Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01430

 

Х.Ч-нийнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалтай,

Х.Ч-нийнэхэмжлэлтэй

ОАДШШГА нд холбогдох

Цалин хөлсний /орлого/-ын 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох, илүү төлсөн 1,969,777 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн гаргасан Х.Чулуун-Эрдэнийн цалингаас сар бүр 340,500 төгрөг төгрөгийг суутгахыг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Х.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.Х.Ч нь 2015 оны 6 дугаар сарын 20-нд Булган аймгийн Хангал сумын нутагт авто осол гаргаж Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдсэн юм. Үйлдсэн энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд оршуулгын зардлыг бүрэн төлсөн боловч талийгаачийн ар гэрийнхэн иргэний журмаар нэхэмжлэл гаргаад энэ нэхэмжлэлийг нь УБ хотод Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаартай шийдвэрээр талийгаачийн эхнэр Б.Бгийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож насанд хүрээгүй хүүхдүүдийг нь тэжээн тэтгэхэд зориулж Х.Ч-с сар бүр 113 500 төгрөг гаргуулж 3 хүүхдэд олгуулахаар шийдвэрлэсэн. Уг нь тэжээгчээ алдсаны тэтгэмж.талийгаачийн авч байсан цалингийн зөрүү нь 95 920 төгрөг гэж шийтгэх тогтоолд заасан байсан боловч би энэ зөрүүгээр төлнө гэж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүй орхисон юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн шүүхэд дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд 95 920 гэж заасан ч иргэний хэргийн шүүх 113 500 гэснийг өөрчлөх шаардлагагүй гээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгээд Орхон аймгийн ШШГА-нд гүйцэтгэх хуудас бичигдэж ирээд надаас шийдвэр гарахаас өмнөх цалин тэтгэмжийг нөхөн гаргуулсны дараа Б.Б нь гүйцэтгэх хуудсанд сар бүр 113 500 төгрөгийг надаас гаргуулах гэж бичигдэж ирснийг зөвшөөрөхгүй, хүүхэд тус бүрт нь 113 500 төгрөг гаргуулах ёстой гээд маргаан үүсээд шийдвэр гүйцэтгэгч Лхамягмар нь Сүхбаатар дүүргийн шүүхээс шийдвэрийг тайлбарлуулна гээд албан бичиг явуулсан юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар гэдэг хүн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дугаартай албан бичгээр тус шүүхийн 2016 оны 8 сарын 4-ний өдрийн шийдвэрийн 1 дэх заалтын ...2002 оны 4 сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Д 2010 оны 3 сарын 4-ний өдөр төрсөн хүү Б.Г,2013 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Днарт цалин тэтгэмжийн зөрүү 113 000 төгрөгийг сар бүр гаргуулж ... гэдгийг хүүхэд тус бүрт цалин тэтгэмжийн зөрүү 113 000 төгрөгийг сар бүр гаргуулж олгоно гэж хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэнэ үү гэсэн албан бичгийг үндэслээд одоо надаас сар бүр /113 500 хЗ =340 500/ төгрөг суутгаж эхлээд байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан 113 500 төгрөгийг Х.Ч-с гаргуулж Б.Бд олгох тухай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн байхад түүнд бичигдсэн дүнгээс хууль бусаар илүү мөнгө авч байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч Лхамягмарын энэ хууль бус ажиллагааг зогсоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Х.Ч-нийнэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг зогсоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг миний бие дараах байдпаар өөрчилж, нэмэгдүүлж байна. 1 Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаартай шийдвэрийг гүйцэтгүүлэхээр ирүүлсэн шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг биелүүлэхдээ хууль бус ажиллагаа явуулж ирсэн байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо нь төлбөр төлөгч Хашхүү овогтой Х.Ч-с тэтгэвэр тэтгэмжийн зөрүү болох 783,200 төгрөгийг нөхөн гаргуулах, Б.Д, Б.Г, Б.Днарт цалин тэтгэмжийн зөрүү 113 500 төгрөгийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл нь олгох тухай шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2016 оны 11 сарын 16-ны өдөр бичиж ирүүлжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гарсан тул түүнээс өнөөдрийг хүртэл 113 000 төгрөгийг сар бүр гаргуулж олгох гэснийг тооцож үзвэл өнөөдрийн байдлаар 113 500 х 16 сар =1 816 000 төгрөгийг Х.Х.Ч төлөх ёстой байжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь нийтдээ 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал 3 899 277 төгрөгийг Х.Ч-нийцалингаас суутгуулан Орхон аймгийн ШШГА-ны дансанд төвлөрүүлсэн нь хууль бус ажиллагаа болжээ. Төлбөр төлөгч Х.Х.Ч нь шүүхийн гүйцэтгэх хуудсанд нөхөн төлүүлэхээр заасан 783 200 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн шаардсан даруйд төлбөр авагч Б.Бгийн дансанд шилжүүлсэн. Дараа нь сар бүр төлөх ёстой 113 500 төгрөгийг 2016 оны 8.9.10.11 12 дүгээр сарыг нийлүүлж 567 500 төгрөгийг мөн төлбөр авагчийн дансанд шилжүүлж төлсөн байна. Өөрөөр хэлбэл 2016 оны төлбөрийг төлж дууссан байна. Тэгээд 2017 оны 1 дүгээр сараас цалингаасаа сар бүр 113 500 төгрөг суутгуулж төлөх мэдэгдэл аваад байж байтал шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь хүлээж бай гэж хүлээлгэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Х.Ч-нийцалин хөлсний 50%-ийг суутгаж, Орхон аймгийн ШШГА-ны ХААН банкин дахь 5093216051 дугаарын дансанд шилжүүлэх мэдэгдлийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээллийн цехэд хүргүүлснээр 2017 оны 4 сараас хойш сар бүр цалингийнх нь 50%-ийг суутган авсаар өнөөдрийг хүрсэн байна. Х.Ч-нийцалингаас 2017 оны 4 дүгээр сард 319 188 төгрөг, 5 дугаар сард 416 082 төгрөг, 6 дугаар сард 329 791 төгрөг, 7 дугаар сард 299 707 төгрөг, 8 дугаар сард 511 899 төгрөг, 9 дүгээр сард 410 110 төгрөг, 10 дугаар сард 450 000 төгрөг, 11 дүгээр сард 595 000 төгрөг нийт 3 331 777 төгрөгийг илүү суутган авчээ. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч X Х.Ч-с сар бүр 113 500 төгрөг гаргуулах гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь ийнхүү үндэслэлгүйгээр сарын цалингийн 50 % буюу шүүхийн гүйцэтгэх хуудсанд зааснаас илүү мөнгө авч байгаа нь хууль бус ажиллагаа тул цалингийн 50%-ийг суутгах гэсэн ажиллагааг зогсоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2.Шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан төлбөл зохих мөнгөний хэмжээг дур мэдэн өөрчилж үндэслэлгүйгээр \3 331 777 -113 500 х 12 сар =1 969 777 1 969 777 төгрөгийг Х.Х.Ч-с илүү төлүүлэн авсан байх тул Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1,969,777 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, ОАДШШГАнд холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Х.Чулуун-Эрдэнийн цалингийн 50 хувийг суутгахыг зогсоож өмнө нь илүү суутгаж авсан мөнгийг сар бүр 113,000 төгрөгөөр тооцож 2019 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт тооцсоноо тайлбартаа дурьджээ. Иймд нэхэмжлэлийн дахь шаардлага болох Орхон аймгийн ШШГА-аас илүү суутгаж авсан 1,969,000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг бие даасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа:Х.Ч-нийнэхэмжлэлтэй Орхон аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Лхамягмарын явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой иргэний хэрэгт Б.Бгийн гаргасан бие даасан шаардлагатай танилцлаа. 1 Гуравдагч этгээд Б.Б нь Х.Ч-нийцалингаас сар бүр 340 500 төгрөгийг суутгахыг шийдвэр гүйцэтгэлд даалгаж өгнө үү гэжээ.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаар шийдвэрээр Х.Х.Ч-с сар бүр 113 500 төгрөг гаргуулж Б.Бд олгуулахаар тогтоосон тул энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2 Б Болормаа нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул Х.Ч-нийшаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Лхамягмар нь Х.Х.Ч-с шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг илүү суутгаж авч байснаа хүлээн зөвшөөрч цалингаас илүү суутган авсан мөнгийг 2019 оны 8 дугаар сар хүртэл түүний Б.Бд төлбөл зохих төлбөрт тооцсон тухай болон цаашид цалингаас суутгал хийхгүй байх тухай мэдэгдлийг Х.Ч-нийажилладаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Геологийн цехэд хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байна. Тиймээс Х.Ч-нийшаардлага хууль зүйн үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Иймд Б.Бгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмар шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа анхнаасаа маргаантай байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тайлбарлуулахаар хүсэлт явуулсан. Ингэхэд ерөнхий шүүгч Б.Баатар ... хүүхэд нэг бүрт цалин тэтгэмжийн зөрүү 113 000 төгрөг сар бүр гаргуулж олгоно гэж тайлбар ирүүлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хүүхэд тус бүрт 113 500 төгрөг олгоно гэж тодорхой заасан бөгөөд, давж заалдах шатны магадлалд ...Анхан шатны шүүх талийгаач Н.Балжиннямын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын дундаж 570 520 төгрөгөөр сарын цалин хөлс тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 113 200 төгрөг гэж тооцож насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Хүүхэд тус бүрт ногдох тэтгэмжийн хэмжээ адил, гэр бүлийн гишүүн насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай болсон тохиолдолд үлдэх гишүүдэд ногдох хэсэг тэнцүү хэмжээгээр нэмэгдэх тул хүн тус бүрээр заан тэтгэмжийг тодорхойлоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно. Мөн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртлэх цалин, тэтгэврийн зөрүүд 783 000 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж, төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгч Б.Бд оногдох хэсгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дах хэсэгт заасантай нийцсэн байна гэж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Х.Ч нь тус газарт хандаж, хүсэлт ирүүлсэн байх тул тэтгэлэг төлөгч Х.Чулуун-Эрдэнийн цалингийн суутгалыг 50 хувиар суутгаж байсныг өөрчилж 113,500 болгон, цалингаас илүү суутгасан 2,319,290 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт 2019 оны 08 дугаар сар хүртэл олгохоор тохиролцсон болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шүүх гаргасан шаардлагадаа: Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарт холбогдуулан гаргасан гомдолтой хэрэгт миний 3 хүүхдүүдийн тэжээн тэтгүүлэх дараах бие даасан шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Х.Ч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас миний нөхрийг дайрч амь насыг хохироож надад болон 3 хүүхдэд маань нөхөж баршгүй гарз хохирлыг учруулсан билээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00447 дугаартай шийдвэрээр Х.Х.Ч нь миний 3 хүүхдүүдэд хүүхэд тус бүрт 113,500 төгрөгийг сар бүр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Гэтэл Х.Х.Ч нь шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр буруутгаж гомдоллож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхийн магадлал аль аль нь дээрх 113,500 төгрөг нь нэг хүүхдэд олгогдох төлбөр болохыг дурьдсан. Дээр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Баатар шийдвэрийн заалтыг тайлбарлаж өгсөн байгаа. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хууль зөрчсөн ямар ч зүйл хийгээгүй, хүүхдүүдийг 18 нас хүртэл нь сар бүр суутгалыг хийх ёстой байтал суутгалыг зогсоох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүнээс суутгагдан ирж байгаа 340,500 төгрөг миний хүүхдэд хуулиар олгогдох мөнгө тул бүрэн гаргуулна. 50 хувиар суутгана уу, хэдэн хувиар суутгал хийх нь шийдвэр гүйцэтгэгчийн асуудал. Бид авах ёстой мөнгөө л авна. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. 1.Чулуун-Эрдэнийн цалингаас сар бүр 340,500 төгрөгийг суутгахыг шийдвэр гүйцэтгэлд даалгаж өгнө үү 2.Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 дугаар шийдвэрээр ОАДШШГАнаас илүү суутгаж авсан 1 969 777 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсныг баталж, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,6 дугаар зүйлийн 6.1.2,89 дүгээр зүйлийн 89.7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэнийн цалин орлогоос 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2002 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Д, 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Г, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Днарт сар бүр тус бүрд нь 113.500 төгрөг буюу 340.500 төгрөгийн суутгал хийж Б.Бд олгохыг ОАДШШГАнд даалгаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалаарОрхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг 1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х.Ч ОАДШШГАнаас 1.969.777 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай гэж 2 дугаар заалтын Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.2, 89 дүгээр зүйлийн 89.7.1-д заасныг баримтлан гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 89 дүгээр зүйлийн 89.11, 89.12 дугаарт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэнийн цалин хөлснөөс нь 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтын 2 дахь хэсгийн 2002 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Д, 2010 оны 03 дугаар сарын 04-ны өдөр төрсөн хүү Б.Г, 2013 оны 09 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Днарт сар бүр тус бүрд нь 113.500 төгрөг буюу 340.500 төгрөгийн суутгал хийж Б.Бд олгохыг ОАДШШГАнд даалгасугай гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бгийн сар бүр 340 500 төгрөгийн суутгалыг Х.Чулуун-Эрдэнийн цалин орлогоос хийж төлбөр авагчид олгохыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл юунаас үүдэлтэй, ямар төрлийн маргаан болох ямар хуулиар зохицуулагдах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгаж хариуцагчаар татуулж байгаа боловч энэ асуудал шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа огт биш харин шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн тогтоох хэсгийн техникийн алдаанаас үүдэлтэй маргаан юм. Тодруулбал: 1. Нэхэмжлэгч Х.Х.Ч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг зогсоолгох тухай шаардлага гаргасан ба Орхон аймаг дахь сум дундыи иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-09-15ны өдрийн 142/ШШ2017/00915 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж 2017-11-07-ны өдрийн 171 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Үүний дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шийдвэр гүйцэтгэгчээс цалин хөлсний 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох, илүү суутгасан 1,969,777 төгрөгийг гаргуулах тухай гэсэн шаардлага гаргасан байна. Уг чанартаа нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлага бол гадаад талаасаа шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа мэт харагдаж байгаа боловч дотоод мөн чанар нь төлбөр авагч Б.Бгийн 3 хүүхдэд төлөх сар бүрийн төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр багасгуулах гэсэн төлбөр төлөгч Чулуун-Эрдэнийн хүсэл зориг явж байдаг. Маргааныг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж эхлэхийн өмнөх үе шатанд хариуцагч болох Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагч Б.Бг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу Б.Б уг маргааны зүйлийн талаар мэдэж, бие даасан шаардлага гаргаж оролцох болсон. Б.Б шүүхэд бие даасан шаардлага гаргах болсон үндэслэл нь Чулуун-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас нас барсан нөхрийн нь асрамжинд байсан түүний насанд хүрээгүй 3 хүүхэд тус бүрт олгогдох 113 500 төгрөгний төлбөрийг 2 хүүхдийн хэмжээгээр багасаж, 2 хүүхдийнх нь эрх ашиг хохирч байгаа учраас шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Чулуун-Эрдэнийн маргаж буй асуудал бол Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-08-04ний өдрийн 101/ШШ2016/0447 дугаар шийдвэр бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Х.Ч-с 113 500 төгрөгийг сар бүр гаргуулан насанд хүрээгүй Б.Д, Б.Г, Б.Днарт тус бүрт нь олгох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү төлбөрийг Х.Ч-с гаргуулахаар заан бичихдээ хүүхэд тус бүрт гэдэг үгийг орхигдуулж бичснээс үүдэлтэй маргаан юм. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн утга нь хүүхэд тус бүрт 113 500 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжтой болох нь шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурьдагдсан байгаа, мөн шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116-р зүйлд зааснаар удиртгал тодорхойлох үндэслэх тогтоох гэсэн хэсэг бүхий бүтэцтэй бөгөөд шийдлийг зөвхөн тогтоох хэсэгт бичигдсэнээр тооцох боломж байхгүй талаар тайлбарт нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч огт маргалддаггүй. Өөрөөр хэлбэл яг энэ талаарх тайлбарыг үгүйсгэдэггүй, энэ талаар огт тайлбар хэлдэггүй.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.04-ний өдрийн 101/ШШ2016/0447 дугаар шийдвэрийн зөрүүтэй байдлыг яаж ойлгож биелүүлэх талаар тайлбарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс Орхон аймгийн ШШГА-д ирүүлсэн бөгөөд 113 500 төгрөгийг хүүхэд тус бүрт тооцож сар бүр гаргуулах нь зөв гэсэн албан бичиг ирсэн дагуу Х.Ч-с сар бүр 340 500 төгрөг гаргуулах зорилгоор цалингийн суутгал явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг буруутгах боломжгүй юм. Улсын дээд шүүхийн 2009 оны 05-р зөвлөмжид ...мэдээжийн буюу үг үсгийн, техникийн зэрэг алдааг шүүхийн алдаанд авч үзэхгүй гэж заасан байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн илэрхий техникийн шинжтэй алдаа гарсныг далимдуулж шийдвэрлэлтийг мушгин гуйвуулах боломжгүй юм. Мөн хариуцагч тал ойлгомжтой асуудлаар маргалдаж, шүүхийн шийдвэрийн агуулгыг мушгин гуйвуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Гуравдагч этгээд буюу төлбөр авагч Б.Бгийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Х.Х.Ч нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулж цалин орлогын 50 хувиас илүү суутгал хийж байгаа үйлдлийг зогсоолгох, цалин хөлснөөс шүүхийн  шийдвэрийн гүйцэтгэлд илүү суутгасан 1 969 777 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан ба ...1 969 777 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Нэхэмжлэл дэх “…цалин орлогын 50 хувиас илүү суутгал хийж байгаа шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйлдлийг зогсоолгох “шаардлага нь цалингийн хэмжээнээс илүү суутгал хийсэн тухай бус шүүхийн шийдвэрт заасан 3 хүүхдэд олгох 113 500 төгрөгийг хүүхэд тус бүрт тооцон 340 500 төгрөгийг цалингаас суутгаж байгаа ажиллагааг буруу гэж үзсэн агуулгатай болохыг шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй алдааг гаргасан байна. Тухайлбал,

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 89 дүгээр зүйлийн 89.12-т заасан ...төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хэм хэмжээг хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйтэй холбоотой байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/0447 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “...Х.Х.Ч-с Б.Д, Б.Г, Б.Днарт тэжээгчээ алдсаны зөрүү 113 500 төгрөгийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл нь олгуулахаар шийдвэрлэсэн...”, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба уг шийдвэрийг биелүүлэхдээ шүүхэд хандаж, шийдвэрийн хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тодруулсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 505 тоот албан бичгээр хүүхэд тус бүрд 113 500 төгрөгийг олгох агуулгатай шийдвэрийг биелүүлэх ёстой талаар мэдэгдсэн байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүүхэд тус бүрд 113 500 төгрөг нийт 340 500 төгрөгийг төлбөр төлөгч Х.Х.Ч-с гаргуулах ажиллагааг явуулж байгааг төлбөр төлөгч зөвшөөрөхгүй, шүүхэд хандсан байхад цалингийн 50 хувиас хэтэрсэн суутгал хийгдсэн эсэх талаар дүгнэлт өгсөн нь буруу болжээ.

2.Төлбөр төлөгч Х.Х.Ч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 143 дугаар зүйлд зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан, түүний шийдвэрийг зөвшөөрөөгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах хуульд заасан журмыг зөрчсөн болохыг шүүх анхаараагүй, хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сард цалингаас суутгал хийсэн ажиллагааны талаар гомдол гаргасан байх тул тухай үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх ёстой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т “Гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх түүнийг хүлээн авч хэлэлцэнэ.” гэж заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой бөгөөд уг үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох ажиллагаа хийхийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заажээ.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шүүхийн шийдвэрийг буруу биелүүлж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгох, цалин хөлснөөс илүү суутгасан 1 969 777 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА