Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бт холбогдох эрүүгийн 2007000750037 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын  17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................................... оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, .......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн .................... дугаартай, ******* овогт Б.Б.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь Ц.Эг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2019 оны 09 дүгээр сард, 2019 оны 10 дугаар сард .................................... тоот өөрийн гэртээ, мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шөнө 01-02 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..................... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр анх танилцаж байсан. Ц.Э  Баянзүрх дүүрэгт амьдардаг хороонд амьдардаг байхад нь гадаа сааданд танилцаж утасны дугаараа солилцож байсан. Анх 2019 оны 8 дугаар сарын сүүл хавьцаа бэлгийн харьцаанд орж байсан 3 дахь удаагаа хэрэг гарсан өдөр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт болсон гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 ны 02 дугаар сарын 09-ний өдөр би Улаанбаатар хотод гэртээ байж байтал Ц.Э над руу байна уу ирэх юм ээ гэсэн чат бичихээр нь чадвал очъё гэж хэлсэн. Тэгээд 00 цаг өнгөрөөд найз Тийн хамтаар Налайх дүүрэгт ирээд Ц.Эгийн гэрийн гадаа очоод Ц.Э рүү чат бичээд дуудсан. Ц.Э гэрээсээ гарч ирсэн. Ц.Эгийнд очихоос өмнө Налайх зах гэдэг газрын гадаа найзыгаа үлдээсэн, ингээд Ц.Этэй уулзаад гэрийнх нь хашаанаас 100 гаруй метрийн зайд очоод бид хоёр хэсэг юм ярьж байгаад хэн хэн нь хүсээд бэлгийн харьцаанд нэг удаа орсон, бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн. Өмнө 2019 оны 09 дүгээр сард ............................ тоотод байрлах манай гэрт анх удаа бэлгийн харьцаанд орж байсан, тэгэхэд Ц.Э өөрийгөө урьд нь хүнтэй унтаж байгаагүй гэж байсан, би ч тухайн үед бэлгийн харьцаанд орохдоо Ц.Э онгон байсан гэж бодож байна. Хоёр дахь удаад нь 2019 оны 10 дугаар сард дахиад манай гэрт бэлгийн харьцаанд орж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

            Арван найман насанд хүрээгүй хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сард фейсбүүкээр Б.Бтай танилцаад чатаар харилцдаг байсан. Тэгээд үерхлийн холбоотой байсан. Бид хоёр энэ хугацаандаа 3 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Манай гэр Улаанбаатар хотод байхад би Б.Бтай 2019 оны 09 дүгээр сард нэг удаа Б.Бын гэрт, 10 дугаар сард нэг удаа Б.Бын гэрт бэлгийн харьцаанд орж байсан, харин гурав дахь удаагаа цагдаад баригддаг өдөр өөрийнхөө амьдардаг ............................ын 15-р гудамжны төгсгөлд байх цагаан хаалганы орчимд автомашин дотор бэлгийн харьцаанд орсон. Б.Б надтай бэлгийн харьцаанд орохдоо ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Хамгийн анх бэлгийн харьцаанд орохдоо Б.Б намайг 15 настай гэдгийг мэдэж байсан, би насаа хэлж байсан, миний фейсбүүк дээрээс мөн харж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 09 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг өнгөрч байх үед би ............................ 15-15 тоот гэрээс гараад нэг хашаанд байдаг дүүгийнхээ гэр рүү ортол манай охин Ц.Э хажуу гэр рүү орж унтлаа гээд гарсан боловч байхгүй байсан. Би гэрээсээ гарч ирсэн тул гэрт байхгүйг сайн мэдэж байсан. Тэгээд би Ц.Эг хааччихав гээд хашаанаас гараад байхгүй байхаар нь ойр орчмоор яваад үзтэл ойролцоох тоглоомын саадны дэргэд нэг Соната-6 маркийн автомашин байхаар нь яваад яг автомашин дээр нь ирэхэд цонхоороо өөдөөс бэлгэвч гаргаад шидчихээд цонхоо хаасан. Тэгээд би цонхыг нь тогштол онгойлгохгүй байхаар нь би урд шилээр нь гэрэл тусгаад хартал Ц.Э бас нэг танихгүй залуу хоёр хагас нүцгэн байдалтай хувцаснуудаа өмсөцгөөж байсан. Тэгэхээр нь би уурлаад хаалгаа нээ гэтэл нөгөө залуу автомашинаа шууд хөдөлгөөд зугтаачихсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хадам дүү Ц.Э нь хааяа манай гэрт хонодог бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд л болов уу цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ц.Э манай гэрээр орж ирээд л нэг их юм яриагүй унтлаа гээд хажуугийн өрөө рүү орсон, бид нар нэг хашаанд байнга л бие биенийхээрээ орж гардаг тул бид нар нэг их юм яриагүй. Тэгээд Ц.Эг орж ирснээс 1 цаг орчмын дараа болов уу аав Б.Т нь орж ирээд Ц.Эг асуухаар нь мэдэхгүй, унтаж байгаа байлгүй дээ гэтэл Б.Т Ц.Эг байхгүй байна гээд бид нар Ц.Эг хайцгаасан. Тэгээд аав Б.Т нь гарч хайгаад 20-30 минутын дараа Б.Т сандарчихсан, амьсгаадчихсан орж ирээд цагдаад дуудлага буюу Бадралын 15-р гудамжны үзүүрт байна. Намайг очтол цонхоор өөдөөс бэлгэвч шидчихлээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Б.Т намайг сэрээгээд Ц.Э байхгүй байна гээд Ц.Эг хайж эхэлсэн, тэгээд хайж байгаад манай нөхөр Б.Т гадуур хайхаар гараад 20 орчим минутын дараа ирээд Ц.Эг нүцгэн байдалтай нэг залуутай автомашин дотор байна тэгээд надаас зугтаачихлаа гээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/122 дугаар:

            “1. Ц.Эгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

            2. Ц.Эгийн охин хальс хуучин урагдалтай байна.

            3.Ц.Эгийн үтрээнээс авсан арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна..

            4. Ц.Э бэлгийн бойжилт гүйцсэн байна.

            5. Ц.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

            6. Ц.Э нь бэлгийн харьцаанд орсноос хойш 24 цагийн дотор шинжээч эмчид үзүүлсэн учраас жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шаардлагатай бол 14-******* хоногийн дараагаас жирэмсэн эсэхийг дахин тогтоолгож болно.” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/123 дугаар:

            1. Б.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй.

            2. Б.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

            3. Б:Б.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна” гэх дүгнэлт, /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1095 дугаар:

            1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хэрэглсэн бэлгэвчин дээр эр бэлгийн эс илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

           

            Нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 5-6 дугаар хуудас/

 

            Фейсбүүк чатаар бичигдсэн байдлыг хуулбарласан бичгэн баримт /хх-ийн 60-78 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сард, 2019 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ******* тоот өөрийн гэртээ, мөн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шөнө 01-02 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..................... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор Ц.Эг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Бын өгсөн: “2020 ны 02 дугаар сарын 09-ний өдөр хэн хэн нь хүсээд бэлгийн харьцаанд нэг удаа орсон, ...Өмнө 2019 оны 09 дүгээр сард ............................ тоотод байрлах манай гэрт анх удаа бэлгийн харьцаанд орж байсан, тэгэхэд Ц.Э өөрийгөө урьд нь хүнтэй унтаж байгаагүй гэж байсан, би ч тухайн үед бэлгийн харьцаанд орохдоо Ц.Э онгон байсан гэж бодож байна. Хоёр дахь удаад нь 2019 оны 10 дугаар сард дахиад манай гэрт бэлгийн харьцаанд орж байсан” гэх, Арван найман насанд хүрээгүй хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би Б.Бтай 2019 оны 09 дүгээр сард нэг удаа Б.Бын гэрт, 10 дугаар сард нэг удаа Б.Бын гэрт бэлгийн харьцаанд орж байсан, харин гурав дахь удаагаа ............................ын 15-р гудамжны төгсгөлд байх цагаан хаалганы орчимд автомашин дотор бэлгийн харьцаанд орсон. Хамгийн анх бэлгийн харьцаанд орохдоо Б.Б намайг 15 настай гэдгийг мэдэж байсан, би насаа хэлж байсан, миний фейсбүүк дээрээс мөн харж байсан” гэх, Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “тоглоомын саадны дэргэд нэг Соната-6 маркийн автомашин байхаар нь яваад яг автомашин дээр нь ирэхэд цонхоороо өөдөөс бэлгэвч гаргаад шидчихээд цонхоо хаасан. Тэгээд би цонхыг нь тогштол онгойлгохгүй байхаар нь би урд шилээр нь гэрэл тусгаад хартал Ц.Э бас нэг танихгүй залуу хоёр хагас нүцгэн байдалтай хувцаснуудаа өмсөцгөөж байсан.” гэх,Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Т Ц.Эг байхгүй байна гээд бид нар Ц.Эг хайцгаасан. Тэгээд аав Б.Т нь гарч хайгаад 20-30 минутын дараа Б.Т сандарчихсан, амьсгаадчихсан орж ирээд цагдаад дуудлага буюу Бадралын 15-р гудамжны үзүүрт байна. Намайг очтол цонхоор өөдөөс бэлгэвч шидчихлээ гэж хэлсэн.” гэх, Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Б.Т намайг сэрээгээд Ц.Э байхгүй байна гээд Ц.Эг хайж эхэлсэн, тэгээд хайж байгаад манай нөхөр Б.Т гадуур хайхаар гараад 20 орчим минутын дараа ирээд Ц.Эг нүцгэн байдалтай нэг залуутай автомашин дотор байна тэгээд надаас зугтаачихлаа гээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/122 дугаар, 08 шэ/123 дугаар,  1095 дугаартай дүгнэлтүүд, Нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, Фейсбүүк чатаар бичигдсэн байдлыг хуулбарласан бичгэн баримт зэргээр тогтоогдож байна.

           

             Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                           

            Шүүгдэгч Б.Бт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянан үзээд эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД