Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 201

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Оргил

Хохирогч Х.Н , түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Э ад холбогдох  эрүүгийн 1914003250402 дугаартай хэргийг 2019 оны  12 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, овогт Н.Э

 

                                                            Үйлдсэн хэргийн талаар

 

Шүүгдэгч Н.Э нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн мотоцикль жолоодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мягмарсүрэн сундлан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар ширгүү” гэх газарт байх гэртээ харихаар явах замдаа 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 2019 оны 04 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хар хуруу гэх газарт болгоомжгүй үйлдлийн улмаас эхнэр Ш.Мягмарсүрэнг нам хэмийн үйлчлэлийн улмаас буюу осгоосны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

            Шүүгдэгч Н.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

 

 

 

 

Шүүгдэгч Н.Э ын мөрдөн байцаалтад өгсөн

            .. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 14.00 цагийн үед Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар ширгүү “гэдэг газарт байх гэрээсээ эхнэрийн хамт өөрийнхөө эзэмшлийн мотоциклиор яваад аймагт  Есөн-Эрдэнэ зах дээр ирээд дэлгүүрээс хүнсний зүйл аваад тэр өдрийнхөө 18.00 цагийн үед аймгийн төвөөс буцаад гараад явсан. Тэгээд замдаа Өлзийт сумын төвөөр дайраагүй Өлзийт сумын төвийн хажуугаар гараад хөдөө гэр лүүгээ явсан тэгээд явж байгаад Өлзийт сумын 2 дугаар багийн төвийн хажууд явж байхад цас ширүүнээр орж эхэлсэн,  цаашаа явж байтал Хар хуруу гэдэд газарт явж байтал мотоциклийн гинж мултраад арааныхаа завсраар нь ороод хавчлуулагдсан  би жаахан салгах гэж ноцолдож байгаад эхнэр бид хоёр жалганд очоод хадны нөмөрт суусан.Тэгээд тэнд сууж өглөөний гэгээ оруулаад 06.00 цагийн үед би мотоциклио засаж авчрахаар явсан харин эхнэр тэндээ үлдсэн, би явган алхаж мотоцикль дээрээ очоод мотоциклынхоо гинжийг нь засчихаад эргээд мотоцикль унаад эхнэрийнхээ үлдсэн газарт ирсэн чинь манай эхнэр Мягмарсүрэнг сууж байсан газраа өөрчлөөд хажуу талд газар хэвтэж байсан. Тэгээд би явъя гэсэн чинь манай эхнэр босож чадахгүй гээд би эхнэрийгээ өөрийнхөө өмсөж явсан дээлийнхээ хормойгоор хучаад тэвэрч суусан. Тэгээд манай эхнэр надад юм хэлээгүй  нилээд удаан тэвэрч сууж байгаад ханиа гэсэн чинь манай эхнэр дуугарахгүй нас барсан байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 246-247 /

 

Хохирогч Х.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...10 гаран жил ханилсан ханиа хээр хаячихаад нас барахаас нь өмнө анхны тусламж ч үзүүлээгүйд нь маш их гомдолтой байна. Н.Эын 2 хүүхдийг өөр дээрээ авч өсгөж чадахгүй, би өөрөө тэтгэвэрт байдаг. Хохиролд 3.209.000 төгрөг нэхэмжилж байгаа. Түвшин гэж хүний ярьснаар нүүр, ар шил рүү нь цохьсон гэсэн. Н.Э архи уух болгондоо миний охиныг зоддог байсан. Эцэст нь амь насанд хүрлээ. Миний хувьд гомдолтой байна  гэв.

 

Хохирогч Х.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... Би талийгаачийг осгож нас бараагүй гэж бодож байна. Талийгаачийг нөхрийнхөө гарт амиа бүрэлгүүлж нас барсан гэж бодож байна...манай хүүхэд өөрөө машин ч жолоодно, мотоцикль ч жолооддог байсан, манай охиныг ямар нэгэн байдлаар хөдөлгөхгүй болгочихоод л манай охин нас барсан байна гэж бодож байна. Манай хүүхэд хээр үлдсэн байлаа гэхэд өөрөө айлд очоод амиа аврах боломжтой хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 88 /

 

Гэрч С.Түвшингийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай гэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Гүний цэлгэр гэдэг газарт байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай хүүхэд сувай малаа оторлуулж Жинст сумын 1 дүгээр багийн нутаг Хонгорын тал гэдэг газар малаа оторлуулж байсан ба хүүхэд дээр хөнжил гудас аваачиж өгчихөөд буцаад Өлзийт сумын нутаг Гүний цэлгэр гэдэг газарт байх гэр лүүгээ явж байсан чинь оройноос эхлээд цас хаялж байснаа цасаар шуураад эхэлсэн. Тэгээд би 21.00 цагийн үед замдаа явж байгаад төөрөөд хаашаа явж байгаагаа мэдэхээ болиод явж байтал замд нэг автомашин шороон зам тааралдахаар нь би тэр замын дагаад явж байсан чинь 21:00 цагийн үед зам дээр 1 мотоцикльтой 2 хүн тааралдсан. Тэгээд би тэр хоёрын хажууд мотоциклио зогсоогоод мотоциклиосоо буугаад тэр хоёр дээр очоод мэндлээд ах нь төөрчихлөө би хаана явна, тар нар хаанахын улсууд гэсэн чинь дуугарахгүй байсан.Тэгээд танайх хаана вэ гээд би асуусан чинь нэг эмэгтэй хүн нь манайх ойрхон энүүхэнд Рашааны хүрэмд байдаг гэж хэлсэн, тэгээд эндээс хэр хол вэ гэсэн чинь эндээс 20 орчим км л байгаа байх гэж хэлсэн. Тэгээд одоо айл л бараадахгүй бол төөрчихлөө одоо гурвуулаа цуг явъя гэсэн чинь тэр хоёр хүний мотоцикль нь газарт уначихсан байсан ба тэр эмэгтэй хүн нь мотоциклийг босгоод өгөөдөх гэхээр нь би тэр мотоциклийг нь босгоод хааш нь харуулж тавих гэсэн чинь мотоциклио эргүүлээд хойшоо харуулаад тавьчих гэсэн би мотоциклийг нь босгоод асааж өгөөд та хоёр  миний өмнө ороод яв би та хоёрыг дагаад явъя гэсэн чинь тэр эрэгтэй хүн нь мотоцикль дээрээ мордчихоод явах гэж байгаад өнхрөөд ойчсон  би дахиж мотоцикль дээр нь мордуулж өгөхөд дахин өнхрөөд ойчсон болохгүй болохоор нь би та хоёр надтай сундалчих чи авгайгаа авч явж чадахгүй юм байна гээд миний хоёр дүү миний араар гуравлаад сундлаад суучих гурвуулаа хамт яваад танайд очъё гэж хэлсэн чинь эхнэр нь шуудайтай юмаа аваад миний мотоциклийн ар талаар сундалж суугаад тэр эмэгтэй нөхрийгөө миний талаар суучих гэсэн чинь нөхөр нь тэр эрэгтэй хүн тэр эмэгтэй бид хоёрыг мотоцикльтой нь давхар татаад унагаасан  би босоод мотоциклио босгож данхраадаж тавьчихаад гурвуулаа явъя айл бараадъя гэсэн чинь тэр эрэгтэй хүн нь эхнэрээ чирээд цаашаа болсон, би тэндээс тэр хоёрыг явахгүй юм байна гээд би тэр хоёроо салаад ганцаараа мотоциклиороо явсан  хашаа явж байгаагаа мэдэхгүй явсаар байгаад нэг мэдэхэд аймгийн гэрэл харагдсан тэгээд явсаар байгаад аймагт ирсэн, тэгээд аймагт айлд ирээд алын хүн хоол хийж өгөхөөр нь идчихээд цаг харахад 01.10 цаг болж байсан .. гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 93-95/,

            ... тэр  хоёртой хамт байж байхад тэр эрэгтэй шал согтуу эхнэрээ муу янхан пизда гээд хараагаад байсан, ...нэг удаа нүүр лүү нь гараараа цохиод авсан би эрэгтэйг болохгүй гээд цааш нь түлхсэн, ..тэр эрэгтэй яасан их хүнээр өмөөрүүлдэг янхан гээд эмэгтэйн шилэн хүзүү рүү нь гараараа цохиод авсан эмэгтэй газарт ойчсон,..би тэр хоёр хүтнй таараалдаад цаг орчим хамт байсан,...мотоцикль хажуугаараа ойчсон эрэгтэй газарт суучихсан, эмэгтэй жаахан зайтай зогсож байсан,...тэр үед мотоциклийн гинж салаагүй зүгээр байсан, гинж тасарсан бол мотоцикль араандаа хийсэн ч хөдлөхгүй, мотоцикль хэвийн асч байсан,....эрэгтэй хүн нь эхнэрийгээ цааш нь чангаагаад зууралдаад л үлдсэн,...эхнэр нь урдаас нь дуугардаггүй, гэрлүүгээ явъя осгож үхлээ гээд байсан,... гэх мэдүүлэг / хх-ийн 56-59

           

            Гэрч М.Баасанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн

            ...Н.Э голдуу архи уучихсан согтуу байдалтай, хэрүүл маргаантай байдаг, .. Х.Н гийн ярьж байгаараар 2 жилийн өмнө Н.Э нь талийгаач Ш.Мягмарсүрэнг мотоциклийн гинжээр 2-3 удаа ороолгоод бие нь хүрэн эрээн болсон байхад ээж нь гэртээ аваад ирсэн,... Н.Э архи уухаар байнга зоддог боож унагаагаад ухаан алдуулаад үнэртэй ус үнэртүүлээд , ус цацаж сэрээдэг гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 107-108

             

Гэрч П.Мөнхтогтоогийн мөрдөн байцаалтад өгсөн

... Өнөөдөр өглөө 10 цаг 20 минутад манай гэрт Энхбат гэх хүн ногоон өнгийн мотоциклио уначихсан ирээд манай гэрт орж ирээд аймгаас гэр лүүгээ явж байсан чинь мотоциклийн гинж ар талдаа орж гацаад хээр хоноод багаж байхгүй болоод гинжээ гаргаж чадахгүй байж байгаад өглөө бүсээрээ оосорлож гаргалаа. Тэгээд хэр хоноход эхнэрийгээ хадны нөмөрт суулгаж үлдээгээд мотоциклио янзалчихаад ирсэн чинь мөлхөөд жаахан холдчихсон байсан  би тэрлэгээ тайлаад хучаад хажууд нь жаахан сууж байсан чинь амнаас нь цагаан хөөс сахраад өнгөрчихлөө гэсэн хэлсэн, тэгээд намайг цуг манайханд очоод хэлээдэхье гээд бид 2 гэрт нь очоод аавд нь болсон асуудлын талаар хэлсэн юм...Тэр нас барсан газар нь манай гэрээс 10 гаруй км хол газар байгаа.. гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 98-99/,

 

Гэрч Ц.Очирбатын мөрдөн байцаалтад өгсөн

... Шөнө явж байхад 00.00 цагийн үед төөрчихсөн бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй тааралдсан гэж хэлсэн, Түвшин өөрөө ч төөрчихсөн явж байсан гэж хэлсэн. Тэгээд танайх хаашаа гэсэн чинь ийшээ гэж өөр зүгт явна гэж хэлсэн гэсэн... гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 117-118/,

           

Гэрч Д.Нарангийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө би Мягмарсүрэнг нас барсан байна гэж сонсоод өөрийн хүрэн Даваацэрэнгийн хамт мотоциклиор Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хар хуруу гэх газарт ирэхэд талийгаачийн тэр газарт нас барсан байсан, намайг тэр газарт очиход Н.Э байхгүй байсан..,Би энэ үед тэр хоёрыг хэзээ ирэх гэж байна л гэж залгаж ярьсан байх...Н.Э сүүлийн үед нилээд их архи уугаад байдаг болсон, би архи уухаа боль гэж зөндөө хэлдэг миний үгэнд орохгүй байдаг ... гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 132-134/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн

... Би жил бүрийн зун, хааяа жил бүрийн цагаан сараар очдог
намайг очсон байхад Н.Э нь манай ээжийг өшиглөөд, хөл гарыг нь мушгиад,
үснээс нь зулгаагаад гартаа барьсан зүйлээр цохиж зоддог, мөн галын
сэтгүүр төмөр гээд гартаа барьсан зүйлээрээ цохиж зоддог байсан. Намайг очих бүрд л манай ээжийг Н.Э нь зоддог байсан, би яг хэзээ хэзээ хэдний өдөр гэж он сар, өдрийг нь санахгүй байна. 2018 оны 2 дугаар сард болсон цагаан сараар, 2017 оны цагаан сараар очиход зодсон мөн 2017 оны зуны амралтаар очиход зодож байсан. Би надаас л болж зоддог байх л гэж боддог, ер нь гадуур явж ирээд архи ууж ирээд л манай ээжийг элдэв нэгээр хэлээд тэгээд зоддог. Тэр үедээ ээжийн нүүр ам нь хөхөрчихсөн л байдаг байсан. Намайг нэг удаа гадуурхаад нэг удаа цохиж авч байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд би Баацагаан суманд эмээгийндээ байсан. Тэр үед надтай ерөөсөө холбоо бариагүй ээ, надтай нэг их утсаар ярьдаггүй юм. гэх мэдүүлэг /хх-ийн 186-187/

 

Баянхонгор  аймгийн Шүүхийншинжилгээний албаны 2019оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн

1 .Талийгаач Ш.Мягмарсүрэнгийн цогцост хамар, өвдөгт зулгаралт, хамар шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба үхлийн шалтгаан нөлөөлөхгүй болно.

2.Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ.

3. Талийгаач Ш.Мягмарсүрэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн үадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цус ба ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр промилли спиртийн агууламж илрээгүй байна.

5. Талийгаачийн цус О /1/ бүлгийн харьяалалтай байна.

6. талийгаачид тухайн үед цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх буюу эмийн эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой.

Талийгаачид хийсэн 2019.04.09-ний 18 50 цагийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 12-16 цаг болсон байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1 –р хх-ийн  202-203/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн № 995 дугаар шинжээчийн

1.Анхны шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй.

2. Талийгаач Ш.Мягмарсүрэнгийн цогцост хамар, өвдөгт зулгаралт, хамар шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ нь талийгаачийн амьд үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд  гэмтлийн зэрэгт хамаарахгүй , үхэлд нөлөөлөхгүй.

3.Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ.

4. Талийгаач үхэлд хүргэх  өвчин эмгэг тогтоогдсонгүй.

5. .№ 31 дугаар шинжилгээнд ... цус болон ходоодын шингэнд спиртийн агууламж илрээгүй.... гэжээ.

6. цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтойг үгүйсгэхгүй.

7. Нас барсан цаг хугацааг цогцосны гадна үзлэгээр тогтооно... гэх дүгнэлт / хх-ийн 213-215/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № 2578 дугаар шинжээчийн

1.Н.Эын биеэс авсан цусны дээж гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна... гэх дүгнэлт / хх-ийн 221-222/

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № 317 дугаар шинжээчийн

  1. Н.Эын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт / хх-ийн 228-229/

 

Баянхонгор аймгийн авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар шинжээчийн

1. Дээрх улсын дугааргүй мотоцикль нь “Автотээврийн хэрэгслийн таних тэмдэгийн дугаар /VIN/-агуулга ба бүтэц MNS ISO 3779:2010 стандартад заасны дагуу арлын дугаарын тэмдэгдүүтээр шалгахад уг мотоцикль нь 2018 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ”-д шалгаж үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн хяналтын үзлэгт орж байгаагүй байна.

Өвдөгний хамгаалалт байхгүй, баруун талын урд эргэх чиг заадаг дохио хагарсан байна.

Жолоодолгын механизмыг шалгахад хэвийн ажиллагаатай байсан, мотоциклийг асааж өөрийн биеэр хөдөлгөн явж тоормослоход тоормос хэвийн барьж байлаа.

2. Уг мотоциклийг асааж өөрийн биеэр унаж хөдөлгөөнд оролцож үзэхэд гинж нь мултраагүй, мотоциклийн гинж араанаасаа мултрах гэмтэл гарч болох ч гараараа гинжийг засварлах боломжгүй.

3. Мотоциклийн гинж араанаасаа мултарсан үед мотоциклийн хөдөлгүүр асах боловч цааш явж хөдөлгөөнд оролцох боломжгүй.

4. Уг мотоциклийн гинж араандаа хавчуулагдсан гэх ямар нэгэн ул мөр шинж тэмдэг эд ангид мэдэгдэхгүй байна..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-236/

 

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / 1-р хх-ийн 1 /,  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол / 1-р хх-ийн 242-243/, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 06-12/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-24, 30-34/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 28/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 32-40/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 43-44/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 58-59/, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 169-171/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 172-174/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /х-ийн 46-47/, Авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-74/эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 197-180/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

Шүүгдэгч Н.Э нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн мотоцикль жолоодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мягмарсүрэн сундлан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар ширгүү” гэх газарт байх гэртээ харихаар явах замдаа 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 2019 оны 04 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хар хуруу гэх газарт болгоомжгүй үйлдлийн улмаас эхнэр Ш.Мягмарсүрэнг нам хэмийн үйлчлэлийн улмаас буюу осгоосны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт үйлдсэн болох нь   

Шүүгдэгч Н.Эын... Өлзийт сумын 2 дугаар багийн төвийн хажууд явж байхад цас ширүүнээр орж эхэлсэн,  цаашаа явж байтал Хар хуруу гэдэг газарт мотоциклийн гинж мултраад арааныхаа завсраар нь ороод хавчлуулагдсан, ...эхнэр бид хоёр жалганд очоод хадны нөмөрт суусан, тэнд сууж өглөөний гэгээ оруулаад 06.00 цагийн үед би мотоциклио засаж авчрахаар явсан эхнэр тэндээ үлдсэн, би явган алхаж мотоцикль дээрээ очоод мотоциклынхоо гинжийг нь засчихаад эргээд мотоцикль унаад эхнэрийнхээ үлдсэн газарт ирсэн чинь манай эхнэр Мягмарсүрэнг сууж байсан газраа өөрчлөөд хажуу талд газар хэвтэж байсан,...би эхнэрийгээ өөрийнхөө өмсөж явсан дээлийнхээ хормойгоор хучаад тэвэрч суусан, ханиа гэсэн чинь манай эхнэр дуугарахгүй нас барсан байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 246-247 /

 

Хохирогч Х.Н гийн ... би талийгаачийг осгож нас бараагүй гэж бодож байна. Талийгаачийг нөхрийнхөө гарт амиа бүрэлгүүлж нас барсан гэж бодож байна...манай охиныг ямар нэгэн байдлаар хөдөлгөхгүй болгочихоод л манай охин нас барсан байна гэж бодож байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 88 /

Гэрч С.Түвшингийн...би 21.00 цагийн үед замдаа явж байгаад төөрөөд явж байтал зам дээр 1 мотоцикльтой 2 хүн тааралдсан  төөрчихлөө би хаана явна, тар нар хаанахын улсууд гэсэн чинь  эмэгтэй хүн нь манайх энүүхэнд Рашааны хүрэмд байдаг  эндээс 20 орчим км  гэх хэлсэн, .. эр хоёр хүний мотоцикль нь газарт уначихсан байсан би мотоциклийг нь босгоод асааж өгсөн  эрэгтэй хүн нь мотоцикль дээрээ мордчихоод  өнхрөөд ойчсон, би дахиж мотоцикль дээр нь мордуулж өгөхөд дахин өнхрөөд ойчсон,... би тэр хоёроо салаад ганцаараа мотоциклиороо явсан  хашаа явж байгаагаа мэдэхгүй явсаар байгаад нэг мэдэхэд аймгийн гэрэл харагдсан.., аймагт айлд ирээд алын хүн хоол хийж өгөхөөр нь идчихээд цаг харахад 01.10 цаг болж байсан .. гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 93-95/,

            ... тэр  хоёртой хамт байж байхад тэр эрэгтэй шал согтуу эхнэрээ муу янхан пизда гээд хараагаад байсан, ...нэг удаа нүүр лүү нь гараараа цохиод авсан би эрэгтэйг болохгүй гээд цааш нь түлхсэн, ..тэр эрэгтэй яасан их хүнээр өмөөрүүлдэг янхан гээд эмэгтэйн шилэн хүзүү рүү нь гараараа цохиод авсан эмэгтэй газарт ойчсон,.....мотоцикль хажуугаараа ойчсон эрэгтэй газарт суучихсан, эмэгтэй жаахан зайтай зогсож байсан,...тэр үед мотоциклийн гинж салаагүй зүгээр байсан, гинж тасарсан бол мотоцикль араандаа хийсэн ч хөдлөхгүй, мотоцикль хэвийн асч байсан,....эрэгтэй хүн нь эхнэрийгээ цааш нь чангаагаад зууралдаад л үлдсэн,...эхнэр нь урдаас нь дуугардаггүй, гэрлүүгээ явъя осгож үхлээ гээд байсан,... гэх мэдүүлэг / хх-ийн 56-59/

            Гэрч М.Баасанхүүгийн...Н.Э голдуу архи уучихсан согтуу байдалтай, хэрүүл маргаантай байдаг, .. Н.Э нь талийгаач Ш.Мягмарсүрэнг мотоциклийн гинжээр 2-3 удаа ороолгоод бие нь хүрэн эрээн болсон байхад ээж нь гэртээ аваад ирсэн,... Н.Э архи уухаар байнга зоддог боож унагаагаад ухаан алдуулаад үнэртэй ус үнэртүүлээд , ус цацаж сэрээдэг гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 107- 108/  

Гэрч П.Мөнхтогтоогийн... өглөө 10 цаг 20 минутад манай гэрт Н.Э мотоциклио уначихсан ирээд манай гэрт орж ирээд аймгаас гэр лүүгээ явж байсан чинь мотоциклийн гинж ар талдаа орж гацаад хээр хоноод багаж байхгүй болоод гинжээ гаргаж чадахгүй байж байгаад өглөө бүсээрээ оосорлож гаргалаа,... хэр хоноход эхнэрийгээ хадны нөмөрт суулгаж үлдээгээд мотоциклио янзалчихаад ирсэн чинь мөлхөөд жаахан холдчихсон байсан  би тэрлэгээ тайлаад хучаад хажууд нь жаахан сууж байсан чинь амнаас нь цагаан хөөс сахраад өнгөрчихлөө гэсэн хэлсэн,тэр нас барсан газар нь манай гэрээс 10 гаруй км хол газар байгаа.. гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 98-99/,

Гэрч Ц.Очирбатын... шөнө явж байхад 00.00 цагийн үед төөрчихсөн бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй тааралдсан гэж хэлсэн, Түвшин өөрөө ч төөрчихсөн явж байсан гэж хэлсэн.... гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 117-118/,

Гэрч Д.Нарангийн .. Ш.Мягмарсүрэнг нас барсан байна гэж сонсоод Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хар хуруу гэх газарт ирэхэд талийгаачийн тэр газарт нас барсан байсан, намайг тэр газарт очиход Н.Э байхгүй байсан..,...Н.Э сүүлийн үед нилээд их архи уугаад байдаг болсон ... гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 132-134/,

Насанд хүрээгүй гэрч М.Даваажаргалын...би жил бүрийн зун, хааяа жил бүрийн цагаан сараар очдог, намайг очсон байхад Н.Э нь манай ээжийг өшиглөөд, хөл гарыг нь мушгиад, үснээс нь зулгаагаад гартаа барьсан зүйлээр цохиж зоддог, мөн галын сэтгүүр төмөр гээд гартаа барьсан зүйлээрээ цохиж зоддог байсан. Намайг очих бүрд л манай ээжийг Н.Э нь зоддог байсан,...би надаас л болж зоддог байх л гэж боддог, ер нь гадуур явж ирээд архи ууж ирээд л манай ээжийг элдэв нэгээр хэлээд  зоддог, ээжийн нүүр ам нь хөхөрчихсөн л байдаг байсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 186-187/

Баянхонгор  аймгийн Шүүхийншинжилгээний албаны 2019оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн...талийгаач Ш.Мягмарсүрэнгийн цогцост хамар, өвдөгт зулгаралт, хамар шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба үхлийн шалтгаан нөлөөлөхгүй болно,...Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ,..талийгаачид хийсэн 2019.04.09-ний 18.50 цагийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 12-16 цаг болсон байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1 –р хх-ийн  202-203/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн № 995 дугаар шинжээчийн ..Анхны шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй,...талийгаач Ш.Мягмарсүрэнгийн цогцост хамар, өвдөгт зулгаралт, хамар шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ нь талийгаачийн амьд үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд  гэмтлийн зэрэгт хамаарахгүй , үхэлд нөлөөлөхгүй,...талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ,...нас барсан цаг хугацааг цогцосны гадна үзлэгээр тогтооно... гэх дүгнэлт / хх-ийн 213-215

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн № 2578 дугаар шинжээчийн...Н.Эын биеэс авсан цусны дээж гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна... гэх дүгнэлт / хх-ийн 221-222/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № 317 дугаар шинжээчийн ...Н.Эын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт / хх-ийн 228-229/

Баянхонгор аймгийн авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар шинжээчийн...цг мотоциклийг асааж өөрийн биеэр унаж хөдөлгөөнд оролцож үзэхэд гинж нь мултраагүй, мотоциклийн гинж араанаасаа мултрах гэмтэл гарч болох ч гараараа гинжийг засварлах боломжгүй,...мотоциклийн гинж араанаасаа мултарсан үед мотоциклийн хөдөлгүүр асах боловч цааш явж хөдөлгөөнд оролцох боломжгүй,... мотоциклийн гинж араандаа хавчуулагдсан гэх ямар нэгэн ул мөр шинж тэмдэг эд ангид мэдэгдэхгүй байна..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-236/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Эыг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Н.Э нь өөрийн хайнга, хариуцлагагүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас амь хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой, бусдын амь насыг болгоомжгүй хохироосон ба тус хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тул шүүгдэгч Н.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол их, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт .... Н.Э нь ам бүл 4,  өндөр настай ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг ба түүний асрамжинд байдаг, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн , хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа  тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү ...  гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна

 

Шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирогч Х.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу оршуулгын зардалд  нийт 3172920 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх баримтаар тогтоогдсон 2569300 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс мөрдөн байцаалтанд гаргаж өгсөн хохирол төлбөртэй болон амь хохирогчийн оршуулахтай холбоотой гарсан зардлын баримтууд гэх хохирогч Х.Н гийн гаргасан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн судлахад шашны зан үйл болон хоног хураахтай холбоотой, ган гандан хийдэд хурал даасан болон ном хуруулахтай холбоотой шашны зан үйлийн зардал зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч Х.Н гийн нэхэмжлэлээс үлдэх 603200  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Энхбатын асрамжинд насанд хүрээгүй хүн буюу охин М.Мөнхцэцэг, хүү М.Мөнхбат нар байгаа ба  Хүүхэд хамгааллын тухай хуулиийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д... эрсдэлд нөхцөлд байгаа хүүхэд ...гэж ,... асран хамгаалагч, харгалзан дэмжигч , хууль ёсны төлөөлөгчгүй,.. хүүхдийн хамруулан ойлгохоох заасан,... мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т... эсрдэлд нөхцөлд байгаа хүүхдийн нөхцөл байдлыг үнэлгээг харгалзан Гэр бүлийн тухай  хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хутай хууль заасан... арга хэмжээг авна... гэж, ... Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар ... эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садангийн бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох..., тухай журмыг, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар.. сумын Засаг дарга   асран хамгаалагч, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах... эрхтэй талаар зохицуулсан байх тул шүүгдэгчийн асрамж халамжинд байсан насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагчийг хуульд заасан журмын дагуу томилж, даруй шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Өлзийт  сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үзмийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, мотоциклийг эзэмшигч Н.Эад буцаан олгож, Н.Эын эзэмшлийн ...5 тооны хонь...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Н.Э ыг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг   2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э ад оногдуулсан 2 / хоёр/  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Э аас оршуулгын зардалд нийт 3172920 төгрөг  нэхэмжилснээс 2569300 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 603620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.  Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар шүүгдэгч Н.Э ын охин овогт М.М , хүү овогт М.М нарын  асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу томилж, даруй шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Өлзийт  сумын Засаг даргад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үзмийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, мотоциклийг эзэмшигч Н.Э ад буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Н.Э ын эзэмшлийн .. 5 тооны хонь...ийг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8.Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Н.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын  16 -ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.