Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 630

 

 

                                                           

 

 

 

 

 

2020           07          30                                   2020/ШЦТ/630

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лувсаншарав,

Улсын яллагч: Б.Батнасан

Шүүгдэгч: Б.Э, П.С, М.С, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг

Хохирогч З.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Б.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт П.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт М.С нарт холбогдох эрүүгийн 1805 0374 90841 дугаартай 4 хавтаст хэргийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилэй, хувиараа аялал жуулчлалын хөтчийн ажил хийдэг гэх, ам бүл 5, эмээ, ах, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4 дүгээр гудамж 40 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б.Э

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, Хуст хайрхан ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 7-206 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овгийн П.С

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Интерплант ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж 2б байр 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овгийн М.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь М.С-тай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 мкв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрилгээг барьцаалан З.Нарантуяагаас 40,000,000 төгрөгийг зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.С нь М.С-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 мк.в талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан иргэн З.Нарантуяагаас 35.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

Шүүгдэгч М.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим иргэн Ч.Эрдэнэбатаас Чех улсын визэнд орох гэж байна банкны баталгаа хэрэгтэй байна гэж 37.000.000 төгрөгийг дансаар авч залилсан

Шүүгдэгч М.С нь Б.Э-тай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 мкв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан иргэн З.Нарантуяагаас зээлэх нэрийдлээр 40,000,000 төгрөгийг залилсан,

Шүүгдэгч М.С нь П.С-той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 мк.в талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан иргэн З.Нарантуяагаас зээлэх нэрийдлээр 35.000.000 төгрөгийг залилсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч З.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”..Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан зохион байгуулалтын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг зүйлчилсэн. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү. Миний олох боломжтой байсан мөнгө 52.470.000 төгрөг байгаа...” гэв.

Хохирогч З.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын үеэр Шуурхай зар сонин дээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж шуурхай зээл гаргана гэсэн зар тавьсан. Зарын дагуу 2017 оын 7 дугаар сарын дунд үеэр 99164030 гэсэн дугаараас “Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоотод хаягтай 83.68 мкв 3 өрөө байр байна. Энэ байрыг барьцаанд тавиад мөнгө зээлэх гэсэн юм гэж хэлэхээр нь байрыг чинь үзэж байж хэдэн төгрөг гаргахаа шийднэ гэж хэлсэн Би гэрт нь очиж үзсэн Очиход Б.Э нь уг хаяг дээрээ нөхөр М.С-н хамт байсан юм. Би байрыг нь үзчихээд 40.000.000 төгрөгний зээл гарах боломжтой гэж хэлсэн. Б.Э надад байрны гэрчилгээ үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг авч ирж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариат дээр Б.Этай зээлийн болон барьцааны гэрээ хийсэн. 8 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийг зээлүүлэх гэрээ хийсэн. Гэрээ хийснийхээ дараа Б.Э бид хоёр үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газар дээр очоод миний нэр дээр барьцаалтбарт бүртгүүлэхээр материалаа өгсөн Б.Э нь надад түц машинаас авч ирсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа байсан тул би тухайн үед Б.Эт хандаж үл хөдлөхийн лавлагаагаа дахин гаргуулан надад өг гэж хэлэхэд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолтыг гаргаж авч ирж надад өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр барьцаалбарт бүртгүүлэх материалаа өгчихөөд явчихсан. 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Б.Э надад улсын бүртгэлийн газраас барьцаалбарт бүртгүүлсэн материал болох барьцааны гэрээ, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг авчирч өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн Хаан банкны модны 2 дахь салбараас өөрийн Хаан банкны 5031342374 гэсэн данснаас Б.Эийн 5042404453 гэсэн данс руу 39.600.000 төгрөг шилжүүлсэн. Эхний сарын хүү болох 2.000.000 төгрөгийг Б.Э миний данс руу 2017 оны 8 дугаар сарын үеэр шилжүүлсэн. Түүнээс хойш дахин надад мөнгө өгөөгүй ба сар бүр төлөх эргэн төлөлтөө хийхээ больсон. 2018 оны 3 дугаар сард зээлийн хугацаа дуусч түүнээс хойш 3 сарын дараа би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Эийг өгсөн ...Би тухайн үед нөхөр Цогооотой хамт тухайн хаяг дээр явж очиход гадаад улсын иргэн тухайн хаяган дээр амьдарч байсан ба би түрээслэж байгаа гэж хэлсэн. Би Б.Э-н зургийг гадаад улсын иргэнд үзүүлээд энэ хүнд таньд түрээслэсэн юм уу гэхэд би эрэгтэй хүнээс түрээслэсэн Мөнхнасан гэж хүн байгаа гээд надад 99114468 гэсэн дугаар өгсөн. Би тухайн дугаар луу залгахад би наад байрыг 2008 оноос хойш эзэмшиж байгаа бүх бичиг нь надад байгаа харж үзэж болно гэж хэлсэн. Нөхөртэйгээ хамт Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очоод гэрчилгээгээ үзүүлэхэд таны гэрчилгээ хуурамч байна гэрчилгээний дугаар дээр өөр хаяг гарч ирээд байна гэж хэлсэн ...Би гомдолтой байна. Хүүтэйгээ алданги бодогдоод 71.800.000 төгрөг болчихоод байгаа”

“2017 оны 7 дугаар сарын дунд үеэр Шуурхай зар сонин дээр үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл гаргана гэсэн зар тавьсан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зарын дагуу ярьж байна гээд П.С миний 99273337 гэсэн дугаар луу өөрийн 97112244 гэсэн дугаараас залгаад Баянгол дүүрэг 3 дугаар хороо Нарны хорооллын 17 дугаар байрны 1004 тоот 72 мк.в 3 өрөө байр байна барьцаалан зээл авах гэсэн юм гэж хэлсэн. Манай нөхөр Цогоо нь П.С-той хамт байран дээр нь очиж үзсэн юм. П.С байрандаа ганцаарааа амьдарч байсан. Би тухайн үед 35.000.000 төгрөгний зээл гаргаж өгнө гэж хэлсэн. П.С зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Старс төвийн 3 давхарын нотариатын газарт П.Стой барьцааны гэрээ, зээлийн гэрээ тус тус хийсэн. Гэрээ хийсний дараа би барьцааны гэрээ, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түц машины лавлагаа зэргийг П.С-д өгч явуулсан. П.С тухайн бичиг баримтыг авч яваад 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөхөд бүртгүүлчихлээ гэж хэлээд намайг ШУТИС-ийн 4 дүгээр байранд байхад авчирч өгсөн. Барьцаалбарт миний нэрийг оруулаад бүртгүүлчихлээ гэж хэлсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5031342374 гэсэн данснаас П.С-н 5749416263 гэсэн данс руу 34.650.000 төгрөг шилжүүлсэн. П.С-той 10 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй сар бүр 1.750.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээгээ хийцгээсэн. П.С мөнгө авснаас хойш нийт 3 сая гаруй төгрөг төлчихөөд байгаа”

“Би 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Б.Эт 40.000.000 төгрөг өгч 2018 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 3.000.000 төгрөг,2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 600.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 25-ний өдөр 4.900.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр 7.000.000 төгрөг дансаар хүлээж авсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ний өдөр П.Сид 35.000.000 төгрөг өгөөд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өлөр 2.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 27-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт П.Сид зээлсэн мөнгөнөөс 5.300.000 төгрөгийг эргүүлэн авсан. Нийтдээ 75.000.000 төгрөг зээлсэн. Би 20.800.000 төгрөгийг хүүний мөнгө гэж дансаар хүлээн авсан. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх хүртэл хүүний мөнгийг тооцоод 127.470.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-62, 66-67, 160-р хуудас/

Хохирогч Ч.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тухайн үед Чехийн элчинд визэнд орох гэсэн юм 1 хоногийн хугацаатай 37.000.000 төгрөг байршуулаад өгөөч таньд шагнал өгнө гэж хэлсэн. Тэгээд би 1 хоногийн хугацаатай юм чинь зээлье гэж бодоод эхнэр Оюунтөгсийн данснаас М.С-н  Хаан банкны данс руу 37.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Тэгээд тухайн үед М.С-н иргэний үнэмлэх, Хаан банкны виза картыг аваад үлдсэн. Учир нь маргааш өглөө нь миний картнаас 37.000.000 төгрөгөө шилжүүлээд авчих гэсэн. Маргааш өглөө нь 6 цагийн орчим М.С-н данснаас мөнгөө авах гэхэд М.С нь 2 дахь картаараа миний мөнгийг татаад авсан байсныг мэдээд М.С руу залгаад чи ягаад мөнгө авсан юм гэж хэлсэн чинь ах аа 7 хоногийн дараа хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд утсаа таслаад алга болсон Ингээд 10 хоногийн дараа М.С-г гэрийнх нь гаднаас сахиж байгааад уулзсан чинь 300.000.000 төгрөгийн зээл удахгүй бүтэх гээд байна 1-2 хоног хүлээж байгаач юм хөөцөлдөхөд бичиг баримт хэрэгтэй байна. Миний карт бичиг баримтыг эргүүлж өгөөч гэхээр нь эргүүлээд өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш М.Сын утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь дахиад гэрт нь очсон чинь гэрээсээ нүүгээд явсан байсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Н.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2017 оны 7 дугаар сарын 31-ны өдөр миний хүү Зоригт Австрали улс руу сурахаар болж бид байраа түрээслэхээр болсон тэгээд REMAX зуучлалыг компанитай 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл зуучлалын гэрээ Баярцэцэг гэх агенттай хийсэн. Баярцэцэг нь Энхтөр гэгчийг зуучилж 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 1 жилийн хугацаатай сарын 1.100.000 төгрөг төлөхөөр улиралаар нь төлбөрийг хийж барьцаа 500.000 төгрөгөө авч орон сууц хөлслөх гэрээ хийсэн. Тэгтэл 2017 оны 10 дугаар сард Энхтөрөөс төлбөрөө нэхтэл өгөхгүй байж байгаад 2 сарын мөнгө болох 2.200.000 төгрөгийг Хаан банкны 5085178137 тоот дансаар авсан. Тэгээд ашиглалтын төлбөр төлөхгүй байсан. Хэрүүл хийж байж олж авсан. Би Энхтөртэй сар бүрийн 14-ны өдөр төлбөр төлөхөөр тохирсон боловч цаг хугацаандаа өгөлгүй нэхэл дагуул  болдог утасныхаа дугаарыг байнга сольдог байсан ...би 2018 оны 4 дүгээр сарын үед Энхтөрийг мөнгө төгрөгөө өгөхгүй байхаар нь манай дүүгийн ажилд гадаад хүн ажиллах гэж байгаа гэж хэлээд 2018 оны 5 дугаар сарын 3-ны орчим гаргасан” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 77-78-р хуудас/

Гэрч А.Энхтөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын үед миний түрээслэж байгаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 1004 тоот 3 өрөө байрыг М.С нь хүнд үзүүлье гэж хэлээд түлхүүрийг нь надаас авсан тэр хооронд би гадаа машинд хүлээж суусан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84-р хуудас/

2017 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн З.Нарантуяа, П.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байр 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ /1-р хавтаст хэргийн 27-28, 29-30-р хуудас/

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 34.650.000 төгрөгийг П.С-д шилжүүлсэн” /1-р хавтаст хэргийн 23-р хуудас/

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн З.Нарантуяа, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон, 53 дугаар байр 39 тоот хаягт байршилтай 83.68 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ /1-р хавтаст хэргийн 27-28, 20-21-р хуудас/

2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 39.600.000 төгрөгийг Б.Эт шилжүүлсэн” /1-р хавтаст хэргийн 13-р хуудас /

Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол /16020/ Энгельс гудамж 17 дугаар байр, 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” /1-р хавтаст хэргийн 41-р хуудас/

Хуурамч 2017оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 42-р хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан тоот “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ноогдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” /1-р хавтаст хэргийн 43-р хуудас /

Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот хаягт байрлах 83.68 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” /1-р хавтаст хэргийн 44-р хуудас/

Хуурамч 2017оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 45-р хуудас/

Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн №ЗГ-RCC2016032121-1 дугаар орон сууцны зээлийн гэрээ 8 дугаар хувь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ 5 болон 8 дугаар хувь /1-р хавтаст хэргийн 47-48, 49-50-р хуудас/

2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн REMAX стар М.Зоригт нарын хооронд байгуулсан энгийн зуучлалын гэрээ /1-р хавтаст хэргийн 51-54-р хуудас/

2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зуучлалын гэрээ /1-р хавтаст хэргийн 55-р хуудас/

2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ /1-р хавтаст хэргийн 56-р хуудас/

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /1-р хавтаст хэргийн 58-59-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 4954 дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “000291077” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 4169274 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “000291077” гэрчилгээний дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас жинхэнэ үнэт цаас боловч эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийг хуурамчаар үйлдсэн байна. 3. Дээрх гэрчилгээний жинхэнэ үнэт цаасан дээр байх нөхөх хэсгийн буюу эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрсний улмаас цаасны ширхэг, хамгаалалтын торон хээ гэмтсэн шинж тэмдэг илэрч байх тул өмнөх мэдээллийг арилгаж, дахин эзэмшигчийн мэдээлэл хэвлэсэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “4169274” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны цаас нь жинхэнэ үнэт цаас байна” /1-р хавтаст хэргийн 91-94-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 4953 дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “000581604” гэсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “3138249” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”, “002363702” дугаартай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа нь шинжилгээнд тэнцэнэ.  2. Шинжилгээнд ирүүлсэн “000581604” гэрчилгээний дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас жинхэнэ үнэт цаас боловч эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийг хуурамчаар үйлдсэн байна. 3. Дээрх гэрчилгээний жинхэнэ үнэт цаасан дээр байх нөхөх хэсгийн буюу эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрсний улмаас цаасны ширхэг, хамгаалалтын торон хээ гэмтсэн шинж тэмдэг илэрч байх тул өмнөх мэдээллийг арилгаж, дахин эзэмшигчийн мэдээлэл хэвлэсэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “3138249” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны “002363702” дугаартай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн лавлагааны цаас нь жинхэнэ үнэт цаас байна” /1-р хавтаст хэргийн 98-101-р хуудас/

Шүүгдэгч М.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Ард кинотеатр дээр очиж Эрдэнэбаатар дээр очиж уулзаад ахаа би Чех явах гэсэн юм дансанд мөнгө байршуулаад өгөөчээ гэж хэлээд 37 сая төгрөг дансруугаа тэр өдрийн 17 цагийн үед хийлгэсэн. Тэгээд банк орж Хаан банкны тодорхойлолт аваад Эрдэнэбаатар ах нэг өдрийн хүү болох 260.000 төгрөг миний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карттай авч үлдээд маргааш ирээд карт үнэмлэхээ аваарай дансанд байршуулсан мөнгө маргааш тавигдана би картаар чинь мөнгөө буцааж авна гэсэн. Тэр үед надад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 6 цагт надад байсан нэг дансны хоёр картаар Ард кинотеатрын АТМ-ээс бэлэн 10.000.000 төгрөг гаргаж авсан, үлдсэн мөнгийг 5029997890 гэсэн данс руу шилжүүлж авсан. Тэгээд Эрдэнэбаатар ах руу мессеж бичсэн. ...7.000.000 төгрөгийг хэрэглээндээ зориулсан. 30.000.000 төгрөгийг нэг найзтайгаа хамтарч бизнес хийхээр хөрөнгө оруулалт хийсэн”

“2017 оны 6 дугаар сард шуурхай зар сонин дээрээс З.Нарантуяагийн зээл олгоно гэснийг олж харсан. Би утсаар холбогдоод Хан-Уул дүүргийн Нархан хотхоны 53 дугаар байрны гадна Б.Э-тай хамт З.Нарантуяа уулзсан. Тэгээд З.Нарантуяад энэ байрыг барьцаанд тавимаар байна мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд 39 тоотыг орж үзүүлэхэд болж байна гэсэн. Би тэр үед уг байрыг үл хөдлөх зуучийн газраас түрээслэж байсан  болохоор надад гэрийн түлхүүр байсан юм. Тэгээд би Нарантуяагаас та хэдэн төгрөгийн зээл олгох боломжтой вэ гэхэд 40.000.000 төгрөг олгох боломжтой талаар хэлээд бүрдүүлэх материалыг надад хэлсэн. Үүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа хэрэгтэй гэсэн. Тэгэхлээр нь би маргааш нь хуурамч гэрээ, үл хөдлөх хөрөнгөийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргийг авч ТБД Андуудын урд талын нотариатын газарт очиж гэрээ хийсэн. Улсын бүртгэл дээр материалаа өгөхөд 1 хонох учир маргааш уулзъя гээд З.Нарантуяа явсан би 3 хувь зээлийн гэрээ, хуурамч улсын бүртгэлийн гэрчилгээг авч үлдсэн. З.Нарантуяа намайг тухайн үед чи бүртгүүлчихээрэй би явлаа гэсэн тэр үед бүртгүүлэлгүй Б.Эаас материалыг авч найз нь бүртгүүлчихээд маргааш уулзъя гээд гэрлүүгээ авч явсан. ...З.Нарантуяа нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Б.Э-н данс руу 40.000.000 төгрөг орсон. Тэгээд бид хоёр Хаан банк ороод данснаас нь би мөнгийг нь гаргуулж аваад салсан. Тэгээд тэр мөнгийг би өөр зүйлд зарцуулсан ...2017 оны 8 дугаар сарын 10-ны үед П.С-той уулзсан. Хүүтэй мөнгө зээлдэг хувь хүн байгаа юм аа би өмнө нь зээл авчихсан болохоор болохгүй байна. Чи миний өмнөөс уулзаад зээл аваад өгөөчээ Би чамд материалыг нь өгье гэж би П.С-д хэлэхэд би бодож үзээд эргээд хариу хэльж гэж П.С хэлсэн. Маргааш нь П.С асуудалгүй биз дээ үзүүлэх байр нь хаана юм бэ нэг удаа тус болъё гэж асуухаар нь одоохондоо байр байхгүй байна би эргээд залгая гээд Энхтөртэй уулзаад байрыг чинь нэг хүнд үзүүлээд зээл авах гэсэн юм аа ямар ч асуудал байхгүй түлхүүрийг чинь ганц өдөр авна гэхэд Энхтөр зөвшөөрч түлхүүрээ надад өгсөн. Тэгээд би П.Стой уулзаад Энхтөрийн гэрийн түлхүүрийг авч П.С-г дагуулан явж Энхтөрийн гэрийг үзүүлээд энэ танай байр шүү чи З.Нарантуяад манай байр гэж хэлээрэй одоо чи Нарантуяа руу ярьчих гэхэд З.Нарантуяа завгүй байна орой үзье гээд орой хүрч ирж үзсэн гэсэн. Би байрных нь гадна машинд Энхтөрийг дуудаад суулгасан байсан тэгээд П.С-г ганцааранг нь нь оруулсан. Тэгээд П.С-г ганцаараа байраа Нарантуяад үзүүлээд маргааш нь уулзахаар тохиролцсон. 2018 оны 8 дугаар сарын 14-ны өдөр ТБД Андуудын нотариат дээр П.С Нарантуяа хоёр уулзаад гэрээгээ хийсэн. Би машин дотор гадаа нь сууж  байсан. Тэгэхээр гэрээ хийж дууссан дараа З.Нарантуяа нь улсын бүртгэлд бүртгүүлээрэй гээд гараад явсан тэгээд маргааш уулзаад бүртгүүлсэн талаар хэлээд материалаа өгсөн тэгээд П.С-н данс руу 35.000.000 төгрөг шилжиж орсон” гэх мэдүүлэг /1-р  хавтаст хэргийн 137-138, 145-147-р хуудас/

Шүүгдэгч П.С мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр би Нарантуяа гэх хүнтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах гэрээг ТБД Андуудын хажууд байрлах Старс төвийн нотариатад хийж нийт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 5749416263 дугаартай Хаан банкны дансаар 35.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд энэ гэрээг хийвэл надад 2.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. М.Ст 33.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 107-108-р хуудас/

Шүүгдэгч П.С мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 10-ны үед М.С нь надтай уулзаад 11 дүгээр сар хүртэл нэр дээрэээ зээл аваад өгөөчээ гэж гуйсан ..2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр миний 5749416263 тоот дансаар 35.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгтэл М.С нь дансандаа 2.000.000 үлдээчихээ найз нь 2017 оны 11 дүгэр сард буцаагаад зээлээ төлчихнө чамд ямар нэгэн асуудал болохгүй би сар бүр хүүг нь өгөн 9 сарын хугацаатай гэрээ хийгдсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 143-144-р хуудас/

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Би зээлийн гэрээ болон бүрдүүлбэрийн талаар ямар ч ойлголт байхгүй үүнийг М.С өөрөө дангаараа хийсэн. ...хохирогч З.Нарантуяагаас мөнгө авсан үйлдэл нь М.С өөрөө зохион байгуулж мөнгө авсан. М.С надад хэлэхдээ сар бүр төлөлтөө хийгээд явж байгаа удахгүй дуусна гэж хэлж байсан ...Хан-Уул дүүргийн Нархан хотхонд байрлах 3 өрөө орон сууцыг нэг эмэгтэй хүнд М.С бид хоёр үзүүлсэн. Би уг байрыг сонирхоод явж байхад М.С бид хоёр үзүүлсэн. Би уг байрыг сонирхоод явж байхад М.С тэр эмэгтэйтэй байрны талаар ярьж байгаад хэдэн зураг утсаар аваад гарсан ...Энэ асуудлын дараа би М.С- 1.500.000 төгрөг буцааж өгнө гэж хэлээд зээлж авсан” гэх мэдүүлэг /1-р  хавтаст хэргийн 148-149-р хуудас/

Шүүгдэгч М.С-н Хаан банкин дахь 00000005003319223 тоот дансны хуулга “2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 5176047088 тоот данснаас 20.000.000 төгрөг, 17.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн” /2-р  хавтаст хэргийн 55-58-р хуудас/

            2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “1.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2018 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “3.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “2.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хас банкны орлогын мэдүүлэг “800.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “1.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн” /2-р  хавтаст хэргийн 165-169-р хуудас/

            М.С-н Хаан банк дахь 5029997890 тоот дансны хуулга /2-р  хавтаст хэргийн 170-р хуудас/

Б.Өнөболдын Хаан банк дахь 5018155154 тоот дансны хуулга /2-р  хавтаст хэргийн 171-р хуудас/

Гэрч Х.Түвшрэхийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /2-р  хавтаст хэргийн 199-р хуудас/

Гэрч Ц.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /2-р  хавтаст хэргийн 200-р хуудас/

Гэрч З.Нарантунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /2-р  хавтаст хэргийн 105-р хуудас/

Мөрдөгчийн тэмдэглэл /2-р  хавтаст хэргийн 202-210-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /2-р  хавтаст хэргийн 106-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-н бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1-р  хавтаст хэргийн 107-р хуудас/

Шүүгдэгч М.С-н иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтаст хэргийн 59-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 167-р хуудас/

Шүүгдэгч П.С-н иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 171-р хуудас/

Шүүгдэгч М.С Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 154-р хуудас/

Шүүгдэгч П.С-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р  хавтаст хэргийн 155-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 153-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч М.С нь ганцаараа “000291077” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 4169274 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, “000581604” гэсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “3138249” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”, “002363702” дугаартай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгө буюу эдийн баялгийг захиран зарцуулах эрх олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар дээрх баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  хохирогч З.Нарантуяагийн мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн З.Нарантуяа, П.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байр 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн З.Нарантуяа, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон, 53 дугаар байр 39 тоот хаягт байршилтай 83.68 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ,  Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол /16020/ Энгельс гудамж 17 дугаар байр, 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хуурамч 2017оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №11-964783 албан тоот, Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот хаягт байрлах 83.68 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хуурамч 2017оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 4954 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 4953 дүгнэлт, шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийн хүрээнд болон шүүгдэгч нарын гэм бурууг нотлосон нотлох баримтын хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

            Шүүгдэгч Б.Э,  М.С нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2206012367, 000581604 дугаартай гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж барьцаалан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч З.Нарантуяад 40,000,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.Нарантуяагийн мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн З.Нарантуяа, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот хаягт байрлах 83.68 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ,  2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 39.600.000 төгрөгийг Б.Эт шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ноогдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэх хуурамч лавлагаа,  Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Дугаар 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот хаягт байрлах 83.68 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Баярбаатарын Б.Э /УХ88032169/-ийн өмч гэх гэрчилгээ, Хуурамч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 4953 дүгнэлт, шүүгдэгч М.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, М.С нар нь залилах гэмт хэрэг үйлдэхээр урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн байх тул прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийн хүрээнд болон шүүгдэгч нарын гэм бурууг нотлосон нотлох баримтын хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу шүүгдэгч М.С, Б.Э нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн улмаас 39.600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр З.Нарантуяагаас Б.Эийн Хаан банкин дахь 5042404453 дугаар дансанд  39.600.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.С, М.С нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 мк.в талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг, хуурамч болохыг мэдсээр байж  уг гэрчилгээг барьцаалан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч З.Нарантуяад 34,650,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  хохирогч З.Нарантуяа, гэрч Н.Мөнхжаргал, гэрч А.Энхтөр нарын мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн З.Нарантуяа, П.С нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байр 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ,  2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 34.650.000 төгрөгийг П.Сид шилжүүлсэн шилжүүлгийн баримт, Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай, “Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол /16020/ Энгельс гудамж 17 дугаар байр, 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Пүрэвбаасангийн П.С /УХ88043015/-ийн өмч”, Хуурамч 2017оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн REMAX стар М.Зоригт нарын хооронд байгуулсан энгийн зуучлалын гэрээ,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 4954 дүгнэлт шүүгдэгч М.С,
П.С нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.С, М.С нар нь залилах гэмт хэрэг үйлдэхээр урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн байх тул прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийн хүрээнд болон шүүгдэгч нарын гэм бурууг нотлосон нотлох баримтын хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу М.С, П.С нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн улмаас 34.650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр З.Нарантуяагаас П.Сийн Хаан банкин дахь 5749416263 дугаар дансанд  34.650.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим иргэн Ч.Эрдэнэбатад Чех улсын визэнд орох гэж байна банкны баталгаа хэрэгтэй гэж хохирогчийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн хохирогч Ч.Эрдэнэбатаас 37.000.000 төгрөгийг дансаар авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.Эрдэнэбатын мэдүүлэг, шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Сын Хаан банкин дахь 5003319223 тоот дансны хуулга зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийн хүрээнд болон шүүгдэгч нарын гэм бурууг нотлосон нотлох баримтын хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч М.С нь Чех улсын визэнд орох гэж байсан, визний мэдүүлэг  зэрэг нотлох баримт авагдаагүй мөн мөрдөн шалгах ажиллагааны үед энэхүү үйл баримт тогтоогдоогүй байна. Мөн хохирогч Ч.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “Чехийн элчинд визэнд орох гэсэн юм 1 хоногийн хугацаатай 37.000.000 төгрөг байршуулаад өгөөч таньд шагнал өгнө гэж хэлсэн. Тэгээд би 1 хоногийн хугацаатай юм чинь зээлье гэж бодоод эхнэр Оюунтөгсийн данснаас М.Сын  Хаан банкны данс руу 37.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Тэгээд тухайн үед М.Сын иргэний үнэмлэх, Хаан банкны виза картыг аваад үлдсэн. Учир нь маргааш өглөө нь миний картнаас 37.000.000 төгрөгөө шилжүүлээд авчих гэсэн. Маргааш өглөө нь 6 цагийн орчим М.Сын данснаас мөнгөө авах гэхэд М.С нь 2 дахь картаараа миний мөнгийг татаад авсан байсныг мэдээд М.С руу залгаад чи ягаад мөнгө авсан юм гэж хэлсэн чинь ах аа 7 хоногийн дараа хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд утсаа таслаад алга болсон Ингээд 10 хоногийн дараа М.Сыг гэрийнх нь гаднаас сахиж байгааад уулзсан чинь 300.000.000 төгрөгийн зээл удахгүй бүтэх гээд байна 1-2 хоног хүлээж байгаач юм хөөцөлдөхөд бичиг баримт хэрэгтэй байна. Миний карт бичиг баримтыг эргүүлж өгөөч гэхээр нь эргүүлээд өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш М.Сын утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь дахиад гэрт нь очсон чинь гэрээсээ нүүгээд явсан байсан” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн ““2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Ард кинотеатр дээр очиж Эрдэнэбаатар дээр очиж уулзаад ахаа би Чех явах гэсэн юм дансанд мөнгө байршуулаад өгөөчээ гэж хэлээд 37 сая төгрөг дансруугаа тэр өдрийн 17 цагийн үед хийлгэсэн. Тэгээд банк орж Хаан банкны тодорхойлолт аваад Эрдэнэбаатар ах нэг өдрийн хүү болох 260.000 төгрөг миний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карттай авч үлдээд маргааш ирээд карт үнэмлэхээ аваарай дансанд байршуулсан мөнгө маргааш тавигдана би картаар чинь мөнгөө буцааж авна гэсэн. Тэр үед надад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 6 цагт надад байсан нэг дансны хоёр картаар Ард кинотеатрын АТМ-ээс бэлэн 10.000.000 төгрөг гаргаж авсан, үлдсэн мөнгийг 5029997890 гэсэн данс руу шилжүүлж авсан. Тэгээд Эрдэнэбаатар ах руу мессеж бичсэн. ...7.000.000 төгрөгийг хэрэглээндээ зориулсан. 30.000.000 төгрөгийг нэг найзтайгаа хамтарч бизнес хийхээр хөрөнгө оруулалт хийсэн” зэрэг мэдүүлгүүдээр М.С нь 37.000.000 төгрөгийг Чех улсын визэнд орох гэж байгаа дансандаа 1 хоног байршуулна гэж хэлж хохирогч Ч.Эрдэнэбатыг хуурч эд хөрөнгийг шилжүүлсэн авсан, Ч.Эрдэнэбаттай тохиролцсон хугацаанд мөнгийг шилжүүлэн өгөөгүй, данснаасаа өөр данс руу шилжүүлж авсан, 37.000.000 төгрөгийг өөр бусад байдлаар зарцуулсан зэрэг үйлдлүүдээр өмчлөгчийг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу М.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн улмаас 37.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Ч.Эрдэнэбатаас М.Сын Хаан банкин дахь 5003319223 дугаар дансанд  20.000.000 төгрөг, 17.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Прокуророос Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Прокуророос П.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Прокуророос М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгч П.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар ганцаараа болон бүлэглэж  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдийн баялгийг захиран зарцуулах эрх олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

            Б.Э, М.С нарын бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч З.Нарантуяад 39.600.000 төгрөгийн хохирол учирсан, П.С, М.С нарын бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч З.Нарантуяад 34.650.000 төгрөгийн хохирол нийтдээ хохирогч З.Нарантуяад гэмт хэргийн улмаас 74.250.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч М.Сын ганцаараа үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Эрдэнэбатад 37.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Энэхүү хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллаганы үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Нарантуяа нь 127.470.000 төгрөг нэхэмжилсэн байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу хохирогч З.Нарантуяад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодит хохирлын хэмжээгээр буюу 74.250.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. Хохирогч З.Нарантуяа нь дээрх мөнгөний хүүг нэхэмжилснийг хохирогч З.Нарантуяа нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар 69 тоот тогтоолоор иргэн Н.Ариунболд, Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр, М.Ганзориг нарын мэдээлэлд дурдсан Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэж ажиллагаа үүсгэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг тусгасан байх бөгөөд энэ зүйлд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэмэлт, өөрчилөлт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан зохицуулалт болон энэ зүйлд нэмэлт өөрчилөлт оруулсан хуульд холбогдуулан гомдол гаргаагүй буюу Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан байна иймд дээрх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар 5 жил байх тул хөөн хэлэцэх хугацаа дуусаагүй, мөн Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дээрх хуурамч баримт бичгийг ашигласан үйлдэл хийгдсэн сүүлийн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн эсэхийг хянавал М.С нь 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр дахин залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг санаатай дахин үйлдсэн өдрөөс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Шүүгдэгч Б.Э, П.С нарын үйлдлийн тухайд мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Э, П.С, М.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Э нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай боловч урьдаас төлөвлөн, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.С нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай боловч урьдаас төлөвлөн, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.С нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.С нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай боловч урьдаас төлөвлөн өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, мөн залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохиролоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног байхаар тооцож 30 хоногийн хорих ялаар дүйцүүлж нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 30 хоног байхаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.С, Б.Э, П.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон