Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/900

 

       2020          8            12                                        2020/ШЦТ/900

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Баярхүү,

иргэний нэхэмжлэгч Ш.Э.............н,

шүүгдэгч А.Ц........хүү,

шүүгдэгч О.Г.........н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2464) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт А..............ны Ц........хүү, Сартуул овогт О..............гийн Г.........н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1902 0063 30231 дугаартай, 2 хавтаст хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт А..............ны Ц........хүү, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү, ах нарын хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .................

2. Сартуул овогт О..............гийн Г.........н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү хойд эцэг нарын хамт Налайх дүүргийн ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ....................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

- Шүүгдэгч О.Г.........н нь А.Ц........хүүтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,  

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг ............. улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Шүүгдэгч А.Ц........хүү нь О.Г.........нтай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг ............. улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч А.Ц........хүү мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв,

2. Шүүгдэгч О.Г.........н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

3. Иргэний нэхэмжлэгч Ш.Э.............н мэдүүлэхдээ: “...Би өөрийн ажилгүй байх хугацааны цалин болох 1 өдрийн 70.000 төгрөг буюу 350.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан өгч шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв. 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өвс тээвэрлэсэн автомашин байна гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 2),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 22-ын товчоон дээр өвс тээвэрлэсэн гэх ............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашинд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01.00 цагт үзлэг хийхэд:

- цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн арын тээшинд үзлэг хийхэд ...4 тортой зүйл байх ба, торыг задлан үзэхэд ногоон өнгөтэй, нойтон, хурц үнэртэй өвс байв. Үзлэгээр ...өвс тус бүрээс дээж аван гэрэл зургаар баримтжуулж тусгай уутанд хийн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 3-7),

3. Цагдаагийн а/а Г.Оюунбатын илтгэх хуудсанд: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын постод үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 20 минутын үед ............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг зогсоож шалгахад мансууруулах төрлийн ургамалтай адил, 4 уут, 12 кг ургамал илэрснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн...” илтгэх хуудас (1-р хавтаст хэргийн 9),

4. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай буюу ............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг хураан авсан, 4 ширхэг гялгар цагаан ууттай 12 кг орчим ногоон өнгөтэй нойтон хурц үнэртэй өвсийг хураан авсан, А.Ц........хүү, О.Г.........н нараас биологийн дээж авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 72, 73, 74 дүгээр тогтоол (1-р хавтаст хэргийн 13-14, 16-17, 21-22),

            5. Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэлд:

- 6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай, нойтон, эхүүн үнэртэй /хурц/, хар ногоон өнгөтэй ургамлын навч бүхий зүйл байлаа. /Албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.00 гэж зааж байлаа/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 30-31),

            6. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэлд:

“... О.Г.........н, А.Ц........хүү нарын 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр жолоодож явсан ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан гэх зүйл нь цагаан өнгийн хөөсөнцөр хаягтай, дээр нь цагаан өнгийн даавуу тавьсан байх ба уг цагаан өнгийн даавууг авахад шаргал өнгийн гялгар уутанд тус тусад нь савласан 4 ширхэг ууттай зүйл байлаа.

1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 2.910 гр,

2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 2.040 гр

3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.830 гр,

4 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.630 гр тус тус жинтэй байлаа ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эдгээр зүйлийг, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний химийн шинжээч А.Батбаярын ирүүлсэн 6, 8, 9, 10 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар ууттай, эхүүн үнэртэй хар ногоон өнгийн ургамлын навч зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 32-45),

 

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 4164 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “О.Г.........н 2019.7.21”, “А.Ц........хүү 2019.7.21” гэж хаягласан шинжилгээний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

            - Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /шинжээч А.Батбаяр/…” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 70-71),

 

            8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 4163 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн ...6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай навч, ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /шинжээч А.Батбаяр/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 75-76),

 

            9. ............. “Toyota Prius-20” маркийн автомашины эзэмшигчээр Б.Д.............л бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 94), ............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашины эзэмшигчээр Ш.Э.............н бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 135),

 

10. Гэрч Б.Д.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 2013 онд худалдан аваад 2015 онд Алтанзулд худалдсан түүнээс хойш нэрээ шилүүлж амжаагүй явсан. Алтанзул уг тээврийн хэрэгслийг Г.........н гэх залууд худалдсан байсныг би сүүлд мэдсэн. Би өөрөө Г.........нд уг машиныг худалдаагүй, бас би өөрөө энэ Оюунпүрэв гэх хүнд уг машиныг худалдаагүй мөнгө төгрөгийг нь би аваагүй. Уг тээврийн хэрэгслийг би бусдад зараад нэрээ шилжүүлээгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байсан учраас Г.........н өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэж байгаа юм байна гэж ойлгоод тэр худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Манай эхнэр А.............а яагаад ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 117-118),

 

11. Гэрч В.А.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Д.............л ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг манай эгч Алтанзулд зарсан талаар бол мэдэж байсан. Харин Алтанзулыг цааш нь Г.........н гэгчид худалдсан талаар бол мэдээгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 115),

            12. Гэрч В.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 2015 онд Дэмбэрлээс 7 сая төгрөгөөр худалдаж аваад би өөрөө унаж хэрэглэж байгаад 2018 оны 9-р сард О.Г.........нд...7 сая төгрөгөөр зарсан. Би анх Д.............лээс уг тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх эзэмшигчийн нэрийг нь шилжүүлээгүй юм учир нь Д.............л нь миний төрсөн дүү А.............агийн нөхөр ойр дотно учраас нэрийг нь өөр дээрээ шилжүүлээгүй байж байгаад Г.........нд 2018 оны 9-р сард зарчихсан юм. Г.........н бид 2-н хооронд одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй Г.........н надаас ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан мөнгөө надад төлж барагдуулсан. Одоо энэ тээврийн хэрэгслийг хаана байгааг хэний эзэмшилд байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 114),

13. Гэрч М.Оюунпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийн хамт засвартай эвдрэлтэй автомашиныг худалдаж аваад засвар хийж янзлаад буцаагаад зардаг ажил хийдэг юм. Тэгээд автомашин зарна гэсэн зарын дагуу ............. улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин зарна гэхээр нь нөхрийн хамт Налайх дүүрэгт очиж үзэхэд эзэн нь гээд залуухан жижигхэн биетэй бор залуу байсан...тэгээд машиныг худалдаж авах гээд үзэхэд нэлээн эвдрэл гэмтэлтэй мөргөлдөж шүргэлцсэн миний санаж байгаагаар урд талын купер дээрээ халцарсан 3 хаалга нь хонхойсон сэвтэй, урд хойд купер нь хагарсан байсан учраас тэр залуутай ярилцаж байгаад засвар үйлчилгээнийх нь төлбөрийг хасаад 4.500.000 төгрөгөөр худалдаж авсан...түүний дараа нөхөр бид хоёр уг ............. улсын дугаартай автомашинд шаардлагатай засвар үйлчилгээг нь хийгээд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарын дагуу Э.............н гэх залууд зарсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 126),

14. Иргэний нэхэмжлэгч Ш.Э.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 сард Оюунпүрэв гэж хүнээс тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийж 6.700.000 төгрөгөөр худалдаж авсан гэтэл өнөөдөр уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт холбоотой гээд битүүмжилчихлээ. Тиймээс би ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслээ эсвэл буруутай этгээдээс нь тээврийн хэрэгслийн мөнгөө нэхэмжилж байна. Би энэ машиныг гэмт хэрэгт холбоотой гэж огт мэдээгүй би хохирч үлдэх гээд байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 139)

15. ДАМНО” ХХК-ний 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний 20-214 дугаартай тайланд: “................. улсын дугаартай... Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн...эзэмшигч...Ш.Э.............н...үнэлгээгээр тогтоосон үнэ...6.600.000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 141-142)

16. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай прокурорын тогтоол (2-р хавтаст хэргийн 130-136), тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбар (2-р хавтаст хэргийн 148-149, 152),

- Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн зэрлэг олс ургамлын тархцын талаарх мэдээлэл лавлагаа бүхий жагсаалтыг баталгаажуулсан хуулбар (1-р хавтаст хэргийн 168-189),

 

17. Шүүгдэгч О.Г.........ны мөрдөн байцаалтад: 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... Өөрийн сониуч зандаа хөтлөгдөн ийм хэрэгт холбогдчихлоо. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Бид хоёр интернэтээс Каннабис ургамлын зургийг татаж аваад төстэй ургамлуудын зурагтай харьцуулж байгаад түүсэн. Төв аймгийн Борнуур сум руу хоорондоо ярилцаж байгаад явахаар болсон. Тухайн газар Каннабис ургамал ургадаг талаар хүмүүсийн дам ярианаас сонссон. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 207-210, 2-р хавтаст хэргийн 119-120),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 949 дугаартай дүгнэлтэд: “...О.Г.........н ...мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 81-83),

- Гэрч Т.Энх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 65),

- Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 93, 100), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1-р хавтаст хэргийн 112), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа-2015 оны 8 дугаар сарын 01-нээс 2019 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл (1-р хавтаст хэргийн 111), Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “О.Г.........н нь ам бүл 5 амьдардаг” тухай тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 114), Хүнд машин механизмын оператор, тогоочийн мэргэжлийн үнэмлэх (1-р хавтаст хэргийн 115-118),

 

18. Шүүгдэгч А.Ц........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... Бид хоорондоо ярилцаж байгаад Төв аймгийн Борнуур сум руу явж Каннабис өвс түүхээр болсон. Анх удаа хэрэглэж үзсэн. ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 216-217, 2-р хавтаст хэргийн 121-122),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 948 дугаартай дүгнэлтэд: “...А.Ц........хүү нь ...мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 86-88),

- Гэрч Д.Амартүвшин, О.Наранзул нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 60, 62-63)

- Шүүгдэгч төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 101, 103), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2-р хавтаст хэргийн 124) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Г.........н, А.Ц........хүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.Г.........н, А.Ц........хүү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Шүүгдэгч О.Г.........н, А.Ц........хүү нарыг бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг бэлтгэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius-20 маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь

 - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 22-ын товчоон дээр өвс тээвэрлэсэн гэх ............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашинд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01.00 цагт үзлэг хийхэд: “...цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн арын тээшинд үзлэг хийхэд ...4 тортой зүйл байх ба, торыг задлан үзэхэд ногоон өнгөтэй, нойтон, хурц үнэртэй өвс байв. Үзлэгээр ...өвс тус бүрээс дээж аван гэрэл зургаар баримтжуулж тусгай уутанд хийн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 3-7),

- Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсанд: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын постод үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 20 минутын үед ............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг зогсоож шалгахад мансууруулах төрлийн ургамалтай адил, 4 уут, 12 кг ургамал илэрснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн...” илтгэх хуудас (1-р хавтаст хэргийн 9),

- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэлд: “...6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай, нойтон, эхүүн үнэртэй /хурц/, хар ногоон өнгөтэй ургамлын навч бүхий зүйл байлаа. /Албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.00 гэж зааж байлаа/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 30-31),

            - 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэлд: “... 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 2.910 гр, 2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 2.040 гр  3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.830 гр,  4 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 1.630 гр тус тус жинтэй байлаа ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 32-45),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 4163 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн ...6, 8, 9, 10 гэж дугаарласан гялгар ууттай навч, ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /шинжээч А.Батбаяр/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 75-76),

            - ............. “Toyota Prius-20” маркийн автомашины эзэмшигчээр Б.Д.............л бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр тал), ............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашины эзэмшигчээр Ш.Э.............н бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 135),

- Гэрч Б.Д.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 2013 онд худалдан аваад 2015 онд Алтанзулд худалдсан түүнээс хойш нэрээ шилүүлж амжаагүй явсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 117-118),

            - Гэрч В.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 2015 онд Дэмбэрлээс 7 сая төгрөгөөр худалдаж аваад би өөрөө унаж хэрэглэж байгаад 2018 оны 9-р сард О.Г.........нд...7 сая төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 114),

- Гэрч М.Оюунпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ................ улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин зарна гэхээр нь нөхрийн хамт Налайх дүүрэгт очиж үзэхэд эзэн нь гээд залуухан жижигхэн биетэй бор залуу байсан. ...тэр залуутай ярилцаж байгаад засвар үйлчилгээнийх нь төлбөрийг хасаад 4.500.000 төгрөгөөр худалдаж авсан...түүний дараа нөхөр бид хоёр уг ............. улсын дугаартай автомашиныг ...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарын дагуу Э.............н гэх залууд зарсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 126),

- Иргэний нэхэмжлэгч Ш.Э.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ............. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 сард Оюунпүрэв гэж хүнээс тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийж 6.700.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 139) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Ц........хүү, О.Г.........н нар нь үгсэн тохиролцож бүлэглэн, шууд санаатай үйлдлээр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 8 кг 410 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ш.Э.............н нь ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 350.000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэн эзэмшигчээр Ш.Э.............н өөрөө тогтоогдож, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь гарсан. Нөгөө талаар тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж, эзэмшиж байх тул тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Г.........нд буцаан олгож түүнээс тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Харин иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан ажилгүй байсан хугацааны цалин болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

- Улсын яллагчаас шүүгдэгч А.Ц........хүү, О.Г.........н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцэхгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ц........хүү, О.Г.........н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Каннабис ургамал буюу тетра-гидра-каннабинолын THC гэдэг идэвхт молекул агуулдаг “delta-9-tetrahydro-каннабинол” нь хүний эрүүл мэнд, сайн сайханд ноцтой аюул занал учруулж нийгэм улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас Монгол Улс 1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дээрх конвенцод нэгдэн орж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн зааж гэмт хэрэг байхаар тусгажээ. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь улсын хууль ёсны эдийн засгийг сулруулж, тогтвортой байдал, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул учруулдгаараа гэмт хэргийн хор хохирол, хор уршгийг тооцоолох боломжгүй юм. Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Тиймээс Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц........хүүг 2 жил 6 сар, шүүгдэгч О.Г.........ныг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн, хадгалсан ургамлын хэмжээ нь олон хүн урт хугацааны турш хэрэглэх хэмжээний байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулах хор уршгийг ихэсгэнэ. Нөгөө талаар шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хорих ял оногдуулах нь тохирно гэж үзсэн болно.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч А.Ц........хүүд хорих ялыг ялгамжтай оногдуулсан учир нь тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин Монгол Улсын хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэн захиргааны арга хэмжээ авагдсан хувийн байдлыг харгалзаж үзсэн болно. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин энэ төрлийн зүйл хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...энэ хуулийн тусгай ангид заасан, ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA” загварын Prius маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр 6.600.000 төгрөг гэж тогтоосон байна. Нөгөө талаар тухайн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ш.Э.............нгийн эзэмшилд шилжин тэрээр шударга өмчлөгч болжээ.  Хэдий тийм боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг үндэслэн тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулах нь эрүүгийн хуулийн дээрх зарчимд нийцнэ.

Тиймээс шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан ял дээр тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 6.600.000 төгрөгийг хувь тэнцүүлж хүн тус бүрээс 3.300.000 төгрөг албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хатсан жин 8 килограмм 410 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, эрүүгийн 1902 0063 30231 дугаар хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.