Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 391

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Билгүтэй,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Г.Т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б.Э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн .............дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, ...боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам ...., ........ хамт ... дүүргийн ... дугаар хороо, .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгзл үгүй, хэрэг хариуцах чадвартай Т.Г.Т /РД: ....../

 

2. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, ...боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам ...., ........ хамт ... дүүргийн ... дугаар хороо, .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгзл үгүй, хэрэг хариуцах чадвартай  Х.Б.Э /РД: ......../

3. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, ...боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам ...., ........ хамт ... дүүргийн ... дугаар хороо, .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгзл үгүй, хэрэг хариуцах чадвартайй Б.Б.С /РД: ......../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Т нь Б.Этай санаатай нэгдэж бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог нь хуваарилсны дагуу  Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг  метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.07 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар  худалдсан,

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 1.4 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

Шүүгдэгч Б.Э нь Г.Ттэй санаатай нэгдэж бүлэглэн, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Тгөөс худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.07 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Сод худалдсан,

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Тгөөс худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 1.4 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

Мөн ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 ширхэг хөх цэнхэр өнгийн капсултай “Залеплон” гэх бодисын агууламжтай “Анданте” гэх нэршилтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Сод худалдсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.07 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Эрхэлбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Харин танилцаад удалгүй cap гараны дараанаас Limit ахыг хар тамхи буюу Ice гэх бодисыг бусдад зарж борлуулдаг талаар нь мэдсэн. Хэрхэн мэдсэн гэвэл машиныг бариад явж байх үед машин тэргэндээ мөс гэх бодисыг хэрэглэж байхыг нь харсан ба тэр үедээ сонирхож хэрэглэж үзмээр санагдаад Limit ахаас гуйж байгаад анх хэрэглэж үзэж байсан. Мөс хэрэглэх үед эрч хүчтэй болж ядрахгүй байгаа мэт санагдаж гоё мэдрэмж төрж байсан. Ингээд Limit ахыг залгаж машин тэрэг бариад өгөөч гэж гуйсан үед нь очиж машин тэргийг нь барьж өгдөг болсон энэ үедээ л хүн хартай уулзаж мөс гэх бодисыг зараад байгааг мэдсэн учир нь надад хэлдэггүй миний хажууд мөс гэх бодисоо хүнд өгдөггүй надаар зөвхөн машинаа бариулдаг байсан ба нэг удаа өмнө нь зүс харж байгаагүй танихгүй хүнд мөс гэх бодис өгөөд мөнгө авч байхыг нь харсан гэхдээ энэ талаараа Limit ахаас асуухад надад тэр талаараа хэлэхгүй байсан ч би өөрөө хамт явж байсан болхоор мэдчихсэн. Өнөөдрийн цагдаад хамт баригдсан соната-7 машинтай С- гэх залуу өмнө нь Limit ахаас миний мэдэхээр хоёр удаа уулзаж мөс гэх бодисыг авч данс ашиглан мөнгө өгч байсан гэхдээ би тэр мөс худалдах ажиллагаанд ямар нэгэн оролцоо байхгүй. ... Удирдлагын академи руу явах зам дагуу очиж Limit ахын машинд суусан тэр үед Limit ах ганцаараа явж байсан ба машинд нь суугаад явж байх үедээ гадаа халуун байсан учраас савхин куртикээ тайлаад явж байгаад академийн хашаанд орж зогсоод Чинба гэх залуугийн найзыг нь хүлээж байх үедээ машинд мөс гэх бодисыг тарианы усны шилэнд хийж асаагуураар халааж хуванцар гуурсаар утааг нь сорж хэрэглэсэн. Мөн тэр үед Limit ахын машинд Анданте гэх эм байхаар нь нэг ширхэгийг аваад шүдэнзний хайрцагт хийж подволкны энгэрийн халаасандаа хийсэн. Ингээд удалгүй Соната-7 машинтай С- гэх залуу ирж зогсоод машинаасаа бууж Limit ахын машинд суугаад Чинбатыг хаанаас олох талаар ярьж байх үед цагдаа нар бид нарыг барьж авсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 114-115 дугаар хуудас/,

 

Х.Булгантөмөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Болдоо буюу С- машиндаа орж ирснийхээ дараа надад ийм юм байна гээд гялгар ууттай цайвар зүйл үзүүлээд хэрэглэж үзэх үү гэхээр нь би юу юм бэ гэж асуухад мөс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хэрэглэхээр болсон. Болдоо буюу С- хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй байна, тарианы усны шил гаргаж ирээд нөгөө надад үзүүлсэн гялгар ууттай мөснөөсөө бага зэргийг хийгээд доороос нь асаагуураар халааж гарсан утаас нь 100 төгрөг хуйлж соруулж байгаад хоёр гурван удаа сороод надад өгөхөөр нь би бас хоёр гурван удаа сороод дуусгаад тарианы усны шил болон хуйлж соруул болгосон 100 төгрөгөө өөрийнхөө сууж байсан суудлынхаа доогуур хийчихсэн юм. Тэгтэл Болдоо буюу С- халааснаасаа Анданте гэх эм гаргаж ирээд утасныхаа дэлгэц дээр эмээ асгаж байгаад хамраараа сороод намайг хэрэглэх үү гээд нэгийг өгөхөөр нь би мөн адил утасныхаа дэлгэц дээр эмээ асгаж байгаад хамраараа сорж хэрэглэсэн. ... С- хүнтэй утсаар яриад байснаа удирдлагын академи дээр уулзах хүн маань ирчихсэн байна гэж хэлээд тийшээ явсан. Удирдлагын академийн гадаа очоод Болдоо буюу С- машинаасаа буугаад хүнтэй уулзана гээд явсан. Харин би машинд нь унтаад үлдсэн. Машины хаалга гэнэт онгойхоор нь сэрээд хартал цагдаагийн байгууллагын ажилтнууд байсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 207-208 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3365 дугаартай “...Б.Э ........гэсэн хаягтай шээснээс метамфетамин, тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3360 дугаартай “...Г.Т /......../ 2019.06.03 гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 154-155 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3363 дугаартай “...С- гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3356 дугаартай ...Б.Эын 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураагдсан 11 ширхэг хуванцар гуурс мэт зүйл, Б.Эын тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад түүний өөрийн биенээс гаргаж өгсөн 2 тусдаа гялгар ууттай 1, 2 гэж дугаарласан нийт 1.4 грамм жинтэй талстлаг мөс мэт зүйл зэргийг шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт “...1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 164-168 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3357 дугаартай ...Б.Эын 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураагдсан 1 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй хөх цэнхэр өнгийн капсултай 6 ширхэг эм мэт зүйл, 2 гэж дугаарласан ямар нэгэн бичиглэлгүй хөх цэнхэр өнгийн капсул дотроо хоосон 5 ширхэг эм мэт зүйл, 3 гэж дугаарласан амыг нь тайрсан дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, цагаан өнгийн 1 ширхэг хуванцар гуурс мэт зүйл, 4 гэж дугаарласан улаан өнгийн 2 ширхэг хуванцар гуурс мэт зүйл, 5 гэж дугаарласан А07243115-ын сери дугаартай 10-тын дэвсгэрт 1 ширхэг, ангал лимон гэсэн бичигтэй 3 ширхэг цагаан өнгийн эм мэт зүйл зэргийг шинжпүүлсэн шинжээчийн дүгнэлт“...3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн соруул мэт зүйл, хагархай тарианы шил зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно..., 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл зэргээс залеплон илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 173-177 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3358 дугаартай ...Б.Сын 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураагдсан гялгар уутны хамт 0.07 грамм жинтэй талстлаг мөс мэт бодис, улаан өнгийн хуванцар гуурс мэт зүйл, ямар нэгэн бичиглэлгүй хөх цэнхэр өнгийн капсултай 2 ширхэг эм мэт зүйл, амыг нь тайрсан дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, хуйлж скочидсон гуурс мэт болгосон 100 төгрөг зэргийг шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт “... “С- машин” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, хуйлж ороосон AQ7401579 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, гялгар уутанд хийсэн хагархай тарианы шил зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно..., “С- машин” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн хуванцар гуурс, гялгар уутанд хийсэн хөх цэнхэр өнгөтэй капсултай эм мэт зүйл зэргээс залеплон илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 181-185 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.С нь би 2019 оны 06 сарын 03-ны өдөр Лимиттэй холбогдоод өөрийн 12-13 УНҮ улсын дугаартай улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг унаж 10-р хорооллын Хермес төвийн хойд замаар орж цаашаа 100 орчим метр газар яваар машинаа Материал импекс ХХК-ийн төмөр үйлдвэрийн хойд шороон зам дээр ертөнцийн зүгээр урагш харуулж байрлуулаад өөрөө буугаад Б.Эын машин руу явсан гэх газрыг зааж байх ба уг газар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Материал импексийн төмөрийн үйлдвэрийн блокон хашааны хойд талд байрлах шороон зам байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав.., яллагдагч С- нь би машинаасаа буугаад Лимит буюу Б.Эын зогсож байсан газар луу алхаж очоод машинд нь сууж мөс, анданте болон хэрэгслүүрүүд авсан юм. Б.Э энд машинтайгаа зогсож байсан гэх газрыг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх1-ийн 202-205 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “..Х.Булгантөмөр нь 2019 оны 06 сарын 03-ны өдөр би С-ын хамт түүний машинд сууж 10-р хорооллоос Хермес төвийн хойд шороон замаар орж явж байгаад шороон зам дагуу зогссон газар бол энэ байна гэж заасныг.., гэрэл зургаар бэхжүүлж авсан ба уг газар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрах Материал импекс ХХК- ийн төмрийн үйлдвэрийн хойд талын шороон зам дагуух хүрэн өнгийн контейнерийн хойд хэсгийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав..., С- намайг машиндаа үлдээгээд Б.Этай уулзаж байгаад орж ирэхэд “Мөс” гэх бодисыг авч орж ирээд хамт машин дотор нь хэрэглэсэн гэх ба Б.Эын машин хаана зогсож байсан газрыг зааж өгч чадах уу гэхэд тиймээ чадна гэж Б.Эын зогсож байсан газрыг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 1- ийн 211-214 дүгээр хуудас/,

 

Б.Эын унаж явсан 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх1-ийн 28-35 дугаар хуудас/, Б.Сын унаж явсан 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх1-ийн 36-41 дүгээр хуудас/, Б.Эын биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургууд /хх1- ийн 52-53 дугаар хуудас/, Б.Сын биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургууд /хх1- ийн 63-64 дүгээр хуудас/, Г.Тгийн биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургууд /хх1- ийн 77-78 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2хх-114-132, Б.Эын хувийн байдал тодорхойлсон баримтууд /2хх-143-157, 180-189/, Б.Сын хувийн байдал тодорхойлсон баримтууд /2хх-164-178/, Г.Тгийн хувийн байдал тодорхойлсон баримтууд /2хх-191-196/, Ял шийтгэлийн хуудас /2хх-197-200/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Нэг. Шүүгдэгч Г.Т нь Б.Этай санаатай нэгдэж бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог нь хуваарилсны дагуу  Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг  метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.07 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Сод худалдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Б.Э “...Тухайн мөс гэх бодисыг өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр х залуугаас авсан. Авах үедээ ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй ба Ттэй түүний 8011..тэй дугаараар нь холбогдож Удирдлагын академийн хашаан дотор уулзаад 1 грамм мөс авсан. Авсан мөснөөсөө тусдаа гялгар уутанд жааханыг авсан нь 0.3 грамм зааж байсан. Тгөөс авсан мөсийг бусдад зарж Тд 1 сая төгрөгөөр зарж өгөхөөр байсан ба өөрөө дундаас нь хэрэглэх мөсөө гаргаж аваад үлдсэн мөсийг нь бусдад 1 сая төгрөгөөр зараад Тд өгөх гэж байсан. Өмнө нь ч энэ байдлаар Т гэх залуугийн мөсийг хэд хэдэн удаа зарж өгдөг байсан. 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Тгөөс бага хэмжээтэй мөс авч одоогийн баригдсан байгаа С- гэх залуутай 02-ноос 03-нд шилжих шөнө 7 буудал өнгөрөөд зам дагуу машинтай явж байгаад уулзаж 100.000 төгрөг бэлнээр авч хариуд бага хэмжээтэй мөс гэх бодисыг худалдсан...” гэх мэдүүлэгээр,

 

- 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 1.4 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулсан болох нь Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3360 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 3356 дугаартай дүгнэлт “...1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 164-168 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа,  Б.Эын унаж явсан 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх1-ийн 28-35 дугаар хуудас/ зэргээр,

 

Хоёр. Шүүгдэгч Б.Э нь Г.Ттэй санаатай нэгдэж бүлэглэн, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Тгөөс худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.07 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Сод худалдсан болох нь мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бархас “...соната-7 машинтай С- гэх залуу өмнө нь Limit ахаас миний мэдэхээр хоёр удаа уулзаж мөс гэх бодисыг авч данс ашиглан мөнгө өгч байсан… гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3358 дугаартай ...Б.Сын 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураагдсан гялгар уутны хамт 0.07 грамм жинтэй талстлаг мөс мэт бодис, “... “С- машин” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 181-185 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа зэргээр,

 

- 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Тгөөс худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 1.4 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн болох нь ...Б.Эын 63-33 УНӨ улсын дугаартай Краслер-300 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураагдсан 11 ширхэг хуванцар гуурс мэт зүйл, Б.Эын тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад түүний өөрийн биенээс гаргаж өгсөн 2 тусдаа гялгар ууттай 1, 2 гэж дугаарласан нийт 1.4 грамм жинтэй талстлаг мөс мэт зүйл зэргийг шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт “...1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 164-168 дугаар хуудас/ зэргээр,

 

- Мөн ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 ширхэг хөх цэнхэр өнгийн капсултай “Залеплон” гэх бодисын агууламжтай “Анданте” гэх нэршилтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.Сод худалдсан болох нь мөрдөн байцаалтын шатанд Б.Сын “...би 80.000 төгрөгөөр 4 ширхэг Анданте буюу цэнхэр өнгийн капсултай эм, 100.000 төгрөгөөр гялгар ууттай, дотроо мөстэй бодис, жижиг тарианы шил, дээд хэсгийг нь тайрчихсан, бас нэг жижиг улаан өнгийн соруул, зэрэг хэрэгслүүрийн хамт худалдаж аваад буух үедээ жолоочийн арын суудлын доор байрлах шалавчин дээр бас нэг гялгар ууттай мөс байхаар нь нууцаар авч буугаад машин дотроо ороод Булгантөмөрт үзүүлээд Б.Эаас авсан тарианы жижиг шилрүү, нөгөө ууттай мөснөөсөө хийгээд, доороос нь асаагуураар халааж байгаад хуульсан 100 төгрөгөөр сорж хэрэглэсэн. Тэгээд дараа нь цэнхэр өнгийн капсултай эмийг утасныхаа дэлгэцэн дээр асгаж байгаад Б.Эаас авсан яагаан өнгийн соруулаар сорж хэрэглэсэн. ...Би дээрэх Мөс болон Анданте, хар тамхины хэрэгсэлүүдийг Б.Эаас худалдаж авсан...” гэх мэдүүлэг, Б.Сын унаж явсан 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх1-ийн 36-41 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3358 дугаартай ...Б.Сын 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураагдсан ...улаан өнгийн хуванцар гуурс мэт зүйл, ямар нэгэн бичиглэлгүй хөх цэнхэр өнгийн капсултай 2 ширхэг эм мэт зүйл, амыг нь тайрсан дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, хуйлж скочидсон гуурс мэт болгосон 100 төгрөг зэргээс  ...хуйлж ороосон AQ7401579 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, гялгар уутанд хийсэн хагархай тарианы шил зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно..., “С- машин” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн хуванцар гуурс, гялгар уутанд хийсэн хөх цэнхэр өнгөтэй капсултай эм мэт зүйл зэргээс залеплон илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 181-185 дугаар хуудас/ зэргээр,

 

Гурав. Шүүгдэгч Б.С нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.07 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3358 дугаартай ...Б.Сын 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураагдсан гялгар уутны хамт 0.07 грамм жинтэй талстлаг мөс мэт бодис шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт “... “С- машин” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 181-185 дугаар хуудас/, Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3363 дугаартай “...С- гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 189-190 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд Х.Булгантөмөр “...Болдоо буюу С- машиндаа орж ирснийхээ дараа надад ийм юм байна гээд гялгар ууттай цайвар зүйл үзүүлээд хэрэглэж үзэх үү гэхээр нь би юу юм бэ гэж асуухад мөс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хэрэглэхээр болсон. Болдоо буюу С- хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй байна, тарианы усны шил гаргаж ирээд нөгөө надад үзүүлсэн гялгар ууттай мөснөөсөө бага зэргийг хийгээд доороос нь асаагуураар халааж гарсан утаас нь 100 төгрөг хуйлж соруулж байгаад хоёр гурван удаа сороод надад өгөхөөр нь би бас хоёр гурван удаа сорсон.” гэх мэдүүлэг, Б.Сын унаж явсан 12-13 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх1-ийн 36-41 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа зэргээр, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, хэргийг тал бүрээс бүрэн бодитой нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлжээ.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Г.Т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б.Э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид нарт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, хэргийг тал бүрээс бүрэн бодитой нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өмгөөлөгч Н.Нарантуяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-т заасан зохицуулалт нь тухайн этгээдүүдэд заавал хэрэглэхээр хуульчилсан хуулийн заалт биш юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж хуульчилсан байгаа ч мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/, түүнчлэн хууль бусаар эм, биобэлдмэл түгээх /20.14 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор хөнөөл ихтэй бөгөөд мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулан үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б.С,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б.Э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Б.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид нарт ял шийтгэл оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял оногдуулж тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг 90 хоногийн хугацаанд албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Эт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т нь насанд хүрээгүй бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эцэг болохоо тодорхойлсон ба Шүүгдэгч Г.Тгийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Төгсөөгийн Эгшиглэн, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Төгсөөгийн Есүй нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нарын энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Эаас хураан авсан №1 дугаартай гялгар ууттай, 0.8321 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, №2 дугаартай гялгар ууттай 0.0962 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, №3 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн соруул, хагархай тарианы шил, 1, 2 гэсэн хаягтай гялгар ууттай хөх цэнхэн өнгийн капсултай “залеплон” бодис агуулсан 6 ширхэг, капсул дотроо хоосон 2 ширхэг “Анданте” гэх эм, Б.Соос хураан авсан №1 дугаартай гялгар ууттай, 0.0510 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, №2 дугаартай гялгар ууттай ягаан өнгийн соруул, №4 дугаартай хагархай тарианы шил, гялгар ууттай хөх цэнхэн өнгийн капсултай “залеплон” бодис агуулсан 2 ширхэг “Анданте” гэх эм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

№3 дугаартай хуйлж ороосон AQ7401579 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлэх,

- мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 3 ширхэг Си- Дитэй 56 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Б.Сг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Х.Б.Эыг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан,

- хууль бус хориглосон эм бэлдмэлийг худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

   Шүүгдэгч . Б.Сыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилоггүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,  

- Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 6000 /зургаан мянга/ нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, 

- Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Эт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Эт оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд албадан гүйцэтгүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Т, Б.Э нарын тус бүр цагдан хоригдсон 124 /зуун хорин дөрөв/ хоног, Б.Сын цагдан хоригдсон 101 /зуун нэг/ хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.  

 

8. Шүүгдэгч нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Г.Тгийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Төгсөөгийн Эгшиглэн, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Төгсөөгийн Есүй нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Эаас хураан авсан №1 дугаартай гялгар ууттай, 0.8321 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, №2 дугаартай гялгар ууттай 0.0962 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, №3 дугаартай гялгар ууттай цагаан өнгийн соруул, хагархай тарианы шил, 1, 2 гэсэн хаягтай гялгар ууттай хөх цэнхэн өнгийн капсултай “залеплон” бодис агуулсан 6 ширхэг, капсул дотроо хоосон 2 ширхэг “Анданте” гэх эм, Б.Соос хураан авсан №1 дугаартай гялгар ууттай, 0.0510 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, №3 дугаартай хуйлж ороосон AQ7401579 серийн дугаартай 100 төгрөгний дэвсгэрт, №2 дугаартай гялгар ууттай ягаан өнгийн соруул, №4 дугаартай хагархай тарианы шил, гялгар ууттай хөх цэнхэн өнгийн капсултай “залеплон” бодис агуулсан 2 ширхэг “Анданте” гэх эм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

№3 дугаартай хуйлж ороосон AQ7401579 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлэх,

- мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 3 ширхэг Си- Дитэй 56 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нарын эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ