Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 0222

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтлөн, улсын яллагч Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч Н.Жавзандолгор шүүгдэгч А.С, өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Аийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай, нэг хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Аийн С нь Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой мэргэжилгүй, ам бүл 4, өвөг эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...” болох ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувцас солих өрөөнд М.Бтай маргалдаж, түүний нүд рүү өөрийн шаргал өнгийн “ I рНопе” загварын гар утсыг шидэж хүний эрүүл

0002831

2

мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгг:

Шүүгдэгч А.С: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: А.С болон манай нөхөр М.Б нар ажил дээрээ хамт архи уусан байсан. Тэгээд А.С М.Б руу гар утсаа шидэж түүнд гэмтэл учруулсан. А.С нь уучлал гуйгаагүй. Манай нөхрийг сохор байсан гэж хэлээд байгаад нь гомдолтой байгаа гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

  1. Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

"... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...”-д ажлаа хийж байгаад 11 цагийн үед цуг ажилладаг С, Чагнаадорж, Баясгалан бид дөрөв нийлж 0.75 литрийн хэмжээтэй хоёр шил архи хувааж дуусаад байж байхад инженер Эрдэнэжаргал “та нар архи уусан байна. С, Чагнаадорж хоёр чинь их согтолттой байна гэсэн. Тэгээд 14 цагийн үед хувцас солих өрөөнд ороод хувцсаа тайлаад өмдөө өмсөж байхад С барьжбайсан шаргал өнгийн “I РЬопе” маркийн гар утас шидэж миний зүүн нүдийг оночихсон. Хамт хувцасны өрөөнд байсан инженер Мөнхням эмнэлэг рүү намайг аваад явсан. С миний нүд рүү утас шидсэнийхээ дараа гараад зугтаасан. С их хэмжээний согголттой байсан. Тухайн үед инженер Мөнхням, С бид гурав байсан. Хувцас солих өрөө том хэмжээтэй, бид хоёрын хооронд ойролцоогоор 2.5-3 метр орчим зайтай байсан. Би архи уусан дунд зэргийн согголттой байсан. С эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:

 

 

3

 

“...миний нөхөр М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...”-ийн ажлын байран дээр хүнд зодуулсан. Нөхөр бид хоёр эмнэлгээр зүүн нүдэнд нь эмчилгээ хийлгэсэн. Зодсон Сүлдменхийг ирж уучлалт гуйж эмчилгээ хийж өгөх байх гэж-бодсонг Сүлдменх холбоо барихгүй, ажлаасаа гарсан байсан.

Миний нөхөр М.Б 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...”-ийн ажлын байран дээрээ хүн аврах гэж байгаад нас барсан. М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс “Орбита" эмнэлгийн хяналтад орж, Тэрэл“ нүдний эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэс заслын хагалгаанд орсон. Өмнө нүдний хагалгаанд орж байгаагүй. Толгойн зүүн чамархай орчим байдаг сорви бол багадаа авч байсан гэсэн. С эмчилгээний зардал 800.000 төгрөг цувуулж дансаар өгсөн.өөр зардал өгөөгүй. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримтаар 545.100 төгрөг байна. Баримт байхгүй ойролцоогоор 2.000.000 төгрөг зарцуулсан. Одоо 60.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролтой байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дүгээр тал/,

  1. Гэрч Г.Мөнхнямын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

"... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэрлэх байгууламжид 10.30 цагийн үед очиход хамт ажилладаг Б, С нар согтуу байдалтай ажлын байран дээрээ хамт сууж байсан. Би хувцас солиулах өрөөнд хувцсыг нь солиулахаар оруулсан. Тэр хоёр хувцсаа сольж байх үедээ С Быг “хаяж явах гэлээ хамт явсангүй” гэж уцаарлангуй байж байгаад гэнэт буйдан дээр сууж байгаад хувцсаа сольж байсан Бын зүгт гар утсаа шидсэн. Б тухайн үед миний урд өмдөө татаад босох гэж байтал зүүн нүдийг онож утас нь газар гурав хугарч унасан. Б нүдээ дараад суухаар нь гарыг нь салгаад хартал зүүн нүдний орчмоос цус гарч эхэлсэн. Би түүнийг аваад шууд гэмтлийн эмнэлгийн урд байрлах нүдний эмнэлэгт хүргэж өгөөд явсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

  1. Гэрч Ц.Мөнхтуяа /”Гэрэл” нүдний эмнэлзийн эмчАгтн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

“... М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай змнэлэгт ирж үзүүлсэн. Анхны үзлэгээр зүүн нүд улайсан, баруун нүдний хараа 100 хувь, зүүн нүдний хараа 8 хувь, зүүн нүдний даралт бууруулах 4 эм дусааж байгаа. Хатуу биетээр цохиулж битүү гэмтэл авсан байсан. Битүү гэмтэл нь хүчтэй цохилтоос үүснэ. М.Бд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүдний даралт буулгах ...мэс засал хийж зүсэлт хийжтаван

 

 

4

 

оёдол тавьсан. ...М.Бд 2018 оны 10 дугаар сарын 01-нд нүдний даралт буулгах парасинтез мзс ажилбар хийсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар тал/,

б.Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд

яллагдагчаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

"... Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...”-д ажилладаг. 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ дуудагдаж, цуг ажилладаг Б, Эрдэнэбаатар, Чагнаадорж, Баясаа, Эрдэнэжаргал нарын хамт ажиллахаар болсон. Өглөө 09 цагийн үед ажлын хувцас солих өрөөнд инженер Эрдэнэжаргал зааварчилгаа өгч биологийн цэвэрлэгээний усан санд ажиллахаар орсон. ...Баясаа бид хоёр тамхи татахаар гарахад араас Чагнаадорж, дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй архи авч гарч ирээд бид нар машиндаа суугаад архиа задалсан. Надаа нэг хундага өгсөн, би бага зэрэг амсаад өгсөн. Үлдсэн архийг Б, Чагнаадорж, Баясаа гурав хувааж уусан. Дуусаад бид нар буцаад ажил руу орсон. Баясаа, Б хоёр түрүүлээд орсон. Би араас нь орох гэж байхад инженер Эрдэнэжаргал над руу ойртож ирээд Б бид хоёрыг архи уусан байна, та хоёроор ажил хийлгэхгүй гэсэн. Би инженер Мөнхням, Б нарын хамт хувцас солих өрөөнд орсон. Би инженер Мөнхнямтай юм ярьж байхад Б хувцсаа сольж байсан. Би гар утсаа баруун гартаа бариад эргүүлж байгаад санамсаргүй алдаад хувцсаа сольж байсан Бын зүүн нүдний доор хацар дээр оночихсон. Б зүүн нүдээ дараад “нүд рүү цохичихлоо” гээд уурлаад байсан. Инженер Мөнхням эмнэлэг орохгүй бол болохгүй гээд Быг аваад явсан. Би Бтай муудалцсан асуудал байхгүй. Тухайн үед би согтоогүй эрүүл байсан. Гэмтлийг би учруулаагүй. Хэн учруулсныг мэдэхгүй. М.Б ажилд орохоос өмнө толгойн зүүн талын чамархайнд хагалгаанд орж байсан гэж хэлж байсан. Уг гэмтлийг тэр хагалгаанаас авсан байх. М.Бд эмчилгээний зардалд ойролцоогоор 900.000 төгрөг шилжүүлсэн. М.Б бид хоёр ойролцоогоор 3 метр зайтай байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дугаар тал/,

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн:

“... Би ... хувцас солих өрөөнд ...Б руу шаргал өнгийн “I рРопе-6” маркийн гар утсыг шидэж зүүн нүдийг нь оночихсон юм. М.Бын биед учирсан гэмтлийг би гар утас шидэж учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...хохирогч М.Б хувцас солих өрөөнд “архи ууснаа инженерт мэдэгдчихлээ, арчаагүй юм” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд гартаа барьсан гар утсаа М.Бын зүг рүү шидчихсэн юм. Би шидсэний дараа очиж харахад зүүн нүдийг нь оноод хавдаж шалбарсан байсан. ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 103 дугаар тал/

Мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн “...

5

Быг хувцсаа сольж байх хооронд би гар утсаа үзэж байсан. Тэр хооронд Б Мөнхнямын хажууд "би энэ ажлаас гарах гэж байгаа юм чинь ямар хамаатай юм бэ” гэхээр нь би “чи инженерүүдийн хажууд яах гээд байгаа юм бэ, дараа наад асуудлаа ярь” гэж хэлсэн. Б дуугүй хувцсаа солиод байсан. Би гар утсаа эргүүлж байгаад шидсэн. Тэгсэн Бын нүдний доор оносон. Харсан чинь нүдний ойролцоо хэсэгт нь хавдаад цусгарч байсан....” гэх мэдүүлэг/шүүх хуралдаанытэмдэглэлд хавтастхэргийн 152 дугаар тал/,

б.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 846 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний алим улайлттай. Зүүн нүдний хүүхэн хараа өргөссөн. Зүүн нүдний хүүхэн хараа гэрлийн урвалгүй.

Амбулаторын картнаас:

  1. ны шинжилгээнд: дүгнэлт: зүүн нүдний судсан бүрхүүлийн нимгэрэл гэжээ.
  1. ны үзлэгг: зүүн нүдний хараа: НМ. Зүүн нүдний салстын хаван, өмнөд камерт цус хуралт.

2018.9.26-ны үзлэгт: зүүн нүдний хараа бүрэлзэнэ. Эвэрлэгийн хаван, хүүхэн харааны өргөсгөл. Онош: зүүн нүдний битүү гэмтэл.

2018.10.01-ний шинжилгээнд: дүгнэлт: шар биеийн сорвижил гэжээ.

2018.10.01 -ний үзлэгт: баруун нүдний хараа-1.0, зүүн нүдний хараа 0.02.

  1. ний үзлэгт: салстын шарх цэвэр оёдлууд байрандаа өмнөд камер дундаж, хүүхэн хараа өргөн.

2018.10.11-ний үзлэгт: баруун нүдний хараа 0.8, зүүн нүдний хараа бүрсгэр 0.04. эмийн эмчилгээ хийсэн, нүдний даралт ихэссэн учир “Гэрэл” эмнэлэгт Мөнхтуяа эмчээр парасинтез хийгдсэн. Имплант тавигдсан. Үзэхэд: баруун нүдний хараа 0.8, зүүн нүдний хараа 0.04, бүүдийнэ, зүүн талын хүүхэн хараа өргөн, шарх цэвэр, салстад оёдолтой. Онош: зүүн нүдний гэмтлийн дараах хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор даралт ихсэлт.

2018.10.16-ны үзлэгт: баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.04,

2018.10.23-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.08,

  1. ны ЭХК-ийн шийдвэрээс: онош: гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөлт хоёрдогчоор нүдний даралт ихсэлт өвчин.
  1. ны үзлэгт: онош: гэмтлийн дараах хүүхэн харааны өргөсөл, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт.

2018.10.28-ны хийсэн ОСТ: зүүн нүдний 13/$Оэсаг/+/онош: гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөлт, даралт ихсэлт буулгах мэс засал, гэмтлийн гаралтай шар биеийн

6

сорвижил.

  1. ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.09

2018.11.14-ний үзлэгт: баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.06

  1. ны үзлэгт: баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.09
  1. ны үзлэгт. Баруун нүдий хараа 1.0, зүүн нүдний хараа 0.09

Дүгнэлт: М.Бын биед зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,09/, хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Б.Долгормаа/...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 450 дугаар дүгнэлтэд:

“...комисс шинжээч Баяжаргалын үзэхэд зовиур: хоёр нүд аргаж өвдөнө. Баруун нүд хааяа бүрэлзэнэ. Үзлэгт: ...хүүхэн хараа хоёр талд ижил бус, баруун нүдний хүүхэн хараа гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алимны чичирхийлэлтгүй. ...хэсэггазрын үзлэгт: зүүн нүдний салст улайлттай, зүүн нүд хүүхэн хараа гэрлийн урвалд сул оролцоно.

Иргэний эрүүл мэндийн дэвтэрт: 2019.4.23-ны Тэрэл” нүдний эмнэлгийн эмчийн үзлэгт: баруун нүдний хараа 1.0, зүүн нүдний хараа 0.1 гэжээ.

Дүгнэлт: М.Бын биед зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,1/, хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүдний эмчийн үзлэгүүдээр:

2018.10.01-ний үзлэгт: зүүн нүдний хараа 0.02,

2018.10.11-ний үзлэгт: хараа бүрсгэр 0.04,

2018.10.16-ны үзлэгтзүүн нүдний хараа 0.04,

2018.10.23-ны үзлэгт зүүн нүдний хараа 0.08,

  1. ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.09,

2019.01.05-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.09,

2019.4.3-ны үзлэгт: зүүн нүдний хараа 0.1 болж харах чадвар аажмаар нэмэгдсэн байна. Иймд дээрх гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн тоггонги алдалтанд нөлөөлөх эсэх

 

 

7

 

нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийн амь насанд аюултай эсэх, гэмтлээс үүссэн үлдэц уршиг гэсэн шалгуур шинжүүдэд хамаарахгүй болно. Дээрх гэмтэл нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдуүлах гэмтэлд хамаарахгүй. Хүний биөд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 846 тоот дүгнэлт үндэслэлтэй байна....” /шинжээч эмч С.Чулуунсүх, Б.Даваасүрэн, Ш.Цэцэгмаа/ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

  1. Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллгаанд 2019 оны 4 дүгээр сарын 18- ны өдөр өгсөн:

Нүдний өмнөд камер гэдэг нь нүдний алим хүүхэн хараа зэргийг агуулсан шилэнцэр бүтэцтэй дотроо тунгалаг шингэнтэй хөндийг хэлнэ. Гол үүрэг нь гаднаас ирж буй гэрлийн тусгалыг шар бие рүү ойлгох үүрэгтэй. Цус хуралт нь тунгалаг шингэнтэй хөндийд цус хурахыг хэлнэ. Нүдний даралт ихсэлт нь анхдагч болон хоёрдогч шалтгаанаар үүсдэг. Анхдагч нь нүдний өөрийн өвчин, хараа бууралт зэргээс үүсдэг. Хоёрдогч гэдэг нь гадны нөлөөтэй буюу гэмтлийн гаралтай үүодэг. М.Бын хувьд хоёрдогчоор буюу гэмтлийн гаралтай үүсгэсэн гэж дүгнэлтэд тусгасан. М.Бын биед 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 03 хүртэл хийгдсэн нүдний эмч нарын үзлэгээр зүүн нүдний харааны бууралт 0.02-0.1 хүртэл сэргэсэн байна. Иймд харах чадвар аажмаар нэмэгдэж байх тул хараа бууралтыг гэмтлийн шалгуур шинж гэж үзэхгүй. Эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Шинжээч Долгормаагийн 846 дугаартай дүгнэлтийг гаргах үед харааны бууралт 0.09 байсан тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.34.1-т зааснаар 30 хувь чадвар алдалтанд хамааруулж гэмтлийн хүндэвтэр зэрэг гаргасан байна. Энэ хоёр дүгнэлтийн гэмтлийн зэрэг ижил боловч шалгуур шинж нь өөр юм. ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

  1. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эд зүйлд үзлэгхийсэн тэмдэглэлд"... “I рЬопе- 6” загварын гар утас Имай: 352019075149937 дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй,дэлгэц хагархай, асаах товчин дээр дарахад асахгүй байсан..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 110 дугаар тал/,
  2. Хохирогч М.Баяжаргалын “Орбита” нүдний эмнэлгийн өвчтөний карт /хавтаст хэргийн 27-33 дугаар тал/, иргэний эрүүл мэндийн дэвтэр /34-37 дугаар тал/, Мэс засал хийлгэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 87 дугаар тал/ хохирлын 616.100 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 13, 47, 88-90, 138-141 дүгээр тал/, хохирогч М.Бын иргэний үнэмлэх болон нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 105 дугаар

 

 

8

 

тал/, үйлдвэрлэлий осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хавтаст хэргийн 147 дугаар тал/,

  1. Шүүгдэгч А.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 66 дугаар тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 68 дугаар тал/, хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 142 дугаар тал/, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 70, 71 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 136 дугаар тал/, “Бюлдинг Миррор ХХК-ний тодорхойлолт /хавтаст хэргийн 74 дүгээр тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 137 дугаар тал/, хохирол, хор уршигт 715.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт/ хавтас хэргийн 72, 73 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Сийн холбогдсон хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “...” болох ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Бтай маргалдаж, түүний нүд рүү гар утас шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “...шүүгдэгч А.С нь гэм буруугийн талаар маргахгүй, хохирлоо нөхөн төлсөн. ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч А.С гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн

 

 

9

 

хүрээнд хянаж, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.С, хохирогч М.Б нар нь Ус Сувгийн Удирдах Газрын “Төв цэвэрлэх 5айгууламж”-д хамт ажилладаг байсан байх ба, 2018 оны 9 дүгээр сарын 22- ны өдөр тэд ажлын байран дээрээ хамт архидан согтуурсан байна.

Улмаар шүүгдэгч А.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, Ус Сувгийн Удирдах Газрын “...”-ийн ажилчдын хувцас солих өрөөнд 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүн рүү өөрийн “ I рЬопе” загварын гар утсыг шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,1/, хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

-хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ...С, Чагнаадорж, Баясгалан бид 0.75 литрийн ...хоёр шил архи хувааж дуусаад байж байхад инженер Эрдэнэжаргал “та нар архи уусан байна. С, Чагнаадорж хоёр чинь их согтолттой байна гэсэн. ...14 цагийн үед хувцас солих өрөөнд ...хувцсаа тайлаад өмдөө өмсөж байхад С барьж байсан шаргал өнгийн “I рНопе” маркийн гар утас шидэж миний зүүн нүдийг оночихсон. ...хамт байсан инженер Мөнхням намайг эмнэлэг рүү аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

-гэрч Г.Мөнхнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэрлэх байгууламжид 10.30 цагийн үед очиход ...Б, С нар согтуу байдалтай ажлын байран дээрээ хамт сууж байхаар нь хувцас солиулах өрөөнд оруулсан. Тэр хоёр хувцсаа сольж байх үедээ С Быг хаяж явах гэлээ хамт явсангүй гэж уцаарлангуй байж байгаад гэнэт буйдан дээр сууж байгаад хувцсаа сольж байсан Бын зүгт гар утсаа шидсэн. Б тухайн үед миний урд өмдөө татаад босох гэж байтал зүүн нүдийг онож утас нь газар гурав хугарч унасан. Б нүдээ дараад суухаар нь гарыг нь салгаад хартал зүүн нүдний орчмоос цус гарч эхэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

-Гэрч Ц.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Анхны үзлэгээр зүүн нүд улайсан, баруун нүдний хараа 100 хувь, зүүн нүдний хараа 8 хувь, зүүн нүдний даралт бууруулах 4 эм дусааж байгаа. Хатуу биетээр цохиулж битүү гэмтэл авсан байсан. Битүү гэмтэл нь хүчтэй цохилтоос үүснэ. М.Баяжаргалд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүдний даралт буулгах ...мэс засал хийж зүсэлт хийж таван оёдол тавьсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар тал/,

 

 

10

 

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 846 тоот дүгнэлт/хавтаст хэргийн 14 дүгээр тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 450 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, шинжээч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

-Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагааид яллагдагчаар өгсөн “...Би ... хувцас солих өрөөнд ...Б руу шаргал өнгийн “I рйопе-6” маркийн гар утсыг шидэж зүүн нүдийг оночихсон юм. М.Бын биед учирсан гэмтлийг би гар утас шидэж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар тал/, мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түүний шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд хавтаст хэргийн 152 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.С нь “архи ууснаа инженерт мэдэгдлээ, арчаагүй юм гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч М.Б руу гар утсаа санаатай шидэж, түүний эрүүл хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон ба, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын харилцан согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан байдал нь нөлөөлжээ.

Мөн хэрэгт авагдсан шинжээчийн 846 тоот дүгнэлтээр “...хохирогч М.Бын биед “учирсан гэмтлүүдээс зүүн нүдний харааны бууралтыг 0.09, ...энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэж дүгнэсэн.

Дээрх 846 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дахин шинжээч томилж, бүрэлдэхүүнтэй шинжээчид 450 тоот дүгнэлт гаргасан ба, тус дүгнэлтээр“...М.Бын биед учирсан гэмтлээс зүүн нүдний хараа бууралт/0,1/, ...учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, ...харах чадвар аажмаар нэмэгдсэн. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. ...846 тоот дүгнэлт үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Эдгээр дүгнэлтүүдээр хохирогчийн зүүн нүдний харааны бууралтын хувь зөрүүтэй байгаа хэдий боловч хохирогч М.Б нь гэмт хэрэг гарсан тухайн хугацаанд үзүүлж, 846 тоот дүгнэлтийг шинжээч гаргах үед түүний зүүн нүдний харааны бууралт нь 0.09 хувьтай байсан боловч тодорхой хугацаанд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээ хийлгэсэний дараа хохирогчийн зүүн нүдний харааны бууралт сайжирсан, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 12- ны өдөр шинжээчдийн бүрэлдэхүүн үзлэгхийхэд зүүн нүдний харааны бууралт 0.1 хувь болж

 

 

11

 

сайжирсан нөхцөл байдал тогтоогджээ. Түүнчлэн энэ талаар шинжээч С.Чулуунсүх мэдүүлэхдээ"... М.Бын биед 2018 оны 10 дугаарсарын 01-нээс2019оны 04 дүгээр сарын 03 хүртэл хийгдсэн нүдний эмч нарын үзлэгээр зүүн нүдний харааны бууралт 0.02-0.1 хүртэп сэргэсэн, харах чадвар аажмаар нэмэгдсэн тул хараа бууралтьп гэштшйн шалгуур" шинж гэж үзэхгүй, шинжээч Долгормаагийн 846 дугаартай дүгнэлтийг гаргах үед харааны бууралт 0.09 байсан байх тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.34.1-т зааснаар 30 хувь чадвар алдалтанд хамааруулж гэмтлийн хүндэвтэр зэрэг гаргасан байна. Энэ хоёр дүгнэлтийн гэмтлийн зэрэг ижил боловч шалгуур шинж нь өөр юм. ...'Ухавтаст хэргийн 94 дүгээр тал/ гэж мэдүүлсэн. Эдгээрээс дүгнэвэл хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журманд заасан хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул дээрх дүгнэлтүүдийг агуулга, гэмтлийн зэргийн хувьд зөрүүгүй, хууль ёсны гэж үзэж, нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Түүнчлэн шүүгдэгч А.Сийн хохирогч М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Сийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Б нь тус хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 616.100 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлсэн, шүүгдэгч А.С нь хохирогч, түүний төлөөлөгчид 715.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Тус шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюун-Эрдэнэ нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба, баримтаар нэхэмжилсэн хохирол нь нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Тус хэргийн хохирогч М.Б нь гэмт хэрэг гарсаны дараа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ ослоор нас барсан байх тул түүний эхнэр П.Оюун-Эрдэнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгааг дурдах нь зүйтэй.

 

 

12

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Сийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох" саналтай. Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалт нь тодорхой төрлийн буюу албан тушаалын гэмт хэрэгт хамаарахаар заасан байгаа учраас тухайн заалт нь хэлэлцэгдэж байгаа энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо яллагдагчаар татагдсан хугацаанаас зогсоно гэж хуульд заасан. А.С нь 2019 оны 4 сард яллагдагчаар татагдсан, энэ хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа зогсож байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй, прокурорын саналтын тухайд хуульд тусгайлан заагаагүй учраас бүх хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг зогсоно гэж ойлгож байна гэсэн...” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир А.Сийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн "хөөн хэлэлцэх хугацаа”-г заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” бол гэж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” гэсэн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч А.Сийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр

 

 

13

 

түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдөж байгаа Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, тус нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэпг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан, дээрх нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Сөд гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн заалтыг буюу түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “I рЬопе-6” загварын гар утсыг шүүгдэгч нь буцаан авахгүй гэх тул асаах товчин дээр дарахад асахгүй, цаашид ашиглах боломжгүй болсон 352019075149937 дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй, дэлгэц хагархай “I рЬопе-6” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1,2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Аийн Сийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Аийн Сийн үйлдсэн

 

 

 

14

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 352019075149937 дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй, дэлгэц хагархай “I рЬопе-б” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст даалгасугай.
  2. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Сийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюун-Эрдэнэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Сөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
  5. Шийтгэх тогтоолд прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Сөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.