Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2017/00005/И |
Дугаар | 09 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 09
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би “Мобиком корпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Зоогийн 3-2 тоотод оршин суух Боржгин овгийн Лхагваагийн Ганчимэгт холбогдох 316300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн гаргасан тайлбар, хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 31058314 тоот гэрээ байгуулан 94936419 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy E5 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 12000 төгрөгийг хассан болно. Иймд үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 316300 төгрөгийг гаргууулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 316300 төгрөгийг 2 хуваан төлж барагдуулахаар хүсэлт гаргаж байна. 2017 оны 02 сарын 15-ны өдөр 158150 төгрөгийг, 03 сарын 15-нд 158150 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ий төлөөлөгч Г.Батсүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мобиком корпораци” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсүх би Л.Ганчимэгийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцлаа. Л.Ганчимэг нь 316300 төгрөгийг 2 хуваан төлөх хүсэлт гаргасан байна. Энэхүү мөнгийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр 158150 төгрөгийг, 03 сарын 15-нд 158150 төгрөгийг тус тус төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Л.Ганчимэгээс 316300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ганчимэг нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 316300 төгрөгийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр 158150 төгрөгийг, 03 сарын 15-нд 158150 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрч талууд тайлбараа бичгээр гарган, гарын үсэг зурж ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10139 төгрөгийн тал хувь болох 5070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5070 төгрөгийг, хариуцагчаас 5070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ий нэхэмжилсэн 3616300 /гурван зуун арван зургаан мянга гурван зуун/ төгрөгийг хариуцагч Лхагваагийн Ганчимэг /ЗЮ77061923/ нь 2017 оны 02 сарын 15-ны өдөр 158150 төгрөгийг, 03 сарын 15-нд 158150 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10139 /арван мянга нэг зуун гучин есөн/ төгрөгний 50 хувь болох 5070 /таван мянга далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5070 /таван мянга далан/ төгрөгийг, хариуцагч Л.Ганчимэгээс 5070 /таван мянга далан/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ