Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00361

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/00361

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 11 дүгээр  хороо, 2 хэсэг, Мөнхзайсан 1 гудамжны 77 тоотод оршин суух, Тамир овогт  Батхуягийн Ганхөлөг  /РД:УЗ88041015/-ийн нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны гудамж, Гадаад Харилцааны Яамд холбогдох 

           Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.                            

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь нэхэмжлэл гаргасан бөгөөд олон төрлийн итгэмжлэл гарагж бидний эрхийг зөрчиж байна.

1. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон  төлөөлөгчийн овог, эцэг, эхийн нэр өөрийн нэр хаяг итгэмжлэл олгосон он сар өдөр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ... Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэж заасан бөгөөд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн гэрийн хаяг дурдаагүй, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл төлөөлүүлэгчийн гарын үсэг илт зөрүүтэй байна.

2.   Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд Япон улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортад үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.Гадаад паспортыг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх нь эргэлзээтэй, Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна.

3.    Нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэлийг аль улсын хэл дээр үйлдсэн эсэх нь тодорхойгүй,Япон улсын иргэн Монгол хэл дээр итгэмжлэл олгохдоо ямар эрх үүрэг олгож байгаагаа мэдсэн эсэх нь тодорхойгүй байна.Гадаадын иргэн итгэмжлэлийг  эх хэл дээрээ үйлдэж, түүний албан ёсны орчуулгаар орчуулж, түүнийг нотариатын үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай.Монгол хэлээр шууд олгосон нь хуулль зөрчиж,нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Болд овогтой Оюу-Эрдэнэд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, Монгол улсын гадаад харилцааны яаманд холбогдох иргэний  хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Консулын газрын мэргэжилтэй Ц.Майцэцэг би иргэн Б.Ганхөлөгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

     Иргэн Б.Ганхөлөг нь нэхэмжлэлдээ гадаад паспортад үндэслэн итгэмжлэл олгосон гэжээ. Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг  тодорхойлох баримт бичиг нь зурагтай  өөрийн  овог нэр бусад мэдээллийг дурдсан хангалттай.Заавал  иргэний үнэмлэх байхыг шаардахгүй. Мөн итгэмжлэлийг орчуулгагүй олгосон гэж дурдсан байна.Энэ нь огт үндэслэлгүй юм Консулын ажилтан 2 удаа ирж итгэмжлэл хийлгэхэд тухайн бүр орчуулга хийж авсан байдаг, үүнийг нотлох баримтыг хариу тайлбарт хавсаргасан.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хан-уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Болд овогтой Оюу-Эрдэнэд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлээр Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь нэхэмжлэл гаргасан бөгөөд олон төрлийн итгэмжлэл гаргаж бидний эрхийг зөрчиж байна.

      Гадаад  хэргийн яам нь нотариатын үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын тухай болон нотариатын үйлдэл хийх журмыг дараах байдлаар зөрчиж, хууль бусаар нотариатын үйлдэл хийж бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

1.Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон  төлөөлөгчийн овог, эцэг, эхийн нэр өөрийн нэр хаяг итгэмжлэл олгосон он сар өдөр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ... Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэж заасан бөгөөд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн гэрийн хаяг дурдаагүй, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл төлөөлүүлэгчийн гарын үсэг илт зөрүүтэй.

2.Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг  үндэслэх бөгөөд Япон улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортад үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.Гадаад паспортыг итгэмжлэлийн ард хуулбарлаагүй тусад нь хуулбарласан нь уг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх эргэлзээтэй Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл  олгосон гэж үзэхээр байна.

3.Уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Япон улсын иргэн Нйишино Ёошимасагийн Болд овогтой Оюун-Эрдэнэд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн  нотариатын  үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хан-уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Болд овогтой Оюу-Эрдэнэд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлээр Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь нэхэмжлэл гаргасан бөгөөд олон төрлийн итгэмжлэл гаргаж бидний эрхийг зөрчиж байна.

Гадаад  хэргийн яам нь нотариатын үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын тухай болон нотариатын үйлдэл хийх журмыг дараах байдлаар зөрчиж, хууль бусаар нотариатын үйлдэл хийж бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

1.Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон  төлөөлөгчийн овог, эцэг, эхийн нэр өөрийн нэр хаяг итгэмжлэл олгосон он сар өдөр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ... Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэж заасан бөгөөд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн гэрийн хаяг дурдаагүй, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл төлөөлүүлэгчийн гарын үсэг илт зөрүүтэй.

2.Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг  үндэслэх бөгөөд Япон улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортад үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.Гадаад паспортыг итгэмжлэлийн ард хуулбарлаагүй тусад нь хуулбарласан нь уг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх эргэлзээтэй Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл  олгосон гэж үзэхээр байна.

3. Уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Япон улсын иргэн Нйишино Ёошимасагийн Болд овогтой Оюун-Эрдэнэд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн  нотариатын  үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, Монгол улсын гадаад харилцааны яаманд холбогдох иргэний  хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Консулын газрын мэргэжилтэй Ц.Майцэцэг би иргэн Б.Ганхөлөгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээг зөвшөөрөх боломжгүй байна.

   Иргэн Б.Ганхөлөг нь нэхэмжлэлдээ гадаад паспортад үндэслэн итгэмжлэл олгосон гэжээ. Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг тодорхойлох баримт бичиг нь зурагтай өөрийн овог нэр бусад мэдээллийг дурдсан хангалттай.Заавал иргэний үнэмлэх байхыг шаардахгүй.Мөн хавтас хэрэгт хавсаргасан нотлох баримт болох Токио хотод суугаа элчин сайд С.Хүрэлбаатар нь ГХЯ-ны консулын газарт ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн цахим шууданд Япон улсын иргэний үнэмлэх гэж байдаггүй.Ургийн бичиг, жолооны үнэмлэх, гадаад паспорт нь үндсэн баримт бичиг болдог.Хүн бүрд жолооны үнэмлэх гадаад паспорт тэр бүр байдаггүй тул элчин сайдын яам аль байгаа баримт бичгийг үндэслэдэг гэж бичсэн нь заавал иргэний үнэмлэх гэж монгол улсын хуулиар дурдсан баримт бичиг байхыг шаардахгүйг нотолж байна.. Нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт Нотариатын тухай хуулийн 41 дүгээр заалтыг дурдахдаа Иргэний хуулийн 64 дүгээр 64.2.1, 64.2.2 –т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэсэн хэсгийг оруулсан байдаг боловч энэ хэсэг нь зөвхөн хуулийн этгээдээс итгэмжлэл өгч байгаа тохиолдолд баримтлан заалт юм.

Өнөөдөр бидний хэлэлцэж буй иргэний хэрэг нь  хувь хүнээс хувь хүнд олгож  байгаа итгэмжлэлийг хэлэлцэж буй тул 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтаас итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх 64.2.3 олгосон он сар өдрийг заах, 64.2.4 хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, 64.2.5 итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах зэрэг бүх хүчин төгөлдөр байхад шаардлагатай хуулийн шаардлагыг хангасан байна.

Иргэн Нишино Ёошимасагийн гарын үсгийн илт зөрүүтэй байгаа талаар нэхэмжлэлдээ дурджээ.Элчин сайд С.Хүрэлбаатарын ирүүлсэн өмнөх 2 итгэмжлэлийн тухай дурдсан цахим шууданд тухайн иргэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, 10 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг тус тус өөрийн биеэр ЭСЯ-д ирж хийлгэсэн тухай дурдсан бөгөөд үүнийг дээрх 2 итгэмжлэлийг олгох үед хийгдсэн орчуулга, мөн 10 дугаар сарын 25-ны өдрийн Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Нишино Ёошимасагийн гаргасан итгэмжлэлийг дэмжин зөвшөөрөх тухай тодорхойлолт, уг баримт бичигт зурсан гарын үсэг зэрэг нь нотолж байна.

Гадаад паспортыг заавал ард нь  хуулбарлах хуулийн шаардлага байхгүй, тусад нь баталсан ч тухайн баримт бичиг хүчинтэй байна.,үүнийг нотариатын үүрэг гүйцэтгэж буй консулын ажилтан, элчин сайд зэрэг эрх бүхий ажилтнууд бүгд нотолж байна.Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна гэж өөрийн бодлыг нэхэмжлэлд дурдсан  үүнийг батлах ямар нэгэн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэлийн 3 дахь нотариатын үйлдэл хийхдээ аль улсын хэл дээр үйлдсэн нь тодорхойгүй гэжээ.Иргэн Нишино Ёошимаса дээрх 3 итгэмжлэлийг олгож байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан, итгэмжлэл олгогдох бүрд орчуулга хийгдэж байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан, итгэмжлэл олгогдох бүрд орчуулга хийгдэж байсан нь нотлох баримтаар нотлогдоно.

Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Нотариатын үйлдэл хийх баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна гэж хуульчилсан. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь “Хилийн чандад ажиллаж байгаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулж өгч болно” гэж заасан.

Элчин сайд Хүрэлбаатарын 2016 оны 6 дугаар сарын 09, 10 дугаар сарын 06,10 дугаар сарын 25-ны өдрүүдэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон итгэмжлэлүүд нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар, Улсын их хурлаас баталсан Консулын дүрмийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр итгэмжлэл тул Б.Ганхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганхөлөг нь хариуцагч Гадаад Харилцааны Яаманд холбогдуулан Япон улсад суугаа Монгол улсын консулын 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн  Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн Япон улсад суугаа Монгол улсын консулын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Гадаад Харилцааны Яам нь Япон улсад суугаа Монгол улсын консул нь дээрх итгэмжлэлүүдийг гэрчлэхдээ Монгол улсын Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Монгол улсын Консулын дүрмийн дагуу гэрчилсэн бөгөөд эдгээр итгэмжлэлүүд нь хүчин төгөлдөр итгэмжлэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Монгол улсын Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх бөгөөд Улсын их хурлын тогтоолоор батлагдсан Монгол улсын Консулын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т консул нь  Нотариатын тухай Монгол улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг удирдлага болгон нотариатын үйлдэл хийхээр заажээ.

Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд “Хамтран ажиллах гэрээ” цуцлагдсаныг баталж, Б.Ганхөлөгөөс байрны түрээсийн төлбөр гаргуулах тухай иргэний маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх эрхийг олгож 2 жилийн хугацаатай  олгосон итгэмжлэлүүдийг 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Япон улсад суугаа Монгол улсын консул Н.Баясгалан, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Япон улсад суугаа Монгол улсын консул Энхбат, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Япон улсад суугаа Монгол улсын консул Д.Мөнхцэцэг нар тус тус Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг баримтлан гэрчилжээ. /хх-ийн 52-63 дугаар талууд/

Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хилийн чанадад  ажиллаж байгаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн  газар нь  нотариатын үйлдэл, баримт бичгийн монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно”, Улсын их хурлын тогтоолоор батлагдсан Монгол улсын Консулын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-т “Консул нь нотариатын баримт бичгийг Монгол хэлээр хөтөлнө”, 12.10-т “Нотариатын үйлчилгээ хийлгэх этгээд баримт бичгийг хөтлөх хэлийг мэдэхгүй бол уг баримт бичгийн эхийг түүнд орчуулан өгнө” гэж тус тус заасны дагуу Япон улсад суугаа Монгол улсын консул нь 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр,  2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас олгож байгаа итгэмжлэлүүдийг гэрчлэхдээ итгэмжлэлүүдийг Япон хэл дээр орчуулсан нь  хавтас хэрэгт авагдсан байна./хх-ийн 52-58 дугаар талууд/

Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Үйлчлүүлэгч нь гарын үсгээ өөрийн мэддэг хэл дээр зурж болно”, 26 дугаар зүйлийн 26.3-т  ”үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.3-т “үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг  хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад  тохиолдолд  үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ”, Монгол улсын Консулын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Нотариатаар батлагдах хэлцэл, өргөдөл, бусад баримт бичиг үйлчлүүлэгч нотариатын үйлчилгээ хийх консулын дэргэд  гарын үсэг зурна”  гэж тус тус зааснаар төлөөлүүлэгч Япон улсын иргэн Нишино Ёошимаса дээрх итгэмжлэлүүдэд өөрийн гарын үсгээ зурсан болох нь Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд С.Хүрэлбаатарын тайлбар, мөн Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Итгэмжлэлээ дэмжин зөвшөөрөх тухай”  тайлбараар тус тус нотлогдож байна.

Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэхээр, “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 4.1.5-д  нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо гадаадын иргэний паспорт буюу  түүнийг орлох хууль ёсны баримт бичгийг үндэслэн тогтоохоор заасан бөгөөд Япон улсад суугаа Монгол улсын консул нь Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүдийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч Нишино Ёошимасагийн гадаад паспортыг үндэслэн түүний хувийн байдлыг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч тал нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон  төлөөлөгчийн овог, эцэг, эхийн нэр өөрийн нэр хаяг итгэмжлэл олгосон он сар өдөр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ” гэж заасан атал Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон итгэмжлэлүүд дээр төлөөлүүлэгчийн хаягийг дурдаагүй байна гэж маргасан боловч төлөөлүүлэгчийн итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, бусдын дарамт шахалтад авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн олгосон итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг төлөөлүүлэгчийн гэрийн хаягийг бичээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэргийг хянан хэлэлцэх  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагт товлогдон зарлагдсан шүүх хуралдааны товыг зохигчид танилцаж гарын үсэг зурсан боловч, шүүгчийн эрүүл мэндийн асуудлаас  шүүх хурал хойшлогдож, зохигчдод шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэх талаар шүүгчийн туслах тэмдэглэл хөтлөн хавтас хэрэгт авагдсан болохыг дурдав.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг баримтлан Монгол улсын Гадаад харилцааны яаманд холбогдох холбогдох Япон улсад суугаа Монгол улсын консулын 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Ганхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ