Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнгөншагай,

яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийн  гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 953 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Ад холбогдох эрүүгийн 1702001050050 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баттулгын А, 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ............. оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ./,

Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20 дугаар байрны 12 тоотод байхдаа биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх саналыг шүүхэд гарган хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчин яллагдагч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх саналыг гаргасан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүхийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж дүгнэлт хийн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байдалд хүргэж байна.

Прокурор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан “Ялын төрөл”-өөс сонгож яллагдагчид ялыг сонсгон, яллагдагч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хууль тогтоогч заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна.

Иймд яллагдагч Б.Ад холбогдох эрүүгийн 1702001050050 дугаартай хэрэгт сонсгосон ялыг зөвтгөн, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзээд яллагдагч Боржигон овогт Баттулгын Ад холбогдох эрүүгийн 1702001050050 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар сав, 0.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамлыг хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, эрүүгийн 1702001050050 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагч Б.Агийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

   Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг зохицуулж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан зааснаас гадна 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгаж өгсөн. Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б.А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу прокуророос хянаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзах” нөхцөл байдал хангагдсан, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй гэмт хэрэгт хамаарахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч Б.Ад түүний яллагдах гэмт хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар саналыг /мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу/ танилцуулсныг тэрээр зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэжээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчлан зохицуулсан ба 7.3 дугаар зүйлд “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл”-ийг зааж өгсөн.

Үүнээс үзэхэд албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зааж өгсөн ба 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар хянах нөхцөл байдлыг” заасан байна.

Гэтэл шүүх нь дээрх хуулийн заалтын хүрээнд бус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан “Ялын төрлөөс сонгож яллагдагчид ялыг сонсгоно” гэсэн дүгнэлт хийж, Б.Ад сонсгосон ялыг зөвтгөн, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасныг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 953 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Б.Агийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Яллагдагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьд өмнө нь хэзээ ч хэрэгт холбогдож байгаагүй, хэргээ хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлүүлмээр байна...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:           

Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Б.Ад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Ад холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

            Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан 17 дугаар бүлэгт зохицуулсан бөгөөд тухайн бүлэгт хохирогч, яллагдагч, прокурор, шүүхийн эрх хэмжээ, үүргийг нэг бүрчлэн хуульчилжээ.   

 

            Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүхэд шилжсэн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл Б.Ад холбогдох гэмт хэрэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус баталгаажуулан заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянах бөгөөд мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах ёстой юм. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын чухам аль нь хангагдаагүй тухай үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

 

 Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Мөнгөншагай нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.А болон түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 30 дугаар тогтоолыг гаргажээ. /хх-ийн 132/

 

Түүнчлэн прокурор Б.Мөнгөншагай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дүгээр прокурорын саналаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ялын санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албагдлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж хуульчилснаас гадна мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээний төрлүүдийг заажээ.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Б.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах гэсэн албадлагын арга хэмжээний төрлийг тодорхойлж ирүүлсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд прокурорын санал дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх байдлуудаас гадна анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй” гэснийг анхаарвал зохино.

 

Иймд прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, яллагдагч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: