Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 763

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Билгүүжин,

хохирогч Г.М,

гэрч Б.Э,

шүүгдэгч Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ожин овогт Юмжирдуламын Болормаад холбогдох эрүүгийн 2005020671159 дугаартай хэргийг 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, ***, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 0,  охин, хүү, ач зээгийн хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 00-р байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ожин овогт Юмжирдуламын Болормаа /РД: **00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ю.Б нь 0000 оны 0 дугаар сарын 00-аас 00-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд хохирогч Г.М-тэй маргалдан улмаар биед нь халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Б мэдүүлэхдээ: “...0000 оны 0 дугаар сарын 00-00-нд шилжих шөнө гэрийнхээ гадаа найзын хамт тамхи татаад хөлөө амраагаад багажтай цүнхээ хажуудаа тавьчихаад сууж байтал согтуу хүүхэн ирээд “энд тамхи татаж болохгүй” гээд бид хоёрыг доромжилсон. Улмаар хажууд байсан багажтай цүнхийг аваад зугтаасан. Тэгээд би хойноос нь хөөгөөд цүнхээ авах гэсэн чинь намайг үсдээд авсан. Тэгээд газар дараад хэвтүүлээд миний дээрээс дараад унасан. Найз маань “болиоч ээ уучлаарай” гэсэн чинь “та нар хаанахын хүүхэн юм, Барсын архичид уу, банзал, янхан, архичин, дэвсгэр” гэх мэтээр доромжлоод миний үснээс дараад хэвтээд байсан. Тэгэхээр нь миний амьсгал давхцаад Г.М-ийн гараас нь хазахад үс тавихаар нь босч ирсэн. Босоод ирэхэд дахид хөл гарлуу өшиглөөд үсдээд байсан. Г.М нь согтуу байсан ба цагдаа дууд гээд зогсоод байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Миний цүнхийг авснаас болж маргаан үүссэн. Г.М нь намайг их доромжилсон. Би өөрөө хохирогч байж өнөөдөр шүүгдэж байгаадаа гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.М мэдүүлэхдээ: “...Тухайн үед 2 пиво уусан байсан ба орцны үйлчлэгч Э-тэй гадаа уулзахад “мах хөрөгчиндөө хийчихээч” гээд махаа надад өгсөн. Э“би хоолоо идчихээд гарч хүүхдийн тоглоомын талбай цэвэрлэнэ” гэхээр нь би “за тэгвэл хамт хогоо түүчихье” гээд түрүүлээд гартал хүүхдийн тоглоомын талбай дээр 0 эмэгтэй сандал дээр суучихсан 0 нь тамхи татаж байсан. Тэгэхээр нь би тамхи татаж байсан эмэгтэйд шаардлага тавихад “чамд ямар хамаатай юм” гэхээр нь би зууж байсан тамхийг нь аваад шидсэн чинь миний хөл руу өшиглөсөн. Улмаар цүнхээрээ цохисон. Цүнхнийх нь цахилгаан онгорхой дотор нь архи харагдаж байсан. Тэгэхээр нь би цүнхийг нь булайгаад “архи уух гэж байна уу, цагдаа дээр очье” гэсэн чинь “чи муу СӨХ-ийн ажилтан юу юм, та нар юу хийдэг юм” гээд босч ирээд намайг доромжлоод байхаар нь барьж явсан махаа шидсэн. Тэгтэл зүүн гараас зуураад чирсэн. Бас үснээс зулгаагаад байхаар нь би эргүүлээд үснээс нь зулгаасан. Зууралдаж байгаад юманд тээглээд унасан. Толгой руу 0-0 удаа өшиглөсөн. Гарнаас хазсан. Надад учирсан гэмтлийг Ю.Болормаа учируулсан. Гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн 000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.      

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Э: “...М нь Б-г үсдэж аваад явган хүний зам дээр М нь Б-г дараад унасан. Тэгээд Б “тавиач” гэхэд М-г тавихгүй байсан. Б-гийн дүү М-д даруулсан учраас бүдэг сонсогдож байсан. Тэгээд М-ийн Б-тай хамт явж байсан эмэгтэй татаад тэр 2 салцгаасан. Б салчихаад 00-р байрны 0-р орц руу яваад орцны гаднах сандал дээр суухад араас нь М очоод Б-тай хэрэлдсэн. М-г Б болон над руу “чи согтуу авгай, дөрвөд авгай” гээд дайрсан. Тэгсэн Б сандал дээрээс боссон чинь М барьж аваад дахиад барьцалдаж авсан. Би утсаа аваад бичлэг хийсэн гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.М-ийн:

“...0000 оны 0 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө би 00 цагийн үед 0 дугаар орцны үйлчлэгч Э гэх эмэгтэйтэй гадаа уулзаад “энэ махыг хөргөгчдөө хийчхээч” гээд надад махаа өгсөн. Э “би хоолоо идчихээд гарч хүүхдийн тоглоомын талбай цэвэрлэнэ” гэхээр нь би “за тэгвэл хогоо түүчихье, би машинаа харчихаад очоод байж байя” гээд түрүүлээд гарсан. Тэгээд машинаа харчхаад хүүхдийн талбай дээр ирэхэд 0 эмэгтэй сандал дээр суучихсан 0 эмэгтэй нь тамхи татчихсан сууж байсан. Тэгэхээр нь би тэр тамхи татаж байсан эмэгтэйд “чи энд суух шаардлагагүй, тамхи татаад байх юм, үйлчилгээний ажилчид хогоо цэвэрлэх гэж байна” гэхэд тэр эмэгтэй “чамд ямар хамаатай юм, чи юу юм” гэхээр нь би зууж байсан тамхийг нь аваад шидчихсэн чинь тэр эмэгтэй миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би “чи муу одоо юу юм” гэсэн чинь миний толгойны дух хэсэг рүү цүнхээрээ 0 удаа цохисон. Цүнхнийх нь цахилгаан онгорхой архи харагдаж байсан. Тэгээд би цүнхийг нь булаагаад “өө за архи уух гэж байна уу, хоёулаа цагдаа дээр очъё” гэсэн чинь тэр эмэгтэй босож ирээд миний зүүн гарын бугалгаас татаад надад цүнхээ өгөхгүй гээд татаад байсан. Хамт сууж байсан эмэгтэй нь “одоо боль” гэхэд бид хоёр зууралдаж байгаад салсан. Тэгээд би Эрдэнэчимэгийг дуудах гээд сандлын араар нь явж байсан чинь араас олон юм хэлээд байхаар нь би барьж явсан махаа шидсэн. Хаашаа оносныг нь би мэдэхгүй байна. Жижиг махнууд газарт тарчихсан байсан. Тэгсэн тэр эмэгтэй миний зүүн гараас зуураад 00 дүгээр байрны 0 дүгээр орцны орчим руу чирсэн. Бас миний үснээс зулгаагаад байхаар нь би эргүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд би зууралдаж байгаад юманд тээглээд унасан. Тэгэхэд миний толгойны баруун талын дагз орчим руу 0-0 удаа өшиглөөд зүүн гарын бугалга, шуу хэсэгт хазсан. Тэгээд бид хоёр босож ирээд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаартай:

“...Г.М-ийн биед зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

3. Гэрч Б.Э-   ийн:

“...М, Б-гийн цүнхийг булааж аваад буцаагаад Болормаа цүнхээ авах гээд зууралдаад цүнхээ авахад М Б-ийн толгой хэсэг рүү мах шидсэн. Тэгээд би эргэн тойрон харчихаад эргээд хартал М, Б-г үсдэж аваад явган хүний зам дээр М, Б-г дараад унасан. Тэгээд Б тавиач гэхэд М-г тавихгүй байсан. Б-ийн дуу М-т даруулсан учраас бүдэг сонсогдож байсан. М, -г “чи муу гудамжны архичин, чамайг цагдаад өгнө” гэх мэтээр орилж байсан. Тэгээд Мөнгөнцэцэгийг Б-тай хамт явж байсан эмэгтэй татаад тэр 2 салсан. Б, салчихаад 00-р байрны 0-р орц руу яваад орцны гаднах сандал дээр суухад араас нь Мөнгөнцэцэг очоод Б-тай хэрэлдсэн. М, Б болон над руу “чи согтуу авгай, дөрвөд авгай” гээд дайрсан. Тэгсэн Б сандал дээрээс боссон чинь М барьж аваад дахиад барьцалдаж авсан. Энэ үед бие биенийгээ цохисон эсэхийг мэдэхгүй байна. Намайг утсаа авах гээд явахад Мөнгөнцэцэг Болормааг дараад уначихсан байсан. Утсаа авчихаад ирэхэд бас л дараад унасан тэр хэвээрээ байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

4. Шүүгдэгч Ю.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...Гар утсанд 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр бичигдсэн received_296708871333435 гэсэн нэрээр хадгалагдсан 00:00:00 секундийн бичлэг байх ба тус бичлэгийг эхлүүлэхэд гадаа харанхуй дүрс бүдэг ягаан өнгийн цамцтай /Г.М/ газарт хэвтсэн Б-гийн үс юм уу гараас зуурсан байдалтай Б доош тонгойсон гараа татаж байгаад өшиглөж байгаа дүрс гараад дуусна. received_681592775906909 дугаартай 00:00:00 секундийн бичлэгийг эхлүүлэхэд гадаа харанхуй орон сууц, зогсоолд тавьсан автомашинууд харагдах ба авто зогсоолд зогссон машинуудын хойд хэсэгт сүүдэрвчний хажууд М нь баруун гартаа ууттай зүйл барьсан, зүүн гараар Б-руу чичсэн байдалтай, Болормаа сүүдрэвчийн доороос мөн зүүн гараа чичин өөдөөс нь явж хэрэлдэн ойртон очиж зүүн хөлөөрөө өшиглөж М нь зүүн гараар хааж, баруун гарт барьсан ууттай жижиг бөөрөнхий зүйлээр болон гараар Болормаагийн толгой нүүр орчимд 0-0 удаа зүүн баруун гараар ээлжлэн 0-0 удаа цохих үед баруун гарт барьж байсан ууттай зүйл унаж М нь  Б-гийн баруун гарын мөр хэсгээс, Б нь  баруун гараар М-ийн зүүн гарын суга орчим цамцнаас зуурах үед М өөрлүүгээ татан камераас гарах ба энэ үед Б газарт унасан /хөл хэсэг нь харагдана/ М газарт өвдөглөн сууж Б-ийн баруун талаас нь дээр нь дарж хэвтсэн байдалтай байх ба Н-нь М-ийг болихыг шаардан баруун мөрнөөс нь татаж байгаа дүрс бичиг байснаар үзлэгийг дуусгав..” /хх-ийн 23-24-р хуудас/,

6. Хохирогч Г.М-гийн эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 000.000 төгрөг нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ю.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ю.Б нь хохирогч Г.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ю.Б нь 0000 оны 0 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд хохирогч Г.М-тэй маргалдан улмаар биед нь халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь “зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Г.М-гийн “тэр эмэгтэй миний зүүн гараас зуураад 00 дүгээр байрны 0 дүгээр орцны орчим руу чирсэн. Бас миний үснээс зулгаагаад байхаар нь би эргүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд би зууралдаж байгаад юманд тээглээд унасан. Тэгэхэд миний толгойны баруун талын дагз орчим руу 0-0 удаа өшиглөөд зүүн гарын бугалга, шуу хэсэгт хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын -ний өдрийн 0000 дугаартай:

“...Г.М-гийн биед зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...бичлэгийг эхлүүлэхэд гадаа харанхуй дүрс бүдэг ягаан өнгийн цамцтай /Г.М/ газарт хэвтсэн, Б-гийн үс юм уу гарнаас зуурсан байдалтай, Б доош тонгойсон гараа татаж байгаад өшиглөж байгаа дүрс гараад дуусна”, “Б, сүүдрэвчин доороос мөн зүүн гараа чичин өөдөөс нь явж хэрэлдэн ойртон очиж зүүн хөлөөрөө өшиглөж М зүүн гараар хаасан, баруун гарт барьсан ууттай жижиг бөөрөнхий зүйлээр болон гараар Б-гийн толгой нүүр орчимд 0-0 удаа зүүн баруун гараар ээлжлэн 0-0 удаа цохих үед баруун гарт барьж байсан ууттай зүйл унаж М, Б-гийн баруун гарын мөр хэсгээс, Б баруун гараар М-гийн зүүн гарын суга орчим цамцнаас М өөрлүүгээ татан камераас гарах ба энэ үед Б газарт унасан /хөл хэсэг нь харагдана/ М газарт өвдөглөн сууж Б-гийн баруун талаас нь дээр нь дарж хэвтсэн байдалтай байх ба Н, М-ийг болихыг шаардан баруун мөрнөөс нь татаж байгаа дүрс бичиг...” /хх-ийн 23-24-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ю.Б нь “би өөрөө хохирогч байж өнөөдөр шүүгдэж байгаадаа гомдолтой байна” гэж гэм буруугийн талаар маргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ю.Б болон хохирогч Г.М нар нь хоорондоо тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, үг хэлээр доромжлох байдлаар бие биедээ халдаж үснээс зулгаах, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хазах зэргээр харилцан зодолдсон байх ба, уг зодооны улмаас хохирогч Г.М-ийн биед зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугуй, баруун өвдөгт цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дүгээр шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байна.  

Шүүгдэгч Ю.Б нь хохирогч Г.М-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг дам нотлох баримтуудаар хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдсон, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтүүдээр хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэснийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч Г.М-т учирсан гэмтэл нь шүүгдэгч Ю.Б-гийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ю.Б-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн заалт гэмтлийн зэргээр зүйлчлэгддэг зохицуулалттай.  

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ю.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Харин тус гэмт хэрэг гарахад хохирогч Г.М-гийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх  ба гэмт хэрэг гарсан тухайн нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч Ю.Б-гийн биед “зүүн бугалга, шуу, дунд хуруу, баруун бугалга, бугуйнд цус хуралт, зүүн шанаа, зүүн шуу, долоовор хуруу, баруун ядам хуруу, бүсэлхийд зулгаралт” бүхий гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.

Харин шүүгдэгч Ю.Б нь хохирогчийн энэхүү зүй бус ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох байгууллагад хандах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-гийн биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд нэхэмжилсэн 172.822 төгрөгийг шүүгдэгч Ю.Б-аас гаргуулж, хохирогч Г.М-т олгохоор шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ю.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 0.000.000 /*** ***/ төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ю.Б-нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч Ю.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн зүй бус үйлдлээс буюу хохирогч нь эхэлж шүүгдэгчийн биед халдаж, дээрээс нь дарах зэргээр хүч хэрэглэсэн үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ю.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ю.Б-гийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005020671159 дугаартай хэрэгт хавсаргасан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ю.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.