Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дүгаар хороо, Улаанхуарангийн 4 дүгээр гудамжны 96а тоотод оршин суух Жалай овогт Чимэдийн Оюунгэрэл/РД-ЧП69071001/-ийн,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баганарангийн 3 дугаар гудамж, 2 тоотод оршин суух Баян Өндөр овогт Долгорын Отгонбаяр/РД-ЧД70030109/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны, Шар хооолоны 2 дугаар гудамж 4 тоотод оршин суух Боржигон овогт Дашдаваагийн Энхтүвшин/РД-ХН71121611/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34.718.000 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Daewоо маркийн DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг шүүх 2016 оны 08 дугэар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр/ШТЭҮ-1996/, хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал/ШТЭҮ-1996/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.Нямсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Оюунгэрэл нь Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нар 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.4 хувийн алданги буюу 30.000 төгрөг төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулж, 11.500.000 төгрөгийг гэрээ байгуулмагцаа бэлнээр хүлээн авсан. Гэрээ байгуулснаас хойш 2014 оны 07 дугаар сард нэмж 500.000 төгрөг зээлдүүлсэн ба хариуцагч нар надаас 12.000.000 төгрөг зээлдэн авсан. Зээлийн уг гэрээний үүрэгт хариуцагч нар үндсэн хүүнд 7.234.000 төгрөг төлсөн, торгуульд 270.000 төгрөг, нийт 7.504.000 төгрөгийг төлсөн. Бид 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр  тооцоо нийлж 13.170.000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна гэж үзээд уг мөнгийг сар бүрийн 25-ны дотор хүүг төлнө, сар бүр үндсэн мөнгөнөөс хагаслан төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар мөнгөө төлөхгүй болохоор залилан мэхлэх гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад шалгуулсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж нэхэмжлэгчид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэж хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Уг хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өршөөлийн хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тиймээс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээлдүүлэгч буюу хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нараас зээлийн гэрээний үндсэн зээл болох 12.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 6 сарын хугацааны хүүг сар бүрийн 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч 1 сарын хүү 720.000 төгрөгөөр тооцон, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 34 сарын хугацааны хүү 24.480.000 төгрөг болж байгаа, үүнээс хариуцагч нар хүүнд 7.234.000 төгрөг төлсөн тул үүнийг хасаад 17.246.000 төгрөг зээлийн үндсэн хүүнд нэхэмжилж байна. Торгуульд өдөрт 30.000 төгрөгөөр тооцон 34 сард 12.410 хоног болж байгаа, нийт хоногоор тооцвол 372.300.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 12.000.000 төгрөгийн 50 хувь болох 6.000.000 төгрөг болж байгаа. Үүнээс торгуульд төлсөн 270.000 төгрөгийг хасаад 5.730.000 төгрөгийг торгууль болж байна. Бид торгуулийг улсын тэмдэгтийн хураамжид тааруулж нэхэмжилж байгаа тул 5.472.000 төгрөгийг торгуульд нэхэмжилж байгаа. Ингээд үндсэн зээл, хүү, торгуулийн хамт нийт 34.718.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн дээрх хүмүүс миний өмчлөлийн 72-44 УНО улсын дугаартай DАЕWOO, DV15Т маркийн автомашиныг зээлийн барьцаанд байршуулсан дээрх автомашиныг миний эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Анх уг автомашин нь Д.Отгонбаярын машин байсан. Хариуцагч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд надаас зээл хүсч “...бид нар “Сайн ломбард”-д автомашинаа тавиад алдах гээд байна. Хүүнд шатаад хэцүү байна” гээд надаас зээл хүссэн. Хариуцагч нар нь миний нагацын нөхөр н.Батпүрэвийн үеэл учир н.Батпүрэв надаас гуйсан. Д.Отгонбаяр н.Батпүрэвийн ээжийн дүү учир надаас “...таныг янз бүрийн асуудалд хүргэхгүй. Би ломбардад хүү төлж байхаар өөрөөс чинь мөнгө аваад авчихаад төлөх боломжтой. Анх 3 сарын хугацаатай авъя тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ 6 сар гэж авсан тэгээд одоо өгөхгүй тэр байтугай эхнэр хүүхдийг дагуулж ирээд энэ хүмүүсийг барьцаалчихаад эцэст нь ингэж хэлж байгаад гомдолтой байна. Энэ хугацаанд энэ машинаар энэ хүмүүс маш их ажил хийсэн. Дам дамаа завсарт нь дунд хүнд түрээслэсэн. Энэ мөнгийг зээлээд барьцаанд нь уг автомашин Отгонбаярын нэр дээр байсан машиныг миний нэр дээр шилжүүлээд Энхтүвшин нь ашиглаж байсан. Гэхдээ нэг гэр бүл учир 2-уулаа ашиглаж байсан гэж тооцно гэв.

Хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч 17.000.000 төгрөгийг гаргуулах, хууль бус эзэмшлээс гаргуулж, бид нар уг автомашиныг 17.000.000 төгрөгөөр ломбарднаас чөлөөлүүлсэнтэй холбоотой асуудал яригдсан. Улсын тэмдэгтийн хураамжаа төлнө гэсэн боловч төлөөгүй. Өмнөх хуралдаанд автомашин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага болгон өөрчилсөн. Хариуцагч нар автоломбардны барьцаад байсан өөрсдийн автомашиныг нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлээр чөлөөлүүлсэн. Зөвхөн зээлийн баталгаа болгож шилжүүлсэн болохоос эд хөрөнгийг өмчлөлийн гэрээ хийгээгүй байдаг. Хариуцагч нар нь 11.500.000 төгрөгийг “Хаан банк”-ны 5720476858 тоот дансаар 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 690.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 720.000 төгрөгийг 5099403838 тоот данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Энэ хүн өөрөө нотлох баримтаар дансны хуулгыг өгсөн. 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 5025159568 тоот данснаас 500.000, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 60.000 төгрөг  Отгонбаяраас, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Оюунгэрэлийн гэрт нь Отгонбаяр, Энхтүвшин нар бэлнээр 800.000 төгрөгийг өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 30.000 төгрөгийг, Отгонбаяраас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 784.000 төгрөг, Отгонбаяраас 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 30.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 720.000 төгрөг, Отгонбаяраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30.000, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Энхтүвшингээс 690.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 төгрөг, 2014 оны 11 сарын 26-ны өдөр 690.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30.000 төгрөг, Отгонбаяраас, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 30.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүү Дашжамцад 690.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 30.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 60.000 төгрөг,  2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 30.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 30.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 650.000 төгрөгийг Энхтүвшингээс, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг Пүрэвсүрэн гэдэг хүнээс 5025663561 гэсэн данснаас, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.900.000 төгрөгийг Пүрэвсүрэнгээс шилжүүлж өгсөн байдаг. Ингээд зээлийн гэрээний үүрэгт 13.964.000 төгрөг төлсөн. Хариуцагч нар уг зээлийн гэрээний үүрэгт 13.964.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Пүрэвсүрэнгийн дансаар хариуцагч Отгонбаярын хөл хугарсан байсан тул энэ хүний дансаар шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хүү Дашжамцад 690.000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Энхбаяр гэдэг хүний мобайлаар мөн 650.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь үнэн гэв.

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Отгонбаяр миний бие 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Ч.Оюунгэрэлээс 11.500.000 төгрөг зээлж авсан. Хариуцагч Ч.Оюунгэрэл нь нэхэмжлэгч миний эзэмшлийн Daewoo dv15т маркийн УНО 72-44 улсын дугаартай автомашиныг зээл төлөх хүртэл өөрийн нэр дээр түр бүртгүүлнэ гэсний дагуу 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ч.Оюунгэрэлийн нэр дээр түр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д.Отгонбаяр миний бие Ч.Оюунгэрэлээс зээлсэн 12.000.000 төгрөгийг буцаан төлж нийт 13.964.000 төгрөг болгон төлж зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн байтал хариуцагч Ч.Оюунгэрэл нь миний эзэмшлийн автомашиныг өнөөдрийн өдрийг хүртэл буцаан шилжүүлэхгүй байгаагаар барахгүй тус дүүргийн шүүхэд Ч.Оюунгэрэл нь өөрийн өмчлөлийн автомашиныг хууль бус эзэмшигчээс гаргуулж зөрчигдсөн эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгч Д.Отгонбаяр миний бие   Dаеwоо маркийн УНО72-44 улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв. Ч.Оюунгэрэл гэдэг хүнд нэг ч төгрөг өгөөгүй бол би хариуцахад бэлэн байна шөнө хүртэл гэрт нь мөнгө аваачиж өгч байсан. Гэрч өгсөн мөнгийг аваагүй гэж байна. Тэгэхээр би энэ хүнд машин худалдах гэрээ хийж байгаагүй. Отгонбаяр гээд гэрээ хийсэн нь миний гарын үсэг биш байна. Өөрийнхөө дор зоргоор харанхуй шөнө хүртэл сүүлдээ гэр бүлийн хүн Пүрэвсүрэн гэдэг хүнд 2 удаа мөнгө өгсөн. Тухайн үед өө тийм үү би өөр хүнтэй андуурсан би тийм байна гэж хэлж байсан. Би Оюунгэрэл гэдэг хүнээс үнэхээр айж байна гэв.

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдахдаа хариуцагч тал 13.964.000 төгрөг төлж,  үүргээ гүйцэтгэсэн гэж байна. Үүнтэй холбоотой хариуцагч тал сар бүр хүүгээ төлж байснаа хүлээн зөвшөөрсөн. 1.000.000 төгрөг шилжүүлсэн нь 700.000 төгрөгт хуваагаад хүүг 2 хувааж шилжүүлж байсан. Үүнтэй холбогдуулаад үндсэн зээлийн үүргээ огт биелүүлээгүй. Үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй байхад зээлийн барьцаанд байгаа автомашиныг шилжүүлэх боломжгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин уг автомашиныг нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг хүсч байна гэв. Би Энхтүвшин гэдэг хүнтэй гэрээ хийж гарын үсэг зураагүй. Манай нөхөр бичиг үсэг мэддэггүй учир бүх юмыг би хариуцдаг. Тиймээс миний нэр дээр машин байдаг. Дараа нь Энхтүвшин хөл нь хугархай уйлаад ирэхэд нь эр хүн гэдэг утгаар нь би ядарч яваа эр хүнд хатуурхаж чадахгүй байна гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээд өг гэхээр нь ямар ч бичиг үсэг мэддэггүй гэсэн. Гэхдээ намайг дарамталсан гэж байгаа. Би олон сар жилээр өвдсөн, нүдний даралттай би солонгосын эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тархи толгой муу удаан бичиг цаас харж чаддаггүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ч.Оюунгэрэлээс бусад хүмүүс Ч.Оюунгэрэл гэдэг хүний дансанд зээл төлсөн нь тогтоогдохгүй байна. Тодорхойлолт нь үндэслэлгүй. Гэрчээр асуугдаагүй. Нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Пүрэвсүрэн нь хэний өмнөөс хэнд төлсөн нь харагдахгүй учир нотлох баримтын шаардлага мөн хангахгүй байна. Мөн бэлэн мөнгөөр өгсөн нь тогтоогдохгүй байна. Сар бүр хүү төлнө гэж бичиг хийж өсгөн бичиг байна. Эрүүгийн хэргийн материал дээр дугаар хэргийн материалын хуудсаар харахад энэ хүн маань 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэл үндсэн зээлээ төлөөгүй зээлийн хүүгээ төлж байснаа нотлосон. Үүнийг эрүүгийн хэргээр тогтоосон байна. Сар бүр хүүгээ төлсөнөө асуухад хариуцагч талаас зөвшөөрсөн байна. Мөн эрүүгийн хэргийн хавтаст материалд үлэмж хэмжээний хохирол буюу 12.000.000 төгрөгөө өгөөгүй нь тогтоогдсон. Үндсэн төлбөр төлөх хүртэл сар бүр хүү төлнө гэсэн нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймээс хариуцагч талаас  34.718.000 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцааны 72-44 УНО автомашиныг нэхэмжлэгч Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг хүсч байна. Сар бүр хүү болон торгуулиа төлнө гэсэн дээр талууд маргадаггүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Сар бүр зээлийн хүү торгууль алданги төлнө гэсэн байгаа. Торгуулийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээнд шүүгч зээлийн хүүг багасгаж болно гэсний дагуу багасгаж өгөхийг хүсч байна. Пүрэвсүрэн, Очирсүх эдгээр хүмүүс энэ мөнгийг шилжүүлсэн ийм утгатай мөнгө гэж гаргаж өгч байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчтай барьцааны гэрээ байгуулаагүй. Хэдэн төгрөг авахын тулд нэрээ шилжүүлсэн гэхдээ зээлийн үүргээ биелүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн баримтыг нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна гэв.

                                                                                    Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл нь хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 34.718.000 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, харин хариуцагч Д.Отгонбаяр Daewоо маркийн DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

Зохигчдын хооронд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Уг зээлийн гэрээгээр Ч.Оюунгэрэл нь  Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нарт 11.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, гарын үсэг зуран хуулбарын үнэн зөвийг нотариатаар баталгаажуулсан байна.

Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид зээлийн гэрээг байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчд 11.500.000 төгрөгийг авсан талаар маргадаггүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  үндсэн зээл болох 12.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 34 сарын хугацааны хүү 17.246.000 төгрөг, өдөрт 30.000 төгрөгөөр тооцон 12.410 хоногийн торгуульд 5.472.000 төгрөг, нийт 34.718.000 төгрөгийг гаргуулна, зээлийн гэрээний үүргээс үндсэн хүүнд 7.234.000 төгрөг, торгуульд 270.000 төгрөг, нийт 7.504.000 төгрөг төлөгдсөн, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах нь зүйтэй гэж маргадаг.

Харин хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт  11.500.000 төгрөгийг дансаар авсан болон уг мөнгөнөөс ломбарданд барьцаалсан автомашинаа чөлөөлүүлсэн нь үнэн, зээлийн гэрээний үүрэгт 13.964.000 төгрөгийг дансаар болон бэлнээр буцаан төлсөн тул зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 34.718.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэтэрхий их хэмжээний мөнгө нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаарддаг бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд сарын 6 хувийн хүүг бичгээр тохиролцсон байх ба гэрээний хугацаа 6 сар байх тул 34 сарын хугацааны хүү шаардах нь үндэслэлгүй байна. Шүүх зээлийн хүүг гэрээ байгуулсан 6 сараар тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд хариуцагч нар нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 11.500.000 төгрөгийг, сарын хүү 690.000//11.500.000*6/:100/=690.000/ төгрөгийг 6 сарын хүүгээр тооцон 4.140.000/690.000*6=4.140.000/ төгрөгийн хамт, нийт 15.640.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Иймд зээлийн гэрээнээс үүсэх үндсэн үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргээс Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нар нь чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн хариуцагч нар нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс хойш 2014 оны 07 дугаар сард нэмж 500.000 төгрөг зээлдүүлсэн байх ба хариуцагч нар уг мөнгийг авсан гэж тайлбарлах ба энэ асуудлаар маргадаггүй. Иймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хүлээх 15.640.000 төгрөг дээр 500.000 төгрөгийг нэмж тооцох нь зүйтэй байна. Иймд хариуцагч нараас 16.140.000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөрийн талаар маргадаг тул шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад тулгуурлан тооцсон болно.

Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүргүүдэд нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн “Хаан банк”-ны 5720476858 тоот данс руу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 690.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 720.000 төгрөгийг 5099403838 тоот данснаас мобайл банкаар, 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 5025159568 тоот данснаас 500.000, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 700.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 60.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 30.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 784.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 30.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 720.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30.000, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 төгрөг, 2014 оны 11 сарын 26-ны өдөр 690.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 30.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 60.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 30.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 650.000 төгрөгийг Энхтүвшингээс, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг Пүрэвсүрэнгээс 5025663561 данснаас, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.900.000 төгрөгийг Пүрэвсүрэнгээс 5025663561 данснаас тус тус дансаар шилжүүлж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл нь Энхбаяр болон Пүрэвсүрэнгийн гэх дансаар түүний данс руу шилжигдсэн 3.620.000 төгрөгийг аваагүй гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч хариуцагч нарын тайлбараас үзвэл уг төлөлтийг эдгээр хүмүүсийн дансаар дамжуулан төлсөн гэх тайлбар үндэслэлтэй, түүний дансны хуулга, Хаан банкны орлогын баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулж тооцох нь зүйтэй байна. Иймд хариуцагч нар нь дансаар 11.684.000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн “Хаан банк”-ны дансны хуулга болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Харин хариуцагч нарын тайлбараар дансаар 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн гэх 30.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн гэх 30.000 төгрөгийн тус тус төлөлтүүд дансны хуулгаар тогтоогддоггүй.

Хариуцагч нар нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн гэрт нь бэлнээр 800.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 690.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүү Дашжамцад бэлнээр 690.000 төгрөгийг тус тус төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, аваагүй гэж маргадаг боловч шүүх нэхэмжлэгчийн хүү 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эх Ч.Оюунгэрэлийн “Хаан банк”-ны дансанд 665.000 төгрөгийн орлого оруулсан болох нь нэхэмжлэгчийн 5720476858 тоот дансны хуулгаар тогтоогддог тул бэлнээр төлсөн гэх төлөлтүүдээс Дашжамцад төлсөн гэх 690.000 төгрөгөөс 665.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн дүнд оруулан тооцох нь зүйтэй байна, харин бэлнээр төлсөн гэх бусад тайлбарууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Тиймээс хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт дансаар 11.684.000 төгрөгийг, бэлнээр 665.000 төгрөг, нийт 12.349.000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болон хүүг шардахаас гадна торгууль шаардсан ба 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар тодорхойлсон үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэж үзэхээр заажээ. Зохигчдын хооронд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээнд хугацаа хэтэрвэл хоног тутамд 30.000 төгрөгийн алданги төлнө гэж тохиролцсон болох нь тогтоогдох боловч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа торгууль шаардаж байна гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь торгуульд өдөрт 30.000 төгрөгөөр тооцон 34 сарын 12.410 хоногийн 372.300.000 төгргийн торгуулийн тооцоо гарч байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 12.000.000 төгрөгийн 50 хувь болох 6.000.000 төгрөгнөөс торгуульд төлсөн 270.000 төгрөгийг хасаад 5.730.000 төгрөгийг торгуульд нэхэмжилж байгаа ч улсын тэмдэгтийн хураамжид тохируулан багасгаад 5.472.000 төгрөг гаргуулна гэж шаарддаг.

Шүүх уг торгуулийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд алданги гэж заасан боловч тайлбартаа торгууль гаргуулна гэж шаардах ба торгууль, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс болон зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэрхэн тооцох эсэх нь тодорхойгүй, өдөрт 30.000 төгрөгийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр тохиролцсон гэх боловч зээлийн гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны 12.410 хоногийн торгууль нэхэмжилж уг хугацаанд гэрээний 6 сарын хугацааг оруулан тооцсон байх ба зохигчдын хооронд байгуулсан гэрээнд торгуулийг хэзээнээс тооцох нь тодорхойгүй, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тасралтгүй гүйцэтгэж байсан, хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарыг хүртэл үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогддог. Иймд торгуулийг 12.410 хоногоор тооцон гаргуулах нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 16.140.000 төгрөг гаргуулах нь зүйд нийцэх ба хариуцагч нар уг зээлийн гэрээний үүргээс 12.349.000 төгрөг төлсөн болох нь тогтоогддог. Иймд зээлийн гэрээний үүргээс 3.791.000 төгрөгийн үүргийн хариуцагч нар гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул тэднээс 3.791.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.927.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Уг автомашиныг 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн эзэмшигч нь Д.Отгонбаяр эзэмшиж байгаад 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжсэн болох нь тогтоогддог, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт өмчлөлийг барьцаалж шилжүүлсэн гэх ба эзэмшигч Д.Отгонбаяртай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар барьцааны болон бусад гэрээг байгуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбараар тогтоогддог. Иймд уг автомашинтай холбоотойгоор зохигчдын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар барьцааны болон худалдах худалдан авах болон өөр бусад гэрээний үүрэг, харилцаа үүсээгүй байх тул маргаан бүхий автомашиныг нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Daewоо маркийн DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хариуцагч Д.Отгонбаяр уг автомашиныг худалдан аваад автоломбардад зээлийн барьцаанд байсныг нэхэмжлэгчээс зээлдэн авсан мөнгөөр барьцаанаас чөлөөлүүлж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог. Уг автомашины хууль ёсны эзэмшигч нь анхнаасаа Д.Отгонбаяр байсан ба нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл зээлийн барьцааны үүрэгт өмчлөл буюу эзэмшлийг зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш өөртөө шилжүүлсэн гэх тайлбар Автотээврийн Үндэсний төвийн лавлагаагаар тогтоогддог.

Д.Отгонбаяр нь нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээний харилцаанд л оролцсон барьцааны болоод бусад гэрээний харилцаанд оролцоогүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогддог. Дээрх автомашины хууль ёсны эзэмшигч нь Д.Отгонбаяр болох нь тогтоодох тул Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж Daewоо маркийн DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Мөн нэхэмжлэгч нь 17.000.000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нараас 76.606 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлээс 150.000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Отгонбаярт олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.718.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3.791.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30.927.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар 106.1-д зааснаар хариуцагч Д.Отгонбаярын нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Отгонбаярыг Daewоо маркийн DV15Т маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь 17.000.000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нараас 76.606 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлээс 150.000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Отгонбаярт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б. БАЯРМАА