Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/00156

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/00156

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Ч.С /-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:   Н нд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамжаар 51 940 059 төгрөгийг Ч.С надаас гаргуулжР ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Ч.С миний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх албанаас 59 216 850 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулан худалдахаар болсонд гомдолтой байна. Иймд Н наас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Би өөрөө  үнэлгээ хийдэг хэд хэдэн компаниар үнэлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.С , Ц.М нараас 51 940 059 төгрөгийг гаргуулжР ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Ч.С , Ц.М нар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлүүдийг гардуулсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, авагч нараас үнийн саналаа өгөхийг удаа дараа шаардан авсан.

Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар үнийг харилцан тохиролцоогүй тул 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.

   Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 84 595 500 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.М т баталгаат шуудангаар, Ч.С од биечлэн мэдэгдсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 84 595 500 төгрөгийн 70% буюу 59 216 850 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч Ч.С од 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр биечлэн, Ц.М т баталгаат шуудангаар тус  тус мэдэгдэл тогтоолыг гардуулж өгсөн. Ц.М нь Ховд аймагт амьдардаг, эхэндээ гар утасаа аваад би наад төлбөрийг чинь төлөхгүй, мөнгө  авсан хүн нь Ч.С тул тэр төлнө гэдэг байснаа сүүлийн үед утасаа авахаа больсон.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 84 595 500 төгрөгийн 50% буюу 42 297 750 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн байгаа болно.

Ч.С , Ц.М нар төлбөрөө төлчих юм бол түүний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах шаардлага байхгүй юмаа.

Шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш нилээн хугацаа өнгөрч байхад төлбөр төлөх ямар ч алхам хийхгүй байна.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/ Дорнийн гудамж 13/5 байрны 108 тоот 51,27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхдээ бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн заасны дагуу л ажиллагаа хийж  шинжээчээр үнэлүүлж байгаа юм.

Төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүйгээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

       Нэхэмжлэгч Ч.С нь Н нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.С , Ц.М нараас 51 940 059 төгрөгийг гаргуулжР ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байна.

            Н нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16290599 дугаар тогтоолоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамж, уг захирамжийг албадан биелүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12886 дугаартай захирамж,  2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1492 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 19-23-р хуудас/

Н наас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 176/07, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 176/09, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 176/10 тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 2309 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардаж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3/23684 тоот  мэдэгдлээр Ц.М т, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3/27951 тоот мэдэгдлээр Ч.С од  тус тус  мэдэгджээ. /х.х-ийн -р хуудас/

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 179/01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 179/02 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн -р хуудас/ 

Н дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч Ч.С 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг 155 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч үл зөвшөөрөн хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 80 дугаартай албан бичгээр ирүүлжээ./хх-ийн /

Н нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Шинжээч томилох тухай 111 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн /

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 84 595 500 төгрөгийн 70 хувиар тооцон 59 216 850 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Ч.С Ц.М нарт 2016 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 1/27952, 3/27951 мэдэгдлүүдийн мөн өдөр баталгаат шууданд хийж  мэдэгджээ. /хх-ийн -р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид тус тус хүргүүлэн дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Үндэсний шуудан” сонинд энэ тухай  нийтэлсэн байна.

Төлбөр төлөгч Ч.С нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр буюу 10 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.С , Ц.М нараас 51 940 059 төгрөгийг гаргуулжР ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2.,  36 дугаар  зүйлийн 36.1.-д  заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.С нь “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна...” гэж маргаж байгаа боловч,  тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд  хариуцагч Н нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.С , Ц.М нараас 51 940 059 төгрөгийг гаргуулжР ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  төлбөр төлөгч болон  бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Н нд холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Ч.С ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                      

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2309 дугаартай шүүгчийн захирамжаар Ч.С , Ц.М нараас 51 940 059 төгрөгийг гаргуулжР ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО