Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

     

       

 

 

 

       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн

хохирогч “...” ХХК-ийн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Э.Мөнхдаваа

хохирогч “...” ББСБ-ын төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Н.Жавзандолгор, Ц.Хишигжаргал

хохирогч Ц.Ө, Б.Н-

хохирогч М.З-ын өмгөөлөгч Ч.Бярзана, Б.Борхүү

иргэний хариуцагч Н.М, Д.Т

иргэдийн төлөөлөгч Ш.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн .... дугаартай, 5 хавтас хэргийг тус шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 28-нд Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт .... Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Т 2018 оны 6 дугаар сард орон сууц захиалгаар барих гэрээ, “...” ХХК-ийн төлбөрийн үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж ашигласан,

мөн “...” ББСБ-ын төлбөрийн үүргээс чөлөөлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/242 тоот баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ашиглаж “...” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны 27, 54, 6, 62 тоот 4 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “...” ХХК-ийн, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “...” хотхоны 52 А байрны 27, 54, 6, 62 тоот, нийт 1.030.707.500 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууцыг худалдан авахаар захиалах маягаар, урьдчилгаанд нь 8.000.000 төгрөг төлж итгэл төрүүлэн хуурч, гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дээрх 4 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бичгийг хуурамч баримт бичиг ашиглан өөрийн нэр дээр гаргуулан авч залилсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны 27 тоот 69,35 м.кв 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн иргэн Г.Мд итгүүлэн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Г.Мгээс байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны 26 тоот 68,01 м.кв 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн иргэн Б.Н-д итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Н-гаас байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах “...” хотхоны 52 А байрны 6 тоот 68,01 м.кв 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн иргэн Ц.Өт итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ц.Өаас байрны төлбөрт гэж хуурч, 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 4-нийг хүртэлх хугацаанд 39.372.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны 69,35 м.кв 3 өрөө 27 тоот, 92,8 м.кв 3 өрөө 54 тоот, 68,01 м.кв 3 өрөө 6 тоот, 156 м.кв 5 өрөө тавилгатай 62 тоот гэсэн 4 орон сууцыг өөрийнх бөгөөд эргэлтийн хөрөнгөд 400.000.000 төгрөг шаардлагатай хэмээн “...” ББСБ-д дээрх 4 орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “...” ББСБ-аас 330.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны 69,35 м.кв 3 өрөө, 27 тоот орон сууцыг өөрийнх хэмээн иргэн М.З-д “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч М.З-аас байрын төлбөрт гэж хуурч, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 30.439.610 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

буюу “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, үргэлжилсэн үйлдлээр нийт 1.465.519.110 төгрөгийн их хэмжээний хохирол бусдад учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 8 дугаар сард “...” ХХК дээр очиж  8 орон сууц авах санал гаргасан. Тухайн үед миний ажиллаж байсан “Техно металл” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авахаар ТУЗ-ийн хурал хүлээгдэж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйл байхгүй. Тухайн үед “Техно металл” ХХК нь Чех улсын Ветковиц групптэй хамтран ажиллаж санамжтай байсан юм. Ингээд Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрийг хараад байж байтал эдний, “...” ХХК-ийн менежер Х- байрандаа айл оруулахгүй юм уу, 8 орон сууц царцаалаа, гацаалаа, ингэж болохгүй гээд байсан. Тэр үед би ямар нэгэн төлбөр мөнгө хийгээгүй байсан. Анх 2 сая төгрөг, дараа нь 6 сая төгрөг энэ компанид өгсөн. Миний хувьд ерөнхийдөө “...” ХХК-д 187.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гэтэл эднийх болохоор 77.000.000 төгрөг л авсан гээд байдаг юм. Захирал Оийн дансны хуулгыг харахаар 187.500.000 төгрөг шилжүүлсэн харагдаж байгаа.

Хохирогч нарын мөнгө миний дансаар орсон боловч “...”-ийн захирал Оийн данс руу шилжүүлсэн.

Хохирогч гэх М нь манай “Техно металл” ХХК-д 2015 оноос хойш ажиллаж байсан. 2018 оны 8 дугаар сард мөнгөний хэрэг болоод асуухад М хашаа байшингаа зарсан, 15.000.000 байна гээд 10.000.000 төгрөг өгснийг “...” ХХК-д шилжүүлсэн баримт хэрэгт байгаа.

Хохирогч Н- болохоор нэг зуучлалын компаниар дамжуулж холбогдоод зарах байр байна уу гэж надтай утсаар ярьсан. Энэ үед “...” ХХК-ийн менежер Х- нэг байр байна шүү, авах байна уу мэдэж байгаарай гэхээр нь холбож өгсөн. Тэгээд Н-тай гэрээ хийсэн.

Хохирогч Өтай хохирогч Н-гаас өмнө, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны үед холбогдсон. Өын байгаа байранд өмнө нь нэг айл ороод гарсан байсан. Өтай би найзынхаа компаниар дамжуулж холбогдсон. Манай найзын хамаатан байгаа юм.

Хохирогч М.З-ын орсон байсан 27 тоот орон сууцанд өмнө нь 2 ч айл ороод гарсан юм билээ. Тэр айлуудын мөнгө “...” ХХК руу орсон байдаг. З- нь манай нэг найзын хамаатан.

Би “...” ББСБ-аас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээл авсан. Авсан зээлээ бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай болсон. Барилгын бизнес одоогоор зогссон байгаа. “...” ББСБ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад намайг 430.000.000 төгрөгийн төлбөр төл гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ажиллагаа хийгдэж байгаа. Одоогоор төлөгдсөн төлбөр байхгүй. Иргэний хэргийн шүүхээс шийдвэр гарсан тул төлбөрийг төлнө.

“Техно металл” ХХК бол манай аавын компани. Би өөрөө “Модерн цамхаг” гэх барилгын компанитай. Тусгай зөөвшөрөлгүй учир туслан гүйцэтгэгчээр орж ажилладаг. Одоо энэ компанийг нөхөр Тгийн нэр дээр шилжүүлсэн байгаа гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай компани Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд 2015 оноос орон сууцны барилга барьж эхэлсэн. Орон сууцны борлуулалтын ажиллагаа явагдаж байхад  2017 оны 8 дугаар сарын 28-нд Т гэх энэ эмэгтэй ирж уулзаад 4 орон сууц авъя гэсэн байсан. Т манай борлуулалтын ажилтанд хэлэхдээ эхлээд бага хэмжээний мөнгө өгч гэрээгээ баталгаажуулъя, оны төгсгөлд 1.030.000.000 төгрөг төлж төлбөрөө бүрэн барагдуулъя, манайх Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа гээд төлбөрийг бүрэн төлнө гэдэг байдлаар манай компанитай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан.

Таас миний “О” гэсэн данс руу нийт 77.000.000 төгрөг шилжсэнээс 2017 оны 8 дугаар сарын 28-нд 8 сая төгрөг, 9 дүгээр сарын 6-нд 2 сая төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 29-нд 60.0 сая төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 9-нд 7 сая төгрөг орсон. Тухайн үед манай компани банкны зээлтэй, компаний дансаар мөнгө орж ирсэн тохиолдолд банкны зээлд татагдах гээд байсан учир би хувийн дансаараа дээрх мөнгийг авсан нь үнэн. Дансны хуулгаа прокурорт баримтаар өгсөн. Миний дансны хуулга 2 дугаар хавтаст хэргийн 70, 74, 96 дугаар хуудсанд байгаа. Прокурорын тогтоол дээр бичигдсэн 77.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байна гэдэг нь баримтаар таарна.

Т 2017 ондоо багтааж мөнгөө төлөх ёстой байсан. Мөнгөө төлөх байх гээд бид нар харж байсан. 2017 онд 8 сая төгрөг өгчихөөд дахиж төлөлт хийхгүй байгаад байсан. Бид нарын зүгээс гэрээний хугацаа дууссан яах гэж байгаа талаар Тд хэлж шаардаж байсан. 2018 онд Т над дээр аавтайгаа 2 удаа ирж уулзсан. Хөгжлийн банкнаас зээл орж ирэхээр бид төлбөрөө шууд төлнө гэхээр нь хүлээсэн. Т манай компанийн ажилчдыг байранд оруулаач гэж гуйсан тул ажилчдыг нь оруулсан. Орон сууц захиалан бариулах гэрээнд 8.000.000 төгрөг аваад байранд хүн оруулах талаар тодорхой заасан. Хэрэв эдгээр байранд Т компанийнхаа ажилчдыг оруулаад гэрээ байгуулахад байрны 1 м.кв 2.000.000 төгрөгөөр тооцож бодно гэж гэрээ хийсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний 4.10-т зааснаар гэрээ байгуулаад 2 айл оруулсан. Ямар хоёр айл орсон гэдгийг тухайн үед мэдээгүй. Тыг өөрийнх нь компанийн ажилчид гэхээр нь итгэсэн. Сүүлдээ төлбөр хийгдэхгүй болохоор нь 2 айлын цахилгааныг тасалсан чинь тухайн хоёр айлын байрны гэрчилгээ гарсан гээд манай ажилчдад үзүүлсэн байдаг. Тэгээд л юу болов гээд шалгаж үзэтэл манай барьсан байрны 4 орон сууцны Үл хөдлөхийн гэрчилгээ гарчихсан, тухайн 4 орон сууц зээлийн барьцаанд тавигдчихсан байсан. Би Тд байранд амьдарч байгаа айлуудаа гарга гэж хэлсэн. Гэтэл энэ хүн дахиж холбогдоогүй.

Ө, Н- гэх хүмүүс манай орон сууцанд 2018 оноос 2019 оны сүүлч хүртэл амьдарсан. Шинэ байранд 2 жил орчим хугацаанд айл амьдарсан учир одоо тус байруудыг зарах боломжгүй болсон. Манай компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болоод бид арилжааны банканд зээлийн хүүгээ төлөхийн тулд 400.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр, хувь хүнээс зээлсэн байгаа. Манай компанид их хохирол учирсан. Бид орон сууцаа бариад 4 дэх жилээ болж байгаа боловч байрны Үл хөдлөхийн гэрчилгээг авч чадахгүй байна. Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаад тус 4 орон сууцыг ”...” ХХК-ийн өмч мөн болохыг тогтоосон шийдвэр гарсан. Гэвч тухайн байруудад шилжилт хөдөлгөөн хийхийг прокуророос хориглосон учир байрнуудын гэрчилгээг авч чадаагүй байгаа юм. 1.030.707.500 төгрөг гэдэг бол манай компанийн хувьд их мөнгө. Манай компанид учирсан хохирлыг шийдэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Маргаж байгаа 4 орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг манай компанийн нэр дээр гаргаж өгнө үү.

Шүүгдэгч Т манай компанид 187.000.000 төгрөг төлсөн гэж худлаа ярьж байна. Тийм төлөлт огт хийгдээгүй. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй. Манай компани банкны зээлтэй байсан учир би төлбөрийг өөрийн хувийн дансаар авч байсан удаа байгаа. Гэхдээ манай компани Ттай гэрээ байгуулсан. Гэрээний 4.10-т зааснаар 6 тоот байрны 16 сарын төлбөрийг хоногийн 20.000 төгрөгөөр тооцоод 21.763.200 төгрөг, 27 тоотод 22 сар хүн амьдарсан төлбөрийг хоногийн 20.000 төгрөгөөр тооцоод 30.514.000 төгрөгийг тус бүр Таас нийт 52.277.200 төгрөг нэхэмжилж байна. Бид нар иргэний шүүхэд энэ асуудлаар хандаагүй. Ттай байр хүлээлцсэн акт хавтаст хэрэгт байгаа. Тухайн байруудыг суллаж авахдаа байсан айлуудтай нь хүлээлцсэн акт үйлдсэн. 4 байрны 62, 54 тоот байруудыг бид өртэй компаниуддаа өгсөн. 62 тоот байранд одоо хүн амьдарч байгаа. 6 тоот байранд хохирогч Өынх амьдарч байгаа. 27 тоотод хүн амьдраагүй. Хүлээлтийн байдалтай байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй болохоор бид байруудыг эргэлтэд оруулж чадахгүй байна.

Мөн манай компани хувь хүнээс 400.000.000 төгрөгийн зээлсэний зээлийн хүүд 30.000.000 төгрөг төлсөн. Зээлийн хүүд төлсөн 30.000.000 төгрөгийг нэмээд нийт 82.277.200 төгрөгийг Таас нэхэмжилнэ. Дээрх 52.277.200 төгрөг бол байранд амьдарсан 2 айлын амьдарсан хугацааны түрээс, ашиглалтын зардал юм. Энэ нь гэрээний 4.10 дахь заалтаар зохицуулагдана гэв.

 

Хохирогч Ц.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Зуучлалын компани бартерийн байр хямд зарна гэсэн зарын дагуу холбогдсон. Би тухайн үед өөрийнхөө амьдарч байсан байрыг зарж томсгох бодолтой байсан. Зуучлалын компанитай холбогдоход тухайн компаний 2 хүн намайг Ттай уулзуулъя гэсэн. Тэгээд Ттай уулзахад байрны сонголтууд байгаа гээд 6, 27 тоот байруудыг санал болгохоор нь би 6 тоотыг нь авахаар болсон. Байрны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан юм уу гэж Таас асуухад 1 сарын дараа гарна, лифтний угсралт дуусаагүй байгаа болохоор Үл хөдлөхийн гэрчилгээ гарах арай болоогүй гэж хэлсэн. Зуучлалын компани гэрээгээ 20 жилийн хугацаатай хийе гэхээр нь би 2 жилийн хугацаанд төлбөрөө төлнө гэж хэлээд 35.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлөөд үлдэх төлбөрийг нь сар бүр 500.000 төгрөгөөр төлөхөөр болоод Ттай гэрээ хийсэн. Гэтэл манай байрны цахилгааныг тасалсан үеэс энэ асуудлын талаар мэдсэн. Тэгээд цагдаа дээр очиж өргөдөл гаргасан. Цахилгаан таслах хүртэл Түвшижаргалтай байрны асуудлаар харьцаатай байсан. Би нийт 39.372.000 төгрөгөөр хохирсон. Гэхдээ би одоо тус 6 тоот байрандаа амьдарч байгаа. Байранд ороод засвар хийсэн. “...” ХХК-тай шинээр гэрээ байгуулж төлбөрөө үргэлжлүүлээд төлөөд явахаар болсон. Банк надад зээл гаргах боломжтой гэж байгаа байрны ордер гарахгүй байгаа. Би 40.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Хэрэг цагдаа, прокурорын шатанд явж байхад 39 сая төгрөг болчихоод байгаа. Анх бол 40 сая төгрөг шилжүүлээд гэрээ хийсэн. Нотариат дээр очоод гэрээ хийхэд байрны Үл хөдлөхийн гэрчилгээ чинь гараагүй байгаа учраас гэрчилгээгээр барьцаалбар хийлгээд явъя гээд 20 жилийн хугацааны төлбөр төлөх график гаргасан. Байрны ордер сарын дараа гарна гэж Т хэлсэн учраас байрны ордерыг барьцаанд тавьж гэрээ хийсэн. Мөн зуучлалын компанитай 35.000.000 төгрөгийн гэрээ давхар хийсэн гэв.

 

Хохирогч Б.Н- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2018 оны 1 дүгээр сарын орчимд манайх Нисэхэд байх орон сууцаа зарчихаад бэлэн мөнгөтэй байсан. Фэйсбүүкээс зар харж холбогдоод байрны эзэн гэх Ттай уулзсан. Ттай уулзахад манайх эндээс 7-8 орон сууц авч байгаа гэж хэлсэн. Байр барьсан компани нь ямар компани байгаа талаар асуухад Х- гэдэг хүнтэй уулзуулаад Х-, Т бид гурав гэрээ хийсэн. Гэрээ хийх үед байрны компанид урьдчилгаа өгөхгүй бол болохгүй гээд 30.000.000 төгрөгийг компанид шилжүүлээд 20.000.000 төгрөгийг над руу шилжүүлчих гэж Т хэлсэн. 20.000.000 төгрөгийг 20 жилийн хугацаанд хийх гэрээг сүүлд нь Ттай байгуулсан. Ингэж гэрээ хийснээс хойш 5 сар хүртэл би байрандаа орж чадаагүй байсан. 5 сарын сүүлчээр байранд ороод 8 сар хүртэл ямар нэгэн асуудал гараагүй. Би гэрээний дагуу “Д.Т” гэх хүний данс руу төлбөрөө шилжүүлдэг байсан. Гэтэл өөр байгууллагаас төлбөр нэхэгдээд нэхэмжлэл ирсэн. Ттай холбогдохоор “зээл хүлээж байгаа” гэж хэлдэг. Би тус байранд хамгийн сүүлд орсон хүн нь.

Нөгөө талаас ”...” ХХК-н ажилтан Х- нь энэ байрыг асуудалтай гэдгийг мэдсээр байж надтай гэрээ хийж намайг байранд оруулсан байна. Тус байранд амьдарч байтал надад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс зарлан дуудах хуудас ирсэн. Би иргэний шүүхийн шүүх хурал дээр Тыг авч явж гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Шүүхийн шийдвэрээр намайг гэрээ хийсэн юм чинь төлбөрөө төл гээд 16.000.000 төгрөгийг суутгаж аваад, 14.000.000 төгрөг төлөхөөр болоод байрыг суллаад гарсан. Иргэний шүүх дээр маргаантай байхад энэ асуудлаар цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүссэн юм билээ. Би иргэний хэргийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдэж болохгүй юу, би өөрөө хохирсон хүн гэдгээ удаа дараа хэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан. Би Таас болж 50.000.000 төгрөг, мөн 3 сарын хугацаанд нийт 1.500.000 төгрөг төлсөн. Нийт 51.500.000 төгрөгөөр хохирсон. Би “...” ХХК-д 30.000.000 төгрөг шилжүүлээд энэ компанитай гэрээ байгуулсан. Шилжүүлсэн 30.000.000 төгрөгөө “...” ХХК-иас нэхэмжилж байна. “...” ХХК-ийн ажилтан Х- цагдаад өгсөн мэдүүлэгтээ гэрээ хийх үед Т байсан эсэхийг мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байсан. Тухайн үед гэрээ хийхэд Х-, Т, манай эхнэр бид дөрөв байсан. Т хүртэл миний гэрээ хийсэн байранд өөрөө нүүж ороод гарсан. Иргэний шүүх дээр “...” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу надаас 16.000.000 төгрөгийг амьдарсан хугацааны төлбөр гэж суутгаж авсан. Би энэ асуудлаар  иргэний шүүхэд хандаж ийм эрүүгийн хэрэг явж байгаа гэдгийг хэлсэн. Эрүүгийн хэрэг шийдэгдсэний дараа иргэний хэрэг шийдэгдэх байх гэж би бодож байсан гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Т манай ББСБ-д хандаж зээл авах хүсэлт гаргасан. Хүсэлтдээ 4 орон сууц байна, барьцаанд тавих гэж байгаа гээд өөрийгөө Техно металл ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал гэж танилцуулсан байдаг. Манайхаас 4 орон сууцыг очиж үзэхэд Т өөрийнх нь байр юм шиг байрнуудын түлхүүрийг аваад онгойлгосон. Уг 4 орон сууцны талаарх лавлагааг ТҮЦ машинаас авсан. Ингээд 4  орон сууцны үнэлгээг хийлгэхэд 336.000.000 төгрөг болж байсан. Тын хурууны хээгээр лавлагаа авсан. Тын гэр бүлийн талаарх лавлагааг авахад “гэр бүлгүй, Хан-Уул дүүрэгт оршин суудаг” гэх лавлагаа гарсан. Т манай ББСБ-аас 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 330.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, 9 дүгээр сард гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш Тд манайхаас шаардах бичиг удаа дараа хүргүүлж, утсаар ярихад “Техно металл” ХХК бол манай аавын компани. Би үйл ажиллагаа явуулах гүйцэтгэлийн ажил хийдэг. Түр хүлээгээч гэж хэлсэн. 2019 оны 1 дүгээр сард бид нар Тыг хариуцагчаар татаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээр Таас 439.824.000 төгрөгийг гаргуулж манай ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр одоо хүчин төгөлдөр болсон байгаа. Шүүхээс Тд хурлын тов мэдэгдсэн боловч ирээгүй тул Тын эзгүйд иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч Т гомдол гаргаагүй. Гэтэл хохирогч гэх иргэд ирээд хүн орсон байгаа байруудын айлуудад нь энэ барьцаанд байгаа байр шүү гэхэд юу яриад байгаа юм бэ бид нар худалдаж авсан гэсэн. Т нь 4 байрыг манайд барьцаанд тавихдаа Үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг авч ирсэн. Хохирогч нар 2019 оны 2 дугаар сард нь цагдаад хандсан юм билээ. Манайх Тд зээл олгохдоо ийм нөхцөл байдалтай гэдгийг мэдээгүй. Зээл олгох үед байруудыг очиж үзэхэд айл байгаагүй. 2019 оны 3 дугаар сард бид нар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. 5 дугаар сараас энэ хэрэгт хохирогчоор оролцоод явж байгаа.

Тын манай ББСБ-аас авсан зээлийн зарцуулалтын жагсаалтыг бид авсан. Үүнд; 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ХААН банкны ... гэх дансанд 15.000.000 төгрөг, ... тоот Тунгалаг гэх хүний дансанд 33.000.000 төгрөг, Оийн дансанд 60.000.000 төгрөг, Я.Э-ийн ... тоот данс руу 60.000.000 төгрөг, С гэх хүний 5029997890 тоот данс, Мгийн ... тоот дансанд 5.000.000 төгрөг, Н-гийн 500338093 тоот дансанд 1.000.000 төгрөг, Д-гийн дансанд 3.000.000 төгрөг, Мөнхзулын дансанд 4.000.000 төгрөг, О-ын дансанд 1.000.000 төгрөг, Мөнхзаяагийн дансанд 337.000 төгрөг, Тулгын дансанд 2.000.000 төгрөг, Техно металл ХХК-ийн 500545512 тоот дансанд 100.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гүйлгээний утгыг нь харахаар мах, сүү, манюкур, пүүз, утас гэсэн байна. Зээлсэн мөнгөө бизнесийн зорилгоор хэрэглээгүй байдаг.

Т нь прокурорын яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь тогтоогдож байгаа. Манайхаас авсан зээлийн зарцуулалттай холбоотойгоор Таас мөнгө шилжүүлсэн энэ хүмүүсийг ямар үндэслэлээр мөнгө авсан, ямар нэгэн хэрэг бүтээж өгсний төлөө мөнгө авсан уу гэдгийг шалгуулмаар байна. Ттай гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг тогтоох нь ач холбогдолтой. Т 4 байрны гэрчилгээ хуурамчаар үйлдсэн. Компаний бланк, тамга тэмдгийг хэн хуурамчаар хийсэн гэдгийг тогтоогоогүй. Прокурорт энэ талаар хэлэхэд авч хэлэлцээгүй. Энэ хэрэгт Улсын бүртгэлийн байцаагч нарын нэр холбогдсон. Тухайн иргэн гэрчилгээгээ хаячихлаа гэхээр нь шууд гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Хугацааны хувьд байрны гэрчилгээнүүдийг хаясан гээд 2019 оны 1 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон тушаал гарсан байгаа. Тушаал гарч байж гэрчилгээ олгогдох ёстой. Гэтэл хаясан гэж өргөдөл өгөөд маргааш нь Үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байсан. Улсын бүртгэлийн байцаагч нар энэ хүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдээд байгаа асуудлыг тодруулах шаардлагатай байсан. Прокурорын шатанд ийм хүсэлт гаргаж байсан боловч хүлээж авч шийддэггүй. Хүсэлт гаргахаар ямар нэгэн тогтоол үйлдэж, тогтоолоор хариу өгдөггүй. Зөвхөн амаар хариу хэлдэг. Прокурорын тогтоол үйлдээд өгвөл бид нар дээд шатны прокурорт нь хүсэлт гаргана. Цагдаа, прокурор энэ гэмт хэргийг хэн хэн ямар аргаар яаж үйлдсэн байгааг бүрэн тогтоогоогүй. Бодит хохирлыг хаанаас нь яаж барагдуулах гэж байгаа юм. Тэр талаар энэ хэрэгт ажиллагаа хийгдээгүй. Бидний зүгээс гаргасан хүсэлтүүдийг прокурор шийдэхгүй яваад байсан. Манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан.

“...” ХХК-ийн хувьд Захиргааны хэргийн шүүхэд хандаад шийдвэр гаргуулсан учир байрныхаа гэрчилгээнүүдийг гаргаад авчихвал хохирохгүй. Харин манай байгууллагын хувьд ганцхан Иргэний шүүхийн шийдвэртэй л үлдэнэ. Т одоо ямар ч төлбөрийн чадвар байхгүй. Бид нар Тын мөнгө шилжүүлсэн хүмүүсээс мэдүүлэг аваад иргэний хариуцагчаар татаж оролцуулаад өгөөч гэж удаа дараа прокурорт хүсэлт гаргасан. 4 хүнийг л энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан байгаа. Т гэмт хэргийн замаар олсон мөнгөө эдгээр хүмүүст өгсөн. Мөнгө өгсөн хүмүүсийг нь иргэний хариуцагчаар татаж мөнгийг гаргуулах ёстой. Мөнгө бол хөдлөх эд хөрөнгө. “...” ХХК-ийн хувьд Тын нэр дээр байгаа 4 орон сууцыг буцаагаад авах боломжтой. Гэтэл адилхан манай байгууллагын хохирлыг төлөх хөрөнгийг хамгаалаагүй.

Эрүүгийн хэрэгт бодит хохирол яригддаг. 330.000.000 төгрөг бол манай байгууллагад учирсан бодит хохирол мөн. “...” ХХК-ийн нэхэмжлээд байгаа зээлийн хүүд төлсөн зардал, байранд хүн амьдарсан хугацааны зардал бол гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хамаарахгүй байх. Тиймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр энэ хэрэгт хамааралгүй болж байгаа. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа Н.Маас 15.000.000 төгрөг, Я.Э-ээс 60.000.000 төгрөг, Д.Тгаас 2.000.000 төгрөг тус тус гаргуулах, үлдэх төлбөрийг Таас гаргуулмаар байна.

Тын мөнгө шилжүүлсэн хүмүүс байгаа. Гэхдээ одоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбараа ярьж байна гэв.

 

Иргэний хариуцагч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би Ттай найзаараа дамжуулж холбогдсон. Ингээд би “...” ББСБ-тай Тыг холбож өгсөн. Тийм их мөнгөөр яах гэж байгааг нь би Таас асуухад барилга барих гэж байгаа гэж хэлсэн. Т “...” ББСБ дээр очиж уулзаад 330.000.000 төгрөг авахаар боллоо гэж хэлсэн. Намайг үйлчилж, зуучилж өгсөнийнх гээд надад 15.000.000 төгрөг өгсөн. Би Тд “...” ББСБ-ыг Хосоо гэх залуугаас асууж зуучилсан. Хосоо өмнө нь “...” ББСБ-аас их хэмжээний зээл авч байсан гэхээр нь би Тыг тэнд очвол болох байх гэж хэлээд очтол зээл өдөртөө гарсан гэсэн. Баатар гэх хүн Тын аав Э-тэй найз гээд Баатар над руу утсаар яриад манай нэг дүү байгаа юм, зээл өгөх ББСБ байна уу, шагнал өгнө гэж байна гэхээр нь би хүнтэй ярьж өгсөн. Би Э.Таас 15.000.000 төгрөг авсан талаараа маргахгүй гэв.

 

Иргэний хариуцагч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний дансаар мөнгө орсон гэж ярьж байна. Би банкны картаа эхнэр Тд хэрэглүүлдэг. Миний дансаар орсон мөнгийг эхнэр Т зарцуулдаг. Т бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Би өөрөө төв Ганданд лам ажилтай, өөрийн гэсэн байнгын орлоготой. Мөн би зураач-зураг зурдаг, хувиараа торго зардаг, оёдлын цехтэй, ар гэрээ хангалттай аваад явдаг. Тийм болохоор надад Тын олсон гэх мөнгөнөөс хэрэглэх шаардлага байхгүй. Би өглөөнөөс орой хүртэл ажилтай байдаг. Харин би эхнэрээсээ мөнгө төгрөгийн талаар асуухаар чамд хамаагүй гэж хэлдэг байсан. Энэ хэргийн хохирогч Ө, Н- гэх хүмүүс ирж надтай уулзаж байсан. Мөн “...” ХХК-иас хүн ирж байсан. Миний дансаар Н- гэж хүнээс 20.000.000 төгрөг орж ирээд тэр дороо буцаад гарсан байсан. Намайг төлбөр хариуцна төл гэсэн шийдвэр шүүхээс гарвал би төлөх болно гэв. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тыг “Залилах” гэмт хэргийг онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж тус тус яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон

Д-гийн У “… 2019 оны 2 дугаар сарын 1-нд “...” хотхоны 52 А байрны №27 тоотод оршин суугч нь надтай уулзаад “манай гэрт банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд Тыг асуугаад байна. Т нь энэ байрыг барьцаанд тавьчихаад зээлээ төлөхгүй байгаан гэнэ гэхээр нь би юун банк бус вэ, наад байрны чинь Үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй гэж хэлтэл №27 тоот байрны эмэгтэй нь гэрчилгээний зургийг гар утсан дээрээ авсан байсан ба тэр зургаа надад үзүүлсэн. Зургийг нь үзэхэд эзэмшигч нь Э- овогтой Т гээд, хаяг нь Баянгол дүүргийн 6-р хороо, 52 А байрны 27 тоот гэж бичигдсэн байсан. Гэрчилгээг нь Улсын бүртгэлээр шалгуулахад үнэхээр 52 А байрны 27 тоотод гэрчилгээ гарсан байсан. Ингээд хөөгөөд явахад 52 А байрны №06, №27, №54, №62 тоотуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарсан байсан. Үүнээс гадна уг байруудыг “Лотус” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 330.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тавьсан банк бусынхаа албан бичгийг ашиглан төлбөр дууссан гэсэн бичиг хийж зээлээ дуусгасан болгож барьцаанаас чөлөөлсөн байсан. Чөлөөлсний дараа уг гэрчилгээнүүдийг хаяж үрэгдүүлсэн гэж дахин Улсын бүртгэлээс шинээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ авсан байсан.

Т 52 А байрыг баригдаад дунд нь орж явахад захиалга авч байх үеэр буюу 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 52 А байрнаас №06 тоот 68.01 м.кв, №27 тоот 69.35 м.кв, №54 тоот 92.8 м.кв, №62 тоот 156 м.кв орон сууцнуудыг м.кв-ыг нь 2.550.000 төгрөгөөр, нийт 1.030.708.000 төгрөгт тооцож худалдан авахаар болсон. Дэнчингийн мөнгө гэж 8.000.000 төгрөг захирал Оийн дансанд хийсэн. Гэрээг манай байгууллагын борлуулагч Х- хийсэн. 2 гэрээ нь тамгагүй байгаа. Үүнийг Х-аас асуухаар урьдчилгаа мөнгө бага өгсөн тул 2 гэрээг нь тамгалж, 2 гэрээг нь тамгалаагүй юм гэж хэлдэг.

Т урьдчилгаа мөнгөнөөс гадна нийтдээ 70.000.000 төгрөг өгсөн. Тд манайхаас ямар нэгэн өр төлбөрийн тооцоогүй, өр төлбөр дууссан гэсэн ямар ч бичиг баримт хийж өгөөгүй. Тиймээс Тыг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байна. Мөнгө нэхэмжлэхгүй, байрны гэрчилгээгээ буцааж авмаар байна” /2 хх-н 111-113/ гэж,

гэрч Б-ийн О “... манай компани 2007 оноос эхлэн барилга, орон сууц барих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манайх ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг. 2016 оноос БГД-н 6 дугаар хороо, 10 дугаар хороололд “Хөх шигтгээ” гэх хотхон барьсан. Хотхоны байрнуудаас 52 A байранд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Э-ийн Т гэж эмэгтэй 4 орон сууц худалдаж авъя, урьдчилгаа 8.000.000 төгрөг өгөөд явцын дунд буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны дотор үлдэгдэл мөнгөнүүдээ өгнө гэж гэрээ хийсэн. Гэрээнд заагдсанаар 52 А байрны 27 тоот хаягтай, 3 өрөө, 69.35 м.кв бүхий орон сууц 176.842.500 төгрөгөөр, 52 А байрны 54 тоот хаягтай, 92.8 м.кв бүхий 3 өрөө байр, 236.640.000 төгрөгөөр, 52 А байрны 6 тоот хаягтай, 3 өрөө 68.01 м.кв бүхий орон сууц 173.425.500 төгрөгөөр, 52 Б байрны 62 тоот хаягтай, 156 м.кв талбай бүхий 5 өрөө байр /уг байр нь загварын байр буюу иж бүрэн тавилгатай/ 443.800.000 төгрөгөөр нийт 1.030.708.000 төгрөгийн захиалгын гэрээ хийсэн.

Т өөрөө ярихдаа манай аав нэг байгууллагын захирлаар ажилладаг, удахгүй Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авахаар болсон. Тэгэхээр уг байрны мөнгийг дор нь өгчихнө гээд байсан. Мөн намайг өөрийнхөө аав гэж хүнтэй уулзуулсан. Тэр хүн нь том биетэй хүн байсан. Жинхэнэ аав нь мөн эсэхийг мэдэхгүй.

Явцын дунд Т нь 3 удаа, 8.000.000, 2.000.0000, 60.000.000 нийт 70.000.000 төгрөгийг миний 5753695341 тоот ХААН банкны дансанд хийсэн. Т өөрийн гэх 5058137385 тоот данснаас над руу шилжүүлж байсан.

52А-27, 52А-6 тоотод Т нь 2 ажилтан гэх хүнээ гуйсаар байгаад оруулсан. 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл Т мөнгөө өгөхгүй байхаар нь тухайн 2 айлын цахилгааныг тасалсан. Гэтэл 27 тоот айлынх нь хүн манай гэрийн цахилгааныг яахлаараа тасалдаг юм бэ, энэ орон сууц миний эзэмшлийнх, Үл хөдлөхийн гэрчилгээ нь Тын нэр дээр гарсан гэж манай ажилтан Ут гар утаснаасаа Гэрчилгээнийхээ зургийг үзүүлсэн байсан. Ингээд л Цагаан capын дараагаас Улсын бүртгэл дээр шалгуулахад Тын захиалгын гэрээ, орон сууцны гэрчилгээ түүний нэр дээр гарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.

Т байрны төлөлтөө дуусгаагүй байсан ба би байрны гэрчилгээг Тын нэр дээр гаргуулахыг зөвшөөрөөгүй. Т манай байгууллагын албан бланк, тамга тэмдэг, гарын үсэг гээд бүгдийг дуурайлгаж Улсын бүртгэлээр гэрчилгээ гаргуулсан байна. Уг хэрэгт Улсын бүртгэлийн холбогдох албан тушаалтныг шалгуулмаар байна.

Би гадны хүнд тамга тэмдгээ дамжуулахгүй. Харин тамга тэмдгээ захиалгын гэрээн дээр дарсан байгаа. Түүнээс л дуурайлгасан байх. Т гэрээ хийхдээ ганцаараа ирсэн. Би гомдолтой байна. Байраа буцаагаад гэрчилгээгээ хүчингүй болгомоор байна. Харин мөнгө төгрөг буцааж өгөх асуудал дээр иргэний журмаар явна. Учир нь захиалгын гэрээн дээр энэ талаар тодорхой тусгасан байгаа” /2 хх-н 121-122/ гэж,

хохирогч Г-ын М “... 2017 оны 8 дугаар сард би хямдхан байр хайж байтал Т гэх эмэгтэй “...” хотхоны 52 А байрны 7 тоот хаягтай 69 м.кв, 3 өрөө байрыг үзүүлсэн. Ингээд урьдчилгаа 15.000.000 төгрөгийг Тын хэлсэн ХААН банкны дансанд хийсэн. Үлдэгдэлийг нь сар бүр 500.000 төгрөг төлөхөөр тохирч, 2017 оны 9 дүгээр сарын дундуур гэрээ байгуулсан. Гэрээг “Техно металл” ХХК-н захирал Я.Э- гэж хүн баталгаажуулсан ба энэ хүн нь Тын аав нь юм байна лээ. Миний сонирхсон уг байр 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд ашиглалтад орно гэж байсан ч ашиглалтад ороогүй. Би 2018 оны 3 дугаар сар хүртэл хүлээсэн ч байр ашиглалтад ороогүй. Байрны талаар Таас асуухаар “удахгүй болно, улсын комисс хүлээж аваагүй байгаа” гэж байснаа сүүлдээ “чиний сонирхсон байранд дарга нар өөр айл оруулсан байна, чамд өөр байр үзүүлье” гээд байр ч үзүүлсэн юмгүй, мөн мөнгөө нэхэхээр “удахгүй өгнө” гэсээр өдийг хүрч байна. Аав Э- нь 2018 оны 5 дугаар сард надтай холбогдоод манай хүүхэд том амлалт өгсөн байна, удахгүй мөнгийг чинь буцааж өгье гэж хэлсэн. Уг нь миний мөнгийг хүү, торгууль зэрэгтэй нь өгье гэж байсан ч өдийг хүртэл 5 сая төгрөг 2018 оны 6 дугаар сарын 29-ний үеэр өгч байсан. Өөр мөнгө өгөөгүй” /3 хх-н 248-249/ гэж,

гэрч Г-ын Н- “... миний дүү М 2017 оны үед ажилгүй байхад түүнийг Тын аавынх нь Дарханы “Техно металл” нэртэй ХХК-д ерөнхий менежер албан тушаалд ажилд оруулсан. Мг байгууллагынх нь зүгээс байрны урьдчилгаа 15.000.000 төгрөг төлөөд сарын 500.000 төгрөгийн төлөлттэй нөхцлөөр байгууллагын хувь лизингэд оруулах болсон юм. Тус орон сууц нь Баянгол дүүрэгт байрлалтай “...” нэртэй хотхонд байсан. Гэхдээ тэр үед ашиглалтад ороогүй байсан. М надаас мөнгө хэрэгтэй байна, Таас мөнгө аваад өг гэхээр нь би 5.000.000 төгрөг Мд өгсөн. Энэ мөнгө нь Т бид хоёрын хоорондын асуудал байгаа юм. Уг мөнгийг нь би өөрийнхөө ХААН банкны дансаар Мгийн данс руу шилжүүлсэн. Үүнээс гадна Т 5 сая төгрөг өгсөн гэж байсан. Би ойлгохдоо “Техно металл” ХХК-иас олгож байгаа байр гэж ойлгосон” /3 хх-н 240-242/ гэж,

хохирогч Банкины Н- “... Т гэх эмэгтэй 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, одоогийн амьдарч байгаа БГД-н 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 52 А байрны 26 тоот орон сууцыг 20 жилийн хугацаатай, сар бүр 500.000 төгрөг өгөхөөр тохирч гэрээ байгуулсан. Төлбөрийг Тулга гэж хүний 5020785193 тоот дансанд сар бүрийн 02-ны дотор хийхээр тохирч гэрээ байгуулсан. Мөн уг гэрээнд “...” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу “Техно металл” ХХК хариуцахаар, төлбөрөөс үүсэх зардлыг бүрэн хариуцна гэж заасан. Ингээд байрандаа 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орсон. 2018 оны 11 сар хүртэл надтай ямар нэг байрны өр төлбөрийн асуудал яригдаагүй. Гэтэл 2019 оны 1 дүгээр сараас эхлэн надад “...” ХХК-ийн зүгээс байр суллах болон түрээсийн төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудас ирсэн. Тд энэ тухай хэлэхээр би зээл бүтээж байгаа гэж ярьдаг байсан.

Тд би 20.000.000 төгрөг, “...” ХХК-ийн ажилтан Х-ын өгсөн “Оийн гэх” ХААН банкны дансанд гэрээ байгуулах өдрөө 30.000.000 төгрөг тус тус өгсөн. Сар бүрийн төлөлтийн 500.000 төгрөгийг Тын өгсөн “Тулга” гэх хүний дансанд хийдэг байсан.

“...” ХХК-нд урьдчилгаа гэж 30.000.000 төгрөг өгсөн. Одоо байгаа орон сууц ямар нэг маргаангүй болох юм бол удаан хугацааны гэрээнийхээ дагуу орон сууцандаа баймаар байна. Уг хэрэг шийдэгдэхээргүй бол урьдчилгаанд өгсөн 30.000.000 төгрөгийг “...” ХХК-иас, Тд өгсөн 20.000.000 төгрөгөө, сар бүрийн төлөлтийн 500.000 төгрөг буюу 3 сарын нийт төлбөр 1.500.000 төгрөг, нийтдээ 21.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ” /2 хх-н 117-119/ гэж,

хохирогч Ц-ын Ө “... би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой ярьсан. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна. Өнөөдрийн байдлаар Т гэх хүн надад нэг ч төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй” /2 хх-н 103-104/ гэж,

хохирогч Ц-ын Ө гэрчээр мэдүүлэхдээ “... би уг байранд одоогоор эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Анх фейсбүүкээр Эе пропертис нэртэй зуучлалын компаний Ө гэх хүнтэй холбогдож байрны талаарх мэдээллийг асуухад “...”-ийн хөнгөлөлтэй нөхцөлтэй бартерийн байр байгаа юм, сонрихож байвал эзэнтэй нь уулзуулья гэхээр нь маргааш нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Т гэж хүнтэй уулзахад “уг байр нь манай байр, нийтдээ манайд 8 байр байна, зуучлалын байгууллагаар байнга зуучлуулдаг, итгэж болно, найдвартай байр” гэхээр нь би гэрээ хийхээр болсон. Гэрчилгээг нь асуухад 1 сарын дараа гарна, харин тэр болтол зээлийн гэрээ хийе, би оронд нь орон сууц захиалгаар барих гэрээгээ барьцаанд тавьчихья, гэрчилгээ удвал алданги тооцож мөнгө өгье гэхээр нь би итгэсэн. Мөн Тын ярьсан зүйлс зээлийн гэрээнд нэг бүрчлэн тусгагдсан. Ингээд Тын ХААН банкны картанд 35.000.000 төгрөг шилжүүлсэн. Харин сар бүрийн төлөлт 572.000 төгрөг төлөх нөхцөлтэй байсан. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1.124.000 төгрөгийг Тын 5058137385 тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлөлтийг мөн данс руу хийсэн. Мөн түүний нөхөр гэх Тулга гэж хүний ХААН банкны ... тоот данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мэтчилэн Тд нийт 40.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Би мөнгөө дандаа дансаар өгсөн тул дансны хуулгаас тодорхой харж байж дахин мэдүүлэг өгье.

Ттай биечлэн уулзаж гэрээ хийсэн. Би, Т болон зуучлалын компаний Ө гэж эмэгтэй бид гурав уулзсан. Гэрчилгээг гардаж аваагүй, харин орон сууц захиалгаар барих гэрээ болон түлхүүр хүлээлцсэн акт хүлээж авсан” /2 хх-н 129-130/ гэж,

хохирогч М-ын З- “... 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр манай хамаатны охин Бэрцэцэг намайг Ттай танилцуулсан. Тэгэхэд Т нь урьдчилгаа 48.000.000 төгрөг өгөөд 20 жилийн хугацаатай, хувь лизинг хийж байр авч болно гэж хэлсэн. Орон сууцыг үзэхэд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “...” хотхоны 52 А байрны 27 тоот хаягтай байр байсан. Уг байр нь 3 өрөө орон сууц байгаа юм. Т уг байрны гэрчилгээний хуулбарыг надад үзүүлсэн. Надад хуулбараа өгчихөөд хэд хоногийн дараа буцаагаад авчихсан.

Надад урьдчилгааны 48.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөг нь байсан. Үүнийгээ Тд хэлэхэд үлдсэн 18.000.000 төгрөгөө 2 жилийн дотор хийгээрэй гэж байсан. Би Ттай хорооллын ХААН банкны ойролцоо гэрээ хийсэн. Бид хоёрын байгуулж байгаа гэрээн дээр Т “Техно металл” ХХК-н тамга тэмдэг байсан ба гэрээн дээр “Я.Э-” гэж хүний гарын үсэг байсан. Т надад хэлэхдээ “манай аавын компани, би өөрөө гүйцэтгэх захирал нь” гэж тайлбарласан.

Ттай гэрээ хийхдээ 20 жилийн хугацаатай, хувь лизингээр хийсэн. Нийт байрны мөнгө 117.000.000 төгрөг болсон. Сард 530.000 орчим төгрөг төлөхөөр тохирч гэрээ хийсэн. Би “...” компаний удирдлагуудтай уулзаж байгаагүй.

Харин Т манайхыг орохоос өмнө байсан айлд намайг байгууллагынхаа ажилчид гэж хэлээрэй гээд байсан. Надад үзүүлсэн байрны гэрчилгээ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжав гудамж, 52 А байрны 27 тоот гэсэн хаягтай Гэрчилгээний хуулбар үзүүлж байсан. Тэр гэрчилгээнийх нь эх хувийг би харж байгаагүй. Урьдчилгаа 30.000.000 төгрөг, байрны төлөлттэй нийлээд 31.522.400 төгрөг төлсөн” /2 хх-н 114-116/ гэж,

хохирогч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Б-гийн Б “... Т 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52 А байрны №06 тоот 3 өрөө 62.01 м.кв, №27 тоот 69.35 м.кв 3 өрөө, №54 тоот 3 өрөө 92.8 м.кв, №62 тоот 154.2 м.кв 5 өрөө орон сууцнуудыг тус тус барьцаалж 400.000.000 төгрөгийн зээл авах тухай хүсэлт гаргасныг эдийн засагч А судалж Улсын бүртгэлийн цахим лавлагаа болон эргэн төлөх чадвар, боломжийг судалж зээлийн хороонд танилцуулж 330.000.000 төгрөг 3 сарын хугацаатай, 1 сарын 4%-ийн хүүтэйгээр зээл олгохоор болсон.

Үүнтэй холбогдуулан зээлийн №18/60 дугаартай гэрээ, хөрөнгө барьцаалах №18/059 тоот гэрээг тус тус байгуулж нотариатаар баталгаажуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний 2.1.3-т заасны дагуу манай байгууллагын ХААН банкны 5084389070 данснаас Э.Тын ХААН банкны 5058137385 дансанд шилжүүлж олгосон байгаа. Зээлийг манай эдийн засагч А судалж баримт авсан. Би өөрөө зээлийн хорооны гишүүнд багтдаг тул тухайн үед материалтай нь танилцаж байсан. Т нь зээл авснаасаа хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй. Өөртэй нь холбогдож, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №18/Я209, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №18/Я242 дугаартай зээлээ төлөх тухай шаардлага 2 удаа хүргүүлсэн ч зээлээ төлөөгүй, яагаад төлөхгүй байгааг нь асуухаар “маш том хэмжээний зээл хөөцөлдөж байна, удахгүй төлнө, танайх дээр байгаа барьцааг банк руу шилжүүлж бага хүүтэй зээл авахаар хөөцөлдөж байна” гэсэн хариуг удаа дараа хэлсээр манай байгууллага 2019 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Т өөрөө нэхэмжлэлийг гардаж авсан. Ингээд тодорхой шалтгааны улмаас хойшилсоор 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал болж, уг хурлаар Таас үндсэн зээл 330.000.000 төгрөг, зээлийн хүү 98.417.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.407.000 төгрөг, нийт 439.824.000 төгрөг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэгдсэн байгаа.

Т нь барьцаа хөрөнгө солих тухай хүсэлт гаргаж
байгаагүй. Мөн хүсэлт гаргаагүй учраас барьцаа хөрөнгө сольсон зүйл байхгүй. Би
өөрөө сайн мэдэж байна. Учир нь би өөрөө “...” банк бус санхүүгийн
байгууллагад хуулийн зөвлөх хийж байгаа ч, 2018 оны 8 дугаар сарын 01-ээс эхлэн
өнөөдрийг хүртэл Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Энэ хугацаанд Т нь ямар нэгэн барьцаа хөрөнгө солих хүсэлт гаргаж байгаагүй. 2019 оны 1 дүгээр сард манай байгууллага Тын зээлийн талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байсан. Харин 2019 оны 3 дугаар сард цагдаагийн байгууллагаас дуудсан. Мөн холбогдох материалыг шаардаж утсаар мэдэгдсэний дараа албан тоот явуулсан байгаа. Шүүхээр явж байсан учраас 2019 оны 4 дүгээр сард Улсын бүртгэл рүү барьцаа хөрөнгийнхөө талаар лавлагаа авахаар албан тоот хүргүүлэхэд Улсын бүртгэлээс шилжилт хөдөлгөөн хаасан гэсэн утгатай хариу ирүүлсэн. Манай байгууллагаас Тд барьцаа хөрөнгө сулласан тухай албан бичиг өгч байгаагүй. Учир нь энэ хүн зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй учраас барьцаа суллах, чөлөөлөх боломжгүй.

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж авсан материалд байгаа энэ гарын үсэг нь манай байгууллагын дотоод хяналт шалгалт хариуцсан З гэж хүний гарын үсэгтэй хэлбэрийн хувьд төстэй байна. З нь миний зөвшөөрсөн албан бичигт гарын үсэг зурах эрхтэй, энэ албан бичгийн хувьд надаас зөвшөөрөл аваагүй, надаас асуусан ч зээл төлөгдөөгүй учир би зөвшөөрөл олгохооргүй нөхцөлд орно.

Таас үндсэн зээл 330.000.000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 109.824.000 төгрөг нийт 439.824.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.427.270 төгрөг нийт 442.251.270 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгөө төлөх юм бол гомдолгүй” /3 хх-н 106-108/ гэж,

гэрч С-ын А “... Т нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн, Баянгол дүүргийн 6 дугаа хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, “...” хотхоны 52 А байрны №06, №27, №54, №62 тоот нийт 4 орон сууцыг 400.000.000 төгрөгийн барьцаанд тавих саналтай зээлийн хүсэлт гаргасан. Ингээд судалж үзэхэд 400.000.000 төгрөг биш 336.327.250 төгрөгийн үнэлгээ гаргасны дагуу 330.000.000 төгрөгийн зээлийг Зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэн зээл гаргаж өгсөн. Зээл гаргахдаа зээлийн гэрээ болон хөрөнгө барьцаалах гэрээ хийж нотариат орж, Улсын бүртгэлд тус банк бусын нэр дээр бүртгүүлснээр харилцагч Тын ХААН банкны 5058137385 тоот
дансанд мөнгийг нь хийсэн” /3 хх-н 110-111/ гэж,

гэрч Н-ийн З “... 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Тд зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичигт гарын үсэг зураагүй. Т зээлээ төлөөгүй учраас би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээл төлөх тухай албан мэдэгдэлд гарын үсэг зурж байсан. Харин Т нь мэдэгдэл өгсөн ч зээлээ одоо хүртэл төлөөгүй байгаа. Мөн би ажлаасаа явуулсан бичгийн жагсаалтыг хуулбарлан авч ирлээ. Явуулсан бичгийн жагсаалтыг харахад 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манайхаас аль нэг байгууллага хувь хүнд албан бичиг гаргаж өгөөгүй байна.

Б нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс “...” банк бус
санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр 2018
оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Гүйцэтгэх захирал Мын тушаалаар
өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Б нь ажлын байрандаа байнгын
ажиллах боломжгүй байдаг учраас зарим тохиолдолд түүний утсаар болон
фэйсбүүк мессенжерээр зөвшөөрөл олгосон албан тоотод Ц.М
захирлын нэрийн өмнөөс миний бие гарын үсэг зурдаг нь үнэн. Гэхдээ
Тын хувьд би дур мэдэж гарын үсэг зурж, барьцаа хөрөнгийг
сулласан албан бичиг гаргасан зүйл байхгүй. Яагаад гэхээр Т нь
одоог хүртэл зээлээ төлж барагдуулсан талаар мэдээлэл надад ирээгүй байна.
Би гарын үсгээ хараад танина. Надад үзүүлсэн материалд зурагдсан гарын үсэг
нь миний гарын үсэг биш байна” /3 хх-н 112/ гэж,

гэрч С-гийн О “... Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... тоот гэрчилгээнүүдийг Э-ийн Т гэх хүнд мэдүүлэг гаргасны дагуу мөнгөн тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “...” ХХК-ны захирал Оийн гарын үсэгтэй тамга тэмдэгтэй тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолт, Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Тын өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, байрны план зураг, гадна байдлаас харуулсан фото зураг зэргийг үндэслэн дээрх гэрчилгээнүүдийг олгосон ба Т нь тус 4 гэрчилгээг өөрөө дээрх материалуудыг бүрдүүлж байж авсан байгаа.

“...” ХХК нь барилгын компани учраас барьсан барилгаа улсын комисст хүлээлгэж өгөөд захиалагч иргэдэд тоот тус бүрээр жагсаалт ирүүлдэг. Харин тус байгууллагын холбогдох хүмүүс саяхнаас хуурамч материал бүрдүүлж гэрчилгээ авсан байна гэж ирцгээсэн. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар ирж уулзаж байгаагүй. 52 А байрны материал тус бүрт хаягийн тодорхойлолт нь ганц хувь байх ёстой байдаг ба хэрэв уг тодорхойлолтыг хэн нэгэн нь зохих байгууллагаас хуулбарлаж авсан бол бусад нь дамжуулж хуулбарлаж авах боломжтой гэсэн үг. Тын хувьд хуулбар хаягийн тодорхойлолт материалд хийсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар архивын хувийн хэрэг эх нотлох баримтыг байгууллагын байрнаас гаргахыг хориглоно гэсэн заалттай байдаг. Харин прокурорын зөвшөөрөлтэйгөөр хуулбарлаж өгч болно” /2 хх-н 123-124/ гэж тус тус мэдүүлсэн байхаас гадна

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд харьцуулах загвараар Б.Оийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загвар, Г.Х-ын гэх гарын үсэг бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... дугааруудтай хувийн хэргүүдийн “4, 5” гэж дугаарласан хуудаснуудад 2018.06.14, 2018.10.26-ны огноотой “...” ХХК-ны “БГД-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т гаргасан хүсэлтүүдийн доод хэсэгт “Б.О” гэсний урд байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Оийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... дугааруудтай хувийн хэргүүдийн “6-10” гэж дугаарласан хуудаснуудад байх “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нүүдийн “Захиалагчийг төлөөлж: Гарын үсэг” гэсний ард байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Х-ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

Дээрх “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нүүдийн нөхөх хэсгүүдэд байх гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Х-ын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

Дээрх Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай хувийн хэрэгт байх “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний нөхөх хэсгүүдэд байх гар бичвэр, “Гүйцэтгэгчийг төлөөлж” гэсэн хэсгийн доор “Гарын үсэг” гэсний ард хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурсан “Г.Х-” гэсэн гарын үсгүүд болон Эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-... дугааруудтай хувийн хэргүүдэд байх “БГД-ийн бүртгэлийн хэлтсийн архивт өргөдөл гаргах нь, Э- овогтой Т миний бие ...” гэсэн бичвэр бүхий гар бичвэрүүдийг 1 хүн бичсэн байна.

Тохирч байгаа шинж тэмдгүүдийг “Үзлэг ба шинжилгээ”-ний хэсгээс харна уу.

Дээрх Ү-..., Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... дугааруудтай хувийн хэргүүдэд байх 2018.06.14-ны өдрийн “...” ХХК-ны “БГД-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т гаргасан хүсэлтүүдийн доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардсуудтай 1 балаар дарагдаагүй байна.

Дээрх тохирохгүй байгаа тэмдгийн дардсуудыг дарсан барыг хэрхэн ямар аргаар үйлдсэн болон ашигласан тоног төхөөрөмжийг тогтоох нь Криминалистикийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй болно.” гэсэн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1952 дугаартай дүгнэлт /2 хх-н 144-147/,

Шинжээчийн 1952 дугаартай дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн хэвийн хувийн онцлог шинж тэмдгийн боловсруулалт /2 хх-н 148-164/,

Шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /2 хх-н 142-143/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд харьцуулах загвараар Б.Оийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг 2019.02.26-ны өдөр хүсэхэд ирүүлээгүй тул шинжилгээг О, “...” ХХК-ний гэх тус бүр 2 хуудас гарын үсэг, тэмдгийн дардасны туршилтын загварын хүрээнд явуулсан.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... дугаартай хувийн хэргүүдэд байх 2018.06.14-ний өдрийн “...” ХХК-ны “Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т гаргасан хүсэлтүүдийн доод хэсэгт “Б.О” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг Б.О зураагүй. Мөн дээрх хүсэлтүүдийн доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардсууд болон шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн “...” ХХК-ны гэх тэмдгийн дардсын туршилтын загвар нь нэг балаар дарагдаагүй.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... дугаартай хувийн хэргүүдэд байх 2018.06.14-ний өдрийн “...” ХХК-ны “Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т гаргасан хүсэлтүүдийн доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардсууд нь балаар дарагдсан байна.” гэсэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1183 дугаартай дүгнэлт /2 хх-н 173-175/,

Шинжээчийн 1183 дугаартай дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-н 176-178/, “O&BN Co.Ltd” тэмдгийн дардас, бусад баримтууд /2 хх-н 179-200/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /2 хх-н 171-172/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Э.Тын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Ү-... дугаартай хувийн хэргийн “1, 15” гэж дугаарласан хуудсанд байх 2018.06.21, 2018.06.29-ний огноонуудтай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн баримтуудын нөхөх хэсэгт байх гар бичвэр, “11” гэж дугаарласан хуудсанд байх “БГД-н бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах тухай” гэсэн гарчигтай гар бичвэр, “22, 25, 26, 35” гэж дугаарласан хуудсуудад байх 2018.12.10, 2018.12.10, 2019.01.24-ний өдрийн огноонуудтай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн  баримтуудын нөхөх хэсгүүдэд байх гар бичвэрүүд, Ү-... дугаартай хувийн хэргийн “1, 15” гэж дугаарласан хуудсанд байх 2018.06.21, 2018.06.29-ний огноонуудтай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн баримтуудын нөхөх хэсэгт байх гар бичвэр, “11” гэж дугаарласан хуудсанд байх “БГД-н бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах тухай” гэсэн гарчигтай гар бичвэр, “22, 25, 26” гэж дугаарласан хуудсуудад байх 2018.12.10, 2018.12.10-ны өдрийн огноонуудтай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн баримтуудын нөхөх хэсгүүдэд байх гар бичвэрүүд, Ү-... дугаартай хувийн хэргийн “1, 15” гэж дугаарласан хуудсанд байх 2018.06.21, 2018.06.29-ний огноонуудтай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн баримтуудын нөхөх хэсэгт байх гар бичвэр, “11” гэж дугаарласан хуудсанд байх “БГД-н бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах тухай” гэсэн гарчигтай гар бичвэр, “22, 25, 26” гэж дугаарласан хуудсуудад байх 2018.12.10, 2018.12.10-ны өдрийн огноонуудтай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн баримтуудын нөхөх хэсгүүдэд байх гар бичвэрүүд, Ү-... дугаартай хувийн хэргийн “1, 15” гэж дугаарласан хуудсанд байх 2018.06.21, 2018.06.29-ний огноонуудтай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн баримтуудын нөхөх хэсэгт байх гар бичвэр, “11” гэж дугаарласан хуудсанд байх “БГД-н бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах тухай” гэсэн гарчигтай гар бичвэр, “22, 25, 26” гэж дугаарласан хуудсуудад байх 2018.12.10, 2018.12.10-ны өдрийн огноонуудтай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гэсэн баримтуудын нөхөх хэсгүүдэд байх гар бичвэрүүдийг Э.Т бичсэн байна.

Тохирч байгаа шинж тэмдгийг Хүснэгт №1, 2 болон “Үзлэг ба Шинжилгээ”- ний хэсгээс харна уу.” гэсэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3066 дугаартай дүгнэлт /3 хх-н 114-116/,

Шинжээчийн 3066 дугаартай дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-н 117-122/, Шинжээчийн 3066 дугаартай дүгнэлтэд хавсаргах бичгийн хэвийн ерөнхий шинж тэмдгийн боловсруулалт /3 хх-н 123-124/, “шинжилгээний обьект” гэсэн баримт /3 хх-н 125-130/, Шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /3 хх-н 113/, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /3 хх-н 131-135/ зэрэг бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгч Э.Тын “Залилах” гэмт хэрэг үйлдсэн, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гуравдугаар бүлэг”-т заагдсан шаардлагууд хангагдсан гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн зохих заалтуудын шаардлагад нийцсэн нотлох бартимтууд гэж анхан шатны шүүх үзэв.

 

Учир нь, шүүгдэгч Э.Тд холбогдох хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэсэн үндэслэлүүдээр;

тухайлбал, шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1738 дугаартай захирамжид[1]... “залилах” гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох хүмүүс, аж ахуйн нэгжийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, тэдгээрийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Э.Т нь “...” ББСБ-аас зээлийн гэрээгээр авсан мөнгөний тодорхой хэсгийг бусдад “ажил бүтээх” гэж өгсөн гэх тул энэ байдлыг нь шалгаж, тухайн үйлдэлд нь гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нягтлаж шалгах” гэж заасан байтал мөрдөн шалгах явцад энэ талаарх ажиллагааг огт хийхгүйгээр прокуророос хэргийг шүүхэд дахин ирүүлсэн,

шүүгч 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаартай захирамждаа[2] өмнөх буцаасан үндэслэлүүдээс гадна “... мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулах, хэн нь хохирогч болох, хэн нь иргэний нэхэмжлэгч болох, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тохиолдолд иргэний хариуцагчаар хэнийг татахыг нэг мөр дэс дараалалд оруулах шаардлагатай байх тул ...” гэж зааж хэргийг 2 дахь удаагаа прокурорт буцаасан боловч шүүгчийн уг захирамжид прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад “... шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Э.Тд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ. ... энэ хэрэгт иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөрийг барагдуулан төлбөр хариуцуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Дашрамд хяналтын прокурор Г.Ганхөлөгийн бичсэн “Яллах дүгнэлт” ойлгомжгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд логик дэс дараалалгүй, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг тус бүртээ гэмт хэргийн шинжтэй үйл баримтад нь тулгуурлаж холбож бичээгүй, цэгцтэй биш, замбаараагүй буюу холилдуулсан байгааг тэмдэглэж байна.

 

Прокурорын Яллах дүгнэлтэд “... “...” ББСБ-ын төлбөрийн үүргээс чөлөөлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/242 тоот баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ашиглаж “...” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны 27, 54, 6, 62 тоот 4 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан” гэж

шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн мэтээр яллаж байх боловч энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй.

 

Үүнд: Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт “...” ББСБ-аас гаргасан “Хүсэлт” бүхий 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18/242 тоот албан бичиг нь хуурамч эсэхийг, уг албан бичигт зурагдсан “...” ББСБ-ын Гүйцэтгэх захирал “Ц.М” гэсэн гарын үсэг нь хуурамч эсэхийг /1 хх-н 119/ тус тус шалгаж тогтоогоогүй,

цаашлаад “Гүйцэтгэх захирал Ц.М” гэгчээс мэдүүлэг аваагүй, дээрх албан бичигтэй холбоотой Шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч гаргуулаагүй байгаа зэрэг нь “нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгоно.

 

“...” ББСБ-аас 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөр огноолж 20/Я110 тоот албан бичгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлж, уг албан бичигт дурдсанаар “... Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасныг Хэрэг бүртгэлтийн 190200955 дугаартай хэрэг нээж шалгаж ... бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон Шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж байна” гэжээ.

 

Энэ албан бичгийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2577 дугаартай дүгнэлтийг, “хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Гарын үсгийн хувийн шинж тэмдгийн боловсруулалт” гэсэн баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн байх боловч шинжээчийн энэ дүгнэлттэй холбогдуулж хяналтын прокурор Г.Ганхөлөг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын 758 дугаартай тогтоол гаргасан байна.

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын 758 дугаартай тогтоолын агуулгаас үзвэл:

“...” ББСБ-ын захирал Б.Б нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан байх ба тэрээр гомдолдоо

“Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ББСБ-аас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Э.Т нь үл хөдлөх хөрөнгө барьцаалан 330.000.000 төгрөгийн зээл авсан боловч зээлийг эргэн төлөөгүй байхдаа барьцаалбарын эд хөрөнгийг хуурамч баримт бичиг үйлдэн үл хөдлөхийн гэрчилгээг өөрчилж, өөр ББСБ-д тавьж хохироосон” гэжээ.

 

Хяналтын прокурор Ш.Алтанцэцэг: Б.Тын 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “...” ББСБ-аас үл хөдлөх хөрөнгө барьцаалан 330.000.000 төгрөгийн зээл авсан, зээлийг эргэн төлөөгүй байхдаа барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг хуурамч баримт бичиг үйлдэн өөр ББСБ-д тавьж хохироосон гэх асуудал нь хуульд заасан зохих журмын дагуу шалгагдан шийдвэрлэгдсэн болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн 1905008520463 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 609/А дугаартай яллах дүгнэлт, зээлийн төлбөрийг нэхэмжилсэн “...” ББСБ-ын нэхэмжлэлтэй Б.Тд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01029 дугаартай шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул “... “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын дээрх тогтоол, Э.Тд холбогдох эрүүгийн 1905008520463 дугаартай хэрэгт хяналт тавигдсан байдал зэрэг нь өөр хоорондоо харилцан уялдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэрвээ прокуророос шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг журамлах ёстой.

 

Гэхдээ шүүгдэгч Э.Тын үйлдсэн гэх прокурорын Яллах дүгнэлтэд бичигдсэн “... “...” ББСБ-ын төлбөрийн үүргээс чөлөөлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/242 тоот баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ашиглаж “...” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны 27, 54, 6, 62 тоот 4 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан” гэх хэргийг мөрдөгч, прокурор нотлон тогтоож чадаагүйгээс гадна

энэ хэрэгт нь прокуророос яллагдагч Э.Тд ял нэмж сонсгоогүй байх тул шүүх энэ хэргийг нь /үйлдлийг нь/ тусгайлан хэрэгсэхгүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Тын үйлдсэн “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь “...” ХХК-тай хамааралтай 2018 оны №061/1, №059/1, №057/1, №058/1 дугаартай төлбөр тооцоо дууссан тухай хуурамч албан бичиг, тамга тэмдэг, “Г.Х-”, “Б.О” гэсэн хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, дээрх баримтуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өгч, “Хүсэлт” гаргасан. Тус хэлтэс нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52 А байрны 6, 27, 54, 62 тоот орон сууцуудыг иргэн Э.Тын өмчлөлд бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн Y-...,     Y-..., Y-..., Y-... дугаартай гэрчилгээнүүдийг олгосноор уг гэмт хэрэг төгсөнө.

 

Шүүгдэгч Э.Тын үйлдсэн “Залилах” гэмт хэрэг, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргүүдийн үйл баримтыг цаг хугацааны дараалалд оруулж, гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй уялдуулан нотлох баримтын хүрээнд дүгнэвэл:

Тэрээр анх “...” ХХКомпаний захирал Б.Отэй уулзаж, 4 орон сууц худалдаж авья, эхний ээлжинд бага хэмжээний урьдчилгаа өгье, 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөх бүрэн боломжтой гэж итгүүлэн, урьдчилгаанд 8 сая төгрөг шилжүүлсэнээр, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус компаний Борлуулалтын албаны ажилтан Г.Х-тай “Орон сууц захиалгаар барих гэрээ” гэгчийг байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 52 А байрны №27 тоот, №54 тоот, №06 тоот, №62 тоот гэсэн 4 орон сууцыг авахаар болсон байна.

 

Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаанд гэж ХААН банк дахь “Б-ь О” гэсэн 5753695341 тоот данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүлснээр /1 хх-н 5/ “...” ХХКомпаний итгэлийг олж, улмаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” гэгчийг байгуулж, “захиалсан” гэх орон сууц руугаа чөлөөтэй нэвтрэх эрхтэй болжээ.

 

Энэ байдал нь шүүгдэгч Э.Тын дараа дараагийн нэр бүхий 4 иргэнийг /Г.М, Ц.Ө, Б.Н-, М.З- нарыг/ залилах гэмт хэргийг үйлдэх нөхцөл бололцоо бүрдсэн гэж хэлж болно.

 

Тухайлбал; “...” ХХК-тай гэрээ хийсэн өдрөө буюу 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Э.Т нь өөрийн танил эмэгтэй Г.Н- гэгчийн төрсөн дүү иргэн Г.Мд ... ... хотхоны 52 А байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн итгүүлэн, урьдчилгаа төлбөрт гэж хуурч, хохирогч Г.Мгээс 15.000.000 төгрөгийг,

мөн дээрх аргаар ... 52 А байрны 6 тоот 3 өрөө орон сууцыг иргэн Ц.Өт итгүүлэн хуурч, 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч Ц.Өаас нийт 39.372.000 төгрөгийг,

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ... 52 А байрны 26 тоот 3 өрөө орон сууцыг иргэн Б.Н-д итгүүлэн хуурч, хохирогч Б.Н-гаас 20.000.000 төгрөгийг,

урьд өмнө нь хохирогч Г.Мг хуурч мөнгийг нь авсан байсан ... ... хотхоны 52 А байрны 27 тоот 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн иргэн М.З-д дахин итгүүлэн хуурч, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч М.З-аас 30.439.610 төгрөгийг тус тус залилаж авсан байна.

 

Шүүгдэгч Э.Т нь “...” ХХК-тай байгуулсан гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгож нэр бүхий 4 иргэнийг залилахын зэрэгцээ

“...” ХХК-ийн “Орон сууц захиалгаар барих гэрээ”, тухайн компаний “Төлбөрийн үүргээс чөлөөлсөн баримт бичгүүд”, “Г.Х-”, “Б.О” гэх хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1952 дугаартай дүгнэлт /2 хх-н 144-162/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1183 дугаартай дүгнэлт /2 хх-н 173-182/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3066 дугаартай дүгнэлт /3 хх-н 114-124/,

гэрч Б-ийн Оийн “... 52 А-27, 52 А-6 тоотод Т нь 2 ажилтан гэх хүнээ гуйсаар байгаад оруулсан. 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл Т мөнгөө өгөхгүй байхаар нь тухайн 2 айлын цахилгааныг тасалсан. Гэтэл 27 тоот айлынх нь хүн манай гэрийн цахилгааныг яахлаараа тасалдаг юм бэ, энэ орон сууц миний эзэмшлийнх, Үл хөдлөхийн гэрчилгээ нь Тын нэр дээр гарсан гэж манай ажилтан Ут гар утаснаасаа Гэрчилгээнийхээ зургийг үзүүлсэн байсан. Ингээд л Цагаан capын дараагаас Улсын бүртгэл дээр шалгуулахад Тын захиалгын гэрээ, орон сууцны гэрчилгээ түүний нэр дээр гарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.

Т байрны төлөлтөө дуусгаагүй байсан ба би байрны гэрчилгээг Тын нэр дээр гаргуулахыг зөвшөөрөөгүй. Т манай байгууллагын албан бланк, тамга тэмдэг, гарын үсэг гээд бүгдийг дуурайлгаж Улсын бүртгэлээр гэрчилгээ гаргуулсан байна. Уг хэрэгт Улсын бүртгэлийн холбогдох албан тушаалтныг шалгуулмаар байна.

Би гадны хүнд тамга тэмдгээ дамжуулахгүй. Харин тамга тэмдгээ захиалгын гэрээн дээр дарсан байгаа. Түүнээс л дуурайлгасан байх. Т гэрээ хийхдээ ганцаараа ирсэн. Би гомдолтой байна. Байраа буцаагаад гэрчилгээгээ хүчингүй болгомоор байна” /2 хх-н 121-122/ гэсэн,

Д-гийн Уын хохирогчоор мэдүүлсэн “… 2019 оны 2 дугаар сарын 1-нд “...” хотхоны 52 А байрны №27 тоотод оршин суугч нь надтай уулзаад “манай гэрт банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд Тыг асуугаад байна. Т нь энэ байрыг барьцаанд тавьчихаад зээлээ төлөхгүй байгаан гэнэ гэхээр нь би юун банк бус вэ, наад байрны чинь Үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй гэж хэлтэл №27 тоот байрны эмэгтэй нь гэрчилгээний зургийг гар утсан дээрээ авсан байсан ба тэр зургаа надад үзүүлсэн. Зургийг нь үзэхэд эзэмшигч нь Э- овогтой Т гээд, хаяг нь Баянгол дүүргийн 6-р хороо, 52 А байрны 27 тоот гэж бичигдсэн байсан. Гэрчилгээг нь Улсын бүртгэлээр шалгуулахад үнэхээр 52 А байрны 27 тоотод гэрчилгээ гарсан байсан. Ингээд хөөгөөд явахад 52 А байрны №06, №27, №54, №62 тоотуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарсан байсан. Үүнээс гадна уг байруудыг “Лотус” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 330.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тавьсан банк бусынхаа албан бичгийг ашиглан төлбөр дууссан гэсэн бичиг хийж зээлээ дуусгасан болгож барьцаанаас чөлөөлсөн байсан. Чөлөөлсний дараа уг гэрчилгээнүүдийг хаяж үрэгдүүлсэн гэж дахин Улсын бүртгэлээс шинээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ авсан байсан.

Дэнчингийн мөнгө гэж 8.000.000 төгрөг захирал Оийн дансанд хийсэн. Гэрээг манай байгууллагын борлуулагч Х- хийсэн. 2 гэрээ нь тамгагүй байгаа. Үүнийг Х-аас асуухаар урьдчилгаа мөнгө бага өгсөн тул 2 гэрээг нь тамгалж, 2 гэрээг нь тамгалаагүй юм гэж хэлдэг юм.

Тд манайхаас ямар нэгэн өр төлбөрийн тооцоогүй, өр төлбөр дууссан гэсэн ямар ч бичиг баримт хийж өгөөгүй. Тиймээс Тыг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байна” /1 хх-н 111-113/ гэсэн,

гэрч Гунгаагийн Х-ын “... Т манай байгууллага дээр надтай ирж уулзаад ... хотхоны 52 А байрны 68.01 м.кв хэмжээтэй 3 өрөө №06 тоот орон сууц, 69.35 м.кв хэмжээтэй 3 өрөө №27 тоот орон сууц, 92.6 м.кв хэмжээтэй 3 өрөө №54 тоот орон сууц, 156 м.кв хэмжээтэй 5 өрөө №62 тоот орон сууц нийт 4 орон сууцыг үзүүлж нийт 1.030.000.000 төгрөгийн байр зарсан. Гэхдээ Таас урьдчилгаа 8.000.000 төгрөг захирал Оийн ХААН банкны данс руу хийсэн. Уг байрыг зарахдаа Орон сууц захиалан барих гэрээгээр зарсан юм. №06 тоот байрны гэрээг баталгаажуулж өгсөн байгаа. Харин №54, №52 тоот гэрээг тамга тэмдэг дарж баталгаажуулсан үгүйг би сайн санахгүй байна. Харин манайд үлдсэн хувь нь №54, №27 байрны тэмдэг тамга тэмдэггүй байгаа. Т нь байраа авснаас хойш нилээн хэдэн хүмүүст үзүүлж байсан ба ямар учиртай хүмүүс болохыг нь асуухаар Дархан-Уул аймгаас ТУЗ-ын гишүүд байгаа юм гээд байсан.

Яг мөн биш эсэхийг нь мэдэхгүй. Захирал ч энэ талаар мэдэж байгаа. Одоо №54, №62 тоот нь айлгүй, №6 тоотод Өыг Т нь хамаатан гэж оруулсан. Мөн №26 тоотод Н- гэж айл байгаа. Энэ айлыг Т нь зарах байр байгаа үгүйг асууж байсан. Тэгээд Н-г урьдчилгаа 30.000.000 төгрөгтэй юм байна гээд уулзуулж байсан. Би захиралд хэлэхэд энэ хүнтэй гэрээ хийхийг зөвшөөрч гэрээ хийсэн. Гэрээ хийж байхад Н-гийн эхнэр нь байж байсан. Н- мөнгөө захирал Оийн дансанд хийж байсан. Тухайн үед хорооллын “Зочин монгол” гэх ресторанд уулзаж хийж байсан. Н- Ттай байгуулсан гэрээний талаар ямар нэгэн юм хэлээгүй.

Улсын бүртгэлээс ирүүлсэн Тын улсын бүртгэлд гаргаж өгсөн материалыг үзлээ. Орон сууц захиалгаар барих гэрээнд байгаа бичиглэлүүд миний бичиг биш байна. Бичиглэлүүд өөр байна. Яагаад гэхээр би BLUE GEM 4 гэх бичиглэлийг дармалдаж бичдэггүй. Өөрөөр бичдэг гэхээр миний нэр, гарын үсэг ч өөр байна. Би Тд төлбөр дууссан тухай баримт бичиг өгөөгүй. Төлбөр дууссан тухай баримт бичиг авахын тулд захиралтай тооцоо Тд, тулгалт хийсэн байдлаа нягтлан бодогч Баясгаланд өгдөг. Тэгээд хэрэв төлбөр дууссан бол нягтлан бодогч Баясгалан төлбөр дууссан тухай баримт үйлдэж захирлаар гарын үсэг зуруулдаг” /1 хх-н 210-211/ гэсэн,

гэрч Баатарсүхийн Баясгалангийн “... би нягтлан бодогчоор ажилладаг. Манай байгууллагаас байр захиалж орсон хүмүүс гэрээгээ алга болгосон бол банкинд хураалгасан гэж хэлээд гэрээг дахин авах тохиолдол байдаг. Гэхдээ би Тд гэрээ өгч байгаагүй. Гэрээн дээр бичигдсэн хаяг нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7-р хороо, 4-р хороолол, 42-1 тоот гэсэн хаяг бичигддэг. 2017 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар манайх Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42-1 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байсан. Баянзүрх дүүрэгт очиж үйл ажиллагаа явуулж байгаагүй. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 01 тоот” гэсэн хаяг болон 8984-8989, 8984-9898, 8807-3768, 9054-4544, 9064- 4044 дугаарын утасны дугаараас 8807-37-68 дугаараас бусдыг нь анх удаа сонсож байна. Надад хадгалагдаж байгаа гэрээнд ийм хаяг болон 8807-3768-аас бусад утасны дугаар байхгүй. 8807-3768 дугаар нь манайд ажиллаж байсан хуучин менежер Алтанцэцэг гэж хүний дугаар байгаа юм. Гэхдээ хуучин гэрээн дээр байсан. Одоо ашиглаж байгаа гэрээн дээр энэ дугаар байхгүй.

Тд би төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг өгч байгаагүй. Мөн Т нь “Техно металл” ХХК-ийн нэрээр гэрээ хийж байсан ба уг байгууллагад ч миний бие төлбөр тооцоо дууссан тухай баримт бичиг үйлдэж өгч байгаагүй.

Захирал Оээс надад дансны хуулгаа гаргаж өгдөг. Ингээд дансны хуулгаас харж төлөлт бичдэг. Төлбөр тооцоо дууссан бол холбогдох жагсаалтыг гаргаж захиралд хүргүүлдэг. Захирал хянаад гарын үсэг зурдаг. Төлбөр тооцоо дууссан бол энэ тухай би өөрөө албан тоот бичиж, захирал хянаад гарын үсэг зурж тамгаладаг” /1 хх-н 212-213/ гэсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Т дээр дурдагдаж буй “...” ХХК-д хамаарах хуурамчаар үйлдсэн, хуурамч баримт бичгүүдийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өгч, Хүсэлт гаргаснаар

тус хэлтэс нь “Э.Тын хуурамчаар үйлдсэн” 2018 оны №061/1, №059/1, №057/1, №058/1 дугаартай төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Y-...,     Y-..., Y-..., Y-... дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52 А байрны 6, 27, 54, 62 тоот орон сууцуудыг иргэн Э.Тын өмчлөлд бүртгэжээ.

 

Улмаар шүүгдэгч Э.Т нь “... төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг болон холбогдох бусад баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэдгээ, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж”

Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээр гаргуулсан Эрхийн улсын бүртгэлийн Y-..., Y-..., Y-..., Y-... дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52 А байрны 6, 27, 54, 62 тоот орон сууцуудын Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг барьцаалан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “...” банк бус санхүүгийн байгууллагаас 3 сарын хугацаатайгаар 330.000.000 төгрөгийн зээл авсан байна. /3 хх-н 157/

 

Зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор “...” ББСБ-аас зээлдэгч Э.Тд зээл төлөх тухай Мэдэгдэлийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18/Я209 тоот албан бичгээр /3 хх-н 153/, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18/Я247 тоот албан бичгээр /3 хх-н 96/ тус тус хүргүүлж мэдэгдсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...” ББСБ Э.Тын дээрх үйлдэлд нь цагдаагийн байгууллагад хандсанаар тус банк бус санхүүгийн байгууллагын Хуулийн зөвлөх ажилтай Б-гийн Быг 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоож, түүнээс хохирогчийн мэдүүлэг авчээ. /3 хх-н 106-108/

 

Гэвч цагдаагийн байгууллагад гомдол гаргахаасаа өмнө “...” ББСБ нь зээлдэгч Э.Тд холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01029 дугаартай Шийдвэрээр:

“... хариуцагч Э-ийн Т /.../-аас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18/60 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 439.824.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-д олгосугай” гэж шийдвэрлэжээ. /3 хх-н 150-152/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01029 дугаартай Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэг үйл баримт бүхий эрх зүйн маргааныг иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн, улмаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байх тул шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэрэгт “...” ББСБ-ыг хохирогч гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд шүүгдэгч Э.Тд холбогдох “залилах” гэмт хэргээс “...” ББСБ-ыг залилаж 330.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зээлдэгч Э.Т нь “...” ББСБ-аас 330.000.000 төгрөгийн зээл авсны дараагаас тэрээр хэд хэдэн хүмүүсийн тухайлбал, төрсөн эцэг Я.Э-ийнхээ данс руу тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн талаарх банкны гүйлгээний баримтууд эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан байдаг.

 

Банкны гүйлгээний эдгээр баримтуудын дагуу нэр бүхий иргэдийг иргэний хариуцагчаар татаж, тэдгээрээс эрүүгийн хэргийн хохирлыг гаргуулах тухай “...” ББСБ-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Учир нь, нэгэнт “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр “...” ББСБ хохирогчтой, шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд ...” гэсэн заалтад дээрх нэр бүхий хүмүүс хамаарахгүй.

 

Иймд шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан иргэн Н.М, Я.Э- нарыг иргэний хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр эрүүгийн хэргийн хохирогч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б “... манай байгууллага 2019 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Т өөрөө нэхэмжлэлийг гардаж авсан. Ингээд тодорхой шалтгааны улмаас хойшилсоор 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал болж, уг хурлаар Таас үндсэн зээл 330.000.000 төгрөг, зээлийн хүү 98.417.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.407.000 төгрөг, нийт 439.824.000 төгрөг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэгдсэн байгаа.

2019 оны 1 дүгээр сард манай байгууллага Тын зээлийн талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байсан. Харин 2019 оны 3 дугаар сард цагдаагийн байгууллагаас дуудсан. Мөн холбогдох материалыг шаардаж утсаар мэдэгдсэний дараа албан тоот явуулсан байгаа. Шүүхээр явж байсан учраас 2019 оны 4 дүгээр сард Улсын бүртгэл рүү барьцаа хөрөнгийнхөө талаар лавлагаа авахаар албан тоот хүргүүлэхэд Улсын бүртгэлээс шилжилт хөдөлгөөн хаасан гэсэн утгатай хариу ирүүлсэн” /3 хх-н 106-108/

гэж мэдүүлж байсан нь иргэний хэргийн маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэхээс өмнө “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б нь Э.Тд холбогдох эрүүгийн хэргийн талаар “мэдээлэлтэй байсан”, “мэдэж байжээ” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

 

Ерөнхийдөө нэхэмжлэгч “...” ББСБ нь хариуцагч Э.Таас 439.824.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргуулсан мөртлөө, шүүхийн уг шийдвэр хүчин төгөлдөр болсныг мэдсээр байж дахин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байна гэж хэлж болно.

 

Харин шүүгдэгч Э.Т нь “...” ББСБ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01029 дугаартай Шийдвэрийн дагуу 439.824.000 төгрөгийн төлбөрийг “...” ББСБ-д төлж барагдуулахын тулд дансаар мөнгө шилжүүлсэн гэх төрсөн эцэг Я.Э-, мөнгө өгсөн гэх Н.М болон бусад хүмүүсээс өөрөө гаргуулж авбал зохино.

 

Шүүгдэгч Э.Тын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-н 10, 169/, Э.Тын Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-н 216, 3 хх-н 169/, Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /2 хх-н 217-218/, Цагдаагийн Ерөнхий газрын “Хайлтын систем” /2 хх-н 219-225/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /4 хх-н 31/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /4 хх-н 32/,

Тгийн Ринчэнханд (охин) 2017.06.17-нд төрсөн Төрсний гэрчилгээний хуулбар /2 хх-н 228/,

гэрч Дашнямын Тгийн “... Т нь манай эхнэр байгаа юм. Би ХААН банкны ... тоот данс Худалдаа Хөгжлийн банкны цалингийн данстай. Гэхдээ дансаа мэдэхгүй байна. Зөвхөн цалин авахад л хэрэглэдэг. Өөр данс байхгүй. Би эхнэр Тд ХААН банкныхаа ... тоот дансыг ашиглуулсан ба эхнэрт виза карт байнгын ашиглуулдаг байсан. Би өөрөө “Модерн цамхаг” нэртэй барилгын компанитай. Тухайн компаний үйл ажиллагаанд манай эхнэр бас туслах маягаар оролцдог. Мөн манай хадам аав Э- нь Дархан-Уул аймагт “Техно металл” гэх компанитай ба уг компанид манай эхнэр бас аавынхаа ажил хэрэгт туслаад л явдаг. Ер нь манай эхнэр хүүхэд бага байсан учир тухайн үед гэртээ байдаг байсан. Би эхнэрийгээ ямар ажил хийгээд явдгийг үнэхээр мэдэхгүй байна. Би өөрөө их завгүй байдаг хүн. Би өөрөө Гандантэгчилэн хийдэд бага насны хүүхдүүдэд ном заадаг.

2018 оны 5 дугаар сард Ө миний ... дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл би эхнэртээ ХААН банкны картаа өгсөн байсан учраас орсон гарсан мөнгөний талаар мэдэхгүй” /2 хх-н 136-137/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ярвайн Э-ийн “... 2006 онд би анх “Техно Металл ЗБ” гэсэн нэртэйгээр байгуулсан. Металл хийц, үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр. 2015 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж “Техно металл” ХХК болгосон. Одоог хүртэл манай байгууллага гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр ажиллаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Т нь “Техно металл” ХХК-нд 2017 оноос 2018 оны 12 cap хүртэл Улаанбаатар хот дахь үйл ажиллагаа хариуцсан менежер гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Улаанбаатар хотод байнгын байдаг байсан. Манай байгууллагад надаас өөр захирал байхгүй. Гүйцэтгэх захирлын орон тоо байхгүй. Миний шийдвэргүйгээр дур мэдэн бие дааж байгууллага төлөөлж гэрээ хийх эрх бүхий албан тушаалтан биш.

“...” ХХК-тай холбоотой 4 орон сууцны гэрээ байгуулах зөвшөөрлийг би охин Тдаа өгч байсан. Гэхдээ тухайн үед улсын комисст хүлээж аваагүй байр байсан. Эдгээр орон сууцыг бусдад түрээслэн байгууллагынхаа нэр дээр гэрээ байгуулах, бусдад цааш нь зарах түрээслүүлэх талаар гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Т над руу гарын үсэг зуруулах шаардлагатай гэсэн гэрээнүүдээ явуулчихдаг би түүнийг нь зураад л явуулчихдаг байсан. Би гэрээнүүдийг уншихгүй гарын үсэг зурдаг байсан. Учир нь миний охин учраас би итгээд зурдаг юм. Энэ 4 орон сууцны хувьд надад мэдэх зүйл байхгүй” /2 хх-н 138-139/ гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт тус тус авагджээ.

 

“Залилах” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг нь өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа бусад гэмт хэргүүдээс ялгагддаг бол “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь бодит хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч энэ гэмт хэргээс улбаатайгаар өөр төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэх нөхцөл бүрддэгт хор уршиг, үр дагавар нь оршино.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Тд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Э.Тын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэхэд эргэлзээтэй, хохирлыг төлж барагдуулаагүй, хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй /жишээ нь, төрсөн эцэг Я.Э-ийнхээ компаний данс руу мөнгө шилжүүлсэн атлаа үүндээ санаа зовж ач холбогдол өгөхгүй байгаа/ зэргийг ял шийтгэл оногдуулахад болон хорих ял эдлэх дэглэмийг тогтооход харгалзав.

 

Мөн шүүгдэгч Э.Т, түүний нөхөр Д.Т нар “Модерн цамхаг” гэгч компанитай гэх боловч энэ компани чухам ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус, компанитай холбоотой санхүүгийн баримтууд байхгүй, шүүгдэгч Э.Т тодорхой ажил төрөл эрхэлдэггүй, өөр байдлаар мөнгө төгрөг олдог гэх байдал тогтоогдоогүй, санхүүгийн эх үүсвэргүй зэрэг нь прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж ялласан хуулийн зүйл хэсэг, заалттай нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкц “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, ...”-гээр хуульчилснаас шүүх шүүгдэгч Э.Тд торгох ял оногдуулахаар сонгож, торгох ялын хэмжээг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр тогтоов.

Шүүхээс оногдуулсан торгох ял бодитойгоор биелэгдэх эсэх нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтласан болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Тыг хорих ялаар шийтгэсэнтэй холбогдуулж түүний төрсөн хүүхдүүд болох бага насны Ундрах, Ринченханд, Бодь-Эрдэнэ нарыг тэдгээрийн эцэг Д.Тд асран хамгаалуулахаар үүрэг хүлээлгэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр шүүгдэгч Э.Тыг  “Залилах” гэмт хэрэг үйлдэж хохирогч Ц.Өт 39.372.000 төгрөгийн, хохирогч М.З-д 30.439.610 төгрөгийн, хохирогч Б.Н-д 20.000.000 төгрөгийн, хохирогч Г.Мд 15.000.000 төгрөгийн, хохирогч “...” ББСБ-д 330.000.000 төгрөгийн, хохирогч “...” ХХК-д 1.030.708.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэжээ.

 

Шүүх хуралдааны явцад хохирлын талаар улсын яллагч Г.Ганхөлөг гаргасан тайлбартаа “... шүүгдэгч Э.Т нь яллах дүгнэлтэд бичигдсэн нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй тул хохирогч Ц.Өт 39.372.000 төгрөг, М.З-д 30.439.610 төгрөг, Б.Н-д 21.500.000 төгрөг, Г.Мд 15.000.000 төгрөг, хохирогч “...” ББСБ-д 330.000.000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулна. Үүнд: иргэний хариуцагч Д.Тгаас 2.000.000 төгрөг, иргэний хариуцагч Я.Э-ээс 60.000.000 төгрөг, иргэний хариуцагч “...” ХХК-ийн захирал Б.Оээс 60.000.000 төгрөг, иргэний хариуцагч Н.Маас 15.000.000 төгрөг тус тус гаргуулж, үлдэгдэл хохирлыг шүүгдэгч Э.Таас гаргуулах саналтай байна. Иргэний хариуцагч нараас хохирол гаргуулж байгаа шалтгаан нь шүүгдэгч Э.Т хохирогч “...” ББСБ-аас 330.000.000 төгрөгийн зээл авсан өдрөө иргэний хариуцагч Д.Тгийн дансанд 2.000.000 төгрөг, иргэний хариуцагч Я.Э-ийн дансанд 60.000.000 төгрөг, “...” ХХК-ийн захирал Б.Оийн дансанд 60.000.000 төгрөг шилжүүлсэн, иргэний хариуцагч Н.Мд 15.000.000 төгрөг өгсөн байдаг. Иймд нэр бүхий иргэний хариуцагч нарт шилжүүлсэн төлбөрийг тэдгээрээс буцаан гаруулах, харин хохирогч “...” ХХК-ийн орон сууцуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хохирогч “...” ХХК нь бусад хохирлоо иргэний журмаар тусад нь шийдвэрлүүлэхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Г.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... “...” ХХК нь ямар нэгэн төлбөр нэхэмжлэх эрхгүй. Яагаад гэвэл уг орон сууцууд энэ компаний хөрөнгө биш, Б.О гэж хүнийх юм билээ. “...” ББСБ-ын хувьд иргэний шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн. Шийдвэр нь хууль ёсны болсон. Тиймээс өнөөдрийн шүүх хурлаар энэ байгууллага хохирол ярих ёсгүй. Нэр бүхий хохирогч Б.Н-, М.З-, Ц.Ө нарт хохирол төлөхөд татгалзахгүй. Хохирогч Г.Мгийн хувьд 15.000.000 төгрөгөө буцааж авсан байдаг” гэв.

 

Хохирогч “...” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... гэмт хэргийн улмаас тус компани санхүүгийн бэрхшээлд орсон. Манай компани хохирол, гэм хорыг энэ хэрэгтэй хамтад нь нэг мөр шийдвэрлүүлнэ. Компани санхүүгийн хүндрэлээс гарахын тулд хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлдсэн, орон сууцуудын түрээсийн хүү төлөгдөөгүй нийт зээлийн хүү болон түрээсийн төлбөрт 82.277.000 төгрөгийг шүүгдэгч Э.Таас нэхэмжилж байна. Шүүгдэгч Э.Таас хохирогч Б.От 77.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн” гэв.

 

Хохирогч “...” ББСБ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хэргийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй, дахин шалгуулах шаардлагатай. Тухайлбал, “Техно метал” ХХК болон Улсын бүртгэлийн холбогдох бүртгэгч нарыг татаж шалгах шаардлагатай. Энэ гэмт хэргээс зарим хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч М.З-ын өмгөөлөгч Ч.Бярзана, Б.Борхүү нар гаргасан тайлбартаа “... З- нь нийт 34.539.610 төгрөг шүүгдэгчид төлсөн байдаг. Гэрээг “Техно метал” ХХК-тай хийсэн учир энэ компанийг хуулийн хариуцлагад татах нь зүйтэй. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж хохирол, үйлдлийг зөв тогтоох хэрэгтэй. Эдгээр 4 иргэний хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулж хувь тэнцүүлэн олгох шаардлагатай” гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтууд, шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, саналыг үндэслэн шинжлэн судлахад:

Шүүгдэгч Э.Т нь хохирогч Ц.Өаас 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1.124.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 562.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.124.000 төгрөгийн өөрийн 5058137385, ... тоот дансанд, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 562.000 төгрөг,  2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн нөхөр Д.Тгийн ... тоот дансанд тус тус шилжүүлэн авч нийт 39.372.000 төгрөгийн хохирол учруулсан. /4 хх-н 8-30; хохирогч Ц.Өын дансны хуулга, 4 хх-н 34; Д.Тгийн дансны хуулга, 1 хх-н 237-242; Э.Тын дансны хуулга/

 

Хохирогч М.З-аас 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 30.000.000 төгрөг /1 хх-н 184; хохирогч М.З-ын дансны хуулга/, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 539.610 төгрөгийг өөрийн нөхөр Д.Тгийн ... тоот ХААН банкин дахь дансаар /4 хх-н 238/ тус тус шилжүүлэн авч нийт 30.539.610 төгрөгийн хохирол учруулсан.

 

Хохирогч Г.Мээс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг шилжүүлэн авснаас 5.000.000 төгрөгийг хохирогчид 2018 оны 6 дугаар сард  буцаан өгч, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан. /3 хх-н 236/

 

Хохирогч Б.Н-гаас нийт 21.500.000 төгрөгийг өөрийн нөхөр Д.Тгийн ... тоот дансанд шилжүүлэн авсан /4 хх-н 36/ байна.

 

Шүүгдэгч Э.Т эхний ээлжид гэрээний мөнгө гэж 8.000.000 төгрөгийг “...” ХХК-ийн захирал Б.Оийн данс руу шилжүүлсний дараагаас нэр бүхий хохирогч нараас авсан мөнгө нийтдээ 77.000.000 төгрөгийг Б.От өгсөн, энэ байдлыг Б.О хүлээн зөвшөөрсөн, дансны гүйлгээний баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Т гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн замаар олсон мөнгөө иргэн Б.Оийн данс руу шилжүүлсэн нь тогтоогддог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар “...” ХХКомпаний захирал Б.Оийг иргэний харицагчаар татаж, түүнээс нийт 77.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Мд 10.000.000 төгрөг, Ц.Өт 37.000.000 төгрөг, М.З-д 30.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Тын нөхөр Д.Т өөрийн дансаараа мөнгө орж ирснийг хүлээн зөвшөөрдөг, дансаар шилжсэн мөнгийг зохих хүмүүст буцаан гаргуулахад татгалзахгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг хэлсэн, иргэний хариуцагч Д.Тгийн хувьд эхнэр Э.Тынхаа хийж буй үйлдлийн учир холбогдолыг мэдээгүй байсан гэдгээ үгүйсгэж чадахгүй тул түүнээс нийт 22.039.610 төгрөг гаргуулж хохирогч М.З-д 539.610 төгрөг, хохирогч Б.Н-д 21.500.000 төгрөг олгохоор,

шүүгдэгч Э.Таас 2.372.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Өт олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Харин энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан иргэн Н.М, Я.Э- нарыг шүүх иргэний хариуцагчаас чөлөөлсөн шалтгаанаа “...” ББСБ хохирогчтой Э.Тд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж энэ шийтгэх тогтоолд тайлбарсаныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Т нь “...” ХХК-ийн захирал Б.От нийт 187.900.000 төгрөгийг өөрийн болон бусад хүмүүсийн дансаар шилжүүлсэн гэж мэдүүлж байх боловч энэ байдлаа бүрэн гүйцэт нотолж чадаагүй болно.

 

Хохирогч “...” ХХК нь энэ гэмт хэргээс учирсан 1.030.708.000 төгрөгийн бодит хохирлоос гадна “Гэрээний 4.10 дахь заалт”-ыг баримтлан 52 А байрны 6 тоотыг бусдад түрээслүүлсэний төлбөр 21.763.200 төгрөг, 52 А байрны 27 тоотыг бусдад түрээслүүлсэний төлбөр 30.514.000 төгрөг, иргэн н.Жаргал гэгчээс 400.000.000 төгрөг зээлсэний зээлийн хүүд 30.000.000 төгрөг нийт 82.277.200 төгрөгийг шүүгдэгч Э.Таас нэхэмжилж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзээд дээрх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Шалтгаан нь: Бусдыг орон сууцандаа түрээслэх маягаар байлгаж түрээсийн төлбөр авах нь, бусдаас хүүтэй мөнгө зээлэх эсэх асуудал нь Э.Тд холбогдох эрүүгийн хэрэгт шууд хамааралгүй юм.

 

Үүнээс гадна хохирогч “...” ХХК шүүгдэгч Э.Тын “Залилах” гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан, 52 А байрны 6, 27, 54, 62 тоот 4 орон сууцыг нийтэд нь 1.030.708.000 төгрөгөөр үнэлж, гэмт хэргээс учирсан бодит хохирол гэж нэхэмжлэх үндэслэлтэй хэдий ч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр дээрх орон сууцны өмчлөх эрх тухайн компанид үлдсэн байна.

Тодруулбал: “...” ХХКомпани нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 52 А байрны 6, 27, 54, 62 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Тын нэр дээр бүртгэсэн Y-..., Y-..., Y-..., Y-... дугаар бүртгэлүүд, ... уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0754 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Констракшн коммершл инвестмэнт” ББСБайгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай магадлалаар ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхээс “Хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцох тухай” 29 дугаартай тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна.

 

Харин шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэрэг дэх Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 226 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...” ББСБ-ыг залилаж, 330.000.000 төгрөг авсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хайтал овогт Э-ийн Тыг үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

“Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож 11 /арван нэг/ сар хорих ялаар тогтоосугай.

5. Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 /долоо/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Э.Тд оногдуулсан 7 жил 11 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Э.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “Хязгаарлалт тогтоох” болон “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

 

8. Э.Тын төрсөн хүүхдүүд болох бага насны н.Ундрах, н.Ринченханд, н.Бодь-Эрдэнэ нарыг тэдгээрийн эцэг Д.Тд асран хамгаалуулахаар даалгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

10. Иргэн Н.М, Я.Э- нарыг иргэний хариуцагчаар татсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

11. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 226 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Таас 2.372.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Өт олгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар “...” ХХКомпаний захирал Б.Оийг иргэний харицагчаар татсугай.

 

14. Иргэний хариуцагч Б.Оээс нийт 77.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Мд 10.000.000 төгрөг, хохирогч М.З-д 30.000.000 төгрөг, хохирогч Ц.Өт 37.000.000 төгрөг тус тус олгож,

хохирогч Б.Оийн шүүгдэгч Э.Таас нэхэмжилсэн 82.277.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

15. Иргэний хариуцагч Д.Тгаас нийт 22.039.610 төгрөг гаргуулж хохирогч М.З-д 539.610 төгрөг, хохирогч Б.Н-д 21.500.000 төгрөг тус тус олгосугай.

16. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

17. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Тыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                              ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                             ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                               ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 5 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[2] 5 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас