Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 18

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Сэлэнгэ ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                               Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                               Шүүгчид                          Я.Туул                                       

                                                                        Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                               Прокурор                       М.Энхбаатар

                                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ ******* Мандал сум дахь сум дундын шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 72 дугаартай шийтгэх тогтоолыг эс з*******шөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ ******* Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн *******  дугаартай, 149/2017/00049/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* ******* суманд ******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Т******* ******* ******* , гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* дахь сум дундын 2 дугаар шүүхийн №29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн т******* засмал замд буюу Сэлэнгэ ******* Баянгол 1 дүгээр ийн нутаг Баянцогтын *******өр гэх газар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн бие махбодид хүндэвтэр, иргэн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 72 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 228 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 43776000 /дөчин гурван сая долоон зуун далан зургаан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын цагдан хоригдсон 228 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгөөр тэнцүүлэхэд 43776000 төгрөг болсныг ******* оногдуулсан 43776000 төгрөгийн торгох ялаас хасч ял эдэлсэнд тооцож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Гэмт хэрэг болсноос хойш бүтэн 2 жилийн хугацаанд ганц төгрөгийн хохирол барагдуулаагүй төлбөрийн чадваргүй иргэнийг торгох ялаар шийтгэснийг гайхан цочирдож хүлээж авлаа. Өгсөн торгуулийн ялыг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож ял шийтгэл өгөлгүй шийдвэрлэсэн байна. Дүүгээ алдсан хохирогч нарын зүгээс шүүгдэгчид тохирсон ял шийтгэлийг оногдуулна гэж шүүхийн байгууллагад итгэж ирсэн. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийн ямар ч ял зэмгүй гаргасанд тэдний шүүхэд итгэх итгэл алдарч туйлын их гомдолтой хоцорч байна. Б. нь гэмт хэрэг үйлдэж түүндээ хорих ял шийтгүүлж тэнсэж хянан харгалзсан хугацаандаа согтуугаар автомашин авч зугтааж зам тээвриин осол гаргаж эрдэнэт хүний аминд хүрч хохирол төлбөрөө барагдуулаагүй. Ийм хүнийг ял шийтгэлгүй гаргасныг хараад үнэндээ хэлэх ч үг олдохгүй байна. Ийм шийдвэр гаргадаг шүүхтэй оронд амьдарч байгаадаа туйлын их харамсаж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тохирсон шийтгэлийг оногдуулна гэж найдаж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Шүүх хуульд заасан ялыг өөрийн эрх хэмжээндээ сонгож хэрэглэсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Шүүгдэгч Б. нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдалд тооцогдох болон уг зүйлээр мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцдог байсан ойлголт нь хуульчлагдаагүй. Шүүгдэгч Б. нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гол нь хохирол төлбөрөө төлүүлэх саналтай байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ... Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б. нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн т******* засмал замд буюу Сэлэнгэ ******* Баянгол 1 дүгээр ийн нутаг Баянцогтын *******өр гэх газар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн бие махбодид хүндэвтэр, иргэн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ ******* Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд 72 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 228 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 43776000 /дөчин гурван сая долоон зуун далан зургаан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Б.Чимэддамбын цагдан хоригдсон 228 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгөөр тэнцүүлэхэд 43776000 төгрөг болсныг ******* оногдуулсан 43776000 төгрөгийн торгох ялаас хасч ял эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 Шүүгдэгч Б.Чимэдддамба нь урьд ******* дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №249 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу урьд шүүхээс оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө дээр дурьдсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн бүрэлдэхүүнээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан Танхайрах гэмт хэргийн  181.2.1-д заасан …догшин авирлаж… танхайрах бүрэлдэхүүнийг хасаж эрүүгүйжүүлсэн боловч мөн хуулийн 181.2.5-д заасан …бүлэглэж үйлдсэн … бүрэлдэхүүн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан …Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол … гэсэн бүрэлдэхүүнээр тогтоогдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу ял нэгтгэх асуудлыг шийдвэрлэх байсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Б.Чимэддамбын ******* дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №249 дугаартай шийтгэх тогтоолоор   2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  2.1, 2.5-д зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан  гэмт хэрэгт нь …хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдалд тооцогдох болон уг зүйлээр мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцдог байсан ойлголт нь хуульчлагдаагүйг дурдах нь зүйтэй… гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг шийвэрлэсэн байна.

 

Иймд Сэлэнгэ ******* Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1. Сэлэнгэ ******* Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.  

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Я.ТУУЛ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ