Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/01622

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Т.А

 

Хариуцагч: Н.Ш албанд холбогдох

 

Н.Ш албанаа М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв авто зогсоол, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Банягол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр, 96 тоот, 40.1 м.кв орон сууцыг хөндлөнгийн байгууллагаа хийлгэсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах,  үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн төлөөлөгч Г.Алтансувд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Даваа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Б.Үүрийнтуяа, Б.Сайнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.Амарсанаагаас 130.405.215 төгрөг гаргуулж, Ориент инвест ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Төлбөр авагчийн хүсэлтээр Нийслэийн шийдвэр гүйцэтгэх албанд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжинд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дараах ажиллагааг хууль бусаар явуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тоггоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...” гэж заасны дагуу дараах гомдлыг гаргаж зайна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжинд Н.Ш албаны шийдвэр гүйцэтгэгч Г.Алтансувд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3\8619 дүгээр Н.Ш албаны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон талаар мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шуудангаас хүлээн авлаа.

Уг мэдэгдлээр Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47 м.кв орон сууцыг 55.200.000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг 8.300.000 төгрөгөөр, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м.кв орон сууцыг 98.060.000 төгрөгөөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн болохыг мэдэгджээ.

Гэтэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү- 2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв зогсоол, Т.Амарсанаа, Д Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 мкв орон сууц худалдан борлуулж Төлбөр төлөгч Т.Амарсанаагийн төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй, захирамжлаагүй байхад Н.Ш байгууллагаас мэдэн бусдын хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар болж байгаа нь хууль бус юм. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “...дуудлага худалдаагаар  худалдах, үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч,  үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох...” гэж заасныг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж. 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв авто зогсоолын өмчлөгч М.Энхцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот. 40.1 м.кв орон сууцыг өмчлөгч Д.Сарангэрэл. Тамир нараас үнийн санал авалгүй үнэлгээ хийлгэжээ. Иймд Н.Ш албанаас М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон,  Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47 м.кв орон сууц эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 м.кв автозогсоол, Т Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м.кв орон сууц хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг топгоож өгнө үү.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээийн шаардлагын тухайд бие даасан шаардлагыг бид дэмжиж байгаа. Гүйцэтгэх баримт бичиг гэдэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187, 188 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх хуудас байдаг. Орон сууц болон автозогсоол дээр гүйцэтгэх хуудас бичигдсэний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очдог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Т.Амарсанаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын хамтран өмчлөлийн эрхийн улсын Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот 40.1 метр квадрат 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Т.Т.Ань 250.000.000 төгрөгөөр үнийн санал гаргасан. Хамтран өмчлөгч Д.Сарангэрэл, Ж.Тамир нарт үнийн саналаа өгөх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/3860 тоот мэдэгдэлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа өгөөгүй. Төлбөр авагч “Ориент Инвест” ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээч томилж үнэлгээ тогтоолгоход орон сууц 98.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Төлбөр төлөгч Т.Амарсанаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж 12 дугаар байрны 51 тоот 2 өрөө 47.52 метр квадрат орон сууц, эрхийн улсын Ү- 2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот 15 метр квадрат авто зогсоолын хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад өмчлөгч М.Энхцэцэг нь орон сууцаа 90.000.000 төгрөг, авто зогсоолоо 25.000.000 төгрөгөөр үнэлж үнийн санал гаргасан. Төлбөр төлөгч Т.Амарсанаад үнийн саналаа өгөх тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/5291 тоот мэдэгдэлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа өгөөгүй. Төлбөр авагч “Ориент инвест” ХХК-ийн зүгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход орон сууц 55.200.000 төгрөг, авто зогсоол 8.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2016 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн 3/8616, 3/3619, 3/8617 тоот мэдэгдлүүдээр үнэлгээг мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Амарсанаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Бие даасан шаардлагын тухайд М.Энхцэцэг  2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу өөрийн эрхийн улсын бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 15 м.кв авто зогсоолын хамт Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах итгэмжлэлийг Амарсанаад олгосон. Амарсанаагийн барьцаалсан тус эд хөрөнгүүдийг хурааж үнийн санал авсан боловч үнийн санал ирүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэргсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.Амарсанаагаас 130.405.215 төгрөг гаргуулж, Ориент инвест ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн цагаас хойш төлбөр төлөгч Т.Ань төлбөрөө сайн дураар төлөхөөс татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зайлсхийх болсон. Мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэгтэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан гэж байгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас зайлсхийх үндэслэл болохгүй. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан  гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.Амарсанаагаас 130.405.215 төгрөг гаргуулж, Ориент Инвест ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

М.Энхцэцэг миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот, 2 өрөө 47 м.кв орон сууц, эрхийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байр, зоорийн давхарын 10 тоот, 15 м.кв автозогсоолыг өмчлөх эрхэнд Н.Ш албанаас ноцтойгоор халдаж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

М.Энхцэцэг миний бие өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, хилчин хотхон, баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот, 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхарын 10 тоот, 15 м.кв авто зогсоолыг, хүчингүй болгуулах тухай гомдолыг Н.Ш албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт гаргаж байсан бөгөөд уг гомдолд одоо болтол хариу өгөөгүй, мөн хууль бус ажиллагаагаа таслан зогсоохгүй байгааг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдлээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар М.Энхцэцэгийн өмчлөлийн хөрөнгүүдийг худалдан борлуулж, төлбөр төлөгч Т.Амарсанаагийн төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй, захирамжлаагүй, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудаст дурдагдаагүй байхад Н.Ш албанаас дур мэдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчиж, албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар болж байгаа нь хууль бус бөгөөд өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Н.Ш албанаас М.Энхцэцэгийн өмчлөлийн  эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот, 2 өрөө 47 м.кв орон сууц, эрхийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байр, зоорийн давхарын 10 тоот, 15 м.кв автозогсоолыг Т.Амарсанаагийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар төлөх 129.851.610 төгрөгийг албадан гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэн, хураан, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Т.Т.Ань хариуцагч Н.Ш албанд холбогдуулж Н.Ш албанаас М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоол, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр, 96 тоот, 40.1 м.кв орон сууцыг хөндлөнгийн байгууллагаа хийлгэсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах,  үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар хариуцагч Т.Амарсанаагаас 129.851.610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Дээрх захирамжийн дагуу бичигдсэн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1118 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н.Ш албаны ахлах гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15250471 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Амарсанаагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Н.Ш албанд холбогдуулж Н.Ш албанаас М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоол, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр, 96 тоот, 40.1 м.кв орон сууцны үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамж дагуу М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоол, Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Тамир нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байр, 96 тоот, 40.1 м.кв талбай бүхий орон сууцанд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох гэж тодруулсан болно.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Н.Ш албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/01 тоот тогтоолоор барьцааны зүйл болох  Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65-96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018956 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлсэн, мөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 183/01 тоот тогтоолоор барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэн, тэмдэглэлийг үйлджээ.

 

Хариуцагч Н.Ш алба нь 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 183/01 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө буюу  Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65-96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018956 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хурааж, уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгч Т.Амарсанаад танилцуулан тэмдэглэл үйлдсэн. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “эд хөрөнгө хураах” тухай 183/02 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг тус тус хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т   “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно“ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Т.Т.Ань Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65-96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018956 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 250.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгсөн, харин Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг үнийн саналыг өгөх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй нь үнийн санал өгөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

Төлбөр төлөгч болон өмчлөгч үнийн санал өгөхөөс татгалзсан, талууд дуудлага худалдаагаар санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 36 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр “Мөнх оргил трейд“ ХХК-ийг томилсон байна.

 

Шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11-01/Ш тоот дүгнэлтээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65-96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018956 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 98.060.000 төгрөг байна гэж,

мөн өдрийн 11-02/Ш тоот дүгнэлтээр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууцыг 55.200.000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг 8.300.000 төгрөг байна гэжээ.

 

“Мөнх оргил трейд “ ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээс үнэлгээний санал аваагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд буюу  Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65-96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018956 дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгч Д.Сарангэрэл, Ж.Тамир нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн, мөн төлбөр төлөгч Т.Т.Ань 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Ж.Тамир, Д.Сарангэрэл нараас...өөрийн биеэр очиж үнийн саналыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор авч ирж өгье” гэж мэдэгдэж байсан зэрэг үйл баримтаас үзвэл хариуцагч Н.Ш албанаас хамтран өмчлөгч нарт үнийн санал өгөх боломжийг олгосон байхад бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь үнийн саналыг өгөөгүй нь хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Амарсанаагийн төлөөлөгч Ш.Базаррагчаад бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Ж.Тамир, Д.Сарангэрэл нараас үнэлгээтэй холбоотой гомдол гаргах эрхийг олгосон итгэмжлэлийг олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65-96 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2205018956 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 98.060.000 төгрөгийн 70 хувиар тооцон 68.642.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууцыг 55.200.000 төгрөгийн 70 хувиар 38.640.000 төгрөг, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг 8.300.000 төгрөгийн 70 хувиар тооцон 5.810.000 төгрөгөөр тус тус тооцон албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар хариуцагч Т.Амарсанаагаас 129.851.610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэгч хууль заасан журмын дагуу ажиллагааг явуулсан байх тул Т.Амарсанаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн шаардлагын тухайд:

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг нь эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах,  үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргажээ

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрт миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй байхад М.Энхцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2201025265 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэн, хураан авч, үнэлгээ тогтоож байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Н.Ш алба нь М.Энхцэцэгийн барьцааны хөрөнгө тул ажиллагаа явуулсан хууль зөрчөөгүй гэж маргасан болно.

 

Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 183/01 тоот тогтоолоор барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэн, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “эд хөрөнгө хураах” тухай 183/02 тоот тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийг хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэг нь Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууцыг 90.000.000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг 25.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналыг өгсөн ба хариуцагч нь үнийн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Н.Ш албанаас гуравдагч этгээд М.Энхцэцэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжийг хангаж, мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М.Энхцэцэг нь Т.Амарсанаад Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг Ориент инвест ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийн хангуулах эрхийг олгож итгэмжлэл олгожээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар хариуцагч Т.Амарсанаагаас 129.851.610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэхдээ барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар дурдаагүй нь барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийн хангуулахад саад болохгүй.

 

            Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь салгаж үл болох эрх бөгөөд Т.Т.Ань барьцаагаар хангагдсан үүргийг гүйцэтгээгүй бол Ориент Инвес ББСБ ХХК тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй.

 

            Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход барьцаалбар чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан эсэхээс үл хамааран барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуулийн зохицуулалттай.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно.” гэж заасан нь гүйцэтгэх баримт бичиг бичигдээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хэлэх бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн ба барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар захирамж, болон гүйцэтгэх хуудасд дурдаагүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулсан гэж үзэхгүй.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар хариуцагч Т.Амарсанаагаас 129.851.610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Ш албаны Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 51 тоот 2 өрөө, 47 м.кв орон сууц, эрхийн улсын Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоот 15 м.кв авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах,  үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Энхцэцэгийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР