Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 480

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, хохирогч Д.О-, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Ж-ы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000940393 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа дасгалжуулагч хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимт хотхоны 427 дугаар байрны 48 тоотод оршин суух хаягтай, 2019 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Ж-ы Б /РД: 00000000/.  

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд хохирогч Д.О-тай маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Хохирогч Д.О-: “...Би тэр өдөр юу болсныг санаж байгаа, би ууж, идэж чадаагүй, хоол идээд явж байсан. Ж.Б 3-4 найзуудтайгаа хамт явж байсан, тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Өмнө нь уураг худалдаж авах талаар Ж.Бийг саналыг би татгалзаж байсан, энэ асуудлаас болоод Ж.Б бид нар сонин харьцаатай болсон байсан. Минт бааранд Ж.Баянмөхтэй яриа нийлэхгүй байсан, тамхины өрөөнөөс гараад ВИП өрөөнд ороод өөр хүмүүстэй маргалдаж байхад Ж.Б ирээд намайг цохисон. Ж.Б намайг цохисон ч гэсэн уучлал гуйгаагүй, мөн мэссэнжэрээр янз бүрийн юм бичдэг, мөн танихгүй дугаараас олон хүн ярьж байсан. Энэ хүний зүгээс уучлал гуйгаагүй, дарамталж байсан, би ч гэсэн эхнэр хүүхэдтэй, энэ хүнтэй маргалдсанаас хойш айж байна, янз бүрийн хүмүүсээс хандалт ирсэн, дараа дараагийн хүмүүсийг ингээд цохичих вий гэж болгоомжлохдоо ингээд явж байгаа. Гомдолтой байна, өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Надад учирсан гэмтлийг Ж.Б учруулсан. Ариун цэврийн өрөөнд болсон маргаан юунаас болсныг цаг хугацаа өнгөрсөн учир санахгүй байна...” гэв.

 

          Шүүгдэгч Ж.Б: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Минт бааранд орж үйлчлүүлсэн, ингэж байхдаа би ариун цэврийн өрөө рүү ороход Д.О- ариун цэврийн өрөөнөөс согтуу гарч ирээд надтай маргалдсан, тэр үед нь би “чи согтуу байна, дараа больё” гээд цаашаа явсан, тэгээд би тамхины өрөөнд ороход Д.О- араас орж ирээд надтай дахин маргалдсан, бид хоёр нилээн удаан маргалдсан, тэр үед би зугатааж, тамхиын өрөөнөөс гарсан бөгөөд араас намайг дагаад маргаан хийгээд яваад байсан. Тухайн үеийн нөхцөл байдалд аргагүйн эрхэнд Д.О-ийг нэг удаа цохисон, цохисондоо харамсаж байсан. Намайг архи уусан гэсэн, би сүүлийн 3 жилийн хугацаанд бэлтгэл хийж байгаа, нялх хоёр хүүхэдтэй учир архи огт хэрэглээгүй. Д.О- намайг тураагаад өгчих гээд над дээр ирсэн, мөн над руу бөөлжөөд амаа арчиж байсан ариун цэврийн цаас шидсэн, хамгаалагчид энэ байдлыг хэлж байсан. Д.О- намайг ариун цэврийн өрөөнд 2-3 удаа цохисон. Өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Би нэвтрүүлэгт оролцдог 4 шавьтайгаа явж байсан...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед ...Минт баарны тусгай зааланд орох үед зүс таних Ж.Б ширээн дээр сууж байхаар нь цуг явж байсан Б.Ариунболд, Лхагваа нарт миний таньдаг хүн, ямар нэг юм болвол битгий оролцоорой” гэж хэлээд ширээн дээр суугаад виски захиалж ууж байгаад ариун цэврийн өрөө рүү ороход Ж.Бтэй таараад хоорондоо маргалдаж байгаад тамхины өрөө рүү ороход дахин Ж.Бтэй таарсан. Тэгээд маргалдаж байхад Ж.Б гараад явсан. Би араас нь гарч яваад зааланд байхаар нь юм ярих гээд очиход Ж.Б нэг удаа миний зүүн нүд рүү цохиод яваад өгсөн...” /хх-ийн 17-19, 22-23/ гэсэн,

                                                   

Гэрч А.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн үед найз Б.Ариунболд, Д.О- нарын хамт ...Минт бааранд орсон. Тэгээд бид гурав виски ууцгаасан бөгөөд тэнд Ж.Б гэх залуутай тааралдсан. Тэр залууг Б.Ариунболд бид хоёр сайн танихгүй Д.О- таньдаг. Тэгсэн тэр хоёр хоорондоо маргалдаад Ж.Б гэх залуу Д.О-ийн зүүн нүд рүү нэг удаа цохисон байсан. Би тухайн үед ариун цэврийн өрөө орчихоод ирсэн бөгөөд хамгаалагч нар тэр хоёрыг салгаж байсан. ...Д.О-, Ж.Б хоёр нь турах асуудлаас болоод маргалдаад бие биедээ гар хүрсэн. Ж.Б Д.О-ийн зүүн нүд рүү цохисон...” /хх-ийн 30-31, 47-48/ гэсэн,

 

Гэрч Б.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед би найз Д.О-, А.Лхагвасүрэн нарын хамт ...Минт баар руу орсон. Тэгээд баар хаах болоод байж байхад Д.О-ийн зүүн нүд нь хавдчихсан ирсэн...” /хх-ийн 34-35/ гэсэн,

 

Гэрч Ж.Жалцанбадам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Д.О- гэх залуу найзуудын хамт орж ирээд баруун  талын ширээн дээр суусан. Харин удаагүй цохисон Ж.Б гэх залуу хүмүүсийн хамтаар орж ирээд өөдөөс харсан ширээн дээр суусан. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү очиход Ж.Б, Д.О- хоёр маргалаад байхаар нь би очиж бааранд зодоон хийж болохгүй гэж хэлээд дундуур нь ороод хоёр тийш салгахад цугтаа явсаар байгаад бүжгийн талбайн урд хэсэгт очоод маргалдаад байсан. Тэр үед Д.О- нь Ж.Бтэй маргалдаад явж байхад Ж.Б нь “Зайлаач ээ, балай пизда минь” гэж хэлээд баруун гараараа нэг удаа цохиод Ж.О- унахад Ж.Б алга болчихсон. ...Ж.Б нь Д.О-ийн зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Гэрч Ц.Энх-Амар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой ...Минт бааранд ороод үйлчлүүлж байхад нэг эрэгтэй хүн Ж.Б рүү заагаад байсан. ...Би тамхи татчихаад буцаад гараад ирэхэд угаалтуурын хажууд Ж.Б нэг эрэгтэй хүнтэй хамт байсан. ...Нөгөө хүн нь Ж.Б рүү юм шидэж байх шиг санагдаж байна...” /хх-ийн 43-44/ гэсэн,

 

Гэрч А.Болдсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Минт бааранд байхад өөдөөс харсан ширээнээс нэг эрэгтэй хүн гараараа Ж.Б рүү заагаад байсан. Тэгээд Ж.Бөөс таньдаг хүн чинь юм уу гэж асуухад Ж.Б “манай тамирчин байгаа юм” гэхээр нь таньдаг хүмүүс юм байна гэж бодсон. Ж.Баянманх нааш, цааш явж байсан бөгөөд гэнэт ариун цэврийн өрөө рүү явсан. Удалгүй нөгөө залуу Ж.Бийг өдөж хоргоосон байдалтай байсан. Тэгээд текний хажуу талд Ж.Б гараа савах шиг болсон...” /хх-ийн 45-46/ гэсэн,

 

Шинжээч Б.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтэл юм...” /хх-ийн 65-66/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад ...Минт бааранд хамт ажилладаг хүмүүсийн хамтаар ороход Д.О- 2-3 залуугийн хамт орж ирээд эсрэг талын ширээнд сууж байгаа харагдсан. Тухайн үед Д.О- нь сандал дээрээ босч зогсоод гараараа заагаад байсан. ...23 цагийн үед би ариун цэврийн өрөө ороод бие засаж байхад хажуу талын тусгаарлагчид нэг хүн бөөлжөөд байхаар нь харахад Д.О- байсан. Тэгээд Д.О- босч ирээд пизда минь чи нөгөө 10 хоногт 10 кг хасч өгдөг пизда мөн үү, намайг хасаадах гэхээр нь би “чи зүгээр бай” гэж хэлэхээд гараараа араас тулах гэхээр нь бултаад яасан бэ хөгшөөн гэхэд Д.О- чамтай хөгшин гэдгээ санахгүй байна гэж хэлээд баруун гараараа зүүн мөр рүү цохиход хамгаалагч гаднаас орж ирэхээр нь “ахын дүү энийг холдуулаадах” гэхэд хамгаалагч дагуулаад гарах гэхэд амаа арчиж байсан ариун цэврийн цаасаа миний нүүр рүү шидэхээр нь би “асуудал байвал эргээд уулз” гэж хэлээд гараад тамхины өрөө рүү ороход Д.О- орилоод бүжгийн талбай руу гараад явсан. ...Тэгэхэд намайг цохих гээд байхаар нь хамгаалагчид хандан энийг холдуулаач ээ, ах нь гуйж байна гэж хэлээд хамгаалагчийг урдуураа оруулаад тамхины өрөөнөөс гараад ширээ рүү явах замдаа Б.Иш-Одтой таараад гар бариад байж байхад Д.О- наадахаа бариад ав гэж орилоод араас гүйгээд намайг цохих гэж гараа далайхаар нь би гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод дундуур Б.Иш-Од орж ирээд зогссон...” /хх-ийн 38-39, 132-133/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №921 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралтаас бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна..” /хх-ийн 58-60/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/

- Өргөдөл /хх-ийн 8/,

- Осол гэмлтийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 94/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 110/,

- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-ийн 192-193/

- Шүүгдэгч Ж.Бийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 147/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 148/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 150/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 151/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд хохирогч Д.О-тай маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.О-ийн “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед ...Минт баарны тусгай зааланд ...Ж.Бтэй таараад хоорондоо маргалдаж байгаад тамхины цэг рүү ороход дахин Ж.Бтэй таарсан. Тэгээд маргалдаж байхад Ж.Б гараад явсан. Би араас нь гарч яваад зааланд байхаар нь юм ярих гээд очиход Ж.Б нэг удаа миний зүүн нүд рүү цохиод яваад өгсөн...” /хх-ийн 17-19, 22-23/ гэсэн, гэрч А.Лхагвасүрэнгийн “...Тэгсэн тэр хоёр хоорондоо маргалдаад Ж.Б гэх залуу Д.О-ийн зүүн нүд рүү нэг удаа цохисон байсан. Би тухайн үед ариун цэврийн өрөө орчихоод ирсэн бөгөөд хамгаалагч нар тэр хоёрыг салгаж байсан. ...Д.О-, Ж.Б хоёр нь турах асуудлаас болоод маргалдаад бие биедээ гар хүрсэн. Ж.Б Д.О-ийн зүүн нүд рүү цохисон...” /хх-ийн 30-31, 47-48/ гэсэн, гэрч Ж.Жалцанбадамын: “...Би ариун цэврийн өрөө рүү очиход Ж.Б, Д.О- хоёр маргалдаад байхаар нь би очиж бааранд зодоон хийж болохгүй гэж хэлээд дундуур нь ороод хоёр тийш салгахад цугтаа явсаар байгаад бүжгийн талбайн урд хэсэгт очоод маргалдаад байсан. Тэр үед Д.О- нь Ж.Бтэй маргалдаад явж байхад Ж.Б нь “Зайлаач ээ, балай пизда минь” гэж хэлээд баруун гараараа нэг удаа цохиод Д.О- унахад Ж.Б алга болчихсон. ...Ж.Б нь Д.О-ийн зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 41-42/ гэсэн, гэрч А.Болдсайханы: “...Ж.Б нааш, цааш явж байсан бөгөөд гэнэт ариун цэврийн өрөө рүү явсан. Удалгүй нөгөө залуу Ж.Бийг өдөж хоргоосон байдалтай байсан. Тэгээд текний хажуу талд Ж.Б гараа савах шиг болсон...” /хх-ийн 45-46/ гэсэн, шинжээч Б.Ундармаагийн: “...Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад  гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтэл юм...” /хх-ийн 65-66/ гэсэн, шүүгдэгч Ж.Бийн “..Тэгэхэд намайг цохих гээд байхаар нь хамгаалагчид хандан энийг холдуулаач ээ, ах нь гуйж байна гэж хэлээд хамгаалагчийг урдуураа оруулаад тамхины өрөөниөөс гараад ширээ рүү явах замдаа Б.Иш-Одтой таараад гар бариад байж байхад Д.О- наадахаа бариад ав гэж орилоод араас гүйгээд намайг цохих гээд гараа далайхаар нь би гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод дундуур Б.Иш-Од орж ирээд зогссон...” /хх-ийн 38-39, 132-133/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №921 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Д.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралтаас бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 58-60/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 110/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Д.О-ийн биед учирсан “...тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Бийн хохирогч Д.О-ийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т зааснаар гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн 2010000940393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.О- нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдав.  

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалтын шинжтэй учир хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь хохирогч нь шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон эхэлсний дараа тухайн довтолгооныг таслан зогсоохоор хохирогчийн эсрэг хийсэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх бөгөөд шүүгдэгч Ж.Баямөнхийн амь нас, эрүүл мэндэд халдсан ямар нэгэн үйлдлийг Д.О- хийгээгүй байхад түүнийг цохиж гэмтэл учруулж байгаа үйлдэл нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлтэй бөгөөд энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ж-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ы Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Б-өд оногдуулсан 11000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010000940393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.О- нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР