Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Н.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    М.Батзаяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Н.Энхжаргал

            Шүүгдэгч                                                                   Н.М

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Батзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Н.Мд холбогдох 1712000510021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  Б овогт Н-ийн М

 

Н.М нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн,,тоотод байх Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч Болор архи 70 ширхэг, Соёмбо архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос ноолууран цамц 2 ширхэг, 14 метрийн урттай хар хөх өнгийн торго, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж 2.832.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мйг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч Б овгийн Н-н М-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Н.Мйг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Мд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Ж.Пгийн эзэмшлийн 33-89 АРХ улсын дугаар бүхий Ниссан санни маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг Ж.Пд буцаан олгож, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ.

 

            Прокурор М.Батзаяагийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батзаяа би, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хорооллын 09-01 тоотод байх Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч “Болор” архи 70 ширхэг, “Соёмбо” архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 14 метрийн урттай, хар хөх өнгийн торго, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос, ноолууран цамц 2 ширхэг, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж, 2.832.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас Н.Мйн үйлдсэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар ял сонсгож, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 174 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Мйг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мйг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ гэрч Ж.Пүрэвээгийн эзэмшлийн Ниссан санни маркийн 33-89 АРА улсын дугаартай автомашинд ачиж зөөвөрлөсөн байх бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлгүй, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөхөд ашигласан байх тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан шинжгүй байна гэж үзлээ” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч Н.М нь ...Би зах дээрээс барьж очсон төмрөөрөө байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдээд онгойлгоод орсон. Байшинд ороход хайрцагтай архинууд, алчууранд боосон дээлнүүд байсныг аваад таксинд зөөж оруулсан...” гэж, хохирогч Д.Б нь “...Тэгээд хашаан дотроо ортол байшингийн хаалга эвдэгдсэн бололтой хаачихсан байхаар нь гайхаад байшин дотроо орж эд зүйлсээ бүртгэж үзтэл хуриманд бэлтгэсэн авдар дээр байсан цаасан хайрцагтай архинууд алга болсон байсан...” гэж, гэрч Ж.Пүрэвээ нь “...Би өөрийн эзэмшлийн Ниссан Санни маркийн, 33-89 АРА улсын дугаартай автомашинаар нөгөө залууг суулгаад урагшаагаа явсан. Тэр залуу Маагаа гэх хүний дэлгүүрийн ард талын ногоон хаалгатай айлд очсон. Тэгээд та наанаа байж бай, би ороод авах юмаа аваад гараад ирье гээд нөгөө айлын хашааны хаалгаар ороод буцаж гарч ирэхдээ Болор гэсэн 2 цэнхэр өнгөтэй, хайрцагтай юм авч гарч ирээд арын суудал дээр тавьсан. Буцаж ороод Соёмбо гэсэн саарал өнгийн, 4 хайрцагтай юм гаргаж ирээд автомашины арын суудал дээр тавьсан. Хоршооллын наадамд явах гээд бэлдсэн юмнуудаа авах гэж байгаа гээд тэр ногоон хаалгатай айлын хашаа руу ороод миний машинд юмнууд ачсан...” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр алдагдсан эд зүйлүүд нь овор хэмжээ томтой, олон тооны /нийт 6 хайрцаг/ хайрцагтай байсан болох нь тогтоогдсон бөгөөд яллагдагч Н.М тухайн эд зүйлсийг хулгайлахаасаа өмнө зориудаар такси хөлслөн хохирогчийн гэрт очсон, хохирогчийн гэрт очсоныхоо дараа тухайн эд зүйлсийг хулгайлан авч, автомашинд ачсан болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тухайн овор хэмжээ ихтэй эд зүйлсийг автомашин ашиглахгүйгээр хулгайлах боломжгүй гэдгийг мэдэж байсан учраас зориудаар автомашин ашиглан хулгайлсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй, эд зүйлсийг тухайн автомашинд ачиж тээвэрлэсний дараа захиран зарцуулах боломж үүсч, гэмт хэрэг төгссөн байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нь уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлгүй, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөхөд ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Н.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Өмнөх тайлбар дээрээ дүгнэлтээр нэмж хэлэх зүйл байхгүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор М.Батзаяагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мйг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хорооллын 09-01 тоотод байх Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч Болор архи 70 ширхэг, Соёмбо архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос ноолууран цамц 2 ширхэг, 14 метрийн урттай хар хөх өнгийн торго, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж 2.832.100 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж  Н.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ гэрч Ж.Пүрэвээгийн эзэмшлийн Ниссан санни маркийн 33-89 АРА улсын дугаартай автомашинд ачиж зөөвөрлөсөн байх бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлгүй, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөхөд ашигласан байх тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан шинжгүй байна гэж үзэж” Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мйг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

              Тухайлбал хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад тухайн үед Н.М нь Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэх санаа зорилготой байсан боловч эд зүйлийн овор, хэмжээ, биеэр авч явж чадахгүй нөхцөл байдал зэргээс шалтгаалан бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж өөрийн эзэмшилд шилжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Н.М нь машин механизм ашиглахгүй л бол бусдын эд хөрөнгийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэх улмаар захиран зарцуулах эрх үүсэхгүй байгаа тул дээрх эрхүүдийг олж авахын тулд машин механизм ашиглах шаардлага бий болжээ. Хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах эрх үүссэнээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

             Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв

 

 Шүүгдэгч Н.Мйн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

Прокурорын анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ гэсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно гэж, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэж тус тус заасан бөгөөд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлөх эрх олгогдоогүй байна.

 

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Н.Мд цагдан хорих таслан сэргийлэх авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Н.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    М.Батзаяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Н.Энхжаргал

            Шүүгдэгч                                                                   Н.М

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Батзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Н.Мд холбогдох 1712000510021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 1 дүгээр баг, Азарга багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  Б овогт Н-ийн М

 

Н.М нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хорооллын 09-01 тоотод байх Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч Болор архи 70 ширхэг, Соёмбо архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос ноолууран цамц 2 ширхэг, 14 метрийн урттай хар хөх өнгийн торго, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж 2.832.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мйг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч Б овгийн Н-н М-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Н.Мйг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Мд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Ж.Пгийн эзэмшлийн 33-89 АРХ улсын дугаар бүхий Ниссан санни маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг Ж.Пд буцаан олгож, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ.

 

            Прокурор М.Батзаяагийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батзаяа би, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хорооллын 09-01 тоотод байх Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч “Болор” архи 70 ширхэг, “Соёмбо” архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, 14 метрийн урттай, хар хөх өнгийн торго, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос, ноолууран цамц 2 ширхэг, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж, 2.832.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас Н.Мйн үйлдсэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар ял сонсгож, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 174 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Мйг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мйг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ гэрч Ж.Пүрэвээгийн эзэмшлийн Ниссан санни маркийн 33-89 АРА улсын дугаартай автомашинд ачиж зөөвөрлөсөн байх бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлгүй, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөхөд ашигласан байх тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан шинжгүй байна гэж үзлээ” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч Н.М нь ...Би зах дээрээс барьж очсон төмрөөрөө байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдээд онгойлгоод орсон. Байшинд ороход хайрцагтай архинууд, алчууранд боосон дээлнүүд байсныг аваад таксинд зөөж оруулсан...” гэж, хохирогч Д.Б нь “...Тэгээд хашаан дотроо ортол байшингийн хаалга эвдэгдсэн бололтой хаачихсан байхаар нь гайхаад байшин дотроо орж эд зүйлсээ бүртгэж үзтэл хуриманд бэлтгэсэн авдар дээр байсан цаасан хайрцагтай архинууд алга болсон байсан...” гэж, гэрч Ж.Пүрэвээ нь “...Би өөрийн эзэмшлийн Ниссан Санни маркийн, 33-89 АРА улсын дугаартай автомашинаар нөгөө залууг суулгаад урагшаагаа явсан. Тэр залуу Маагаа гэх хүний дэлгүүрийн ард талын ногоон хаалгатай айлд очсон. Тэгээд та наанаа байж бай, би ороод авах юмаа аваад гараад ирье гээд нөгөө айлын хашааны хаалгаар ороод буцаж гарч ирэхдээ Болор гэсэн 2 цэнхэр өнгөтэй, хайрцагтай юм авч гарч ирээд арын суудал дээр тавьсан. Буцаж ороод Соёмбо гэсэн саарал өнгийн, 4 хайрцагтай юм гаргаж ирээд автомашины арын суудал дээр тавьсан. Хоршооллын наадамд явах гээд бэлдсэн юмнуудаа авах гэж байгаа гээд тэр ногоон хаалгатай айлын хашаа руу ороод миний машинд юмнууд ачсан...” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр алдагдсан эд зүйлүүд нь овор хэмжээ томтой, олон тооны /нийт 6 хайрцаг/ хайрцагтай байсан болох нь тогтоогдсон бөгөөд яллагдагч Н.М тухайн эд зүйлсийг хулгайлахаасаа өмнө зориудаар такси хөлслөн хохирогчийн гэрт очсон, хохирогчийн гэрт очсоныхоо дараа тухайн эд зүйлсийг хулгайлан авч, автомашинд ачсан болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тухайн овор хэмжээ ихтэй эд зүйлсийг автомашин ашиглахгүйгээр хулгайлах боломжгүй гэдгийг мэдэж байсан учраас зориудаар автомашин ашиглан хулгайлсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй, эд зүйлсийг тухайн автомашинд ачиж тээвэрлэсний дараа захиран зарцуулах боломж үүсч, гэмт хэрэг төгссөн байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нь уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлгүй, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөхөд ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Н.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Өмнөх тайлбар дээрээ дүгнэлтээр нэмж хэлэх зүйл байхгүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор М.Батзаяагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мйг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Эрчим хорооллын 09-01 тоотод байх Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч Болор архи 70 ширхэг, Соёмбо архи 19 ширхэг, саарал өнгийн торгоор хийсэн эрэгтэй, эмэгтэй хос дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, ахуйн хэрэглээний хийн газ 8 ширхэг, бор өнгийн эрэгтэй, эмэгтэй хос ноолууран цамц 2 ширхэг, 14 метрийн урттай хар хөх өнгийн торго, цамц, өмд, хүүхдийн спорт гутал зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж 2.832.100 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж  Н.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлээ гэрч Ж.Пүрэвээгийн эзэмшлийн Ниссан санни маркийн 33-89 АРА улсын дугаартай автомашинд ачиж зөөвөрлөсөн байх бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлгүй, хулгайлсан эд зүйлсийг хэргийн газраас зөөвөрлөхөд ашигласан байх тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан шинжгүй байна гэж үзэж” Архангай аймгийн Прокурорын газраас Н.Мйг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

              Тухайлбал хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад тухайн үед Н.М нь Д.Бы гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэх санаа зорилготой байсан боловч эд зүйлийн овор, хэмжээ, биеэр авч явж чадахгүй нөхцөл байдал зэргээс шалтгаалан бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж өөрийн эзэмшилд шилжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Н.М нь машин механизм ашиглахгүй л бол бусдын эд хөрөнгийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэх улмаар захиран зарцуулах эрх үүсэхгүй байгаа тул дээрх эрхүүдийг олж авахын тулд машин механизм ашиглах шаардлага бий болжээ. Хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах эрх үүссэнээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

             Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв

 

 Шүүгдэгч Н.Мйн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

Прокурорын анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ гэсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно гэж, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэж тус тус заасан бөгөөд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлөх эрх олгогдоогүй байна.

 

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Н.Мд цагдан хорих таслан сэргийлэх авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

                                                             В.ЦЭЦЭНБИЛЭГ