Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1570

 

    

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:*******. /РД:

Гуравдагч этгээд:  ******** /РД:

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, түүний өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр **** гэгч хүнээс орон сууц захиалгын гэрээг шилжүүллэн авч *****-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдаж авсан. ***** нь тус байрыг бартер хэлбэрээр анх авсан ба би орон сууц захиалгын гэрээ хийх үедээ *****-ийн менежер ***аас асуухад **** манайхаас авлагатай, түүндээ байр авсан төлбөр тооцооны хувьд ямар ч асуудалгүй, танай гэрээг 100 хувь төлсөн гэж тусгасан байгаа гэж  хэлээд гарын үсэг зуруулсан. Би одоогоор байрандаа амьдарч байгаа бөгөөд миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ямар нэгэн шалтаг шалтгаанаар одоог хүртэл өгөхгүшй байна. Иймд намайг *** өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. 

Хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *** гэрээ байгуулсан талаар маргахгүй байна.  Манай компани иргэн ***-тай 50,719,500 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг шилжүүлэн өгөх тухай  бартерын гэрээг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Ажил гүйцэтгэл дутуу байсан учир ажлаа хийж дуусгасны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тохирсон. 2016 оны 2 сард ----ын өөрийнх нь хүсэлтээр ---ийг орон сууцандаа оруулсан. --- нь бас манай компанид мөнгө төлөөгүй, --- мөнгөө бүрэн төлсөн байдаг. Дутуу ажлуудаа хийж дуусгавал  байрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд “***” ХХК-иас бартераар авсан орон сууцаа ***т худалдсан. Гэтэл “***” ХХК нь тухайн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие “***” ХХК-ийн захирлын хувьд тус компанитай байгуулсан гэрээний дагуу хийх ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бөгөөд миний хүсэлтийн дагуу орон сууцыг нэхэмжлэгч талд шилжүүлэх, энэ тухайд ***тэй тусад нь гэрээ байгуулан үнийг бүрэн төлсөн талаар гэрээнд тусгахаар тохиролцсон юм.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэн****нь “***” ХХК-тай  2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”  байгуулан **** орон сууцыг шилжүүлэн авахаар тохиролцжээ.

Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч тал орон сууцны үнийг хариуцагчийн заасан нөхцлөөр бүрэн төлсөн гэж, харин хариуцагч тал дутуу төлсөн гэж харилцан маргаж байна.

Энэхүү гэрээнд нэхэмжлэгч ***, хариуцагч компанийн менежер *** нар гарын үсгээ зурж, тамга дарагдсан, мөн М.Нямтулгыг гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагч “******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гуравдагч этгээд *****тай байгуулсан бартерийн гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн өгөх байсан, түүний хүсэлтийн дагуу ****ийг орон сууцанд оруулж, 14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”  гэрээ байгуулсан, ***** нь компанид төлбөр төлөөгүй, *** нь ажлаа дутуу хийсэн тул байрыг шилжүүлэн өгөхгүй хэмээн тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдэгч этгээд ******* /“******” ХХК-ын захирал/ нь “******” ХХК ***-тай 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 03/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч тал өөрийн ажиллах хүч, техик тоног төхөөрөмж, материалаар ****д 115 050 000 төгрөгийн ажлыг 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.  

Гэрээний 3 дах заалтаар төлбөр тооцоо хийх журмын талаар тохиролцож, захиалагч тал ажил эхэлмэгц гүйцэтгэгч талын сонгосон 82 678 050 төгрөгийн үнэ бүхий **** байрыг гүйцэтгэгч талд шилжүүлэх, үлдэх 32 371 950 төгрөгийг бартерийн журмаар шийдвэрлэхээр заасан байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “*****” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч “*****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтаас үзэхэд эдгээр компаниуд нь ******* гэсэн нэг үүсгэн байгуулагчтай болох нь тогтоогдох бөгөөд “******” ХХК нь гэрээгээр тохиролцсон орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, харин хариуцагч “*******” ХХК нь дурдсан гэрээний дагуу ******** орон сууцыг ******ын хүсэлтийн дагуу *****т шилжүүлэн өгөхөөр 14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”  гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч *****тэй  14/201 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан ******т  ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрт шилжүүлэх байсан орон сууцыг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч ****** нь уг орон сууцны төлбөрийг ****т шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 196 дугаар зүйлийн 196.1. дэх хэсэгт бичгээр хийх хэлцлийн тухайд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийсэн гэж үзэхээр,  эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заасан байна.

Хариуцагч компани “*******” ХХК-ын захирал ****тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг буюу маргаж буй орон сууцыг түүний зөвшөөрлийн дагуу  *****т хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасантай нийцэж байна гэж дүгнэлээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэх хэлцэл байгуулагдсан, хэлцлийн дагуу үүргийг гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч ***ийг ******орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэхүү орон сууцыг нэхэмжлэгч **н нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “******” ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэлд дурдагдсан орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч *** нь  2015 оны 6 дугаар сараас хойш уг байрыг эзэмшиж байгаа болохыг, энэхүү шийдвэр нь хариуцагч “****” ХХК нь “*****” ХХК-ын захирал ***** нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг дүгнээгүй, энэхүү гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тус тус  дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч***** орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэхүү орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “*****” ХХК-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ