Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

  

    2020            05           21                                        2020/ШЦТ/318                                 

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын Э-т холбогдох эрүүгийн 19020 0028 0033 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Батсайхан /томилолтоор/, иргэдийн төлөөлөгч Т.А, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, гэрч Т.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ын Э- /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Э нь:

1. 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт гялгар уутнуудын хамт 244.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоотод хууль бусаар хадгалсан,

2. Мөн 2018 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинол болон 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Кариофиллен”-ын агууламжтай нийт гялгар уутны хамт 10 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Нэгдсэн Вант Улсаас интернет сайт ашиглан олж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн суддав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Намайг 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгаас мансууруулах бодисын агууламжтай өвс түүсэн гэдэг нь худал. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би тулгамдаад “түүсэн” гэж хэлсэн. Харин гэртээ хадгалж байсан нь үнэн, иймд түүж бэлтгээгүй гэдгийг хэлмээр байна. Гадаадаас орж ирсэн зүйл нь К байкал гэдэг нэртэй зүйл ба тухайн зүйлийг гадаадад байхдаа өвчин намдаах маягаар эмчийн заавраар хэрэглэдэг байсан. Түүнээс тетрагидроканнабинллын агууламжтай зүйл захиалаагүй. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд сандарснаасаа болоод худал мэдүүлсэн зүйл маш их байгаа, гэхдээ намайг дарамталсан зүйл байхгүй.

Манай гэрээс гарч ирсэн мансууруулах бодисыг би таньдаг Баяраа гэдэг хүнээс 12 дугаар сарын дундуур авсан, одоо тэр найз маань Монгол Улсад байхгүй. Би Нидерландын Улсаас өвс захиалаагүй, харин тосон зүйл захиалсан юм. Гэхдээ би тухайн зүйлийг хэрэглэж байгаагүй, өмнө нь төстэй зүйлийг л хэрэглэж байсан. Интернет сайтаар “К ойл” гэдэг тосон зүйл захиалсан. Тэгээд ирсэн гэхээр нь Монгол шууданд очсон.

Би Англи Улсад амьдардаг байхдаа бүлэг хүмүүст зодуулаад нүүр болон нуруундаа гэмтэл авсан. Тэгээд тус улсын өрхийн эмчийн заавраар К байкал гэдэг зүйлийг хэрэглэж байсан. Би мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийг бол уншиж байсан.

Би хориотой бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй, надад шуудангаас “танд ийм илгээмж ирсэн” гэж хэлэхэд нь мэдсэн. Би мөн шуудангаас илгээмж ирсэн үү гэж асууж байсан, энэ нь өөрийн захиалсан эмийг ирсэн эсэхийг асууж байсан юм. Миний захиалсан тосон зүйл нь хууль бус зүйл биш. Ямар хаягнаас надад илгээмж ирсэнийг надад харуулаагүй.

Би Монголд ирээд эмнэлэгт үзүүлж байгаагүй. Тухайн миний захиалсан зүйлийг Монголд зардаггүй. Мөн өөрийн эхнэртэй хамт Хэнтий рүү яваагүй. Хувийн байдалтай холбоотой мэдүүлэг авна гэж дуудаад, манай эхнэрээс мэдүүлэг авсан байсан. Тэгээд ямар мэдүүлэг өгөхийг нь хэлсэн гэж байсан. Тэгэхээр мөрдөгч хөтөлж мэдүүлэг авсан байсан.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчийн хамт өгөөгүй. Мөн би үнэн зөв мэдүүлээгүй, учир нь хуулийг ийм гэж бодоогүй. Би тухайн өвсийг  болон тамхины ишинд ороож татдаг байсан нь үнэн.

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож ирүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Гэрч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би Ч.Эын эхнэр нь байгаа юм, бид хоёр одоо хамт амьдарч байгаа, гэхдээ одоогийн байдлаар гэрлэлтийн баталгаа байхгүй.

Мөнхжин гэдэг байцаагч надтай утсаар ярихдаа танай нөхрийн зан аашийн талаарх баримт авчраарай гэсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би эмчид үзүүлэх гэж байгаад болиод, цагдаагийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн үед надад “танай нөхөр ийм мэдүүлэг өгсөн” гээд мэдүүлгийг нь уншуулсан учир би Ч.Эыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мансууруулах бодис түүсэн талаар мэдүүлсэн. Би худал мэдүүлэг өгсөн.

Ч.Э Хэнтий рүү яваагүй. Би тухайн үед жирэмсэн байсан ба ургийн гажиг хардаг эмнэлэгт үзүүлэх ёстой байсан. Байцаагч надад “танай нөхрийг батлан даалтанд гаргана” гэхээр нь би худал мэдүүлэг өгсөн. Тэгээд Ч.Э 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баривчлагдаад 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан.

Мөрдөгч надаас мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй. Миний ярьж хэлээгүй зүйлийг мэдүүлэг дээр тусгаж, гарын үсэг зуруулсан байсан. Би худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэднэ. Би нөхрөө капсултай эм захиалсан гэдгийг нь мэдэж байсан, гэхдээ манай нөхөр тухайн өвсийг хэрэглэж байгаагүй. Шуудангаар юм ирэхэд нь мэдсэн. Би ийм хүнд хэрэг болно гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19020 0028 0033 дугаартай хэргээс:

 

1. Гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-18х/,

 

2. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 37-40х/,

 

3. Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 41-49х/,

 

4. Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-56х/,

 

5. Эрүүгийн 19020 0028 0033 дугаартай хэрэгт:

- Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20-27 тоотод нэгжлэг хийж хураан авсан:

№1 дугаартай гялгар ууттай 62 грамм Каннабис, №2 дугаартай гялгар ууттай 148.6 грамм Каннабис, №3 дугаартай гялгар ууттай 32.2 грамм Каннабис, зиплок түгжээ бүхий ууттай 2 грамм Каннабис ургамал,

- Ч.Эын биед үзлэг хийж хураан авсан:

2 ширхэг тугалган цаас, 49024900635112291 дугаартай Худалдаа хөгжлийн банкны виза карт,

- Гаалийн үзлэг шалгалтаар илрүүлэн хураан авсан:

Монгол шуудан UA100007319MN серийн дугаартай цагаан өнгийн дугтуй, Joker бичигтэй хар ногоон өнгийн дөрвөлжин гялгар уут, №1 дугаартай ууттай 2 грамм ургамал, №2 дугаартай уут 2.6 грамм ургамал, дээж 1-0.7 грамм, дээж -2 0.8 грамм ургамал зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон 2019 оны 02 сарын 25-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 60х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Лхагвасүрэнгийн гэрчээр өгсөн:

“...Би “Монгол шуудан” ХХК-ийн 36 дугаар салбарт касс үйлчилгээний ажилтнаар 2017 оноос хойш ажиллаж байна. Манай 36 дугаар салбар нь Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Нарны хороолол зэргийг хамарч, үйл ажиллагаа явуулдаг. 17031 байршлын код нь манай салбарт харъяалагддаг бөгөөд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо хамаардаг. Chuluunbaatar Erkhembayar Khan-Uul district8 2nd khoroo, Dund gol street Ulaanbaatar 17031 Mongolia гэсэн хаягаар ирсэн илгээмж нь “Монгол шуудан” ХХК-аар дамжин манай салбарт ирж, эзэнд нь очих илгээмж байна. Илгээмж хүлээн авагчийн хаягнаас харахад Чулуунбаатарын Эрхэмбаяр гэдэг хүн байна. Манай салбарын захиа боодлын дэвтрээс харахад 2017 оны 9 сарын 26, 2018 оны 3 сарын 12-ны өдрүүдэд 2 удаа илгээмж хүлээн авсан гэсэн тэмдэглэлтэй байна.

Би Чулуунбаатарын Эрхэмбаярыг танихгүй, зүс мэднэ. Би 19 дүгээр хороололд өссөн болохоор харж байсан, манай энэ хавийн залуу байгаа юм. 120 мянгатад гэр нь байж магадгүй. Гэрийн хаяг болон утсыг нь мэдэхгүй байна. Ч.Эын эзэмшдэг шуудангийн хайрцаг байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-65х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Туулын гэрчээр өгсөн:

“...Би Ч.Э гэдэг хүнийг танихгүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 48 байрны 4 тоот байр нь миний эзэмшлийн байр бөгөөд 2012 оноос хойш амьдарч байна. Уг байранд хүүүгийнхээ хамт амьдардаг.

Манай сургуулийг төгссөн Болд над дээр ирээд “хаяг дээрээ нэг хүн бүртгүүлээд өгөөч, ажилд оруулах гэхэд болохгүй байна” гээд гуйхаар нь зөвшөөрсөн. Гэхдээ хэн гэдэг хүнийг манай хаяг дээр бүртгүүлсэнийг нь мэдээгүй. Болдын бүтэн нэрийг нь мөн мэдэхгүй, манай 1 дүгээр хорооны Засаг дарга байсан юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-68х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Бгийн гэрчээр өгсөн:

“...Ч.Э нь манай нөхөр байгаа юм. Манай нөхөр Англи Улсад ажиллаж амьдарч байхдаа монголчуудад зодуулж, нуруу нугас, тархины гэмтэл авч 7 хоног эмнэлэгт хэвтрийн байдалтай байсан гэж хэлж байсан. Үүнээс болоод одоо нуруу нь байнга чилж өвддөг, толгой нь хатгаж, хүзүү нь хөшиж, чилж өвддөг болохоор итернетээс гадаад улсад эмийн журмаар хэрэглэж болохуйц эм, бодис судалж байгаад уг зүйлийг захиалахаар шийдсэн байна лээ.

Надад 2018 оны 12 сард интернет сайтаас өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй ургамал захиалсан гэж хэлсэн. Тэгж байтал захиалсан бараа нь ирээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед “шуудангийн ажилтан залгаж байна, очоод ирье” гээд надад фейсбүүк мессенжерээр хэлсэн. Гэтэл орой нь утсаа авахгүй, хариу өгөхгүй болохоор нь шуудангийн салбарт очоод уулзахад “цагдаагийн ажилчинтай уулзахаар явсан” гэхээр нь араас нь очсон. Манай нөхөрийн захиалсан бараа нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйл байсныг сүүлд мэдсэн юм.

Би мансууруулах бодис хэрэглэж үзээгүй, харин манай нөхөр өвчнөө намдаах гэж оройдоо хааяа нэг ургамал тамхины голд ороож татаж байсан. 2018 оны 10 сард Эрхэмбаяр бид хоёр Дорнод аймагт амьдардаг Гарьдынд очиж агаарт гарч, амарч зугаалахаар машинтайгаа хотоос гарсан. Ингээд Багануур дүүрэг өнгөрөөд Хэнтий аймаг орж явахад миний шээс хүрээд бие засахаар зам чөлөөлж зогссон. Би бие засаад нөхрөө харахад жалганд бие засаад ирэхдээ ургамал байна гээд үүргэвчиндээ хийчихсэн ирсэн. Би тэр зүйлийг юу болохыг нь лавлаж асуугаагүй, эмчилгээндээ хэрэглэхээр эмийн ургамал авсан байх гэж ойлгосон. Манай хүн өөрөө ч тийм зорилготой авсан гэж бодож байна. Ингээд цааш хөдлөөд Гарьд гэдэг найзын гэрт нь очоод гэр бүлтэй нь хамт 3-4 хоног хамт амраад буцаж ирсэн.

Манай гэр бүлийн өрхийн орлого амьжиргааны зардалдаа хангалттай хүрэлцэхүйц байдаг учир хууль бус наймаа хийж, ашиг хонжоо олох санаа зорилго огт байхгүй. Тийм учраас би нөхрийгөө бусдад хар тамхи наймаалдаггүй болохыг гэрчилж байна. Эрхэмбаяр түүсэн ургамлаа хааяа нэг тамхины голыг асгаж байгаад оронд нь юм уу холиод татаж хэрэглэдэг байсан.

Интернетээс мэдээ мэдээлэл харж байхад зарим сайтуудад каннабис өвс нь хүний биед сайн, дархлаа дэмждэг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, мэдрэлийн тогтолцоог тэнцвэржүүлдэг гэх мэт мэдээллүүд байдаг болохоор уг өвсийг гол нь өвчнөө эдгээх, намдаах, тайван унтаж амрах зорилгоор л түүж аваад, интернетээр захиалсан байсан. Түүнээс ямар нэгэн байдлаар хар тамхи болгож мансуурах, донтох санаа зорилго огт байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70х/,

 

9. Гаалийн Ерөнхий Газрын Гаалийн төв лабораторийн даргын 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 07/0014 дугаартай

1. “Дээж-1”-д кариофиллен, “Дээж-2”-д кариофиллен болон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол (ТНС) каннабисын давирхайн бүрэлдэхүүнд хамаарагдах каннабинол илэрсэн. Кариофиллен нь ургамлын эфирын тосны найрлагын бүрэлдэхүүнд ордог бөгөөд “Cannabis sativa” ургамалд хамгийн ихээр агуулагддаг. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан ба каннабисын давирхай нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтад тус тус хамаарагдсан болно.” гэсэн албан бичиг,  0024978 дугаартай  итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хэргийн 78-79х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 789 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн Чулуунбаатар овогтой Эрхэмбаярын гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 84-86х/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 967 тоот:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч.Э ШБ83050316” гэж хаягласан дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 90-91х/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 968 тоот:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “1-3” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлүүд, “Торны ёроолд байсан ургамал” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 95-97х/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 966 тоот:

“1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 4902490063512291 дугаартай “ERKHEMBAYAR” гэсэн бичиглэлтэй Худалдаа хөгжлийн банкны виза карт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 хэсэг тугалган цаас тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 101-102х/,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 1015 тоот:

“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Ямар нэгэн хаягггүй улаан судалтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ямар нэгэн хаяггүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “627-1 1.0040” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мат зүйл, “627-2 1.1919” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 106-109х/,

 

15. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 420 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Ч.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Ч.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ч.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ч.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ч.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

6. Ч.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой /гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсад СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

7. Ч.Эт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 113-114х/,

 

16. Монгол Шуудан ХК-ийн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 150/257 тоот албан бичиг, хүргэлтийн дэвтрийн хуулбар баримт /хэргийн 168-170х/,

 

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Эын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 7 хоногийн өмнө өвс хэрэглэсэн байсан юм, харин өнөөдөр сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй. Би ямар хэрэгт шалгагдаж байгаагаа ойлгосон.

Одоо он сарыг нь сайн санахгүй байна, Ээгий гэдэг манай найз Белги улсад ажиллаж амьдардаг юм, түүнтэй фэйсбүүкээр харилцаж байхад надад нэг сайтын холбоос өгсөн. Ээгийгийн өгсөн холбоосын дагуу сайт руу нэвтэрч өөрт хэрэгцээт зүйл байхаар нь 28 доллараар 2 билүү 3 граммыг захиалсан. Сайтынх нь нэрийг нь мэдэхгүй байна, өөрийн “Dell” загварын зөөврийн компьютерээр захиалсан. Би өөрийнхөө зөөврийн компьютерийн интернет хандалтын түүхийг нь устгачихсан болохоор одоо ямар сайт байсныг нь санахгүй байна. Биткойн /электрон мөнгө/-р төлбөрөө хийсэн. Өөрөө хэрэглэх гэж захиалсан ба тухайн үед хууль бус гэдгийг нь мэдэж байсан.

Би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зарах гэж захиалаагүй. Өөрөө хэрэглэх гэж интернэт сайтаас анх удаагаа захиалсан. 2008 онд Англи Улсад ажиллаж, амьдарч байхдаа хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар анх ойлголттой болж, хамт ажилладаг хүмүүстэй өвс хэрэглэдэг байсан. 2012 онд Монгол улсад ирсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарыг хүртэл өвс огт хэрэглээгүй. Харин 2018 оны 10 дугаар сард ганцаараа Дорнод аймаг руу найз Гарьдынх руу очих гэж явахдаа Багануур дүүрэг өнгөрөөд Хэнтий аймгийн нутагт явж байхдаа бие засах гээд замаасаа гарч, ойролцоо байх жалганд бие засаад зогсож байхад Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь очиж үзэхэд Каннабис ургамал мөн байсан. Тухайн үед авч явсан үүргэвчээ дүүргэж түүж аваад, бага зэргийн нунтаглаж байгаад бэлэн тамхины оронд хийж татсан. Дорнод аймагт Гарьд найзындаа 3 хоноод хотод ирсэн. Хотод ирээд цүнхтэй өвсөө өөрийн өрөөндөө оруулаад хувцаснууд дунд хийчихсэн. Тэгээд өдөр бүр бэлэн тамхины оронд бага багаар хэрэглэдэг байсан. Өнөөдөр бүх өвсөө хураалгасан.

Би Дорнод аймаг руу ганцаараа найз охин болох Батзаяагийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр явсан. Намайг хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг гэдгийг манай найз охин болон гэр бүлийнхэн мэдэхгүй. Би өвс түүсэн газраа сайн санахгүй байна, тухайн замаараа явбал санаж магадгүй. Миний шээсний шинжилгээнээс илэрсэн тетрагидроканнабинолын агууламж нь Хэнтий аймгаас түүж хэрэглэсэн өвснөөс илэрсэн.

Би захиалж авсан өвсөө Нидерланд Улсаас захиалсан. 2017 оны 9 дүгээр сард Испани Улсаас захиалсан илгээмжийг санахгүй байна. 2018 онд Европын нэг улсаас нүдний шил болон тогоочийн ном захиалж байсан ба тэгэхэд Испани Улсаас өвс захиалж авч болох юм байна гэж мэдсэн, гэхдээ би Испани Улсаас нэг ч удаа хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис захиалж байгаагүй. Би 2018 онд интернет сайт ашиглан 28 доллараар өвс гэх нэршилтэй хар тамхи захиалсан боловч ирээгүй.

Би өөрийн хийсэн үйлдлээ буруу гэдгийг мэдэж байсан. Миний захиалсан өвс ажлын 15 хоногийн дотор ирэх ёстой байсан. Би захиалга өгөхдөө “Top browser” ашиглан, нууц сайтыг ашиглаж захиалахдаа Chuluunbaatar Erkhembayar Khan-Uul district8 2nd khoroo, Dund gol street Ulaanbaatar 17031 Mongolia гэх хаягаар бүрдүүлэн явуулсан. Уг хаягийн дагуу ирэх ёстой байсан юм. Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 116-119х, 126х, 130-131х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 171х/, эцэг тогтоосон лавлагаа /хэргийн 157х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа баримтууд /хэргийн 158, 172х/, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг Даргын тодорхойлолт баримт /хэргийн 175х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд зохих журмын дагуу хийгдсэн, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “Сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх энэ төрлийн бодис, аливаа бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. 

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, байгальд жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна уг бодисыг дахин гар аргаар боловсруулж хувирган өөрчилж, бэлэн бүтээгдэхүүн болгох, түүхий эдийн хэлбэрээр бий болгосныг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан ба тээшийн илгээлтийн төрлийг ашиглан хууль бус эргэлтэд оруулж, улсын хилээр нэвтрүүлснийг “хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн” гэж тус тус үзнэ.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ч.Э нь:

2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар хавсралтын жагсаалтад заасан сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий, нийт гялгар уутнуудын хамт 244.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоот дахь гэртээ хууль бусаар хадгалсан,

- мөн 2018 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар хавсралтын жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт гялгар уутны хамт 10 грамм  “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Нэгдсэн Вант Улсаас интернет сайт ашиглан захиалж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:

- Гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-18х/,

-  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 37-40х/,

- Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 41-49х/,

- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-56х/,

- Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20-27 тоотод нэгжлэг хийж хураан авсан №1 дугаартай гялгар ууттай 62 грамм Каннабис, №2 дугаартай гялгар ууттай 148.6 грамм Каннабис, №3 дугаартай гялгар ууттай 32.2 грамм Каннабис, зиплок түгжээ бүхий ууттай 2 грамм Каннабис ургамал,

- Ч.Эын биед үзлэг хийж хураан авсан 2 ширхэг тугалган цаас, 49024900635112291 дугаартай Худалдаа хөгжлийн банкны виза карт,

-  Гаалийн үзлэг шалгалтаар илрүүлэн хураан авсан  Монгол шуудан UA100007319MN серийн дугаартай цагаан өнгийн дугтуй, Joker бичигтэй хар ногоон өнгийн дөрвөлжин гялгар уут, №1 дугаартай ууттай 2 грамм ургамал, №2 дугаартай уут 2.6 грамм ургамал, дээж 1-0.7 грамм, дээж -2 0.8 грамм ургамал зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон 2019 оны 02 сарын 25-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 60х/,

- гэрч Б.Лхагвасүрэнгийн: “...Би “Монгол шуудан” ХХК-ийн 36 дугаар салбарт касс үйлчилгээний ажилтнаар 2017 оноос хойш ажиллаж байна. Манай 36 дугаар салбар нь Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Нарны хороолол зэргийг хамарч, үйл ажиллагаа явуулдаг. 17031 байршлын код нь манай салбарт харъяалагддаг бөгөөд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо хамаардаг. Chuluunbaatar Erkhembayar Khan-Uul district8 2nd khoroo, Dund gol street Ulaanbaatar 17031 Mongolia гэсэн хаягаар ирсэн илгээмж нь “Монгол шуудан” ХХК-аар дамжин манай салбарт ирж, эзэнд нь очих илгээмж байна. Илгээмж хүлээн авагчийн хаягнаас харахад Чулуунбаатарын Эрхэмбаяр гэдэг хүн байна. Манай салбарын захиа боодлын дэвтрээс харахад 2017 оны 9 сарын 26, 2018 оны 3 сарын 12-ны өдрүүдэд 2 удаа илгээмж хүлээн авсан гэсэн тэмдэглэлтэй байна. Би Чулуунбаатарын Эрхэмбаярыг танихгүй, зүс мэднэ. Би 19 дүгээр хороололд өссөн болохоор харж байсан, манай энэ хавийн залуу байгаа юм. 120 мянгатад гэр нь байж магадгүй. Гэрийн хаяг болон утсыг нь мэдэхгүй байна. Ч.Эын эзэмшдэг шуудангийн хайрцаг байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-65х/,

- гэрч Д.Туул /хэргийн 66-68х/, Т.Б /хэргийн 69-70х/ нарын мэдүүлэг,

- Гаалийн Ерөнхий Газрын Гаалийн төв лабораторийн даргын 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 07/0014 дугаартай

1. “Дээж-1”-д кариофиллен, “Дээж-2”-д кариофиллен болон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол (ТНС) каннабисын давирхайн бүрэлдэхүүнд хамаарагдах каннабинол илэрсэн. Кариофиллен нь ургамлын эфирын тосны найрлагын бүрэлдэхүүнд ордог бөгөөд “Cannabis sativa” ургамалд хамгийн ихээр агуулагддаг. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан ба каннабисын давирхай нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтад тус тус хамаарагдсан болно.” гэсэн албан бичиг,  0024978 дугаартай  итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хэргийн 78-79х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 789 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн Чулуунбаатар овогтой Эрхэмбаярын гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 84-86х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 967 тоот:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч.Э ШБ83050316” гэж хаягласан дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 90-91х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 968 тоот:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “1-3” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлүүд, “Торны ёроолд байсан ургамал” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 95-97х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 966 тоот:

“1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 4902490063512291 дугаартай “ERKHEMBAYAR” гэсэн бичиглэлтэй Худалдаа хөгжлийн банкны виза карт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 хэсэг тугалган цаас тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 101-102х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 1015 тоот:

“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Ямар нэгэн хаягггүй улаан судалтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ямар нэгэн хаяггүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “627-1 1.0040” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мат зүйл, “627-2 1.1919” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 106-109х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 420 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Ч.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Ч.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ч.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ч.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ч.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

6. Ч.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой /гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсад СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

7. Ч.Эт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 113-114х/,

- Монгол Шуудан ХК-ийн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 150/257 тоот албан бичиг, хүргэлтийн дэвтрийн хуулбар баримт /хэргийн 168-170х/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 116-119х, 126х, 130-131х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,

- мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор олгоно.”:,

- мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг энэ хуулийн 6.3-т заасан тусгай зөвшөөрлийг үндэслэн Засгийн газраас тусгайлан тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.”:,

- мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно”, 13.1.4-д “эмчилгээнд хэрэглэх жагсаалтад орсноос бусад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх” гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай тушаалаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам”-ыг батлаж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэж болох нийт 29 нэр төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг нэрлэн зааж тогтоосон бөгөөд шүүгдэгч Ч.Энхбаярын “өвчин намдаах зориулалтаар захиалж ирүүлсэн гэх бэлдмэлээс /өөрийнх нь тайлбарласнаар/ зүйлээс “ТНС” буюу дельта-9 тетрагидроканнабинол болон ургамлын эфирийн тосны найрлагад ордог “Кариофиллен” гэх бодис илэрсэн ба эдгээрээс “ТНС” буюу дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь шүүх хуралдаанд шинэлэн судлагдсан хэрэгт авагдсан шинжилгээний дүгнэлт баримтуудаар нотлогдсон байна.  

 

“ТНС” буюу дельта-9 тетрагидроканнабинол нь Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад багтаагүй байна.   

Түүнчлэн шүүгдэгчийн интернет сайтаар захиалга өгч, шуудан илгээлтийн харилцааг ашиглан гадаад улсаас оруулж ирсэн гэх хар өнгийн “Joker” гэсэн бичигтэй уутанд үйлдвэрийн аргаар савласан, хатаасан ургамал мэт зүйлсийн /10 грамм/ найрлагад илэрсэн “Кариофиллен” нь эфирын тосны найрлагад ордог, уг бодис нь дангаараа сэтгэцэт нөлөөт бодисын болон мансууруулах эмийн тухай конвенцийн хавсралт жагсаалтад нэрлэн заасан бодисуудын аль алинд ордоггүй талаар хэрэгт шинжээчээр томилогдож дүгнэлт гаргасан ГЕГ-ийн Гаалийн төв лабороторийн шинжээч Б.Мөнхцацрал нь Ч.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 6 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн /хэргийн 2 дугаар хавтас 22-29х/ ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт  “кариофиллены агууламжтай мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх ургамал” гэж алдаатай бичигдсэн үндэслэлээр залруулга хийж, шүүгдэгчийг 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Кариофиллены агууламжтай мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх ургамал”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж яллаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нийслэлийн прокуророос Ч.Эын дээрх гэмт үйлдэлд нь 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт гялгар уутнуудын хамт 244.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоот дахь гэртээ хууль бусаар хадгалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр,   

- 2018 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт гялгар уутны хамт 10 грамм  “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Нэгдсэн Вант Улсаас интернет сайт ашиглан захиалж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр  тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан”:, мөн “Хууль, Монгол улсын олон гэрээнд заасны дагуу хориглосон, сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Ч.Эын үйлдсэн хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн  2018 оны 12 дугаар сарын байдлаар дагаж мөрдөж байсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааран мөн зүйлийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байсан ба мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн онц хүндрүүлэх шинжид шилжин, “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгүүлэхээр зааж, оногдуулах ялыг хүндрүүлэн өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 171х/ авагдсан ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх, шүүгдэгч Ч.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын  санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 28-нд сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагчаар, мөн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх энэ өдрийг хүртэлх хугацаанд тус тус цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй /хэргийн 1-р хавтас 132-133х, 139х, 143х, 2-р хавтас 107х/.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /хэргийн 60х/ Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх гялгар уутны хамт 244.8 грамм каннабис ургамал, 10 грамм ургамал, 2 ширхэг тугалган цаас зэргийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Ч.Эын Худалдаа хөгжлийн банкны виза карт /№4902490063512291/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                     

                                                           ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-ын Э-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан”:, мөн “Хууль, Монгол улсын олон гэрээнд заасны дагуу хориглосон, сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан Ч.Эт мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацааагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Эын биечлэн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Эт оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эын цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамт 244.8 грамм каннабис ургамал, 10 грамм ургамал, 2 ширхэг тугалган цаас зэрэг эд зүйлсийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Худалдаа хөгжлийн банкны виза 4902490063512291 дугаартай картыг эзэмшигч Ч.Эт буцаан олгосугай.  

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        С.БАЗАРХАНД

 

                                       ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХБАЯР

 

                                                                                                               Д.АЛТАНЖИГҮҮР