Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 580

 

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/00580

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 13 дугаар байр, 7 тоотод оршин суух Боржигин овогт Сайнхүүгийн Оюунбилэг /Регистрийн дугаар ЧВ79032068/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хуандайн 1 гудамж, 1 тоотод оршин суух Баяжих овогт Уртнасангийн Саранцэцэг /Регистрийн дугаар ХМ65082203/-т холбогдох,

Автомашин түрээслэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үүрэгт 8,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, автомашин түрээслэх гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөрт 12,500,000 төгрөг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөрт 516,800 төгрөг, торгууль төлсөн банкны гүйлгээний шимтгэл 11,500 төгрөг, нийт 13,028,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй .

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, хариуцагч У.Саранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

С.Оюунбилэг би иргэн У.Саранцэцэгтэй Тоёота Приус маркийн 81-27 УББ улсын дугаартай суудлын автомашиныг 14,000,000 төгрөгөөр түрээсийн гэрээгээр худалдан авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаанд нь 3,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 11,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 24-нөөс 2016 оны 03 дугаар 25-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай, нэг сарын 26 хоногт нь өдөрт 50,000 төгрөг төлөх нөхцөлөөр тохирон 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 5,100,000 орчим төгрөг төлсөн. Үүнээс 1,000,000 орчим төгрөгийн баримт дутаж алга болсон байдаг. Тухайлбал, өөрт байх баримтыг жагсаавал нийт 4,095,000 төгрөг болж байна. 2015.06.24-ний өдөр 1,000,000 төгрөгийг Цайз захын ойролцоох Миний дэлгүүрийн гадаа бэлнээр төлсөн, 2015.06.25-ны өдөр 50,000 төгрөг, 2015.06.29-ний өдөр 100,000 төгрөг, 2015.06.30-ны өдөр 120,000 төгрөг, 2015.07.01-ний өдөр 50,000 төгрөг, 2015.07.04-ний өдөр 100,000 төгрөг, 2015.07.20-ны өдөр 100,000 төгрөг, 2015.07.23-ны өдөр 100,000 төгрөг, 2015.09.04-ний өдөр 800,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа бэлнээр, 2015.09.05-ны өдөр 50,000 төгрөг, 2015.07.09-ний өдөр 700,000 төгрөг, 2015.09.27-ны өдөр 50,000 төгрөг, 2015.09.30-ны өдөр 50,000 төгрөг, 2016.02.18-ны өдөр 25,000 төгрөг, 2016.02.19-ний өдөр 25,000 төгрөг, 2016.02.22-ны өдөр 50,000 төгрөг, 2016.02.24-ний өдөр 50,000 төгрөг, 2016.02.25-ны өдөр 25,000 төгрөг, 2016.02.26-ны өдөр 25,000 төгрөг, 2016.03.03-ны өдөр 50,000 төгрөг, 2016.03.10-ны өдөр 75,000 төгрөг, 2016.03.17-ны өдөр 100,000 төгрөг, 2016.03.28-ны өдөр 150,000 төгрөг, 2016.04.20-ны өдөр 250,000 төгрөг төлсөн. Ийнхүү би нийт үлдэгдэл 11,000,000 төгрөгнөөс 2015.06.25-ны өдрөөс хойш 5,100,000 орчим төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 5,905,000 төгрөг дутуу байхад 2016.06.17-ны өдөр У.Саранцэцэг өөрийн хүү, охин нарын хамт ирээд үлдэгдэл мөнгөө төлөөд аваарай гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10б байрны гаднаас машиныг авч явсан. Би 2016.06.20-ны өдөр нөхөр болон өөрийнхөө 2016 оны 3 сараас 6 сар хүртэлх цалин 6,500,000 төгрөгийг аваад У.Саранцэцэгт машиныхаа төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр залгасан боловч тэрээр утсаа аваагүй тул мессеж үлдээсэн. Гэвч тэрээр надтай холбоо бариагүй. Тиймээс би У.Саранцэцэгийн энэхүү үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул түүнээс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Автомашин түрээслэх гэрээний үүргийн дагуу төлсөн 8,100,000 төгрөг, уг машинд хийсэн сервис үйлчилгээ болон амортизатор, пүрш, карданы засвар, 4 ширхэг дугуй, ухрах камер, суудлын бүрээс, шалавч худалдан авсаны зардалд зарцуулсан 700,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иймээс Иргэний хуулийн 205.1-д заасныг үндэслэн У.Саранцэцэгээс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Автомашин түрээслэх гэрээнээс татгалзсаны үр дагаварт 8,800,000 төгрөг гаргуулж С.Оюунбилэг надад олгож өгнө үү гэв.

Хариуцагч У.Саранцэцэг шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, өмгөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Оюунбилэг, У.Саранцэцэг нар нь Иргэний хуулийн 318.1 болон 318.3 дугаар зүйлд заасныг үндэслэн Автомашин түрээслэх гэрээг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бичгээр байгуулж, уг гэрээний дагуу У.Саранцэцэг нь өөрийн эзэмших эрхэд байсанToyota Prius маркийн 81-27 УББ улсын дугаартай, 14,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг түрээсийн нөхцөлтэйгөөр С.Оюунбилэгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд мөн гэрээний 9 дүгээр зүйлд заасны дагуу С.Оюунбилэг нь түрээсийн гэрээний хугацаанд өдөр бүр 50,000 төгрөгийн, сард 26 хоногоор тооцон нэг сард 1,300,000 төгрөгийг түрээслүүлэгч тал болох У.Саранцэцэгт төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний нөхцөлийн дагуу тооцож үзвэл С.Оюунбилэг нь түрээсийн нийт хугацаанд 11,700,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг У.Саранцэцэгт төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний түрээсийн төлбөрийн талаарх дээрх нөхцөлүүдийг С.Оюунбилэг нь өөрөө санаачлан тодорхойлж, өөрийгөө болон нөхрийгөө цалин хөлс, орлого сайтай байгаа болохоо ярьж, өдөрт 50,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж, богино хугацаатай гэрээ байгуулах нөхцөлийг санал болгосны үндсэн дээр талууд уг гэрээг байгуулсан. Харин С.Оюунбилэг нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарьт хугацаанд багтаан зохих ёсоор төлж байгаагүй, одоог хүртэл түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй, улмаар түрээсийн гэрээгээр тогтоосон хугацаанаас хэтрүүлэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл машиныг өөрийн эзэмшилд байлган ашигласан, мөн хэтрүүлэн ашигласан хугацааны түрээсийн төлбөрөө ч төлөөгүй байна. У.Саранцэцэгийн эзэмшлийн машиныг С.Оюунбилэг өөрийн эзэмшилдээ байлгаж ашигласан нийт хугацаанд ногдох түрээсийн төлбөр нь 15,600,000 төгрөг болж байна. С.Оюунбилэг нь гэрээний буюу машины түрээсийн төлбөрт зориуланУ.Саранцэцэгийн Хаан банк дахь 5075052229 тоот харилцах дансанд 19 удаагийн шилжүүлгээр нийт 2,100,000 төгрөгийг дараахь байдлаар төлсөн. Үүнд: 2015.06.24-ний өдөр 1,000,000 төгрөгийг Цайз захын ойролцоох Миний дэлгүүрийн гадаа бэлнээр төлсөн, 2015.06.25-ны өдөр 50,000 төгрөг, 2015.06.29-ний өдөр 100,000 төгрөг, 2015.07.02-ны өдөр 50,000 төгрөг, 2015.07.04-ний өдөр 100,000 төгрөг, 2015.07.09-ний өдөр 700,000 төгрөг, 2015.07.20-ны өдөр 100,000 төгрөг, 2015.07.23-ны өдөр 100,000 төгрөг, 2015.09.27-ны өдөр 50,000 төгрөг, 2015.09.30-ны өдөр 50,000 төгрөг, 2016.02.19-ний өдөр 25,000 төгрөг, 2016.02.22-ны өдөр 50,000 төгрөг, 2016.02.24-ний өдөр 50,000 төгрөг, 2016.02.25-ны өдөр 25,000 төгрөг, 2016.02.26-ны өдөр 25,000 төгрөг, 2016.03.03-ны өдөр 50,000 төгрөг, 2016.03.10-ны өдөр 75,000 төгрөг, 2016.03.17-ны өдөр 100,000 төгрөг, 2016.03.28-ны өдөр 150,000 төгрөг, 2016.04.20-ны өдөр 250,000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар С.Оюунбилэгийн зүгээс машин эзэмшиж, ашигласан түрээсийн гэрээний төлбөрт тооцон У.Саранцэцэгт төлөх ёстой түрээсийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тогтоосон түрээсийн хугацаагаар тооцвол 9,600,000 төгрөг, машиныг эзэмшилдээ байлгаж ашигласан нийт хугацаагаар тооцвол 13,500,000 төгрөг болж байна. Иймд У.Саранцэцэгийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргах замаар дээр дурдсан түрээсийн үлдэгдэл төлбөрийг С.Оюунбилэгээс нэхэмжилнэ. У.Саранцэцэгийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, түрээсийн төлбөрөө хугацаандаа төлж барагдуулахыг С.Оюунбилэгээс удаа дараа шаардаж байсан. Харин С.Оюунбилэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, сүүлдээ утсаа авахаа больж, түүнтэй холбогдож чадахгүйд хүрч, бүр болохгүй болохоор нь түүний хаягаар нь хайж очиход уг хаягтаа оршин суудаггүй, ажиллуулдаг ТҮЦ-дээ ч суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Ингээд У.Саранцэцэг нь С.Оюунбилэгийг олж холбоо барьж чадахгүй явсаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 30 минутын үед С.Оюунбилэгийг түрээсийн машинаа унаад Баянзүрх дүүргийн нутаг Хил хамгаалах ерөнхий газрын уулзварын тэнд явж байхтай нь тааралдахад тэрээр машинаа унаад зугтсан. Түүний хойноос дагаад явж байтал гэр хорооллын дундах шаварт сууж зогссон байсан, С.Оюунбилэг нь тэндээс дахиад машинаа унан зугтаж явсаар 17 дугаар сургуулийн арын бензин колонкийн хойд талын байрны ард очиж зогсоод, өөрийн эд зүйлсээ машинаас авч, та нар машинаа аваад яв гэж хэлээд өөрөө машинаа хаяад явсан. Тухайн үед У.Саранцэцэг нь С.Оюунбилэгийг яг аль байр, тоот руу орсныг нь мэдэхгүй, утасны дугаарыг нь бас мэдэхгүй болохоор түүнийг гарч ирэхийг нь хүлээж 1 цаг орчим болсны дараа өөрийнхөө машинаа авч явсан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2016.03.25-ны өдөр дуусгавар болчихсон, С.Оюунбилэг нь өөрөө машиныг гэрээгээр тогтоосон хугацааны туршид бүрэн ашиглачихсан, улмаар түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш бүтэн 3 сар машиныг дахин ашигласан, тэгсэн хэрнээ түрээсийн төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй, машиныг сайн дураараа авчирч өгөөгүй, холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон, тааралдахаараа зугтаадаг зэрэг зохисгүй олон байдал гаргаж байсан хэрнээ одоо болохоор У.Саранцэцэгийг гэрээнээс татгалзсан хэмээн түүнээс мөнгө нэхэмжилж байгаа явдал нь ямар ч хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, зохисгүй үйлдэл юм. У.Саранцэцэг нь түрээсийн гэрээний хугацаанд машиныг С.Оюунбилэгт бүрэн эзэмшүүлэн ашиглуулж, улмаар түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 3 сарын дараа өөрийн эзэмшлийн машиныг буцаан авсан үйлдэл нь Автомашин түрээслэх гэрээнээс татгалзсан үйлдэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг гэрээний хугацаанд түрээслүүлэгчид бүрэн эзэмшүүлж ашиглуулчихаад түрээсийн төлбөрөө авч чадаагүй байж, дараа нь өөрөө гэрээнээс татгалзана гэсэн ойлголт, ухамсар яавч байж таарахгүй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу түрээслэгч тал болох С.Оюунбилэг нь машиныг эзэмшиж, ашиглах хугацаандаа уг машины техникийн урсгал засвар үйлчилгээ болон учирсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлах үүргийг хүлээсэн байна. Гэтэл С.Оюунбилэг нь машиныг өөрийн эзэмшилд байлгаж, ашиглах хугацаандаа машинд засвар үйлчилгээ хийсэн, эвдрэл гэмтлийг засварласан, сэлбэг хэрэгсэл авсан гэх зардлаа нэхэмжилж байгаа явдал нь С.Оюунбилэгийг гэрээгээ зөрчсөн, хууль эрх зүйн үндэслэлгүй шаардлага гаргасан болохыг харуулж байна.

С.Оюунбилэгийн зүгээс машин эзэмшиж, ашигласан түрээсийн гэрээний төлбөрт тооцон надад төлөх ёстой түрээсийн үлдэгдэл төлбөр 12,500,000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. С.Оюунбилэг нь У.Саранцэцэгийн эзэмшлийн Toyota prius маркийн 81-27 УББ улсын дугаартай машиныг түрээсээр эзэмшиж, замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, нийт 23 удаагийн зөрчил гаргаж, уг зөрчлүүдэд нь эрх бүхий байгууллагаас нийт 516,800 төгрөгийн торгууль ногдуулсан байсныг эрх бүхий байгууллагын шаардлагаар У.Саранцэцэг төлж барагдуулсан. Иймд С.Оюунбилэгээс түрээсийн үлдэгдэл төлбөр 12,500,000 төгрөг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөр 516,800 төгрөг, 23 удаагийн банкны гүйлгээний шимтгэл 11,500, нийт 13,028,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015.06.24-ний өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг баримталж Автомашин түрээслэх гэрээ нэртэй бусдын эзэмшил ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулагдсан хэдий ч энэхүү гэрээний нөхцөл, агуулга, төлбөрийг хэсэгчлэн төлөх журам зэргийг үзвэл бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой буюу Иргэний хуулийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байдаг. Харин худалдан авагч С.Оюунбилэг гэрээгээр тохирсон хугацаандаа буюу 2016.03.25-ны өдөр гэхэд гэрээгээр тохирсон автомашины үнийн үлдэгдэл 11,000,000 төгрөгийн үлдэгдэл 5,900,000 төгрөгийг төлөөгүй 2016.06.17-ны өдөр хүргэсэн шалтгаанаар У.Саранцэцэг автомашинаа буцаан авсан болон түүний энэхүү үйлдлийг С.Оюунбилэг хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрөө төлөөд машиныг авахаар өгч явуулсан үйл баримт, мөн С.Оюунбилэг 2016.06.20-ны өдөр үлдэгдэл төлбөр 5,900,000 төгрөгийг төлж машиныг авахаар У.Саранцэцэг рүү залгахад тэрээр утсаа аваагүй холбоо тасалсан төдийгүй автомашиныг бусдад шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл У.Саранцэцэг гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байна. Иймээс Иргэний хуулийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу С.Оюунбилэг машиныг буцаан өгсөн тул У.Саранцэцэг нь худалдан авагчийн гэрээний дагуу төлсөн 8,800,000 төгрөгийг буцаан өгөх нь бодит байдалд нийцнэ. Харин С.Оюунбилэг автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж, нийт 23 удаагийн зөрчил гаргаж, уг зөрчлүүдэд нь эрх бүхий байгууллагаас 516,800 төгрөгийн торгуулийг У.Саранцэцэгээс төлсөн байх тул уг мөнгийг болон банкны гүйлгээний шимтгэл 11,500 төгрөг, нийт 528,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь хариуцагч У.Саранцэцэгээс Автомашин түрээслэх гэрээний дагуу төлсөн 8,100,000 төгрөг, автомашины засвар үйлчилгээнд зарцуулсан 700,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

хариуцагч У.Саранцэцэг нь нэхэмжлэгч С.Оюунбилэгээс автомашин түрээслэх гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөрт 12,500,000 төгрөг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөрт 516,800 төгрөг, торгууль төлсөн банкны гүйлгээний шимтгэл 11,500 төгрөг, нийт 13,028,300 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

Нэг. Автомашин түрээслэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үүрэгт 8,800,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн тухай

Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь 81-27 УББ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин түрээслэх гэрээнээс хариуцагч У.Саранцэцэгийг татгалзсан гэж үзэн гэрээний дагуу хариуцагчид төлсөн 8,800,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч У.Саранцэцэгийн зүгээс гэрээнээс татгалзсан асуудал байхгүй, нэхэмжлэгч С.Оюунбилэг нь түрээсийн гэрээний дагуу автомашиныг ашигласан хугацааны болон хугацаа хэтрүүлсэн түрээсийн төлбөрөө төлөөгүй байгаа тул уг төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулна, нэхэмжлэгчид мөнгө буцаан өгөх үүрэг хүлээх үндэслэл байхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь Автомашин түрээслэх гэрээ-ний дагуу төлсөн 8,100,000 төгрөг, автомашины засвар үйлчилгээнд зарцуулсан 700,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг, хариуцагч У.Саранцэцэг нар нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Автомашин түрээслэх гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу У.Саранцэцэг нь өөрийн өмчлөлийн 81-27 УББ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд өдрийн 50,000 төгрөг, сард 1,300,000 төгрөг төлөх нөхцөлтэй С.Оюунбилэгт түрээслэх, гэрээний хугацаа дуусч, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээслүүлэгч түрээслэн авагчид автомашиныг үл маргах журмаар шилжүүлж өгөхөөр тохиролцжээ. /хх-6-7/

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сар байхаар талууд тохиролцсон байх бөгөөд хариуцагч У.Саранцэцэг нь гэрээ байгуулсан өдөр автомашиныг нэхэмжлэгч С.Оюунбилэгт шилжүүлэн өгч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр буцаан авсан байна.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь хариуцагч автомашинаа буцаан авснаар гэрээнээс татгалзсан гэж үзэж, Автомашин түрээслэх гэрээ-ний автомашины төлбөрт 14,000,000 төгрөг төлөхөөс урьдчилгаанд 3,000,000 төгрөг, дансаар болон бэлнээр 5,100,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөгийг хариуцагч У.Саранцэцэгт өгсөнийг буцаан авна гэж нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан, хариуцагч У.Саранцэцэг нь автомашинаа нэхэмжлэгч С.Оюунбилэгээс 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр буцаан авсан байх тул Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах зохицуулалт уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгуулах шаардлага үндэслэлгүй байна.

492 492.1.1- պ , С.Оюунбилэг нь автомашины төлбөрт төлсөн мөнгийг хариуцагч У.Саранцэцэгээс .

Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь Хаан банкин дахь У.Саранцэцэгийн 5075052229 данс руу 2015.06.25-ны өдөр 50,000 төгрөг, 2015.06.29-ний өдөр 100,000 төгрөг, 2015.06.30-ны өдөр 120,000 төгрөг, 2015.07.01-ний өдөр 50,000 төгрөг, 2015.07.04-ний өдөр 100,000 төгрөг, 2015.07.09-ний өдөр 700,000 төгрөг, 2015.07.20-ны өдөр 100,000 төгрөг, 2015.07.23-ны өдөр 100,000 төгрөг, 2015.09.27-ны өдөр 50,000 төгрөг, 2015.09.30-ны өдөр 50,000 төгрөг, 2016.02.18-ны өдөр 25,000 төгрөг, 2016.02.19-ний өдөр 25,000 төгрөг, 2016.02.22-ны өдөр 50,000 төгрөг, 2016.02.24-ний өдөр 50,000 төгрөг, 2016.02.25-ны өдөр 25,000 төгрөг, 2016.02.26-ны өдөр 25,000 төгрөг, 2016.03.03-ны өдөр 50,000 төгрөг, 2016.03.10-ны өдөр 75,000 төгрөг, 2016.03.17-ны өдөр 100,000 төгрөг, 2016.03.28-ны өдөр 150,000 төгрөг, 2016.04.20-ны өдөр 250,000 төгрөг, нийт 2,245,000 төгрөг төлсөн нь банкны мөнгөн шилжүүлэг, төлбөрийн баримтууд, Хаан банкин дахь У.Саранцэцэгийн 5075052229 дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тогтоогдож байна. /хх-10-27, 76-80/ Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар талууд маргаагүй.

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Автомашин түрээслэх гэрээ-нд ...урьдчилгаа 3,000,000 төгрөгийг 2015.06.24-ний өдөр төлсөн... гэж бичсэн байх бөгөөд /хх-6/ нэхэмжлэгч нь уг мөнгийг өгч гэрээ байгуулсан гэх, хариуцагч нь гэрээ байгуулаад 3,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон тул мөнгийг төлсөн гэж бичсэн гэх тайлбарыг өгч маргажээ. Нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ мөнгө нь гэрээнд заасны дагуу С.Оюунбилэгийн урьдчилгаанд төлөх 3,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөг гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид 3,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн, 2015.09.04-ний өдөр 800,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа бэлнээр өгсөн, 2015.09.04-нд дансаар 50,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарыг өгч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь 81-27 УББ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг ашиглаж байх хугацаанд уг машинд хийсэн сервис үйлчилгээ болон амортизатор, пүрш, карданы засвар, 4 ширхэг дугуй, ухрах камер, суудлын бүрээс, шалавч худалдан авсан зардалд зарцуулсан 700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Автомашин түрээслэх гэрээ-нд автомашиныг түрээсээр ашиглах хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг түрээслэн авагч нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу автомашиныг ашиглах хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг хариуцах үүргийг хүлээсэн байх тул уг машинд хийсэн сервис үйлчилгээ болон амортизатор, пүрш, карданы засварын зардлыг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ. Харин 4 ширхэг дугуй, ухрах камер, суудлын бүрээс, шалавч худалдан авсан зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй боловч 4 ширхэг дугуй, ухрах камер, шалавч худалдан авч машинд тавьсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шаргал өнгөтэй суудлын бүрээсийг 90,000 төгрөгөөр хийлгэж автомашинд тавьсан болох нь баримтаар тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. /хх-32/ Хариуцагч нь автомашиныг буцаан авах үед шаргал өнгийн суудлын бүрээстэй байсныг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх хариуцагч У.Саранцэцэгээс 3,245,000 төгрөг /дансаар төлсөн 2,245,000 төгрөг, бэлнээр төлсөн 1,000,000 төгрөг/, мөн автомашины суудлын бүрээсний мөнгө 90,000 төгрөг, нийт 3,335,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,465,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хоёр. Нэхэмжлэгч С.Оюунбилэгээс автомашин түрээслэх гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөрт 12,500,000 төгрөг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөрт 516,800 төгрөг, торгууль төлсөн банкны гүйлгээний шимтгэл 11,500 төгрөг, нийт 13,028,300 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн тухай

Хариуцагч У.Саранцэцэг нь Toyota prius маркийн 81-27 УББ улсын дугаартай машиныг түрээсээр эзэмшиж байсан хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөр 12,500,000 төгрөг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөрт 516,800 төгрөг, торгууль төлсөн банкны гүйлгээний шимтгэл 11,500 төгрөг, нийт 13,028,300 төгрөгийг нэхэмжлэгч С.Оюунбилэгээс гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Оюунбилэг, хариуцагч У.Саранцэцэг нар нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Автомашин түрээслэх гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу У.Саранцэцэг нь өөрийн өмчлөлийн 81-27 УББ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд өдрийн 50,000 төгрөг, сард 1,300,000 төгрөг төлөх нөхцөлтэй С.Оюунбилэгт түрээслэх, гэрээний хугацаа дуусч, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээслүүлэгч түрээслэн авагчид автомашиныг үл маргах журмаар шилжүүлж өгөхөөр тохиролцжээ. /хх-6-7/

Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ байна.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Автомашин түрээслэх гэрээ-нд талууд төлбөр гүйцэтгэх аргыг түрээсийн төлбөр төлөх хэлбэрээр хийснийг үндэслэн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Гэрээнд зааснаар гэрээний хугацаа дуусч, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээслүүлэгч түрээслэн авагчид автомашиныг үл маргах журмаар шилжүүлж өгөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сар байхаар талууд тохиролцсон байна. Нэхэмжлэгч С.Оюунбилэг нь гэрээний хугацаа дуусахад гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд хариуцагч У.Саранцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр буцаан авсан байна.

Хариуцагч У.Саранцэцэг нь автомашиныг түрээслэх гэрээ байгуулсан, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээслэн авагчид автомашин шилжүүлэх асуудлаар гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг өгч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хариуцагч У.Саранцэцэг, нэхэмжлэгч С.Оюунбилэг нар түрээсийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Toyota prius маркийн 81-27 УББ улсын дугаартай автомашиныг түрээсээр эзэмшиж байсан хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөр 12,500,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж үзнэ.

Хариуцагч У.Саранцэцэг нь нэхэмжлэгч С.Оюунбилэг Toyota prius маркийн 81-27 УББ улсын дугаартай автомашиныг түрээсээр эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, нийт 23 удаагийн зөрчил гаргаж, уг гэм буруутай үйлдэл, зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөр 516,800 төгрөг, 23 удаагийн банкны гүйлгээний шимтгэл 11,500, нийт 528,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгч С.Оюунбилэгээс зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөр 516,800 төгрөг, 23 удаагийн банкны гүйлгээний шимтгэл 11,500, нийт 528,300 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Саранцэцэгт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнг харилцан тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч У.Саранцэцэгээс 3,335,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч С.Оюунбилэгээс 528,300 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Саранцэцэгт олгохоор шийдвэрлэснийг харилцан тооцож хариуцагч У.Саранцэцэгээс 2,806,700 төгрөг /3,335,000 төгрөг528,300 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,993,300 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч У.Саранцэцэгээс 2,806,700 /хоёр сая найман зуун зургаан мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,993,300 /таван сая есөн зуун ерөн гурван мянга гурван зуун/ төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,091 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У.Саранцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 59,858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Оюунбилэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР