Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01136

 

                        2016         10          12                             

       138/ШШ2016/01136

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулж

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* дүгээр байрны тоотод оршин суух, Дулигад овгийн /РД:ЖО77120274/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, “Дорнод ” ТӨОНУҮГазрын 3 дугаар давхарт байрлах “******* Өргөө” Сууц ******* *******нд /РД:90*******324/  холбогдох

   Бусдын эд хөрөнгөд учруулснаас үүсэх үүрэгт 5797577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Иргэдийн төлөөлөгч Г.Алтанчимэг

Нэхэмжлэгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг *******- тоот байрыг худалдаж аваад 11 жил болж байна. Сүүлийн 7-8 жилийн хооронд дээврээс их хэмжээгээр ус алдсаар ирсэн. Тухайн үед нь өмнөх *******-ны дарга асан Сүхбаатар гуайд мэдэгдэж байсан боловч нааштай хариу авч чадалгүй өдийг хүрээд байна. Би энэ талаар Мэргэжлийн хяналтын газарт хүртэл хандаж байсан. Урьд нь Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргадаг байсан боловч одоо уг газар дүгнэлт гаргадаггүй болсон байна. Дээврээс орж ирж байгаа ус гэрт маань их хор нөлөө үзүүлж байгаа. Хана тэр чигээрээ хөгзөрсөн, таазны онгорхойгоор янз бүрийн хорхой шавьж орж ирэн гэрт үүрлэсэн байна. Тааз цөмөрч, улмаар гэрэл цахилгаангүй болсон. Би цахилгаанаа залгуулахад цахилгааны утаснуудыг ил гаргаж залгахаас өөр аргагүй болж цахилгааны утаснууд нь ил задгай орчинд бид амьдарч байна. Бороо орохоор энд тэндгүй хувиа саваа тосож, нойтон чийгтэй орчинд амьдарч байна. Би өнгөрсөн оны 8 сард гэртээ 30000000 төгрөгийн завсар хийсэн. Намайг завсар хийсэн гэдгийг *******-ны дарга мэдэж байгаа. Сүүлдээ бороо орохоор манай гэр бүлийнхэн айдастай байдаг болсон. Би ус алдах бүрт жижүүрээ дуудаж байнга мэдэгддэг. даргыг ажлаа авах үед би “манай дээрээс ус ихэээр алддаг шүү та энэ талаар ажил хийгээрэй” гэж анхааруулж хэлж байсан. Ус алдах үед *******-ны даргадаа мэдэгдэх гэхэд гар утасаа авахаа больсон. Сүүлийн жилүүдэд гэр орондоо амьдрахад хүнд болоод байна. Бид гэртээ тайван амьдармаар байна. Гэртээ засвар хийх шаардлагатай учраас мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгүүлсэн. Хэдийгээр засвар хийхэд төсөвчний хийсэн төсөв хүрэхгүй боловч бид төсөвчний гаргаж өгсөн мөнгийг л нэхэмжилж байгаа. Иймд дээврээс ус алдсаны улмаас манай гэрт учраад байгаа засварын мөнгө болох 5797577 төгрөгийг “******* Өргөө” *******-ноос гаргуулах хүсэлтэй байна. Манайх 2014 оноос хойш одоог хүртэл *******-ны төлбөрийг төлөөгүй нь үнэн. Манай дээрээс байнга ус алддаг учраас дээврийг зассаны дараа төлбөрийг төлж болно гэв.

Хариуцагч “******* Өргөө” Сууц ******* *******г төлөөлж тус *******ны гүйцэтгэх захирал ажилтай шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “******* Өргөө” *******-ны захирлаар ажиллаад 1 жилийн нүүрийг үзэж байна. Манай *******-д хамгийн гол тулгамдаад байгаа асуудал нь байрны дээврээс ус ихээр алддаг асуудал юм. “******* Өргөө” *******-ны хариуцсан байшингуудын 50 хувийнх нь дээврээс ус алдаж байгаа. Энэ талаар холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч манай “******* Өргөө” *******-д ямар нэгэн төсөв баталж өгөөгүй. Харин манай “******* Өргөө” *******-г “өөрсдийнхөө хөрөнгөөр дээврээ янзал” гэж үүрэг өгөөд байгаа. Дорнод аймгийн насжилт өндөртэй байшингуудын дээврийг төрөөс засварлаж байгаа. Мянгатын байшингууд энэ засварт хамрагдаж чадаагүй. Гэвч бид өөрийн чадлаараа дээврээс нь ус гоождог байшингуудын дээвэр дээр засвар хийсэн. Байшингийн дээвэр дээр засвар хийдэг мэргэжлийн хүнээр нэг удаа, байрны дежур нараар нэг удаа ******* дүгээр байрны дээвэр дээр засвар хийсэн. Яг энэ айлын дээрээс бол дээвэр цоорхой ус гоожоогүй, харин уг байшингийн дундын заагаас ус урсаж айлуудруу ус гоождог учраас би тэр дундын заагыг л очиж харна уу гэхээс айл болгонд ус гоожиж байгааг очиж харах алба байхгүй.

Миний бие ажил хүлээн авснаас хойш иргэдээс ирсэн гомдол мэдээллийг бүртгэх бүртгэлтэй болсон. Харин нэхэмжлэгч надад нэг ч удаа “манай дээврээс ус гоожлоо” гэж мэдэгдэж бүртгүүлж байгаагүй. Нэг удаа байрны гадаа таарахдаа “манай дээврээс ус алдаад байгаа” гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 6 сараас хойш одоог хүртэл *******-ны төлбөрөө төлөөгүй бөгөөд *******-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Манай талаас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх боломж байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгнө гэвэл манай ******* 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 5797577 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* Өргөө” ******* нь ******* сумын 7-р багийн 9 байшинг хариуцан ажилладаг. “******* Өргөө” *******-н хариуцаж байгаа 7-р багийн оршин суугчдаас  сар бүр авдаг орон *******ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс нь нэг сарын 2114800 төгрөг цуглардаг. Энэ мөнгийг 12 сараар бодоод үзэхээр 25377600 төгрөг хуримтлагдаж байна. Энэ нөхцлөл байдлаас харахад жилийн хугацаанд цугларсан мөнгөөрөө зөвхөн байшингийн дээврийг янзлахад тухайн мөнгө хүрэлцэхгүй байна. Мөн оршин суугчид орон *******ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс болох хураамжаа өгдөггүй. Энэ авлагыг 2016 оны байдлаар бодоод үзэхэд 7-р багийн иргэдээс 9000000 гаран төрөгийн авлагатай байгаа. 2016 оны 4-5 саруудад “******* Өргөө” *******-ны дансанд хуримтлагдсан мөнгөөр нэг удаа дээврийн засварын ажил хийсэн. “******* Өргөө” *******-д улсаас дэмжлэг тусалцаа үзүүлэхгүй төсвөөс мөнгө төсөвлөхгүй байгаа учраас бүрэн хэмжээний дээврийн засвар хийж чадахгүй байна. Мөн 2016 оны 8 сард “******* Өргөө” ******* нь мэргэжлийн хүнтэй гэрээ байгуулж дээврийн засвар үйлчилгээ хийлгэсэн байгаа. Засвар хийлгэсэн талаараа *******ыг дуудаж хийсэн ажлаа харуулах гэтэл *******ы гэрээс хүн ирээгүй. 2015 оноос хойш *******-ны даргаар ажиллаж эхэлсэн. Дарга болсон даруйдаа иргэдээс ирсэн гомдол мэдээлэл бүргтэх дэвтэртэй болсон. Уг гомдлын дэвтрийг харахад ******* гэдэг хүнээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байдаг. Мөн ******* нь 2014 оны 6 сараас *******-ны мөнгийг огт төлөөгүй байдал нь иргэний үүргээ биелүүлээгүйг харуулж байна. ******* нь “******* Өргөө” *******-д 167400 төгрөгийн өртэй байгаа боловч *******ы гэрийн дээврийг янзалсан. Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны байдлаар 14134 төгрөг, 2016 оны байдлаар 634 төгрөг нийт 5797577 төгрөг гэж дурдсан байгаа. Энэ нэхэмжилсэн мөнгийг төсөвчингөөр хийлгэсэн гэж хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан байгаа материалыг шинжлэн судлаад үзэхэд 2016 оны төсөв гэхэд л ажил хүчний зардал 735386 төгрөг, материалын зардалд 698748 төгрөг, нийт 14134 төгрөг болж байгаа. Мөн тээвэр болон унааны мөнгө ороогүй гаргасан байдал харагддаг. Мөн инженер техникийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллагын төлөх шимтгэл гэх зэргээр тодорхойгүй зүйл байна.  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гэрэл зургийг харахад ус яг хаанаас гоожоод байгаа гэдэг нь харагдахгүй байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн засвар хийсэн зардлын баримтууд нь хаанаас хэн авсан болох нь тодорхойгүй,  нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Хамгийн гол нь ******* дүгээр байрны дээврээс ус гоождог, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэдэг бол маргаангүй, харин *******ы дээврээс гоожоод байгаа ус нь “******* Өргөө” *******-ны буруутай үйл ажиллагааны улмаас гоожоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* Өргөө” Сууц ******* *******нд холбогдуулан уг байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5797577  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч “******* Өргөө” *******-ны харъяа Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах ******* дүгээр байшингийн дээврээс бороо их хэмжээгээр орох болгонд их хэмжээний ус гоожин нэхэмжлэгч *******ы оршин суудаг тоот байрны хана таазанд гэмтэл үүсч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирч, 5797577 төгрөгийн засвар хийх шаардлагатай болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэргэшсэн төсөвчин Ц.Дамдимаагийн хийсэн *******- тоот байрны засварын ажлын 2015, 2016 онуудын төсөв болон бусад бичгийн баримтуудаар  тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь бороо орох болгонд ******* дүгээр байшингийн дээврээс борооны ус их хэмжээгээр гоождог, үүний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан талаар маргаагүй боловч, уг гэм хор учрахад *******-ны буруутай үйл ажиллагаа байхгүй, учир нь уг байранд мэргэжлийн хүнээр жил болгон дээврийн засвар хийлгэдэг гэж маргадаг.

Сууц ******* эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т "...орон *******ны байшингийн дээвэр, дээврийн хонгил зэрэг эд хөрөнгө" нь орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар,  мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Сууц ******* ******* нь ...нийтийн зориулалттай орон *******ны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой байгууллага байхаар тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч *******ы оршин суудаг ******* дүгээр байшин нь хариуцагч “******* Өргөө” *******-нд харъяалагддаг ба Сууц өмлөгчдийн ******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээсэн байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх...”, 12 дугаар зүйлийн 12.4.2.-т “...дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон *******ны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс бороо орох болгонд ******* дүгээр байрны дээврээс их хэмжээний ус гоожсон үйл явдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант *******той гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “******* дүгээр байшингийн дээвэрт мэргэжлийн хүнтэй гэрээ байгуулан жил болгон засвар хийдэг учраас манай байгууллагын буруу байхгүй” гэж тайлбарладаг боловч уг засварын ажлын чанар болон биелэлтийг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх ба хохирол учрахад өөрийн байгууллагын буруутай үйлдлээс болоогүй гэдгээ хариуцагч шүүхэд нотолж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д Орон ******* ******* ******* нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй *******той бусдад учруулсан гэм хорыг *******ны дүрэм, ******* өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол хуульд заасан журмын дагуу арилгахаар, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Харин хариуцагчийн төлөөлөгчийн “*******- тоотод оршин суух ******* нь 2015 оноос хойш одоог хүртэл *******-ны төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй” гэх тайлбар нь үндэстэй байх ба нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2015 оноос хойш төлөөгүй болохоо үгүйсгээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц ******* эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар ******* өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг ******* ******* *******нд төлөх үүрэгтэй бөгөөд ******* өмчлөгч энэ үүргээ биелүүлсний эцэст дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээг хийлгэхийг шаардах эрхээ хэрэгжүүлнэ.

Иймд ******* өмчлөгч буюу нэхэмжлэгч *******ы дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар шүүх гэм хорын хохирлын хэмжээг 40 хувиар багасгаж, хариуцагч “******* Өргөө” *******-ноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3478546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2*******90******* төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Нэхэмжлэгч засвар хийлгэхэд шаардлагатай хөрөнгийн төсвийг хийлгэхдээ инженер техникийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллагын төлөх шимтгэл гэх зэргээр тодорхойгүй төсөв зохиолгосон байна. Мөн засвар хийсэн тухай баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна “ гэж маргажээ. Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зардлын баримтууд нь 2015 оны 8 сард нэхэмжлэгч байрандаа  засвар хийхэд гарсан зардлын талаарх өөрийн тайлбарын үндэслэл болгож өгсөн бичгийн баримт болохоос одоо шаардлагатай байгаа засварын талаарх баримтууд биш байх бөгөөд хариуцагч мэргэшсэн төсөвчний хийсэн төсвийг няцаасан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба энэ талаараа нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд борооны ус гоожиж байгаа дүрс бичигдсэн гэх CD бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг CD-д дүрс бичлэг хадгалагдаагүй, хоосон байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх дээрх CD-ийг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч “******* Өргөө” Сууц ******* *******ноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3478546 /гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2*******90******* /хоёр сая гурван зуун арван есөн мянга гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хя нан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* Өргөө” Сууц ******* *******ноос улсын тэмдэгтийн хураамжид 70607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН

 

ШҮҮГЧИД                                        С.ГАНЧИМЭГ

                             

                                                                                         Т.БАЙГАЛМАА