Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

С.О, Б.Д нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, Г.Жавхланбаяр,

хохирогч Б.Ундармаа, Б.Даариймаа, Г.Байгалмаа, П.Байгалмаа, тэдгээрийн өмгөөлөгч Т.Ууганбаяр,

хохирогч Л.Соёлмаа, Т.Өнөрхүү, Ш.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 852 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, хохирогч Л.Соёлмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.О, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2014250006939 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хүрд овогт Батжаргалын Д, 1969 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ОА/,

 

2. Бөөдийчүүд овогт Сэнгээгийн О, 1963 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, зээгийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЦИ/,

 

Б.Д, С.О нар нь бүлэглэн 50 хувийн хөнгөлөлттэйгээр орон сууцанд оруулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,

1. Т.Өнөрхүүгээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөг,

2. Т.Цэндхүүгээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөг,

3. Т.Энхмаагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөг,

4. Л.Соёлмаагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөг,

5. М.Дүүнээгийн 2013 оны 10 дугаар сард Увс аймгаас шилжүүлсэн 2.000.000 төгрөг,

6. Т.Цагаанхүүгээс 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны дансаар 1.000.000 төгрөг,

7. Г.Байгалмаагаас Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг,

8. О.Туулаас Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 9 дүгээр сард 400.000 төгрөг,

9. Д.Амарбаатараас Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг, мөн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөг,

10. И.Бадамцэцэгээс 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбараас шилжүүлсэн 1.000.000 төгрөг,

11. Э.Сийлэгмаагийн 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны дансаар 1.000.000 төгрөг,

12. Б.Цэнджаваас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөг,

13. Б.Цэсэнжаваас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөг,

14. П.Байгалмаагаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, мөн тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөг,

15. Н.Болормаагаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 4 дүгээр сард 3.100.000 төгрөг,

16. А.Батжаргалаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл 14.250.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөг,

17. Ш.Уранчимэгээс Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг,

18. Б.Жаргалсайханаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2013 оны 5 дугаар сард 1.000.000 төгрөг, 2014 оны эхээр 1.000.000 төгрөг,

19. Ж.Өлзийсайханаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 7 дугаар сард 2.300.000 төгрөг,

20. Б.Дариймаагаас Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг,

21. Б.Ундармаагаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг,

22. М.Мөнхжаргалаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сарыг хүртлэх хугацаанд нийт 14.000.000 төгрөг,

23. Л.Лувсанцэрэнгээс Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 11 дүгээр сард 2.500.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад их хэмжээний буюу 81.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.О, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хүрд овогт Батжаргалын Д, Бөөдийчүүд овогт Сэнгээгийн О нарыг зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар С.Оыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Дг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О, Б.Д нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар С.Оын цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.О, Б.Д нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйүийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Оаас 2.000.000 төгрөгийг гаргуулж Т.Өнөрхүүд, 1.000.000            төгрөгийг гаргуулж Т.Цэндхүүд, 1.000.000 төгрөгийг гаргуулж Т.Энхмаад, 2.000.000 төгрөгийг гаргуулж Л.Соёлмаад, 2.000.000 төгрөгийг гаргуулж М.Дүүнээд, 1.000.000 төгрөгийг гаргуулж Т.Цагаанхүүд, 4.000.000 төгрөгийг гаргуулж Г.Байгальмаад, 3.500.000 төгрөгийг гаргуулж Д.Амарбаатарт, 1.000.000 төгрөгийг гаргуулж И.Бадамцэцэгт, 1.000.000 төгрөгийг гаргуулж Э.Сийлэгмаад, 3.500.000 төгрөгийг гаргуулж П.Байгальмаад, 3.000.000 төгрөгийг гаргуулж Ш.Уранчимэгт, 3.300.000 төгрөгийг гаргуулж Ж.Өлзийсайханд, 4.000.000 төгрөгийг гаргуулж Б.Дариймаад, 4.000.000 төгрөгийг гаргуулж Б.Ундармаад тус тус олгох, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн 35 хуудастай жижиг дэвтэрийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Б.Дгийн эзэмшлийн Ү-2204013165 дугаартай Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 2 дугаар гудамжны 23 тоот хувийн орон сууц, Ү-2204028860 дугаартай Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 2 дугаар гудамжны 23А тоот хувийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие бага болон өсвөр насны 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Мөн би оюуны хомсдолын улмаас 70 хувийн группд байдаг. С.Оыг өмнө нь таньдаг байгаагүй ба тэр манай байрыг түрээслэн амьдардаг болсноор танилцсан. Анх тэр өөрийгөө “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны олон нийтийн байцаагчаар ажилладаг, зорилтод бүлгийн иргэдийг зах зээлийн ханшаас 50 хувь хөнгөлөлттэй орон сууцанд оруулж байгаа” гэхээр нь байранд амьдрах хүсэлтэй байсан учир түүний хэлснээр өөрийн материалыг бүрдүүлж 400.000 төгрөгийн хамт өгсөн. Тухайн үед надад С.О төслийн удирдагч Халиунаа гэх хүнтэй утсаар ярилцах, төслийн тухай үнэмшилтэй зүйлүүд ярьж итгэл төрүүлж байсан учир өөрийн ойр дотны орон сууцгүй хүмүүст тус болох үүднээс төслийн тухай хэлж, мөнгө материалыг авч С.От өгдөг байсан. Би От итгэж байсан учир зарим хүний мөнгийг огт баримт үйлдэлгүйгээр түүнд өгч байсан юм. Эдгээр хүмүүст туслах гэж бодож байснаас биш итгэл төрүүлж залилан мэхлэх зорилго надад байгаагүй. Хохирогч нарын мөнгөнөөс би нэг ч төгрөг авч байгаагүй бөгөөд От итгээд баримт үйлдэлгүй өгч байсан.

Иймд миний эрүүл мэнд маш хүнд байгаа, насанд хүрээгүй хүүхдийг минь харж хандах хүнгүй байгаа, гэм буруугаа хүлээж бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гомдол дээрээ нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь хянан хэлэлцээд шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан, шийтгэх тогтоолдоо ч Б.Д тухай хэрэгт ямар оролцоотой оролцсон талаар зөв дүгнэлт хийсэн.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч нар Б.Оыг танихгүй, Б.Дд мөнгөө өгсөн учир Б.Дгээс хохирлоо нэхэмжилсэн гэж мэдүүлдэг боловч Б.Д нь бусдаас авсан бэлэн мөнгөө Оын данс руу тушааж байсан нь хавтаст хэргийн материалд мөнгө тушаасан баримтаар нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд /39.5-39.8/ зөрчигдөөгүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг боловч Б.Дд ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Б.Д нь Оын буруу үйл ажиллагаанд татагдаж нөхцөл байдлыг буруугаар төсөөлж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нэр бүхий 8 хүнд 42.250.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Түүний хувьд болон ар гэрийн амьдрал ахуй байдалд дүгнэлт хийлгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тухайн зүйл хэсэгт торгох, хорих 2 төрлийн ялнаас аль нэгийг нь хэрэглэж болох заалт байгаа.

Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Дд хорихоос өөр төрлийн ял оногдуулах байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учир давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Д нь 2007 оноос оюуны хөнгөн хомсдол өвчний учир группд байдаг. 13- 17 насны 2 хүүгийн хамт амьдардаг бөгөөд бичиг үсэг огт мэдэхгүй өрх толгойлсон эмэгтэй юм...” гэв.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Г.Жавхланбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Дд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь хэсэгт нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал оруулахаар заасан. Б.Д нь хэрэгт холбогдохдоо нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, хүмүүст туслаж байна, өндөр настай, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орон сууцжуулах хөтөлбөр явагдаж байна. Үүнд би өөрөө болон бусдыг хамруулъя гэсэн итгэлтэйгээр хэрэгт анх холбогдсон. С.Оын төөрөгдүүлсэн байдлаар анх хэрэгт холбогдож татагдсан. Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас бусдад 81.050.000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нийт 6.000.000 гаруй төгрөг төлөгдөөд 74.050.000 төгрөгийн хохирол шүүхээр тогтоогдсон. Үүнээс 42.250.000 төгрөгийг Б.Д төлж барагдуулсан. Энэ талаар шийтгэх тогтоолд дурдсан. Түүнчлэн Б.Д нь группт байдаг. F70 буюу оюун ухааны хөнгөн хомсдолтой. Үүнийгээ үндэслэн 2008 онд групп тогтоолгож, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг. Өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо анхан шатны шүүх хуралдааны үед тодорхой баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд Б.Дгийн насанд хүрээгүй хүүхэд 14 настай Э.Ундрах болон 17 настай Э.Ганбат болон нөхөр Эрдэнэ-Очирын нас барсны гэрчилгээ бүхий 25 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн. Хэрэгт холбогдох үедээ Б.Д насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Түүний нөхөр Эрдэнэ-Очир 2008 онд нас барсан. 2008 оноос хойш Б.Д өөрийн 4 хүүхдийг өсгөж хүмүүжүүлээд 2 хүүхэд нь насанд хүрсэн, 2 хүүхэд нь насанд хүрээгүй. Бага хүүхэд нь 7 дугаар ангид сурдаг. Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийтгэх тогтоол гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрч байна. Үүнээс хойш насанд хүрээгүй 2 хүүхэд нь хоёулаа гэртээ харгалзах хүнгүй амьдарч байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг харгалзан үзэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Түүний эрүүл мэндийн байдал хэвийн бус, насанд хүрээгүй 2 хүүхэдтэй гэсэн шалтгааныг харгалзан үзээд шүүхээс торгох ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Шүүхийн шатанд Б.Д өөрийн орлого болон үл хөдлөх хөрөнгийн баримтуудыг гаргаж өгсөн. Б.Д нь сард 1.600.000 орчим төгрөгийн орлоготой. ...Мөн 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, торгох ялыг бүрэн төлөх боломжтой гэж үзэж байна...” гэв. 

Хохирогч Л.Соёлмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Дд итгэж “Ахмадын хөнгөлөлттэй байрны захиалгад дараалалгүй оруулж өгнө” гэсэн учир 2.000.000 төгрөг өгөөд одоо болтол авч чадахгүй байна. 2013 оны 9 дүгээр сард Дд гарын үсэг зуруулж байгаад мөнгө өгсөн. Энэ хугацаанд маш олон удаа худлаа ярьж чирэгдэл учруулсан. Хадам аав, ээж хоёроо хулихдсан нэр авч нэр төр маань сэвтсэн. Иймд Дгээр хохирлоо төлүүлж нэр төрөө сэргээлгэж, хадам аавыгаа хохиролгүй болгомоор байна. Энэ хугацаанд хадам ээж маань нас барж би хүнд байдалд орсон. Хэрвээ Д хохирол барагдуулахгүй бол түүнд оногдуулсан ял шийтгэл бага гэж үзэж байна. Мөнгө авах үедээ О гэх хүний талаар юу ч ярьж байгаагүй. Шүүх хуралдаанд анх Оыг харсан. Дгээс 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.Ундармаа, Б.Даариймаа, Г.Байгалмаа, П.Байгалмаа, тэдгээрийн өмгөөлөгч Т.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудалд энэ 4 хохирогч Б.Дгээс хохирлоо барагдуулж авна гэсэн зүйлийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Энэ саналаа дэмжиж байна. Б.Дгээс яагаад хохирлоо барагдуулах гээд байна гэхээр тухайн нэр бүхий хохирогч нар С.О гэх хүнийг танихгүй. Анх Б.Д хохирогч нарыг байранд оруулж өгнө гэж мөнгө авсан байдаг. Авсан өгсөн зүйл нь баримтаар хэрэгт авагдсан. Б.Д С.Отай ямар харилцаа, Халиунаа гэх хүн ямар харилцаатай байсан эсэхийг хохирогч нар мэдэхгүй. Тэгэхээр Б.Дд мөнгө өгсөн учраас хохирогч нар Б.Дгээс хохирлоо барагдуулна гэсэн.  Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимд хууль тогтоосон гэмт хэргийг үйлдсэн бол тухайн буруутай этгээд хариуцлагаа хүлээх ёстой. Үүний дагуу гэм хорын хохирлыг буруутай этгээд болох Б.Д эдгээр хохирогч нарын хохирлыг барагдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Хохирлоо барагдуулах боломжтой, торгох ялыг төлөх эдийн засгийн боломжтой гэж өмгөөлөгч нар хэлж байна. Тийм бол анх авсан хүмүүсийнхээ хохирлыг барагдуулаач. Хохирогч нар бүгд нийгмийн зорилтод бүлгийн хүмүүс байдаг. Хохирлыг 2 хувааж төлж барагдуулж байгаа гэсэн. Шүүхээс С.От тодорхой хэмжээний хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. 2 хувааж барагдуулж болж байгаа бол хохирогч бүрт 50 хувь буюу хохирогч Б.Даариймаагаас 4.000.000 төгрөг авсан бол яагаад 2 төгрөгийг нь барагдуулж болоогүй вэ. Тэгэхээр гэм буруугийн зарчим, хуулийн шударга ёсны зарчмын дагуу анх Б.Дд өгсөн учраас нэр бүхий хохирогч нарын хохирлыг Б.Дгээс гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид нар өөрсдөө Б.Дд мөнгөө тоолж өгсөн. Б.Дгээс хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч Г.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дгээс мөнгөө авбал заавал ял эдлүүлэх шаардлага байхгүй. Б.Д өөрөө төлөх чадвартай гэж хэлсэн...” гэв.

Хохирогч П.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо Б.Дгээс барагдуулах хүсэлтэй байна. С.От өгөөгүй, Б.Дд өгсөн...” гэв.

Хохирогч Б.Даариймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Адилхан саналтай байна...” гэв.

Хохирогч Т.Өнөрхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Б.Дд 2.000.000 төгрөг өгөөд дараа нь эгч, дүү нараараа нийлээд 9.000.000 гаруй төгрөг өгсөн. Бид нар анх цагдаад гомдол гаргасан. Анх гомдол гаргасан хүмүүсийнхээ хохирлыг барагдуулаагүй байж ямар хүмүүсийн хохирлыг барагдуулсан юм бэ. Б.Д бид нараас авсан 2.000.000 төгрөгөө бүгдийг нь С.От өгөөгүй. С.Оын данс руу шилжүүлсэн мөнгийг харвал 500.000, 300.000, 400.000 төгрөг гэж шилжүүлсэн байсан. Тэгэхээр энэ 2 хүнийг хувааж авсан байх гэж бодож байна. С.От өгсөн, авч өгнө гэж хэлчихээд өгөөгүй. Б.Дгээс хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...” гэв.

Хохирогч Ш.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дгээс хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. С.От дамжуулж өгөх талаар огт ярьж байгаагүй. Миний дүү Амарбаатараас 3.000.000 гаруй төгрөг авсныг нь барагдуулаагүй...” гэв.

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн талаар заасан үндэслэл нь бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Ийм учраас шийтгэх тогтоол үндэслэлтэй хуульд нийсэн. Б.Д С.Оын данс руу 44.000.000 төгрөг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Баримтаар нотлогдсон. Шүүхээс хохирлыг тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч нараас Б.Д анх мөнгө авсан эсэх нь үнэн. Гэхдээ мөнгийг авсан өдөртөө данс руу шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдаж байна. Тийм учраас эдгээр хохирогч нараас авсан мөнгийг С.О төлнө гэсэн шийдвэр гарсан. Б.Д дансаар шилжүүлснээс бусад мөнгө буюу мөнгийг бэлнээр өгсөн авсан С.О луу шилжүүлээгүй мөнгийг төлсөн...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Д, С.О нар нь бүлэглэн 50 хувийн хөнгөлөлттэйгээр орон сууцанд оруулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий 23 иргэнийг залилан бусдад их хэмжээний буюу нийт 81.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч С.Оын: “...тэр нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй байранд хамруулах иргэдийн судалгааг гаргуулах байсан. Тэгээд би зөвшөөрсөн. Би эхний ээлжинд 12 хүний судалгааг авч, материалыг бүрдүүлж Халиунаад аваачиж өгөөд Халиунаа “одоо дараагийн хүмүүсийн судалгааг авахдаа нэг хүнээс 100.000 төгрөг аваарай байрны гэрчилгээ, ордер гарах үөд хэрэглэх мөнгө гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд сүүлдээ тавь тавин мянгаар нэмэгдсээр байгаад 350.000 өг авдаг болсон. Миний ажилд тус болж Д гэдэг эмэгтэй хүмүүс олж судалгаанд хамруулж мөнгийг нь авч надад өгч байсан. Д надад дансаар 32.700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр мөнгөнөөсөө буцаагаад 6.500.000 төгрөгийг нь Д дансаар авсан. Учир нь хүмүүс нь эргүүлээд мөнгөө авна гээд байна гэж авсан. Би Дгээс авсан мөнгөнүүдээ бүгдийг нь Халиунаад өгсөн. Халиунаа цалин гэж надад 700.000 төгрөг өгсөн. Халиунаад 6.500.000 төгрөгийг дансаар өгсөн. Миний буруугаас болоод олон хүн хохирсоныг би хүлээн зөвшөөрч байна. Надад хохирол төлөх мөнгө төгрөг байхгүй...” /2-р хх-ийн 113-114/,

шүүгдэгч Б.Дгийн: “...О надтай танилцсан үеэсээ хойш өөрийгөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ажиллаж байгаад одоо хотын гүйцэтгэх захиргаанд судалгааны ажил хийж байгаа гэдэг байсан. Тэр судалгааны ажил нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, группд байдаг хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй байранд хамруулах судалгааны ажил гэж байсан. Тэгээд би өөрийгөө өрх толгойлсон, группд байдаг шүү дээ гэж танилцуулсан. Тэгтэл намайг судалгаандаа оруулна гээд баримт бүрдүүлж авсан. Тэгээд намайг уг судалгаанд хамруулаад надаас 400.000 төгрөг авсан. Байрны урьдчилгааны мөнгө шүү гэж авсан. Ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй. Түүнээс хойш манай түүгээр байдаг хүмүүсийг уг судалгаандаа хамруулсан. Тэр үед над руу Халиунаа, Чүлтэм гэдэг хоёр хүн ярьдаг байсан. Тэгээд би өөрийн таньдаг мэддэг хүмүүсдээ хэлээд тэдгээр нь цааш нь дамжуулж хэлсээр байгаад нилээн олон хүн болсон. Би Халиунаа гэдэг хүнийг хараагүй нэг ч удаа уулзаж байгаагүй. Миний хувьд От л тусалсан. Таньдаг мэддэг нутгийн хүмүүс асуухаар нь хэлээд л тэд нар цааш нь хэлж нилээн олон хүн болсон...” /2-р хх-ийн 111-112/,

хохирогч Т.Өнөрхүүгийн: “...Д надтай уулзахдаа “би хотын захиргаанд ажилд орсон, үйлчлэгч хийж байгаа, хотын захиргаанаас өндөр настан, тахир дутуу иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах зорилгоор 50 хувийн хөнгөлөлттэй байранд бүртгэл явагдаж байна, танд байранд амьдардаггүй өндөр настай ээж чинь байранд орж болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа дахиад Д манай ажлаар орж ирээд Д “ороход зүгээрээ ор ор, материалаа бүрдүүлсэн үү” гээд байсан, зөндөө айл орж байгаа гэж хэлж байсан. Бүрдүүлэх материал болохоор ээжийнхээ гэр хороололд амьдарч байгаа зураг, ээжийн иргэний үнэмлэхийн хуулбар, тэтгэврийн дэвтрийн хуулбар, урьдчилгаа 2.000.000 төгрөгийн хамт өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа 2.000.000 төгрөгөө Дд өгсөн, би бүр ломбарднаас зээлж авч өгсөн, надаас мөнгө авсны дараа дахиж захиалах хүн байгаа юу гээд байсан, тэгэхээр нь би төрсөн дүү Энхмаа, Цагаанхүү, Цэндхүү нар Цэндхүүгийн Соёлмаа нарыг дуудаж Дд уулзуулсан, Д энэ хүмүүст мөн адил юмаа ярьсан байх, яг манай ажил дээр зарим нь уулзсан, зарим нь хувиараа уулзсан байх. Д ярихдаа 2014 оны цагаан сар буюу 2 дугаар сард та нарын авах байр ашиглалтад орно гэж хэлдэг байсан. ...Бид нарыг үзье гэхээр Дүнжингаравын урд талд баригдаж байгаа барилгыг хэлдэг байсан, бид нар хэлсэн байран дээр нь очоод асуухаар барилгын хүмүүс шал өөр компани байр, хотын захиргаанаас бариулж байгаа хөнгөлттэй байр биш гэдэг байсан. 2014 оны 4 дүгээр сарын үед Д бүр хаалганы номер тэд, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар чинь энэ гэж хэлээд бүр цаас үзүүлж байсан...” /1-р хх-ийн 162-163/,

хохирогч Т.Цэндхүүгийн: “...Д манай ажил дээр нэг удаа орж ирсэн, Д надад ярихдаа “төслийн байр барих гэж байна, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан хүмүүсийг байранд оруулах гэж байна, хотын захиргаанаас япон улсын тусламжтайгаар барих гэж байна, тэр байранд урьдчилгаа 5.000.000 төгрөг өгнө, яахав чи эхний ээлжинд 2.000.000 төгрөгөө өгөөд байранд бүртгүүлж болно” гэсэн, “ёстой найдвартай” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би итгэсэн. Д болохоор өөрийгөө энэ ажилд судалгаанд явдаг хүн нь болсон гэж хэлсэн. Тэгээд бүр Багануурт бас нэг байр барьж байгаа, Багануур дүүрэгт яг ийм судалгаа явж байгаа, өөрийгөө Баянзүрх дүүргээр явж байгаа гэж хэлж байсан, гэхдээ надад ямар бичиг баримт харуулаагүй. Тэгэхээр нь би итгээд бэлнээр 2.000.000 төгрөгийг ажил дээрээ Дд өгсөн, Д мөнгөө цааш нь хүнд шилжүүлдэг гэж хэлж байсан. ...2014 оны хавар 1 дүгээр сард байхаа нөгөө байран дээр нь очиж үзэхэд хотын захиргаанаас бариулж байгаа байр биш болж таарсан. Би ломбарднаас зээлж авч Дд өгсөн, тэгээд Д бүтэхээ байхаар нь ломбарданд өөрөө зээлсэн мөнгөө төлчихсөн байгаа. Д 2017 оны 7 дугаар сард наадмаар үлдэгдэл 3.000.000 төгрөгөө өгөөрэй гэж байсан. Тэгээд бүр нэг удаа манай ажил дээр манай орох гээд байгаа гэрчилгээний дугаар, хаалганы дугаарыг харуулаад намайг “гурван өрөө байранд орно” гэж хэлээд тэр цаасан дээрээ гарын үсэг зуруулж байсан, тэр цаас нь зүгээр тоо биччихсэн, ямар ч тамга тэмдэг байхгүй байсан. Бас 2014 оны 8 дугаар сард “ээжийгээ аваад Их монгол хороололд хүрээд ир, эхний гучин хүнийг оруулна, танай ээж байрныхаа түлхүүрийг гардаж авна” гэсэн боловч би өдөржин тэнд нь хүлээгээд юу ч бололгүй өнгөрсөн...” /1-р хх-ийн 166-167/,

хохирогч Т.Энхмаагийн: “...2013 оны 9 дүгээр сард хоёр, гурван удаа Цэндхүүгийн ажил дээр нутгийн танил Дтэй уулзсан. Тэгээд Дгээс лавлаж асууж; байсан. Тэгэхэд “хотын захиргаа япончуудтай хамтраад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, группын иргэдийг байранд оруулах гэж байна, байрны нийт үнийн дүнгийн 50 хувийг төр даана, үлдсэн 50 хувийг та нар өөрсдөө гаргана тэгээд эхний ээлжинд урьдчилгаа болгоод бэлнээр 5.000.000 төгрөгийг өгөх ёстой” гэж ярьсан. Тэгээд надаас миний групийн дэвтрийн хуулбар, хоёр хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбар, бага хүүгийн маань төрсний гэрчилгээний хуулбар, “гэрт амьдардаг гэсэн гэрэл зураг өг” гэхээр нь би өөрийгөө болон хүүхдүүдтэйгээ Монгол гэртээ сууж байгаа байдлаар зургаа авахуулж угаалгаад Дд өгч байсан...” /1-р хх-ийн 168- 170/,

хохирогч Л.Соёлмаагийн: “...Цэндхүүгийн ажил дээр Дтэй уулзсан, Д надад ярихдаа “дүүргүүд дээр байрны захиалга авч байгаа маш их очертой байгаа, хэрвээ түрүүлээд мөнгөө өгчихвөл очергүйгээр байрны захиалгад өгч болно, байраа болохоор өндөр настнуудад зориулсан байр” гэж хэлсэн. Би үүний дараа Дтэй Цэндхүүгийн ажил дээр 4-5 удаа уулзсан юм, тэгээд би захиалга өгөхөөр шийдсэн юм. Тэгсэн Д “за чи өндөр настай аав, ээжийнхээ зургийг босоод зогссон байдлаар, суучихсан байгаа байдлаар хоёр янзаар зургийг нь аваад бас нийгмийн даатгал төлдөг хүүхдийнх нь зургийг хамт авхуулаад зургаа надад өг” гэсэн. Тэрнийх нь дагуу би өөрийн хадам аав, ээж болон дүү Батжаргалын зургийг аваад Дд өгсөн. Тэгээд дараа нь яг Энхмаатай нэг өдөр Дд нэг газар мөнгөө өгсөн. Би мөнгөө Цэндхүүгийн ажил дээр бэлэн 2.000.000 төгрөг өгсөн, мөнгө өгөхдөө би 2.000.000 төгрөг өглөө Д авлаа гэсэн бичиг өөрийн гараар бичээд Д мөнгө авсан, тэр бичиг нь одоо надад байгаа. Д надад ер нь бол 5.000.000 төгрөг өгөх ёстой, эхний ээлжинд 2.000.000 төгрөгөө өгөөд байрныхаа түлхүүрийг авахдаа 3.000.000 төгрөгийг өгөөрэй гэж байсан. Д хэлэхдээ “чи 2.000.000 төгрөг өгөөд байрны захиалгандаа орчихно, тэгээд түлхүүрээ авахдаа 3.000.000 төгрөгөө өгвөл байрандаа орно, тэгээд үлдсэн байрныхаа мөнгөө хувааж төлөх болно, сард чиний төлөх мөнгө их бага байна, хэрвээ чи нэг өрөө байр авбал 90.000 орчим төгрөг төлнө, хоёр өрөөг авбал 150.000-200.000 төгрөг төлнө” гэж ярьж байсан...” /1-р хх-ийн 171-174/,

хохирогч Т.Цагаанхүүгийн: “...Би өөрөө Дтэй уулзсан чинь нэг өрөө байр үлдсэн, нэг сая төгрөг урьдчилгаанд өгчихвөл одоо та орлоо үлдсэн мөнгө болох 4.000.000 төгрөгөө удахгүй өгчихөөрэй гээд байсан. Тэгэхээр нь би хүүгээ байранд оруулах санаатай 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ХААН банкаар дамжуулан Д лүү 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удаагүй байж байтал үлдэгдэл 4.000.000 төгрөгөө нэхээд байсан. Би боломжгүй тул өгч чадаагүй байсан. Гэтэл байрандаа ор, гэрчилгээ чинь гарч байна гээл худлаа хэлээд яваад байсан...” /1-р хх-ийн 175-177/,

хохирогч Г.Байгалмаагийн: “...Д гээд эмэгтэй ирээд “байранд орох хүмүүсийн судалгаа авч байна судалгаанд өндөр настан, тахир дутуу, өрх толгойлсон эмэгтэйчүүд орж болно тэгээд судалгаа авч байна та орох уу” гэсэн. Тэгээд “судалгаанд орохын тулд 4.000.000 төгрөг өгөх хэрэгтэй гурван өрөө байр 4.000.000 төгрөг” гэж хэлсэн. Д надтай 3-4 удаа уулзсан. Би 2013 оны 11 дүгээр сарын 22-нд ХААН банкны төв дээр очоод өөрийн хадгаламжийн данснаасаа 4.000.000 төгрөг аваад Дд бэлнээр өгсөн...” /1-р хх-ийн 178-180/,

хохирогч О.Туулын: “...Д гэх хүнтэй уулзахад “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан байранд захиалга авч байгаа таныг энд хамруулаад өгье, уг байр нь урьдчилгаа төлбөргүй 50 хувийг нь улс даана 50 хувийг нь та өөрөө 15 жил төлж дуусгана” гэсэн. Би Дд 400.000 төгрөг өгсөн...” /1-р хх-ийн 181-182/,

хохирогч Д.Амарбаатарын: “...Д нь ерөнхийлөгч, ерөнхий сайд сонгуулийн амлалтаа биелүүлнэ гээд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өрх толгойлсон хүмүүст 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 15 жилийн хугацаатай байранд оруулж өгнө гэж ярьж байсан. Би 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаджура рестораны зүүн талд Дд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь намайг гэртээ дуудаад “түлхүүрээ удахгүй авна гээд үлдэгдэл мөнгөө өг” гэхээр нь би 2.000.000 төгрөг дахин өгсөн...” /1-р хх-ийн 183-185, 212-213/,

хохирогч И.Бадамцэцэгийн: “...намайг ээжийнхээ хамт гэрт авахуулсан муу хувцастай зургаа өг гэж хэлээд 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг Сэнгээ овогтой О гэж хүний данс руу шилжүүлүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүлсэнээс хойш утсаар нь ярихаар уурлаад байж бай гээд байдаг болсон. Би 1.000.000 төгрөгөө л авна...” /1-р хх-ийн 186-188/,

хохирогч Э.Сийлэгмаагийн: “...Миний танил Бадамцэцэг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон хүмүүст байр өгч байгаа нэг байр үлдсэн гэж танил Д ярьлаа гэсэн. Тэгэхээр нь би Бадамцэцэгийн хамт 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэг цайны газар уулзаад Дгийн ХААН банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөө авна...” /1-р хх-ийн 189-191/,

хохирогч Б.Цэнджавын: “...манай ээжийг та өндөр насны тэтгэвэрт байдаг биз дээ өндөр настанд хөнгөлөлттэй байр барьж байгаа тэр тусмаа Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдэд зориулж байгаа гэж хэлээд материал бүрдүүлэхэд 1.000.000 төгрөг авна гэж хэлсэн. Ингээд эмээ Янжин, Цэсэнжав хоёр хамт зураг авахуулаад анкет бөглөж, би өөрөө ээж Алтанчимэгийн хамт зураг авахуулж 2014 оны 3 дугаар сард Дгийн гэрт очиж 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд дараа нь байрны тоот хэлээд үлдэгдэл мөнгөө өг гэхээр нь Цэсэнжавын хамт мөн түүний гэрт очиж 2.000.000 төгрөг тоолж хүлээлгэн өгсөн. Одоо 3.000.000 төгрөгөө л авмаар байна...” /1-р хх-ийн 194-196/,

хохирогч Б.Цэсэнжавын: “...та өндөр насны тэтгэвэрт байдаг билүү өндөр настанд хөнгөлөлттэй байр барьж байгаа шүү дээ эхлээд 1.000.000 төгрөг авна түлхүүр авахдаа 6.000.000 төгрөг авна улсаас тал мөнгийг нь дааж байгаа гэсэн. Тэгээд зургаа авахуулж анкет бөглүүлээд Дд 2014 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөг өг гэхээр нь мөн өгсөн. Би Дгээс нийт 3.000.000 төгрөг авна...” /1-р хх-ийн 197-199/,

хохирогч П.Байгалмаагийн: “...байрны талаар хэлээд би түүнд 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Д надаар анкет бөглүүлж авсан. Тэгээд удахгүй байрандаа орно 10.000.000 төгрөг өг гэхээр нь тийм их мөнгө байхгүй гээд түүнд 2.500.000 төгрөгийг Офицерын Голомт банк дотор өгсөн. Одоо 3.500.000 төгрөгөө авмаар байна...” /1-р хх-ийн 200-202/,

хохирогч Н.Болормаагийн: “...би зургаа авахуулаад анкет бөглөж Дгийн гэрт очоод 1.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Дараа нь удалгүй 1.500.000 төгрөг мөн өгсөн. Хишигбаяр хэд хоногийн дараа утсаар дуудаад иргэний үнэмлэхийг чинь скайнардана 100.000 төгрөг өг гэсэн. Би нийт 3.100.000 төгрөгийг Дд өгсөн. Надад 1.500.000 төгрөгийг эргүүлж өгсөн одоо би 1.600.000 төгрөг авах юм...” /1-р хх-ийн 203-205/,

хохирогч А.Батжаргалын: “... 2013 оны 9 дүгээр сараас эхлэн 2014 оны 4 дүгээр сар хүртэл нийт 8 хүний материал цувуулаад төгрөгийг гадуур уулзаж манай ээж Баярмаа, Ичинхорлоо хоёр Дд өгсөн. Үүнээс 2.000.000 төгрөгийг Дгийн дансанд 2014 оны 4 дүгээр сард хийсэн. Д бид нарт хотын төв захиргаанд байр сууцны асуудал эрхэлсэн газарт судалгааны ажил эрхэлдэг Сэнгээгийн О гэдэг хүнд бичиг баримт мөнгийг чинь өгсөн гэж хэлсэн. О гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Би одоо өгсөн 14.250.000 төгрөгөө энэ хоёр хүнээс авмаар байна. Байранд оруулж өгнө гэж хуурсан явдалд маш их гомдолтой байна...” /1-р хх-ийн 209-211/,

хохирогч Ш.Уранчимэгийн: “...тэр уулзсан өдрөө надад байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэгээд дараа нь намайг ээжтэйгээ хамт авахуулсан зургаа өг материал бүрдүүлнэ гэсэн. Би бүх зүйлийг хэлсэн ёсоор нь хийж өгсөн. Ингээд би 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр материалтайгаа хамт 1.000.000 төгрөгийг Дд бэлнээр өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөг өгсөн. Би 3.000.000 төгрөгөө авмаар байна...” /1-р хх-ийн 192-193, 214-216/,

хохирогч Б.Жаргалсайханы: “...Д 2013 оны 4 дүгээр сарын үед надтай тааралдаад хотын гүйцэтгэх захиргааны О гэж хүн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөнгөлөлттэй үнээр байр олгох ажлыг зохион байгуулж байгаа гэсэн. Тэгээд байр авах хүмүүсийг урьдчилгаа 5.0 сая төгрөг өг гэж байна гэсэн. Энэ үед Д Ичинхорлоо гэдэг хүнтэй хамт уг ажлыг хийж байсан. Тэгээд намайг мөнгөө өгөх үү гэхээр нь би Ичинхорлоо надад 500.000 төгрөг өгөх ёстой юм түүнийг авчих би дээрээс нь мөнгө нэмээд өгье гээд 1.000.000 төгрөг өгсөн. Нийт би 1.500.000 төгрөг өгсөн. 2014 оны эхээр над руу яриад надад арын хаалгаар өгөх 5 байр байна байр хэрэгтэй бол мөнгөө аваад ир гэхээр нь би өөрийн дүү Туяа руу яриад 1.000.000 төгрөг хүнээс зээлүүлж аваад Дд өгсөн...” /1-р хх-ийн 217-219/,

хохирогч Ж.Өлзийсайханы: “...Д нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүст хямд байр зарна гэж ярьсаны дагуу итгэж Нарантуул зах дээр 2.000.000 төгрөг тоолж өгсөн. Манай нөхөр Дамбасүрэн хөгжлийн бэрхшээлтэй учир өөрийх нь зургийг болон гэр бүлийн зургийг авч анкет бөглөж өгсөн. Тэгээд үүнээс хойш байж байгаад Оюунаа эгч ярьж байрны асуудлыг О гэдэг хүн мэддэг юм байна нэмж 300.000 төгрөг өгч хурдан хугацаанд гаргуулж болно гэсэн...” /2-р хх-ийн 73-75/,

хохирогч Б.Дариймаагийн: “...би 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нэг цайны газарт орж Дд 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн...” /2-р хх-ийн 76-78/,

хохирогч Б.Ундармаагийн: “...өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг байранд оруулж өгнө гэхээр нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрийх нь ойролцоо очиж уулзаад бэлнээр 4.000.000 төгрөг өгсөн. Би ямар нэгэн баримт аваагүй. ...ярихаар болоогүй гээд байдаг байсан. Дараа нь худлаа яриад байгааг нь мэдээд ярихад мөнгийг чинь О гэдэг хүнд өгсөн гэдэг болсон. Би хохирлоо авмаар байна...” /2-р хх-ийн 79-81, 138/,

хохирогч М.Мөнхжаргалын: “...Ичинхорлоо эгч над руу залгаад нөгөө байр чинь ашиглалтад орж байна нэг эзэнгүй байр байна гэнээ 3 өрөө том байр гэнэ, бэлэн 10.000.000 төгрөг өгчихвөл оруулна гэж байна гэсэн. Би зөвшөөрсөн, тэгтэл мөнгөө аваад ир Д, О хоёр одоо манайд ирнэ гэсэн. Тэгээд би 10.000.000 төгрөг аваад орой Ичинхорлоо эгчийнд ирсэн. Би нөхөр Эрдэнэ-Очирын хамт очсон. Тэгээд 10.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Баримт үйлдээд 10.000.000 төгрөг өглөө, авлаа гэж баримт бичсэн. Би уг бичиг дээр Дгээр зуруулчих гээд үлдээсэн...” /2-р хх-ийн 132-137/,

хохирогч М.Дүүнээгийн: “...Өнөрхүү гэх эмэгтэй над руу 2014 оны намар 9 дүгээр сард яриад “та Улаанбаатар хотод байр, орон сууцтай болох хүсэл байна уу, 50 хувийн хөнгөлөлттэй зээлээр байр олгож байна” гэсэн. Би хамрагдъя гэсэн. Тэгтэл Өнөрхүү бичиг баримт, бүрдүүлэх ёстой зүйлийг хэлээд би бүрдүүлж явуулсан. Дараа нь Өнөрхүү утсаар яриад 2.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Би мөнгийг Өнөрхүүгийн төрсөн дүү Цэндхүүгийн данс руу шилжүүлсэн...” /2-р хх-ийн 171-172/,

хохирогч Л.Лувсанцэрэнгийн: “...Д надад хөнгөлөлттэй байр олох арга байна гэсэн. Тэгээд би материал бүрдүүлж өгсөн. Урьдчилгааны 2.500.000 төгрөгийг өгсөн. Дараа нь залилуулснаа мэдээд мөнгөө авья гэхэд Д мөнгө байна гэтэл цагдаагаас данс хаачихаад байна гэсэн. Би бэлнээр 2.500.000 төгрөг өгсөн...” /2-р хх-ийн 173-174/,

гэрч Ч.Оюунчимэгийн: “...Сэнгээгийн О гэдэг хүнийг би танина. Манай 11 дүгээр хороонд оршин суудаг байсан ба шилжүүлгээ албан ёсоор хийлгээгүй байгаа. Одоо манай хороонд амьдрахгүй байгаа. О 2011, 2012 оны үед 11 дүгээр хороонд олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан юм. Миний санаж байгаагаар 2013 оны 6 дугаар сард манай хороон дээр Кристина нобелийн сангаас 2 хүн ирж лекц уншсан. Тэр хоёр хүний нэрийг асуугаагүй. Хоёулаа цагаан халаад өмссөн байсан...” /2-р хх-ийн 206-207/,

гэрч Ө.Мөнхсоёлын: “...би Сэнгээгийн О гэдэг хүнийг танихгүй. Би 2013 оны 6 сард би ажиллаж байгаагүй. Миний өмнө Ариунжаргал гэдэг хүн ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс 2013 оны 6 дугаар сард 11 дүгээр хороонд Кристина нобелийн сангаас хүмүүс ирж лекц уншсан уу гэсэн албан тоот ирсэн. Уг албан бичгийн дагуу архив шүүхэд юу ч байгаагүй...” /2-р хх-ийн 208-209/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх С.О, Б.Д нарт холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Б.Д “...миний эрүүл мэнд маш хүнд байгаа, насанд хүрээгүй хүүхдийг минь харж хандах хүнгүй байгаа, гэм буруугаа хүлээж бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгөхийг хүсч байна...”, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо “...хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Дд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь, шүүгдэгч С.О, Б.Д нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмээнд тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, хохирлын тооцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хууль буцаан хэрэглэх талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгаарлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж С.О, Б.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэднийг зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хохирогч Л.Соёлмаагийн “...Дгээс 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн давж гомдол, тус шүүх хуралдаанд бусад хохирогч нарын гаргасан “...хохирлоо Б.Дгээс гаргуулах...” тухай тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Б.Дг өөрийн төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3  дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэсэнтэй нийцжээ.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 6 дахь заалтад “1.000.000 төгрөгийг гаргуулж Э.Сийлагмаад” гэж бичсэнийг зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Дгийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоогийн “...хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Дд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой...”, хохирогч Л.Соёлмаагийн “...Дгээс 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: