| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/00308/и |
| Дугаар | 135/шш2017/00281 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 135/шш2017/00281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 181/2017/00308/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж, *******корпуст байрлах “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* ******* сум, ******* баг, ******** байрлах “******* *******” ХК-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт алданги 199.728.017 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* *******” ХХК болон “******* *******” ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Уг гэрээг байгуулахаас өмнө талууд 2013 оны 10 сараас эхлэн хамтран ажилласан бөгөөд гэрээ байгуулахаас өмнөх “******* *******” ХК-ийн манай компанид төлөх шатахууны төлбөр 1 тэрбум гаруй төгрөг байсан.
“******* *******” ХК-ийн зүгээс 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2/158 тоот албан бичгээр дээрх төлбөрөөс 300.0 сая төгрөгийг төлөх, үлдсэн 700.0 сая төгрөгийг график гарган төлөх, цаашид авах шатахууны төлбөрөө тухай бүр хийж авах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Тус хүсэлтийн дагуу талууд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байсан болно. Талууд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өр авлага барагдуулах протокол үйлдсэн ба тус протоколоор шатахууны үлдэгдэл төлбөр болох 438.214.131 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч “******* *******” ХК графикийн дагуу төлөөгүй тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус төлбөр барагдуулах гэрээний дагуу “******* *******” ХК нь шатахууны үлдэгдэл төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл “******* *******” ХК нь мөн л гэрээний үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг “******* ******* *******” ХХК-д төлөхөөр заасан. Тус заалтын дагуу “******* *******” ХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 199.728.017 төгрөг болсон. Манай компанийн зүгээс удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Иймд “******* *******” ХХК-аас гэрээний дагуу шатахууны төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги болох 199.728.017 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* *******” ХХК-ийн “******* *******” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Хариуцагч “******* *******” ХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн биелүүлж, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсоноос хойш буюу алдангийн тухай зохицуулсан заалт үйлчлэхээ больсоноос хойш 1 жилийн дараа тэрхүү заалтаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй. “******* *******” ХК нь 386.150.704 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 70.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 63.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 79.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 20.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 123.150.704 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулсан. Ингэж төлөх үед болон төлсөнөөс хойш жилийн хугацаанд нэг удаа алданги тооцсон, алдангийн нэхэмжлэх ирүүлж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн байсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны тайлант үеийн “харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн ******* гэж хүн гарын үсэг зурж, тэмдэг дарсан баримт бичгээс харахад хүртэл “******* *******” ХК-ийн өглөгийг 386.150.704 төгрөг гэж бичиж, түүнээсээ дээр заасан төлбөрүүдийг хийх болгонд хассаар үлдэгдэл 0 гэж бичиж баталгаажуулсан байгаа тул гэрээ дуусгавар болохоос өмнө алданги тооцож, өглөгийг нэмж байсан асуудал байхгүй байна. Харин гэрээ нэгэнт дуусгавар болсноос хойш жил орчмын дараа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16/1684 тоотоороо “******* *******” ХК-д үлдэгдэл төлбөрийн ... төгрөгөө барагдуулахдаа ... гэрээнд заасан хугацааг хожимдуулж, алданги тооцох хэмжээнд хүрснийг манай компаниас удаа дараа сануулсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул алданги тооцсон, алдангийн дүн 109.925.444 төгрөг төлнө үү гэсэн утгатай албан бичгийг ирүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт алданги 199.728.017 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “******* *******” ХК нь гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч “******* *******” ХХК-тай шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /хх 6-9/
Тус гэрээний 3.3-т “худалдан авагч “******* *******” ХК нь энэхүү гэрээ байгуулахаас өмнө худалдаж авсан шатахууны өр төлбөрийг тус гэрээний салшгүй хэсэг болох Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу худалдагч “******* ******* *******” ХХК-тай харилцан тохиролцсон төлбөрийн хуваарийн дагуу төлж барагдуулна” гэж заасан байна.
Ийнхүү талууд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч “******* *******” ХК нь шахатууны үлдэгдэл төлбөр 383.214.131 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигчид нийлүүлсэн болон худалдан авсан барааны төлбөрийг төлөх хугацааг гэрээ /хх 13/- гээр тохирсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын до*******долгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч “******* *******” ХХК нь худалдан авсан шатахууны төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлөх гэрээнд заасан үүргээ зөрчиж 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 70.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 63.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 79.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 123.150.704 төгрөг, нийт 386.150.704 төгрөг төлсөн /хх 15/ бөгөөд талууд дээрх үйл баримтуудын талаар мараагүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Гэвч хариуцагч “******* *******” ХК-аас ийнхүү гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шатахууны төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан, гэрээний үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-аас алданги тооцох талаар нэхэмжлэх буюу хэрэгт авагдсан /хх 17-19/ алдангийн талаар албан шаардлага ирүүлж байгаагүй гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэнээр дуусгавар болно” гэж заасан байна. Гэтэл хариуцагч “******* *******” ХК зохих ёсоор буюу тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар болон харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 15/ зэргээр тогтоогдож байна.
Мөн зохигчдын байгуулсан Өр төлбөр барагдуулах гэрээний 5 дугаар зүйлд зааснаар төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тохиолдолд энэхүү гэрээг дүгнэсэн протокол үйлдэж гэрээг хаана гэж тохиролцжээ. Гэтэл хариуцагч талаас гэрээний үүрэг дуусгавар болгож, гэрээг дүгнэсэн протокол үйлдсэн эсэх талаар баримтаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага , хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримтын, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Зохигчдын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний 4 дүгээр зүйлд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.
Талуудын Төлбөр барагдуулах гэрээний алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн зохицуулалттай ч хариуцагч талаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар тогтоогдохгүй байна.
Иймд, хариуцагч шатахууны төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алданги нь хуульд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.
Хариуцагч “******* *******” ХК-ийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг 386.150.704 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 193.075.352 төгрөгөөр тооцож, үлдэх 6.652.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс хариуцагч “******* *******” ХК-аас алданги 193.075.352 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.652.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХК-аас алданги 193.075.352 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.652.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.156.591 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.123.326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ