэдүүлгүүдэд ач холбогдол өгөөгүй төдийгүй ийнхүү мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй, учир нь гэрч нар нь өөрсдийн тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл эрх зүйн чадвартай, хууль сануулаад мэдүүлэг авсан, насны хувьд ээж Сарангэрэл 70, хүргэн Ганбаатар 33 настай хүмүүсийн мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй юунд ач холбогдол өгөх билээ.

Талийгаачийн нас барсан цаг хугацааны тухай: З.Ганбаатараас асууж авсан тайлбарт “16 цагийи орчим хоол оруулж өгөхөд идэхгүй гэхээр нь..., 18 цагийн орчим 2 давхар руу хувцсаа солих гээд гарах үед хөхөрсөн, амьсгалгүй хэвтэж байсан” гэдэг бол гэрч А.Сарангэрэл 12 цаг өнгөрч байхад Ганбаатараар хоолыг нь дөхүүлээд, яаж байна гэхэд зүгээр хэвтэж байна хоол ширээн дээр тавьсан, ...15 цагийн орчим Ганбаатар гадуур гарчаад 16 цагийн орчим буцаж ирээд хувцсаа солиод ирье гээд 2 давхар руу гараад буцаад бууж ирээд Отгоо ах их сонин болсон байна” гэх мэдүүлгүүдийн зөрүүнд ач холбогдол өгөөгүй.

Тав: Д.Аыг Т.Отай маргалдаж улмаар түүнийг зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан ба шүүхээс “гэмт хэргийн бүрэлдэхүүнд нь тохируулан оновчтой зүйлчлэх нь зүйтэй” гэсэн. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч нар болон хохирогчийн ар гэр талийгаачийг 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед гэртээ харьсаныг нотолдог ба Д.А түүнийг зодож амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байлаа гэхэд гэртээ харьсанаас хойш гэрч З.Ганбаатарын мэдүүлсэнчлэн маргааш өдрийн 16 цагийн үед хоол оруулж өгөхөд идэхгүй гэхээр нь хоолыг ширээн дээр нь тавиад гарсан гэснээс харвал талийгаач гэртээ харьсанаас хойш 19 цаг гаруйн дараа нас барсан нь цаг хугацааны хувьд нотлогддог. Гэрч З.Ганбаатар шөнийн 00 цагт ёолоод байсан, өдрийн 16 цагийн орчим хоол оруулж өгөхөд гэдэс өвдөөд гэж ярьж байсан гэх мэдүүлгийг өгч байсан ба тэрээр эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь хохирогч амь аврагдах боломжтой байсан. Тодруулбал: Шинжээч Ц.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн “...дээрх гэмтлийг авсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, яаралтай журмаар дотуур цус алдалтыг зогсоох, дэлүү тайрах мэс засал эмчилгээ хийдэг ба цус алдалтын хэмжээнээс шалтгаалж амь нас аврах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ба талийгаачийн дэлүү нь уг хэсэгт цацраг хэлбэрээр том хэмжээний олон тооны язарч задарсан ба дээрх задралын улмаас дотуур цус алдалт нь богино хугацаанд их хэмжээний хурдацтай явагдан тэр чинээгээрээ амь нас эрсдэх аюул ихэснэ” гэсэн мэдүүлгээс харвал талийгаачийн дэлүү том хэмжээний олон язарч задарсан гэмтэл авсан атлаа 19 цаг орчим, тэр тусмаа шөнөжингөө ус уугаад миний хажуугаар яваад байсан. Өглөөний 9 цагт дээд давхар руугаа гарсан гэх ээжийнхэн мэдүүлгээр бүтэн 10-аад цаг идэвхтэй үйлдэл хийгээд байгаа нь, мөн хүргэн З.Ганбаатарын өдөр 16 цагт хоол оруулж өгсөн гэсэн мэдүүлгээр “дотуур цус алдалт нь богино хугацаанд их хэмжээний хурдацтай явагдана гэсэн шинжээчийн дүгнэлттэй цаг хугацааны хувьд тохирохгүй байгаа нь талийгаачид учирсан гэх гэмтэл өөр цаг хугацаанд, өөр хэн нэгний үйлдлийн улмаас үүссэн байх магадлалтайг харуулж байна. Түүнчлэн шөнөжингөө ус уугаад яваад байсан талийгаачийн цусанд 2.1, ходоодонд 1.8 промилли спиртийн агууламж илрэх ёсгүй гэж үзэж байгаа. Учир нь түүний ээжийн хэлснээр өглөөний 9 цагт дээшээ 2 давхар руу гарснаасаа хойш дахин гадагшаа гарч архи уусан байхыг, магадгүй тоногтой гуталны асуудал яригдах болсон нь ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Зургаа: Энэ хэрэгт тухайн цаг хугацаанд байж гэрчилсэн 2 хүн л байдаг. Гэрч Ч.Одонпүрэв удаа дараа Д.Аыг талийгаачийн зүүн шанаа руу цохисон гэдэг бол С.Э мэдүүлгийг олон янзаар өгөхдөө хамгийн сүүлд мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэг дээр “би Анхбаяр ахын харалдаа хойно нь зогсож байсан болохоор цохиж байгаа гарынх нь буулт талийгаачийн биеийн хаана нь онож цохисныг мэдэхгүй байна, гарынх нь буулт яг аль хэсэгт нь цохисныг би хараагүй” гэж 2 дугаар хавтасны 152 дугаар талд түүний өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэг дээр өгсөн түүний мэдүүлэг маш тодорхой авагдсан байгаа. Хэрвээ Д.Аын цохилтоос хүнд гэмтэл авсан байлаа гэхэд удаан хугацаанд амьд байсан түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд өнөөдрийн дагаж мөрдөж байгаа эрүүгийн хуульд хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан бол хэрэглэх зүйл заалт мөрдөгдсөөр байхад Д.Ат эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй төдийгүй яллах дүгнэлтэд “яллагдагч Д.Аын үйлдсэн хүнийг алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж оруулж ирсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Долоо: Яллах дүгнэлтээр “Яллагдагч С.Эы зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зйүлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн байх ба Одонпүрэвийн худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дахь хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон
атлаа Эрдэнэчулуунд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь ноцтой зөрчил юм.          Мөн “Зарим   яллагдагчид   холбогдох   зарим   хэргийг   хэрэгсэхгүй   болгох   тухай” прокурорын тогтоолуудыг өмгөөлөгч нарт танилцуулаагүй, яллагдагч нарын гомдол гаргах эрхийг хязгаарласан, тэднээс санал, хүсэлтгүй гэсэн ёс төдий бичиг хийж авсан байх ба тэд гомдолгүй гэж бичээгүй, тэднээс гаргасан санал, хүсэлтгүй гэсэн бичгийг үндэслэн гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж үзэж байна. Түүнчлэн шүүх “улсын яллагчаас шүүгдэгч С.Эд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаар санал гаргасан хэдий ч энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татсан байгаа учраас Э.Эрдэнэчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэж шүүхээс үзлээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тодруулбал: С.Э, Ч.Одонпүрэв нарыг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байцаалт авсан байдаг. Хэрвээ цаг хугацааны хувьд адил цаг хугацаанд ял сонсгож яллагдагчаар татсан атлаа Ч.Одонпүрэвт холбогдох    хэргийг хэрэгсэхгүй болгож шиидвэрлэсэн прокурорын тогтоол хууль бус байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх шударга шийдвэр гаргаагүйг харуулж байна.

Найм: Тухайн үед гэрчийн мэдүүлэг өгч байсан С.Э, Ч.Одонпүрэв нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Эы мэдүүлэг болон мөрдөн байцаалтад буцсанаас хойш тэдний өгсөн мэдүүлгүүд илт зөрүүтэй төдийгүй хохирогчид учирсан гэмтлийг Д.А учруулсан эсэхийг хангалттай нотолж, тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал: С.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Д.А талийгаачийг сууж байгаад тонгойход нь /дал хавьцаа нуруу руу нь цохисон гэдгийг зааж үзүүлсэн/ 1 удаа цохисон гэх мэдүүлгийг хэн аль нь сонссон, шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан гэтэл хэрэг буцсанаас хойш бас л мэдүүлэг нь өөрчлөгдөж Анхбаярыг 2 удаа цохисон, яг хаана нь цохисныг хараагүй харах боломжгүй, би ард нь байсан гэх мэдүүлэг болон Ч.Одонпүрэв гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Д.Аыг “талийгаачийн зүүн шанаа руу нь 1 удаа цохисон” гэдгийг удаа дараа гэрчилдэг. Нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талийгаачийн шанаа, нурууны сээр, далны орчим цохисон гэх асуудал яригдаж байгаатай холбогдуулан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж талийгаачийн зүүн шанаа руу цохисны улмаас тухайн гэмтэл учирч болох эсэх, мөн сээр нуруу болон далны хооронд цохисны улмаас тухайн гэмтэл учирч болох эсэх талаар дүгнэлт гаргуулах талаар өмгөөлөгчийн зүгээс прокурор, шүүхийн аль ч шатанд тавиад хүсэлтийг хангаагүй.

Ес: Хүргэн Ганбаатар талийгаачийг 00 цагаас хойш ёолж хоносон гэдэг. Тэр хүн өмнө нь талийгаачийн бие өвдөхөд эмнэлэгт хүргэж өгч байсан гэдэг. Яагаад өмнөх шигээ   зовиурлан гэдэс өвдөөд байнаа гэдгийг мэдсээр байж иргэний үүргээ биелүүлж эмнэлгийн тусламж үзүүлэхгүй олон цаг байлгаад байв, түүнчлэн хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаач өрөөнийхөө үүдэнд /ор нь янзлаатай, цэвэрхэн зассан байдалтай байх/ хэвтэх болов. Өглөөний 9 цагаас хойш тэр газраа хэвтээд байсан гэдэгт эргэлзэж байна. Магадгүй талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан гэж үзэж байна. Тэгсэн бол хүнд гэмтлийн хүндрэлээр нас барахгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой тусгай салбарын мэдлэг шаардлагатай дээрхи

асуудлыг тодорхой болгосны эцэст уг үйлдлийг хэн хийсэн болохыг үйлдэлтэй нь харьцуулан тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй гэж үзэж мөрдөн байцаалтыг дахин хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна.” гэв.

            Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Шинэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодруулах байдлаар С.Эы харсан, үзсэн гэх мэдүүлгээр шүүх гол нотлох баримт болгосон. С.Э нь Д.Аыг амь хохирогчийн хаана цохьсон талаар шанаан тус газар цохьсон гэдэг. Шанаан тус газар цохиход элэг, дэлүү задрах нь өөрөө эргэлзээтэй. Тийм учраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үндсэн концепц болох хэргийн бодит үнэнийг тогтоох зарчим нь өөрөө алдагдаад байна уу. Анхан шатны шүүх шийдвэрлэхэд ийм асуудал гарсан. Хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогдох ёстой. Тийм учраас эргэлзээтэй зүйл байгаа учраас энэ асуудлыг дахин шалгуулж шийдвэрлэх зөв юм болов уу. Нотлогдвол зохих асуудлуудаас дутуу үйлдсэн ажиллагаануудыг хийлгэвэл хэргийн бодит үнэн илүү тодорхой болох байх гэж харж байна. Тийм учраас нэг гэрчийн мэдүүлгээр шанаан тус газар нь цохиход тэр хүний элэг дэлүү нь задраад 18-19 цагийн хугацаанд хүний тодорхой үйлдэл хийх асуудал үйлдэгдэнэ. Тэгэхээр энэ асуудлууд үхлийн шалтгааны гол гогцоог тайлах талаас нь дахин мөрдөн байцаалтад буцааж энэ ажиллагааг хийлгэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг үнэн бодитой, хуулийн хүрээнд хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл амь хохирогч тухайн үед тэднийд ажил хийж амьдарч байсан. Хамгийн сүүлд нь хашаанд нь байж байгаад цохиулсан. Хамгийн сүүд Д.Ат цохиулсан гэдгийг гэрч С.Э цохисныг харсан гэж мэдүүлдэг. Өмнө яагаад худал мэдүүлэг өгснөө тайлбарладаг. Мөнгө төгрөг өгөөд ахыгаа битгий хэлээч гэж удаа хэлсэн. Энэ бол гэм буруутай хүн юм хийчихээд түүнийгээ цайруулж байна гэж харагдахаар байна. Хохирогчийн ар гэрийнхэн яагаад тусламж үзүүлэхгүй байсан юм бэ гээд яриад байна. Хэрвээ цохисон гэдгээ хэлсэн бол тухайн үедээ тусламж үзүүлнэ. Хүн гадна талдаа ил шархгүй байж байгаад дотор талдаа гэмтэл авсныг нь ар гэрийнхэн нь мэдэх боломжгүй. Зүгээр байдаг шигээ байж байна. Архи уусандаа ам нь цангасан байна. Тэрийгээ уугаад гайгүй болно гэж бодсон. Ийм байдал байсан. Хуулийг зөв хэрэглэсэн, шинжээчийн дүгнэлт зөв гарсан. Гэрч С.Э “хүчтэй цохиход “хннн” гээд дуу гарсан. Тухайн үед амь хохирогчийн царай хөхрөөд сонин болсон. Тэгээд явж байгаад суугаад явж чадахгүй байхаар нь бид хоёр дамжлахад дийлэхгүй байхаар нь Д.Аын эхнэрийн автомашиныг авч суулгаад гэрт нь хүргэж өгсөн” гэж ярьдаг. Тэр цохилт бол маш хүчтэй байсан. Биед олон гэмтэл үүсээгүй гэж бодож байгаа. Дэлүү задарсан, цус хуралтууд үүссэн. Дэлүү задрахад хавирга гэмтсэн. Хавиргатай гэмтэлд дэлүү задарсан. Хүчтэй цохьсон гэдгийг гэрч нотолдог. Угаасаа өөр гэрч  байхгүй. С.Э худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрдөг. Сүүлд үнэнээ хэлдэг.” гэв.

            Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Б.Болортуяа Д.Аын улаан өнгөтэй 2 сим ордог гар утсыг мөрдөн байцаагч А.Алтанжолоо хураан авсан. Энэ талаар ямар нэгэн тэмдэглэл тогтоол байхгүй, ажиллагаа хийгдээгүй гэсэн. Хэрэгт байхгүй нотлох баримтын талаар хэлэлцэх нь эргэлзээтэй. Д.А, С.Э, Ч.Одонпүрэв нараас цусны шинжилгээ болгож цус авсан гэдэг мэдээллийг өмгөөлөгч хаанаас ямар эх сурвалжаар олж авсан нь тодорхойгүй. Амь хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзахад “манай дүү тоногтой гутлаар өшиглөсөн гэж бид сонссон. Шалгуулна, гэрч байгаа” гэж амь хохирогчийн ар гэрийнхний зүгээс хэлж байсан гэдэг. Хохирогчоор тогтоогдсон Т.О энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тавиагүй. Мөрдөгч асуусан байх. Хэрэгт байхгүй, ач холбогдолгүй Асуудлаар гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан өмгөөлөгч Б.Болортуяа ярьж байсан. Шинжээч эмч нар амь хохирогчийн дэлүү задарсан хүнд гэмтлийг унах үед үүсэх боломжтой, боломжгүй гэж өөр өөр мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа нотлож байна гэсэн. Хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1318 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийн цогцост дэлүүний задрал, хэвлийн хөндий дэх цусан хурааг 2 литр гэж тодотгосон. Цээжний зүүн талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээжний бүсэлхий цус хуралт гэмтэл тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэдгээс дүгнэсэн. Шүүх эмнэлгийн дээрх дүгнэлтийн дагуу шинжээч эмчээс тодруулах зорилгоор тайлбар, байцаалт авч болно. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан нь тухайн хүнд цээж хэвлийн зүүн талаар өвдөх, өвдөлттэй холбоотой албадмал байдал буюу хагас суусан байдалтай, мөн зүүн хажуугаар хэвтэх, дотуур цус алдалттай холбоотойгоор толгой эргэх, цусны даралт буурах, нүүр болон биеийн арьс цайх гэх шинж тэмдэгүүд илэрч болно гэсэн. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой буюу цусанд 1.8 промилль спиртийн агууламж илэрсэн байна. Амь хохирогчийн дэлүүний уг хэсэгт цацраг хэлбэрээр том хэмжээний олон тооны язралт задарсан ба дээрх задралын улмаас дотуур цус алдалт нь богино хугацаанд их хэмжээний хурдастай явагдана. Тэр чигээрээ амь нас эрсдэх аюул нь ихэснэ гэсэн. Амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хүний биеийн анатомын байрлалын хувьд 1 түвшинд ойролцоо зэргэлдээ байрладаг учир мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн яриад байгаа шиг 5 удаагийн 5 гэмтэл гараад 5 өөр талд гарсан зүйл байхгүй. Баруун талын 10 дугаар хавирга, зүүн талын 11 дүгээр хавирга гэсэн зүйл байхгүй. Хүний биеийн 1 талд үүссэн байгаа. Тэрийг шинжээч цээжний зүүн ар хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэсэг газарт хүрч үйлчлэхэд буюу цохиж, унах зэргээр үүсэх боломжтой гэж тайлбарласан. Зөвхөн унахад үүсэх боломжтой гэж тайлбарлаагүй. Дээрх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг хүний амь нас хохирсон хэрэг учраас амь хохирогчид үүссэн гэмтлийг зөвхөн унахад үүснэ гэж мэдүүлээгүй ч гэсэн мөрдөн шалгах ажиллагааны дахин шинжээч томилуулсан. Бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэхэд шүүхийн эмнэлгийн 1374 дугаартай давтан дүгнэлтээр шинжээч эмч Бадралын гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй зөв байна гэж дүгнэсэн. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй байна гэсэн. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр өшиглөх, цохих зэрэг үйлдлийн үед үүсэх боломжтой гэсэн. Амь хохирогч нь дэлүү задарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 173-177 дугаар талд авагдсан байгаа. Шинжээчийн дээрх дүгнэлтийг гараар цохиход дээрх гэмтлүүд нь үүсэх боломжтой, биеийн урд болон хажуу талаас цохиход үүсэх боломжтой гэсэн. Хэргийн газар дээр лепотик төмөр дээр унасан гэж яриад байдаг. Тэр төхөөрөмж дээр унах боломжтой юу гээд зургийг нь харуулж байгаад асуухад энэ төхөөрөмж дээр унахад үүсэхгүй гэж хариулсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Амь хохирогчийн цогцост үүссэн хүүрийн толбын тухайд эргэлзээтэй байна гэсэн. Хэрэгт авагдсан мэдүүлгийн бус нотлох баримтаар буюу амь хохирогчийн хүргэн дүү болох Ганбаатараас гаргасан гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн талаар хүлээн авсан тэмдэглэлийг хүлээн авсан огноо нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 40 минут гэж тэмдэглэсэн байгаа. Шүүхийн эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1318 дугаартай дүгнэлтэд шүүх эмнэлгийн жижүүр эмчийн бүртгэлд 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 20 цагт цогцосны анхны үзлэгээр амь хохирогч нас бараад 3-4 цаг болсон гэж дурдсан гэсэн. Цогцосны гадна үзлэгт хийсэн шинжээч эмч Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэлд амь хохирогч нас бараад ойролцоогоор 3-4 цаг болсон буюу нас бараад удаагүй байна гэж дүгнэсэн. Дээрх нотлох баримтаас дүгнэхэд амь хохирогч нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16-17 цагийн орчим нас барсан нь тогтоогдож байна. Үүнд ямар эргэлзээ байхгүй. Хохирогч Отгонцэцэг, гэрч Ганбаатар, Сарангэрэл нар мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй мэдүүлэг өгдөг гэсэн. Хохирогч Отгонцэцэг, гэрч Ганбаатар, Сарангэрэл нар нь болсон хэргийн талаар ач холбогдол бүхий баримт, нөхцөл байдлыг өөрсдийн мэдэж байгаа хүрээнд мэдүүлсэн гэж үзнэ. Тэдгээрийн мэдүүлгээр Д.А нь С.Этай хамт амь хохирогчийг 21-22 цагийн орчим гэрт нь хүргэж ирсэн. Гурвуулаа согтсон байдалтай ирсэн. Амь хохирогч тэр шөнө гэртээ хонохдоо ёолж хоносон. Маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 14-ний орой гэртээ 17 цагийн орчим нас барсан гэж мэдүүлж байгаа. Тэгэхээр амь хохирогч Д.А, С.Э нартай гэртээ ирснээс хойш ямар нэгэн байдлаар гадагшаа гараагүй, гэртээ байж байгаад нас барсан учраас дээрх хүмүүсийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй байна. Амь хохирогчид учирсан гэмтэл нь өөр өөр цаг хугацаанд өөр хэн нэгний үйлдлийн улмаас үүссэн байх магадлалтай гэсэн. Үүнд шүүх эмнэлгийн давтан дүгнэлтэд амь хохирогч нь дэлүү задарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан. Үхлийн шалтгаан тодорхой бөгөөд шинжээч Одончимэг “дэлүү задрал гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд амьд байж болно. Гэхдээ энэ гэмтлийн авсан хүн удаан амьд явах боломжгүй. Хэрэг гарсан цаг хугацаанд учирсан байх боломжтой. Ийм гэмтэл авсан тохиолдолд өвдөлт, шаналгаа мэдэгдэнэ. Архи уусан үед өвдөлт тодорхой хэмжээгээр намдана. Дэлүү задрал гэмтэл авсан хүн өөрийн биеийн байдлаас шалтгаалж нас барах хугацаа харилцан адилгүй байдаг” гэж мэдүүлсэн. Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдлыг гуйвуулж гомдол дурдагдсан асуудал нь үндэслэлгүй гэж үзэж байна. С.Э, Одонпүрэв нарын өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй. Прокуророос Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэсэн. Хүргэн Ганбаатар нь түүнийг өвчин зовиуртай байсныг мэдэж байсан атлаа эмнэлэгт хүргэж өгөөгүй, олон цаг байлгасан. Магадгүй эмнэлгийн тусламж авсан бол аврагдах боломжтой байсан гэж үзэж байна. Хэдийгээр С.Э, Одонпүрэв нар Д.А болон амь хохирогчийн хооронд болсон үйл явдлын талаар тодорхой дүрсэлж мэдүүлдэггүй боловч өөрөө өөрсдийн харсан үзсэн хэмжээндээ Д.А нь амь хохирогчийг зодсон болохыг, С.Эы хувьд амь хохирогч Д.Ат зодуулсны дараа царай нь цөнхийсөн байсан, алхаж, гишгэж чадахгүй газар унасан. Гэрт нь хүргэхээр авч явахад явж сууж чадахгүй С.Эаар сугадуулсан, ёолж байсан гэдэг. Энэ хэргийн талаар амь хохирогчийн ар гэрийнхэнд  мэдэгдээгүй гэрт нь оруулсан. Д.А нь өөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ нуун далдлах зорилгоо гэрч С.Эд хэд хэдэн удаа нөлөөлж байсан. Энэ талаар С.Э мэдүүлж байсан. Мэдүүлэгт дурдсан дээрх нөхцөл байдал нь бусад нотлох баримтаар давхар нотлогддог. Ингэхээр прокурорын зүгээс хэргийн зүйлчлэл тохирсон, Д.Аын үйлдсэн гэмт хэрэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж байна. Зарим яллагдагч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр хууль бус болсон гэсэн. Шүүхээс шүүгдэгч С.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байгаа. Энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татсан байгаа учраас С.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна гэж шүүх үзлээ гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг шийтгэх тогтоолын 2, 5 дугаар заалтад 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан. С.Эы хувьд хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гэрчээр дахин байцаагдсан. Энэ мэдүүлэгт “миний урьд өгсөн мэдүүлгүүд худал” гэж өмнө өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэж худал хэлсэн гэдгээ мэдүүлсэн. Үүгээр үйлдлийг нь таслан зогсоогдсон гэж үзэж байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь нэг жилийн хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр дуусахаар байсан. Одонпүрэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол бол хууль бус гэсэн асуудал яригдсан. Одонпүрэвийн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Э, Одонпүрэв нарыг хооронд нь нүүрэлдүүлж мэдүүлэг аваад 9 дүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Ийм учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Одонпүрэв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Отгонцэцэгт танилцуулж, танилцуулсан тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. Тэдгээрээс тус шийдвэрт гомдол гаргаагүй. Прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нараас гарсан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Д.А нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Оыг зодож алсан гэмт хэрэг, С.Э нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд Д.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Т.Оыг зодож алсныг мэдэж байсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2016 оны 8 дугаар сарын 16, 2016 оны 9 дүгээр сарын 13, 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч С.Эы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Ширмэнтогоо ахын гэрт очсон. Ширмэнтогоо ах байхгүй байсан. Харин үүдэн дээр нь талийгаач, Одонпүрэв ах нар сууж байсан. Цаад талд нь Д.А ах мах чанаад зогсож байсан. Тэгээд би ороод мэнд мэдээд байж байхад Д.А ах цаанаас гарч ирээд бөхөөс болж маргалдаад талийгаачийг Д.А ах хоёр удаа цохисон. Би тухайн үед Д.А ахын хойно нь зогсож байсан болохоор гар нь яг хохирогчийн хаана нь цохиж байгааг хараагүй. Тэгээд тухайн үед хэрүүл намжаад байж байхад талийгаач сууж байсан 8 хувин дээрээсээ урагш чигээрээ духаараа унасан. Тэгээд би Д.А ахтай хамт талийгаачийг дамжлаад явж байхад Д.А ахын эхнэр нь автомашинтай ирсэн. Автомашин дотроо талийгаачийг суулгаад гэрийнх нь үүдэнд хүргэж өгсөн. Би Д.А ахын автомашиныг хашаанд нь оруулж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /хх1, х236-249/,

шүүгдэгч С.Эы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлэг худлаа байгаа. Хэрэг болсны дараа Анхбаяр ах надад “цохисон гэж битгий хэлээрэй, унасан, чи хашааны гадаа таарсан, тэгээд чи бид хоёр гэрт нь хүргэж өгсөн гэж хэлээрэй, өөр асуудал байхгүй, чамд ямар ч иймээ тиймээ асуудал болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би Д.А ахын гуйсны дагуу зодоон болоогүй, хараагүй, тэнд байгаагүй гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ би Ширмэнтогоогийн хашаанд байсан, намайг байхад Д.А ах Ширмэнтогоо ахын байшингийн 1 давхарт мах чанаж байсан. Одонпүрэв ах талийгаач хоёр гадаа сууж байсан. Би хашаанд орж ирээд тэд нартай мэндэлсэн. Цаанаас Анхаа ах намайг “Ясаа нэг шил архитай ирсэн биздээ” гэхээр нь би “байхгүй ээ мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэд нар намайг “Яс” гэж дууддаг юм. Тэгээд Анхаа ах гарч ирээд бөх яриад хоорондоо маргалдаад Анхаа ахыг талийгаач “би чамайг босох юм бол нам цохино доо” гэж хэлтэл Анхаа ах талийгаачийн нуруун тус газар гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон. Тэр хоёрыг салгатал талийгаач хувин дээр сууж байгаад урагшаа годройтоод духаараа газар унасан. Талийгаач гартаа “Хараа” архины шил барьж байсан. Талийгаач газар унаад босохгүй байсан ба царайг нь харахад хөхөрчихсөн юм шиг цонхийсон байсан. Тэгээд Анхаа ах гэрт нь хүргэж өгье гээд бид хоёр талийгаачийг сугадаж түшиж босгоод суулгах гэсэн чинь сууж чадахгүй “ёо байж бай” гээд ёолоод байсан. Гэрт нь хүргэж өгье гээд хашаанаас гаргаад сугадаж явж байгаад би дийлэхгүй, талийгаач “байж бай” гээд ёолоод газар суусан. Тэгтэл Анхаа ахын эхнэр нь автомашинтайгаа ирэхэд Анхаа ах автомашинаа аваад ирье гээд хашаа руугаа гүйж ороод автомашинаа авчирахаар нь бид хоёр талийгаачийг өргөөд автомашины хойд суудал дээр нь суулгаад гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х166-167/,

шүүгдэгч С.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би сүүлд өгсөн гэрчийн мэдүүлгээр болсон асуудлыг бүгдийг нь үнэнээр нь ярьсан байгаа. Талийгаачийг Д.А ах муудалцаад цохисон гэдгийг нуусан нь миний буруу. Д.А ах гуйгаад байсан болохоор худлаа ярьсан.” гэх мэдүүлэг /хх2, х152-153, х201-204/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ажил дээрээ байж байтал манай нөхөр залгаад Т.О ах өнгөрчлөө гээд ярьсан. Талийгаач маань зан ааш зөөлөн, ажил их сайн хийдэг хүн байсан. Т.О ахад архаг хууч өвчин байгаагүй, бие өвдөж байна гэж хэлж байгаагүй. Тэр өдөр Ширмэнтогоогийн хашааны үүдээр нь харахад талийгаач 50 орчим насны буурал толгойтой хүнтэй голдоо нэг шил юм тавьчихсан сууж байсан. Тэгээд би ахыг “харихгүй юм уу” гэхэд “за за удахгүй очноо” гэсэн. Тэгээд би гэртээ ирээд удаагүй байхад ах нэг танихгүй залуу, Д.А нар автомашинаар ирсэн. Тэгээд ахыг гэр рүү оруулаад байшингийн нэг давхарт унтуулсан. Талийгаач өөртөө тохируулаад архи хэрэглэдэг байсан. Уухаараа 2-3 хоног уугаад хүрээд ирдэг байсан. Архи уухаараа элдэв ааш зан гаргадаггүй байсан.” гэх мэдүүлэг /хх1, х36-41/,

гэрч Ч.Одонпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тэр өдөр хонь гаргасан гээд Ширмэнтогоо бид хоёрт 0.5 литрийн “Хараа” архи авч өгсөн, тэгээд ууж байгаад Д.А архинаас нэг татчихаад гэр рүүгээ орсон. Т.О бид хоёрт архи ууж байгаад галд мод нэмчихээд ороод иртэл 22:00 цагийн орчим Т.О хашаан дотор байх сайфны урд талыг түшээд сууж байхаар нь миний дүү муудчихсан байна, харь гэж хэлэхэд өндийж босож ирээд липотикийг зүүн хөлөөрөө цохиод зүүн талаараа газар унасан. Тэгээд би босгож дийлэхгүй байхад Д.А хүргэж өгөх гээд хашаанаас аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх1, х45-47/,

гэрч Ш.Ширмэнтогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би талийгаачтай хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 13-ны 12 цагийн орчим Одонпүрэвийн хамт халамцуу байдалтай орж ирэхээр нь тэднийг гэрээсээ гаргаад би Д.Аын хүүгийн автомашиныг нь аваад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх хонины зах дээр очиж хонь аваад их түгжээтэй байсан болохоор буцаад гэртээ 18 цагийн орчим ирсэн. Би гэр рүүгээ харих замдаа 10.000 төгрөгөөр 0.5 литрийн хараа архи аваад Д.А болон Одонпүрэв, талийгаач нарыг хуваагаад ууна биз гээд Д.Аын автомашины урд тавьчихаад хашаан дотор ороод байж байтал Одонпүрэв талийгаач нар халамцуу “хонийг чинь гаргаад өгөх үү” гээд орж ирсэн. Тэгээд хонио талийгаач болон Одонпүрэв нараар гаргуулаад тогоонд гэдсээ хийж байхыг нь харчаад би 21 цагийн орчим гэртээ ороод 2 давхарт бөх үзээд хэвтсэн. Би ойролцоогоор 30-40 минут болоод гэрээсээ гарахад хашаан дотор хүн байхгүй болсон байхаар нь Одонпүрэв, Д.А, талийгаач нарыг гэртээ харьсан юм байх гэж бодоод 1 давхарт байх тогоотой хонины гэдсийг шалгахад Одонпүрэв ах суугаа байдалтай унтаж байсан. Би тухайн өдөр архи уугаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х49/,

гэрч З.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 7 дугаар сарын 13-ны оройн 22:00 цагийн орчим манай гудамжны үзүүрт байх 265 тоот хашаанд цахилгааны мотор боох цэгт хамтран ажилладаг Д.А болон танихгүй 30 орчин насны залуугаар гэртээ согтуу, тасарсан байдалтай автомашинаар хүргүүлж ирсэн юм. Би хадам ахыг орой гэрт хамт ажилладаг Д.А болон танихгүй залуугийн хамт өргөж оруулаад унтуулсан. Тэгээд шөнө 00:00 цагаас хойш талийгаач Т.О нь ёолж хоносон юм. Би Отгонжаргалаас 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 10 цагийн орчим шөнө яагаад ёолоод байсан талаар асуухад тэр “гэдэс дотор өвдөөд байна” гэж хэлсэн юм. Тэгээд өглөөнөөс 16 цаг хүртэл байшингийн 2 давхарт гараад ганцаараа хэвтээд хүү Гарьдаар нэг давхараас ус зөөлгөж ууж байсан. Тэгээд би 16 цагийн орчим 2 давхарт байх хадам ахад хоол оруулж өгөхөд хоол идэхгүй гэхээр буцаад нэг давхарт буугаад 17 цагийн орчим Баянгол дүүргийн хорооллын эцэс орчихоод буцаад 17 цаг 45 минутын үед гэртээ ирээд 2 давхар руу хувцасаа солих гээд гарах үед талийгаачийн нүүр нь хөхөрсөн амьсгаагүй өрөөнд ганцаараа хэвтэж байхаар нь би түргэн дуудсан юм. Тэгээд түргэн ирээд нас барсан тухай хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х51-52/,

гэрч А.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Оройн 20 цаг өнгөрч байхад манай охин Отгонцэцэг нөхөр Ганбаатарын хамт дэлгүүр яваад ирье гэж яваад буцаж гэртээ ирэхээр нь би “Ах чинь харагдана уу” гэхэд Отгонцэцэг “ах Ширмэнтогоогийн хашаан дотор Одонпүрэвтэй хамт сууж байна” гэж хэлсэн. Удалгүй 30-40 минутын дараа манай хашаан дотор хар өнгийн суудлын автомашин орж ирээд байшингийн үүдэнд зогсоод манай хүргэн Ганбаатар гараад автомашин дотор арын суудал дээр согтуу хэвтэж байсан талийгаачийг манай хүүгийн найз Д.А, 30 орчим насны жолооч залуугийн хамт буулгах гэхэд тэр гурав 82-85 кг жинтэй манай хүүг дийлэхгүй Ганбаатар, Д.А хоёр талийгаачийн цээжнээс нь татаад 30 орчим насны залуу хөлнөөс нь татаад автомашинаас гулсуулаад буулгасан юм. Талийгаачийг үүдний довжоон дээр хэвтүүлээд сэргээрэй гээд Д.А хэлэхэд сэргэхгүй байж байгаад би гэр дотроо юм хийж байгаад цонхоор харахад талийгаач өөрөө довжоон дээрээс босоод гэр рүүгээ орж ирээд нэг давхарын гал тогооны өрөөний газраар унтаад өгсөн, юу ч хэлээгүй. Д.А хүүг архи ууж байгаад тасарчлаа гэж хэлсэн. Талийгаач архи уусан үедээ байнгын ус уудаг болохоор ам цангаад байна гэж хэлээд шөнөжингөө л миний хажуугаар ус уугаад яваад байсан. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өглөө босоод би хүүгээсээ “яасан их ус уудаг юм бэ” гэхэд миний хүү юу ч хэлээгүй, талийгаач хүү маань надад юмаа нууж хаалгүй хэлдэг тэгтэл өглөө юу ч хэлээгүй. Тэгээд өглөө хүү маань “Ширмэнтогоог намайг асуувал дээр унтаж байна гэж хэлээрэй” гэж хэлээд 2 давхарт байх өөрийнхөө өрөө рүү 9 цаг өнгөрөөд гарсан. Би нэг давхарт хоол унд хийгээд л байсан. Гэрт хүргэн Ганбаатар байсан болохоор түүнээс ах чинь яаж байна гэж асуухад унтаж байна гэж хэлсэн. 12 цаг өнгөрч байхад Отгоо ахдаа өгчих гээд Ганбаатараар хоолыг нь дөхүүлүүлээд түүнийг буугаад ирэхээр нь ах чинь яаж байна гэж асуухад “зүгээр хэвтэж байна, хоол ширээн дээр тавьчих гэж байна” гэж хэлсэн. Ганбаатар 15 цагийн орчим Баянгол дүүргийн ойролцоо хүнтэй уулзчихаад ирье гэж гадуур гараад 16 цагийн орчим гэрт буцаж ирээд 2 давхарт гараад хувцасаа солиод ирье гээд удалгүй шатаар хурдтай бууж ирээд “Отгоо ах их сонин болсон байна” гэхээр нь би 2 давхар руу гарахад хүү маань өрөөндөө ширээ хагас налсан байдалтай дэрлээд биеийнхээ зүүн талыг дарж газар хэвтсэн, нүд нь аниастай байхаар нь би түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /хх1, х70/,

гэрч Б.Билэгтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Сар өдрийг нь санахгүй байна, одоогоос ойролцоогоор 3-4 сарын өмнө С.Э манайд 3-4 хонож байхад нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад Эркатай яриулаад өгөөч, чухал ярих юм байна гэхээр нь би Эркад утсаа өгч хоёр гурван удаа яриулж байсан. Эрка утсаар ярихдаа гарч яваад яриад байсан. Би Эркагаас юун хүмүүс залгаад байгаа юм бэ гэж асуухад асуудал байгаа юм аа гээд өөр юм яриагүй. Гэтэл нэг өдөр манай гэрийн гадаа автомашинтай хүмүүс ирж зогсоод хашааны хаалга нүдээд Эркаг суулгаад аваад явсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Эркаг ирэхээр би яасан зүгээр үү, юу болоод байгаа юм бэ гэж асуухад зүгээр зүгээр, энэ хүн хэрэгт орсон юм аа, намайг мэдүүлэг өгчих гэхээр нь би цагдаад очиж мэдүүлэг өгсөн юм, нөгөө хүн нь нас барчихсан юм гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Манайд автомашинтай ирсэн хүмүүс нь миний танихгүй хүмүүс байсан.” гэх мэдүүлэг /хх1, х168/,

шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Төмөрбаатар овогтой Отгонжаргал 38 настай, эрэгтэйн цогцост задлан шинжилгээ хийхэд дэлүүний задрал, хэвлийн хөндий цусан хураа, цээжний зүүн талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн цогцост 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, яаралтай журмаар дотуур цус алдалтыг зогсоох, дэлүү тайрах мэс засал эмчилгээ хийдэг ба цус алдалтын хэмжээнээс шалтгаалж амь нас аврах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ба талийгаачийн дэлүү нь уг хэсэгт цацраг хэлбэрээр том хэмжээний олон тооны язарч задарсан ба дээрх задралын улмаас дотуур цус алдалт нь богино хугацаанд их хэмжээний хурдацтай явагдан тэр чинээгээрээ амь нас эрсдэх аюул нь ихэснэ. Талийгаач Отгонжаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь хүний биеийн анатомийн байрлалын хувьд нэг түвшинд ойролцоо зэргэлдээ байрладаг учир мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна.” гэх мэдүүлэг /хх1, х93-94/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын “Д.А нь сэтгэцийн удамшлын болон олдмол ямар нэгэн эмгэггүй, хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн эмгэгтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй, болсон үйл явдлын талаар сэргээн ярих, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, цаашид бие дааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна” гэх 1146 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х183-184/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн “Талийгаач Т.Оын цогцост дэлүүний задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /2 л/, цээжний зүүн талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаач дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. Ходоодонд 50-60 мл хар ногоон өнгийн шингэн агууламжтай байна. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2016 оны 7 дугаар сарын 14-ний орой 20 цагт цогцосны анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 3-4 цаг орчим болсон гэж дурджээ.” гэх 1318 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х32-33/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “2016.7.17-Т.О 38/эр” гэж хаягласан цусанд 2.1 промилли, ходоодны шингэнд 1.8 промилли спиртийн агууламж илрэв” гэх 6215 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х36/,

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1318 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Т.Оын биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задарсан гэмтэл, зүүн 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр /өшиглөх цохих зэрэг/ үйлдлийн үед үүсэх боломжтой. Т.О нь дэлүү задарч гэмтсэн хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэх 1374 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х177-178/,

гэрч Ч.Одонпүрэв, шүүгдэгч С.Э нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх1, х79/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х14/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Д.А нь амь хохирогч Т.Оын биед дэлүүний задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний зүүн талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл учруулан амь насыг нь хохироосон болох нь шүүгдэгч С.Эы “Д.А ах хоёр удаа цохисон. Би тухайн үед Д.А ахын хойно нь зогсож байсан болохоор гар нь яг хохирогчийн хаана нь цохиж байгааг хараагүй. Тэгээд тухайн үед хэрүүл намжаад байж байхад талийгаач сууж байсан 8 хувин дээрээсээ урагш чигээрээ духаараа унасан. ...Хэрэг болсны дараа Анхбаяр ах надад “цохисон гэж битгий хэлээрэй, унасан, чи хашааны гадаа таарсан, тэгээд чи бид хоёр гэрт нь хүргэж өгсөн гэж хэлээрэй, өөр асуудал байхгүй, чамд ямар ч иймээ тиймээ асуудал болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би Д.А ахын гуйсны дагуу зодоон болоогүй, хараагүй, тэнд байгаагүй гэж хэлсэн. ...Анхаа ахыг талийгаач “би чамайг босох юм бол нам цохино доо” гэж хэлтэл Анхаа ах талийгаачийн нуруун тус газар гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон. Тэр хоёрыг салгатал талийгаач хувин дээр сууж байгаад урагшаа годройтоод духаараа газар унасан. ...Талийгаач газар унаад босохгүй байсан ба царайг нь харахад хөхөрчихсөн юм шиг цонхийсон байсан. Тэгээд Анхаа ах гэрт нь хүргэж өгье гээд бид хоёр талийгаачийг сугадаж түшиж босгоод суулгах гэсэн чинь сууж чадахгүй “ёо байж бай” гээд ёолоод байсан.” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогджээ. С.Э нь Д.Аын шахалт, мөнгө өгсөн үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл Д.А нь С.Эыг анхны байцаалт өгсөн өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Эы “5024704301” дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлахын тулд мөнгө өгч, С.Эаар 3 удаа худал мэдүүлэг өгүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд бусдаар худал мэдүүлэг өгүүлэн нөлөөлсөн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шалгаж, түүнд болон бусад этгээдүүдэд энэ талаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдээгүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульчилжээ.

Шүүгдэгч С.Э нь 2016 оны 8 дугаар сарын 16, 2016 оны 9 дүгээр сарын 13, 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэнээр хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул С.Эд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Аын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс уг зүйл ангиар гэм буруутайд тооцож түүнд 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан үндэслэлтэй болжээ. Харин ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй байгаа хууль хэрэглээний зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжтой гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

1.“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эы холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн С.Эд холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дашдоржийн Анхбаярыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Ц.ОЧ